Categories
мэдээ нийгэм

Эмээлтийн мал төхөөрөх газруудад зөрчлийн хэрэг нээжээ

НМХГ-аас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт орчимд үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх, мах боловсруулах газруудад шалгалт хийжээ. Шалгалтад 25 аж ахуй нэгж хамрагдсан байна. Шалгалтаар дараах нийтлэг зөрчлүүд илэрчээ. Тухайлбал, гарал үүслийн гэрчилгээтэй ч худалдан борлуулах гэрээгүй, гарал үүслийн гэрчилгээг тулгаж “Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай” хуулийг мөрдөөгүй байна. Мөн мал төхөөрөх цехийн стандарт, тоног төхөөрөмж, мал хүлээн авах хашаа нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, хадгалалт нь стандартын шаардлагад нийцээгүй зэрэг зөрчил илэрсэн байна. Тиймээс зөрчил гаргасан аж ахуй нэгж байгууллага, иргэдийн үйл ажиллагаанд зөрчлийн хэрэг нээж, прокурорын хяналт дор шалгалтыг үргэлжилж байгаа аж.

Эмээлтийн мал төхөөрөх газруудад зөрчлийн хэрэг нээлээ

Categories
мэдээ нийгэм

Олон улсын атомын энергийн агентлагийн чуулганд

Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын 63 дугаар чуулган 2019 үны 9 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд Вена хотноо үргэлжилж байна. Чуулганд ОУАЭА-ийн гишүүн 171 улс, олон улсын байгууллага, төрийн бус байгууллагын 3000 орчим төлөөлөгчид оролцож байна.

Манай төлөөлөгчдийн тэргүүн, ОУАЭА-ийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг чуулганы ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах, анагаах ухаан, хөдөө аж ахуй, байгаль орчныг хамгаалах зэрэг салбарт цөмийн технологийг нэвтрүүлэх, эдийн засаг, тогтвортой хөгжлийг хангахад тус агентлагийн үйл ажиллагаа чухал үүрэгтэйг онцолж, энэ чиглэлээр Засгийн газраас хэрэгжүүлж буй ажил, баримталж буй бодлогыг танилцуулав.

Мөн ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд манай улсад хэрэгжүүлсэн төслүүдийн үр дүнг дурдаж, цаашид тэдгээрийн хамрах хүрээг өргөжүүлэн нэмэгдүүлэхийн зэрэгцээ Монгол Улсын тогтвортой хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах нь чухал гэж үзэж буйгаа илэрхийлэв.

Ерөнхий бага хурлын 63 дугаар чуулагаар ОУАЭА-ийн үйл ажиллагааны тайлан, төсөв зэргийг хэлэлцэхээс гадна цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, техникийн хамтын ажиллагаа, цөмийн шинжлэх ухаан, технологийг энхийг зорилгоор ашиглах, олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэх зэрэг 26 багц асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэрийг гаргах юм.

Categories
мэдээ спорт

Олимпийн эрхийн төлөө барилдсан бөхчүүд дагах барилдаан хийнэ

ДАШТ-ий гурав дахь өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, эмэгтэйчүүдийн 62, 68 кг жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаанд манай улсаас Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, ОУХМ Т.Тулга, Б.Шоовдор, Э.Гантуяа нар Казахстаны дэвжээнд гарч хүч үзлээ.

Энэ өдөр барилдсан манай бөхчүүдээс Д.Шоовдор /олимпын бус жин/ ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангасан бол С.Батцэцэг, Э.Бэхбаяр, Т.Тулга /бүгд олимпын жин/ нар гуравдугаар тойрогтоо тус тус ялагдаж, өнөөдөр дагах барилдаан хийхээр болов.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 68 кг-д С.Батцэцэг эхний тойрогт Узбекстаны Нилуфар Гадаеватай таарч 25 секундэд цэвэр ялсан. Дараагийн тойрогт 2014 оны ДАШТ-ий хүрэл медальт, энэ жилийн Европын наадмын аварга Латвийн Анастасия Григорьеватай барилдлаа. Тэд олон удаа барилдаж байсан юм. С.Батцэцэг, Анастасияг юу ч хийлгэлгүй, оноо авсаар 6-0-ээр хожлоо. Дараагийн тойрогт Шведийн олимпын хүрэл медальт, дэлхийн аварга Йенни Франссонтой барилдаж 5:6-гаар харамсалтай ялагдсан юм. С.Батцэцэг өнөөдөр Туркийн Бусе Тосун, Францын Кумба Ларрок нарын ялсантай дагах барилдаанд хүч үзнэ.

