Categories
мэдээ нийгэм

Гарал үүсэл тодорхойгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг анхааруулж байна

Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын даргын баталсан “Зах зээлд худалдаалагдаж буй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн, эмнэлгийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” 01/43 дугаартай удирдамжийн хүрээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Баянгол дүүргийн 7-р хороо, ГССҮТ-ийн байранд байрлах МЭИК ХХК-ийн салбар эмийн санд хийхэд “Л-Карнитин 360”, “Л-Карнитин 360 оригинал” зэрэг гарал үүсэл тодорхойгүй, Монгол улсын эм/биологийн идэвхт бүтээгдэхүүний бүртгэлд бүртгэгдээгүй бүтээгдэхүүнийг илрүүлж, Зөрчлийн тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7.2 дахь заалтын дагуу арга хэмжээ тооцож, нийт 480.000 төгрөгийн бүтээгдэхүүнийг улсын байцаагчийн акт үйлдэн хурааж, зөрчлийг давтан үйлдэхгүй байх талаар албан даалгаврыг хүргүүллээ.

Иймд иргэд, аж ахуйн нэгжүүд эм импортлох тусгай зөвшөөрөлгүй байгууллагаас чанарын баталгаажилтгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн авч борлуулахгүй байх, зориулалтын бус газраас чанарын баталгаажилтгүй эм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг шилэн, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналт дор явуулах шаардлагатай

Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019Тогтвортой хөгжлийг хангахад жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоо сэдвээр өнөөдөр “Корпорайт” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдаж байна.

Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулагдсан форумын үр дүнд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгад баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санал бодлыг тусгуулж чадсан гэж форумд оролцогчид дүгнэж байгаа юм.

Улмаар шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шинээр байгуулагдах агентлаг, дагалдан гарах журмууд болон цаашид баримтлах бодлого, хийх ажлын талаар баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс санал авах зорилгоор энэ удаагийн форумыг зохион байгуулж байгаа хэмээн “Баялаг бүтээгдчийг дэмжих холбоо” ТББ-аас форумын эхэнд онцлон хэллээ.

Засгийн газар, УИХ, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, тэдэнтэй холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд оролцож байгаа форумд Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлт хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ:

Монголын нийт баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд болон форумд оролцож байгаа Та бүхэнд ажлын амжилт хүсэн мэндчилж байна.

2018 он бол Монгол Улсын хувьд шударга ёс, хууль, шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлсэн цаг хугацаа байлаа. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон эрхээ хамгаалж, дуу хоолойгоо нэгтгэж, шударга ёсыг эрэлхийлж, хуулийн засаглал хүчгүйдсэнийг засах гэсэн иргэдийн идэвх, тэмцэл сэргэсэн он байв.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос 2018 оны 6 дугаар сард “Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2018”-ыг зохион байгуулсан нь үүнд зохих үр нөлөөгөө үзүүлсэн юм. Төрөөс баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарт зориулсан жилийн 3%-ийн хүүтэй, нэн хөнгөлөлттэй зээлийг Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд мэдээллийн давуутай байдал, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа авсныг энэ форумаар анх мэдээлж, мэдээллийн мөрөөр хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийт идэвхийлэн зүтгэсний хүчинд хууль бус үйлдлүүд илэрч, одоо хууль хяналтын байгууллагууд шалган тогтоох үйл ажиллагаа явагдаж байна.

Улс төрчдийн амин хувиа хичээсэн, авлигажсан хариуцлагагүй үйлдлийн улмаас эх орондоо хуулийн шударга засаглал тогтоон, шударгаар ажил хөдөлмөр эрхэлж, амар тайван аж төрөх ард түмний итгэл найдвар алдагдаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хор хохирол учирсныг таслан зогсооход өмнөх жилийн форум ийнхүү онцгой түлхэц болсныг тэмдэглэх нь зүйтэй.

Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг шилэн, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналт дор явуулах нэн шаардлагатайг эдгээр хууль бус үйлдлүүд харуулсан юм. Энэ жилээс Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгож буй төсөл сонгон шалгаруулалт ил тод, олон нийтийн хяналт дор явагдаж эхэлсэн нь иргэдийн эсэргүүцэл, Та бүхний үйл ажиллагааны нэгээхэн үр дүн мөн.

