Categories
мэдээ нийгэм

Шинэ Хятадын 70 жил: Газар тариалангийн орноос аж үйлдвэрийн том гүрэн болсон нь

Хятадын баруун хойд нутгийн Шэньси мужийн Сиань хотод төмөр замын ажилтнууд сургалтад хамрагдаж буй нь. 2019 оны 7 дугаар сарын 22-нд авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Ли Йибо)

Aрд иргэдээ тэжээх гэж “цаг наргүй” тэмцдэгбайсан 70 жи­лийн өмнөх газар тариалангийн орон Хятад өнөөдөр дэлхийн аж үйлдвэрийн салбарын гол тоглогч бөгөөд өргөн хэрэг­лээний бараа бүтээг­дэхүүнүүдээс эхлээд өндөр хурдны галт тэрэг экспор­толдог том гүрэн болж хөг­жин дэвшээд байна.

Хятадын аж үйлдвэрийн сал­барын үсрэнгүй хөгжил, энэ хөгж­лийн гол хүч чухам юу болохыг дор дурдлаа.

-Тэгээсэхлэн “дэл­хийн үйлд­вэр”-ийг хэрхэн бий болгов?

-Ердөөуулуурхай, нэх­мэл эдлэл болонзарим нэг энгийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байсан Хя­тад улс аж үйлд­вэрийн салбарын бүх бараа бү­тээ­г­дэхүүнийг үйлдвэрлэдэг “дэл­хийн үйлд­вэр”-ийг хөг­жингүй улс ор­нуудынхтай харьцуулахад харьцангуй бага өртгөөр босгосон юм.

Тус улс 1970 оны сүүлчээс өөрчлөлт, ши­нэч­­лэлийн бод­­лого хэрэг­жүүлж эхлэнир­гэддээ бэрх­шээлийг даван туулж өөрсдийн бизнесээ эх­лүүлэхэд нь тусалж, жижиг-дунд биз­нес эрхлэгчдэд то­моохон үйлд­вэрлэгчид болох боломжийг олгожээ. Тэр үеэс Хятадын аж үйлд­вэрийн салбар жигүүрээ дэлгэж эхэлсэн байна.

Дэлхийн банкнаас гар­гасан мэдээллээс үзвэл,Хятад улс нэмүү өртгийн хэмжээгээр 2010 онд АНУ-ыг гүйцэж түрүү­лэн “дэл­хийнхамгийнтом үйлд­­вэрлэгч орон” болсон бө­гөөд тэр цагаас хойш энэ байр сууриа хадгалсаар байна.


Хятадын зүүн нутгийн Зянси мужийн Интань хотод болсон олон улсын үзэсгэлэнгийн үеэр нэгэн ажилтан 5G технологи бүхий роботыг удирдаж буй нь. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Жоу Ми)

-Хятад улс аж үйлд­­вэр­­­лэлийн өрт­гийн сүл­жээг хэрхэн хөгжүүл­сэн бэ?

-21 дүгээрзуун гарс­наар Хятадулсөндөр,дэвшилтэт технологиүйлд­вэр­лэлийн сал­­бартанхаар­лаахан­дуулж эхэлсэн.

Дэлгүүрийн лангуун дээрх“Хятададүйлдвэр­лэв” гэсэн шошготой уламж­­лалт бараа бү­тээг­­дэхүү­­нүүдээс гадна өндөр хурд­ны галт тэрэг, хагас дам­жуу­­лагчууд нь Хятадын үйлд­вэр­лэлийн салбарын шинэ “нэрийн хуудас” болж байна.

2017 онд Хятад улсын өндөр технологийн сал­барын үндсэн үйл ажил­лагааны орлого 15.9 их наяд юань буюу 2.2 их наяд ам.долларт хүрсэн нь 2012 оныхоос даруй 55.8 хувиар өссөн үзүүлэлт юм.

Хөгжил дэвшилд хөтлөх судалгааныажилд тасралт­гүй хөрөнгө оруулалтхий­сэн нь Хятад улсын аж үйлдвэрийн салбарын хур­дац­­тайхөгжлийнхө­шүү­рэг гэж хэлж болно. Тус улсэнэсалбарын судалгааны ажилд 2017 онд 318.3 тэрбум юань зарцуулсан нь 2012 оныхоос 83.6 хувиар өссөн үзүүлэлт юм.

-Хятадын аж үйлд­вэрийн салбарынхүчнь хүнтөрөлхт­ний хувь заяа­ны хамтын цогцыг бийбол­гоход хэрхэн хувь нэмэр оруулах вэ?

-Өнгөрсөн хугацаанд бусад улс оронтой нээлттэй хамтранажилласныүр шимээ Хятадын аж үйлд­вэрийн салбар хүртсээр ирсэн бөгөөд өдгөө зах зээлийн бусад тоглогчид илүү өргөн боломжуудыг санал болгож байна.

2019 оны зургадугаар сард Хятад улс 5G сүлжээг арилжааны үйлчилгээнд нэвт­­рүүлэхийг албан ёсоор зөвшөөрснөөр “шинэ ухаалаг эрин үе”-ийн эх­лэлийг тавь­сан юм.

Нокиа, Эрикссон,Куал­комм бо­лонИнтелзэрэг гаднытомоохон компаниуд Хятадын санаа­чилж буй технологийн туршилтуудад идэвхтэйхам­рагдаж,тус улсын эрх бүхий байгуул­лагууд ч 5G сүлжээ бий болгох, үүнийг хэрэглээнд нэвт­рүүлж, хөгжүүлэхэд идэвхтэй оролцож буй до­тоод, гадаадын аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байна.

Энэ ньХятадынажүйлд­вэрийнсалбар до­тоод болон гадаадын ком­паниудад хамт өрсөл­дөж, хамтдаа хөгжин цэцэг­лэх илүү их боломжийг санал болгож буй хэрэг юм.

Зах зээл, эдийн засгаа дэлхий дахинд нээлттэй хэвээр байлгах нь тус улсын аж үйлдвэрийн салбарын хөгжлийн нэгэн хө­дөлгүүр билээ.


2018 оны 11 дүгээр сарын 11-нд Хятадын Шанхай хотод“Ганц биечүүдийн өдөр”-өөр “Тимолл” онлайн худалдааны цахим хуудсаар хийсэн борлуулалтын мэдээллийг дэлгэцээр харуулж буй нь.

(Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Хуан Зунжи)

70 ЖИЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ “НЭГ ЦАГ”-ААР

Хятад улсад нэг цагийн до­тор ямар ажил амжуулж бо­лох вэ? Энэ асуултын өнөө­гийн хариулт тэртээ 70 жилийн өмнө БНХАУ байгуулагдаж байсан үеийнхээс эрс өөр.

Хятадын төвийн нутгийн Хунань мужийн 53 настай та­риаланч Жао Шуньхуа энэ асуултад хариулахдаа “Ургац хураах машинаараа нэг цагийндотор бараг 0.2 га тал­байгаас будаа хураах боломж­той” гэ­лээ. Энэ нь өмнө нь адил хэмжээний талбайгаас гар аргаар хурааж байснаас 30 дахин ихийг хураана гэсэн үг.

“Будаагаа эрт хурааж авах л гэж үүр цайж, нар шарахаас урьтан босож, тариалангийн тал­­байдаа ажилладаг байсан хуучны өдрүүдээ би өнөө хэр нь тодхон санаж байна” гэж тариаланч Жао ярив.

2019 оны эхний хагаст нэг цаг тутамд Хятадын иргэн бүр улсын­хаа ДНБ-д 7.4 юань буюу ойрол­цоогоор 1 ам.долларын хувь нэмэр оруулсан байна. Үүнийг 1952 оны мөн үетэй харьцуулахад 500 гаруй дахин өссөн үзүүлэлт юм.

Хятадын өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний бор­луулалт 1952 онд ердөө 3 сая юаниар хэмжигдэж байсан бол өнөөдөр Хятадын хэрэглэгчид онлайн ху­дал­даанд цагт 1.1 тэрбум юань зарцуулж байна.

Хятадын хойд нутгийн Хэбэй мужийн Таншань хотын Сижуан тосгоны нэгэн тариаланч ургацаа хурааж буй нь. 2019 оны 6 дугаар сарын 18-нд авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Лю Манцан)

1949 онд Хятадын ир­гэ­дийн дийлэнх нь гадаад улс орны хөрсөнд хөл тавина гэж зүүдэлж ч байгаагүй бол өнөө­дөр хилийн чинадыг зорьж буй Хятадын ая­лагчдыг тээ­вэр­лэсэн 19 мянган нислэг нэг цаг тутамд үйлдэгдэж байна.

Өнөөдөр Хятадын баруун хойд нутгийн Шэньси муж дахь нүүрс олборлолтын бааз болох Шэньму хотын нэг уурхай л гэхэд цагт дунджаар 3700 тонн нүүрс олборлож бай­на. Энэ нь 1949 оныхтой харь­цуу­лахад тус уурхайн жи­лийн нийт ол­бор­­лолтоос ч өндөр үзүү­лэлт юм.

70 жилийн хугацаанд Хя­тад улс дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж, га­даад валютын нөөц болон аж үйлд­вэрийн салбарын бүтээг­дэхүүн үйлд­вэрлэлээрээ дэл­хийд тол­­гой цохиж, дэлхийн хам­гийн том нийг­мийн хам­гаал­лын системийг бий бол­госон байна.

Цагийн зүүг дахин нэ­гээр ахиулахад Хятадын гайхамш­гууд үүнээс ч илүүгээр хөврөх нь эргэлзээгүй.

