Categories
мэдээ нийгэм

972 айлын орон сууцны цахим бүртгэл өнөөдөр дуусна

Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг “Буянт-Ухаа 2” 972 айлын орон сууцны хороололд хамруулах цахим бүртгэл өнөөдөр /2019.08.04/ шөнө 00.00 цагт хаагдахыг нийслэлийн Орон сууцны корпорациас мэдээллээ. Цахим бүртгэлийг 14 хоногийн хугацаанд 24 цагийн турш амралтын өдрүүдээр нээлттэй хэлбэрээр зохион байгуулж байгаа билээ. Түрээсийн орон сууцны цахим бүртгэлд наймдугаар сарын 02-ны өдрийн 09.00 цагийн байдлаар нийт 29,538 иргэн өөрийн хүсэлтээ өгч анкетаа баталгаажуулсан байна.

Түрээсийн орон сууцанд бүртгүүлэх анкет бөглөхдөө иргэд юуг анхаарах ёстойг танилцуулъя.

  • Та зөвхөн суурин компьютероор бүртгэл хийх боломжтой
  • Анкетыг кирилл үсгээр үг, өгүүлбэр товчлохгүйгээр бичнэ
  • Урд талдаа улаан чагт тэмдэглэгээтэй хэсгийн мэдээллийг заавал бөглөнө
  • Тоон тэмдэглэгээ хийх хэсэгт зөвхөн тоо, үсгэн мэдээлэл бичих хэсэгт үсгэн тэмдэглэгээ хийнэ
  • Иргэн та зөвхөн нэг удаа бүртгэл хийх боломжтой тул өөрт тохирох зөв ангилалыг сонгоно уу
  • Та анкетаа бөглөөд хадгалах товчийг дарснаар дахин мэдээллээ засварлах боломжгүйг анхаарна уу
  • Хүсэлт гаргагч нь анкетыг үнэн зөв бөглөх ёстой. Хэрэв худал мэдээлэл бүртгүүлсэн бол мэдээллийн сангийн хар жагсаалтад орж, сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй.
  • Өмнө нь захирагчийн ажлын алба, Ахмадын орон сууц болон дүүрэг хороонд орон сууцанд хамрагдах хүсэлт гаргасан иргэд оочер харгалзахгүй дахин цахим бүртгэлд хамрагдах шаардлагатай
  • Хэрэв нууц үгээ мартсан тохиолдолд нууц үгээ мартсан хэсэгт хандан өөрийн и-мэйл хаягаар сэргээлгэн авах боломжтой. Аль алийг нь мартсан бол иргэний цахим үнэмлэхтэйгээ нийслэлийн нэг цэгийн үйлчилгээний Мишээл салбарт өргөдлөө бичин, цахим үнэмлэхийн хамт хандаж сэргээнэ.

Бүртгэлийг цахим хэлбэрт шилжүүлэн ажилласнаар иргэд бүртгэлийн явцыг ил тод, нээлттэй, цаг тухай бүрт нь хүлээн авахаас гадна давхар хяналт тавих боломж бүрдэнэ гэдгийг албаныхан мэдээлж байсан. Цахим бүртгэлийг энгийн түрээс болон түрээслээд өмчлөх гэсэн хоёр хэлбэрээр зорилтот найман бүлгийн иргэд хамрагдах боломжтой. Үүнд, ахмад настан, төрийн албан хаагч, залуу гэр бүл, хувийн байгууллагын ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч, 18 хүртэлх насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл, хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон түүнийг халамжилдаг гэр бүл, гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэд гэсэн бүлгийн иргэд хүсэлтээ бүртгүүлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Сургуулиа дуурсгасан эдийн засгийн онолын ангийнхан

Монгол төрийн нэрт зүтгэлтэн, эрдэмтэн профессор Жамбын Батмөнхийн нэрэмжит МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн онолын тэнхимийн Эдийн засгийн онолын ангийн 2009 оны төгсөлтийнхөн манай энэ удаагийн “Нэг ангийнхан” буланд уригдлаа.

Нийслэл хот, 21 аймгаас математикийн хичээлдээ толгой цохидог хүүхдүүд МУИС-ийн Эдийн засгийн сургуулийг зорьдог уламжлалтай. Тэр дотроо Эдийн засгийн онолын тэнхим бол Монгол Улсын эдийн засаг, банк, санхүүгийн салбарын гол боловсон хүчнийг бэлтгэн гаргадаг учраас ерөнхий боловсролын сургууль төгсөгчид бүр илүү сонирхолтой. Гэхдээ сонирхсон хүүхэд бүр орох боломжгүй, өндөр босготой Эдийн засгийн онолын ангид 2005 онд 30 гаруй хүүхэд элсчээ. Оюутны дөрвөн жилийн хугацаанд гадагшаа сургуульд явах, өөр сургуульд элсэх зэргээр буурь сэлгэснээр 23 хүүхэд төгссөн юм байна. Тэд бол Т.Амартүвшин, Г.Ариунмөрөн, М.Ахжархын, Б.Батбаяр, Э.Бадамлянхуа, Ч.Бат-Оргил, С.Ган-Эрдэнэ, Н.Баасандорж, Б.Галбадрах, Л.Лувсанцэрэн, Д.Мөнхчимэг, С.Мөнхчимэг, П.Оюунбилэг, Н.Очгэрэл, Д.Наранцацрал, Т.Нарангэрэл, Д.Нямдаваа, Э.Мөнхзаяа, Х.Мөнхжавхлан, Г.Энхбат, Б.Санчир-Эрдэнэ, С.Халиунаа, О.Хулан нар юм.

Сургуулиа төгсөөд 10 жилийнхээ ойтой золгож буй Эдийн засгийн онолын ангийнхан одоо улсынхаа эдийн засаг, банк, бизнесийн салбарын бодлогыг зангидах хэмжээнд мөр зэрэгцэн амжилттай ажиллаж байгааг харахад цагаан атаархал төрөхөөр аж. Тэр дундаа банкны салбарт ажиллаж байгаа нь олон байна. Дэлхийн шилдэг сургуульд зүй ёсоор тооцогддог Австралийн үндэсний их сургуульд магистр хамгаалсан С.Мөнхчимэг Монголбанкинд ажиллаж байна. Эдийн засгийн онолын тэнхимийнхээ шилдэг төгсөгчдийн нэг С.Мөнхчимэгтэй нэг ангийн төгсөгч П.Оюунбилэг ч Монголбанкинд ажилладаг. АНУ-ын Засгийн газрын тэтгэлгээр магистр хамгаалсан Г.Ариунмөрөн эдүгээ Монголын тэргүүлэх банкны нэг Хаан банкинд ажилладаг юм байна. Э.Мөнхзаяа ч тус банкны ажилтан болжээ. Хас банкинд эдний ангиас гурван төгсөгч бий. Б.Батбаяр, С.Халиунаа хоёр Хас банкны салбарын захирал бол, Т.Нарангэрэл мөн л тус банкны шилдэг залуу ажилчдын нэг. Түүнээс гадна Хөгжлийн банкинд ангийн анд С.Ган-Эрдэнэ, Худалдаа хөгжлийн банкинд Д.Мөнхчимэг нар ажиллаж байна.

Тэгвэл бусад залуусын хувьд мэргэжлээрээ бусад салбарт түүчээлэн ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Ангийн дарга Т.Амартүвшин эдүгээ Мэдээлэл холбооны сүлжээ ТӨК-д хэлтсийн дарга хийдэг бол Х.Мөнхжавхлан мэргэжлээрээ Сангийн яаманд ажиллаж байна. М.Ахжархын өөрийн төрсөн нутаг Баян-Өлгий аймагт мэргэжлээрээ ажиллаж амьдардаг ажээ. Э.Бадамлянхуа бүсгүй Австралид магистрт суралцаж байгаа бол Ч.Бат-Оргил Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч төдийгүй ИТХ-ын төлөөлөгч. 2009 оны төгсөлтийнхнөөс ганц төгсөгч мэргэжлээ залуу үеийнхэнд өвлүүлэхээр багшилж байгаа нь Б.Галбадрах юм. Тэрээр Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн Эдийн засгийн онолын тэнхимийн эрхлэгч. Ангийнхан нь Б.Галбадрахаар ихээхэн бахархдаг юм байна.

“Анд маань анги хамт олон дотроосоо ганцаар багш болж, мэргэжлээ өвлүүлж явна. Түүний бичсэн сурах бичиг хичээлд хэрэглэгдэж байдагт бид бахархдаг” хэмээн ангийн анд Ч.Бат-Оргил, Н.Баасандорж нар онцоллоо. Тус ангиас нэг хос төрсөн нь Н.Баасандорж, Б.Санчир-Эрдэнэ хоёр юм. Б.Санчир-Эрдэнийн хувьд өмнө нь Хас банкинд ажиллаж байгаад АНУ-ын Засгийн газрын “Fulbright”-ийн тэтгэлгээр Мичиганы их сургуульд суралцахаар эх орноосоо морджээ. Түүний нөхөр Н.Баасандорж мөн л Худалдаа хөгжлийн банкинд ажиллаж байгаад эхнэрийнхээ араас гэр бүлээрээ явахаар зэхэж буйгаа дуулгалаа. Харин нэг ангийн анд Л.Лувсанцэрэн анги дотроо олон нийтийн ажилд идэвхтэй оролцдог нэгэн байсан бөгөөд одоо хувийн хэвшилд амжилттай ажиллаж яваа гэнэ. Н.Очгэрэл бүсгүй ч бизнесийн салбарт нэр төртэй явна. Харин Д.Наранцацрал брокер диллэрийн компанид ажилладаг. Ховд нутгийн залуу Д.Нямдаваа агро бизнес эрхэлдэг бол Г.Энхбат АПУ компанид мэргэжлээрээ судлаач хийж байгааг дуулгалаа. О.Хулангийн хувьд АНУ-д докторант хамгаалж яваа сайхан мэдээтэй байна.