Эрэгтэйчүүдийн 57 кг-д “Лас-Вегас-2015”, “Парис-2017” ДАШТ-ий хүрэл медальт, гавьяат тамирчин Э.Бэхбаяр, Тажикстаны Мухамад Икромовыг 8:6-гаар, Узбекстаны Жахонгирмирза Туробовыг 6:0-ээр тус тус ялсан. Харин шөвгийн наймд орохын төлөө 2018 оны дэлхийн аварга ОХУ-ын Заур Угуевтай анх удаа таарч барилдсан. Энэ барилдаанд Э.Бэхбаяр 2:5-аар ялагдаж, энэ бөхийн дараагийн тойрогт хэрхэн барилдахаас хамааралтай болов. Э.Бэхбаяр дагах барилдаанд Азербайжаны Махир Амираслановтой таарсан. Европын наадмын аварга, Европын аваргын хүрэл медальт, 22 настай А.Махир, Заур Угуевт тун маргаантай ялагдсан. Манай бөх түүнийг ялахад Ираны Реза Атритай хүч үзнэ. Ираны бөхийг ялбал хүрэл медалийн төлөө Энэтхэгийн Р.Кумартай барилдах юм байна.

Эмэгтэйчүүдийн 62 кг-д Э.Гантуяа ОХУ-ын бөх, энэ жилийн Европын наадмын хүрэл медальт, анх удаа ДАШТ-д оролцож байгаа Мария Кузнецоватай таарсан. Эхний үед 2:3-аар хожигдож байсан ч хоёрдугаар үед оноогоо нөхөж, 3:3-аар яллаа. Э.Гантуяа 1/8-д Канадын Aна Паула Гонзалезтай барилдан 2:1-ээр ялав. Дараагийн тойрогт БНАСАУ-ын Рим Жон Симд 5:6 ялагдаж тэмцээнээ дуусгалаа.

Эрэгтэйчүүдийн 65 кг-д ОУХМ Т.Тулга Беларусын /якут бөх/ Ньюргун Скрябинтай эхний тойрогт барилдаж, 5:2-оор ялсан. Тэр хоёрдугаар тойрогт Масуд Ниазиг (Нидерланд) цэвэр ялсан. Ийнхүү 2 дараалан ялсан ч Казахстаны Даулет Ниязбековт 2:4-оор ялагдлаа. Манай бөх өнөөдөр дагах барилдаан хийнэ.

Categories
мэдээ нийгэм

​ Монголын Төв намыг бүртгэхээс татгалзжээ

Монголын Төв намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай А.Эрдэнэбаяр нарын хүсэлтийг Улсын Дээд шүүх 2019 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хянан хэлэлцлээ.

Хүсэлтэд хавсаргасан баримт нь Улс төрийн намын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, Дээд шүүх уг намыг улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан байна.

Categories
мэдээ нийгэм

ТҮК-ийнхны дунд тэмцээн зохионо

Нийслэлийн 9 дүүргийн ТҮК-уудын өвөлжилтийн бэлэн байдлыг хотын удирдлагуудад танилцуулах, ТҮК-уудын хооронд туршлага солилцуулах, нийслэлийн иргэдэд үзүүлж байгаа хог хаягдлын үйлчилгээний менежментийг сайжруулах зорилготой ур чадварын тэмцээн 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00-17:00 цагийн хооронд Хүй 7 худагт/Авто худалдаан төвд зохион байгуулагдана. Нийслэлийн 9 дүүргийн ТҮК, нийслэлийн Хот тохижилтын газар, нийт 21 байгууллага, аж ахуйн нэгж оролцох уг тэмцээнийг зохион байгуулагчаар УБЗАА-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтэс, Швейцарын хөгжлийн агентлагаас Улаанбаатар хотод хэрэгжиж байгаа “Хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежментийг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэгч “Кови” ХХК, Хог хаягдлын үйлчилгээний хяналтын төрийн бус байгууллагууд ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг дарга М.Ганбаатарыг цагдан хорьжээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын засаг дарга М.Ганбаатарыг урд шөнө албадан саатуулжээ. Түүнийг Улаанбаатарт авчирч хорьсон гэх мэдээлэл байна. Тэрбээр эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, алт олборлох 92 тусгай зөвшөөрлийг дур мэдэн аж ахуй нэгж, компаниудад олгожээ. Үүний улмаас Сэлэнгийн залуу нарс, хусан ой сүйдэх хэмжээнд хүрсэн тухай иргэд ярьж байна. М.Ганбаатарын үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.