ХЯТАДЫН ХҮН АМЫН ДУНДАЖ НАСЛАЛТ ӨНГӨРСӨН 70 ЖИЛИЙН ХУГАЦААНД ХОЁР ДАХИН НЭМЭГДЭВ

Хятадын хойд нутгийн Тяньжинь хотын шинэ Биньхай дүүрэг дэх номын санд өндөр настан хос зургаа авахуулж буй нь. 2019 оны 8 дугаар сарын17-нд авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Ли Рань)

“Намайг бага байхад олон хүн 30, 40 настайдаа нас бар­даг байсан. 60 наслахад урт насалсанд тооцогддог байсан” гэж Хятадын баруун хойд нут­гийн Шэньси мужийн төв Сиань хотод хүүхэд ахуй цагаа өнгөрүүлсэн, өдгөө тэтгэвэрт гарсан 81 настай багш Чэнь Жисян ярив.

Өвгөн багш бага байхдаа мах идэж байснаа огт санахгүй байна.

“Тэр үед идэх хоол хүнс, өмсөх хувцас хунараар тар­чигхан, хэцүүхэн амьдардаг бай­сан. Хэрвээ хэн нэгэн хүн ямар нэгэн өвчин тусвал эд­гэрэх магадлал тун бага байдаг байлаа” гэж Чэнь гуай ярив.

Гэхдээ тэр үеийн байдал түүх болон үлджээ. Өнгөрсөн 70 жилийн хугацаанд Хятадын ард иргэдийн дундаж наслалт бараг хоёр гаруй дахин нэмэгдсэн байна.

Хятад улсын Үндэсний статистикийн товчооноос гар­гасан статистик мэдээнээс үз­вэл, 1949 онд 35 байсан хятад хүмүүсийн дундаж наслалт 1957 онд 57, 1981 онд 68 болж нэмэгдсэн бол 2018 онд 77 болжээ.

Хятадын нэг хүнд ногдох цэвэр орлого 1949 онд 49.7 юань буюу 7 ам.доллар байсан бол 2018 он гэхэд бараг 60 дахин нэмэгдэн 28228 юань болсон байна.

Амьжиргааны түвшин нь дээшлэхийн хэрээр Хятадын ард иргэд илүү эрүүл, шим тэжээлтэй хоол идэхийг эр­мэлздэг болсон байна. Тус улсын өнцөг булан бүрд аж төрж буй иргэд жилийн аль ч үед шинэ жимс, хүнсний ногоо хэрэглэх бүрэн боломжтой болоод байна.

Салхинцэцэгөвчнийг бү­рэн устгасан бөгөөд хум­хаан халд­варавсангэх тохиолд­лууд орон нутагт бүртгэгдэхээ бай­жээ. Иодын дутлын эмгэг гэх мэт орон нутгийн шинжтэй өвчнүүдийгүндсээр нь уст­га­сан байна.

Эрүүл мэндийн үзлэг, үйл­чилгээ хүн бүрд хүртээмж­тэй болжээ.

“Миний эмэгтэй дүү гурван настайдаа суулгалт, шингэн алдалтын улмаас нас барсан. Хэрвээ дүү минь энэ сайхан цагт төрсөн бол …!” хэмээн Чэнь Жисян гуай ярьж, санаа алдав.

Ялих ялихгүй өвчин эм­гэгийн улмаас амиа алддаг байсан тэр үе ч түүх болон үлджээ. Өдгөө Хятадын ард иргэд урт удаан бөгөөд эрүүл саруул аж төрцгөөж байна.

Хятадын зүүн нутгийн Жөжян мужийн Хужоу хотын Наньсюнь хотхоны “Жиуань” ахмадын асрамжийн газарт 84 настай Шэнь Сюань (нүүрний эгнээнд баруун гар талаас хоёр дахь нь) ар гэрийнхэнтэйгээ уулзаж

буй нь. 2019 оны 9 дүгээр сарын 13-нд авсан зураг.

(Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Тань Жинь)

БНХАУ үндэсний эрүүл мэндийн бодлогоо сайж­руулж, ард иргэддээ насан туршийн эрүүлмэндийнцогцүйлчилгээг үзүүлэх зорилго бүхий “Эрүүл Хятад” санаачилгыг хэрэг­жүүлж байна.

2016 онд Хятадын хүн амын эрүүл амьдралын дундаж наслалт 68.7 жилд хүрснээр энэ үзүүлэлтээр Хятад улс анх удаагаа АНУ-ын дээр би­чигдсэн юм. Хятадын ард иргэд урт наслаад зогсохгүй эрүүл саруул амьдардаг боллоо.

“65-аас дээш насныхан жилд нэг удаа эрүүл мэндийн бүрэн үзлэгт үнэ төлбөргүйгээр хамрагдах боломжтой” гэж Хя­тадын зүүн нутгийн Шаньдун мужийн Шансиань хошууны Шижай тосгонд амьдардаг 86 настай Ши Кэчунь ярив.

Тэрбээр цааш нь ярихдаа “Эрүүл мэнддээ анхаардаг хү­мүүсийн тоо нэмэгдэж бай­на. Манай тосгонд миний насны хүн олон бий. 100 ба түүнээс дээш настай хүмүүс ч цөөнгүй бий. Манай нутгийнхан “хам­гийн урт насалдаг хүмүүс”-ийн тоонд орж байна” гэв.

Урт удаан бөгөөд эрүүл саруул амьдрах Хятадын ард иргэдийн хэдэн мянган жилийн чин хүсэл өнөөдөр биеллээ олоод байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын намын ээлжит бус сонгууль хэмээх хийрхэл буюу улс төрийн шар завьжтануудын сэрүүн зүүд

Ерөнхий сайдынх нь рейтинг өндөр байгаа. Ялангуяа хөдөө орон нутагт нэр хүнд нь тэнгэрт гарсан судалгааны дүнгүүд гарсан юм байх. Энэ нь МАН-ын залуу улстөрчдийн ганц бахархал болжээ. “Манай дарга мундаг” гэлцэн хөөрцөглөж, У.Хүрэлсүхийгээ дагаад явахад сонгуульд ялна гэсэн горьдлоготой байна.

У.Хүрэлсүх нь рейтинг өндөр байлаа гээд яахав дээ. УИХ, Засгийн газрын гишүүд нь сандал суудлын дайн хийсээр ээлжит сонгуулиар ялагдана. Энэнээс гарах арга нь ээлжит бус сонгууль гэж төлөвлөж. Анх удаа УИХ-д сонгогдсон залуу гишүүд сэрүүн зүүдэлж байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай санал асуулгыг орон даяар явуулна. Энэ санал асуулгаар ард нийт өндөр хувьтай оролцож дэмжинэ гэж горьдож байгаа. Ингээд шинэ Үндсэн хуультай болж, шинэ нөхцөл байдал үүснэ. Үүний дараа ээлжит бус сонгууль хийхэд МАН-д ялалт ирнэ гээд сонгууль явуулахаар яаравчилж байна. Ард түмэн магад энэ өөрчлөлтийг чинь дэмжихгүй. Санал асуулга явуулаад дараа нь сонгуулийг хийлээ гэж бодъё. Өнөөх хар машинаараа тоолно. Оросууд хакердахад л дуусна. Өөрийнх нь эрх бариулахыг хүссэн хүнийг тавиулахгүй бол тэд харкердаж л орхино. Монголын сонгууль байтугай АНУ-ын сонгуулийг хакерддаг юм чинь. Энүүхэндээ гэхэд оросууд гэлтгүй монголчууд өөрсдөө хакердчих ч боломжтой болсон биз дээ. УИХ-ыг тарааж ээлжит бус сонгууль явууллаа гэхэд Н.Энхбаярыг намын дарга байхад оросууд зөвлөж байсан шиг юм болно л доо. Тэд “Н.Энбаярыг танай ард түмэн хаан шиг үздэг юм бол та нар тэр дүйвээнд нь ялчихна. Хааныхаа нэр хүндээр нам чинь ялна гэсэн” байдаг. Гэтэл Н.Энхбаяр улсын хаан байтугай “Самбарын Энхбаяр” болтлоо үзээд намтай юутай хээтэйгээ ялагдаж байсан.

МАН-ынхны ярьж буй нөгөө хувилбар нь Үндсэн хуулийн өөрчлөлтөө баталчихаад ээлжит бус сонгууль явуулах. Өөр нэг нь санал асуулгатай хамт сонгууль явуулах. Аль нь ч бүтэхгүй. Ингэж санал асуулгатай хамт явуулах гэж байгаагаа МАН-ынхан төсөвтэй холбон тайлбарлаж байгаа. Ард нийтийн санал асуулгаар төсөвт тусгагдаагүй зардал гарна. Ерөнхий тооцоогоор гучин тэрбум ч, хэмнээд 17 тэрбумыг ард нийтийн санал асуулгад зарцуулахаар тооцоо гарч байгаа нь хүндрэл болж байгаа гэнэ. Тиймээс хамтад нь явуулбал төсөвт хүндрэл учрахгүй гэж УИХ-ын дарга тайлбарлана лээ.

Ардчилсан намын хувьд энэ УИХ-ыг тарах хэрэгтэй гэж мэдэгдэж байлаа. “Олонх хоёр хуваагдаж өнгөрсөн гурван жил сандал суудлын хэрүүл хийж, анхнаасаа л жаран тэрбумын схемээр гарч ирсэн, араас нь залгуулаад ЖДҮ-чид тодорсон. УИХ-ын 49 гишүүн, давхардсан тоогоор Засгийн газрын арван сайд нь ЖДҮ-чин учраас УИХ-ыг тар” гэсэн. Гэхдээ процедурын хувьд хариуцлага тооцож байж асуудлыг шийдэх ёстой, анхнаасаа жаран тэрбумын схемээр явсан сонгууль учраас төрийн эрхийг хууль бусаар авахтай адилхан гэж тэд өмнө нь мэдэгдэж байсан. АН-ын одоогийн байр суурь нь парламент тараахад хүндэтгэх шалтгаан, үндэслэл байх ёстой. “Одоо больчихъё, муухай байна, болохгүй байна” гээд УИХ тарах ёсгүй. Үндсэн хуулийг батлах дээр мухардалд ороод төрийн дээд байгууллагаа тар гэж хэлж болохгүй. АН парламентын засаглалын төлөө ямагт зогсоно” гэж байр суурь илэрхийллээ.