Ийнхүү нийт төгсөлтөөрөө мэргэжлээрээ нэр төртэй ажиллаж яваагаа залуус Эдийн засгийн онолын тэнхимийнхээ багш нартай холбон тайлбарласан юм. 60 гаруй жилийн түүхтэй Эдийн засгийн сургуулийн энэ тэнхимээс төрөн гарсан олон мянган залуус эх орныхоо хамгийн чухал салбар болох эдийн засгийн хөгжлийн бодлогыг тодорхойлж, салбар бүрт нь манлайлан ажиллаж байгааг онцлох учиртай. Тус тэнхимийг 2009 онд төгссөн энэхүү 23 залуу ч тэдний нэг мөнөөсөө мөн. Залуус амьдралынх нь чиг мөрийг заасан багш нарынхаа алдар нэрийг одоо ч ийнхүү дурсаж байна. Тэд Эдийн засгийн сургуулийн захирал байсан, эдийн засагч Ч.Хашчулуун, анги удирдсан багш Б.Бат, Б.Сувд, Д.Даваадорж, Х.Цэвэлмаа, Б.Бат, Б.Лхагвасүрэн, Т.Оюунбаатар, Д.Баярмаа, Б.Ариун-Эрдэнэ, С.Дөлбадрах, Г.Болормаа, Р.Мөнхтөр, С.Баттулга, Б.Цогт-Эрдэнэ, С.Амартүвшин, Б.Алтанцэцэг нарын эрдэмтэн докторууд байдаг аж.

Залуус багш нарынхаа талаар ингэж дурсч байна. Ангийн анд Н.Баасандорж “Багш нар анхнаасаа бидэнд том зорилго тавьж амжилттай суралцах ёстойг зааж байсан. Зөвхөн мэргэжлийн хичээл орохоос гадна амьдралын ухаанд сургасан олон сайхан зүйлсийг хэлдэг байлаа. Хамгийн энгийн жишээ гэхэд “Эдийн засгийн оюутнууд хотын гудамжинд шүлсээ хаяж болохгүй” гэдэг байсан нь одоо ч санаанаас гардаггүй” гэв. Тэгвэл Ч.Бат-Оргил “Баярмаа багш бол “Та нар азанд хэзээ ч итгэж болохгүй. Өөрийнхөө хүч хөдөлмөр, оюун ухаандаа л итгэх ёстой” гэдэг үгс нь амьдрал дээр гарсны дараа л жинхэнэ утга учраа гаргаж байна” хэмээсэн юм. Бас Х.Цэвэлмаа багшийгаа ихэд хүндэлж явдаг нь ярианаас нь ажиглагдаж байсан. Тухайн үед сургуулийн захирал хийж байсан эдийн засагч Ч.Хашчулуун багшдаа оюутнууд ихээхэн ам сайтай байдаг аж. Бас Р.Энхбат багшийг ч бахархан ярьцгааж байлаа. Дэлхийн түвшинд мэргэшсэн чадварлаг багш нар оюутан залууст мэргэжлийн төдийгүй амьдралын их ухааныг заасан бололтой. Тэнхимдээ “өндөр ээж” хэмээн авгайлагдсан Н.Доосмаа багшаа тэд бас онцоллоо. Оюутны дөрвөн жилийн туршид “Өндөр ээж”-ийн ачлалыг үзүүлсэн ачтан гэж байна.

Оюутны дөрвөн жилд хөгжилтэй, хөөртэй дурсамжууд үл дуусна. Эдийн засгийн онолын 2009 оны төгсөлтийнхөн ч оюутан насны дурсамжаа сэргээн ярьцгаасан юм. Анги дотроо хамгийн алиа хошин зантай нь Б.Галбадрах аж. Тэрээр нэг их олон үг яриад байхгүй ч цөөн хийгээд даацтай үгээрээ ангийнхнаа инээлгэж ч чаддаг, дуугүй ч болгож чаддаг нэгэн гэнэ. Харин хамгийн спортлог нь Н.Баасандорж гэлээ. Тэрээр МУИС-ийн сагсны шигшээ багт байжээ. Эдийн засгийн онолын өмнөх төгсөлтүүд бусад ня-бо, банк, санхүүгийн ангийг бодвол олон нийтийн арга хэмжээнд тэр бүр оройлж оролцоод байдаггүй байжээ. Харин энэ удаагийн зочин анги маань тэр байдлыг эвдэж, сургууль, тэнхимийнхээ олон нийтийн арга хэмжээнд идэвхийлэн оролцдог байжээ. Тэд бас паралель анги болох олон улсын эдийн засгийн ангиа дурсана лээ. Залуус Нямка, Галаа хоёрын хөгжилтэй явдлыг дурссан юм. Д.Нямдаваа, Б.Галбадрах хоёр оюутны нэг байр. Анги дотроо тэднийг Том, Жерри гэж хочилдог байж. Д.Нямдаваа нь 180 см өндөр, чийрэг биетэй бол Б.Галбадрах намхан нэгэн болохоор ангийнхан нь ийнхүү хочилжээ. Тэр хоёр нэг удаа Сүхбаатарын талбайд хамт явж байтал спортын арга хэмжээ болж таарч, хүдэр чийрэг биерхүүгээрээ Д.Нямдаваа штанк өргөхөөр болж. Эхлээд 80 кг-ын штанк өргөсөөр 100 кг-ыг өлхөн өргөжээ. Харин 110 кг болтол нэг л өргөж дийлээгүй гэнэ. Гэтэл ангийн анд Б.Галбадрах төв талбай дээр цугласан үзэгч олны дундаас өргөхийг шаардаж, хорон үг чулуудсаар байж. Найзынхаа үгэнд хорссон Д.Нямдаваа хүчлээд өргөтөл өмднийх нь шуумаг задарч олон түмний дунд хөгөө чирсэн явдал болжээ.

Эзэмшсэн мэргэжилдээ үнэнч, сургууль багш нарынхаа нэрийг өндөрт өргөж яваа нэгэн төгсөлт бол МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Эдийн засгийн тэнхимийн Эдийн засгийн онолын ангийнхан аж. Тэд энэ онд тохиох төгсөлтийн 10 жилийн уулзалтыг үр бүтээлчээр зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа дуулгасан билээ.

Б.ЭНХЗАЯА

С.АНУ-ҮЖИН

Categories
мэдээ улс-төр

“Токио олимп сан”-д 50 сая төгрөгийн хандив өргөлөө

Монгол Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ёндонпэрэнлэйн Баатарбилэг өнөөдөр Япон дахь Монгол Улсын соёлын элч, Кансай-Монголын соёл, спорт, эдийн засгийн хамтын ажиллагааны нийгэмлэгийн тэргүүн, ноён Каваүчи Широ тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Монголын үндэсний язгуур урлаг, өв соёлыг Япон Улсад сурталчлан таниулах, Монгол Улсад бейсбол, жудогийн спортыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулж, сайн үйлсийн ажлуудыг зохион байгуулж ирсэн ноён Каваүчи Широд талархал илэрхийллээ. Дараа нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн санаачилгаар байгуулсан Токио-2020 зуны олимп болон паралимпийн наадамд оролцох Монголын баг, тамирчдыг дэмжих “Токио олимп сан”-д хоёр сая иен (50 сая төгрөг)-ий хандив, тусламжийг Каваүчи Широгийн зүгээс манай талд гардуулан өгөв. “Токио олимп сан” нь Монгол Улсын нэр хүндийг дэлхийн спортын тавцанд өндөрт өргөх, Япон Улсын нийслэл Токио хотноо болох зуны Олимпийн XXXII, Паралимпийн XVI наадамд Монгол Улсын баг тамирчдыг амжилттай бэлтгэн оролцуулах, тэдгээрт дэмжлэг үзүүлэхэд бүх нийтийн оролцоог өрнүүлж, хөрөнгө бүрдүүлэх, хандив цуглуулах, үр ашигтай зарцуулах зорилготой байгууллага юм.

Categories
мэдээ цаг-үе

Танилц: Цэнхэр гаригийн хамгийн нөлөөтэй эрхмүүд

Их Британийн судалгааны байгууллага YouGov жил бүр дэлхийн хамгийн нөлөө бүхий эрхмүүдийг тодруулдаг уламжлалтай. Тэдний шалгаруулалтын гол үзүүлэлт нь интернэт санал асуулга. Өнөө жил дэлхийн 41 орны иргэдийн саналыг сонсчээ. YouGov-ын сонгосон 41 улс хүн амынхаа тоогоор дэлхийн нийт хүн амын гуравны хоёрыг эзэлж байна. Онцолж хэлэхэд судалгааны багийнхан орон орны хүмүүсээс “Хамгийн их бишрэн хүндэлдэг эрэгтэй, эмэгтэй хүн чинь хэн бэ” хэмээн асуудаг. Эцэст нь хамгийн олон удаа дурдагдсан хүмүүсийг эрэмбээр нь жагсаадаг юм. Санал асуулга зөвхөн интернэт орчинд явагддагаараа онцлог. Тэгэхээр судалгааны дүн онлайнд идэвхтэй байдаг хүн амыг л төлөөлж чадна гэж YouGov –ынхон хэлж байна. Сонирхуулахад, интернэт хэрэглээ нь 60 хувиас доогуур улсуудад Хятад, Египет, Энэтхэг, Индонези, Пакистан, Өмнөд Африк зэрэг орон ордог юм байна. Ингээд өнөө жилийн хамгийн нөлөө бүхий төр ниймгийн зүтгэлтнүүдийг танилцуулъя.

