Categories
мэдээ нийгэм

Цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ
10:30-18:00 цагт
16-р хороо Согоотын 42-44-р гудамж, Хайтур ХХК /хорооны барилга/, Хайлаастын эцэс,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ
11:00-18:00 цагт
7-р хороо Яармагийн 15-22-р гудамж, Хантуул, УСУГ-ын худгууд,

НАЛАЙХ ДҮҮРЭГ
11:00-18:00 цагт
6-р хороо Тэрэлж, Горхийн байгалийн цогцолбор газрын жуулчны баазууд, айл өрхүүд, Баяка трейд, Линдингхана, Их Биндэр хайрхан, Иргэн Оюунсүрэн, Цэрэндорж, Мөнхжаргал, Төгөлдөр, Отгонбаяр, Лхагвасүрэн, Стройка, Юнител, Гюүдэн хаус, Ном, Өндөр улаан, Эмина, Немо смарт, Болор, Гарьдын шилтгээн, Баяр импекс, Минжин хүүхдийн зуслан, Алтай травель, Монгол алт, Лайт саунд, Тэлмэн кэмп, Дүнхэн-Уул, Өнөр жуулчин, Ламиран дацан, Жавхлант, Мөнх ариун ундарга, Тахилга, Тэнгэрийн илч, Сан жуулчин, Мөнх хөх тэнгэр, Тэрэлж жуулчин, Тэнгэр алтай травель, УБ-2, Гацуурт, Эрдэнэ сумын ЗД, Жигмэдсанжаа, Талын сондор ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор
10:00-18:00 цагт
1-р хороо Баянзүрх гудамж, Энгэр шанд, Их ам, Туулын гүүр, 3-р хороо Уурхайнууд, 314-р ЦА, Бласт ХХК болон эдгээрийн ойр орчмоор,
13:00-18:00 цагт
5, 6-р хороо Городок, Тэрэлж, Горхийн байгалийн цогцолбор газрын жуулчны баазууд, Зэвсэгт хүчний 337-р цэргийн анги болон эдгээрийн ойр орчмоор.

Categories
мэдээ нийгэм

Байгаль хамгаалагчдад автомашин, мотоцикл гардууллаа

Нийслэлийн ногоон бүсийн 116.2 мянган га бүхий нутаг дэвсгэрийг хариуцан ажилладаг байгаль хамгаалагчид туулах чадвар сайтай автомашин, мотоциклоор паркаа шинэчиллээ. Тэднийг ажил үүргээ саадгүй гүйцэтгэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нийслэлийн Байгаль орчны газрын байгаль хамгаалагчдад 146 сая төгрөгийн үнэ бүхий 11 мотоцикл, нэг Nissan Patrol Y61 загварын туулах чадвар өндөртэй автомашин гардуулан өглөө. Өнгөрсөн онд мөн 14 мотоцикл, нэг Тоёота Лэнд круйзер 76 загварын автомашин олгосон юм.

Сүүлийн жилүүдэд нийслэлийн ногоон бүсийн байгаль орчны хяналтад дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх зорилтын хүрээнд хөдөлгөөн дулаан мэдрэгч камер, нисэгчгүй нисэх төхөөрөмж, жи-пи-эс болон сансрын холбооны төхөөрөмж, түймэр унтраах, сэргийлэх зориулалтын багаж хэрэгслээр хангасан билээ.