Ерөнхийлөгчийн зүгээс тогтолцооны өөрчлөлтийг хүсч байгаа талаар эх сурвалжууд мэдээлж байна. Хэрэв УИХ-ыг тараачихаад эзэнгүй төртэй үед ард нийтийн санал асуулга явуулбал тооцсоноос өөрөөр болж, тогтолцооны өөрчлөлт гарвал яах вэ гэсэн болгоомжлол МАН, АН-д аль алинд нь бий. Гэвч МАН-ынхан болзошгүй эрсдэлийг тооцсон гэсэн битүү утгатай тайлбар хэлээд сууж байгаа. Ер нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд ирүүлсэн санал дээрээ МАН-тай тохиролцож чадаагүйгээс Ерөнхийлөгч буцаасан.

Үндсэн хуулийг хэлэлцэх явцад хамгийн их маргаантай байж өөрчлөгдсөн заалт нь Ерөнхий сайдын эрх мэдлийг нэмж, Засгийн газрыг тогтвортой ажиллуулах бололцоо байсан ч МАН-ынхан ээлжит сонгуулийн дараа АН хэрэв ялвал одоогийн АН-ын дарга Ерөнхий сайд болж, эрх мэдэл нь ихэснэ. Ингэснээр өөрсдөө хүчтэй сөрөг хүчин ч болж чадахгүй, Засаг огцруулна гэж улс төр хийж ч болохгүй байдалд хүрнэ гэж болгоомжилсных аж. Одоогоор эцсийн хувилбар дээр тогтоогүй л байна. Хуулиараа УИХ-ын 57 гишүүн гарын үсэг зурснаар УИХ тарах асуудлыг хэлэлцэх ёстой. Яг 57 гишүүн үүнийг зөвшөөрч гарын үсэг зурах уу гэдэг асуудал. УИХ-ын даргын зөвлөл, намын бүлгээрээ ч энэ асуудлыг МАН ярьсан. 1945 онд л ард нийтийн санал асуулга явуулж байсан. Энэ удаагийнх хоёр дахь нь. Хуулиараа 50+1 гэсэн хувьд хүрсэн тохиолдолд ард нийтийн санал асуулга хүчин төгөдөр болно. Сонгуулиас сонгуулийн хооронд сонгуульд оролцогчдын тоо багасч байгаа учраас энэ хувьдаа хүрэх үү гэдэг асуудал. Гэх мэтээр бүтэхгүй олон хувилбарыг эрх баригчид дэвшүүлж л байна. Ийм амьдралгүй юм ярьж гүйлдээд байгаа МАН-ынхан юунд найдаж байгаа юм бол доо. Өндөр рейтингтэй намын дарга чинь өөрийнхөө өрсөлдсөн тойрогт л ялна. Даргыгаа дагаад ялчихна гэж эндүүрч улс төрийг самууруулж, улс орныг самарч болохгүй. Ээлжит бус сонгууль хэмээх хийрхэл чинь улс төрийн шар завьжтануудын сэрүүн зүүд болох вий.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Даваабаяр: Баялаг бүтээгчид төдийгүй нийгэм бүхэлдээ ШУДАРГА ЁС-ыг л хүсч байна

Баялаг бүтээгчдийг
дэмжих холбооноос зохион
байгуулдаг “Жижиг, дунд
үйлдвэрлэл, үйлчилгээ
эрхлэгчдийн форум” энэ
сарын 26-нд болно. Хоёр дахь
жилдээ зохиогдох уг форум
энэ удаад “Тогтвортой
хөгжлийг хангахад
жижиг, дунд үйлдвэрлэл
эрхлэгчдийн оролцоо”
сэдвийн дор өрнөх юм байна.
Баялаг бүтээгчдийг дэмжих
холбооны ерөнхийлөгч
Ч.Даваабаяртай уулзаж
форумын талаар болон
жижиг, дунд үйлдвэрлэл
эрхлэгчдийн өнөөгийн
байдлын талаар ярилцсанаа
хүргэж байна.


-Баялаг бүтээгчдийг
дэмжих холбоо анх хэзээ
байгуулагдсан юм бэ. Үүнээс
яриагаа эхэлье?

-Миний хувьд анхнаасаа
ийм холбоо байгуулъя гэж
яваагүй. 2014 онд Монгол
Улсын эдийн засаг хүндэрч,
байгууллага, компаниуд
ажилчдаа цомхотгоод, үйл
ажиллагаагаа хумиад эдийн
засаг хямарч эхэлсэн.

-Энэ үед манай “Масс”
агентлаг ажилчдаа ер
цөөлөөгүй. Үйл ажиллагаагаа
ч хумиагүй. Харин ч бид энэ
жижиг, дунд үйлдвэрлэл
эрхлэгчдийг дэмжье, эхний
удаад сурталчилгааг нь үнэ
төлбөргүй хийж өгье гээд 21
аймгийн 100, Улаанбаатар
хотын 100 аж ахуйн нэгжийг
дэмжье гэсэн. Хэрвээ бидний
дэмжлэгтэйгээр эдгээр аж ахуйн
нэгжүүдийн үйл ажиллагаанд
ахиц гарвал эргээд бидэнд
реклам сурталчилгаагаа
гаргуулах замаар нэг нэгнээ
харилцан дэмжинэ гэж бодсон.
Ингээд манай агентлагийн
сэтгүүлчид дөрвөн группт
хуваагдаад Монгол орны дөрвөн
зүг рүү томилолтоор гарсан.
Нэвтрүүлэг, мэдээ бэлтгээд
завсаргүй ажилласан. Бид 2014,
2015 онд бүтэн ажилласан.
Эхний нэвтрүүлгүүдээ хийгээд
гурван сар болсны дараа манай
сэтгүүлчид ирээд “Энэ салбарт
асуудал маш их байдаг юм.
Ийм ийм бэрхшээл, хүндрэл
байна. Дэмжихгүй бол болохгүй
юм байна. Амьдралаа жинхэнэ
бор зүрхээрээ авч явдаг хүмүүс
юм байна” гээд ямар зовлон
бэрхшээл туулж байгааг нь нэгд
нэгэнгүй ярьцгааж ямар хүнд
салбар руу орцгоосноо мэдсэн.
Ингээд нийгмийн захиалгаар
Баялаг бүтээгчдийг дэмжих
холбоо маань байгуулагдсан.
Холбоогоо байгуулахдаа сэтгэл
санаа нийлсэн хүмүүсээр
Удирдах зөвлөлөө бүрдүүлсэн.
Нийгмийн захиалгаар бий
болгосон холбоо гэж хэлж
болно.

-Өнгөрсөн жил танай
холбоо анхдугаар форумаа
хийж, төлөөлөгчид ЖДҮХ
сангийн асуудлаар гомдол
ихээр гаргасан шүү дээ?


-2018 оны зургадугаар
сарын 4-нд анхны форумоо
зохион байгуулсан. Тэр форумд
аймаг, орон нутаг, дүүргүүдийн
400 орчим төлөөлөгч оролцсон
юм. Монгол Улсад жижиг, дунд
үйлдвэрлэлийн салбарт 800
гаруй мянган хүн ажилладаг.
Үүний 60 хувь нь жилийн 50
сая төгрөг хүртэлх орлоготой
аж ахуйн нэгж байна.
Анхдугаар форумын үеэр
манай баялаг бүтээгчид
тулгамдсан олон асуудлаа УИХ-
ын гишүүд болон яам, тамгын
газрын шийдвэр гаргагчдад
илэрхийлсэн.
Түүний дотор “Жижиг, дунд
үйлдвэрлэлийг хөгжүүлэх
сангийн мөнгө баялаг
бүтээгчдэд олдохгүй байна”
гэдэг асуудал хамгийн хурцаар
яригдсан. Хоёрдугаарт,
үндэсний үйлдвэрлэгчийн
дотоодын зах зээлийг төр
бодлогоор хамгаалахгүй
байгааг шүүмжилсэн.
Монголын эдийн засгийн
форум гэж жил бүр маш том
арга хэмжээ болдог ч тэнд
ЖДҮ-ийн салбарын хөгжил
огт яригддаггүй, цаашлаад
ЖДҮ-ийн форумыг ивээн тэтгэх
байгууллага ч олддоггүй, тийм
өнчин өрөөсөн, хамгийн хүнд
зовлон зүдгүүр дунд явж ирсэн
ХӨГЖДӨГГҮЙ өр зээлэндээ
баригдсан салбар бол ЖДҮ-ийн
салбар юм.
Монгол хүний тэвчээр
гайхалтай юм даа гэж бодох
юм. Ер нь бид сүүлийн 30-аад
жил 30 хувийн хүүтэй зээлээр
бизнес хийх гэж зүдэрч ирлээ.
Ийм тохиолдол дэлхийд ч ховор
үзэгдэл юм билээ. Энэ бүхэн
бол шударга ёс алдагдсаны
илрэл. Монголын улс төрийн
нөхцөл байдал, улстөрчдийн
ёс зүйгүй байдлаас улбаалж
Монголын ард түмэн, салбар
салбарын хүмүүс шударга ёсыг
хамгийн ихээр их хүсэмжлэх
болсон нь хэнд ч мэдрэгдэхээр
боллоо.

-Шударга ёс бол яг одоо
манай нийгэмд агаар, ус мэт
л хэрэгтэй зүйл болчихоод
байгаа шүү дээ?

-Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд
очих ёстой төрийн
санхүүгийн дэмжлэг тэдэнд
очихгүй байна. Мөн тэдний
үр хүүхэд Төрийн сангийн
зээлээр сурах боломжоо эдэлж
чаддаггүй. Жирийн ардын
хүүхдүүд хувийн сургуульд
сурч ломбардны зээлэн дунд
амьдарч байгааг олон нийтийн
сүлжээнээс харж байгаа
байлгүй дээ. Сүүлийн үед УИХ-
ын гишүүд маань олон нийтийн
сүлжээг гарамгай ашиглаж улс
төр хийдэг болсон шүү дээ.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын
гишүүн, төрийн өндөр албан
тушаалтнууд албан тушаал,
мэдээлэлд ойрхон байдлаа
ашиглаж байгаа нь ЖДҮ-
ийн салбарынхны бизнестээ
хөрөнгө оруулалт оруулах
боломжийг хаагаад зогсохгүй үр
хүүхдэдээ хүссэн боловсролыг
нь олгох боломжийг мөн
хулгайлсаар байна. Энэ бол
баримттай, УИХ-ын гишүүд
олуулаа бүлэглэн үйлдсэн
хулгай юм. Энэхүү хулгай
илэрч нийгмийг шоконд оруулж,
нийт монголчууд, гадаадад
амьдардаг монголчууд ч бүх
нийтээрээ жигшин зэвүүцсэн.
Энэ увайгүй үйл явдлыг “ЖДҮ
эрхлэгчдэд тохиолдсон хар
өдрүүд” гэж нэрлэн жил бүр
үүнийг сануулж байх зорилгоор
манай холбооны Удирдах
зөвлөл форумаа “Тогтвортой
хөгжлийг хангахад жижиг, дунд
үйлдвэрлэл, үйлчилгээний
оролцоо” сэдвийн дор өргөн
хүрээг хамруулж зохион
байгуулж байхаар болсон.
ЖДҮ-ийн салбар ямар ч улсын
нэг номерын бодлогын салбар
байдаг. Яагаад гэвэл нийт
хүн амын ажиллах хүчний 80-
90 хүртэл хувийг энэ салбар
гаргадаг. Ажилгүйдлыг багасгаж,
ядуурлыг бууруулахад
улсын том бодлого энд явж
байдаг. Тийм учраас бидэнд
парламентын засаглал байна
уу, хүчтэй Ерөнхий сайдын
засаглал нь байна уу, хааны
засаглал нь байна уу огт
хамаагүй. Жирийн баялаг
бүтээгчид ШУДАРГА ЁС-оор
өлсөж, цангаж байгаа шиг
Монголын нийт ард түмэн ч
үүнийг маш ихээр хүсч байна.
Бид Үндсэн хуулиар олгогдсон
эрхээ эдлэх эрхтэй баялаг
бүтээгчид шүү дээ. Баялаг
бүтээгчдийн боломжийг
хулгайлсан тухай мэдээлэл
нийгэмд цацагдахад бид ямар
хүнд итгэж саналаа өгснөө сая л
мэдэж авсан нь нэг талаар сайн
ч нөгөө талаар ЖДҮ-ийн хувьд хар өдрүүд байлаа.
Дөрөв дэх засаглал
болсон хэвлэл мэдээллийн
байгууллагууд, хуулийн
фермүүд, “Бид уучлахгүй
хөдөлгөөн”, судлаач, эрдэмтэн,
докторууд энэ алдагдсан
боломжийн талаар нэгдэж
тэмцэж ирсэн. Одоо ч тэмцсээр
байгаа. Жижиг, дунд үйлдвэрлэл
үйлчилгээ эрхлэгчдийн
алдагдсан боломжийг эргэж
нөхөж авах боломжгүй байгаа
нь маш харамсалтай. Яагаад
гэвэл бизнест цаг хугацаа
алтнаас ч илүү үнэтэй. Шинэ
хуульд зорилго зорилтыг
тодорхой болгосон. Хуучин
2007 оны хуулийн зорилго
бол тунхаг төдий байсан.
Тэгвэл энэ удаагийн хуульд
зорилго болон зорилтыг ялгаж
нарийвчилснаар онцлогтой.
Энд үйлдвэрийг төрөлжүүлэн
хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг
сайжруулах, ажлын байрыг
нэмэгдүүлэх, ЖДҮ эрхлэгчдийн
улс орны эдийн засагт эзлэх
хувийг дээшлүүлэх зэргээр
заасан боловч дотоодын зах
зээлийг хамгаалах гэсэн нэр
томьёо ороогүй байна.
Гадаадын бараа
бүтээгдэхүүн Монголын зах
зээлд гаальтай, гаальгүй
машин, чингэлгүүдээр чөлөөтэй
орж ирж байгаа ийм тохиолдолд
үндэсний үйлдвэрлэл хөгжинө
гэж бодохын ч хэрэггүй.
Кластераар бүсчлэн хөгжүүлэх
чиглэлийг Засгийн газар
батлахаар хуульчлагдсан нь
шинэ зүйл байлаа.
ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас
олгож буй төрийн онцгой
хөнгөлөлттэй олгож байгаа
зээлийг ямар нэг сайд, дарга,
сангаар дамжуулан олгох
нь буруу юм. Ямар нэг сайд,
дарга, аймаг, сумын Засаг
дарга зээлийн асуудлыг
шийдэж байгаа тохиолдолд
зээл зорилтод бүлэгтээ очихгүй
байгааг баялаг бүтээгчид
байнга хэлсээр сануулсаар
байгаа. Тийм учраас сангийн
мөнгийг 100 хувь банкаар олгох
нь зөв юм.
Ер нь бидний үзэж
байгаагаар татварын өршөөл
үзүүлсэн тохиолдолд ЖДҮХ
сангаас онцгой хөнгөлөлттэй
зээл авсан бол тэр Өршөөлийн
хуульд хамрагдахгүй байх
хэрэгтэй. Тоглоомын дүрэм
анхнаасаа тодорхой байх хэрэгтэй. Энэ зээлийн онцлог
нь гурав хүртлэх хувиар таван
жилийн хугацаатай авдаг.
Эхний жилдээ үндсэн зээлээ
төлөхгүй хоёр дахь жилээс зээл,
зээлийн хүүгээ төлж эхэлдэг
онцгой хөнгөлөлттэй зээл юм.
Сарын 0.25 хувийн хүүтэй гэсэн
үг. 2019 оноос төсөл сонгон
шалгаруулалтыг дөрвөн үе
шаттайгаар онооны системээр
үнэлж, Хороо, дэд хороо нь
төсөл сонгон шалгаруулах
үнэлэх үйл явцыг цахимаар
болон олон нийтийн мэдээллийн
хэрэгслээр нээлттэй ил тод
зохион байгуулж байгаа нь
сайшаалтай санагддаг юм.

-Нааштай өөрчлөлтүүд
гарч эхэлжээ, тэгвэл?

-Яагаад ингэж хийж байгаа
вэ гэвэл сайндаа ч биш 2019
оны Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн
үйлдвэрийн яамны сайдын
А-119 тушаалаар Төрийн өндөр
албан тушаалтан түүний гэр
бүлийн гишүүд хувь эзэмшдэг
бол ЖДҮ эрхлэгчийн төслийг
хүлээн авахгүй байхаар
журамласан байна. Мөн тухайн
төслийг сан болон аймгийн
ЖДҮ-ийн асуудал хариуцсан
байгууллагад нэгэн зэрэг
ирүүлсэн бол төслийг хүлээн
авахгүй, мөн бусад сангуудад
зээлтэй бол мөн зээл олгохгүй
гэх мэт олон заалтууд орсныг
онцлууштай. Энэ хуульд
анх удаа хөтөлбөрийг таван
жилийн хугацаатай баталж
хэрэгжүүлэхээр хуульчилж
оруулсан.
Энэ удаагийн форумд
ЖДҮ-ийн хууль шинэчлэгдэн
батлагдсантай холбогдуулан
түүнийг дагаж гаргах журмын
төсөлд ЖДҮ үйлдвэрлэгчид
өөрсдийн саналаа тусгуулах
зорилготой юм. Бид 2009 онд
мөн яг ийм агентлагтай болж
байсан түүхтэй. Тэгвэл одоо
10 жилийн дараа дахин тус
агентлагийг байгуулж байна.
Хоёр дахь удаагаа агентлаг
байгуулагдаж байгаа учраас
энэ агентлаг ЖДҮ эрхлэгчийн
хууль эрх зүйн асуудлыг
сайжруулсан, дотоодын зах
зээлийг хамгаалахыг хүсч байна.
Жижиг, дундын үйлдвэрлэлийг
дэмжихэд хоёр арга байдаг.
Эхнийх нь санхүүгийн арга,
нөгөөх нь санхүүгийн бус арга.
Энэ хоёр аргыг хослуулан
дэмжиж байж амжилтанд
хүрнэ. Энэ амжилтын төлөө баялаг бүтээгчид бид шинэ
агентлагтайгаа гар нийлэн
ажиллахад бэлэн байгаа.
Засгийн газар болон салбарын
яамнаас гарах журмууд дээр
манай холбооны төлөөлөл
орж ажиллах албан хүсэлтээ
явуулсан боловч одоогоор
тодорхой хариу ирээгүй байна.
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж,
хөдөлмөрийн насны хүн амын
эдийн засгийн идэвхтэй байдлыг
66 хувьд, ажилгүйдлийн түвшинг
зургаан хувьд хүргэнэ гэж
“Монгол Улсын хөгжлийн үзэл
баримтлал 2030”-д тусгасан
боловч одоогийн байдлаар
ажилгүйдлийн түвшин 10.1 хувьд
хүрч нэмэгджээ. Ажилгүйдэл,
ядуурал өссөөр, бидний
гадаад өр зээл нэмэгдсээр
байна. Засгийн газрын 2016-
2020 оны үйл ажиллагааны
хөтөлбөрт “Үйлдвэржилт
21:100” хөтөлбөрийн хүрээнд
импортыг орлох 100 нэр төрлийн
бүтээгдэхүүн дотооддоо
үйлдвэрлэдэг улс болно гэсэн
төлөвлөгөө биелсэнгүй.
Мөн Итгэлийн зээлийг
олгож, ЖДҮ эрхлэгчид, өрхийн
үйлдвэрлэл эрхлэгчдийг
дэмжинэ гэсэн нь одоо
хүртэл бас л хэрэгжээгүй
байна. Импортыг орлох
бараа үйлдвэрлэсээр байтал
импортын татварыг нэмэхгүй
байна. Аж ахуйн нэгжийн
орлогын албан татварыг салбар
харгалзахгүй нэг хувь болгож
жилдээ нэг удаа тайлан өгдөг
болгоно гэсэн амлалт болон
дэмжлэг биелсэнгүй. Харин
ч эсрэгээр жил бүр нийгмийн
даатгалын шимтгэл өссөөр
байна. ЖДҮ эрхлэгчдэд энэ бол
бас нэг том дарамт болж байна.
УИХ-ын гишүүд, Засгийн газрын
гишүүд 950 саяар хавтгайруулан
ЖДҮ сангаас хөнгөлөлттэй
зээл авсан нь жишээлбэл, нэг
гишүүний 950 саяар бодоход
100-гаад аж ахуйн нэгжийн
зээлийг ганцаараа авчихсан
гэсэн үг. Энэ зээлийг авсан
тохиолдолд зах зээл дээр 500-
1000 ажлын байр шинээр бий
болох ёстой байсан. Үүнийг л
алдагдсан боломж гээд байгаа
юм шүү дээ. Гэтэл өрхийн болон
бичил үйлдвэрлэгчид 10-20 сая
төгрөгийн хооронд л ихэвчлэн
зээл хүсдэг. Том үйлдвэрийг
дагаж ЖДҮ хөгжиж ЖДҮ-ийг
дагаж өрхийн үйлдвэрлэл
хөгждөг тогтолцоотой. Сан бол өсөн үржиж байх ёстой.
Сайдын мэдлийн төсөв биш
ээ. ЖДҮХ сангийн онцгой
хөнгөлөлттэй зээлийг дагасан
шударга бус үйлдлүүд нийслэлд
төдийгүй аймаг, суманд хүртэл
гарч байгааг АТГ-ын Олон
нийттэй харилцах зөвлөлөөс
мэдээллээ.