imageimageЭнэ сарын 16-наас 17-ны өдрүүдэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ТЕГ, ЦЕГ, МХЕГ, АМГТГ-аас төлөөлөл оролцсон ажлын хэсэг хуулиар хориглосон газарт олборлолт явуулж, байгаль экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулж буй аж ахуй нэгжүүдийн үйл аиллагааг зогсоож, тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гарсан аж.

Энэ үеэр Агуйт хэмээх газраас 40 гаруй хувиараа алт олборлогчдыг хорьж саатуулжээ. Шалгалтын явцад Ерөө сумын засаг дарга холбогдсон учраас түүнийг ийнхүү саатуулан шалгаж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй алга болсон гэх залуу өөрөө гэртээ иржээ

Увс аймгийн Түргэн сумын Рашаант багийн Бүгийн хэв тус багийн харьяат малчин 18 настай М нь энэ сарын 18-ны өдөр сураггүй алга болсон гэх мэдээлэл цагдаад иржээ. Тэрбээр тухайн өдөр 10:00 цагт гэрээсээ морьтой гарч явсан 18:00 цагт морь нь гэрийнхээ гадаа ирсэн байна.

Улмаар М-ийн ар гэрийнхэн нь аймгийн Онцгой байдлын газарт хандсанаар түүнийг эрэн хайсан ч үр дүнд хүрээгүй учир эрлийн ажиллагааг түр зогсоогоод байсан ч энэ сарын 19-өөс 20-нд шилжих шөнө 01:00 цагт М нь өөрөө гэртээ иржээ.

Categories
мэдээ цаг-үе

Гарын үсэг зурсан гишүүд дахин нэр дэвшихгүй гэдгээ амлах ёстой

МАН-ын хэдэн гишүүд УИХ-ыг тараах тухай гар хөлийн үсэг зуран гүйлдээд эхлэв. Дарга нарынхаа өрөөгөөр орой үдэш цуглан их л сүрхий ярилцаж байгаа юм байна. Одоогоор тавь шахуу гишүүн УИХ-ыг тараая гэж гарын үсгээ зураад байгаа бололтой.

УИХ-ыг тараая гэдэг саналыг сонгогч бид дэмжиж байна. Эрт тарвал илүү л сайн. Энэ гишүүд ажлаа хийж дийлэхээ болиод, гишүүн байж чадахгүйгээ хүлээн зөвшөөрч ийм шийдвэр гаргаж байгаа биз. Үнэхээр ч Монгол төрийн түшээ хэмээх эрхэм сэнтийд заларч, улс орныг удирдах нь бүү хэл жирийн иргэн ч тэр бүр орооцолдоод байдаггүй хэл ам, хэрэгт төвөгт холбогдоод байгаа болохоор өөрсдийгөө мэдэрсэн бололтой. УИХ-ыг тараая хэмээн гарын үсэг зураад байгаа одоогийн парламентын гишүүд бол энгийн иргэдэд очих ёстой ЖДҮ-ийн мөнгийг эрх дархаараа дулдуйдан хэдэн тэрбумаар нь авч, мөнгө хүүлэгсэд. Эрх мэдэл, албан тушаалын авлигачид буюу 60 тэрбумынхан. Концессын мөнгийг хэдэн зуун саяар нь халааслагчид юм. Хажуугаар нь хүчин хийж, лиценз, газрын наймаанд нэр холбогдоно. Дээрх хэрэгт нэр холбогдоогүй хүн гэвэл олон жил төрд ажиллаж хат суусан Д.Лүндээжанцан, Стэнфордод багшилж байсан А.Ундаа, АН-ын ганц эмэгтэй гишүүн З.Нарантуяа нар л байна уу даа. Дийлэнх нь хэрэг төвөгт ямар нэгэн байдлаар холбогдсон, нэр хүнд нь шороон дээр өнхөрч яваа хүмүүс. Ийм байхад тарах тухай ярьж эхэлдэг нь тун сайн хэрэг юм.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулиийн 31 дүгээр зүйлд ямар тохиолдолд УИХ-ын бүрэн эрх хугацаанаас нь өмнө дуусгавар болох тухай заажээ. Үүнд: Нэгдүгээрт, Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал нэгдэж Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон. Гуравдугаарт, Ерөнхий сайдыг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүйгээс Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал өөрөө тарах тухай тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон. Дөрөвдүгээрт, Ерөнхий сайдыг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүйгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах зарлиг гаргасан тохиолдолд хууль тогтоох дээд байгууллага УИХ тарах хуулийн заалт байна. Ийм үед л УИХ тарах хуулийн заалттай. Тэгэхээр “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөсөн гишүүд маань Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзжээ. Боломжгүйн шалтгаан нь өөрсдийнхөө чадамжийг бодитоор үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл, “бид энэ улс орныг чинь удирдаж чадахгүй юм байна. Хоорондоо ч хэрэлдээд таарахаа болилоо. Чаддаг хүмүүст нь өгье” хэмээн хүлээн зөвшөөрч, цагаан тугаа өргөн бууж өгч буй хэрэг юм. Юун улс орны эрх ашгийг эрхэмлэх, төрийн хуулийг дээдлэх, үүргээ чин шударгаар биелүүлэх манатай.

