Categories
мэдээ нийгэм

Их хэмжээний дэрвэгэр жиргэрүүг хууль бусаар бэлтгэн хадгалж байжээ

Долдугаар сарын 31-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Бунхны задгай гэх газарт тус аймгийн харьяат иргэн “Ж” нь 1259 кг дэргэвэр жиргэрүү ховор эмийн ургамлыг хууль бусаар бэлтгэн хадгалж байсныг тагнуулын байгуулпагын ажилтнууд илрүүлсэн байна.

Байгаль орчин, аялал жуучлалын Сайдын 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А/43 дугаар тушаалаар “Дэргэвэр жиргэрүү ургамлыг түүж бэлтгэхийг 2023 оны 01 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар түр хориглосон” юм.

Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24.8.1-д “Зохих зөвшөөрөлгүйгээр хууль зааснаар өөр зорилгоор нэн ховор, ховор ургамал тэдгээрийн үр, эрхтнийг түүсэн, бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, боловсруулсан бол 5,400 нэгжээс 27,000 нэгжтэй тэмцэх хэмжээний төгрөгөөр торгох эсвэл 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсвэл 1 жилээс 5 жил хорих ял шийтгэх хуулийн заалттай.

Мөн Байгаль орчны сайдын 2015 оны А/282 тоот Тушаалаар тухайн ховор ургамлын экологи эдийн засгийн үнэлгзэ нь 1 кг тутамд 50,000 тегрөг, 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нөхөн төлүүлнэ гэж заажээ.

Categories
мэдээ нийгэм

Үлэг гүрвэлийн музей үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна

Үлэг гүрвэлийн музей үүдээ барих гэж байна гэсэн асуудлаар Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын Яамнаас тодруулга гаргажээ. Тус яамны Соёл, урлагийн газрын мэргэжилтэн Б.Даваацэрэн “Үлэг гүрвэлийн музейг Байгалийн түүхийн музейд нэгтгэх үйл ажиллагаа цаасан дээр явагдна. Энэ хугацаанд Үлэг гүрвэлийн музей үйл ажиллагаагаа хэвийн явуулсаар байх болно” гэлээ.

Тодруулга:

Categories
мэдээ нийгэм

“Аравт” морин цэргийн олон улсын уралдаан маргааш эхэлнэ

“Аравт” уралдааны зохион байгуулах хорооны дарга, ЗХЖШ-ын орлогч дарга, хошууч генерал Ж.Бадамбазар, тус хорооны орлогч дарга, ОХУ-ын Төвийн цэргийн тойргийн 41 дүгээр армийн командлагчийн орлогч, хошууч генерал А.В.Подвилов болон Казахстан улсын Өрнөд цэргийн тойргийн командлагчийн орлогч, хурандаа Д.Е.Хамитов, Киргиз улсын Хуурай замын цэргийн командлалын байлдааны бэлтгэлийн хэлтсийн сургалтын төвийн дарга, дэд хурандаа А.Д.Оркошев нар мэдээлэл хийлээ.

Олон улсын цэргийн наадмыг анх 2015 онд ОХУ-ын Батлан Хамгаалахын сайд С.Шойгугын санаачлагаар зохион байгуулж эхэлсэн. Жил ирэх тусам олон улсын цэргийн наадмын нэр хүнд ач холбогдол, оролцогч орнуудын тоо тасралтгүй өсөн нэмэгдсээр байгааг онцоллоо. Энэ жилийн олон улсын цэргийн наадамд дэлхийн 10 орны нутаг дэвсгэрт 36 орны 220 гаруй багийн 6000 гаруй цэргийн алба хаагчид, 32 төрлийн уралдаанд мэргэжил ур чадвараа сорин өрсөлдөхөөр бэлтгэлээ хангаад байна.

Тав дахь удаагийн олон улсын “Цэргийн наадам”-д манай улс оролцогч орноос зохион байгуулагч улс болон нэгдэн өрсөлдөх юм.

Өмнөх наадмуудад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнээс “Танкийн биатлон”, “Мэргэн буудагчийн зааг”, “Цэргийн хээрийн гал тогоо” гэсэн төрлүүдэд оролцож, жилээс жилд амжилтаа ахиулж ирсэн бол энэ жил анх удаагаа зохион байгуулагч улсын статустайгаар “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг зохион байгуулж, “Танкийн биатлон”, “Хээрийн гал тогоо”, “Инженерийн томьёолол”, “Мэргэн буудагчийн зааг”-т үндсэн оролцогчоор, “Цэлмэг тэнгэр”, “Артиллерийн галын мастер”, “Аюулгүй орчин”-д ажиглагчаар оролцож байна.