-Та судлаач хүний хувьд
манай нийгмийг эдийн засаг
болоод улстөрийн талаас нь
хэрхэн харж байна вэ?


-Одоо бид бүгд Неолиберал
эрин үед амьдарч байна.
Чөлөөт буюу зохицуулалтгүй
эдийн засгийн системд
бүтээгдсэн эд баялаг үргэлж
тэгш бус хуваарилагддаг
гэдгийг судлаачид аль хэдийнэ
тогтоосон. Улс орны эдийн
засаг, улс төр мухардалд орох
үед хөгжлийнх нь гарцыг зөв
тодорхойлох нь чухал юм.
Чөлөөт худалдаа нэрийн дор орж
ирж буй гадны үйлдвэрлэгчдийн
довтолгооноос дотоодын
үйлдвэрлэл болоод зах зээлээ
хамгаалах (протекнист) бодлого
явуулах нь хөгжлийн гарцын
тулгуур асуудлын нэг юм.
Товчдоо бол цөөн тооны
баячууд олигархуудын үе
залгамжилсан улс төрийн
засагтай тэдний хяналтад
байдаг хөдөө аж ахуй, уул
уурхай давамгайлсан
хоцрогдсон бүтэц бүхий эдийн
засагтай, тэгш бус байдлын
ялгаа хэт ихтэй, орчин үеийн
неофиодалын нийгмийг бий
болгож, үе улиран сонгогдох
засаглалын тогтолцоотой байна
гэж харж байна.
ЖДҮ эрхлэгчдийн хувьд
энэ удаагийн форумын үеэр
хэлэлцэх олон асуудлын
дараалалтай байгаа ч тэдний
амнаас “Шударга нийгэм
хэрэгтэй байна” гэсэн ганц
өгүүлбэр л ихээр гарч байна.
ЖДҮ эрхлэгчид гэлтгүй
Монголын нийгэмд шударга
ёс үгүйлэгдэж байгааг хэн ч
үгүйсгэхгүй болов уу. Учир
нь ард түмний итгэлийг авч
сонгогдсон УИХ-ын гишүүд амин
хувийн эрх ашгийнхаа төлөө ард
түмэн, жижиг дунд үйлдвэрлэл
эрхлэгчдэд зориулсан зээлийг
хэрхэн хуваан идсэнийг нийгэм
даяараа харлаа. Энэ мэт тэдний
үйлдсэн хулгай, хуйвалдаан ил
болж, ард түмэн бухимдаж
байна. Манай энэ удаагийн
форумын үеэр энэ асуудал
дахин хурцаар хөндөгдөх
нь тодорхой байх гэж бодож
байна.
“ЖДҮ-чин УИХ Үндсэн
хуульд гар хүрэх эрхгүй” гэх
эсэргүүцэл нь санал асуулгын
ирцэнд сөргөөр нөлөөлөх
магадлал өндөр. Эрх баригч нам
хариуцлагаас зугтаасан үйлдэл
гэж харж байгаа. Хоёрдугаарт,
ЖДҮХ сангаас зээл авсан хэрэг,
60 тэрбумын хэрэг, авлига
албан тушаал, концесс гээд
эрх барьж байгаа намд олон
асуудал байна. Тэд энэ бүх
хариуцлагаас зугтаахын тулд
бүх л буруу зүйлээ парламентад
нааж үлдээгээд парламентыг
тарааж, өөрсдөө цэвэрхэн
нэр дэвшинэ гэж тооцож байх
шиг байна. Харин ч баялаг
бүтээгчид энэ тал дээр нэлээд
нухацтай хандаж сонголтоо
хийнэ байх гэж бодож байна.

Categories
мэдээ цаг-үе

Ц.Адъяасүрэн: Озоны давхарга 10 жил тутамд нэгээс гурван хувиар нөхөгдөж байгааг эрдэмтэд тогтоосон

Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр өчигдөр тохиолоо. Озоны давхаргын нөхцөл байдал ямар байгаа талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Озоны үндэсний албаны захирал, доктор профессор Ц.Адъяасүрэнтэй ярилцлаа.


-Нарны хэт ягаан туяаг өөртөө шингээдэг озоны давхарга нимгэрч, хүн төрөлхтний эрүүл мэндэд аюул учирч болзошгүй байгаа талаар 2000-аад онд хүчтэй яригдаж байсан. Харин өнөөдөр энэ нөхцөл байдал ямар хэмжээнд байна вэ?

-Озоны молекул хүчилтөрөгчийн гурван атомаас тогтдог дэлхийн агаар мандлын нэг бүрэлдэхүүн хэсэг. Хэдийгээр озон агаар мандалд тун бага хэмжээтэй байдаг ч хүн, амьтан, ургамал, тэдний экосистемийн эрүүл оршин тогтноход хамгийн чухал үүрэгтэй. Нарнаас ирдэг их энергитэй хэт ягаан туяаг энэ давхарга өөртөө шингээж газрын гадаргад ирэхээс сэргийлж шим мандлыг хамгаалж байдаг. 1980-аад оны дунд үед эрдэмтэд нарнаас ирдэг хэт ягаан туяаг өөртөө шингээдэг дэлхийн озоны давхарга байх ёстой хэмжээнээсээ нимгэрч, хүний эрүүл мэнд болон дэлхийн эко системийн тэнцвэртэй байдалд сөргөөр нөлөөлж байгааг мэдсэн. Озоны давхарга хомсдоход хүрсэн шалтгаан ердөө хүний үйл ажиллагаатай холбоотой байсан. Хүний хэрэглэж байгаа зарим химийн бодис давхраат мандалд хүрч, озоны молекулуудыг задалж байгааг тогтоосон байдаг. Эрдэмтэд озон задалдаг химийн бодисын зохисгүй хэрэглээнээс үүдэлтэйг олж нээснээр 1987 оны есдүгээр сарын 16-нд “Озон задалдаг бодисын тухай Монреалийн протокол”-ыг батламжилсан түүхтэй.

Одоо бол Монреалийн протоколыг дэлхийн бараг бүх улс батламжлаад байгаа. Озоны давхаргыг хамгаална гэдэг хүн төрөлхтний эрүүл мэнд, манай гаригийн эко системийн тэнцвэртэй байдлыг хадгалан хамгаалахын төлөө хийж байгаа үйл ажиллагаа юм. Энэ хамтын ажиллагааны үр дүнд озоны давхарга сэргэж, сайжрах хандлагатай болсон. Энэ бол хүн төрөлхтний, өөрөөр хэлбэл, дэлхийн улс орнуудын хамтран ажиллаж чадвал ямар амжилтад хүрч болдгийн тодорхой сайн жишээ. Манайхны ярьдгаар амьд жишээ гэсэн үг. Дэлхий дахины гэрээ конвенцууд дотор хамгийн сайн хэрэгжиж байгаа нь Монреалийн протокол юм. Түүнээс гадна Цөмийн зэвсгийн тухай, Цөмийн зэвсгийг хориглох тухай конвенц гээд олон бичиг баримт бий.

-Озоны давхарга сэргэж сайжирч байгаа гэлээ. Яг таг тодорхой хэлэх үр дүн юу байна?