Тиймдээ ч тун цөөхөн хоногт 50-иулаа нэгэн дуугаар УИХ-ыг тараахаар гарын үсгээ зурж явна. Үүнийг туйлын зөв хэрэг хэмээн сонгогчид үнэлж байна.

Харин нэг зүйлийг энд зориуд тодотгон анхааруулмаар байна. “УИХ-ыг тараая” хэмээн гарын үсэг зурсан гишүүд “дахин нэр дэвшихгүй” гэдгээ амлах ёстой. Монголын ард түмний өмнө “дахин УИХ-ын гишүүн болохоор нэр дэвшихгүй” гэдгээ амлаж, хаалгаа нэр төртэйгөөр хаагаад явах ёстой юм. Дахин сонгууль зарлахад гарын үсэг зурсан нөхөд хээв нэг нэр дэвшээд гүйж явах магадлалтай учраас ингэж сануулж буй юм. Одоо ажиллаж чадаагүй байж дараа нь ажиллана гэдэгт хэн ч үнэмшихгүй. Ёстой хогийн, утгагүй зүйл болно. Тэгээд ч ард түмэн та нарыг дэмжихгүй. Мөнгө өгөөд хөөрхөн аргалаад сонгуульд ялчихдаг үе аль хэдийнэ ард хоцорсон. Сонгогч олны итгэлээр УИХ-ын гишүүн болчихоод яаж гэмт хэрэг хийж, яаж эрх ашгийнхаа төлөө хуйвалдаж, яаж монгол төрөөр тоглож буйг чинь хангалттай харж байна. Тиймээс Монголын хэвлэл мэдээллийн бүхий л байгууллага, сэтгүүлчид, нийгмийн сүлжээнийхэн ч УИХ-ыг тараах гарыг үсэг зурсан гишүүдийг өдөр бүр ард түмэнд сануулж байх болно. Хэн юу ярьж, монгол төрөөр хэрхэн тоглосныг нь тасралтгүй явуулж, нийгмийг соён гэгээрүүлэх, сануулах үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэх болно.

УИХ-ыг тараах гэж гарын үсэг цуглуулж буй эрхмүүд ажлаа шуурхайлж, даруйхан шийдэх хэрэгтэй. Шинэ УИХ-ын гишүүдтэй болохгүй бол улс орны ажил цалгардах нь. Сонгуульд нэр дэвших хүмүүсээ намын дарга нар нь ч бодолтой сонгоно биз. “Ажлаа хийж чадахгүй ээ” гээд төрийг тараасан хүмүүсээсээ хол байсан нь өлзийтэй гэдгээ эрхбиш мэдэж байгаа байлгүй. Тэртэй тэргүй ард түмэн ч гярхай шүү дээ.


