Categories
мэдээ нийгэм

“Токио-2020” олимпийн үеэр “Mongolia house” ажиллана

МҮОХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг “Токио цамхаг”-ийн удирдлагуудтай уулзаж, 2020 онд Токио хотод зохион байгуулагдах олимпийн наадмын үеэр “Mongolia house” байгуулж ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

“Mongolia house” нь “Токио–2020” олимпийн наадам зохиогдох хугацаанд үйл ажиллагаа явуулах аж. Түүнчлэн м

Categories
мэдээ нийгэм

Нуугдмал хөрөнгө илрүүлэх сэдвээр олон улсын сургалт зохион байгуулж байна

Авлигатай тэмцэх газар Австрали Улсын Холбооны цагдаагийн газартай хамтран Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний гишүүн 22 улс орны төлөөлөгчдөд зориулсан “Нуугдмал хөрөнгө илрүүлэх: Гэмт хэрэг үйлдэх замаар олсон хөрөнгөөс ашиг хүртэх эцсийн өмчлөгчийг олж тогтоох нь” сэдэвт сургалтыг 2019 оны 9 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

Сургалтыг нээж Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дэве Восен, Авлигатай тэмцэх газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням нар үг хэллээ.

Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ /АРИН-АП/-ний гишүүн улс орнуудын 110 орчим төлөөлөгч “Эцсийн өмчлөгч буюу далдаас удирдагч гэж хэн бэ”, “Хууль бус хөрөнгийн эцсийн өмчлөгчийг мөрдөн шалгах”, “Хөрөнгө хураах үйл явц”, “Эцсийн өмчлөгчийн хууль бус хөрөнгийг илрүүлж, буцаах олон улсын хамтын ажиллагаа”, “Эцсийн өмчлөгчийн эзэмшил дэх хөрөнгийн талаар мэдээлэл солилцох” зэрэг сэдвээр Хулгайлагдсан хөрөнгө буцаах санаачилга /СтАР/, Олон улсын санхүүгийн гэмт хэрэгтэй тэмцэх алба /FATF/-ны мэргэжилтнүүдээс сургалт авч байна.

Хууль бус хөрөнгийн эцсийн өмчлөгчөө нуун далдалдаг гэмт хэрэгтнүүдийн арга болон түгээмэл ажиглагддаг сул талуудтай танилцаж, хууль сахиулах салбарын мэргэжилтнүүд дотоодод болон олон улсад эцсийн өмчлөгчдийг олж тогтоохдоо ашигладаг мэдээллийн эх сурвалжууд, мөрдөн шалгах ажиллагааны арга хэрэгслүүдээс суралцаж, хуулийн этгээдийн нэр дээр бүртгэлтэй хууль бус хөрөнгийг илрүүлэн хамтран ажиллах талаарх олон улсын сайн туршлагыг хуваалцаж, эцсийн өмчлөгчийн талаар тухайн улсаас гаргаж өгөх боломжтой мэдээлэл, хязгаарлалт, тулгардаг бэрхшээлийн талаар ярилцаж байгаа нь уг сургалтын онцлог юм.



Categories
мэдээ нийгэм

“Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн-2019” үзэсгэлэн худалдаа нээгдлээ

Иргэдэд мах, хүнсний ногоо, цагаан идээг бөөний үнээр, дундын дамжлага нэмэгдэлгүй худалдан авах боломж олгох зорилгоор “Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн-2019” үзэсгэлэн худалдааг өнөөдөр Лавай худалдааны төвд эхлүүллээ.

“Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн” үндэсний хөтөлбөр, “Мах сүүнй анхдугаар” аян, “Атрын III” аян, “Хүнсний ногоо, жимс жимсгэнэ хөтөлбөр”-н хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөдөө аж ахуйн бирж, Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбоо хамтран энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байна.

“Мах, хүнсний ногоо, цагаа идээ -2019” үзэсгэлэн худалдаанд Төв, Хэнтий, Увс, Дундговь, Баянхонгор, Архангай аймгийн 20 гаруй хоршоо, малчид мах, хүнсний ногоо, цагаа идээ, зөгийн бал, арвайн гурил зэрэг аймгуудынхаа онцлог бүтээгдэхүүнээр энэ удаагийн үзэсгэлэнд оролцож байна.

“Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн-2019” үзэсгэлэн худалдааг 2019 оны 9-р сарын 25-30-ны өдөр хүртэл “ЛАВАЙ” худалдааны төвд зохион байгуулах юм. Цаашид уг үзэсгэлэн худалдааг 10, 11-р сард үргэлжлүүлэн зохион байгуулахаар төлөвлөж байна. Үзэсгэлэн худалдааг давтамжтайгаар зохион байгуулснаар хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл бий болох эрсдэлийг багасгах, эрэлт, нийлүүлэлтийг тогтворжуулах зэрэг ач холбогдолтой гэж үзэж байна.

Өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ:

Хонь 6500₮-7000₮

Үхэр 8500₮-9000₮

Адуу 7200₮-7600₮

Цөцгий -9000-12000₮

Ааруул 1кг 16000₮

Өрөм – 7000₮

Шимийн архи – 6000₮

Зөөхий – 4000₮

Төмс 800₮

Байцаа 1000₮

Бууцай 1000₮

Брокли 4000₮

Лууван 10000-25000₮

Манжин 1000₮

Сонгино 2500₮

Үрэл жимс 8000₮

Анис 8000₮

Чацаргана 8000₮

Нэрс 8000₮

Даршилсан огурцы 3000-6000₮

Даршилсан сармис 8000-25000₮

Categories
мэдээ нийгэм

Ёланда Фернандез Ломмен​: 2019 оны эхний хагас жилийн эдийн засгийн гүйцэтгэл төсөөллөөс давсан

“Азийн хөгжлийн төлөв 2019” шинэчилсэн тайланд Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг танилцууллаа.

2018 оны 6.8 хувиас бага зэрэг буурч, 2019 онд 6.7%, 2020 онд 6.1% болно хэмээн таамагласан байна.

Дотоод эрэлт өсч, уул уурхай болон барилгын салбарууд тэлсэн нь 2019 оны эхний хагас жилийн эдийн засгийн өсөлтөд голлон нөлөөллөө. Жилийн сүүлийн хагаст БНХАУ-ын эрэлт саарч, мөн дотоод эрэлт нь импортын өсөлтийг дэмжсэнээр эдийн засгийн өсөлт удаашрахаар байна гэж тайланд дурджээ.

АХБ-ны Монгол дахь Суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен “2019 оны эхний хагас жилийн эдийн засгийн гүйцэтгэл төсөөллөөс давсан. 2019, 2020 онуудад Монгол улсын эдийн засгийн өсөлт эерэг хандлагатай байх боловч БНХАУ-ын эдийн засгийн удаашрал нь Монгол улсын экспортын салбарт нөлөөлнө. Хэрэв 2017 оноос хойшхи макро эдийн засгийн таатай байдлыг засгийн газар ашиглаж чадвал энэ нь хөрөнгө оруулагчдын итгэлийг хадгалж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг дэмжинэ. Монгол улсын эдийн засаг, ялангуяа түүхий эдийн салбар нь гадны сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр байна. Иймд бодлогын орон зай, эдийн засгийн нөөцийг бүрдүүлэх боломж олгох үр ашигтай макро эдийн засгийн бодлого баримтлах нь Монгол Улсын эдийн засгийн мөчлөг дагасан савлагаа, эмзэг байдлыг бууруулахад чухал үүрэг гүйцэтгэнэ. Бүтцийн шинэчлэлүүд, ялангуяа банкны салбар дахь бүтцийн шинэчлэлүүд нь чухал хэвээр байх бөгөөд эдийн засгийн өндөр өсөлттэй энэ үед эдгээр асуудлуудыг шийдвэрлэх нь зүйтэй юм” хэмээн тэмдэглэв.

Дотоод эрэлтээс гадна гадаадын шууд хөрөнгө оруулалт эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлсээр байгаа бөгөөд энэ хандлага цаашид ч үргэлжилнэ. Үйлчилгээний салбарын эдийн засгийн өсөлтөд үзүүлэх нөлөө өндөр хэвээр байгаа ба хөдөө аж ахуйн салбарын сэргэлт үргэлжлэх төлөвтэй байна.