АХИАД Л ХЯТАД, АМЕРИКИЙН ЭРЧҮҮД

Дэлхий даяар хамгийн их хүндлэгдэж, бишрэгдсэн эрчүүдийн жагсаалтыг “Майкрософт” компанийг үүсгэн байгуулагч, тэрбумтан Бил Гэйтс тэргүүлсэн хэвээр байна. Энэ алдартай эрхэм 1997 оноос хойш дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтыг мөн тэргүүлсээр ирсэн билээ. Хоёрдугаар байранд АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, гуравт БНХАУ-ын алдартай жүжигчин, Оскарын наадмын тусгай шагнал болох Академийн хүндэт шагналт Жеки Чан жагсчээ. Дөрөвдүгээр байрын эзэн нь БНХАУ-ын дарга Си Жинпин. Тавд нь мөн л Хятадын бизнесмэн, “Алибаба” группийн үүсгэн байгуулагч Жек Ма бичигдлээ.

Нөлөө бүхий эрчүүдийн эхний таван байр өмнөх жилийнхээс огт өөрчлөгдөөгүй гэж YouGov –ийнхон онцлов. Цэнхэр гаригийн алдартай таван эрийн хоёр нь америк, гурав нь хятад болсон нь яах аргагүй анхаарал татсан хэрэг гэж тус байгууллагынхан хэлж байна. Билл Гейтс жагсаалтыг олон жил тэргүүлсээр яваа нь хэр зангарагтай бизнесмэн гэдгийг харуулж байгаа юм. Зөвхөн эхний тав ч гэлтгүй эхний 20 байрын эзэд нэг их өөрчлөгдөөгүй гэхэд болно. Учир нь эхний хорьд энэ жил хоёр л шинэ гишүүн нэмэгдсэн нь Шахрукх Хан болон Салман Хан гэсэн Энэтхэгийн хоёр жүжигчин.

ХАМГИЙН НӨЛӨӨТЭЙ ХАТАГТАЙ НАР БОЛ УРЛАГ, СОЁЛЫНХОН

Харин хүндлэгдэм эмэгтэйчүүдийн тэргүүнд АНУ-ын экс тэргүүн хатагтай Мишел Обама бичигдлээ. Түрүү жил Холливүүдийн жүжигчин НҮБ-ын элч төлөөлөгч Анжелина Жоли тэргүүлж байсан юм. Хоёрт АНУ-ын ток шоуны хөтлөгч, сэтгүүлч Опра Уинфри жагсав. Гуравдугаар байранд өнөө ч дур булаам хэвээрээ Анжелина Жоли оржээ. Энэ удаа Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Хатан хаан II Элизабет дөрөвт жагссан бол Их Британийн үзэсгэлэнт жүжигчин Эмма Ватсон тавд бичигдлээ. Өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад Мишель Обама, Анжелина Жоли хоёрын байр солигдож, Хиллари Клинтоны байрыг залуу жүжигчин Эмма Ватсон эзлээд байна.

Энэ жилийн хувьд нөлөө бүхий хатагтай нарын жагсаалтын эхний 20-д таван шинэ эмэгтэй нэмэгдсэн байна. Тэдний хоёр нь дэлхийн хамгийн том гүрнүүдийн удирдагчдын эхнэр буюу тэргүүн хатагтай нар. АНУ-ын тэргүүн хатагтай Меланиа Трамп 19-д бичигдсэн бол БНХАУ-ын тэргүүн хатагтай, дуучин Пэн Лиюань долоод жагсчээ. Хятадын химич, эрдэмтэн, сурган хүмүүжүүлэгч Тү Юү Юү есдүгээр байранд орсон байна.

89 настай эл эрдэмтэн нь халуун орны хумхаа өвчинг эмчлэх эмийн жорын нээлтийг хийснээр Өмнөд Хятад, Зүүн Өмнөд Ази, Африк, Өмнөд Америкт олон сая хүний амь насыг аварч байсан эгэлгүй ачтан юм. Өнөө жил Энэтхэгийн жүжигчид дэлхийн шилдгүүдэд шинэ өнгө нэмснийг Энэтхэгийн жүжигчин Сушмита Сен шилдэг хорьд багтаж батлав. Дэлхийн нөлөө бүхийн шилдэг 20 эрэгтэйд Энэтхэгийн хоёр эрэгтэй жүжигчин багтсаныг өмнө онцолсон билээ.

Шилдэг эмэгтэйчүүдийн жагсаалтад Америкийн ток шоуны хөтлөгч Эллен Дежинерес нэмэгдсэнийг онцолъё. Түүний хөтлөн явуулдаг ток шоуг Опрагийн шоунаас ч илүү алдар хүндийг олоод байгаа гэлцдэг. Эллен нь жинхэнэ од төдийгүй дэлхийн хамгийн баян эмэгтэйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Түүний нийгэмд үзүүлэх нөлөөллийн жин маш их гэдэг нь твиттер дагагчдынхаа тоогоор дэлхийд долоод, инстаграмынхаа дагагчдын тоогоор 58-д жагсдаг үзүүлэлтээс нь харагдана. Мөн тэрээр лесби, эхнэр нь Австрали- Америкийн модель, жүжигчин Портия де Росси гэдгийг фэнүүд нь андахгүй мэдэх билээ.

Жил жилийн нөлөө бүхий эрхмүүдийг ажиглаж байхад эмэгтэйчүүдийн хувьд дуучин, жүжигчин, телевизийн шоуны хөтлөгчид гэх мэт энтертайнмент чиглэлийн ажил эрхэлдэг эмэгтэйчүүд тэргүүлж ирсэн байдаг. Харин эрчүүдийн хувьд бизнесмэн, улстөрч, спортынхон дээгүүр бичигддэг. Эндээс эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь болон амжилтанд хүрдэг карьерыг харж болохуйц байна.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ цаг-үе

Д.Сүхбаатар: Кино урлагаас хэсэг холдсон нь аав ижийгээ асарч, бор еэвэн хийж зардаг байсан үе

Түрүүч нь №150(6251) дугаарт

“Ацаг шүдний зөрөө” киноны хэсгээс…

Монгол Улсын гавьяат жүжигчин цол тэмдгээ аваад удаагүй байгаа Даваагийн Сүхбаатартай ярилцлаа. Түүнийг монголчууд “Ацаг шүдний зөрүү” киноны Намжилын дүрээр нь сайн мэдэх билээ.

-Таны жүжиглэх урлагийн анхны багш хэн байв?

-Миний жүжигчний анхны багш бол МУУГЗ И.Нямгаваа гэж агуу сайхан найруулагч хүн байлаа. Дараа нь Монгол кино үйлдвэрт очоод Балжинням, Жигжидсүрэн, Сумхүү, Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, монгол киноны эцэг гэж хэлж болох Жигжид, Доржпалам зэрэг сайхан хүмүүстэй ажиллаж, заалгаж, зөвлүүлж жүжигчний эрдмээ лавшруулан суралцсан. Шавь боловсролтой хүн л дээ.

-Та алтан үеийн жүжигчидтэй хамт тоглож явсан хүн шүү дээ?

-Тийм. Тэр хүмүүсийн барааг харсан. Заримтай нь үг сольсон. МУГЖ Осор, МУГЖ Лувсан хэмээх агуу хоёр хүнтэй “Эхлэл” кинонд портнер болж тоглосон. Чимэд-Осор гуайтай кинонд цуг дуу оруулж, ам барьж байлаа. Жигжид багшийн удирдлагад орчуулгын кинонд дуу оруулж ам барьдаг байлаа. Дугарсанжаа гуайтай нэлээд ойр байсан л даа. МУГЖ Лха.Долгор, Бадамгарав нартай хамтран тоглож байлаа. Зарим хүмүүсийн барааг харж, гайхан биширч сүрдэж явснаас биш хамтран тоглох боломж олдоогүй л дээ. Лувсан, Осор, МУГЖ Лха.Долгор, Бадамгарав, Дугараа, Готов (Түгжил) гэх алтан үеийн бурхдын хормойноос нь зүүгдэж үгийг нь сонсож явсан. Лха.Долгор гуайтай би “Эхлэл” кинонд ээж, хүү хоёр болж тоглох гээд роль таарсан юм. Гэтэл Лха.Долгор гуайн театрын хуваарь тааралгүй больсон. Оронд нь Бадамгарав гуай тоглосон юм. Сүүлд 2005 юм уу 2006 оны үед Лха.Долгор гуайтай эмгэн, өвгөн хоёр болж тоглосон. Телевизийн цагаан сарын нэг зохиомжид. Ээж хүү хоёр болж байсан чинь эмгэн, өвгөн болно гэхэд Лха.Долгор гуай “Хүүе яаж чамтай эмгэн, өвгөн болдог юм” гээд. Би ч “Үгүй ээ. ямар хамаатай юм. Маяглаад аальгүйтээд байгаарай” гэсэн чинь хөхрөөд л хөөрхий “Энэ золигийг харав уу, ээжийгээ загнаж байгааг нь” гээд л бас өөдөөс шоглоод. Тэгээд эмгэн, өвгөн болсныгоо дараа нь үзэхэд гоё л байна лээ. Бас их завшаан гэж боддог юм.

-Танд өөрт тань “Би үүнийг чинээнд нь тултал тоглолоо доо” гэж боддог дүр бий юү?

