Categories
мэдээ цаг-үе

Б.Цэрэнжав: “Зоос” банк “Төрийн банк”-ны тавдугаар давхарт үйл ажиллагаа явуулж байгаа

2009 онд “Зогсолтгүй эргэх” уриатай “Зоос” банк дампуурсан тухай шуугиан дэгдэж байсан. Харин “Зоос” банкны хувьцаа эзэмшигч Б.Цэрэнжав хохирлоо барагдуулахаар арван жил хөөцөлдөж байгаа аж. Түүний ярьсанаар бол өнөөдөр “Зоос” банк дампуураагүйгээр барахгүй, “Төрийн банк”-ны тавдугаар давхарт үйл ажиллагаагаа явуулж байгаа. Банкны захирал сарын таван сая төгрөгийн цалин авна. Аппаратын зардлыг тооцвол дампуурсан гэж зарласнаас хойш арван жилийн хугацаанд хэдэн тэрбум төгрөг зарцуулсан аж.


-Та яагаад манай сонинд хандах болов?

-Та бүхэн 2009 онд “Зоос” банк дампуураад, Монголбанкнаас эрх хүлээн авагч томилж, өр төлбөрийг барагдуулах шийдвэр гарсныг санаж байгаа байх. Би анх “Зоос” банкийг байгуулагдахад ах, дүү нарынхаа мөнгөтэй нийлүүлээд 200 сая төгрөгт хувьцаа авсан. Түүнийгээ барагдуулах гээд арван жил Монголын шийдвэр гаргагч бараг бүх байгууллагуудаар тойрсоор өнөөг хүрлээ. Энэ тухайгаа хэлэхээр зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандсан боловч “Тэр банк чинь дампуурчихсан” гээд халгаадаггүй юм байна.

-Тэгээд та дампуурсан банкнаас мөнгөө авах гээд арван жил хөөцөлдөж байгаа юм уу?

-Тэр банк дампуураагүй Төрийн банкны тавдугаар давхарт үйл ажиллагаагаа явуулж байна. Та нар итгэхгүй бол энэ зургийг үз. (Зураг үзүүлэв).

Банк дампуураагүй гэсэн үг үү?

-Ямар дампуурсан банк арван жил захирлаа сар бүр таван сая төгрөгөөр цалинжуулаад өөр хэдэн хүнтэй, оффистой, өндөр түрээс төлж өнөөг хүрэхэв дээ. Та нар очоод үзчих хэрэгтэй байгаа юм. Ард түмнийг хуурч байна шүү дээ.

-2009 оны 200 сая төгрөгөө өнөөгийн үнэ цэнэд шилжүүлбэл хэдэн төгрөг болох бол?

-Ногдол ашиг гэж ярихаа больё. Хувьцаа нь анх авч байсан үнээсээ тав дахин өсч байсан жишгээр тооцоход тэрбум төгрөг болно.

-Өөр тантай адил хохирсон иргэд бий юу?

-Байгаа. Тэд ч бас нэлээн хөөцөлддөг байсан. Сүүлийн үед л надаас сураг ажиг асуудаг болсон. Бас Японы иргэн байдаг. Тэр бас хөөцөлдөж байгаад сүүлийн үед сураг тасарсан.

-Тэр хүн хэр их хувьцаагаа эзэмшдэг байсан бол?

-Нийт хувьцааны гурав гаруй хувийг эзэмшдэг байсан.

Нийт банкны 25 хувийг Европын сэргээн босголтын банк худалдан авсан биз дээ?

-Тэгсэн. Тэд Төрийн банк байгуулаад гүйцэтгэх удирдлагыг нь аваад Гүйцэтгэх захирал нь сард 30 шахам мянган еврогоор цалинжиж байсан.

Банк үнэхээр дампуураагүй юм бол яагаад таны мөнгийг өгөхгүй байна?

-Тухайн үедээ УИХ-аас банкийг өөрчлөн байгуулах шийдвэр гарсныг олон нийтэд дампуурсан мэтээр ойлгуулаад өнгөрсөн байдаг юм.

Та өөрчлөн байгуулах тухай уих-ын шийдвэрийг хэзээ мэдсэн бэ?

-Бас сүүлд нь мэдсэн. Тэр баримт нь энэ байна. (УИХ-ын тогтоолын хуулбар үзүүлэв).

-Энэ банк үйл ажиллагаа явуулах эрх зүйн чадамжтай юу?