Categories
мэдээ спорт

Дэлхийн шилдгүүд өнөөдөр тодорно

Итали улсын нийслэл Милан хотноо өнөөдөр дэлхийн шилдгийг тодруулж, шагнал гардуулах ёслолын ажиллагаа явагдах гэж байна. Дэлхийн шилдэг дуурийн дуучид л зөвхөн тайзан дээр нь гялалздаг “Ла Скала” театрт уг ёслолын арга хэмжээ явагдана. Харин энэ удаад манай гарагийн шилдэг эрэгтэй, эмэгтэй хөлбөмбөгчин, шилдэг эрэгтэй, эмэгтэй багийн дасгалжуулагч тэргүүтэй шагналын эзэд Ана Барбик Катичич гэх бүсгүйн урласан 31 см өндөр, 6,4 кг жинтэй мөнгөлөг цомыг өргөн энэхүү тайзан дээр тодоор гялалзах болно. Тэднийг ийнхүү энэ тайзан дээр гялалзах боломж хөгжөөн дэмжигчид, сэтгүүлчид болон ОУХБХ-нд гишүүнчлэлтэй улсуудын шигшээ багийн дасгалжуулагч болон багийн ахлагч нарын саналаар бодит болж байгаа юм. Үүнд ч мөн манай улсын хөлбөмбөгийн холбоо хувь нэмрээ оруулж эрэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Майкл Вайсс болон багийн ахлагч Н.Цэдэнбал, эмэгтэйчүүдийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Ц.Ганболд болон О.Цасан-Охин нар өөрийн саналыг өгч ОУХБХ-д хүргүүлснийг дуулгахад таатай байна.

Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдахгүй

Өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдах хуваарьтай. УИХ дахь намын бүлэг, хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм. Уг тогтоолын төсөлд Ерөнхийлөгч хориг тавиад байгаа. Харин УИХ дахь намын бүлэг, зөвлөлийн гишүүд томилолттой яваа учир хуралдаан хойшилжээ.

Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Өвөрхангай аймагт ажиллалаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан энэ сарын 21-22-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж, аймаг сумын удирдлагуудтай уулзалт хийлээ.

Уулзалтын хүрээнд талууд Ард нийтийн санал асуулгад оруулах Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийн талаар ярилцаж, хэлэлцүүлэг өрнүүлсний зэрэгцээ Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль болон Орон нутгийн сонгуулийн хуулийн төслийн талаар санал солилцов.

Мөн тэрбээр, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, НҮБ-ын Xөгжлийн хөтөлбөр, Швейцарийн хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн дэмжлэгтэйгээр, албан ёсны зохиогчийн эрхийн зөвшөөрөлтэйгөөр орчуулагдан гарсан “Хууль тогтоомжийн төсөл боловсруулагчийн ширээний ном: практик гарын авлага” бүтээлийн дээжээс тус аймгийн ИТХ-ын дарга А.Ишдоржид гардуулан өглөө.

Д.Лүндээжанцан: Өрөөлийг ялахаас илүү өөрийгөө ялж сурах хэрэгтэй

Энэ үеэр Монгол Улсын Их Хурлын гишүүн, гавьяат хуульч Д.Лүндээжанцангийн нэрэмжит Хангайн болон говийн бүсийн аймгуудын өсвөрийн шатарчдын “Багийн аварга” шалгаруулах тэмцээн болсон юм. Энэхүү тэмцээн нь жил бүрийн намар уламжлал болгон зохион байгуулагдаад 10 гаруй жил болсон бөгөөд тэмцээнд Өвөрхангай, Архангай, Булган, Өмнөговь, Баянхонгор зэрэг таван аймгийн хүүхэд багачууд оролцдог байна.

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д. Лүндээжанцан, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, Монгол Шатрын спортын холбооны дэд ерөнхийлөгч Б.Наранбаатар, Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Ж.Жанцандорж, Аймгийн шатрын холбооны нарийн бичгийн дарга Д.Очирбал болон албаны бусад хүмүүс оролцов.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “Миний нэрэмжит шатрын тэмцээнийг анх Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Ж.Жанцандорж санаачилж байлаа. Аймаг, сумдад шатрын спорт эрчимтэй хөгжиж, хүүхэд багачууд оюуны спортоор идэвхтэй хичээллэж байгааг харахад сайхан байна. Өсвөрийн шатарчдын ур чадвар, тэдний өрсөлдөх чадвар улам дээшилж байна. Олон улсад ч манай шатарчдын чансаа өндөр болж байна. Улсын аварга шалгаруулах тэмцээн олон улсын зэрэглэлийн түвшинд хүрсэн гээд тоочвол олон зүйлийг хэлж болохоор байна. Хэдэн жилийн өмнө энэ тэмцээнд ороод хожигдоод уйлж суусан хүү өнөөдөр спортын мастер болоод явж байна. Шатрын спорттой амьдралаа холбоод 30 гаруй жил болоход өрөөлийг ялахаасаа илүү өөрийгөө ялж сурах нь чухал гэдгийг ойлгосон” гээд орон нутагт оюуны спортыг дэлгэрүүлж, сурагчдын авьяас билгийг нээн хөгжүүлж байгаад орон нутгийн удирдлагууд болон Монголын шатрын холбооны хамт олонд баяр хүргэж, оюуны их спортоор хичээллэж байгаа хүүхэд, багачууддаа амжилт хүсэв.