Инфляц зургаадугаар сарын дунджаар 8.1% байсан бол өсөн нэмэгдэж буй дотоод эрэлт, хүнсний өндөр үнэтэй холбоотойгоор 2019 онд 8.5% байхаар байна. 2020 онд эдгээр хүчин зүйлүүдийн нөлөө харьцангуй бага байх тул инфляци 7.5% болж буурна. 2019 оны эхний хагаст урсгал дансны алдагдал 10.2% болж багассан ба 2020 онд импортын эрэлтээс үүдэлтэйгээр алдагдал нэмэгдэхээр байна. Монгол улсын нэгдсэн төсөв 2019 оны эхний хагаст дотоодын нийт бүтээгдэхүүний 4.7 хувьтай тэнцэх хэмжээний ашигтай гарсан ба шинээр олгосон зээлийн өсөлт 5.0 хувьтай байснаар нийт зээлийн өсөлт буурсан. Чанаргүй зээлийн хэмжээ нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.6 хувьд хүрч өсчээ.

Монгол улсын эдийн засаг түүхий эдийн үнийн савлагаа, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн удаашрал зэрэг гадны сөрөг хүчин зүйлүүдэд мэдрэмтгий хэвээр байна. Дотоод эдийн засгийн нөхцөл байдлын хувьд Олон улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй банкуудыг дахин хөрөнгөжүүлэх үйл ажиллагаа тасалдах эрсдэлтэй байна.

Categories
мэдээ нийгэм

“Нагоми-2” рестораны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж, шийтгэл оногдууллаа

Олон нийтийн сүлжээнд тавигдсан мэдээллийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн ХЧСХУБ, ЭАХХХУБ нар тус дүүргийн 8 дугаар хороонд байрлах Таванбогдвашёкү ХХК-ийн “Нагоми-2” рестораны үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхдээ үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, холбогдох дүрэм журам дагаж мөрдөөгүй зөрчлийг илрүүлэн Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулан, зөрчил арилгуулах талаар албан даалгавар хүргүүлэн ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Гал түймэр унтраах, аврах 47-р ангийн шинэ байрны нээлт боллоо

Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан сумын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо.

Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Эрдэнэбаатар, аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Т.Энхбаатар, Эрдэнэцагаан сумын Засаг дарга Г.Батгэрэл, Дорнод, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын дарга нар болон БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн төлөөлөл зэрэг албаны хүмүүс оролцсон юм.

Тус ангийн шинэ барилгыг БНХАУ, Монгол Улсын Онцгой байдлын байгууллага болон ӨМӨЗО-ны Шилийн голын аймаг, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газрын хамтын ажиллагааны хүрээнд байгуулж, ашиглалтад оруулаад байна.

Гал түймэр унтраах, аврах 47 дугаар анги нь 2016 онд байгуулагдснаас хойш өдгөө хил залгаа Хэнтий, Дорнод аймгийн зарим сумдад болон хөрш зэргэлдээх БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн гол аймгийн нутагт дэвсгэрт гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох үүргийг гүйцэтгэн ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг дэмжив

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр болж, Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

2019 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт сэргэж 7,3 хувьд хүрсэн. Зэсээс бусад голлох ашигт малтмалын үнэ тогтвортой байж уул уурхай, түүнийг дагасан эдийн засгийн бусад салбарын өсөлт, аж ахуй нэгжүүдийн борлуулалт ашигт ажиллагаа нэмэгдсэн болон татвар гаалийн шинэчлэл, газрын төлбөрийг бүрэн хураах чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулсны дүнд 2020 онд төвлөрүүлэхээр төлөвлөсөн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс давахаар байна хэмээн үзжээ.

Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлэсн орлогын хэмжээг 11,797.8 тэрбум төгрөг, буюу ДНБ-ий 29 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13,872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34,1 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,074.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5,1 хувийн алдагдалтай байхаар тооцсон байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Ноён уулыг дархан цаазат болгох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Ноён уулыг дархан цаазат болгох тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ

Ноён Уул орчмын газрыг дархан ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” тогтоолын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

Тогтоолын төсөлд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрыг өргөтгөн, ангилал ахиулж дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгасан юм.

Ноён Уул орчмын газрыг тусгай хамгаалалттай болгосноор байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын дурсгалууд ойн сан бүхий газрын 0,11 хувь хамгаалагдаж, Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээ 10,483 га талбайгаар нэмэгдэх юм.