“Аравт” олон улсын морин цэргийн анхдугаар уралдаанд нийт найман орон оролцож байгаагаас Бүгд Найрамдах Киргиз Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Монгол Улс, Оросын Холбооны Улс оролцогч, АНУ, БНХАУ, Зимбабве, Вьетнам улс ажиглагчаар оролцоно. ОХУ-ын Батлан хамгаалах яамны орлогч сайд хурандаа генерал А.В.Фоминоор ахлуулсан хүндэт төлөөлөгчид тэмцээн уралдааныг үзэж сонирхохоор манай улсад ирээд байна.

“Аравт” уралдаан бэлтгэл үе шат, алсын зайн морин марш, богино зайн холимог буухиа, төгсгөлийн буюу тэмцээнийг дүгнэх гэсэн дөрвөн үе шаттайгаар явагдана. Алсын зайн морин марш нь Төв аймгийн хэд хэдэн сумдыг дамжин уул хад, гол ус, элс хайрга гэх зэрэг байгалын хүндрүүлсэн нөхцөлд усан саад гатлах, морин дээрээс гранат шидэх зэрэг тусгайлан төхөөрөмжилсөн цэгүүдэд өгөгдсөн даалгаварыг гүйцэтгэн 130 км зайг туулах юм.

Уралдааныг будлиангүй, шударга, ил тод явуулахын тулд зүс ижилссэн мориор уралдуулах шийдвэрийг ЗХЖШ-аас гаргаж морьдыг сонгох ажлыг зохион байгуулсан.

Монгол Улсын ЗХЖШ-ын даргын тушаалаар уралдаанд оролцох морьдыг зүүн гурван аймгаас сонгон шилж, худалдаж авсан бөгөөд Зэвсэгт хүчний 232 дугаар ангийнхан уналгад бэлдэх, арчлах тордох, номхруулах үүргийг гурван сарын туршид гүйцэтгэжээ. Уналгад бэлтгэсэн морьдыг зүс зүсээр нь ижилсүүлэн, оролцогч орнуудын багийн ахлагч нараар сугалуулсан байна. Сугалаа ёсоор Монгол Улсын Зэвсэгт хүчний баг бор зүсмийн морьд, ОХУ-ын Зэвсэгт хүчний баг алаг зүсмийн морьд, Казахстан улсын Зэвсэгт хүчний баг хул хонгор зүсмийн морьдыг сугалж, уралдаандаа оролцохоор болжээ.

Уралдааны үндсэн бэлтгэл сургуулийн зэрэгцээ тамирчдын амралт чөлөөт цагуудаар Монгол үндэсний үндэсний соёл, ёс заншил, өв уламжлалаа сурталчлан таниулах, цэргийн алба хаагчдын нөхөрлөлийг бэхжүүлэх амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд анхаарал хандуулан “Бэсрэг наадам”, “Адуучин” өдөрлөг, Улаанбаатар хоттой танилцах аялал болон соёл урлаг, спортын бусад арга хэмжээг төлөвлөгөөний дагуу зохион байгуулах аж.

Categories
мэдээ нийгэм

Замын цагдаагийн гүүрийг энэ сарын 25-нд нээнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан тэргүүтэй албаныхан “Замын цагдаагийн газрын баруун урд уулзварын гүүрэн гарц” барих төслийн ажлын явцтай танилцжээ. Уг төслийн хөдөлгөөн зохион байгуулалт, орц гарц, газар чөлөөлөлт, цэвэр усны шугам шинэчлэлт, замын өргөтгөлийн ажлуудыг хэлэлцэн яаралтай шийдвэрлэх асуудлуудыг цаг алдалгүй шийдвэрлэж, график төлөвлөгөөг шинэчлэн хөдөлгөөний ачаалал нэмэгдэхээс өмнө буюу энэ сарын 25 гэхэд үндсэн гүүрийн хөдөлгөөнийг нээхийг холбогдох байгууллагуудын дарга, албан хаагчид удирдлагуудад үүрэг болгожээ. Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон 4 эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүр, үндсэн гүүрийг Нарны замтай холбох нийт 1170 метрийн урт гүүр ба налуу замуудын нийт ажлын явц 72 хувьтай байна. Үндсэн гүүрний ажлын явц 90 хувьтай үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Х.Баттулга: АНУ Монголын хувьд стратегийн түншлэлтэй тав дахь улс боллоо

АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр тус улсын Конгрессын номын санд сенатын гишүүд, засаг захиргааны төлөөлөгчидтэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “…Манай улс 192 улстай дипломат харилцаа тогтоосноос өнөөдрийг хүртэл дөрөвтэй нь стратегийн түншлэлтэй байсан. Өнөөдөр ийнхүү АНУ нэмэгдэж байгаад баяртай байна.