-Байлгүй яахав. Монреалийн протокол сүүлийн 30 гаруй жил хэрэгжихдээ озон задалдаг 100 орчим бодисын үйлдвэрлэл, хэрэглээг 99 хувиар бууруулж чадсан. Ингэснээр озоны цоорхой эргэн нөхөгдөж эхэлсэн. 2018 оны байдлаар озоны цоорхой 2000 оноос хойш арван жил тутамд 1-3 хувиар нөхөгдөж байгааг эрдэмтэд тогтоогоод байна. Ер нь протоколын талууд хүлээсэн үүргээ цаашид амжилттай биелүүлж чадвал хойд туйлын озоны давхаргын хэмжээ 2030 онд, өмнөд туйлын озоны давхарга 2060-аад онд гэхэд өмнөх 1980 оныхтой ижил хэмжээнд хүрч нөхөгдөнө гэж судлаачид таамаглаж байгаа юм. Озон задалдаг бодисууд бүгд хүчтэй хүлэмжийн хий учир хэрэв Монреалийн протокол байгаагүй бол озоны цоорхойн хэмжээ улам ихэсч дэлхийн дундаж температур одоогийнхоос нэмэгдэх байсан гэж байгаа.

-Дэлхийн дулаарлаар зогсохгүй хүн төрөлхтний эрүүл мэндэд ноцтой эрсдэл учруулах байсан гэдэг шүү дээ. Та үүнийг дэлгэрүүлэхгүй юу?

-Озоны давхарга цоорох буюу хэмжээ нь багассанаар газрын гадаргад ирэх нарны хэт ягаан туяаны хэмжээ нэмэгдэж, шим мандалд сөрөг нөлөө үзүүлдэг. Хүний эрүүл мэнд талаас арьсны хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг, нүдний болор цайх өвчин үүсгэнэ. Дархлааны системийг сулруулдаг. Монреалийн протоколын ачаар 2030 он гэхэд дэлхий даяар жилд дунджаар хоёр сая орчим хүн арьсны хорт хавдраар өвчлөхөөс урьдчилан сэргийлнэ гэсэн тооцоолол гараад байгаа юм.

-Тэгвэл Монгол Улс озоны давхаргыг хамгаалах үйлсэд хэрхэн гар бие оролцож байна вэ?

-Монгол Улс 1996 онд УИХ-ын тогтоолоор Озоны давхаргыг хамгаалах тухай Венийн конвенц, озон задалдаг бодисын тухай Монреалийн протоколд нэгдэн орсон. Ингээд 1999 онд озоны давхаргыг хамгаалах үндэсний хөтөлбөрийг Засгийн газар хэлэлцэж, 129 дүгээр тогтоолоороо баталсан юм шүү дээ. Энэ тогтоолын хүрээнд Озоны үндэсний алба гэж байгуулж ажиллаж эхэлсэн. Озоны үндэсний алба байгуулагдаад 20 жил болж байна. Монгол Улс дэлхийн шим мандлыг нарнаас ирэх хортой хэт ягаан туяанаас хамгаалах бамбай болсон озоны давхаргыг хамгаалах үйлсэд дэлхийн бүх улстай мөр зэрэгцэн хүчин зүтгэж ирлээ. Манай улс Озоны үе давхаргыг хамгаалах үндэсний хөтөлбөрийг баталснаас хойш озон задалдаг бодисын импорт, хэрэглээнд хяналт тавьж, түүнийг үе шаттай бууруулах хууль эрх зүйн орчныг бий болгож олон улсын өмнө хүлээсэн үүргээ амжилттай хэрэгжүүлж байна.

Түүнээс гадна Кигалийн нэмэлт өөрчлөлтийг батламжилж “Идэвхжүүлэх үйл ажиллагаа” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ ажлын хүрээнд өнгөрсөн оны наймдугаар сарын 26-29-ний өдрүүдэд Азийн бүсийн Озоны албадад зориулсан “Озон задалдаг гидрохлортфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисыг хэрэглээнээс гаргах явцад гидрофторт нүүрстөрөгчийн төрлийн бодисыг орлуулах, бууруулах” ажлыг идэвхжүүлэх олон улсын хуралдааныг Улаанбаатар хотдоо анх удаа зохион байгууллаа. Бид 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн дэлхийн дулааралд үлэмж нөлөөтэй гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн бодис, технологитой бүх төрлийн бүтээгдэхүүн, ялангуяа тоног төхөөрөмжийг шинээр импортлохыг хориглох эхний алхмыг хийхээр төлөвлөж байна.

-Дэлхий нийт озоны давхаргад нөлөөлдөг химийн бодисын зохисгүй хэрэглээгээ яаж зохицуулж байна вэ?

-Озоны давхаргыг хамгаална гэдэг озоны давхаргад нөлөөлөөд байгаа хэрэглээг зүй зохистой болгох, хэрэглээний технологийг өөрчлөх асуудал байгаа юм. Өөрөөр хэлбэл, озон задлахад нөлөөлж байгаа гидрохлорфторт нүүрстөрөгчийн төрлийн бодисуудыг дэлхийн дулааралд нөлөөгүй өөр төрлийн бодисоор орлуулах шинэ технологиуд сүүлийн жилүүдэд гарч ирж байгаа. Тэр технологийг ажил болгож хэрэгжүүлэхэд засварын техникчдийн үйл ажиллагаа маш чухал байдаг. Хөргөлт, хөлдөөгч, агааржуулалтын тоног төхөөрөмжийн засвар үйлчилгээ хийнэ гэсэн үг шүү дээ. Гол нь тэд мэргэшсэн, мэргэжлийн байхыг шаарддаг. Манай улсын хувьд 1999 оноос хойш озоны давхаргыг хамгаалах талаар эрх зүйн үндсээ маш сайн бүрдүүлж ирсэн. Хууль тогтоомжууд, холбогдох журмаа маш сайн гаргасан. Дараагийн ажил нь энд шаардлагатай хүмүүсийг сайжруулах стандартууд байгаа юм. Ингэхийн тулд гол төлөв евро стандартыг Монголын нутагт нутагшуулах ажлыг хийж эхэлж байгаа. Нэг стандарт батлуулаад хэрэгжүүлж эхэлсэн. Дээр нь 4-5 стандарт орчуулгын шатанд явж байна. Ирэх жилийн өдийд ажилд нэвтэрсэн байх болов уу. Мэргэжилтнүүдийн хувьд гэвэл мэдлэг чадвар нь олон улсын хэмжээнд тавигдаж байгаа стандартын хэмжээнд хүрч байгаа эсэхийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Мэргэжлийн боловсролын үнэлгээний төв үнэлгээ хийж гэрчилгээжүүлж байна. Дэлхийн бүх орнуудад гэрчилгээжүүлэх ажлыг хийдэг. Нэг үгээр бид найдвартай хүмүүст засвар үйлчилгээгээ хийлгэх ёстой.

-Озоны давхаргыг хамгаалахад олон улсад тулгамдаж байгаа ямар асуудал байна вэ?

-Озон задалдаг бодисын хэрэглээг цаашид зохицуулахад шинэ төрлийн хэрэглээнүүд их гарч ирж байна. Энэ төрлийн бодисыг хөргөгч, хөлдөөгчинд хэрэглэдэг байсан бол одоо барилгын салбарт хөөсөнцөрт их хэмжээгээр хэрэглэдэг болсон. Манай голлох импортлогч орон БНХАУ байдаг. Тиймээс өмнөд хөрштэйгөө хамтран ажиллаж энэ ажлыг зохицуулах талаар анхаарч байгаа. Түүнчлэн манайхны хувьд хэрэглэгчид тоног төхөөрөмжийнхөө судалгааг бага хийдэг нь асуудал дагуулж байна. Хилээр хориглодог бодистой тоног төхөөрөмж оруулж ирэхийг завддаг, эсвэл нууцаар оруулж ирээд хэрэглээнд нэвтрүүлэх гэдэг. Автомашин дээр гэхэд монголчуудын унаж байгаа автомашинууд “69”-өөс бусад нь эйркондейшнтой. Манайд зуны улиралд зургаа, долдугаар сараас халж эхэлдэг. Энэ үед автомашиных нь эйркондейшн эвдэрсэн үед цэнэглүүлэх хэрэг гардаг даа. Манайхан бол хаана ч хамаагүй цэнэглүүлчихдэг. Учир нь энд тэндгүй “Эйркондейшн цэнэглэнэ” гэсэн “Би чадна”-ууд байдаг. Тийм хүмүүсээр цэнэглүүлж болохгүй. Тэд дотроо өөр бодис хольчихсон, хуурамч бодисоор машиныг чинь цэнэглэчихдэг. Тэр нь нэг юм уу, хоёр сар яваад ажиллахаа болино. Хөргөлт явуулж чадахгүй болно. Тиймээс Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны дэргэдэх мэргэжлийн үнэлгээний төвийн үнэлгээ хийх эрхтэй хүмүүсээс цэнэглүүлж байхыг зөвлөж байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ цаг-үе

“Ургацын далай” дууны түүхээс улбаалаад…

Монгол орон даяар удахгүй ургацын далай долгилж, газар сайгүй амуу тариа шаагиж эхэлнэ. Намрын ийм л алтан цаг мөч “Ургацын далай” дуутай хамт ирдэг. Монголын радиогийн бүдүүн дуут гэгдэх Базарын Цэдэндамбаа өнөө л аргил хоолойгоороо “Ургацын далай” нэвтрүүлгээ эхэлж, үргэлжлүүлээд “Намрын салхинд үелзсэн Найгал сайхан долгиотой, Наран хурын шим юм аа, Навч ногооны дээж юм аа” хэмээн “Ургацын далай” дуу эгшиглээд эхлэхээр жинхэнэ намар ирснийг мэдэрдэг дээ. Ард олны сэтгэл зүрхэнд алтанхан намрыг зарлан тунхагласан уг дууны үүх түүхээс улбаалаад уран бүтээлчдийнх нь бичилхэн хөргийг хүргэюү гэсэн юм.

