Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хууль, шүүхийн байгууллагын удирдлагуудад албан бичиг илгээлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Ерөнхий прокурор, Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх Б.Жаргалсайхан, Авлигатай тэмцэх газрын дарга З.Дашдаваа, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Х.Батсүрэн нарт “Хүсэлт тавих тухай” албан бичиг илгээлээ.

Улсын Ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газрын даргад илгээсэн албан бичигтээ, Авлига, албан тушаалын гэмт хэрэг, үндэслэлгүйгээр хөрөнгөжих гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд ял завших боломжийг хууль хяналтын байгууллага олгож байгаа тухай иргэд, олон нийтийн зүгээс хүчтэй шүүмжилж байгаа төдийгүй Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын нэр бүхий алба хаагчдын авлигын хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон, хэт хөнгөн ял оногдуулсан талаар мэдээлэх боллоо.

Ялангуяа Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой зохицуулалтыг буруу хзрэглэсэн талаар шүүмж, маргаан гарч байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, түүнчлэн эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хзлбэрт тохирсон байна гэсэн Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим хэнд ч алагчлалгүй үйлчлэх ёстой.

Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж, шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно” гэж заасан бөгөөд Эрүүгийн хзрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу Прокурор хэргийг шүүхэд шилжүүлэх үндэслэлтзй гэж үзвэл яллах дүгнзлт үйлдэн харьяалах шүүхэд хүргүүлж, шүүгдэгчид оногдуулах Эрүүгийн хуулийн зүйл, хэсэг, заалт, эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ болон бусад асуудлын талаарх дүгнэлтээ шүүхэд гаргадаг.

Иймд олон нийтийн зүгээс гаргаад байгаа хэт хөнгөн ял оногдуулж, хуулийг буруу хэрэглэсэн гэсэн тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дугээр зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг дахин хянах үндэслэл бий болсон эсэхийг шуурхай нягтлан үзэж, цаашид ял завшуулахгүй байх хууль зүйн бүх талын арга хэмжээ авахыг хүсье гэжээ.

Харин Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид илгээсэн албан бичигтээ, Хууль хяналтын байгууллагууд хэргийг мөрдөн шалгах ажиллагааг удаашруулдаг, хэргийн бодит байдал, гэм бурууд нийцэхгүй ялыг шүүхээс оногдуулдаг, хүнд суртал гаргадаг, түүнчлэн шүүхээс хэрэг буцах, шүүх хурлыг удаа дараа хойшлуулдаг зэрэг нөхцөл байдлууд нь хууль, шүүхийн байгууллагуудад иргэдийн итгэх итгэлийг алдуулж, ял завшуулах үндэслэл болж байгаа талаарх иргэд, олон нийтийн шүүмжлэл тасрахгүй байна.

Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж, мөн хэсгийн 4 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах” гэж заасан, түүнчлэн дээр дурдсан хэргийг хянан шийдвэрлэх явцад хууль хэрэглээний талаар алдаа дутагдал гарсан эсэхэд дүн шинжилгээ хийж, хууль тогтоомжид заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тодорхой арга хэмжээ авахыг хүссэн байна.

Categories
мэдээ нийгэм

​Манай улсын 180 мянган иргэн хилийн чанадад оршин сууж байна

“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл”-өөс ГХЯ-тай хамтран мэдээлэл хийлээ. Гадаад харилцааны яамны нэгдсэн дүнгээр Монгол Улсын 180 мянган иргэн хилийн чанадад оршин сууж байгаа юм. Эхний зургаан сарын байдлаар хилийн чанадад манай улсын нийт 180 мянга гаруй иргэн ажиллаж амьдарч байна. Үүнээс 50 мянга нь БНСУ-д, 40 мянга нь Европын орнуудад, 40-50 мянга орчим нь АНУ-д амьдардаг бол үлдсэн 40-50 мянга нь бусад орнуудад суурьшдаг аж.