-Байхгүй. Ёстой тийм юм байхгүй. Би л дараа нь өөрийгөө үзээд тэрнийг нь дутаачихлаа даа. Тэгдэг байж гэж амаа барьдаг. Киноны нэг хэцүү зүйл нь тэр. Театр бол хүн дутуугаа гүйцээгээд, тоглолтоос тоглолтын хооронд засч сайжруулаад байж болдог. Найруулагч, портнерууд хэлээд бие биенээ дэмжээд, өсөөд байх боломжтой. Кинонд бол тийм боломж байхгүй. Дэлгэцэнд гарлаа л бол тэгээд бандан тас.

-Тэгвэл танд одоо тийм дүрд тоглох юмсан. Тоглоогүй үлдсэн тийм дүр байна гэж бодогддог уу?

-Бас үгүй. Тэнэг байгаа биз. Ер тийм юм байхгүй. Яахав, одоо тэгээд найруулагчид тоогоод энэ хөгшин шүдгүй, хөлгүй гэлгүй тоглооч гэвэл чадлынхаа хэрээр зүтгэж л байдаг юм. Түүнээс учиргүй айхтар хүсч мөрөөдөөд, үхэхээсээ өмнө тийм л дүрд тоглож үзнэ, тэгвэл миний энэ насны хэрэг зорилго бүтлээ дээ гэсэн зүйл байдаггүй шүү.

-Таны үеийн цэргийн алба бас чанга байсан байх аа?

-Тийм шүү. Би 1969 онд Барилгын цэргийн 012 дугаар ангид алба хаасан. Тэр үед цэргийн алба гурван жил байлаа. Анх цэрэгт татагдахад анхан шатны мэдлэг олгох 45 хоногийн карентинд гаргадаг байлаа. Хэдэн цагаар ч хамаагүй наранд жагсаалаар зогсооно. Эхнээсээ халуун наранд ухаан алдаж унангуут дээрээс нь ус цацаж сэргээгээд л буцаагаад зогсооно. Би тэр карентинаас зугтах санаатай яах учраа олохгүй байж байтал “Ард байхдаа тогооч байсан хүн байна уу” гэхээр нь шал худлаа мэдэхгүй байж би гээд л урагшаа гарсан. Тэгээд тогооч боллоо доо. Долоо хоног хэрэглэх ёстой хуурай бүтээгдэхүүнийг нь гурван хоногт дуусгачихаад баахан загнуулж билээ. Тэгээд яв, өөрөө ангиас зөө гээд. Нөгөө гурил, будаа, элсэн чихэр, масло зэргээ өөрөө шуудайгаар зөөж байсан юм. Ангиас нэг их хол байгаагүй л дээ, аз болж.

-Та 1990 оны эхнээс 2000 он хүртэл нэг хэсэг кино, жүжиг гээд юунд ч тоглоогүй шүү дээ. Харагдахаа байчихсан. Тэр үеэрээ хаагуур юу хийж явж байв?

-Бас тийм үе бий. Тэр үеэр ёстой амьдралын эрхээр гэгчээр аав, ижий хоёр минь өндөр настай болчихсон. Тэгээд Кино үйлдвэрийн орчуулгын киноны жүжиг анги маань татан буугдаад, манай цөөхөн уран бүтээлч телевизэд дуу оруулахаар явсан. Би тэр үед аав, ижийгээ л асарч байсан даа. Тэр нэлээд хэцүүхэн хүнд үе байсан шүү. Гэртээ бор еэвэн хийж зах дээр зардаг байлаа. Хүнд ер нь одоо яах вэ, яавал дээр вэ гэж бодогдох айхтар үе ирдэг юм байна лээ. Ажлаа хийгээд явъя гэхээр гэртээ байгаа өндөр настай хоёр хөгшнөө яах вэ. Манай хоёр дүү нэг нь Дарханд. Миний дараагийн дүү аав, ижий хоёрыг минь олон жил авч явсан. Би тэр дүүдээ хоёр хөгшнөө даатгаж орхиод Дарханы театрт долоон жил болсон. Тэгээд өөрөө ардаа амь амьдралтай хүн чинь, миний үе ирнэ шүү дээ. Яг тэр ээлж ирсэн нь зах зээлийн үе давхацсан. Социализмын үе байсан бол найман цагийн ажил хийгээд, завсар зайгаар нь аав, ижийгээ харах л байсан байх л даа. Тэр үед найм байтугай 24 цаг ч ажиллаад таван цаас л авдаг үе байлаа. Тэгэхээр ажил хийх боломж байхгүй. Мэдээж хоёр хөгшний тэтгэвэр байсан л даа. Гэтэл тэр нь эм тариа, хоол хүнс, хувцас хунар, байрны мөнгө гээд хүрэлцэхгүй. Хоёр хөгшнийг харж байгаа нэртэй би гэж нэг гай болоод байгаа юм. Өөрөө өөрийгөө авч явахын тулд “За би юу хийж чадах билээ. Яавал мөнгө олох вэ” гэж бодсон. Надад найман настайгаасаа эхлээд хориод жил нөхөрлөсөн өвөр түрийндээ орж өссөн найз байсан юм. Амьдралын эрхээр сүүлдээ уулзаж чадахаа байгаад зам нь салаад явсан. Аав нь дотор хүн байсан. Дотор хүн гэдэг нь хятад хүнийг хүндэлсэн нэр шүү дээ. Тэднийх одоогийн түргэн тусламжийн гурван давхар цагаан байшингийн буйран дээр хувийн мухлаг ажиллуулдаг байсан юм. Амь амьдралаа хөөрхөн аваад явчихдаг. Учиргүй баян тарган ч биш. Гэхдээ сүрхий ажилтай, зүтгэлтэй хүн байсан юм. Монгол эхнэртэй. Эхнэр нь залуудаа бурхан болчихсон, нялх хоёр хүүхэдтэй үлдсэн луухаан. Тэднийхээр орж гарч, гүйж байхдаа нарийн боов, талх хийж байгааг нь харж байсан юм. Түүнээс учиргүй сурах гээд хичээгээд, эрдэмд шамдаад байсан зүйл байхгүй л дээ. Хажуугаар нь гарахдаа шүүрч авч иддэг, хардаг байсан л төдий. Тэр үеийн харж байсан зүйлээс толгойд бүүр түүр юм үлдсэн байна аа. Бор еэвэнг тэгж хийж байсан, шанзаа тэгж хийнэ. Зуурмагаа тэгэж зуураад байсан. За байз хийгээд үзвэл яах бол гэж бодогдоод болдоггүй. Тэгээд 70 кг гурил, 500 граммын шилтэй нэлээд хурц үнэртэй өтгөн тос байдаг байсан, хайрцгандаа арван ширхэгтэй ургамлын тос. Тэрнээс нэг хайрцгийг, горох гээд хатуу шар буурцаг монголчууд тоож авдаггүй. Түүнээс нь таван кг аваад арван кг элсэн чихэр гээд бодож бэлтгэж аваад, тоглосон доо. Эхэндээ бүтэлгүйтэж байгаад сүүлдээ ч нэлээд зүгшрээд эхэлсэн. Маш хурдан хугацаанд хийж сураад зах, хоршоодын тохиролцооны дэлгүүрт худалдагчид нь тоолж тушаагаад, санхүү дээр нь очиж мөнгөө авах гээд зогсож байхад нөгөө еэвэн чинь дуусчихлаа гээд хойноос ороод ирдэг. Тэгж л хурдан гүйдэг болсон. Түүгээрээ овоо хөл дээрээ өндийсөн. Хэдэн жил тэгж зараад, дэлгүүрт өгөхөөр шимтгэл авна. Сүүлдээ шимтгэл өгөхгүй санаатай өөрөө зах дээр зардаг боллоо. Тэр үед “Ацаг шүдний зөрүү”-д тоглочихсон. Бас ч гэж хүн таньдаг болчихсон байлаа. Зарим хүн таниад хоорондоо шивнэж байгаа юм л даа. “Наад нөхөр чинь Ацаг шүдний зөрүү байна шдээ” гээд л. Тэрнийг сонсохоор л нүүрний арьс хуураад л явчихаж байгаа юм. Хар хөлс асгараад л явчихна. Тэгээд тоохгүй. Тоолоо гээд ч яах билээ. Ар талд асуудал байгаа юм чинь. Тэгж л хэдэн жил алга болсон юм. Тэгээд хүүхдүүд овоо болоод, ижий аав минь бурхны оронд одсон доо. Хүнд чинь зүрх сэтгэлд уяатай нэг зүйл үлддэг юм байна. Тэгээд кино урлагтаа эргэсэн дээ. Хань маань ч ажил төрлөө бод гэж зөвлөөд. Хүн чинь хажуудаа түшиж тулах хүнтэй болоод ирэхээр өөр болдог юм байна лээ. Ганцаараа зүдэрч яваад, түшиж тулах сайн хүнтэй болохоор өөрийн санасан руугаа тэмүүлдэг биз дээ. Тэгээд л оройхон гараад ширүүхэн дайрсан даа.

-Та ихэвчлэн туслах дүрд тоглодог шүү дээ. Туслах дүрийн онцлог нь юу вэ?

-Тийм, би дандаа туслах дүрд олон жил ажиллалаа. Туслах дүр барьцгүй хэцүү. Гол роль бол кино, жүжгийнхээ туршид бариад хийгээд явах үг, биеийн үйлдэлтэй. Ажиллах ажиллагаа, задаргаа хийх барьцтай. Харин жижиг дүр тэр гол дүрийг тодотгох ёстой гэхдээ яаж гэдэг нь тун хэцүү. Ёстой л нэг ясны хөлс шавхсан ажил шүү.

