Categories
мэдээ нийгэм

Улаагчин туулай өдөр

Аргын тооллын есдүгээр сарын 27, Сугар гариг. Билгийн тооллын 29, улаагчин туулай өдөр. Өдрийн наран 06:44 цагт мандан 18:41 цагт жаргана. Энэ өдөр ном заалгах, бурханд залбирах, ихэс дээдэст бараалхах, морь, хонь зэрэг малтай холбоотой үйл бүхэнд сайн. Хот суурин, байшин барилга эхлэн барих, төрөл садан болох, газар хагалах, суваг шуудуу малтах, хурим хийх, цэрэг хөдөлгөх, тариа ногооны үр суулгах, нүүдэл хийхэд харш.

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой.

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

Categories
мэдээ нийгэм

Э.Бөхбат мэдэгдэл гаргажээ

Бөхбат зурган илэрцүүд

Э.Бөхбат мэдэгдэл гаргажээ. Тэрбээр мэдэгдэлдээ “Өчигдөр буюу 2019 оны есдүгээр сарын 25-ны өдөр zarig.mn цахим хуудсанд миний эзэмшлийн байранд автомат тоглоомын газар ажиллуулж байна гэсэн мэдээлэл тараасан. Миний бие өөрийн эзэмшлийн байраа 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс иргэн Б.Гантулгад хоолны газрын чиглэлээр ажлын байрны түрээсийн гэрээ үйлдэж түрээслүүлсэн. Түрээсэлсэн иргэн Б.Гантулга хоолны газар, хүнсний захын чиглэлээр ажиллуулж байгаад орлогогүй болсон учраас 2018 оны арваннэгдүгээр сараас давхар түрээсийн гэрээ хийсэн гэдгээ хүлээдэг, тухайн гэрээгээ нотариатаар баталгаажуулсан байдаг. Дээрх түрээслэгч сард тогтмол хугацаанд түрээсийн төлбөрөө шилжүүлж байсан учраас миний бие үйл ажиллагаанд нь хяналт тавьж байгаагүй, мөн ОХУ-д сурч байсан хугацаанд гэр бүлийнхэн маань түрээсийн байрыг хариуцаж байсан болохоор эргэж тойроогүй гэдэг үнэнээ хэлсэн минь олон нийтэд буруу ойлголт өгчээ. Энэ асуудлын үнэн зөвийг эцсийн байдлаар хуулийн байгууллага шалгаж хэн буруутай эсэхийг тогтоогоогүй байхад олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаж байгаа нь төрийн алба болон тэр тусмаа Монголын мянга мянган цагдаагийн албанд чин шударгаар, хичээнгүйлэн нойр хоолоо умартан зүтгэж байгаа хамтран зүтгэгч нарын маань нэр хүндэд асар муугаар нөлөөлж байгаад туйлын их харамсч байна. Миний бие 1992 оноос 1997 он хүртэл зах зээлийн нийгэмд ганзагын наймаанд өдөр шөнөгүй хөдөө орон нутаг, гадаад дотоодгүй явж ноолуурын наймаа, хямдхан байр, машин худалдан авч засч янзлан буцаан зарж байж өөрийн гэсэн орох оронтой болж амьдралаа залгуулах орлоготой болсон. Би 2003 онд энэхүү шуугиан тариад байгаа төмөр замын хоёр давхар шар байшингаас байр худалдан авч өргөтгөл барьж хоолны газар ажиллуулж түрээслүүлж эхэлсэн. Өнөөдөр би дээрх асуудлын үнэн зөвийг тогтоох хүртэл өөрийн хүсэлтээр Тээврийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх хэлтсийн даргын үүрэгт ажлаас түдгэлзүүлэх өргөдлөө өгч шалгуулах болсноо та бүхэнд үүгээр мэдэгдэж байна.

Би монголын цагдаагийн байгууллагад хоёргүй сэтгэлээр 22 жил зүтгэжээ. Энэ хугацаанд монгол хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалах үйлсэд амьдралынхаа ихэнх цаг, залуу насаа зориулсан. Хайртай албаа орхих харамсалтай байгаа хэдий ч би өөрийнхөө гаргасан шийдвэрээ зөв гэж бодож байна. Монгол Улсын Цагдаагийн байгууллагын босоо цагаан хийморь өөдөө байж иргэд маань аюул осолгүй амар тайван байхыг л би хүснэ” гэжээ.

Categories
мэдээ нийгэм

Хүрээлэн төсөл “Калмык” их нүүдлийн мөрөөр, “Говийн таван гайхамшиг” цуврал нэвтрүүлгээрээ “БАЛДОРЖ” шагналын эзэн боллоо

Балдорж шагнал 2019 зурган илэрцүүд

Жил бүрийн есдүгээр сард болдог “БАЛДОРЖ” шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. “Балдорж” сангаас арван нэг дэх жилдээ зохион байгуулж буй сэтгүүл зүйн шилдэг бүтээл шалгаруулах ёслолын ажиллагаа “Улаанбаатар” зочид буудалд болж байна.