Гадаад харилцааны яамны гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирал Х.Мандахцэцэг “ГХЯ-ны зүгээс иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, санаа бодлоо төрийн болон бусад холбогдох газарт хүргэх үндсэн гол зорилгуудаа өөрсдийнхөө үйл ажиллагаандаа анхаарч ажиллаж байна. Монгол улсын иргэн хүн хаана ажиллаж амьдарч байгаагаасаа үл хамааран эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах боломжийг засгийн газрын зүгээс хангаж өгөх үүрэгтэй. Энэ үүргийнхээ хүрээнд өнгөрсөн таван жилийн хугацаанд “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” байгууллагатай хамтарч ажиллалаа. Хамтын ажиллагаагаа эргээд харахад олон үр дүнд хүрчээ. Хамтран гүйцэтгэсэн ажлаа эргэн харахад, олон ажил дээр үр дүн гарчээ. Хамтын ажиллагаа эхлэхээс өмнө үетэй харьцуулахад, иргэд болон төр хоорондын харилцаа нээлттэй, ил тод болсон байна. Элчин сайдын яамдад хандах иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байгаа. Мөн төр засгаас иргэдийнхээ асуудлыг нухацтайгаар хөндөх болсон. Асуудал яригдана гэдэг маань цаашдын үйл ажиллагааны үндэс болж, ажил хэрэг болдог. Дараагийн үр дүн гарсан нь гэвэл төр өөрөө иргэдээ анхаараад, тэдэнтэй хамтарч ажилласнаар цаашдын эдийн засгийн болон бусад салбарын бодлого дээргээд энэ хүмүүсийн туршлагыг авч болох нь гэсэн ойлголтыг өгч чадсаны үндсэн дээр төрийн байгууллагуудын үйл ажиллагаа эрчимжиж байна гэдгийг харж байна. Өмнө нь гадаадад байгаа иргэдийн асуудлыгхариуцсан албагүй байсан яамд маань тусгайлан газар нэгж байгуулж, цаашлаад тусгай баг хүртэл ажиллуулж байна. Ажил урагштай явж, үр дүн гарч байгааг харлаа. “Дэлхийн монголчууд-II” хөтөлбөрийг ирэх онд зохион байгуулахаар ажиллаж байна” гэв.

С.Цэрэндэмбэрэл / Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн нийгмийн бодлогын хорооны дарга / “Бид таван жилийн ой гэж баярлахаас илүү энэ ойгоо ажил хэрэгч байдлаар өнгөрүүлэхийг зорьж байна. Таван жилийн ойн хүрээнд хилийн чанадад 20 гаруй оронд 60-аад Монгол сургуулиудад ойролцоогоор 4000 хүүхдүүд өв соёлоо сурч эзэмшиж байна. Тэдэнд зориулж БСШУЯ, багш нарын мэргэжлийн институт, МУИС-тай хамтран хоёр өдрийн семинарыг энэ сарын 1-ний өдөр МУИС дээр эхэлсэн бол 2-ны өдөр багш нарын мэргэжлийн институт дээр явагдана. Гадаададсуралцдаг залуус маань зуны улиралд эх орондоо ирж амрахыг эрмэлздэг. Тэдэнд зориулж, энэ сарын 2-12-ны өдрүүдэд Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар болон ОУ-ын хүүхдийн “Найрамдал” төвтэй хамтран тусгай ээлжийг бий болгоод байгаа юм. Дараагийн асуудал бол нийгмийн даатгалын шимтгэл. Учир нь хилийн чанадыг зорьсон иргэд нийгмийн даатгалын шимтгэлд хамрагдаж чаддаггүй. Гадаад олон жил болж ирээд, ямар нэг нийгмийн хамгаалал байдаггүй асуудал байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Монгол улсын засгийн газартай хамтран ажиллаж байгаа. Үр дүнд нь Польш, Турк, Чех улсуудтай олон улсын нийгмийн хамгааллын хэлэлцээ хийж, хоёр улсын хооронд зорчсон иргэд эх орондоо ирээд, тэтгэврээ авдаг, нийгмийн даатгалдаа хамрагдах ийм хэлэлцээрийг байгуулсанг дуулгахад таатай байна. Өмнө нь БНСУ, Унгар улсуудтай байгуулсан. Эдгээр нь засгийн газрын түвшнийх боловч гол хөшүүрэг болдог хэсэг нь тухайн улсад амьдарч буй иргэд юм. Мөн дээр хэлсэнчлэн сонгуульд санал өгөх явдал юм. Үндсэн хуульд заасан иргэний эрхийнхээ дагуу сонгох эрх гэж бий. Сонгуулийн тогтолцооноос хамаараад, зарим сонгуульд гадаад дахь иргэд оролцож чадаагүй. Жишээлбэл 2016 оны парламентийн томсгосон тойрогтой сонгуульд оролцоогүй. Харин 2012 оны парламент, 2017 оны ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон. Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд 7000 гаруй иргэд оролцсон. ЭСЯ-нд онлайнаар болон факсаар эсвэл өөрийн биеэр бүртгүүлээд, дараа нь дахиж биеэр очиж саналаа өгч байсан. Гадаад руу явахаар төлөвлөж буй иргэдэд хэдэн зүйлийг анхааруулах нь зүйтэй. Зуучлагч байгууллагаар үйлчлүүлж байгаа тохиолдолд албан ёсны зөвшөөрөлтэй эсэхийг шалгах, мөн тухайн очих улсынхаа ёс заншил, нийгмийн талаар зөв эх сурвалжаас мэдээлэл авах шаардалагатай” гэлээ.