-Сүүлийн үед та ямар бүтээлүүд дээр ажиллаж байна вэ?

-“Долдугаар тусгай салаа” гэдэг кинонд тоглолоо. Хэдэн сайхан буянтай хүүхдүүдийн буянаар дөрвөн үеийнхээ нөхөдтэйгөө тоглосон. Тэр кино амжилттай болсон маягтай байгаа. Бидний үеийн таван хүн тоглосноороо онцлог юм уу даа.

-“Хувь тавилангийн ээдрээ” телевизийн олон ангит кинонд бас тоглосон шүү дээ?

-Тийм ээ. “Хувь тавилангийн ээдрээ”, “Хоймор өнжих нар” гээд бүрэн хэмжээний 2-3 том бүтээлд тоглосон.

-“Хувь тавилангийн ээдрээ”-д тоглохдоо охинтойгоо буйдан дээр зэрэгцэж суугаад “Ацаг шүдний зөрүү”-г үзэж байгаад “Аав, энэ хүн тантай аягүй адилхан тийм ээ” гэхэд нь та “Аа харин тийм” гэж хэлдэг хэсэг байдаг даа. Тэр хэсгийг яг хийе гэж хийсэн юм уу, тохиолдлоор тэгээд таарчихсан уу?

-(инээв) Тийм бил үү? Би тэр хэсгийг мартчихсан байна. Яг тэр хэсгийг мартчихжээ. Зарим дүрүүдээ бүр санадаггүй юм аа. Саяхан нэг телевизээр “Аминд хүрсэн олз” гэнэ үү, нэг кино гарч байна. Цэнджав гээд баримтат киноны сайхан найруулагч байдаг юм. Тэр маань тийм уран сайхны кино хийчихсэн юм байна. 1992 онд хийсэн кино байв уу даа. Тэгсэн тэр кинонд би бас хоёрдугаар зэргийн рольд тоглосон байх юм. Нэлээн залуу. 1992 он гэдэг чинь би 42 настай байсан юм уу даа. Жинсэн яак болсон сүрхий амьтан байна лээ. Зураачийн дүрд тоглочихсон. Түүнийгээ санахгүй байгаа юм. Сайн бодоод байхаар бас нэг бүүр түүрхэн юм орж ирээд. Би яагаад зарим юмнуудыг мартаад санаад байна гэхээр уржнан зурганд явж байгаад захын хялгасан судасны харвалт болсон. Гэхдээ хүнд биш л дээ. Тэр л ингээд мартамхай болгочихдог юм байна. Тухайн үедээ хямарсан л даа. Хаалга хараад явлаа гэхэд хажууг нь очиж мөргөнө. Баримжаа муутай, мартамхай болдог. Хүний ярьж байгаа зүйлийг ойлгохгүй, нүд рүү нь хараад гайхаад, алмайраад байх жишээний. Тэгээд хүнд өөрийгөө ойлгуулж ярихдаа муу. Арваад хоног тийм байдалтай байж байгаад эмчилгээ, сувилгаа сайн хийлгүүлээд гайгүй болсон л доо.

-Таныг залуу үед кинонд тоглолоо гэж цалингаас өөр зүйл өгдөггүй байсан байх. Одоо кинонд тоглох үнэ хэд байдаг вэ?

-Янз бүр дээ. Тохиролцдог юм л даа. Би бол учиргүй тохиролцъё, дээшээ доошоо гээд байдаггүй. Нийтийн жишгийг л дагана даа. Бас учиргүй амьтны аманд багтаад нөхдийнхөө ханшийг унагаад байх ч хаашаа юм. Сүрхий мундаг өөрийгөө үнэлээд хэмжээгээ мэдэхгүй том зүйл яриад үнэ нэхээд байхгүй. Ерөнхийдөө эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй дунджийг барина. Сүрэг бүтэн чоно цатгалан гэдэг байх аа.

-Гавьяатынхаа найрыг хийсэн үү?

-Хийгээгүй. Есдүгээр сарын 20-ноос л хийх санаа байна.

-Хэн хэнийг урих бодол байна?

-Хамгийн түрүүнд орчуулгын киноны дуу оруулагч нөхдөө урина даа. Гавьяатыг би эрийн сайндаа ч аваагүй л дээ. Эрийн сайндаа гэдэг нь учиргүй хөөцөлдөж, хойгуур урдуур гүйгээд байсан юм байхгүй. Эсвэл авьяастай мундаг гайхалтай жүжигчиндээ ч биш. Сайн нөхдийнхөө хүчинд Монгол кино нэгтгэлийн хамт олон, найруулагч Солонгынхоо буянаар авлаа. Хүмүүс намайг сайн муу хэлбэл хэлнэ л биз. Намайг Солонгод долигоносон гэвэл хамаа алга. Би долигоноогүй. Тэр хүн намайг нэг өдөр дуудаад яваад очсон чинь “Чи хийсэн ажлынхаа тодорхойлолтыг бичээд ирээч. Чамайг төр засгийн шагналд тодорхойлох санаатай байна. Манай хамт олон ярилцаад шийдсэн” гэсэн. Тэгээд би тоглосон кинонуудынхаа тодорхойлолтыг өгсөн. Тэд маань хөөцөлдөж, дэмжиж байж би өнөөдөр энэ сайхан алдар цолыг хүртээд сууж байна.

-Монгол Улсын гавьяат жүжигчин цол авахаа хэзээ мэдсэн бэ. Урдчилж хэлсэн үү?

-Хэлдэг юм байна. Долдугаар сарын 9-нд хэлсэн байх аа. Ерөнхийлөгчийн Тамгын газраас ярьж байна. Та цол хэргэм хүртэх боллоо, маргааш өглөө 11:00 цагт Төрийн ордонд ирээрэй гэсэн. Нээх учиргүй догдолж баярлаад газраас тасраад явж байгаа юм шиг болоогүй. Гэхдээ мэдээж баярладаг л юм байна лээ.

-Гавьяат цолыг заавал өндөр нас зооглосон, насны хойморт авах ёстой ч юм шиг, хөгшчүүдэд л өгдөг боллоо. Үнэхээр хийсэн бүтээсэн бол хэзээ ч өгсөн болно шүү дээ. Та энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ?

-Би бол тэгж боддоггүй. Нэгдүгээрт, төр түмэн нүдтэй төрсөн бие хоёр нүдтэй гэдэг. Олон түмэн нэгдэн нийлж байж төр болно доо. Төр түмэн олон мэдэж байгаа. Хоёрдугаарт, хүний хувь тавилан гэж юм бий. Тэр жам ёсоороо л явна. Түүнээс өгчихөөр нь өгчихлөө гэж муучлах, хөгшин болсон хойно нь үхэх гэж байхад нь өглөө гэж муулах. Өгөхгүй болохоор нь өгөхгүй байна гэж гомдоллох, юм хэлээд байх нь дэмий. Авсандаа л баярлах хэрэгтэй. Харин үнэхээр хийсэн зүйлтэй, хэлэх үгтэй хүнд өгөөгүй бол харамсаж л суудаг. Би хүүхдээ өглөө сургалтанд нь хүргэж өгөх гээд явж байхдаа бодож л явлаа. Манай кино үйлдвэрийн Идэвхсайхан гэж хүн байлаа. Орчуулгын киноны загалмайлсан эцэг гэж хэлэхэд бараг буруудахааргүй. Түүнийгээ бодож явлаа. Доржсамбуу, Цэвээнравдан, Сэлэнгэсүрэнгээ их бодлоо. Амьдын зол, үхсний хохь гэж яасан үнэн үг вэ. Би хэн билээ. Тэр сайхан нөхөд минь байсан бол гэж бодогддог юм байна лээ. Самсаа шархирч явсан шүү.

-Одоо бол та дандаа сайхан өвөөгийн дүрд л тоглодог боллоо шүү дээ?

-Өө тэгэлгүй яахав. 1975 онд 20 гаран насандаа 50 настай өвгөний дүрд тоглож байсан шиг одоо 70 гарсан хойноо 50 юм уу 40 настай хүний дүрд тоглоно гээд майжганаж явалтай биш. Өвөөгийн дүрд л тоглоно доо. Чадвал эмгэний дүрд тоглоно доо. Тоглосон ч яахав дээ. Даанч эмгэний дүрд тоглож чадахгүй л дээ.

-Сүүлийн үеийн кино хийж буй уран бүтээлчид, кинонууд танд ямар санагдаж байна вэ?

-Хоёр янз байгаа. Ихэнхдээ мөнгөний юм хийгээд байна. Яг шударга хэлэхэд хүүхдүүд чадалтай байна. Бор зүрхээрээ хийж байна. Гэхдээ мөнгөний юм хийдэг болж. Мөнгөний юм хийхээс ч арга алга. Төр засгаас уран бүтээлчдэд тодорхой хэмжээний төсөв хөрөнгө гаргаад жинхэнэ уран бүтээл хий, монгол кино хий гээд мөнгө гаргаад өгдөг бол энэ чадалтай мундаг хүүхдүүд мөн сайхан зүйл хийнэ. Хүүхэд залуучууд нь зодоон нүдээнтэй, алаан хядаантай юм үзэхийг хүсээд түүнд нь тааруулж хэдэн төгрөгөөрөө юм хийгээд, өөрсдийгөө ч баллаад, хойч үеэ ч баллаад байна. Төрийн мэдлийн ганц кино театртай байхгүй бол хувийн газрууд чинь юм хийж байгаа хүүхдүүдийг жинхэнэ заазуурдаж байна. Эднээс бас их зүйл болж байна.