Энэ сарын 17-ны өдрийн байдлаар тус газарт ашигт малтмалын 10 тусгай зөвшөөрөл давхцалтай байна. Иймд тухайн газар нутагт олборлолт хайгуул хийж буй уул уурхайн компаниудын үйл ажиллаагаг таслан зогсоож, газрын тусгай зөвшөөрлийн олголтыг шалгаж байна.

Тогтоол ёсоор Монгол Улсын Засгийн газраас Ноён уулын дархан цаазат газрын хамгааллын менежментийг хариуцах хамгаалалтын захиргааг байгуулж, шаардагдах хөрөнгийг улсын төсөвт тусган ажиллах юм. Мөн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Хориг уулын олдворууд болон тонуулчдын гарт өртсөн зэрэг 100 гаруй эртний булшыг хамгаалахад шаардагдах 360 гаруй сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэв

Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсвийн тухай хуулийн төслийг дэмжив

Монгол Улсын 2020 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2020 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

2019 оны эхний хагас жилийн байдлаар эдийн засгийн өсөлт сэргэж 7,3 хувьд хүрсэн. Зэсээс бусад голлох ашигт малтмалын үнэ тогтвортой байж уул уурхай, түүнийг дагасан эдийн засгийн бусад салбарын өсөлт, аж ахуй нэгжүүдийн борлуулалт ашигт ажиллагаа нэмэгдсэн болон татвар гаалийн шинэчлэл, газрын төлбөрийг бүрэн хураах чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулсны дүнд 2020 онд төвлөрүүлэхээр төлөвлөсөн төсвийн орлого төлөвлөсөн хэмжээнээс давахаар байна хэмээн үзжээ.

Иймд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлэсн орлогын хэмжээг 11,797.8 тэрбум төгрөг, буюу ДНБ-ий 29 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 13,872.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34,1 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -2,074.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 5,1 хувийн алдагдалтай байхаар тооцсон байна.

Товч мэдээ

-Ашгийн төлөө бус хуулийн этгээдийн тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

-Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улс хоорондын хэлэлцээрийн төслийг хэлэлцэн дэмжээд хэлэлцээрт гарын үсэг зурахыг ГХ-ны сайдад зөвшөөрөв.

-Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд Эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулж, гарын үсэг зурах эрхийг ЭХ-ий сайдад олгов.

-”Хоршоог хөгжүүлэх нийгмийн хэмжээний хөтөлбөр III”-ыг батлав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг улсын болон орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл тусламжид хамруулан жил бүрийн батлагдсан төсөвтөө багтаан хэрэгжүүлэхийг ХХААХҮ-ийн сайдад үүрэг болгов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дахин төлөвлөлтийн хүрээнд 1280 айлын орон сууц барих байршлыг батлав