Өчигдөр Ерөнхийлөгч Трамп бид хоёр цаг сунган, илэн далангүй ярилцлаа. Ярилцсан нэг чухал асуудал бол стратегийн түншлэлдээ тулгуурлан хоёр улсынхаа эдийн засгийн харилцааг бодит тоон утгаар сайжруулах прагматик шийдэл, арга замуудын талаар санал солилцсон явдал юм.

Монгол Улс нь АНУ-ыг худалдааны чухал түнш, томоохон хөрөнгө оруулагч байлгах эрмэлзэлтэй. Монгол, Америкийн харилцаа, хамтын ажиллагааг эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, худалдааны салбарт харилцан ашигтайгаар өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой. Бидний эдийн засгийн хамтын ажиллагаа нэн чамлалтай байгаа гэдэгтэй хоёр тал санал нэг байгаа” гэсэн юм.

Мөн 2018 оны байдлаар манай улсын нийт худалдааны эргэлтийн 1.7 хувийг АНУ эзэлж байгаа нь нэн чамлалтай гээд эдийн засаг, хөрөнгө оруулалт, банк санхүү, худалдааны салбарт хамтран ажиллах боломж, нөхцөлийн хүрээнд ярилцав.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Конгрессын номын сангийн Азийн номын танхимд зочилж, сан хөмрөгийн зарим хэсгийг үзэж, сонирхлоо.

Тус номын сан дэлхийн хамгийн том номын санд тооцогддог, 470 хэлээр хэвлэгдсэн 39 сая гаруй ном, хэвлэл, 3.6 сая бичлэг зэрэг хадгалагдаж байдаг байна.

Мөн Конгрессын номын санд монгол, төвд номын цуглуулга байдаг бөгөөд ойролцоогоор 10 мянга гаруй зохиол, 170 орчим ном, 600 гаруй ховор ном бүтээлүүд байна.

Categories
мэдээ нийгэм

Долоон настай охины дөрвөн хурууг тасалсан этгээдэд 10 жилийн хорих ял оноолоо

Долоон настай охины дөрвөн хурууг цавчиж, хүнд гэмтээсэн хэрэг өнгөрөгч тавдугаар сард гарсан. Сүхбаатар дүүргийн прокурорын газраас хэргийг үйлдсэн гэх Г.Чинтөрд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг СБД-Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019.08.01-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Чинтөрд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1-2 дах хэсгийн 2.1 “энэ хуулийн 10.1. дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн” , 2.3 ” бие махбодын сэтгэл санааны шаналал зовиур үүсгэж үйлдсэн” , 2.4 “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Г.Чинтөрд 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэргийг эргэн сануулбал Сүхбаатар дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт 05 дугаар сарын 14-ний 22.25 цагт долоон настай охиныг түүний нагац ах 51 настай Ч гэгч этгээд зодож, дөрвөн хурууг нь сүхээр цавчсан хэрэг гарсан билээ.

Categories
мэдээ нийгэм

“NASA”-д Монгол эмэгтэйг сансрын нисгэгчээр сургах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг өнөөдөр АНУ-ын Сансар судлал ба сансрын удирдлагын газарт зочлох үеэр тус газрын дарга Ж.Брайданстан бараалхлаа. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдөр Монгол Улсын иргэн Ж.Гүррагчаа Союз хөлгөөр сансарт ниссэн түүхэн үйл явдлыг дурсан ярьж, монгол эмэгтэйг сансрын нисэгчээр “NASA”-д сургах, хамтран ажиллах хүсэлтэй буйгаа илэрхийлсэн юм. Мөн одон орон, геофизикийн чиглэлээр “NASA”-тай хамтран ажиллах өргөн боломжтой тул “NASA”-гийн дарга Ж.Брайданстаныг Монгол Улсад хүрэлцэн ирэхийг урив.

Categories
мэдээ нийгэм

Авто замын бүсчлэлийн зохицуулалтыг судалж байна

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хуралдаж замын хөдөлгөөний ачааллыг бууруулахаар хэрэгжүүлж буй арга хэмжээний ажлын явцыг сонсож, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай, Нийтийн эдэлбэр газрын байршил, хэмжээг тогтоох тухай, Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлах тухай зэрэг 10 асуудал хэлэлцэж байна.

Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах чиглэлээр хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар танилцуулга, мэдээллийг нийслэлийн Замын хөдөлгөөн төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын дарга С.Энхтөр хийлээ. Хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд дөрвөн уулзварт шар дөрвөлжин тэмдэглэгээ хийж, өнөөдрийн байдлаар зөрчил гаргасан 610 жолоочид торгууль ногдуулжээ. Мөн таван замыг нэг чигийн хөдөлгөөнд оруулах гээд үе шаттай арга хэмжээ авч буйг танилцуулгад дурдав. Гэсэн хэдий ч хөдөлгөөний ачааллыг сааруулах чиглэлээр хийж буй ажлууд үр дүн муутай байгаа аж. Тиймээс авто замыг бүсчлэн хувааж, жолооч нарыг хөдөлгөөнд оруулах нь зүйтэй хэмээн үзжээ. Энэ хүрээнд автозогсоолын тоог олшруулж, тохижуулан, татвар болон торгуулийн орлогыг бүрэн төвлөрүүлэх боломж бүрдүүлэх аж.

Цаашид “А” бүсэд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оруулах, “А”, “В” бүсээр 07.00-17.00 цагт орон нутгийн дугаартай автомашиныг зорчуулахгүй байх асуудлыг судалж буй аж. Түүнчлэн техникийн улсын үзлэгт ороогүй, татвар болон торгуулийн төлбөрөө төлөөгүй жолоочийг “А”, “В” бүсэд нэвтрүүлэхгүй байхаар тогтжээ.

Танилцуулга мэдээлэлтэй холбогдуулан Тэргүүлэгчид холбогдох албаныхнаас тодруулга авч, саналаа хэлэв. Тухайлбал, Тэргүүлэгч Ч.Гантулга техникийн улсын үзлэгт хамрагдсан автомашинууд ч утаа хаяж, орчныг бохирдуулж байгаа тул үүнд анхаарлаа хандуулж, дэлхийн хотуудын жишгээр тусгай нэгж ажиллуулах шаардлагатай гэв.

Тэргүүлэгч Ё.Цацралтуяа автомашины насжилтад анхаарал хандуулахыг дурдаад нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах шаардлагатайг онцолсон. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва холбогдох албаныхнаас хэрэгжүүлж буй арга хэмжээ, тухайлбал зарим замыг нэг чиглэлийн хөдөлгөөнд оруулсан шийдвэр хэр дүнтэй байгааг лавлаж, санал хэллээ.

Тэрбээр “Автомашины улсын дугаар олгох үйл явцыг ухаалгаар шийдэх асуудыг судлах хэрэгтэй байна. 1000 хүнд ногдох автомашины тооны хязгаарыг Улаанбаатар хот аль хэдийнэ давсан учраас аль болох л зөв зохицуулалт хийх хэрэгтэй. Ардчилсан нийгэмд хүн бүр хариуцлагатай ажиллаж, амьдрах зарчим байх ёстой. Татвар, торгуулийн төлбөрөө төлөхгүй байж болохгүй. 10-аас дээш удаагийн торгуулиа төлөөгүй 60 мянга гаруй жолоочийг хариуцлагажуулахад анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 53.7 хувьтай байна

Авлигатай тэмцэх газар 2019 оны эхний хагас жилд хуульд заасан харьяаллын 984 үйлдэлтэй, 283 холбогдогчтой, 834 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 78 буюу 9.4 хувийг шүүхэд шилжүүлэх саналтай, 308 буюу 36.9 хувийг хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай, 51 буюу 6.1 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлж, 11 хэргийг нэгтгэн шалгаж, 2 хэргийг түдгэлзүүлж, одоо 384 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 335 хэрэг, мөрдөн байцаалтын 49 хэрэг байна. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн шийдвэрлэлт 53.7 хувьтай байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн эзэмшлийн талбай, явган хүний зам хаасан газруудыг чөлөөлж байна

Нийслэл хотын иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, явган хүний зам талбайг нэмэгдүүлэх зорилгоор нийтийн эзэмшлийн гудамж, зам талбай дахь орц гарц, явган хүний замыг хааж, зорчих хөдөлгөөнд саад учруулж буй 198 байршлын газрын зөрчлийг арилгахаар Нийслэлийн Засаг даргын 2019 оны долдугаар сарын 08-ны өдрийн А/688 дугаар захирамж батлагдсан.

Энэхүү захирамжаар Баянгол дүүргийн 39, Баянзүрх дүүргийн 41, Сүхбаатар дүүргийн 26, Сонгинохайрхан дүүргийн 41, Хан-Уул дүүргийн 24, Чингэлтэй дүүргийн 27 байршилд газар чөлөөлөх ажил хийх юм. Эдгээрээс одоогийн байдлаар Баянгол дүүрэгт зургаа, Хан-Уул дүүрэгт найман байршлын газрыг чөлөөлөөд байна.