Categories
мэдээ цаг-үе

Алтгүй ирлээ жудо, аштай юу даа

Бөхийн жүдо барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Японы Токио хотод болж өндөрлөлөө. Монголын шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон ч гавьяат тамирчин М.Уранцэцэг л ганцаараа хүрэл медаль хүртлээ. Аштай юу даа, амар амар. Тамирчдыг олимп, дэлхийн аварга болохоос нь айдаг болсон байна.

Дэлхийн аварга болсон тамирчинд сар бүр хоёр сая төгрөг олгодог. 25-тай дэлхийн аварга болсон залуу 80 насаллаа гэж тооцъё л доо. Тэр хугацаанд тамирчинд нэг тэрбум дөрвөн зуу гаруй сая төгрөг төрөөс олгоно гэсэн үг. Олимпийн аварга болчихвол сар бүр дөрвөн сая төгрөгийн тэтгэмж авна. Дээрх тоо хоёр тэрбум найман зуун мянга гараад явчихна. Чөлөөт, жүдо, боксын тамирчид нэг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медалиудыг хэд хэдээр нь ихэрлүүлдэг болсон. Өнөө нэг тэрбум маань хэд хэд үржигдэнэ.

Эд нарт мөнгө өгөөд Монгол Улс хөгжсөн юм хаана байна вэ. Өчнөөн тамирчинд хичнээн ч тэрбумын хөрөнгө зарав. Спортоор хичээллэх нь тухайн хүний хувийн ашиг сонирхол, хувийн амжилт. Эд нар амжилт гаргаад Монгол Улс дэвждэг бол аль хэдийнэ л хөгжих цаг нь болсон. Тамирчдын урамшуулалд ганхан сард л хамгийн багаар бодоход 150 орчим сая төгрөг зарлагадаж байна. Жилд тэрбум найман зуун саяыг зөвхөн тамирчдын урамшуулал тэтгэмжид зарцуулж байгаа юм. Ганцхан жилд шүү дээ. Хэдхэн жилийн цалингаар нь л сургууль, цэцэрлэг, сүүлийн үеийн төхөөрөмжөөр тоноглосон эмнэлэг байгуулчихаар харагдаж байгаа биз. Монголын хөгжилд үртэсийн төдий нэмэргүй спортод ийм их хэмжээний хөрөнгө цацдагаа зогсоомоор байна.

Монгол залуусын 60 орчим хувь нь биеийн хүчээр амьдралаа залгуулахаар олимп дэлхийн медаль руу зүтгэдэг болжээ. Арай ихдэх гээд байх шиг. Эд маань сургуульд сурахаас илүү бэлтгэл хийж гүйж байгаад ганц медаль зүүгээд л сарын гурав, дөрвөн сая төгрөг аваад хэвтэж байх хүсэл эрмэлзэлтэй болсон байна шүү, эр эмгүй.

Сүүлийн үед тамирчид дэлхийн аваргад ганц ёндоорчих юмсан гэх болж. Аргалж байгаад л ДАШТ-ээс ганц медаль авахаа хэлж байгаа нь тэр л дээ. Үүний тулд допинг хүртэл хэрэглэж улсынхаа нэр нүүрийг “матарлаж” байна. Ганц медаль авчихаад л тэтгэмж аваад хэвтэж байдаг тамирчид ч гарын арван хуруунд багтахаа больсон байна. Ингэхийн тулд тамирчид нэгнийхээ хоолойг огтлоход ойрхон болжээ. Сая чөлөөтийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өмнөх хэл ам, хэрүүл шуугиан үүнийг харуулж байна.

Хамгийн гайтай нь тамирчид зодог тайлсныхаа дараа улс төр лүү зүтгэж айлгадаг боллоо. А.Сүхбат гэж улс төрд орсон дархан аварга байна. Эд нарыг барилдахдаа л сайн гэснээс биш, удирдах ухаантай гэж хэн ч хэлээгүй. Уран хурц барилдааныг нь л хүндэлдэг. Энэ хүндлэлийг нь далимдуулаад “Та нарыг удирдана, захирна” гэж давхиад байдаг нь аюултай. Улс төр лүү бөх, дуучин улсыг хавьтуулмааргүй юм билээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Д.Сумъяабазар: Хоёр улсын хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлийн хүрээнд өргөжүүлэхийг Японы тал хүлээж авсан

УИХ дахь Монгол, Японы парламентын бүлгэмийн хурал энэ өдрүүдэд Токио хотноо болж буй. Энэ хүрээнд өчигдөр Монгол, Японы парламентын бүлгэмийн дарга Д.Сумъяабазар Япон улсын парламентын бүлэгтэй уулзлаа. Уулзалтаар талууд хоёр улсын эдийн засаг, нийгмийн тулгамдсан асуудлаар хамтарч ажиллах, одоогийн харилцааг үргэлжлүүлэнхамтран ажиллах чиглэлээр санал солилцсон юм. Хурлын талаар Монгол, Японы парламентын бүлгэмийн дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазартай цөөн хором ярилцлаа.