Энэ жилийн “БАЛДОРЖ” шагналтнаар сэтгүүлч У.Ганбаяр, М.Буянбадрах нар Хүрээлэн төсөл “Калмык” их нүүдлийн мөрөөр, “Говийн таван гайхамшиг” цуврал нэвтрүүлгээрээ тодорч, болор цом, өргөмжлөл, 20 сая төгрөгийн эзэн болов. Тусгай байрт ikon.mn сайтын сэтгүүлч, редактор Ч.Болортуяа ЖДҮ-г тойрсон цуврал нийтлэл, сурвалжилга, “Өнөөдөр” сонины сэтгүүлч Х.Уянга “Дулдуйтын равжаа дуулж явсан нутгийг харь хэлтнүүд хар тортгоор дарахаар зэхэж байна” цуврал нийтлэл, “ub.life” сайтын сэтгүүлч, редактор Б.Энхцэцэг “Холдох тусмаа гэрэлтэнэ” хөрөг нийтлэл, “Асуух ёстой нь асуулгүй, ярих ёстой нь ярилгүй үлдэж дээ” ярилцлагаараа тус тус шалгарлаа.

Categories
мэдээ нийгэм

Мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэж явсныг илрүүлжээ

2019 оны 9 дүгээр 25-ны өдрийн 21 цаг 30 минутын орчим Чингэлтэй дүүргийн Гүнтийн даваанд байрлах хяналтын цэгээр ….. УББ улсын дугаартай Honda Insite маркын авто машинаар иргэн М.Э, С.У нар 2кг орчим мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх төрлийн ургамал тээвэрлэн явсныг илрүүлэн шалгаж, эрүүгийн хуулийн дагуу Цагдаагийн байгууллагад шилжүүлэн ажиллалаа.

Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд зааснаар 1-8 жилийн хорих ял ногдуулдаг тул эцэг эхчүүд хүүхэддээ байнгын хяналт тавин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдуулахгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын Суурин зохицуулагчийг Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдэгээр шагнав

Гамшгаас хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг нь үнэлж НҮБ-ын Суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн төлөөлөгч Беате Транкманныг Онцгой байдлын албаны “Тэргүүний ажилтан” тэмдэгээр шагналаа.

Шагналыг Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин гардуулав. Онцгой байдлын албаны чадавхийг бэхжүүлэх, иргэдийг гамшгаас хамгаалах бэлтгэлтэй болгохад хатагтай Биата Транкман үнэтэй хувь нэмэр оруулсныг Шадар сайд шагнал гардуулах үеэр дурдсан юм. Мөн зудыг даван туулахад НҮБ манлайлан оролцож, их хэмжээний хүмүүнлэгийн тусламж олгосныг онцлов.

Монгол Улсад ажиллах хугацаандаа Засгийн газар, Шадар сайдын Ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт хамтран ажилласандаа сэтгэл хангалуун байгаагаа хатагтай Биата Транкман илэрхийллээ.

Монгол Улсын Засгийн газар НҮБ-тай хамтран “Эрт сэрэмжлүүлэг, эрт хариу арга хэмжээний төлөвлөлт” санаачилгыг үндэсний хэмжээнд хэрэгжүүлж, өнгөрсөн онд Улаанбаатар хотноо Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн сайд нарын Бага хурлыг зохион байгуулсан нь үр дүнтэй ажил болсон гэдэгт талууд санал нэгдэв.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид БНСУ-д сургалтад хамрагдаж байна

НОБГ-ын алба хаагчид БНСУ-ын Сөүл хотын Гал түймэр, аюул ослоос урьдчилан сэргийлэх төвд сургалтад хамрагдаж байна. Сургалтад нийслэлийн хүрээний Гал түймэр унтраах, аврах анги болон нийслэлийн Аврах анги 105-ын 14 алба хаагч хамрагдаж байгаа юм.

Алба хаагчид уснаас болон өндрөөс аврах, гал түймэр унтраах, утаат орчинд эрэн хайх ажиллагаа зохион байгуулах чиглэлээр мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Долоон буудлын замыг асфальтаар хучихад зам хаахгүй

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд хэрэгжиж буй Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороог хамарсан ус дулаан хангамжийн төвлөрсөн шугам сүлжээний ажилтай холбогдуулан өнгөрсөн долоо хоногт замыг хааж, авто замын доорх нэвтрэх сувгийн угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.