-Ахмад жүжигчид Хятадын зарим хотоор аялаад ирсэн гэсэн. Таныг явсан сураг байсан?

-Би явсан. Маш сайхан аялал болсон. Бээжин, Шанхай, Нянбао, Гуанжу, Макао зэрэг хотуудаар арав хоног ахмад уран бүтээлчид аялсан. “Блис” компанийн захирал Т.Амгалан гэж их буянтай хүү байна лээ. Ахмад настай хорь гаруй жүжигчинг, зураг авах баг, техникийн ажилчид гээд гуч гаруй хүний зардал мөнгийг хувиасаа гаргаад аялуулсан. Их сэтгэлтэй сайн хүү. Нас дээр гарсан бид хөл муутай. Тэр сайхан юм үзээд нэг мэдэхэд 7-8 км алхчихсан. Хөл өвдөж байгаагаа ч мэдэхгүй. Их дурсамжтай сайхан аялал болсон шүү.

-Залуу үедээ сургамжлан хэлэх үг байгаа байх?

-Би сүүлийн үед дотор загатнаад хэлэхгүй байж тэсэхгүй нэг зүйл байна. Манай хүүхэд залуус, төрд ажиллаж байгаа түшээд монголоороо ярихаа болилоо. Монголоороо бичихээ болилоо. Гадуур хаяг, сурталчилгааг хар. Телевизийн кинонууд юу гэсэн утгатайг нь мэдэхгүй хачин нэр өгөх юм. Яагаад байгаа юм бэ. Монгол хэл ингэж устаад сүйрээд байгаа юм уу. Эсвэл бид өөрсдөө мэдэхгүй монгол хэлээ устгаж сүйрүүлэх гээд байна уу. Хэл гэдэг зүйл байхгүй бол хил байхгүй болно. Хил байхгүй болбол эх орон минь байхгүй болно. Хамгийн эхний дохио нь энэ. Эх хэлээ хайрлахгүй бохирлож, хатуу хэлэх юм бол бузарлаж байна. Айхтар түгшүүрийн дохио өгөөд байна. Үүний төлөө бүгд дор дороо хичээмээр байна. Ялангуяа энэ телевизүүд маш их алдаа гаргаж, маш сонин үг хэллэгтэй болжээ.

С.ОТГОНБАЯР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Жаргалсайхан: Үндсэн хуульд насанд хүрсэн иргэд хөдөлмөр эрхэлж амьдарна гэж заах ёстой

Бүгд найрамдах намын дарга Б.Жаргалсайхантай ярилцлаа.

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хоёрдугаар хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн танилцуулсан саналаар үргэлжилж байна. Та Үндсэн хуульд ямар асуудлыг голчилж оруулах ёстой гэж бодож байна вэ?

-үндсэн хуулийг цаг хугацаа алдалгүй шинэчилж, өөрчилж өргөтгөх нь зүй ёсны хэрэг. Шинэчлэх нэрийн дор улам доройтуулах асуудал харин яавч байж болохгүй. Дээр нь хуулиа хэдий өөрчилсөн ч хүнээ өөрчилж чадахгүй. Монгол хүнийг Америкийн нигер, үгүй эсвэл Иракийн иргэнээр солихгүйгээс хойш бид хүнээ яах вэ гэдэг асуудлыг хөндөх ёстой юм. Өнгөрсөн 26 жилийн турш монгол хүний эрхийн тухай илүү их ярилаа. үүргийн тухай ярьсангүй. Тэгэхээр тэр үндсэн хуульдаа монгол хүний үүргийн тухай нэлээд оруулж өгөх хэрэгтэй. иргэдийнхээ үүргийг бэхжүүлэх, чадавхжуулах тухай л илүү яримаар байна.

-Тухайлбал, ямар үүргийг оруулах ёстой гэж?

-иргэн бүр заавал сонгуулиа өгсөн байх ёстой гэж оруул. Сонгууль гэдэг бол сайн дурын ажил биш. Төрийнхөө тэргүүн, төрөө сонгохын тулд иргэн бүр заавал оролцох ёстой. Тэр үүргийг нь баталгаажуулж өг. Тэгэхгүй бол сонгууль гэдэг авлига авсан кампанит ажил болж хувирлаа. Тав, арван мянга, таваг хоол, нэг шил архи өгөөд л сонгоно гэдэг болчихож. ийм байж болох юм уу. Бас нэг жишээ хөдөлмөр эрхлэлт. хөдөлмөр эрхлэлт сайн дурын асуудал байж болохгүй. хөдөлмөр бол албадан үүрэг байна. Насанд хүрсэн иргэн амьдаръя гэж бодож байгаа бол бусдын хөдөлмөрийг мөлжиж биш, өөрийнхөө хөдөлмөрөөр амьдардаг тогтолцоог бий болгосон, баталгаажуулсан хуультай болох ёстой, бид. Ажлын байрыг хэн нэгэн хүн бэлдэж өгөх шаардлагагүй. Ажлын байр байхгүй биш байгаа. Гаднаас бэлэн юм оруулж ирдгээ багасгаад татвар түрээсээ чангал. Монголд үйлдвэрлэж болох бүх зүйлээ өөрсдөө хийдэг болох хэрэгтэй. Тэгэх юм бол бид ажлын байртай болно. Байхгүй бол хүн бүхэн ажлын байрыг эрэн сурвалжилж бий болгох ёстой.

-Үндсэн хуульд хувийн хэвшлийн эрхийг хамгаалсан, бизнесийн орчныг дэмжсэн зүйл заалт оруулах ёстой гэсэн байр суурийг бизнесийн салбарынхан хэлсэн. Үүн дээр та ямар байр суурьтай байна?

-За даа, тэр ч одоо дэмий биз дээ. Тэгвэл инженерийн эрх үүрэг, малчны эрх үүрэг гэж оруулах хэрэгтэй болно. Багш нар, эмч нар гээд салбар салбарын асуудал үүснэ. зүгээр л монгол хүн төрийн хамгаалалтад байна, төр монгол хүнээ хамгаална гэчихчвэл болоод явчих юм. Өөрөөр хэлбэл, монгол хүнийхээ эрх, үүргийг хуулиар баталгаажуулж хамгаална гэж оруулчихвал зүйтэй болно. Гэтэл одоогийн үндсэн хуульд малыг төрийн хамгаалалтад авсан заалт байгаа шүү дээ. Төр монгол хүнээ биш малаа хамгаалчихаж байна. хүн бол яаж ч болох нь. Тэрнээс биш салбарын асуудлыг үндсэн хуульд оруулах шаардлагагүй. Тэртэй тэргүй татварын багц хууль зэргээр баталгаажаад явчихна.

-Зарим эдийн засагчид санхүүгийн сахилга батыг Үндсэн хуулиар баталгаажуулж өгөх нь зүйтэй гэж байгаа. Бас л шаардлагагүй юу?

-үгүй байх даа. Түүнийг эдийн засаг, мөнгөний чиглэлийн хуулиуддаа оруулах ёстой байх. үндсэн хуульдаа бол монгол хүнийг төрийн хамгаалалтад авах асуудлыг л түлхүү оруулмаар байгаа юм. Дэлхийн аль ч өнцөгт монгол хүн ямар нэгэн байдлаар амь насаа алдах, эрүүл мэндээр хохирсон тохиолдолд Монголын төр хамгаалалтдаа авч, эх оронд нь авчирдаг болмоор юм. Монгол хүн гадаад улс оронд амь насаа алдсан тохиолдол зөндөө бий. эх оронд нь авчирч чадахгүй хүний нутагт нутаглуулж байна. хубилай хааны үед монгол цэргүүд Японыг байлдан дагуулж байгаад тэнд баригдаж далайн шуурганд өртөж амиа алдсан. Одоо болтол хубилай хааны цэргүүдийн булш тэнд байна. Тэгвэл бид тэр булшийг авчрах ёстой. Япончууд Дэлхийн II дайны үед манайд олзлогдсон, амь насаа алдсан цэргүүдийнхээ булшийг бүгдийг нь нутаг руугаа аваад явчихсан.

-Та ирэх сонгуульд өрсөлдөх үү?

-Тэрийг тухайн үед л шийднэ ш дээ.

-Саяхан та ноолуурын зах зээлийг нэмэгдүүлэх Монгол, Хятадын хамтарсан арга хэмжээнд илтгэл тавьсан. Энэ үеэр та хатуухан байр суурь илэрхийлж байсан?

-Монголчууд хэн нэгэн хүний төлөө мал маллаж амьдарч байгаа юм биш. Өөрсдийнхөө төлөө л амьдарч байгаа. Малаас гарч байгаа түүхий эдийг өөрсдөө л хэрэглэж байна. Нэг төгрөгийн татвар төлөхгүйгээр шүү. Тэгсэн хэрнээ гадныхныг харахаар хамтаръя, бидний өмнөөс ирээд үйлдвэр бариад ажиллуулаад өг, бүр одоо мал маллаад өг, ямаа самнаад өг гэх нь холгүй болчихлоо. Тэгсэн мөртлөө ашгийг би авна шүү, чамд юу ч өгөхгүй гэдэг. Үүн дээр манай нийгмийн сэтгэл зүйг асар буруугаар ухуулдаг хэсэг бүлэг этгээдүүд байна. хавар ноолуур бэлдэх үеэр ноолуурын үнийг хиймлээр өсгөдөг. 70 ам.доллар байсан ноолуурыг өнгөрсөн жил 110 ам.доллар болгосон. Тэгээд 140 болтол нь хий хоосон хөөрөгдлөө. Гэтэл одоо 70 ам.доллараар ноолуур авах хүн байхгүй. Ноолуур бол эрдэнэс биш. хүний амьдралын чухал хэрэгцээтэй зүйл ч биш. энэ зүгээр л хувцас хийдэг түүхий эд, материал. энэ дэлхий дээр 6.9 тэрбум буюу дийлэнх хүн ноолуур огт хэрэглэхгүй амьдарч байна. Гэтэл манай монголчууд тал дээр амьдардаг, мэдээллээс тасархай болохоор ноолуур гэдэг чухам амь амьдрал нь гэж ойлгодог. үүнийгээ больцгоо.