Б.Алтантуяа

Categories
мэдээ нийгэм

​Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол-Америкийн бизнес эрхлэгчидтэй уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Монгол Улсад хөрөнгө оруулагч, хөрөнгө оруулах сонирхолтой АНУ-ын бизнес эрхлэгчид болон тус улсын төрийн байгууллагын төлөөлөгчидтэй ажил хэрэгч уулзалт хийв.

АНУ-ын хөрөнгө оруулагчид Монголын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчны талаар Төрийн тэргүүнээс сонирхсон асуултаа асууж, илэн далангүй ярилцсан юм. Ялангуяа, Монгол-АНУ-ын харилцаа шинэ түвшинд гарч Стратегийн түншлэлийн түвшинд хүрэхээр зарласан нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татаж байлаа.

Төрийн тэргүүн Монгол Улсад хөрөнгө оруулах, бизнесээ эрхлэх боломж өргөн байгаа гэдгийг хэлж, тэр дундаа хөдөө аж ахуй, өндөр технологи, эрүүл мэнд, уул уурхай зэрэг салбарт хөрөнгө оруулахдаа технологи нэвтрүүлэх, боловсруулах үйлдвэр байгуулахад онцгойлон анхаарах хэрэгтэйг тодотгон хэллээ. Уулзалтад, АНУ-ын Төрийн Департамент, Худалдааны яам, Мянганы сорилтын сан, Дэлхийн банк, Монсүүн Блокчайн, Вүүд Капитал партнерс, Рио Тинто, Боинг зэрэг хувийн болон төрийн хэвшлийн төлөөлөгчид оролцов.

Categories
мэдээ нийгэм

Хууль бусаар мах бэлтгэсэн компанийн үйл ажиллагааг зогсоолоо

Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Тахилтын гудамжинд байрлах “Ариун монгол мах” компани үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй, бохир нөхцөлд мах бэлтгэж байна гэх мэдээллийн дагуу МХЕГ-ын байцаагчид шалгалт хийлээ.

Шалгалтаар үйлдвэрийн агуулахад адууны 60-70 тонн орчим махыг ангилан хөлдөөж хадгалж байсан бөгөөд гарал үүслийн бичиггүй, худалдан авсан, худалдсан зэрэг ямар нэг баримт, бүртгэл байхгүй, махыг А, В, С гэж ангилсан байгаа нь экспортлох зорилгоор бэлтгэсэн байж болзошгүй байжээ.