Энэ удаагийн тэмцээнд Өмнөговь, Булган, Өвөрхангай аймгийн бүсээс шалгарсан 11 багийн 170 гаруй тамирчид 7 насны ангиллаар 42 багц медалийн төлөө өрсөлдөж, авхаалж самбаа, оюунаа сорьсон юм. Тэмцээний нийлбэр дүнгээр Өвөрхангай аймгийн нэгдүгээр баг 3 алт, 5 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүллээ.

Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан найман ахмад шатарчинтай нэгэн зэрэг нөхөрсөг тоглолт хийж, өөрийн номоо дурсгав.

Өвөрхангай аймаг газар тариалангийн салбартаа Япон технологийг нэвтрүүлж эхэлжээ

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан“Өвөрхангай Түншлэл-2019” намрын баярт оролцов.Сум, орон нутагтаа үйлдвэрлэл эрхэлж байгаа үйлдвэрлэгчдийг дэмжих, хүн амын хүнсний хангамжийг сайжруулах, үндэсний үйлдвэрлэгчид, тариаланчдын шилдэг бараа бүтээгдэхүүн, шинэ ургацын дээжийг хэрэглэгчдэд хүргэх, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулдаг энэ арга хэмжээ 19 дэх жилдээ болж байна.

Сүүлийн жилүүдэд Өвөрхангай аймгийн бизнесийн салбарын өрсөлдөх чадвар нэмэгдэж байна. Тухайлбал, өнгөрсөн онд гэхэд улсын хэмжээнд бизнесийн өрсөлдөх чадвараар хоёрдугаарт, эдийн засгийн өрсөлдөх чадвараар тавдугаар байрт орсон үзүүлэлттэй гарсан. Төр засгийн бодлогоос гадна олон улсын төсөл, хөтөлбөрүүд орон нутгийн үйлдвэрлэл эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжихэд бодитой хувь нэмэр оруулдаг. Өвөрхангай аймаг, Японы Такикава хот хооронд найрамдалт хамтын ажиллагаа тогтоогоод найман жил болж байна. Энэ хугацаанд хоёр тал газар тариалангийн салбарт үр бүтээлтэй хамтран ажиллаж байна. Орон нутгийн газар тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төслүүд амжилттай хэрэгжиж байгаа бөгөөд хамтын ажиллагааны үр дүнд Өвөрхангай аймгаас 30 гаруй мэргэжилтэн Японд газар тариалангийн чиглэлээр суралцаж ирээд сурсан мэдсэнээ амжилттай хэрэгжүүлж байгаа. Мөн бөөрөнхий сонгиныг үрсэлгээгээр тариалах технологийг үр дүнтэй нутагшуулж, 18 сумын 172 тариаланч энэхүү тариалалтыг амжилттай туршиж, үр шимийг нь үзэж байгаа талаар аймгийн Засаг дарга Г.Ганболд танилцууллаа.

Categories
мэдээ нийгэм

Налайхын замын хөдөлгөөнийг аравдугаар сард нээнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг шинэчлэн засах ажлын явцыг шалгаж, газар дээр нь очиж ажиллалаа.