-Монгол, Японы парламентын бүлэг хоорондын уулзалт хоёр жил хойшилсны эцэст Япон улсад болж байна. Энэ удаагийн уулзалтын онцлог юу байна вэ?

-Монгол, Японы парламентын энэ удаагийн уулзалт маш чухал ач холбогдолтой. Ялангуяа хоёр улсын парламент хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, залуу парламентчидыг бэхжүүлэх, төрийн байгуулалтын үйл ажиллагаанд суралцуулах талаар холбогдох хүмүүстэй уулзаж, ярилцлаа. 2015 онд Асагавагийн сангаар дамжуулж парламентын залуу гишүүдийг төлөвшүүлэх, чадавхжуулах ажлыг хоёр улсын хоорондын хамтын ажиллагааны ажил байдаг байсан. Үүнийг дахин сэргээх талаар ярилцлаа. Түүнээс гадна Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлээр олог зүйлүүдийн талаар санал солилцлоо. Япон улс 72 жилийн хугацаанд түүхэндээ анх удаа Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаа нь Монголд өрнө буй Үндсэн хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор судлах, ярилцах зүйл их байлаа. Япон улс парламентын тогтолцоотой, дэлхийн олон парламентын засаглалтай улс орнуудад туршлага болохуйц хүчтэй парламентын засаглалтай улс. Энэ удаагийн айлчлалын хүрээнд анхаарал татаж буй нэг зүйл бол Япон улс 72 жилийн хугацаанд анх удаа Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах гэж байгаагаас гадна өнгөрсөн хугацаанд нэг л удаа парламент нь бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж байсан бол бусад хугацаанд нь огт бүрэн эрхээ дуусгадаггүй байсан байгаа юм. Дунджаар парламент нь 1.5-2 жилийн хугацаанд парламент нь ажиллаж, хугацаанаасаа өмнө бүрэн эрхээ дуусгадаг байсан байгаа юм. Одоо ирэх арваннэгдүгээр сард ээлжит бус сонгууль явуулахаар бэлтгэж байгаа бөгөөд сонгуулийн хорооны даргаа томилж, бэлтгэл ажлаа хийгээд эхэлсэн байна. Энэ тал дээр бид өөрсдийн эхлүүлэх гэж байгаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, УИХ өөрсдөө тарах уу, тарахгүй юу, ээлжит бус сонгууль явуулах уу эсэх асуудлыг бид Японы туршлагаас судалж байна. Ялангуяа 72 жилийн хугацаанд парламентын тогтолцоогоо төгс шийдэж, улс орны хөгжил, бүтээн байгуулалт, төрийн тогтвортой байдал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн агуулсан бодит хөгжлийн бид эндээс харж болно. Залуу парламентчдын уялдаа холбоог сайжруулах, төрийн байгуулалтын үйл ажиллагаанд дадлагажуулж, цаашдаа төрийн байгууллага хэрхэн яаж ажиллах талаар Япон улсаас сургалт авах талаар ярилцаж байгаа нь энэ удаагийн айлчлалын онцлог юм. Монгол, Японы парламентын бүлэг хоёр улсын хоорондох төрийн байгуулалтын уялдаа холбоо, нийгэм, спорт гэх мэт бусад салбарууд, эдийн засаг худалдааны харилцааны түвшинг дээшлүүлэх, 2013 онд хоёр улсын хооронд байгуулсан иж бүрэн түншлэл, 2017 онд баталсан дунд хугацааны зэрэг хөтөлбөрийн хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг сайжруулахын тулд Засгийн газрын түвшиндээ маш сайн анхаарч ажиллах ёстой юм байна. Мөн уул уурхайн чиглэлээр хөрөнгө оруулалт татах, томоохон аж ахуй нэгжүүдтэй хамтарч ажиллах талаар өргөн хүрээнд ажиллах ёстой. Өчигдрийн уулзалтуудын хүрээнд JICA олон улсын байгууллага, Жигмэк буюу ашигт малтмалын газаруудын төлөөлөлтэй уулзаж, хөрөнгө оруулалт татах чиглэлээр тодорхой санал солилцлоо. Дэлхийн нийтэд судалгаа, хайгуул хийж, түүгээрээ дамжуулж хөрөнгө оруулалтуудыг нь татдаг байгууллагатай, Эдийн засаг худалдааны яамтай зэрэг чухал ач холбогдолтой уулзалтууд хийсэн. Худалдаа, эдийн засаг хамтын ажиллагаа, ялангуяа IPO гаргах чиглэлээр хөрөнгө татахад Япон улсын оролцуулах чиглэлээр санал солилцсон. Монгол, Япон улсын хамтын ажиллагааны талаар санал солилцох, өргөн хүрээнд иж бүрэн түншлэлийн хүрээнд өргөжүүлэх ажлуудаа энэ удаагийн хурлаар ярилцсаныг Японы тал хүлээж авсан.