Төрөөс олгож буй нэн хөнгөлөлттэй зээл нь үндэсний үйлдвэрлэгчдэд бичлээс жижиг, жижгээс дунд үйлдвэрлэгч болон үйл ажиллагаагаа өргөжин тэлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд үнэмлэхүй түлхэц болох учиртай. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа 800 мянга гаруй баялаг бүтээгчдийн эрх ашиг бол нийт иргэдийн, улс орны хөгжлийн эрх ашиг юм гэдгийг хүн бүр мэдэж байх ёстой. Тиймээс жирийн иргэдийн боломжийг хулгайлсан, “ЖДҮ-ийн” гэж нэрлэгдсэн улс орны хөгжлийн эсрэг дээрх гэмт хэрэгтэй хэрхэвч эвлэрэх учиргүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд 2018 оны 11 дүгээр сард баялаг бүтээгчдийн төлөөлөл болох 150 бизнесменийг Иргэний танхимд хүлээн авч уулзаж, санаа бодлыг сонсож, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар тодорхой түвшинд ажиллаж байна. Цаашид ч баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ эрх ашгийг ямагт хамгаалж, хууль эрх зүйн орчныг тогтвортой, тодорхой байлгах, эх орондоо сайн сайхан, амар тайван амьдралыг цогцлоохын төлөө Та бүхнийг дэмжиж, хамтран ажиллах болно.

Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Мөнх тэнгэрийн ивээл, хөдөлмөрч хичээнгүй иргэдийнхээ хичээл зүтгэлээр Монгол Улс хөгжин цэцэглэх болтугай” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэгт оролцлоо

Нью-Йорк хотноо үргэлжилж буй НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 74 дүгээр чуулганы Ерөнхий санал шүүмжлэлийн үеэр энэ 9 дүгээр сарын 25-нд “Энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээр НҮБ, бүс нутаг болон дэд бүс нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах нь” сэдвээрх НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн нээлттэй хэлэлцүүлэг боллоо.

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров даргалан явуулсан уг хэлэлцүүлэгт НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррес үг хэлж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллага, Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллага, Тусгаар тогтносон улсуудын хамтын нийгэмлэгийн удирдлага НҮБ болон дээрх бүс нутгийн байгууллага хооронд энх тайван, аюулгүй байдлыг хангах чиглэлээр хөгжүүлж буй хамтын ажиллагааны талаар танилцуулав.

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын болон байнгын бус 15 гишүүн улс, Монгол, Энэтхэг, Иран, Пакистан, Казакстан, Беларусь, Азербайжан, Тажистан, Армени, Афганстан зэрэг 12 улсын Гадаад хэргийн сайд нар тус хэлэлцүүлэгт оролцон, терроризмтой тэмцэхэд НҮБ болон бүс нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг үр дүнтэй болгох арга замын талаар байр сууриа илэрхийлж, үг хэлэв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлсэн үгэндээ дэлхий дахины өмнө тулгарч буй сорилтууд, нэн ялангуяа терроризм, экстремизм, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэхэд НҮБ болон бүс нутгийн байгууллагуудын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг тэмдэглэв.

Тэрээр Монгол Улс терроризм, зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцид нэгдсэн, ОХУ, Киргиз Улстай терроризмтой тэмцэх тухай хэлэлцээр, гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр БНХАУ-тай хэлэлцээр байгуулсныг мэдээлж, терроризмтой тэмцэхэд улс орнуудын чадавхийг бэхжүүлэх, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэргүүд, түүний дотор хар тамхи, зэвсэг, хүний наймаатай терроризм нь улам холбоотой болж буйд анхаарал хандуулах, терроризм, экстремизмээс урьдчилан сэргийлж, тэмцэхэд хүүхэд залуучуудын оролцоог нэмэгдүүлэхийг чухалчлан дурдлаа.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар хот руу тарваганы нойтон тулам нэвтрүүлэх үйлдлийг таслан зогсоолоо

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/772 тоот “Байгалийн голомтот тарваган тахал болон хүн, малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” захирамж, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын даргын 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн А/46 тоот тушаалын хэрэгжилтийг хангуулахаар 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Эмээлтийн шалган нэвтрүүлэх товчоонд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар Архангай аймгийн нутаг дэвсгэрээс иргэн Н.Б нь …. АРХ улсын дугаартай HYUNDAI маркийн автобусаар 2 ширхэг тарваганы тулам тээвэрлэж явсаныг илрүүлж Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэрэгч амьтны төвд шилжүүллээ.