Түүнчлэн үйлдвэрийн байранд гар угаах, ариутгах хэсэг байхгүй, ариутгал, цэвэрлэгээ хангалтгүй, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан учраас үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, агуулахыг лацдан компанийн холбогдох бичиг баримтыг мэргэжлийн хяналтын байгууллагад шалгуулахыг хариуцагчид даалгасан байна.

Categories
мэдээ нийгэм

Гэр хорооллын орчин нөхцөлийг сайжруулж, бохирдлыг бууруулахаар ажиллаж байна

Өнөөдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаа, Замын цагдаа, Онцгой байдлын хэлтэс, нийслэлийн Мэргэжлийн хяналт, Байгаль орчны газрын ажил хариуцсан мэргэжилтнүүд 32-ын тойрог орчимд ажиллаж байна.

Нийслэлийн Засаг даргын 03 албан даалгаврын хүрээнд гэр хорооллын орчин нөхцөлийг сайжруулах, орчны бохирдлыг бууруулах зорилгоор дүүргийн 12, 13 дугаар хороо 32-ын тойрог орчмын элс, хайрга, барилгын материалын худалдаа, хүнд машин механизмын үйлчилгээ эрхлэгчдийн нөхцөл байдлыг судалж, цэгцлэх шаардлагатай арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.

Өнөөдрөөс тухайн орчинд хүнд машин, механизмыг оруулахгүй байж, хашаандаа элс, хайрга, бусад материал худалдаалдаг аж ахуйн нэгж, айл өрхийн хашаанаас хөрсний дээж авч шинжлэхээр ажиллаж байна.

Categories
мэдээ спорт

Д.Анарын харцага цолны мялаалга энэ сарын 9-нд болно

Шинэ харцага Доржийн Анарын цолны мялаалгаа төрөлх нутаг Дорнод аймгийн Дашбалбар сумандаа энэ сарын есөнд хийхээр болжээ. Энэ үеэр их насны морьдын уралдаан, хүчит бөхийн барилдаан болох аж.

Д.Анарын хувьд 2011 оны үеэс үндэсний бөхийн эрчимтэй хичээллэж, 2012 онд аймгийн начин, 2014 онд аймгийн арслан, 2016 онд улсын начин цолыг тус тус хүртээд байсан юм. Өнөө жил төрийн их баяр наадмын тавын даваанд Д.Амарсайхан начинг, зургаагийн даваанд улсын харцага Б.Бат-Өлзийг давж шинээр харцага цол хүртээд долоогийн даваанд түрүү бөх Э.Оюунболд арслантай тунаж өвдөг шороодсон.

Categories
мэдээ нийгэм

Д.Трамп ой хээрийн түймрийг унтраахад тусална гэдгээ В.Путинд илэрхийлжээ

ОХУ-ын хэд хэдэн мужид ой хээрийн түймэр газар авч онц байдал зарлаад байгаа билээ.

Тэгвэл, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп өчигдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай утсаар ярьж ой хээрийн түймрийг унтраахад туслахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. Одоогоор түймэрт өртсөн талбайн хэмжээ 2.7 сая га-д хүрсэн байна. Өнгөрсөн сарын 30-ны өдөр болсон Засгийн газрын гишүүдийн хуралдааны дараа түймэрт өртсөн мужуудад Онц байдлыг зарлаж, ОХУ-ын Онцгой байдлын албанаас түймэр унтраах тусгай зориулалтын 2 ч нисэх онгоцыг илгээж, нэмэлт хүн хүч, техникийг нэмж ирүүлжээ. Одоо Красноярск мужид түймэрийг унтраахад 10 ш Ил-76 онгоц, ачааны зориулалтын 10 ш вёртолет ажиллаж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