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид өнөөдөр хуралдаж Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршлыг баталлаа. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр Содон хорооллын зүүн хойно 24 га газарт гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд орон сууц барих төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Уг байршил нь төвийн төвлөрсөн шугамд холбогдох боломжтойгоороо давуу талтайн дээр амьдарч буй иргэдийн 89 хувь нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барилгажуулахыг дэмжсэн аж. Уг байршилд нийт 4600 хүн ам, 1280 өрх, 920 хүүхдийн сургууль, 460 хүүхдийн цэцэрлэг, нэг өрхийн эмнэлэг, нэг амбулаторитой байхаар төлөвлөж байгаа гэнэ. Гэр хорооллыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд нийт 7227 айлын орон сууц ашиглалтад оруулжээ. Өнгөрсөн онд гэр хорооллыг дахин төлөвлөн баталгаажуулах төслийн хүрээнд 2017 айлыг орон сууцжуулсан бол 2019 онд 3417 айлын орон сууц ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгааг танилцуулгын үеэр дурдаж байв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Тэргүүлэгч Б.Бямбадорж “Гэр хорооллын дахин төлөвлөлт хийж, барилгажуулах байршлыг ямар шалгуураар сонгоод байна вэ. Дэд бүтцийн асуудлыг нь хэрхэн зохицуулахаар төлөвлөсөн бэ. Дэд бүтэц, шугам сүлжээнээс болоод ажил чинь гацах вий. Дэд бүтэц татахад хот ямар үүрэгтэй байх вэ, хувийн хэвшил ямар үүрэгтэй байх вэ” гэсэн асуулт тавилаа. Тэргүүлэгч Л.Нарантуяа гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хийсэн дэд бүтэц, шугам сүлжээний ажил санхүүжилтээс шалтгаалан дутуу хийгдэх асуудал их гарч байгааг учраас эл асуудалд анхаарах хэрэгтэйг хэллээ. Дутуу хийгээд орхисон дэд бүтцийн ажлуудыг гүйцээж, өмчид бүртгэн авах асуудлыг шийдвэрлэх асуудлыг цэгцлэх ёстой гэв. Түүнчлэн Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмыг дариухан шинэчлэн боловсруулах шаардлага байгааг хэлсэн. Мөн Тэргүүлэгч Ш.Үнэнбат төсвийн мөнгөөр хийсэн дэд бүтэц, шугам сүлжээг төрийн өмчид бүртгэх, эзэнгүйдсэн асуудлыг цэгцлэх хэрэгтэйг хэлж байлаа. Түүнчлэн Тэргүүлэгч Б.Мөнхбатын зүгээс иргэд санал нэгдээд, санаачилга гаргаад дахин төлөвлөлтөд хамрагдъя гэж байгааг дэмжиж байгаагаа хэлээд дэд бүтэц, шугам сүлжээ бариулаад хэрэгжихгүй орхигдох вий хэмээн болгоомжилж буйгаа хэлсэн. Тиймээс Сонгинохайрхан дүүргийн XXIII хороонд хэрэгжих төслийг анхнаас нь маш сайн төлөвлөж, тооцоо судалгаатай хийх хэрэгтэй гэлээ. Ажлаа нарийн төлөвлөж, төслөө хэрэгжүүлэх хэрэгтэй гэсэн саналыг Тэргүүлэгч Б.Бямбадоржийн зүгээс мөн хөндсөн. Тэрбээр иргэдийн оролцоотой гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг дэмжих ёстой. Нөгөөтэйгүүр хөрөнгө, мөнгө гаргаад ажиллаж байгаа хувийн байгууллагуудад талархах ёстойг мөн хэлж байв. Тиймээс сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг барих, дулаан, бохирын шугамыг хэрхэн тавих зэргийг маш сайн төлөвлөж байж төсөл амжилттай хэрэгжинэ гэдгийг сануулж байлаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Шийдвэр гаргах амархан, ажил болгох хэцүү. Ажил болгохын тулд санхүүжилтийн асуудал маш чухал. Цаас болоод үлддэг гашуун туршлагыг давтах вий” гэсэн юм. Ингээд өнөөдрийн хурлаас холбогдох байгууллагуудад тэмдэглэлээр үүрэг өгсөн юм. Тодруулбал, Гэр хорооллын дахин төлөвлөлтийн журмыг төслийг ойрын хугацаанд боловсруулан хэлэлцүүлж, батлуулах, холбогдох газруудын тал талын оролцоог хангаж, ажлын хэсэг байгуулж, дахин төлөвлөлтийн ажлын явцын талаар мэдээлэл хийхийг үүрэг болгов. Мөн дээрх 1280 айлын орон сууц барих төсөлтэй холбоотойгоор төслийн удирдах хороог байгуулаад, хувийн хэвшлүүдээ дэмжиж, чиглүүлж ажилла. Шаардлагатай дэд бүтэц, шугам сүлжээний төсөв мөнгийг яаж тусгах талаар саналаа дариухан ирүүл гэсэн үүрэг чиглэлийг өгөв. Ийнхүү өнөөдрийн хурлаар Гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэх байршил батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэж баталлаа.

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар мөн Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулгыг хийх асуудлыг ээлжит XXVII хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасахаар шийдвэрлэв. Учир нь Засгийн газрын зүгээс тус хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-аар батлуулахаар өргөн барьснаа буцаан татсан аж. Тэргүүлэгчдийн хурлаар мөн нийслэл хот үүсэн байгуулагдсаны 380 жилийн ойг угтан 232 иргэнийг төрийн шагналд тодорхойлж ирүүлснийг Ерөнхийлөгчид уламжлахаар шийдвэрлэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Үдийн цай”-нд хяналт тавиагүй захирлуудад хариуцлага тооцох санал хүргүүлжээ

Нийслэлийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд төрийн өмчийн 138 сургууль, төрийн бус өмчийн 99 сургууль, нийт 237 сургуулийн 1-5 дугаар ангийн 160000 орчим сурагч үдийн цай хөтөлбөрт хамрагдаж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас сургуулиудын Үдийн цай хөтөлбөрийн хэрэгжилтэд шалгалт хийжээ. Шалгалтын дүнг өнөөдөр мэдээллээ.