Categories
мэдээ нийгэм

“Дүнжингарав” худалдааны төвийн түрээслэгчид өлсгөлөн зарлана гэв

“Дүнжингарав”-ын түрээсийг гэнэт 42 хувиар буюу 995 мянган төгрөг болгон нэмсэн тул түрээслэгчид нь есдүгээр сарын 18-нд тус худалдааны төвийн урд жагсаал зохион байгуулсан. Гэвч жагсаал үр дүнд хүрээгүй юм. Иймээс тэмцлийн хурц хэлбэрт шилжиж, өлсгөлөн зарлахаар зэхэж байгаа талаар түрээслэгчид өнөөдөр /2019.9.26/ мэдээлэл хийлээ.

Одоогоор есөн түрээслэгч өлсгөлөнд нэгдэхээ илэрхийлээд байгаа бөгөөд тодорхой хугацаа товлолгүй ч ойрын хугацаанд өлсгөлөн зарлана гэдгээ мэдэгдсэн юм. Өлсгөлөнд Баянгол дүүргийн зарим худалдаачид нэгдэх юм байна. Мөн “Дүнжингарав” худалдааны төвийн эзэд гэх УИХ-ын гишүүн Б.Наранхүү, “Ажнай” корпорацийн ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ нарыг УИХ-ын ээлжит бус сонгуульд бэлтгэн, сонгуулийн мөнгөө олохын тулд түрээсийн төлбөрийг гэнэт нэмсэн гэж үзэж байна” гэгээ түрээслэгчид илэрхийлсэн юм. “Дүнжингарав” худалдааны төв нь 1200 гаруй түрээслэгчдтэй бөгөөд есдүгээр сарын 25-наас 450 мянган төгрөгийн түрээсийг 995 мянган төгрөг болгон нэмэгдүүлнэ гэдгээ мэдэгдээд байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Бусдын биеийг үнэлүүлдэг, дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг 35 этгээдийг илрүүлжээ

“Бүлэг-2” хэсэгчилсэн арга хэмжээний хүрээнд Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Урьдчилан сэргийлэх хэлтсийн алба хаагчид хамтран Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт тодорхой цэгүүдэд зохион байгуулалттай бусдын биеийг үнэлүүлдэг, биеэ үнэлдэг, тээврийн хэрэгслээр үйлчилдэг болон дээрэмдэх гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдүүдийг илрүүллээ. Дээрх 18-45 насны 35 этгээдүүдэд шалгалтын ажиллагаа явуулж дээрэмдэх гурав, танхайрах нэг гэмт хэрэг, эрэн сурвалжлагдаж байсан гурван этгээдийг олж тогтоон ажиллалаа. Уг иргэдэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, цаашид дахин гэмт хэрэг, зөрчил үйлдүүлэхгүй байх чиглэлээр Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Урьдчилан сэргийлэх хэлтсээс ухуулга, нөлөөллийн болон холбогдох хууль эрхзүйн сургалтыг зохион байгуулжээ.

Categories
мэдээ улс-төр

С.Амарсайханыг огцруулахаар гарын үсэг цуглуулж байна

Image result for амарсайхан

НИТХ-ын хурлын төлөөлөгч Ж.Батсайханы бланкан дээр хотын дарга С.Амарсайханыг огцруулахаар гарын үсэг зурж эхэлсэн байна. НИТХ-ын өнгөрсөн хуралдаанаар төлөөлөгч Ж.Батсайхан ротын даргыг огцруулна гэж мэдэгдэж байсан. Түүнийгээ ийнхү албажуулж, гарын үсэг цуглуулж эхэлжээ. Гарын үсэг цуглуулахаар С.Мөнхчулуун нарын зарим хүмүүс гарын үсэг зураад байгаагаа өөрсдөө мэдэгджээ. Хэрэв хотын даргыг огцруулахыг дэмжиж 15 төлөөлөгч гарын үсгээ зурвал НИТХ-д өргөн барьж, ажлын 15 хоногийн дотор хэлэлцэх хуультай аж.