О.Дөлгөөний гэгээн дурсгалд зориулж зул өргөнө

Сагсан бөмбөгийн спортын мастер, шигшээ багийн тоглогч агсан О.Дөлгөөний сүүлчийн замыг гэрэлтүүлэх, түүнийг дурсан санах “Зул өргөх ёслол’-ыг наймдугаар сарын 3-ны 20:00 цагаас “Сүхбаатарын Талбай”-д зохион байгуулах гэж байна. Сагсан бөмбөгийн спортын мастер О.Дөлгөөн АНУ-ын Калифорниа муж, Сан Францискогийн их сургуулийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж, удаан хугацаанд өвчинтэйгээ тэмцсээр бурханы оронд заларсан юм.

Зул өргөх ёслолд талийгаачийн төрөл төрөгсөд, дасгалжуулагч, найз нөхөд, шигшээ багийн тоглогчид болон багийн нөхөд нь ирэх бөгөөд сонирхсон хэн бүхэн оролцоход нээлттэй гэв.

Зул зурган илэрцүүд

Categories
мэдээ нийгэм

​Шүүлтүүргүй автобуснаас жилд нийт 57 тонн тортог агаарт хаягддаг

Нийслэлийн ЗДТГ, ЖАЙКА Олон улсын байгууллага хамтран 2017 оноос Улаанбаатар хотын “Нийтийн тээврийн автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр DPF(Diesel Particulate Filter) тоноглож, утааны РМ ялгарлын бууралтыг турших төсөл”-ийг хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд нийлүүлж буй дизелийн тортогийн шүүлтүүр хүлээлгэж өгөх ёслол Хангарьд ордонд боллоо.

Үүний хүрээнд Мокоби СТ-3 Дизелийн Тортгийн Шүүлтүүр 24 ширхэг, Мокоби RE ДТШ цэвэрлэгч 15 ширхэг, MEXA-600S Утааны тортогшил хэмжигч багаж 3 ширхэг, Diesel Pro Хөдөлгүүр цэвэрлэгч 3 ширхэг, EC-600 Нүүрстөрөгчийн дутуу исэл мэдрэгч 6 ширхэг, XDR-66URG Drive Recorder 24 ширхэг тоног төхөөрөмж хүлээлгэн өгсөн аж.

Нийтийн тээврийн үйлчилгээний “Зорчигч тээврийн нэгтгэл”, “Зорчигч тээвэр гурав”, “Сутайн буянт” гэсэн гурван компанийн нийт их багтаамжийн 24 автобусанд дизелийн тортгийн шүүлтүүр DPF мөн иж бүрдлийг Япон улсын жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд буцалтгүй тусламжаар буюу үнэ төлбөргүй суурилуулсан аж. Өнгөрсөн оны долдугаар сараас туршилтын ажлыг эхлүүлсэн байна. Тортгийн шүүлтүүр DPF нь дизель тээврийн хэрэгслийн яндангаас хаягдах их хэмжээний тортгийг шүүлтүүрээр шүүж, агаарт хаягдах утааг цэвэршүүлэх зориулалттай систем юм. Япон улсад үйлдвэрлэсэн MoCobee загварын шүүлтүүр нь утаанд агуулагдах РМ буюу тортгийн 99.9%-ийг бүрэн шүүдэг төхөөрөмж юм. Уг төхөөрөмжийг Япон улсад 2003 оноос туршиж эхэлсэн. Дизель хөдөлгүүртэй автобус, ачааны машин, гал унтраах машин зэрэгт нэмэлтээр суурилуулан 15 гаруй жилийн хугацаанд тасралтгүй ашигласан аюулгүй, найдвартай систем аж. Их багтаамжийн автобус тус бүрээс өдөрт дунджаар 181гр тортог шүүгдэж устгагдсан байна. Энэ нь шүүлтүүргүй зорчиж байгаа автобус нэг бүрээс өдөрт дунджаар 181 гр РМ нарийн ширхэгт тоосонцор агаарт хаягдаж байгааг тодорхойлжээ. Нийслэл хотод өдөр бүр 1000 гаруй их багтаамжийн автобус тодорхой чиглэлүүдэд зорчдог гэж тооцвол жилд нийт 57 тонн РМ буюу тортог агаарт хаягдаж байдаг аж.