-Өнөөгийн мөрдөж байгаа хуулиар бүх төрийн байгууллагуудад бүртгэлтэй байгууллага.

-УИХ тухайн үедээ “Зоос” банкны бүтцийг өөрчлөн байгуулахтай холбогдон гарч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор 100 хүртэлх тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж нийтэд санал болгон арилжаалахыг Засгийн газар /с.батболд/-т зөвшөөрсүгэй гэсэн байна шүү дээ.

-Наад шийдвэр чинь УИХ-ын дарга Д.Дэмбэрэлийн 2009 оны арванхоёрдугаар сарын 25-ны өдөр гаргасан тогтоол байгаа юм. Өнөөг хүртэл хохирогчид мөнгөө авч чадаагүй боловч банк үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм. Уг нь байнгын хороогоор ч шийдвэр гарсан. Гэсэн ч өнөөг хүртэл хэрэгжээгүй.

-Тухайн үедээ та нар банкныхаа тайланг үздэг байсан уу?

-Эрнст янг аудит хийдэг байсан болохоор итгэнэ биз дээ.

-үнэхээр эрнст янг аудит хийдэг байсан гэж үү?

-Тэр сүйрлийн өмнөх жил хийж байсан. 2006 онд хувьцаат компани болсноос хойш жил бүр 30 гаруй мянган доллараар аудит хийдэг байсан.

Эрнст янг, Европын сэргээн босголтын банк, японы иргэн оролцсон энэ асуудал яагаад өнөөг хүртэл шийдэгдэхгүй байна гэж бодож байна?

-Би Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар гээд эрх бүхий бүх байгууллагаар яваад мөнгөө авч чадаагүй л байна.

-Ерөнхийлөгч хариу өгөөгүй юу?

-Тухайн үед Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тамгын газрын дарга Д.Баттулгадаа үүрэг өгсөн ч хариу авч чадаагүй. Одоо Ерөнхийлөгч Х.Баттулгад хандах санаатай байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​“Өдрийн сонин”-д “10 хувийн төлөө ард түмэн бие биенээ барьж идэх цаг ирэх нь ээ” хэмээн өгүүлжээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаар 20 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.


“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, баримт, үзэл бодлын гуравдугаар нүүрт “10 хувийн төлөө ард түмэн бие биенээ барьж идэх цаг ирэх нь ээ” хэмээн өгүүлжээ.

“Ерөнхий сайд асан Санжийн Баяр: Оюу толгойн төсөлтэй холбоотой биднийг хамгийн их зовоож буй асуудал бол 34 хувь” хэмээн “Улс төр” нүүрт ярьсан байна.

“Сэтгүүлч, зохиолч, дипломатч Т.Баасансүрэнгийнх” хэмээн “Танайд өнжье” нүүрт өгүүлжээ.

“Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр: Баялаг бүтээгчид төдийгүй нийгэм бүхэлдээ ШУДАРГА ЁС-ыг л хүсч байна” гэж “Энэ тухай” нүүрт ярив.

“”Улаан бал”-ын деконструкци” хэмээн “Улс төр” нүүрт өгүүлжээ.

“Хотон ястны өлгий тариаланчууд “Тариалангийн арвай” брэндтэй” хэмээн “Эх орон сумаас” нүүрт өгүүлжээ.

“ХАР ТАХАЛ газар авсаар, Монголын төр толгойг нь илсээр” хэмээн “Баримт, үйл явдал” нүүрт өгүүлжээ.

“Лицензээ хураалгасан компаниудын зургаа нь нүүрснийх байна” хэмээн “Уул уурхай” нүүрт бичсэн байна.

“Дэлхийн мэдээ” нүүрт “Цахилгаан тамхийг хориглож эхэлжээ” хэмээн бичжээ.

“Модул Хаус” ХХК-ийн захирал, архитектор Д.Ганзориг: Нураахаар яригдаад байгаа барилгуудыг шинэ технологиор сэргээн засч болно” хэмээн “Өөрөөс нь” нүүрт ярив.

“Цаг үе” нүүрт ““Найрамдал” зусланд олгосон иргэдийн таван га газрын эрхийг цуцлав” хэмээн бичив.

“Криштиану Роналду: “Би зургаа, долоон удаа “Алтан бөмбөг”-ийг авч Мессигээс илүү гарна гэж тэмүүлдэг” гэж “Дэлхийн спорт” нүүрт ярив.

“Нийгэм” нүүрт “Сервис центр буюу гэр хорооллын дэд бүтцийн төвийг хүлээлгэж өгөхөд бэлэн болжээ” гэж бичжээ.