Categories
мэдээ нийгэм

“Токио-2020” олимпийн наадмын үеэр “Mongolia house” байгуулахаар болжээ

Зуны спортын XXXII Олимпийн наадам 2020 оны долдугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд Япон улсын нийслэл Токио хотноо болно. Монголын үндэсний олимпийн хорооны Тэргүүн дэд ерөнхийлөгч, “Токио – 2020” олимпийн наадамд оролцох Монголын багийн ахлагч Б.Баттүшиг, Токио хотын жуулчдын хамгийн олноор зорин очдог төв цэг болох “Токио цамхаг”-ийн удирдлагуудтай уулзаж, Олимпийн наадмын үеэр “Mongolia house” байгуулан ажиллах санамж бичгийг үзэглэжээ. “Mongolia House” нь “Токио – 2020” олимпийн наадам зохиогдох хугацаанд нийт 14 хоног үйл ажиллагаа явуулах бөгөөд, Монгол Улсын соёл, ёс заншил, Спорт-Олимпизмийн түүхэн замналыг олон нийтэд сурталчлах үзмэрүүд байрлаж, урлагийн тоглолтууд, үндэсний брэндийн үзэсгэлэн зэрэг олон талт арга хэмжээнүүд зохион байгуулагдана.

“Токио-2020” олимпийн наадмын үеэр "Mongolia house” байгуулахаар болжээ

“Токио-2020” олимпийн наадмын үеэр "Mongolia house” байгуулахаар болжээ

Categories
мэдээ нийгэм

Хугацаа дууссан бүтээгдэхүүн борлуулж байжээ

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас сургууль, цэцэрлэгийн орчимд худалдаалагдаж буй хүнсний бүтээгдэхүүний нэр төрөл, баталгаажилт, хадгалалт, тээвэрлэлтийн байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийжээ. Ингэхдээ Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Салхит, Санзайн зам, 23 тоотод байрлах “Баян Монгол хоршоо” Дундын хоршооны “Баяжих” хүнсний дэлгүүрийг хамруулсан байна. Шалгалтаар хадгалалтын хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдан борлуулж байсан, дотоод хяналт шалгалтын журам тогтоож мөрдүүлээгүй нь тогтоогдож Зөрчлийн тухай хуулиар шийтгэл оногдуулж, хадгалалтын хугацаа хэтэрсэн 37 нэрийн 119 ширхэг, 214.670 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг улсын ахлах байцаагчийн актаар хураан авч устгуулахаар Нийслэлийн зөвлөлд шилжүүлжээ.

Categories
мэдээ улс-төр

Илгээлт: Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг шилэн, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналт дор явуулах шаардлагатай

Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2019Тогтвортой хөгжлийг хангахад жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн оролцоо сэдвээр өнөөдөр “Корпорайт” зочид буудлын хурлын танхимд зохион байгуулагдаж байна.

Өнгөрсөн жил анх удаа зохион байгуулагдсан форумын үр дүнд Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгад баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн санал бодлыг тусгуулж чадсан гэж форумд оролцогчид дүгнэж байгаа юм.

Улмаар шинэ хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан шинээр байгуулагдах агентлаг, дагалдан гарах журмууд болон цаашид баримтлах бодлого, хийх ажлын талаар баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс санал авах зорилгоор энэ удаагийн форумыг зохион байгуулж байгаа хэмээн “Баялаг бүтээгдчийг дэмжих холбоо” ТББ-аас форумын эхэнд онцлон хэллээ.

Засгийн газар, УИХ, жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид, тэдэнтэй холбогдох төрийн байгууллагын төлөөллүүд оролцож байгаа форумд Монгол Улсын Ерөнхийлөгч илгээлт хүргүүлснийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцууллаа.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ИЛГЭЭЛТ:

Монголын нийт баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд болон форумд оролцож байгаа Та бүхэнд ажлын амжилт хүсэн мэндчилж байна.