Б.Алтантуяа

Categories
мэдээ нийгэм

“Монгол тайга” нохойн наадам наймдугаар сарын 10-нд Хэрлэн голын хөвөөнөө болно

Хэнтий аймгийн ЗДТГ-ын ивээл дор “Монгол тайга” нохойн наадам наймдугаар сарын 10-нд Хэрлэн голын хөвөөнөө болно. Наадамтай холбогдуулан Тайга нохой буюу талын айлын үнэнч андын тухай таван баримт хүргэе.

Тайга нохой сонирхон тэжээгч, Хэнтий аймгийн Батноров сумын иргэнтэй хэдэн хором ярилцаж нохойн тухай сонирхолтой мэдээлэл авсан юм.

Түүний нохой ганцаараа 37 чоно агнасан аж. Нас нь залуу,бөгөөд 2017 оны есдүгээр сард Улаанбаатар хотноо зохион болсон Тайга нохойн улсын аварга шалгаруулах тэмцээний ялагч, анч, уралдаанч нохой аж.

Нэг. Олон зууны тэртээ эртний Монголын хаадын үнэнч хамгаалагч байсан тайгын нохойн тухай хүмүүс төдийлөн сайн мэддэггүй гэх. Хубилай хааны үеэс уламжилсан түүхэн зургаас сонирхоход ан хийж яваа тайгын нохойн дүрслэл түлхүү харагддаг аж. Монгол тайга нохой нь амьдарч буй газар нутгийн онцлогоос хамааран олон газраар тархсан гэдэг бөгөөд Оросын Борзо тайгад нохойн бас нэг төрөл амьдардаг гэнэ.

Хоёр. Өнгөрсөн хугацаанд цөөн хэдэн нутгийн анчин тайгын нохой өсгөж, үржүүлэн явсаар өдийг хүрчээ. 11 дүгээр сард цаг агаар хүйтэрч эхэлмэгц тайгын нохойн ороо ордог ба идэр есийн хүйтэнд гөлөглөнө.

Гөлөг байхаасаа нүүдлийн аж ахуйг дагана тэсвэр хатуужил сууж хүч чадал ихтэй нохой болон өсдөг. Өвлийн гөлөг зундаа хулгана, оготно барьж идэх бөгөөд намар нь илүү том анд явна. Есөн сартай гөлгөн нохой ганцаараа чоно барьж байсан түүх бий гэсэн.

Гурав. Ховор үүлдрийн нохойгоо хамгаалах, олон нийтэд таниулах үүднээс Батноров сумынхан Тайга нохойн уралдаан тэмцээн зохиож байсан түүхтэй. Малчдын үнэнч анд тайга нохойн уралдааныг өнгөрсөн жил зохион байгуулж байв. Энэ арга хэмжээнээс улбаалан хүмүүс тайга нохойг мэддэг болжээ.

Дөрөв. Тайга нохойн тухай өөр нэг сонирхолтой баримт байна. 1990-ээд онд ганцхан тайга нохойтой, ганц морьтой айл байж. Өглөө гараад л арав гаруй тарвага барина. Намраар зээрийн анд гарна. Үнэг, хярс барихад нь арьсаар нь лоовууз малгай хийж өмсөнө. Ганцхан охин нохой нэг айлын амьжиргааг залгуулдаг байсан түүхийг хүмүүс ярих.

Тав. Монголчуудын ан авлах ухаан их нарийн. Намар болохоор чоно мал руу гэтэх нь ихэсдэг. Малчид тайга нохойгоо дагуулан чонын анд гардаг бөгөөд чоно авлах ухаан нарийн дэг жаягтай.