“Ургацын далай” дуу эдүгээгээс тавин дөрвөн жилийн өмнө буюу 1965 онд төрсөн түүхтэй. Шүлгийг нь Монголын радиогийн “Ургацын далай” нэвтрүүлгийн анхны ерөнхий редактор Бүрэнжаргалын Дэндэв бичсэн байдаг. Эл эрхэм бол яруу найрагч хүн байгаагүй нь мэдээж. Бараг л амьдралдаа ганц шүлэг бичсэн нь тэр байх. “Ургацын далай” нэвтрүүлэг өөрийн гэсэн дуутай байх ёстой гэж бодоод “Шаварт унасан шарын эзэн” Дэндэв гуай өөрөө гурван бадаг шүлэг бичжээ. Тэгээд алгын чинээхэн цаасан дээр бичгийн машинаар цохисон гурван бадаг шүлгээ радиод хамт ажилладаг хөгжмийн зохиолч Чимэддорждоо явуулсан байна. Тухайн үед Чимэддорж гуай “Оргил” рашаан сувилалд эмчлүүлж байсан гэдэг. “Оргил”-д амарч байгаа Чимэддоржид дууны шүлгийг хүргэж өгсөн хүн нь зохиолч Зулын Далхжав гуай юм гэсэн. Дэндэвээсээ шүлэг хүлээн авсан Чимэддорж нь тэр шөнөдөө л хөгжмөө биччихсэн гэдэг. Бүтээл төрнө гэдэг тийм сонин сайхан. Намрын намар монгол түмнийг найгуулдаг “Ургацын далай” тийнхүү “Оргил” рашаан сувиллын өрөөнд төрсөн юм билээ. Шүлэг найргаас хол Дэндэв гуай тухайн шүлгээ ийм сүрхий дуу болж, жил жилийн хонгор намраар дуурсагдана чинээ бодоогүй нь лавтай.

УГЗ Л.Эрдэнэбулган хөдөлмөрийн баатар дуурийн нэрт дуучин Ц.Пүрэвдоржийн хамт

Ер нь ганцхан шүлэг бичээд тэрхүү бүтээл нь Монгол даяар алдаршсан тохиолдол бас бий. Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Б.Зангад гуайн нэрийн хуудас болсон “Тунгалаг Буянт”-ын эзэд нь гэхээр хэн байдаг билээ. Балдан, Лхашид гэж олонд тэгтлээ танигдаагүй хоёр хүний нэр гардаг. Ховдын Соёлын ордны хоёр уран бүтээлч л Буянт голынхоо тухай нэг дуу хийгээд сурагч Зангадаар дуулуулсан нь хожмын ийм алдар цуутай бүтээл болж мандсан юм. Баруун хязгаар Ховд нутгийнхны сүлд дуу нь болсон. Мөн “Айргийн амт нь чимчигнэсэн алтан намрын өнгө” дууны шүлгийг ч эгэл жирийн жолооч Цэрэндэндэв гэж хүн бичсэн байх жишээний.

“Ургацын далай” дууны хөгжмийг туурвисан Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Төмөрийн Чимэддорж гуай Монголын радиогийн хөгжмийн редакцийн даргаар тасралтгүй 20 шахам жил ажилласан нэгэн. Тэр бүр олны өмнө гараад байдаггүй ч Монголынхоо өв соёлын төлөө, ялангуяа хөгжмийн алтан сан хөмрөгийн төлөө нэгэн насны амьдралаа зориулсан ёстой л нэг болц нь гүйцсэн тариан түрүү шиг сайхан хүн байжээ. Үнэндээ даруухан хүн байж. Ардын хувьсгалтай нас чацуу тэрээр бага залуугаасаа Цэргийн морьт хорооны клуб, Улсын циркт хөгжимчин, Улсын хөгжимт драмын театр, Улсын ардын дуу, бүжгийн чуулгад хормейстерээр ажиллаж байсан. Монгол урлагийн жинхэнэ алтан үеийн гол төлөөлөл түүнийг найрал дууны урын санг баяжуулсан гэж үздэг. Хөгжим судлаач гавьяат Ч.Буянхишиг Чимэддорж гуайн тухай олон дурсамж дурдатгалыг дэлгэж, Монголын хөгжмийн урлагт оруулсан гавьяаг нь үргэлжид үнэлдэг юм.

Өдгөө дөчин жилийн ойтойгоо золгож буй “Улаан бүч” чуулгыг гэхэд Чимэддорж хөгжмийн зохиолч, Д.Нацагдоржийн шагналт хүүхдийн зохиолч Мөнгөний Чимэд, нийслэлийн 39 дүгээр сургуулийн дуу хөгжмийн багш Галсандорж нар нийлж байгуулсан байдаг. Зөвхөн наад захын жишээ гэхэд л ийм байна.

За тэгээд Чимэддорж гуайн хөгжмийг нь бичсэн Шаравын Сүрэнжавын шүлэг “Торгон хилийн зүг”, Зундуйн Доржийн шүлэг “Нас тогтох сайхан” гээд дууг нь нэрлэвэл зөндөө. Мөн Сормууниршийн Дашдооровын шүлэг “Торгон туузаар ороосон талын анхилам цэцэг, тоос шороонд дарагдан замын хажууд хэвтэнэ…” гэх “Зам дээр гээгдсэн цэцэг” гэж нарийн торгон хоолойд зориулсан уран шаглаа дуу бий. Ийм л олон сайхан бүтээлийн эзэн Чимэддорж гуай “Ургацын далай”-г долгилуулжээ. Уг нэвтрүүлэгт зориулсан бүтээлгүй байхад дорнын их найрагч Явуухулан, төрийн шагналт найрагч Цэгмидийн Гайтав нараар дөрвөн мөр шүлэг зохиолгон нэвтрүүлгийнхээ өмнө уншуулж, ард түмний сонорт хүргэдэг байсныг мэдэх хүмүүс нь хэлдэг.

“Ургацын далай” дууг анх дуулж радиогийн алтан фондонд бичүүлсэн хүн нь урлагийн гавьяат зүтгэлтэн Лхагвын Эрдэнэбулган. Ард олны сэтгэлд Хатанбаатарын дүрээр мөнхөрсөн энэ хүн амьдралдаа хоёрхон дуу дуулсны нэг нь Хорьдугаар зууны манлай “Халуун элгэн нутаг”, нөгөө нь “Ургацын далай” юм. “Нэг өдөр хичээлийн дараа Лууяа багш (Дагвын Лувсаншарав) өрөөндөө дуудаад “Яг одоо Намсрайжав дээр яваад очоотох” гэв. Би тэр хүнийг нь таних ч үгүй, хаана суудгийг нь ч мэдэхгүй. Хүнээр заалгаж аваад гарлаа даа. Одоогийн Гадаад яамны баруун талын саарал байшин. Хуучнаар бол хөгжмийн зохиолчдын хорооны байр. Нэг өрөөнд яваад ортол хоёр хүн уриалгахан угтаж авлаа. Тэр нь алдарт Цэгмидийн Намсрайжав, Жамцын Бадраа гуай нар байжээ. Ингээд надад “Халуун элгэн нутаг” дууны шүлгийг өгч, аль газар нь, ямар нотон дээр эгшгийг яаж дуудах, гийгүүлэгчийг хэрхэн хэлбэл чихэнд сонсголонтой байх талаар нэг бүрчлэн зааж өглөө. Хоёр, гурван цаг хэртэй ноцолдоод ерөнхийдөө сурчихсан” гэж Эрдэнэбулган ах “Халуун элгэн нутаг”-ийг дуулснаа хэлдэг.

“Хоёр сайхан дууг амьдруулж Монголын ард түмэнд хүргэх хувь заяа надад оногдсон” гэж бахтай нь аргагүй хэлдэг нь энэ хоёр бүтээлээ хэлж байгаа юм. “Түмний нэг” кинонд Чимид багш “Элэг зүрхнээс уяатай энхрий Монгол орон минь, Эцэг эхээс заяатай эрдэнийн алтан өлгий минь…” хэмээн дуулаад хатирч сайхан хүлэг морьтой галгиулж яваа нэгэн хэсэг гардаг. Тэр бол Эрдэнэбулганы хоолой юм. Яг тэрхүү хэсгийг киноноос олж хараад, шимтэж сонсоод “Ургацын далай”-гаа би ерөөсөө Эрдэнэбулганаар л дуулуулах нь зөв юм байна гэх бодол Чимэддорж гуайд төрсөн байж мэдэх. “Миний хийсэн намрын энэ өнгийг ганцхан Адараа л гаргаж чадна” гээд агуу их Мөрдорж Адарсүрэн дуучныг хайгаад, “Алтан намрын өнгө”-өө дуулуулахаар эрж сураад явж байсан гэдэг шиг хөгжмийн зохиолч хүнд бүтээлээ хэнээр дуулуулах вэ гэдэг зүйл төрдөг байх нь. Агуу их Гончигсумлаа гуай “Жаргаах зүрхэн” дууныхаа нот дээр “Эрхэм дүү Зангадын хоолойд зориулж бичив” гээд гарын үсгээ зурсан байдаг нь бас л нэгийг хэлнэ.

“…Алгаа тосоод авахад минь

Ариун сүүний үнэртэй юм аа

Атар хөрсний амт юм аа

Адуу буудайны сан юм аа

Ургацын далай, ургацын далай

Цайдам талдаа дуурсгалсан

Цалгих дууны эгшигтэй

Очтой залуусын хүч юм аа

Олондоо хүртээх тус юм аа

Ургацын далай, ургацын далай” гэж найгуулан дуулсан Эрдэнэбулганы хоолой яалт ч үгүй дуундаа наалдаж өгсөн байх шүү. Бүхий л насаараа найрал дууны багш хийсэн Чимэддорж гуай түүнийг юу эс андах билээ. Ёстой нөгөө Баатар ванг чинь “элдэж” өгөөд ургацын далайг долгилуулсан нь мэдээж.