Дээр нь энэ замбараагүй худалдаа наймаа хийж байгаа учраас өнөөдөр арьс ширнийхээ үнийг унагасан. Өнөөдөр ямар ч малын арьс зарагдахаа больсон. ингэж явж байгаад ноолуурын үнэ ч унана. Бүр навсайтал унана. хүн тоож авахаа болино. Яах юм, ноолуур аваад үйлдвэрлэгчид нь нэл алдагдалтай ажиллаж байгаа нөхцөлд. Өнөөдөр дэлгүүрүүдээр дүүрэн ноолууран цамц байна. Тэгвэл малчид, ченжүүд яагаад авч өмсөхгүй байгаа юм. Цамцыг нь болохоор авдаггүй мөртлөө түүхий ноолуурыг нь зарж баяжина гээд гүйгээд байдаг. Асуудал энд байгаа юм. Манайхан нийтээрээ туйлширдаг. Барилга гэвэл бүгдээрээ барилгачин болж газар авах гээд гүйнэ, нүүрс зөөгөөд баяжиж байна гэвэл бүгд нүүрс зөөх гээд байдаг. Алт ухаж байна гэвэл нэг уулын нөмөрт очоод тарвага шиг газар доогуур орчихдог. ийм замбараагүй байдлаас бид салах ёстой. эс тэгвэл бид хэзээ ч баяжихгүй юм билээ.

-Тэгээд яах ёстой гэж?

-Татвар төлбөл бүгд төлдөг болж амьдрах ёстой. Тэрнээс биш нэг хэсэг нь татвар төлөөд нөгөө хэсэг нь төлдөггүй. Өдөр шөнөгүй торгон дээл өмсөж том чулуу нүхэлж барьчихаад л морь, унаж найр наадам хийж өдөр шөнөгүй архидан согтуурдгаа боль. энэ чинь хөгжил биш ээ. Ийм замбараагүй байдал яваандаа даамжраад Монгол Улсыг нийгэм, эдийн засгийн гүв гүнзгий хямрал руу түлхэхэд бэлэн болчихоод байна. Тиймээс дор бүрнээ хүн бүр хариуцлагатай баймаар байна. Дээр ярьсанчлан зөвхөн эрхийн тухай ярих биш үүргийнхээ тухай ярья. Монгол Улсын хөдөлмөрийн насанд хүрсэн иргэд бүгдээрээ ажил хөдөлмөр хийдэг болох хэрэгтэй байна. Гэтэл өнөөдөр бүгд малаа зараад, нэг нэг приус аваад уначихсан. Нийтээрээ ажил хийдэггүй, ажил голдог. хулхины хэдэн сургуулиас хуурамч диплом аваад бүгд конторын ажилтан болох сонирхолтой. Нийгмийн баялаг бүтээдэг хүн алга. Инженер ажилтнууд хомсдож үйлдвэр ажиллуулахад үнэхээр боломжгүй болж эхлээд байна.

Б.ЭНХЗАЯА

Categories
мэдээ нийгэм

Хаздаг хар хорхойн нүүдлээс сэрэмжлүүлж байна

Нийслэл хот, хөдөө орон нутаг болон зусланд хаздаг хар хорхойн нүүдэл их байгаа аж. Оройн цагаар ихэвчлэн гарч ирдэг тул нялх хүүхэдтэй эцэг, эхчүүд анхааралтай байхыг сануулж байна. Энэ талаар нэгэн иргэн цахим хуудастаа сэрэмжлүүлэг бичжээ. Тэрбээр “Гадуур хар хорхой маш их байна. Сибирийн түймрээс дайжсан байх. Эцэг эхчүүд хүүхдийнхээ чихийг хамгаалж, шалгаж байгаарай” гэсэн байна.

Иргэн Ц-ийн хүүхдийн чихэнд хар хорхой орж, яаралтай түргэн тусламжийн 103 утсанд холбогдоход нэн түрүүн чихэндээ дүүртэл ус хийхийг зөвлөжээ. Зааврын дагуу ус хийсний дараа хар хорхой унаад ирсэн байна. Хар хорхой орсон тохиолдолд яаралтай арга хэмжээ авахгүй бол хэнгэрэг гэмтээж, цааш тархи руу ордог ажээ. Мөн энэ шавьжны булчин маш сайн хөгжсөн тул хазуулсан тохиолдолд тодорхой хэмжээгээр өвдөж, сорвижилт үүсдэг байна.

Categories
мэдээ нийгэм

Монголд анх удаа мөөгний фестиваль болж байна

Монголын мөөг судлаач, сонирхогчдын өдөрлөг өнөөдөр Б.Явуухулангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд болж байна.

Монголын мөөг судлаач, сонирхогчдын нийгэмлэгээс анх удаагаа зохион байгуулж буй өдөрлөгт байгалийн болон таримал мөөгний төрлүүдийг дэлгэн, иргэдэд мөөг тарих, хэрэглэж ашиглах талаар мэргэжлийн зөвлөгөө өгч буй юм. Мөн мөөгний үзэсгэлэн-худалдаа болж байна. Энд Сэлэнгэ аймгийн Сайхан сумаас ирсэн иргэн Х.Отгонхишигтэй уулзвал, “Өрхийн хэмжээнд мөөг тарьдаг. Улирлын чанартай тарьж ургуулдаг учир үр ховор байна. Таримал мөөг нь байгалиас түүсэн мөөгнөөс амт чанар, ач холбогдлоор дутдаггүй. Хүмүүс их авдаг” гэсэн юм.Өдөрлөгийг зохион байгуулж буй ХААИС-ийн Биотехнологи-үржүүлгийн тэнхимийн профессор, багш Х.Алтанцэцэг, “Иргэд байгалиас түүж авчирсан болон үржүүлгээр тарьж ургуулсан мөөгөө арчлах, хэрэглэх талаар биднээс зөвлөгөө авч байна. Сүүлийн үед мөөгний үр ховор боллоо гэж байна. Гэхдээ нэг үеэ бодвол манайхан үр үржүүлж тарьж ургуулж байна. Жишээ нь, энд ирээд буй “Эгэл далбига” ХХК-ийнхан мөөгний үрийг лабораторид тарьж үржүүлж байна” гэв. Тэрээр, “Манай улсад мөөгний судалгаа хангалтгүй байгаа. Өнгөрсөн зургадугаар сарын 12-нд болсон Мөөг судлаач, сонирхогчдын зөвлөгөөнөөр судалгаа, үржүүлгийг сэргээж, өргөжүүлэхээр болсонд баяртай байгаа” гэв. Монголын мөөг судлаач, сонирхогчид мөөгний талаар мэдээллийн “MUUG.mn” сайт нээснээ өнөөдөр мөн танилцууллаа. Цаашид мөөгний өдөрлөгийн жил бүр тогтмол хийж байхаа зохион байгуулагчид хэлж байв. Мөөг судлаач, сонирхогчдын өдөрлөг Б.Явуухулангийн цэцэрлэгт хүрээлэнд өнөөдөр 16.30 цаг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Ирэх долоо хоногт цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Даваа гариг /2019/08/05/


Чингэлтэй

10:30-20:00 цагт ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор

Сүхбаатар

10:30-20:00 цагт СБД 3-р хороо Ивээлт номун СӨХ, Иргэн Өнөр, Бүрэнжаргал, Идэрцог, Хандсүрэн, Оюунцэцэг, СБД-ийн ЗДТГ, Гурван эвтэн ХХК, ОСНААУГ-ын ХҮТ-8, Монгол Оросын хамтарсан 3-р сургууль, 54, 160-р цэцэрлэгүүд, Мобиком ХХК болон эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул

11:00-17:00 цагт ХУД 11-р хороо Зайсан толгойн өвөр, ШШГЕГ-ын харьяа Хорих ангийн нэгдсэн эмнэлэг, хорих анги, Далай омбо, Си Си энд Би Би ХХК, Ханбогд жуулчны бааз /Энигма ХХК/, Иргэн Ганбат болон эдгээрийн ойр орчмоо

11:00-18:00 цагт ХУД 10-р хороо Онч СӨХ 60/1, 60/2, 61/1, 61/2, 62, 63, 64-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

Төв аймаг

09:00-18:00 цагт Баян, Баянжаргалан, Баянцагаан сум болон Баян, Цэцэнс Майнинг, Такаражин, Ноён Гари, Рео, Говь хурах, Мон-коул петро майнинг, Шохой чулууны үйлдвэр, Минералплас ХХК-ууд, Төмөр зам орчмоор

10:00-18:00 цагт Баяндэлгэр сум

Мягмар гариг /2019/08/06/


Сүхбаатар

10:30-20:00 цагт СБД 3-р хороо Ивээлт номун СӨХ, Иргэн Өнөр, Бүрэнжаргал, Идэрцог, Хандсүрэн, Оюунцэцэг, СБД-ийн ЗДТГ, Гурван эвтэн ХХК, ОСНААУГ-ын ХҮТ-8, Монгол Оросын хамтарсан 3-р сургууль, 54, 160-р цэцэрлэгүүд, Мобиком ХХК болон эдгээрийн ойр орчмоор