Шалгалтаар илэрсэн зөрчлүүд:

  • Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 138 сургуулийн 74 буюу 53.6 хувь зориулалтын, 59 буюу 42.7 хувь зориулалтын бус цайны газартай, 5 буюу 3.6 хувь цайны газаргүй байна. Төрийн бус өмчийн 90 сургуулийн 21 буюу 23.3 хувь нь зориулалтын, 62 буюу 68.8 хувь нь зориулалтын бус цайны газартай, 7 буюу 7.7 хувь нь цайны газаргүй байна. Тухайлбал: Хан-Уул дүүргийн 75, 15, 63, 7, 18, 26, 34, 41, 60, 114, 115, 118, 130, 135, Арвист хангай, Орхон хасу, Оном, Шинэ өнөөдөр, Шинэ зуун билиг, Алтан босго, Чингэлтэй дүүргийн 17, 57, 39, 5, 117, 50, Сонгинохайрхан дүүргийн 107, 9, 42, 134, 129, 121, 74, 62, 124, Баянзүрх дүүргийн Баянзүрх, Амгалан, Шавь цогцолбор, 102,53, 79, 85, Баянгол дүүргийн 28, 47, 51, 113, Гурван тамир, Жаргалан, Лидер, Номч, Номун далай, Оюуны нахиа, Сүхбаатар дүүргийн 1, 35, 45, 71, Спортын төв сургууль, Шинэ үе, Үй цай, Галакси, Хобби сургууль зориулалтын бус цайны газартай байна. ХаринБаянгол дүүргийн 19, Сэтгэмж цогцолбор, Төгс билиг, Соёмбо, Баянзүрх дүүргийн 136, Сүхбаатар дүүргийн Кингс кидс, Ертөнц, Номын гялбаа, Хан-Уул дүүргийн 10, 59, Чингэлтэй дүүргийн Оюут сургууль цайны газаргүй байна.
  • Нийт цайны газруудын 28 буюу 23 хувь нь Хүүхдийн хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаа эрхлэхийн өмнө Мэргэжлийн хяналтын байгууллагаар хуульд заасан шаардлага хангасан эсэх талаар дүгнэлт гаргуулаагүй байна. Тухайлбал: Баянгол дүүргийн Эрдмийн ундраа цогцолбор, Оюуны ундраа цогцолбор, Монгени, 141, 73, 51, Шинэ-Эрин, Шинэ-Эхлэл, Баянзүрх дүүргийн 53, 127, Сонгинохайрхан дүүргийн 9, Ирээдүй цогцолбор, Сүхбаатар дүүргийн 25, 45, 71, Хан-Уул дүүргийн 26, 34, 60, 75, 115, 130, 32-р сургуулиуд.
  • Шалгалтад хамрагдсан хоол үйлдвэрлэлийн газруудын 46 буюу 35.7 нь технологийн шат дамжлагыг нэг чигийн урсгалтай байхаар зохион байгуулаагүй байна. Тухайлбал: Баянгол дүүргийн Оюуны ундраа цогцолбор, 47, 51, Шинэ эхлэл, 53, 33, 120, 85, 48, Сонгинохайрхан дүүргийн 134, 129, 107, 62, 122, 9, Ирээдүй цогцолборын 2-р бага, Сүхбаатар дүүргийн 1, 2, 35, БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, Найрамдал, Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургууль, Чингэлтэй дүүргийн 6, 17, 23, 40, 49, 50, 57, 72, 117, Налайх дүүргийн 109-р сургуулиуд.
  • Хүнс түүхий эдийг тээвэрлэх зориулалтын тээврийн хэрэгсэлгүй, гэрээт байгууллагаар тээвэрлэдэггүй 52 буюу 40 хувь байна. Тухайлбал: Баянгол дүүргийн Шинэ Эхлэл, Баянзүрх дүүргийн 83, 53, 55, Баянзүрх цогцолбор, 88, 33, 127, 48, Сонгинохайрхан дүүргийн 42, 112, 9, Ирээдүй цогцолборын 1,2-р дунд, 1, 2,3-р бага, 3-р ахлах, 76, Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн Тайж язгууртан заал, 31, 45, 116, БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, Найрамдал, Чингэлтэй дүүргийн 6, 24, 37, 40, 49, 50, 57, 72, 117, 138, 140, Хан-Уул дүүргийн 26, 135, 41, 34, 75, 32, Налайх дүүргийн Голомт цогцолбор, Багануур дүүргийн 66, 125, Гүн галуутай цогцолбор сургуулиуд.
  • Түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний гарал үүсэл, чанар, аюулгүй байдлын гэрчилгээ, шинжилгээний дүн, бэлтгэн нийлүүлэгчтэй хийсэн гэрээ зэргийг бүрэн бүрдүүлээгүй, бүртгэл хөтөлдөөгүй байна. Тухайлбал: Баянгол дүүргийн Оюуны ундраа цогцолбор, Монгени, Шинэ Эхлэл, Баянзүрх дүүргийн 84, 88, 33, 127, 120, 85, 97, 48, Сонгинохайрхан дүүргийн 107, 65, 122, Ирээдүй цогцолборын 1,2-р дунд сургууль, Сүхбаатар дүүргийн 1-р сургуулийн Тайж язгууртан заал, 31, 45, 71, БТДС-ийн лицей, МУБИС-ын ЕБС, Өсвөрийн зохион бүтээгч ахлах сургууль, Чингэлтэй дүүргийн 6, 17, 23, 37, 40, 49, 50, 57, 72, 117, 138, 140, Хан-Уул дүүргийн 34, 75, Налайх дүүргийн Голомт цогцолбор сургуулиуд.
  • Дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлдэггүй 63 хоолны газар буюу 48.8 хувь нь байна. Тухайлбал: Баянгол дүүргийн 93, Оюуны ундраа цогцолбор, Монгени, 113, 47, Шинэ-Эхлэл, Баянзүрх дүүргийн 84, 53, Баянзүрх цогцолбор, 88, 33, 127, 85, Сонгинохайрхан дүүргийн 124, 134, 129, 123, 107, 65, 105, 67, 42, 122, 12, 9 Ирээдүй цогцолбор,, Сүхбаатар дүүргийн 1-р сургууль Тайж Язгууртан заал, 2, 6, 11, 16, 25, 29, 31, 35, 45, 71, БТДС-ийн лицей, МУБИС-ийн ЕБС, Найрамдал сургууль, Чингэлтэй дүүргийн 6, 17, 23, 24, 37, 40, 49, 50, 57, 72, 117, 138, 139, 140, Налайх дүүргийн Эрдмийн Оргил, Голомт цогцолбор, Багануур дүүргийн 64-р сургуулиуд.
  • Сургуулийн 1-5 дугаар ангийн сурагчдын хоол, хүнсний чанар аюулгүй байдалд хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус “Хяналтын зөвлөл”-ийн үйл ажиллагаа хангалттгүй байна. Тухайлбал: 4, 31, 45 дугаар болон Биеийн тамир спортын дунд сургууль, Монгол Хятадын найрамдал сургууль, МУБИС-ын ерөнхий боловсролын сургуулиуд/,
  • Шалгалтанд хамрагдсан сургуулиудын 34 буюу 26.9 хувьд нь дотоод орчин, гал тогоо болон сургуулийн орчимд хоол үйлчилгээнд хориглосон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж байгаа нь БСШУЯ, ЭМС-ын хамтарсан 2018 оны А/448, А/268 дугаар тушаалын хэрэгжилт хангалтгүй байна. Тухайлбал: Сүхбаатар дүүргийн Монгол Хятадын найрамдал сургууль, МУБИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль, хөгжим бүжгийн коллеж, Биеийн тамирын дээд сургууль дунд сургууль, МУИС-ын байгаль эх лицей сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн ахлах сургууль, ШУТИС-ын Шинжлэх ухаан технологийн ахлах сургууль, АШУИС-ийн харьяа Ерөнхий боловсролын сургууль, ЧД-ийн 23, 39-р сургуулиудад хиамтай кимбаб, 39, 50-р сургуульд хиамтай ороомог, 39, 72, 37, 50-р сургуулиудад чихэр, шоколад, ХУД-ийн 26, 32, 34, 41, 59, 114, 118 сургууль нь кофе, шоколадтай бүтээгдэхүүн, кремтэй бүтээгдэхүүн, пирошки, хиамтай ороомог зэргийг худалдаалж байсан
  • Шалгалтанд хамрагдсан зарим сургуулийн сурагчид үдийн цайгаа ангидаа өөрсдийн аяга тавганд идэж, гэртээ цэвэрлэж байгаагаас цэвэрлэгээ хангалтгүй хийгдэх, эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүйгээс дам бохирдол үүсэх нөхцөл бүрдэж байна. / Сүхбаатар дүүргийн 2,4,31, 35, 45, 71-р сургуулиуд /
  • Ирээдүй цогцолбор сургуулийн / 7 / цайны газар зориулалтын боловч эрүүл ахуйн шаардлага хангахгүй, засвар үйлчилгээ хийгээгүй, тааз мөөгөнцөртсөн, агуулах стандартын шаардлага хангахгүй, өвлийн улиралд мөстөж хөлдсөн, зарим хичээлийн байрны цайны газарт халуун ус ирдэггүй, мэргэжлийн байгууллагатай, ариутгал, халдваргүйтгэлийн гэрээ хийгээгүй, хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын тээврийн хэрэгслээр тээвэрлэдэггүйгээр ажиллаж байна.
  • Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын захиалгаар, Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү төрийн сангийн санхүүжилтээр тоног төхөөрөмж нийлүүлүүлж угсрах ажлын хүрээнд Сүхбаатар дүүргийн 2, 4, 3, 16 дугаар сургуулиудад гэрээний дагуу Чиглэл ХХК-иас хүнсний зориулалтын бус цайны аяга, 1, 2-р хоолны таваг /3900 ширхэг/-ыг нийлүүлсэн нь Засгийн газрын “Хүнсний зориулалтын бус хуванцар савны талаар авах арга хэмжээний тухай” 496 дугаар тогтоолын 3 дах /Хүнсний зориулалтын бус хувцанцар савыг хүнсний худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ сургууль, цэцэрлэг, эмнэлгийн газарт хоол, хүнсний савалгаанд хэрэглэхийг хориглож…../ заалтыг хангахгүй байгаа тул шаардлага хангахгүй хоолны хэрэгсэлийг хүүхдийн байгууллагад нийлүүлэхгүй байх тухай албан бичгийг Нийслэлийн хөрөнгө оруулалтын газарт 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 02-02/3751 дугаартай албан бичгээр хүргүүлж, сургуулиудын удирдлагад тус хоолны хэрэгсэлийг хүлээн авахгүй байхыг мэдэгдэж ажиллалаа.