Өнөөдрийн байдлаар нийт замын ажлын гүйцэтгэл 85 хувьтай далан, хоолой, тунелийн ажил бүрэн хийгдэж дууссан одоогийн байдлаар замын хучилтын ажил хийгдэж байна.

Налайхын замын 20.9 км автозамын үндсэн хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-н гэхэд нээхээр төлөвлөн ажиллаж байгаагаа албаны хүмүүс танилцуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Төлөвлөсөн цаг хугацаандаа замыг бүрэн ашиглалтад оруулах шаардлагатай. Гэхдээ замын чанар стандартын горим алдагдуулахгүй, аюулгүй байдлыг бүрэн ханган хийж гүйцэтгэхийг гүйцэтгэгч компаниуд анхаараарай” гэлээ.

Уг авто зам нь хоёр эгнээ байсныг дөрвөн эгнээ болгон өргөтгөж явган хүн болон дугуйн замтай болгон шинэчилж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Сүрьеэ, тэмбүү өвчний тархалтыг бууруулах тал дээр шийдвэр гаргагчид чууллаа

ЭМЯ болон Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл хамтран “Сүрьеэ, Тэмбүү өвчний тархалтыг бууруулахад шийдвэр гаргагч нарын дэмжлэг” сэдэвт үндэсний чуулганыг Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотноо хоёр өдөр амжилттай зохион байгууллаа.

Уг чуулганд Эрүүл мэндийн дэд сайд болон яамны удирдлагуудын баг, ХӨСҮТ, ДЭМБ, ЭХЭМҮТ, НЭМҮТ-ын удирдлагууд болон 21 аймгийн Засаг даргын орлогч, Эрүүл мэндийн газрын дарга, Эмнэлгийн дарга нар гээд нийт 100 гаруй оролцогч оролцож халдварт өвчин болох тэмбүү, сүрьеэ өвчнийг бууруулах бодлогын хэрэгжилт, цаашид анхаарах асуудлууд юу байгаа талаар нээлттэй чөлөөтэй хэлэлцэв.

Тодруулбал, Дэлхий дахины болон Монгол Улсын сүрьеэ, тэмбүү өвчний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар ХӨСҮТ-ийн дэд захирал М.Тунсаг илтгэл тавьсан бол Сэлэнгэ аймгийн хүн амын дундах сүрьеэ, БЗДХ-т өвчнийг эрт илрүүлэх ажлын явц, үр дүн тулгамдаж буй асуудлаар Эрүүл мэндийн газрын дарга Ж.Од ярилаа.

Түүнээс гадна Халдварт болон халдварт бус өвчний цогц үзлэгийг суманд зохион байгуулсан үр дүн, тулгамдсан асуудлаар Жавхлант сумын Засаг дарга Ж.Отгондалай ярилаа. Түүний хувьд сумынхаа хүн амыг эрүүл байлгахын төлөө их ажил хийж байгаа үлгэр жишээ удирдагч юм гэдгээ харуулав.
Аймгийн Засаг дарга Ш.Оргилын санаачилга, удирдлагуудын дэмжлэгтэйгээр цогц үзлэг үйлчилгээ шинжилгээ оношилгоо хийж, нутгийн иргэдийнхээ эрүүл мэндэд хөрөнгө оруулалт хийж, өнөөдөр халдварт өвчингүй сум болж чаджээ.
Харин жирэмсний хяналт ба төрөлхийн тэмбүү өвчний талаар ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Энхтөр илтгэл тавьсан бол ДОХ, сүрьеэ, хумхаа өвчинтэй тэмцэх үйл ажиллагаанд Глобаль сангийн дэмжлэг Монгол Улсад ямар байгаа талаар тус сангийн төслийн зохицуулагч Н.Цогзолмаа танилцуулав.