Чингэлтэй

10:30-17:00 цагт ЧД 4-р хороо Үндэсний түүхийн музей, ТЕГ, Цаг уур орчны шинжилгээний газар, УЕП, ХЗДХЯ ЦЕГ-ын МШУТ, УНДЕГ, ЦЕГ, ЭЦА, ШШГЕГ, ТТАХ-ын нэгдсэн эмнэлэг, Улсын мөрдөн байцаах газар, НТЗ-ны IV байр, Замын хөдөлгөөний удирдлагын төв болон эдгээрийн ойр орчмоор

10:30-20:00 цагт ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул

11:00-18:00 цагт ХУД 10-р хороо Онч СӨХ 60/1, 60/2, 61/1, 61/2, 62, 63, 64-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

Төв аймаг

09:30-18:00 цагт Баянцагаан сум болон Шохой чулууны үйлдвэр, Минералпла орчмын хэрэглэгчид

10:00-17:00 цагт Баян сум болон СЭНВО, Алтан оршихуй, ТЭДЭО дэд станцын хэрэглэгчид, Баянхурай, ШШГЕГ-ын харьяа хорих анги, Төмөр замын 14-р зөрлөг, Бамбар, Монгол-Чех, Багахангай орчмоор

10:00-18:00 цагт Баяндэлгэр сум

Лхагва гариг /2019/08/07/


Баянзүрх

10:30-17:00 цагт БЗД 8-р хороо Офицерын 36, ХЦУГ-ын ажилчдын орон сууц /16 айл/, 70-р байрууд болон Улаанхуаран орчмоор

Чингэлтэй

10:30-20:00 цагт ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор

Баянгол

11:00-18:00 цагт БГД 4, 6-р хороо 10-р хороолол 16-25, 101-105, ХД-ийн 27, ТЭЦ-ийн 47, 81-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул

11:00-18:00 цагт ХУД 4, 13-р хороо Яармагийн 2-р буудал, Бизнесийн дээд сургууль, Мөрөөдлиийн дээд сургууль 63-р сургууль, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, ББСХ, Алтай хангай ХХК-ууд, Нийслэлийн түргэн тусламж, ЗХЖШ-ын ЦТГ, Худгууд болон эдгээрийн ойр орчмоор

Төв аймаг

09:00-18:00 цагт Баянцогт сумын Иргэн Мөнхбаяр, Цогбадрах, Жамбалсүрэн, Могол ноос ХХК болон эдгээрийн ойр орчмоор

09:30-18:00 цагт Баянцагаан сум болон Шохой чулууны үйлдвэр, Минералплас ХХК орчмоор

10:00-18:00 цагт Баяндэлгэр сум

Пүрэв гариг /2019/08/08/


Баянзүрх

11:00-17:00 цагт БЗД 10, 28-р хороо Мягмар АОС, Хужирбулан орчмоор

10:30-17:00 цагт БЗД 8, 12, 13, 22-р хороо МИК лаборатори /10 кВ/, Жанжины 26, Төмөр замын 1, Чулуун овооны 1-8, Чулуутын 1-8, Улаанхуарангийн 7/А, Б, Дүүрэгийн 6-9-р гудамжууд, Алтан тэвш АОС, 14-р хорооллын 62, 99, 119, 15-р хорооллын 89, ЭТӨЧ 81, 107, 16-р хорооллын 50, 60, Энхтайваны 101-110, 127/1-8, Данзангийн 3, Икс апартментын 4/А-D байрууд, БХЯ-ны БЗА, ШУА-ийн Түүх археологи, Физик технологи, Биологи, Хими, химийн технологийн хүрээлэнгүүд, БО хэмжилзүйн төв, МУИС-ийн Цөмийн судалгааны төв, ЗХЖШ-ын 052-р анги ҮАА хэлтэс, Цэргийн төв эмнэлэг, Үндэсний архивын газар, Амгалан амаржих газар, Энэрэл эмнэлэг, ЦАБ СӨХ болон эдгээрийн ойр орчмоор

Сүхбаатар

10:30-20:00 цагт СБД 8-р хороо Амила цэцэрлэг, Иргэн Батсуурь, Батцэцэг, Батдорж, Баттөгс, Эрхийн хөршүүд СӨХ, МУИС ХБ-5, ОБ-3, 4, 5, ОСНААУГ-ын ХҮТ-5, ЭЗДС, Улаанбаатар зам засвар арчлалт, Эмнэлгийн техник, Цогт баясах үйлс, Гастрологи ХХК-ууд, Очир СӨХ, Дүрслэх урлагийн сургууль болон эдгээрийн ойр орчмоор

Чингэлтэй

10:30-20:00 цагт ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор

Баянгол

11:00-18:00 цагт БГД 4, 6-р хороо 10-р хороолол 16-25, 101-105, ХД-ийн 27, ТЭЦ-ийн 47, 81-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул

11:00-18:00 цагт ХУД 4-р хороо Яармагийн 2-р буудал, Бизнесийн дээд сургууль, Мөрөөдлиийн дээд сургууль 63-р сургууль, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, ББСХ, Алтай хангай ХХК-ууд, Нийслэлийн түргэн тусламж болон эдгээрийн ойр орчмоор

Төв аймаг

09:00-18:00 цагт Аргалант сумын Хаан банк, Молцог шим ХХК, Төрийн банк, Иргэн Дамдин, Мобиком, Жимобайл, Петровис ШТС, Жикс 1, 2, 3, Тусжин, Молцог элс жуулчны бааз, Хос бэрс, Лунобатор, Тахь 1, 2 ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

09:30-18:00 цагт Баянцагаан сум болон Шохой чулууны үйлдвэр, Минералплас ХХК орчмоор

10:00-18:00 цагт Баяндэлгэр сум

Баасан гариг /2019/08/09/


Сүхбаатар

10:30-20:00 цагт СБД 8-р хороо Амила цэцэрлэг, Иргэн Батсуурь, Батцэцэг, Батдорж, Баттөгс, Эрхийн хөршүүд СӨХ, МУИС ХБ-5, ОБ-3, 4, 5, ОСНААУГ-ын ХҮТ-5, ЭЗДС, Улаанбаатар зам засвар арчлалт, Эмнэлгийн техник, Цогт баясах үйлс, Гастрологи ХХК-ууд, Очир СӨХ, Дүрслэх урлагийн сургууль болон эдгээрийн ойр орчмоор

Чингэлтэй

10:30-20:00 цагт ЧД 17, 18-р хороо Сурагчийн 1-5, 28-44, 58-65, 71-76, 79-81, 84, 85, Яргайтын 28, 29, 32, Баянхайрханы 1-8-р гудамжууд, Зүрх уул, МОНЦАМЭ-ийн зуслан, Чингэлтэй уул, Мужаан цех, Үйлс нэгтэн өрхийн эмнэлэг, 37-р сургууль, Дэлхийн зөн ОУБ, Иргэн Шижирбаатар, Бумбаа /дэлгүүрүүд/, 103-р цэцэрлэг, Чингэлтэй аз, Элбэг дулаан ХХК-ууд, Иргэн Мягмарсүрэн, Даян, Баярхүү, Сандмаа болон эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул

11:00-18:00 цагт ХУД 4-р хороо Яармагийн 2-р буудал, Бизнесийн дээд сургууль, Мөрөөдлиийн дээд сургууль 63-р сургууль, ХУД-ийн нэгдсэн эмнэлэг, ББСХ, Алтай хангай ХХК-ууд, Нийслэлийн түргэн тусламж болон эдгээрийн ойр орчмоор

Сонгинохайрхан

11:00-18:00 цагт СХД 12, 13-р хороо Мөнгөн гүүр эмнэлэг, 99, 104, 105-р цэцэрлэгүүд, 1-р дунд сургууль,1-р хорооллын 1, 2, 11, 12/А, Б, 13, Залуус 27-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор

Төв аймаг

10:00-18:00 цагт Баяндэлгэр сум

10:00-18:00 цагт Баянжаргалан сум болон Цэцэнс Майнинг, Такаражин, Ноён Гарри, Рео, Говь хурах, Монкоул петро майнинг ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

Бямба гариг /2019/08/10/


Төв аймаг

10:00-18:00 цагт Баянжаргалан сум болон Цэцэнс Майнинг, Такаражин, Ноён Гарри, Рео, Говь хурах, Монкоул петро майнинг ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

Ням гараиг /2019/08/11/


Төв аймаг

10:00-18:00 цагт Баянжаргалан сум болон Цэцэнс Майнинг, Такаражин, Ноён Гарри, Рео, Говь хурах, Монкоул петро майнинг ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан тэжээлт хөдөлгүүртэй машин нэгдүгээр эгнээгээр зорчихгүй

Бүрэн цахилгаан тэжээлт хөдөлгүүртэй тээврийн хэрэгсэл ногоон өнгийн дугаар аваад нэгдүгээр эгнээгээр зорчиж болно гэх мэдээлэл гараад буй юм. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад “Бүрэн цахилгаан тэжээлт хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүй зорчуулж, авто зам ашигласны төлбөр, татварын хөнгөлөлт эдлүүлнэ. Харин ногоон өнгийн дэвсгэртэй улсын бүртгэлийн дугаартай автомашинтай иргэд нэгдүгээр эгнээгээр явах нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж байгааүйлдэл болно. Тиймээс нэгдүгээр эгнээгээр зорчих боломжгүй” гэлээ.