Дэлгэрэнгүй мэдээллүүдийг уншихыг хүсвэл дараах линкээр бүртгүүлж уншина уу. https://admin.dnn.mn/plugins/news/login/

Эдгээр болон бусад цаг үеийн мэдээ мэдээлэл, ярилцлага, сурвалжлагыг “Өдрийн сонин”-ы даваа гаригийн дугаараас уншаарай.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудангийн салбаруудаас болон сонин борлуулах цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдан авч болохыг дуулгая. Түүнчлэн “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч болно.

Уншигч та “Өдрийн сонин”-ыг захиалан уншихыг хүсвэл9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88085029 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг аваарай.

“Өдрийн сонин”-той холбоотой мэдээ мэдээллийг 19001987-гоос лавлана уу.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХЭН ТАНТАЙ ХАМТ

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлээрэй

Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын 2-р багийн Таван богд Их ойгор чиглэлд энэ сарын 12-нд, мөн энэ сарын 15-нд Согоот багийн Өртөө булаг гэдэг газарт тарвага үхсэн байгаа талаарх дуудлагыг холбогдох газруудад иргэд өгчээ. Ингээд хоёр тарваганы үхдэл, сэг зэмээс сорьц дээжлэн шинжлүүлэхэд тус бүрээс тарваган тахлын үүсгэгч илэрчээ. Мөн энэ оны долдугаар сард ОХУ-ын хил дагуух сумд болох Улаанхус, Ногооннуур, Бугат сумдын нутагт хийсэн хамтарсан тандалт шинжилгээгээр 14 цэгт газраас 30 гаруй тарваган тахлын үүсгэгч илрүүлэн, голомт идэвхтэй хүн өвчлөх магадлал өндөр байгааг тогтоожээ. Иймд ард иргэд та бүхэн голомтот бүс нутагт зорчихдоо тарваган тахал өвчний эрсдэлт өртөхөөс сэргийлэхийг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Налайхын 20.9 км авто замын үндсэн хөдөлгөөнийг ирэх сарын 30-нд нээнэ

Налайхын 20.9 км авто замын үндсэн хөдөлгөөнийг ирэх сарын 30-нд нээнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нар өчигдөр (2019.09.21) Гацууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа. Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын гүйцэтгэл 85 хувьтай далан, хоолой, тунелийн ажил бүрэн хийгдэж дууссан одоогийн байдлаар замын хучилтын ажил хийгдэж байна.Налайхын замын 20.9 км автозамын үндсэн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-н гэхэд нээхээр төлөвлөн ажиллаж байгаагаа албаны хүмүүс танилцуулав. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Төлөвлөсөн цаг хугацаандаа замыг бүрэн ашиглалтад оруулах шаардлагатай. Гэхдээ замын чанар стандартын горим алдагдуулахгүй, аюулгүй байдлыг бүрэн ханган хийж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компаниуд анхаараарай” гэлээ. Уг авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөж явган хүн болон дугуйн замтай болгон шинэчилж байна. Замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн шинэчилснээр алслагдсан дүүргийг нийслэлтэй холбох, Монгол Улсын төвийн бүсийн авто замын сүлжээг өргөтгөж, замын хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар, аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, зорчигч тээврийн аюулгүй, тав тухтай зорчих нөхцөлийг хангах зэрэг олон талын давуу тал бий болох юм.

Categories
мэдээ нийгэм

3774 орон сууцны барилга, 102 цэцэрлэг, 51 сургуулийн халаалтыг өгчээ

2019-2020 оны халаалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан “Улаанбаатар дулааны сүлжээ” Төрийн Өмчит Хувьцаат компани нь есдүгээр сарын 15-наас халаалт залгаж эхэлсэн байгаа билээ. Энэ сарын 20-ны байдлаар 3774 орон сууцны барилга, 102 цэцэрлэг, 51 сургууль, 27 эмнэлэгт халаалт өгөөд байна. Халаалт болон халуун ус тасалдах доголдохтой холбоотой гомдол саналыг дуудлагын төвийн утас 7004-7005 дугаарын утсанд 08:00-21:00 цагийн хооронд хүлээн авч шийдвэрлэж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Эртний Грекийн домог

