Categories
мэдээ нийгэм

Стандартын бус орчинд 60-70 тонн адууны мах хадгалж байсныг илрүүлжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн XIX хороо, Тахилтын гудамжинд байрлах “Ариун монгол мах” гэх компани нь үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлгүй, стандартын шаардлага хангаагүй, бохир нөхцөлд мах бэлтгэж байна гэх мэдээллийн мөрөөр МХЕГ-ын ХХААХ-ын хэлтсийн дарга Д.Батжаргалаар ахлуулсан баг өчигдөр газар дээр нь очиж шалгалт хийжээ. Шалгалтаар тус үйлдвэрийн агуулахад адууны 60-70 тонн орчим махыг ангилан хөлдөөж хадгалж байсан аж. Түүнчлэн гарал үүслийн бичиггүй, худалдан авсан, худалдсан зэрэг ямар нэг баримт, бүртгэл байхгүй, махыг А, В, С гэж ангилсан байгаа нь экспортлох зорилгоор бэлтгэсэн байж болзошгүй аж. Мөн үйлдвэрийн байранд гар угаах, ариутгах хэсэг байхгүй, ариутгал, цэвэрлэгээ хангалтгүй, мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байв. Иймд үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоож, агуулахыг лацдан компанийн холбогдох бичиг баримыг мэргэжлийн хяналтын байгууллагад шалгуулахыг хариуцагчид даалгажээ.

Categories
мэдээ нийгэм

Баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орно

Малчид, иргэд, тариаланчид, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө маргаашдаа баруун аймгуудын нутгийн зарим газраар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо орж, бусад нутгаар дулаан байна.

2019 оны 08 дугаар сарын 01-ний 20 цагаас 08 дугаар сарын 02-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 29-34 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 21-26 хэм дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн баруун хойд хэсгээр аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 хэм, бусад нутгаар 12-17 хэм, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 21-26 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 14-16 хэм, өдөртөө 30-32 хэм дулаан байна. ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 29-34 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 15-17 хэм, өдөртөө 28-30 хэм дулаан байна.

2019 оны 08 дугаар сарын 03-наас 08 дугаар сарын 07-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

03-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар аадар бороо, 4-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 5-нд нутгийн зүүн хагаст, 6-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгаар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 19-24 хэм, Их нууруудын хотгор Алтайн өвөр говь болон говийн бүс нутаг, Орхон Сэлэнгийн сав газар, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 хэм, өдөртөө 30-35 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна. 3-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр, 4-нд төв болон говийн аймгуудын нутгаар, 5-6-нд нутгийн зүүн хагаст сэрүүснэ.

Categories
мэдээ спорт

Каратэгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг тамирчид амжилттай оролцлоо

БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдсан Киокушин каратэгийн 18 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 7 дугаар сарын 27-ны өдөр буюу Киокушин Каратэг үндэслэгч Ояама Сосай багшийн мэндэлсэн өдрөөр зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээний -90 кг төрөлд Спортын мастер, Тусгай ажиллагааны бүлгийн ажилтан, цагдаагийн дэслэгч М.Алтангэрэл тэргүүн байр эзэлж, Ази тивийн хошой аварга боллоо. Тэрээр 2018 оны 4 дүгээр сард Кувейт улсад зохион байгуулагдсан 17 дахь удаагийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд тэргүүлж байсан юм.

Харин Олон улсын хэмжээний мастер, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын албаны бэлтгэл, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа, М.Баттүшиг +90 кг, Спортын мастер, мөн газрын бүлгийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Э.Соёлбаатар 80 кг төрөлд тус тус өрсөлдөж гутгаар байрт шалгарчээ.

Тус тэмцээнд Монголын Киокушин каратэгийн холбооны баг тамирчид, Олон улсын хэмжээний мастер, Цагдаагийн ерөнхий газрын Тусгай ажиллагааны газрын албаны бэлтгэл, сургалт хариуцсан ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа, М.Баттүшиг, Спортын мастер, мөн газрын бүлгийн ахлах ажилтан, цагдаагийн ахмад Э.Соёлбаатар, Спортын мастер, мөн газрын бүлгийн ажилтан цагдаагийн ахмад, Т.Ариунболд, Спортын мастер, мөн газрын бүлгийн ажилтан, цагдаагийн дэслэгч М.Алтангэрэл нар Монгол улсаа төлөөлөн оролцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Усанд сэлэлтийн тэмцээн боллоо

Баруун бүсийн төв-Ховд аймгийн Онцгой байдлын газар нь өнгөрөгч зургадугаар сард “Усан спортын сургалтын төв”-тэй болсон юм. “Усан спортын сургалтын төв”-тэй болсноор анхны тэмцээнээ алба хаагчдын дунд 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Усанд сэлэлтийн тэмцээн өврөөр даллалт, араар даллалт гэсэн хоёр төрлөөр, хоёр насны ангилалд явагдаж аваргуудаа тодруулсан байна.