“Монголын радиогийн бүдүүн дуут” СГЗ Б.Цэдэндамба

Намрын алтан шаргал тариан тухай ярихаар яалт ч үгүй Базарын Цэдэндамбаагийн хүнгэнэсэн сайхан хоолой сонсдох шиг болдог. Монголын радиогийн “Ургацын далай” нэвтрүүлгийн нэр нүүр нь, нэрийн хуудас нь явсан энэ хүний дуу хоолой өдийд л “араажав”-ынхаа цаанаас хүнгэнэж, эх орон даяар намар болсныг зарлан тунхагладаг билээ сэн. “Бүдүүн дуут” Дамбааг “Ургацын далай”-тай уулзуулсан хүн нь явж явж Жамсрангийн Самбуу гуай болоод явчихдаг нь сонин. “Нэг өдөр Утга зохиол сонинд ажиллаж байсан чинь Удвал дарга цуваа өглөө. “Май, энийг өмсөөд яв. Сайд нарын зөвлөлийн хянан шалгах хорооны орлогч дарга Жамъян гэдэг хүн дуудаж байна, цаана чинь” гэдэг юм. Яваад очсон чинь Жамъян гуай “За чамайг Цэдэндамба гэдэг үү. Өнөө сайхан дуутай залуу юу. Самбуу гуай хэлсэн. Тэр залуу л таалагдаад байх юм. Тэрийг нэг радиод авч газар тариалан, өвс хадлан гэдгийг яриулахсан гэж”. Ингэж л далан нэгэн оноос хойш радиод хулхиа эдэлсэн шүү дээ” хэмээн өөрийн шавь Лханаагийн Мөнхтөрд ярьсан байдаг. Тэр хоёрын хөөрөлдөөн 2008 онд “Өдрийн сонин”-д хэвлэгдэж байсан. Мөнхтөр бол “Ургацын далай” хэмээх буянтай нэвтрүүлгийн алтан тоостой микрофоныг багшаасаа хүлээж авч гуч шахам жил тариан түрүү сугсруулсан нэгэн.

Амуу тариа шаагиж ургацын далай долгилохын өмнөхөн “Ургацын далай” дууны түүхээс хуваалцлаа. Жилийн жилд алтанхан намрыг зарланхан дуудсан “Ургацын далай” минь. Хүмүүний зүрхэнд тариан түрүү шиг найган ганхаж, амьдралын баяр баясгаланг авчирсан “Ургацын далай” минь.


Categories
мэдээ улс-төр

Элчин Сайд Н.Тулга Итгэмжлэх Жуух бичгээ барив

Монгол Улсаас Исланд Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Тулга Исландын Ерөнхийлөгч Гудни Торласиус Ёоханессонд Итгэмжлэх жуух бичгээ 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр барив.

Итгэмжлэх жуух бичгээ барьсны дараа Элчин сайд Н.Тулга Исландын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ хоёр орны харилцааг хөгжүүлэх, боловсрол, соёл, хүүхэд залуучуудын хөгжил, спортын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үүний тулд хоёр орны холбогдох байгууллагуудын хооронд шууд хэлхээ холбоо тогтооход анхаарч ажиллахаа илэрхийлэв.

Монгол, Исландын харилцаа, хамтын ажиллагаанд сэтгэл ханамжтай буйгаа Ерөнхийлөгч Гудни Торласиус Ёоханессон тэмдэглээд хоёр орны боловсрол, соёл, спортын салбарын харилцааг хөгжүүлэхээр Элчин сайдын дэвшүүлсэн саналыг дэмжиж, холбогдох албадад чиглэл өгөх болохоо илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

176.8 мянган тонн төмс хураана

2019 онд улсын хэмжээгээр нийтдээ 512.0 мянган га-д тариалалт хийсэн. Ургац хураалтын ажил орон даяар эхэлж өнөөдрийн байдлаар тариа хураалт 20 гаруй, хүнсний ногоо хураалт 40 гаруй хувьтай явагдаж байна. Ургацын урьдчилсан балансаар 441.9 мянган тонн үр тариа, үүнээс 420.0 мянган тонн буудай, 176.8 мянган тонн төмс, 91.2 мянган тонн хүнсний ногоо, 38.0 мянган тонн тосны ургамал, 80.4 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авах боломжтой байгаа аж. Төв, Дархан-Уул, Дорнод, Хэнтий, Сүхбаатар болон Сэлэнгэ аймгийн хойт талын сумдад тохиолдсон нарны хэт их халалт, гангийн улмаас энэ бүс нутгуудад ургац бага зэрэг буурахаар байгаа ч энэ жилийн хувьд Булган, Хөвсгөл, Орхон, Архангай, Өвөрхангай, Увс болон Сэлэнгэ аймгийн зарим сумдын нутгаар ургацын байдал харьцангуй сайн байгааг албаныхан дуулгаж байна.

Categories
мэдээ улс-төр

БНЭУ-ын Сансар судлалын байгууллагатай хамтран ажиллахаар ярилцлаа

Бүгд Найрамдах Энэтхэг улс /БНЭУ/-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Сансар судлалын байгууллагад зочиллоо.

Энэтхэгийн Сансар судлалын байгууллага 1960-аад оноос эхлэлтэй бөгөөд 1990 он гэхэд дэлхийд тэргүүлэх сансар судлалын томоохон дэд бүтцийг бий болгож чадсан юм.

Энэтхэг улсын Ерөнхий сайд Нарендра Моди 2022 он гэхэд өөрсдийн бүтээсэн жолоодлогот хөлгөө гурван нисэгчтэй хөөргөх томоохон амбицтай гэдгээ зарласан бөгөөд Гаганьян жолоодлогот хөлгийг товлосон хугацаанд хөөргөхөөр эрчимтэй ажиллаж байгаа талаар Сансар судлалын байгууллагын дарга К.Сиван танилцууллаа.

Мөн өнөөдрийн байдлаар харилцаа холбооны 17, судалгаа шинжилгээний 21, навигацын 8, сансрын шинжлэх ухааны 3 хиймэл дагуул хөөргөсөн тул сансрын уудамд ажиллах туршлага, мэдлэгээ харамгүй хуваалцаж хамтран ажиллахдаа таатай байна гэлээ.

Тус байгууллагаас явуулдаг сургалтад өнөөдрийг хүртэл 242 монгол хүн хамрагдсаны 50-иас илүү хувь нь эмэгтэйчүүд байсан байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын айлчлалын үеэр зурагдсан чухал баримт бичгүүдийн нэг нь Сансрын уудмыг энхийн зорилгоор судлах, ашиглах чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээр байсан гэдгийг тодотгож, хэлэлцээрт тулгуурлан илүү ойр дотно харилцаатай ажиллахыг ноён К.Сиванаас хүссэн юм.

Мөн Монгол Улс нь сансрын салбарт шинэ тоглогч биш, олон жилийн түүхтэй гэдгийг хэлж АНУ-ын НАСА, ОХУ-ын Роскосмос зэрэг томоохон сансар судлалын төвүүдтэй хамтын ажиллагаагаа идэвхжүүлж байгаа тухай ярилцлаа.


Categories
мэдээ нийгэм

Халаасны хулгайн гэмт хэргүүдийг илрүүлэн шалгаж байна

Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид гар утас хулгайлсан хэд хэдэн хэргийг илрүүлэн шалгаж байна. Тодруулбал, өчигдөр 09:22 цагт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Таван шарын автобусны буудал орчимд 33 настай эрэгтэй П “Самсунг эс-5”, 10:47 цагт тус хорооны нутаг дэвсгэр Саппорогийн автобусны буудал орчимд 63 настай эрэгтэй Н “Грэйд” 11:50 цагт Хар хорин зах орчимд 22 настай эмэгтэй О “Хуавэй эл-32”, 12:09 цагт Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэр “Өргөө” кино театрын автобусны буудал орчимд 17 настай эмэгтэй Э “Айфоне-6 эс” загварын гар утсаа халааснаасаа хулгайд алдсаныг Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлэн шалгаж байна.

Дээрх хэргүүдтэй холбоотойгоор цагдаагийн байгууллагаас иргэдийг аж ахуйн нэгж, байгууллагаар үйлчлүүлэхдээ болон

Categories
мэдээ нийгэм

Шуурхай удирдлага, зарлан мэдээлэх төв үйл ажиллагаагаа эхлүүллээ

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газар сүүлийн үеийн дэвшилтэд технологи бүхий “Шуурхай удирдлага, зарлан мэдээллэх төв”-тэй болж, нээлтээ хийлээ.

Нээлтийн арга хэмжээнд ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян, аймгийн Засаг даргын орлогч Ш.Билэггүмбэрэл, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Дамдинсүрэн, Өмнөд бүсийн төв-Өмнөговь аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Л.Баярсайхан, НОБГ-ын дарга, хурандаа Ж,Чүлтэмсүрэн, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Алтанбагана нарын албаны хүмүүс оролцсон юм. Шуурхай удирдлага зарлан мэдээллийн төвийг аймаг, орон нутгийн болон Онцгой байдлын газрын хөрөнгө оруулалтаар тохижуулан үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Ингэснээр Онцгой байдлын ерөнхий газар, бүсийн төвүүдийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв болон аймгуудын Онцгой байдлын газартай нэгдсэн сүлжээнд холбогдон мэдээ, мэдээллийг түргэн шуурхай авах, дамжуулах, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослын үед шуурхай удирдлага зохицуулалтаар хангагдах боломжтой боллоо гэж Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.