Шалгалтаар илэрсэн зөрчлийн дагуу авсан арга хэмжээ:

2018-2019 онд хийгдсэн төлөвлөгөөт шалгалтын явцад цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг шалгах арчдас 900, усны шинжилгээ 75, хоолны илчлэг тодорхойлох шинжилгээ 55, ариутгалын бодис 15, хүнсний бүтээгдэхүүний дээж 30 –ийг авч Хүнсний байдлын үндэсний лавлагаа лаборатори, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторит шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргаж ажилласан. Акт нийт 7, албан шаардлага 95 , дүгнэлт 150-ийг үйлдэж, зөрчилтэй ажиллаж байсан 31 иргэн, аж ахуйн нэгжид 21.500.000 төгрөгний торгуулийн арга хэмжээ ногдуулаад байна. 7 сургуулийн / Ирээдүй 1-р ахлах, Ирээдүй 1-р дунд, Ирээдүй 2-р дунд, 1 дүгээр сургууль, 107, 84 дүгээр сургууль / Үдийн цай хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийн гэрээг цуцлах саналыг Нийслэлийн өмчийн харилцааны газарт хүргүүлж ажилласан. Мөн Үдийн цай хөтөлбөрийг шаардлагын хэмжээнд зохион байгуулаагүй, хяналт тавьж ажиллаагүй 84 дугаар сургуулийн захирал С.Март, 107 дугаар сургуулийн Ш.Цэрэннадмид нарт захиргааны арга хэмжээ авах тухай саналыг Нийслэлийн боловсролын газарт хүргүүлжээ.