-Япон улс 72 жилийн хугацаанд нэг л удаа бүрэн эрхийн хугацаагаа хэрэгжүүлсэн гэлээ. Японы парламент, Монголын парламент хоёрын ялгаа юу байна вэ. Бид энэ улсын парламентын туршлагаас юуг суралцахаар байна вэ?

-1945 оны дайны дараа Япрны улсын парламентын үүсэл АНУ-ын генерал өөрийн улсын парламентын засаглалаас туршлага судалж, бий болгосон түүхтэй байдаг. Манайхаас ялгаатай нь эзэн хаантай улс, Ерөнхий сайддаа эрх мэдлээ өгсөн, Ерөнхий сайд нь парламентдаа асуудал оруулдаг бөгөөд парламент нь итгэл үзүүлж чадахгүй бол тараах нь эрх нь Ерөнхий сайддаа байдаг гэх мэт зүйл бий. Төрийн байгуулалтын тогтолцоо, зүй тогтлын хувьд өөр байдаг. Монгол бол Ерөнхийлөгчийн засаглалтай, парламентын засаглалтай, гүйцэтгэх засаглал нь идэвхтэй үйл ажиллагаатай. Гэхдээ парламент дээрээ гол үүрэг, хариуцалагаа төвлөрүүлж явдаг хэдий ч Ерөнхийлөгчийн засаглал нь хууль хяналтын байгууллага, цэрэг стратегийн эрх мэдэл нь байдаг гээд хүчний харьцуулалтын хувьд тус бүр гуравны нэг гэдэг шиг төрийн байгуулалтын уялдаа холбоо ээдрээтэй, зарим үед ойлгомжгүй байдал руу ороод байдаг сул талтай. Японы парламентын тогтолцоо шууд Ерөнхий сайд нь эрх мэдлээ төвлөрүүлж, парламент руу асуудлаа оруулж, итгэл үзүүлэхгүй бол тараачихдаг, дээд, доод хоёр танхимтай. Бид зөвлөхүүдийн танхимын дарга, Зөвлөхүүдийн танхимын Япон Монголын бүлгэмийн даргатай бид өчигдөр уулзсан. Өнөөдөр дээд, доод танхимын хоёр даргатай уулзана. Энэ үеэр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй уялдуулж ээлжит бус сонгууль явуулах эсэх асуудал дээр санал солилцох, туршлага судлах, зөвлөмж авах, өөрсдийн байр сууриа илэрхийлнэ. Ер нь бол Монголын сонгуулийн ирцийн босго, гишүүдийн олонх буюу 51 гишүүний гарын үсгээр парламентаа тараах зэрэг босго маш өндөр байна гэдгийг бас хэлж байлаа. Энд бол сонгуулийн ирц, босго гэхгүйгээр оролцсон хүмүүсийн олонх гэх мэтээр зохицуулаад явдаг юм байна. Тэхээр бид ийм эгзэгтэй цаг үед маш олон зүйлийг судалж, туршлага солилцох, төрийн байгуулалтаа зөв шийдэх, ямар нэгэн алдаа оноо гаргахгүйгээр зөв шийдэлд хүрэх ёстой.

Д.МӨНГӨНДАЛАЙ