Мөн орон нутагт халдварт өвчин ямар хэмжээнд байгаа талаар Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын дарга В.Нарантуяа илтгэл тавьсан юм.
Чуулганд оролцогчдын хэлж буйгаар “Шийдвэр гаргагчдын шийдэх асуудал бол яах аргагүй төсөв мөнгө байна. Төсөв санхүүг нь орон нутгийн төсөвт нь суулгаад өгчихвөл энэ үйл ажиллагаа илүү үр дүнтэй явна. Мөн салбар хоорондын хамтын ажиллагаа чухал байгаа юм” гэв.

Ер нь бол төрөлхийн тэмбүү, сүрьеэгүй болохын төлөө хаа хаана хичээж ажиллах ёстой юм.
Яагаад гэвэл тэмбүүгийн халдвар нь хүний дархлал хомсдлын вирусийн халдвар авах эрсдлийг 3 дахин нэмэгдүүлэхийн зэрэгцээ эхээс урагт дамжиж амьгүй төрөх, дутуу төрөх, бага жинтэй төрөх болон нярай цусан үжил, уушгины хатгалгаа, нүдний үрэвслээр өвдөх, төрөлхийн гаж хөгжилтэй төрөх, нярай эндэх зэрэг үр дагавар үүсгэдэг тул тэмбүүг устгах, тэмбүүгийн халдвартай тэмцэх нь зөв юм. Төрөлхийн тэмбүүгийн улмаас дэлхий дээр жилд 200 сая хүүхэд амьгүй төрөх эсвэл нярай үедээ эндсэн байна.
Тиймээс ч “Тэмбүүг устгая” аяныг цаг үеэ олсон арга хэмжээ гэж чуулганд оролцогчид онцолсон юм.

Тэмбүү богино хугацаанд бүрэн эдгэрдэг өвчин бөгөөд халдвар авсан хэн ч болов өрх, сум, аймаг, нийслэлийн аль ч эмнэлэгт хандан түргэвчилсэн оношилгоог хийлгэж эмчилгээг газар дээр нь хийлгэх боломжтой.
Эрүүл мэндийн байгууллагууд иргэний нэр хаягийг бүрэн нууцалж үнэ төлбөргүй эмчилгээ хийдэг гэдгийг иргэд сайн ойлгох хэрэгтэй байна.

Харин сүрьеэгийн халдварын эсрэг аймаг орон нутгийн Эрүүл мэндийн төв сайн ажиллаж байна. Түүнээс гадна ЭМЯ-наас 12 аймагт дижител рентгэн аппаратыг өгсөн байгаа нь сүрьеэг илрүүлэх ажил сайн байгаа гэж онцлов.
Сэлэнгэ аймаг хүм амынхаа эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндэд нь хөрөнгө оруулалт хийдэг жишиг аймаг юм билээ. Дээрээсээ дэмжлэгтэй, удирдлагууд нь санаачлагатай идэвхтэй болохоор энэ ажил сайн явагддаг аж.

Ард иргэдийнхээ цаг зав, эдийн засгийг хэмнэж, орон нутагт эрүүл мэндийн хоёр дугаар шатлалын үйлчилгээг аваачсан байгаа юм. Тухайлбал, бүх төрлийн шинжилгээг аймгийн төв орж өгөх шаардлагагүй болж. Сумандаа цус болон нарийн мэргэжлийн шинжилгээг өгөөд тэр даруй хариугаа авчихдаг болжээ.
Аливаа өвчлөлтэй тэмцэхэд дан ганц эрүүл мэндийн байгууллагын хийх ажил биш аймаг сумын Засаг дарга нар удирдлагуудынх нь дэмжлэг туслалцаа сайн байх ёстой гэнэ. Сэлэнгэ аймгийн хувьд ийм л жишгээр явж байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Ерөнхий сайд Орхон аймагт ажиллалаа

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрөгч амралтын өдрүүдэд Орхон аймагт ажиллав.