Авто замын дагуух цахилгааны кабель шугам шилжүүлэх, явган зам доорх дулааны худгийг угсрах ажил энэ бямба гараг буюу 28-ны өдөр дуусах бөгөөд асфальтаар хучих ажил 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө хийгдэхээр болжээ. Уг ажлын үеэр авто замын хөдөлгөөнийг хаахгүй гэдгээ холбогдох албаны хүмүүс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дотоод хяналт тавьж ажилладаггүй зөрчилд шийтгэл ноогдууллаа

Иргэний ирүүлсэн гомдол мэдээллийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн ХЧСХУБ, ЭАХХХУБ нар тус дүүргийн 16 дугаар хороонд байрлах Тамир зоог нэрийн хоолны газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэхдээ дотоод хяналт тавьж ажилладаггүй зөрчилд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу шийтгэл оногдуулан, зөрчил арилгуулах талаар албан даалгавар хүргүүлэн ажиллалаа.

Categories
мэдээ нийгэм

Бага нуурт шувуу нэмж ирэхээс сэргийлэн үргээгч байрлуулжээ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг, Бага нуур орчимд нүүдлийн шувуу ихээр шалтгаангүйгээр үхэж байгаатай холбогдуулан МХЕГ, аймгийн Мэргэжлийн хяналтын газар хамтран газар дээр нь хяналт шалгалт хийж, нуурын ус, нуур орчмын хөрснөөс дээж авч шинжлүүллээ.

Нуурын уснаас авсан дээжид хүнд металлын шинжилгээгээр натри, хүнцэл зэрэг хүнд металлын бохирдол ихтэй, нян судлалын шинжилгээгээр эмгэг төрөгч Salmonella spp илрээгүй байна. Харин гэдэсний бүлгийн болзолт эмгэг төрөгч нян Citrobacter.spp, илэрсэн бөгөөд нуурын ус мал, амьтны ялгадсаар бохирдсонтой холбоотой аж. Хөрсний дээжинд хийсэн хүнд металлын шинжилгээгээр ванадий зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс их гарсан хэдий ч хортой, аюултай агууламжийн хэмжээнээс бага байна. Нуурын ус болон хөрсний дээжид цианит илрээгүй.

Лабораторийн шинжилгээний дүнгээр Бага нуурын ус нь “Гадаргын усны цэврийн зэргийн ангиллын норм”-той харьцуулахад зарим хүнд металлын агууламж өндөр, тавдугаар зэргийн их бохирдолтой ангилалд хамаарч байгаа бөгөөд нуурын гадаргын талбай багассаны улмаас эрдэсжилт ихэссэн байх магадлалтай. Нуурын эргэн тойронд уул уурхай, үйлдвэрлэл, үйлчилгээ болон айл өрх байхгүй, хамгийн ойр айл 15 км-т байгаа нь хүний болон аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанаас шууд хамааралтай гэх үндэслэлгүй байна.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас шувуудын нүүдэл дуусах хүртэл Бага нуурт нэмж шувуу ирэхээс сэргийлэн үргээгч байрлуулах талаар холбогдох байгууллагуудад зөвлөгөө өгсний дагуу нууранд шувуу үргээгч байрлуулаад байна.

Энэ сарын 04-ний өдрийн байдлаар нийт 2253 толгой шувуу хорогдсоны 97 хувийг хоёр зүйлийн ангир шувуу эзэлж байна. Тус нуур орчимд шувуу хорогдож эхэлснээс хойш аймгийн Байгаль орчны газар, Зооноз өвчин судлалын төв, Мал эмнэлгийн газраас Ажлын хэсэг ажиллан үхсэн шувуудаас дээж авч Улсын Мал эмнэлгийн хүрээлэн, аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний лабораторид хүргүүлсэн бөгөөд шинжилгээний хариу одоогоор гараагүй байна. Зооноз өвчин судлалын төвийн мэдээлснээр шувууны томуу өвчин биш болох нь тогтоогджээ. Мөн тус нууранд усны шувуудын хоол болох хавч хэлбэртний овгийн артёми хэмээх амьд биет олноороо үхэж нуурын эрэгт ялзарч муудсан байдалтай байна.

Бага нуур нь Завхан аймгийн төвөөс 380 орчим км зайтай, гадагш урсгалгүй, нуурт цутгал гол, горхигүй, урт 6,2 км, өргөн 1 км, дундаж гүн 7,4 м, давстай нуур юм.

Categories
мэдээ нийгэм

Баянхошууны тойргоос “Жанцан дэлгүүр” автобусны буудал хүртэлх замын хөдөлгөөнийг бүрэн хаана

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд Баянхошуу дэд төвийн Сонгинохайрхан дүүргийн 8-р хороонд хийгдэж буй Гадна дулааны шугам сүлжээний угсралтын ажлын хүрээнд Хувьсгалчдын гудамжны авто замд сэтэлгээ хийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр бэлтгэлээ ханган ажиллаж байна.

Тиймээс 2019.09.29-ний шөнийн 00:00 цагаас өглөөний 08:00 цаг хүртэлх хугацаанд Баянхошууны тойрог буудлаас Баянхошуу Жанцан дэлгүүрийн буудал хүртэлх авто замын хөдөлгөөнийг бүрэн хаахаар болсон байна.