2018 он бол Монгол Улсын хувьд шударга ёс, хууль, шүүхийн өмнө хүн бүр эрх тэгш байх, хууль дээдлэх зарчмыг хэрэгжүүлсэн цаг хугацаа байлаа. Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаатай эдлэхээр олгогдсон эрхээ хамгаалж, дуу хоолойгоо нэгтгэж, шударга ёсыг эрэлхийлж, хуулийн засаглал хүчгүйдсэнийг засах гэсэн иргэдийн идэвх, тэмцэл сэргэсэн он байв.

Баялаг бүтээгчдийг дэмжих холбооноос 2018 оны 6 дугаар сард “Жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн форум-2018”-ыг зохион байгуулсан нь үүнд зохих үр нөлөөгөө үзүүлсэн юм. Төрөөс баялаг бүтээгч, жижиг дунд үйлдвэр эрхлэгч нарт зориулсан жилийн 3%-ийн хүүтэй, нэн хөнгөлөлттэй зээлийг Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд мэдээллийн давуутай байдал, албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа авсныг энэ форумаар анх мэдээлж, мэдээллийн мөрөөр хэвлэл мэдээллийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийт идэвхийлэн зүтгэсний хүчинд хууль бус үйлдлүүд илэрч, одоо хууль хяналтын байгууллагууд шалган тогтоох үйл ажиллагаа явагдаж байна.

Улс төрчдийн амин хувиа хичээсэн, авлигажсан хариуцлагагүй үйлдлийн улмаас эх орондоо хуулийн шударга засаглал тогтоон, шударгаар ажил хөдөлмөр эрхэлж, амар тайван аж төрөх ард түмний итгэл найдвар алдагдаж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн аюулгүй байдалд ноцтой хор хохирол учирсныг таслан зогсооход өмнөх жилийн форум ийнхүү онцгой түлхэц болсныг тэмдэглэх нь зүйтэй.

Засгийн газрын тусгай сангуудын үйл ажиллагааг шилэн, ил тод, нээлттэй, олон нийтийн хяналт дор явуулах нэн шаардлагатайг эдгээр хууль бус үйлдлүүд харуулсан юм. Энэ жилээс Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгож буй төсөл сонгон шалгаруулалт ил тод, олон нийтийн хяналт дор явагдаж эхэлсэн нь иргэдийн эсэргүүцэл, Та бүхний үйл ажиллагааны нэгээхэн үр дүн мөн.

Төрөөс олгож буй нэн хөнгөлөлттэй зээл нь үндэсний үйлдвэрлэгчдэд бичлээс жижиг, жижгээс дунд үйлдвэрлэгч болон үйл ажиллагаагаа өргөжин тэлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд үнэмлэхүй түлхэц болох учиртай. Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбарт ажиллаж байгаа 800 мянга гаруй баялаг бүтээгчдийн эрх ашиг бол нийт иргэдийн, улс орны хөгжлийн эрх ашиг юм гэдгийг хүн бүр мэдэж байх ёстой. Тиймээс жирийн иргэдийн боломжийг хулгайлсан, “ЖДҮ-ийн” гэж нэрлэгдсэн улс орны хөгжлийн эсрэг дээрх гэмт хэрэгтэй хэрхэвч эвлэрэх учиргүй.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд 2018 оны 11 дүгээр сард баялаг бүтээгчдийн төлөөлөл болох 150 бизнесменийг Иргэний танхимд хүлээн авч уулзаж, санаа бодлыг сонсож, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх талаар тодорхой түвшинд ажиллаж байна. Цаашид ч баялаг бүтээгч, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ эрх ашгийг ямагт хамгаалж, хууль эрх зүйн орчныг тогтвортой, тодорхой байлгах, эх орондоо сайн сайхан, амар тайван амьдралыг цогцлоохын төлөө Та бүхнийг дэмжиж, хамтран ажиллах болно.

Форумын үйл ажиллагаанд амжилт хүсье.

Мөнх тэнгэрийн ивээл, хөдөлмөрч хичээнгүй иргэдийнхээ хичээл зүтгэлээр монгол улс хөгжин цэцэглэх болтугай” гэлээ.