Тэрээр Эрдэнэт хотод хэрэгжиж байгаа Орон сууцны 1А хорооллын төслийн явц, “Эрдэнэт шинжлэх ухаан, технологийн парк”-ийн ажилтай танилцав. Тус парк сургалт, судалгаа, үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах чиглэлээр 2017 онд байгуулагдсан. Одоогоор гагнуурын электрод, хүнд элементийн сорилтын лаборатори, бизнес хөгжлийн төв, дөрвөн улирлын хүлэмж зэрэг 33 үйлдвэрлэл, үйлчилгээ ажиллуулж байна. Ингэснээр орон нутагт ажлын байр бий болох, татварын болон бусад орлого нэмэгдэх зэргээр ахиц дэвшил гарч байна. Цаашид цогцолбор болгож үйлдвэрлэгчид хамтдаа хөгжин, техник, технологийн дэвшилд тулгуурлаж импорт орлох, экспортод чиглэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилт тавьжээ. Үйлдвэрлэл эрхлэгчид өнгөрсөн онд 140 сая төгрөгийн ашигтай ажилласан байна.

Ерөнхий сайд дараа нь “Бэрэн” металл гангын үйлдвэрээр орлоо. Үйлдвэр 500 орчим ажиллагсадтай. Ган төмөрлөгийг байгалийн хүдрээс боловсруулан гарган авч жилд 200.000 тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. Бүрэн хүчин чадлаараа ажиллавал арматур төмрийн дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, жилд 40.000 айлын орон сууцны арматурын төмөр үйлдвэрлэх боломжтой юм.

Ерөнхий сайд мөн уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцав. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 102 дугаар тогтоолоор Эрдэнэт үйлдвэр нь төрийн өмчит үйлдвэрийн газар болсон. Оны эхний найман сарын байдлаар төлөвлөгөөт зорилтуудаа 100-аас дээш хувиар биелүүлсэн байна. Мөн хугацаанд улс, орон нутгийн төсөвт 688 тэрбум төгрөг оруулсан, оны эцэс гэхэд 790 орчим тэрбум төгрөгийг төвлөрүүлэх юм. Бүтээгдэхүүний өртөг зардлыг бууруулах, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэхээр 2019 оныг хөрөнгө оруулалтын жил болгосон байна. Энэ хүрээнд ордын нөөцийг нэмэгдүүлэх, ил уурхайд мөчлөг урсгалт технологи нэвтрүүлэх, баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, нуруулдан уусгалт, зэсийн баяжмал хайлуулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зэрэг төсөл хэрэгжүүлэх юм.

Орхон аймагт БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд “Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ийг СС-35 МВт-ын турбогенератороор өргөтгөх төслийг ирэх онд хүлээлгэн өгөх гэж байна. Монгол Улс эрчим хүчнийхээ хэрэгцээг дотоодоос хангахыг зорьж байгааг Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлээд ажлаа хугацаанд нь чанартай хийхийг хүсэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Албан үүргээ гүйцэтгэж яваад түлэгдсэн аврагчийн хагалгаа амжилттай болжээ

Булган аймгийн Сэлэнгэ суманд өнгөрсөн дөрөвдүгээр сард гарсан гал түймрийг унтраахаар албан үүргээ гүйцэтгэж яваад түлэгдсэн Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Э.Үнэнбат БНСУ-д эмчилгээ хийлгэхэд зориулж Монгол Улсын Засгийн газраас 100 сая төгрөгийн тэтгэмж олгохоор болсон. Мөн Онцгой байдлын байгууллага, алба хаагчид, Орхон аймгийн ЗДТГ, монголын ард түмэн сайхан сэтгэлийн хандивыг өгснөөр эмчилгээний зардлыг бүрдүүлсэн юм.

Тэгвэл аврагч, ахлах ахлагч Э.Үнэнбат БНСУ-ын Жүн-Ан эмнэлэгт хагалгаанд орж, хагалгаа амжилттай болсон хэмээн түүний эхнэр А.Мөнгөнцэцэгээс талархлын захидал ирүүлжээ.