30-аас дээш насны ангиллын тэргүүн байранд Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Д.Батбаяр, дэд байранд ахлах ахлагч Б.Мөнхбат, 30-аас доош насны ангиллын тэргүүн байранд Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн гал сөнөөгч, дэд ахлагч М.Гэрэлням, дэд байранд дэд ахлагч Б.Батбаяр нар шалгарч өргөмжлөл, дурсгалын зүйлээр шагнагдлаа. Тус тэмцээнд 28 алба хаагч оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм гэж Ховд аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Наадам хуушуур” хоолны газарт шалгалт хийж, зөрчлийг арилгууллаа

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах Наадам хуушуур хоолны газарт иргэний гомдлын дагуу Хүнсний чанар, стандартын хяналтын чиглэлээр шалгалт хийгдлээ. Шалгалтаар дээрх хоолны газар ажилчдын гар угаах хэсэггүй, зориулалтын ажлын хувцасгүйгээр хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцсоноор хоол хүнсэнд дамжин бохирдол үүсгэсэн зөрчил илрүүлж, Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу торгуулийн арга хэмжээ авч, улсын байцаагчийн хугацаатай албан даалгавар хүргүүлж, зөрчлийг арилгууллаа.

Categories
мэдээ нийгэм

8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсчээ

Хөрөнгийн бирж өнөөдөр өдөр I, II, III ангиллын 20 хувьцаат компанийн 97,510,536 төгрөгийн үнийн дүн бүхий 309,810ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс 8 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 8 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Түмэн Шувуут” ХК (TUM+2.27%) болон “Говь” ХК (GOV+2.08%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол “Мерекс” ХК (MRX-14.67%) болон “АйТүүлс” ХК (ITLS-5.11%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа. “TOP 20” индекс 0.01 хувиар буурч, 20434.85 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,516,018,809,374.06 төгрөг боллоо.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 3-ныг дуустал “Баянмонгол” хороолол хавиар зам хаана

Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо “Баянмонгол” хорооллын нүхэн гарц, зүүн талын туслах замын гадаргуун ус зайлуулах шугам угсралтын ажил хийгдэж эхэлжээ. Энэ ажилтай холбогдуулан өнөөдрөөс энэ сарын 03-ны өдрийг дуустал тус замыг хаах шаардлагатай болсон тул хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөндөө анхаарал болгоомжтой оролцоно уу.



Categories
мэдээ нийгэм

Удаан хугацаанд ашиглагдаагүй ТҮЦ-ийг нүүлгэж, газрыг чөлөөллөө

Иргэний гомдлын дагуу Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Ахмадын хороолол, 8 дугаар байрны зүүн талд болон 2 дугаар хороо, Цагдаа хотхон, 12 дугаар байрны баруун урд талд тус тус байрлах түргэн үйлчилгээний цэгүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар дээрх түргэн үйлчилгээний цэгийн эзэд нь тодорхойгүй, 1-2 жилийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй, эрүүл ахуйн шаардлага хангаагүй орчинд ойр орчмын хөрсийг бохирдуулан хог хаягдлыг ихээр бий болгож, оршин суугчдын эрүүл мэнд, ая тухтай амьдрах нөхцөлд хортой сөрөг нөлөө үзүүлж буй нөхцөл байдал тогтоогдсон тул түргэн үйлчилгээний цэгүүдийг нүүлгэж, газрыг чөлөөлөх тухай дүүргийн Газар зохион байгуулалтын албанд албан тоот хүргүүлж, албан тоотын биелэлтэд хяналт тавин ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

Автомашины дугуй хулгайлдаг хүүхдүүдийг илрүүлжээ

Иргэний ирүүлсэн дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид насанд хүрээгүй этгээдүүдийн хулгайн гэмт хэргийн үйлдлийг таслан зогсоожээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Батлан хамгаалахын их сургуулийн хашаанд 14-19 насны зургаан этгээд тээврийн хэрэгслийн дугуй 4 ширхэг, аккумлятор 2 ширхэгийг хулгайлж хэргийн газраас зугтаах үед нь эргүүлийн алба хаагчид түргэн шуурхай илрүүлжээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс материалжуулан шалгаж байна. Гэмт хэрэг үйлдсэн 6 этгээд нь Улаанбаатар хотын Чингэлтэй, Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт оршин суух хаягтай 14-19 насны, 1 эмэгтэй 5 эрэгтэй байна. Тэд хулгай хийсэн эд зүйлээ зарж борлуулан цахим тоглоомын газар үйлчлүүлэх санаа зорилготой байсан хэмээн мэдүүлжээ. Сурагчдын амралт үргэлжилж байгаа энэ өдрүүдэд эцэг эхчүүд хүүхдээ хэнтэй нөхөрлөж хаана явж байгаа, амралтаа хэрхэн зөв өнгөрүүлж байгаад анхаарал хандуулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Зуслангийн бүсийн хөрсөнд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна

Нийслэлд олон хоног үргэлжлэн орсон борооны улмаас зуслангийн бүсийн 00-оос хөрсний бохирдол үүсэх эрсдэл үүссэн.

Тиймээс Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас санхүүжилт гарган Сонгино хайрхан дүүргийн 25-р хорооны зуслангийн айл өрхийн жорлон, бохирын цооног болон хөрсний бохирдол ихтэй нийтийн эзэмшлийн зам талбайг ариутгаж халдваргүйжүүлэх ажлыг эхлүүлжээ.