“Өдрийн сонин”-ы Вашингтон дахь тусгай
сурвалжлагч, хэл шинжээч М.Саруул-
Эрдэнийн хамгийн сүүлд бичсэн “Эртний
Грекийн домог” ном хэдхэн хоногийн өмнө
хэвлэгдэн уншигчдын гарт хүрсэн билээ.
М.Саруул-Эрдэнэ багш АНУ-ын Конгрессын
номын сангийн монгол номын мэргэжилтнээр
ажилладаг. Шинэхэн номыг нь найзаасаа
бэлгэнд авсан даруйдаа уншиж эхэллээ.
“Орчлон ертөнц гээч анхандаа оргүй хоосон
байжээ. Тэнд хамгийн анх буй болсон нь
Хаос бөлгөө. Хаосын араас Гэя хэмээх Газар
эх, үзэсгэлэн гоо Эрос хэмээх Хайр дурлал,
Тартаар хэмээх Там гурав буй болжээ”
гэх эхний мөрүүдээс л домог амилан, түүх
хөвөрч эхэллээ. Бурхад болон титануудын
дайн, там диваажингийн дундах хөрст
газар дээр бурхад хүн төрөлхтнийг хэрхэн
бүтээсэн, Алтан, мөнгөн, хүрэл эрин яаж
үүссэн хийгээд агуу баатруудын гайхамшигт
үйл хэргийн тухай гардаг үлгэрийн ном ажээ.

Аймшигт мангасууд, ганц нүдэт циклопууд,
үлэмж биетэн, үзээрийн муухай царайтай
Медузагаас авахуулаад үзэсгэлэнт бурхад,
хатад гоо охид, эрэлхэг зоригт дайчин
баатруудыг хүртэл бүгдийг нь үүх түүхтэй
нь, хаанаас эхлээд хаана дууссан замнал
мөртэй нь нэг дороос ийнхүү олж мэдэхэд
эл номны “ид шид” оршиж байна уу гэлтэй.
Эртний Грекийн домгийг хэсэг бусгаар, энд
тэндээс түүвэрлэн уншиж мэддэг байсан над
мэтийн уншигч олзуурхахаас ч аргагүй.
Ертөнцийн үүслээс эхэлсэн үлгэр хүчит
баатар Херакл (Ром хувилбар нь Геркулес)-
ын бурхад болон хүн төрөлхтөнд хийсэн ач
гавьяагаар төгсөх хүртлээ там, диваажин,
дэлхий, сансар огторгуйгаар гайхамшигт
адал явдлуудтай учруулангаа Грекийн
бурхдын талаар өргөн дэлгэр мэдлэг,
мэдээллийг олгож байлаа. Түүх өгүүлж
байхдаа нэгэн өөр дүр юм уу өөр цаг
үед болсон явдлыг тоочих хэрэг гарвал
“Үлгэр доторх үлгэр” гэсэн зохиомжийг
оруулж, түүндээ тухайн домгоо ярьж өгч
байх юм. Энэ дотор дахиад “Үлгэр доторх
үлгэрийн доторх үлгэр” гэж ч байна. Үүгээр ч
зогсохгүй нэг бүлэг дуусаад төгсгөлд нь “Хэл
шинжээчийн тайлбар” хэсэг бий. Энэ хэсэгт
нэр томьёо, үг хэллэгийг тайлбарлажээ.
Жишээлэхэд, “Эртний Грекийн домогт доод
тив тамыг Тартаар хэмээдэг байсан нь
Эртний Грекийн
домог
Европ дахинаа монголчуудыг бүгдийг тэгж
нэрлэдэг болоход нөлөөлжээ. Монголчуудын
байлдан дагууллын үед баруун европынхон
ихэд айж, хаанаас хэн гараад ирэв хэмээлцэн
бүхүйд Монголын нэг гол аймаг татаар
хэмээх нэртэй байсанд бүгд доод тивээс
ирэгсэд байна хэмээн итгэсэн хэрэг” гэжээ.

Энэ мэт бичил түүхүүдээс гадна Грекийн
бурхад болон баатдын,
газар лусын нэрсийн утга учир,
шалтгааныг тайлахаас гадна Грекийн энэ
олон зуун нэрээс урган гарсан салбар ухаан,
философиийн нэршил өдгөө хүртэл тэр
янзаараа хэрэглэгдэж байдгийг олж мэдэх
болно.
“Хэл шинжээчийн тайлбар”-ын дараагаар
тухайн бүлэгт гарсан баатарлаг тулаан
болон онцлох үйл явдал, гол дүрийн
баатруудыг харуулсан эртний уран зураг, сийлбэрийн фотог хавсаргажээ.
Эдгээр зургуудыг хараад уншсан домгоо
төсөөлөхгүй байхын аргагүй юм билээ.
Уншиж дуусаад төрсөн сэтгэгдэл ийм байна,
үлгэрийн ертөнцөөр тавтай аялаарай.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ нийгэм