Тус захидалд:

Эрхэм хүндэт ерөнхий сайд У.Хүрэлсүх танаа, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, ОБЕГ-ын ЗУГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлстийн дарга, хурандаа Б.Үнэнбаатар, Санхүү, хөрөнгө оруулалтын хэлстийн дарга, дэд хурандаа Г.Бат-Эрдэнэ, Орхойн аймгийн ЗДТГ, мөн аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар, орлогч дарга, дэд хурандаа Д.Золжаргал, Онцгой байдлын байгууллагын нийт алба хаагчид, “Босоо хөх монгол”-ын хамт олон, тэргүүн Г.Ганхуяг ах, АНУ-ын Чикаго хотод суугаа Алимаа эгч, гэр бүлийн найзууд, Эрдэнэзориг ах, Болормаа эгч, ТВ9 телевизийн сэтгүүлч Ганзориг, нийт хэвлэл мэдээллийнхэн, “Ачит-Ихт” ХХК, “Жаст-Ойл” ХХК, Булган аймгийн Онцгой комисс, Жаргалант сумын 98 оны төгсөлтийнхөн болон нутгийн ард иргэд, ах дүү нартаа, Монголын ард түмэн та нартаа маш их баярлалаа.

Бид хоёр та нарынхаа сэтгэлийн дэмээр Солонгос улсын Бусан хотод ирж яаралтай хагалгаандаа орлоо. Арав гаруй цаг үргэлжилсэн олон хагалгааг зэрэг хийж, амжилттай боллоо. Эмнэлгийн дарга болон эмнэлгийн хамт олонд нь, Насаа, Хишгээ нартаа баярлалаа. Та бүгдэд урт удаан насалж, эрүүл энх, хамгийн аз жаргалтай байхыг хүсье.

Та бүгдийг хүндэтгэсэн гэр бүл, үр хүүхэд, эхнэр А.Мөнгөнцэцэгээс нь гэжээ.

Categories
мэдээ нийгэм

УБТЗ иргэд, олон нийтэд ажлаа танилцууллаа

Монгол Улсын зам, тээврийн салбарын бодлого, үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад үйлчилгээ үзүүлэх, олон нийтийн санал бодлыг сонсох зорилготой “Нээлттэй өдөрлөг” өчигдөр Д.Сүхбаатарын талбайд боллоо.

Өдөрлөгийн үеэр Монгол Улсын зам, тээврийн салбарын томоохон байгууллагын нэг “Улаанбаатар төмөр зам” ХНН иргэд олон нийтэд үйл ажиллагаагаа танилцуулж тэдэнд үйлчилж, уулзалт ярилцлага, асуулга судалгаа зохион байгууллаа.

Энэ жил түүхт 70 жилийн ойгоо тэмдэглэж байгаа “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хамт олон бол манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг юм. Өнөөдөр Монгол Улсын нийт ачаа тээврийн дийлэнх хувийг тээвэрлэдэг “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн тээврийн хэмжээ сүүлийн жилүүдэд тасралтгүй өсөн нэмэгдэж, өнгөрсөн жил 25,7 сая тонн ачаа тээвэрлэж түүхэн амжилт тогтоосон бол энэ жил амжилтаа улам ахиулж 27 сая тонн ачаа тээвэрлэх төлөвтэй байна. Мөн Монгол Улсын нутгаар дамжин өнгөрсөн чингэлгийн галт тэрэгний тоо 2016 онд дөнгөж 167 байсан бол 2019 оны 9 дүгээр сарын байдлаар 1000 хүрчээ. Ийнхүү Улаанбаатар төмөр замын тээврийн хэмжээ нэмэгдэхийн сацуу тус нийгэмлэг нь Монгол Улсын томоохон бүтээн байгуулалтад чухал үүрэгтэй оролцож байна. УБТЗ-ын хамт олон Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт баригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн төмөр замыг хугацаанаас нь өмнө барьж дуусгаад одоо Зүүнбаян-Тавантолгойн төмөр замыг барих ажилд оролцож байна.

УБТЗ-ын хамт олны Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ өндрөөр үнэлж,сүүлийн хоёр жил дараалан Монголын шилдэг 100 аж ахуйн нэгээр шалгаруулсан юм.