Хот хооронд явдаг нийтийн тээврийнхэн өвөлд бэлэн эсэхээ шалгуулж байна

Зам, тээврийн салбарын 2019-2020 оны “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах” ажлын хүрээнд Автотээврийн үндэсний төвөөс “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах” ажлын хэсэг байгуулж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах багц ажлыг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төлөвлөгөөт шалгалт удирдамжийн Хот хоорондын нийтийн тээвэрлэлтийг зохион байгуулах, гүйцэтгэх гэрээ байгуулсан Улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй нийт 61 аж ахуйн нэгж байгууллагаас 60 аж ахуйн нэгж байгууллагыг хамруулав. Тус хяналт шалгалтаар Улаанбаатар хот болон орон нутгийн салбар төвүүдийн тоног төхөөрөмж, барилгын сантехник, дулаан, цахилгааны шугам, сүлжээний засвар, дулаалга, үйлчилгээг хийлгэж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангах, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах ажлын хүрээнд нийт 29 салбарыг хамруулаад байна. Тус үйлдвэрийн газраас улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагуудад жолооч нарыг өвлийн хувцсаар бүрэн хангасан, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд хийх байгууллагын захирлын нэрэмжит шалгалтыг дотооддоо зохион байгуулсан, сэлбэг, тос тослох материалын нөөцийг тодорхой төвшинд бүрдүүлж, жолооч нарыг шугам замд заавал авч явах сэлбэгээр хангалт хийж өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах шаардлагыг тавьдаг.

Улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй аж ахуйн нэгж байгууллагуудын тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах ажлын хүрээнд техникийн хяналтын ээлжит үзлэгийг зохион байгуулан ажиллаж байгаа бөгөөд Улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж буй 61 ААНБ-ын 728 тээврийн хэрэгслээс 488 тээврийн хэрэгсэл буюу 67% хамруулснаас 55 тээврийн хэрэгсэл тэнцээгүй байна.

Энэ хүрээнд улс, хот хоорондын зорчигч тээвэрлэлт гүйцэтгэж байгаа нийт гэрээт аж ахуйн нэгж, байгууллагуудын тээврийн хэрэгслүүдийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангуулах, тээвэрлэлтийн явцад зорчигч болон иргэдийн амь нас, эд хөрөнгийг эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор байршил тогтоох төхөөрөмжийн тусламжтайгаар 24 цагийн турш хяналт тавьж, шуурхай зохицуулалтаар ханган ажиллаж байна.

“Цаг уур, орчны шинжилгээний газар”-тай байгуулсан гэрээний дагуу “Автозамын дагуух цаг агаарын 4 хоногийн урьдчилсан мэдээ”-г долоо хоног бүрийн Даваа болон Баасан гарагуудад авч, Улаанбаатар хот дахь зорчигч үйлчилгээний төв, орон нутгийн автотээврийн төвүүд болон улс, хот хоорондын нийтийн зорчигч тээврийн аж ахуйн нэгжүүдэд хүргүүлэн тээвэрлэлтийн аюулгүй байдлыг хангах талаар зааварчилгаа өгч болзошгүй саатал, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээс гадна цаг агаар хүндэрсэн үед хаагдаж, боогддог зам даваануудын судалгааг гаргаж “Онцгой байдлын ерөнхий газар”, ЗТХТөв, орон нутгийн АЗЗА-тай хамтран зорчих хэсгийн бэлэн байдлыг хангуулан ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд

Ирэх долоо хоногт УИХ-аар ямар асуудлууд хэлэлцэхийг танилцуулж байна.

Ээлжит бус чууланы есдүгээр сарын 23-наас 27-ны өдрүүдэд намын бүлэг зөвлөл,

НЭГ.УЛСЫН ИХ ХУРАЛ УИХ-ын гишүүд энэ долоо хоногт тойрогтоо ажилласан. Тэгвэл ирэх Даваа гарагаас эхлэн УИХ-ын ээлжит бус чуулган үргэлжлэн хуралдах юм.

Улсын Их Хурлын даргын дэргэдэх Зөвлөлийн есдүгээр сарын 20-ны өдрийн хурлаар батлав.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:
09 дүгээр сарын 23-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

09 дүгээр сарын 23-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурлын 2019 оны 73 дугаар тогтоол батлагдсантай холбогдуулан Ард нийтийн санал асуулга явуулах хугацаа, зардал, зохион байгуулалтын асуудлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд болон улс төрийн намуудтай зөвшилцөж, Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.
09 дүгээр сарын 25-ны Лхагва гарагт:
  • Монгол Улсын Их Хурлын даргын 2017 оны 212, 2019 оны 81 дүгээр захирамжаар байгуулагдсан Улсын Их Хурал болон Байнгын хороо, дэд хорооноос агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, шаардлагатай тохиолдолд хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулж, санал, дүгнэлт гарган Засгийн газарт чиглэл өгөх үүрэг бүхий ажлын хэсэг 10.00 цагаас Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Чингэлтэй дүүрэгт ажиллана
  • Өргөн нэвтрүүлгийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Г” танхимд.
ГУРАВ.БАЙНГЫН, ТҮР ХОРООНЫ ХУРАЛДААН:

09 дүгээр сарын 24-ний Мягмар гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд:
Хэлэлцэх асуудал:

  • “Ард нийтийн санал асуулга явуулах өдрийг зарлан тунхаглаж, зохион байгуулалтыг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
09 дүгээр сарын 23-ны Даваа гарагт:

1.Түр хорооны хуралдаан /Олон Улсын Парламентын Холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий/ 10.00 цагаас “Г” танхимд:
Хэлэлцэх асуудал:
  • Хаалттай.
ДӨРӨВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

09 дүгээр сарын 26-ны Пүрэв гарагт 10.00 цагаас:

  • “Ард нийтийн санал асуулга явуулах өдрийг зарлан тунхаглаж, зохион байгуулалтыг хангах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;
  • “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2019.06.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийнхэнд үүрэг өглөө

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өнгөрсөн баасан гаригт (2019.09.20)нийслэлийн Нийтийн тээврийн үйлчилгээний газарт ажиллаж, өнгөрсөн дөрөвдүгээр сард өгсөн хугацаат үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн явцыг шалгалаа. Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагууд “Өнөөдрийн байдлаар нийслэлд 800 гаруй автобус үйлчилгээнд явж байна. Өглөө, оройдоо ачааллын цагуудад 100 автобус нэмэлтээр гаргаж байгаа. Энэ сард багтаан дахин 100 автобусаар хүчин чадлаа нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Нийтийн тээврээс орж байгаа орлогоо бүрэн хянаж чадахгүй байна. Машин/цагийн зардлаа багасгах үүднээс зарим чиглэлийн автобусны тоог ачаалал бага үеэр хасаж байгаа” хэмээн танилцуулав.

Хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт тун хангалтгүй, өөрсдөө менежмент, зохион байгуулалт огт хийгээгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байв. Түүнчлэн иргэдийн зүгээс сүүлийн нэг сар гаруй хугацаанд автобусны хоорондын зай хол, автобусны хүрэлцээ тун бага байгаа, жолооч, хянагч нарын зан харилцаа доголдолтой байна гэсэн гомдол маш ихээр ирж буйг Нийтийн тээврийн үйлчилгээний газрын удирдлагуудад сануулсан юм. Энэ бүх асуудалд яаралтай зохион байгуулалт хийж, иргэдийг ая тухтай зорчих бүхий л боломж бололцоог бүрдүүлэхийг чиглэл болгон дахин нэг сарын хугацаатай үүрэг өглөө.

Categories
мэдээ улс-төр

“УБТЗ” ХХН-ийн өвөлжилтийн бэлтгэл 80 орчим хувьтай байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “УБТЗ” ХХН-ийн зүтгүүрийн депод ажиллаж өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай танилцлаа.

Өвөлжилтийн бэлтгэл ажил 80 орчим хувьтай байгаа бөгөөд техник, тоног төхөөрөмжийн засвар, станцуудын нүүрс татан авалт, ургац тээвэрлэх зэрэг төлөвлөгөөт ажил хуваарийн дагуу явж байгааг албаны хүмүүс Ерөнхий сайдад танилцуулав. Тус байгууллага энэ онд 26.3 сая орчим тонн ачаа тээвэрлэхээс өнөөдрийн байдлаар 18 сая тонныг тээвэрлээд байна. Энэ хэмжээг ирэх жил 32-34 сая тоннд хүргэхээр төлөвлөжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.