Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэв

Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын Сэлэнгэ нутгийн хөтөлбөртэй хамтран гүний усны сургалтыг Алтанбулаг сумын нутаг дэвсгэр “Гүннуур”-т урсгал усны сургалтыг Сүхбаатар сумын нутаг дэвсгэр “Орхон” голд зохион байгууллаа. Сургалтад Сүхбаатар сум дахь эрэн хайх, аврах анги, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар анги, Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр анги, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр анги, Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 45 алба хаагч хамрагдсан байна.

Алба хаагчдад уснаас эрэн хайх аврах ажиллагааны мэдлэг олгох, харилцан туршлага солилцох зорилгоор зохион байгуулсан тус сургалтаар “Уснаас эрэн хайх, аврах ажиллагааг зохион явуулах журам”, “Аврагч-усчин шумбагчийн аюулгүй ажиллагааны зааварчилгаа”, шумбагчийн дохио, усанд сэлэх арга техник, үерт автсан нэрвэгдэгчдийг болон эд хөрөнгийг завиар зөөвөрлөх аюулгүй ажиллагаа, зэрэг сэдвээр дадлага сургалтыг зохион байгуулж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүллээ гэж Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

“Богдхан уулын трейл 2019” олон улсын гүйлтийн тэмцээнд ахлах ахлагч Д.Ариунжаргал дэд байр эзэллээ

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Японы “Шёова холдинг” группийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан “Богдхан уулын трейл 2019” олон улсын гүйлтийн тэмцээний 21км -ийн 35-49 насны ангилалд Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын аврагч, ахлах ахлагч Д.Ариунжаргал дэд байрт шалгарлаа.

Тус тэмцээн нь 64, 21, 10 км-ийн зайд буюу Хөшигтийн хөндийгөөс Манзуширийн хийд, Цэцээ гүн, Зайсан толгой чиглэлд зохион байгуулагдсан бөгөөд 10 гаруй орны 150 гаруй тамирчин оролцож, насанд хүрэгчид, ахмад, өсвөр үе гэсэн гурван насны ангилалд өрсөлдсөн байна.

Ахлах ахлагч Д.Ариунжаргал нь Онцгой байдлын байгууллагад 20 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд Онцгой байдлын албаны баг, тамирчдаа төлөөлөн мэргэжлийн уралдаан, тэмцээнд тогтмол амжилттай оролцдог тэргүүний шилдэг алба хаагчдын нэг юм.

Categories
мэдээ нийгэм

Дарь-Эхийн замын зорчих хэсэг эвдэрч, түгжрэл саатал үүсчээ

Их хэмжээний усархаг бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр болох Дарь-Эхийн замын зорчих хэсэг эвдэрч, замын нөхцөл байдал хүндэрсэнтэй холбоотойгоор хөдөлгөөний эрчим удааширч, түгжрэл саатал үүсчээ. Иймд замын хөдөлгөөнд оролцогчид замын хөдөлгөөний дүрмийн дагуу анхаарал болгоомжтой оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Үерийн аюулаас сэргийлье

Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт түрээсийн орон сууцанд бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулна

Зорилтот бүлгийн иргэдийг “Буянт-Ухаа 2” 972 орон сууцны хороололд түрээсээр хамруулах цахим бүртгэл хаагдсан талаар НОСК-иас мэдээлэл хийлээ.

“Цахим бүртгэлийг өнгөрсөн 14 хоногт явуулж өчигдөр бүрэн хаасан. Хоцорсон иргэдийг нэмж бүртгэх боломжгүй. Харин бүртгүүлж баталгаажуулсан иргэдээс нэмэлт мэдээлэл авна. Ингэхдээ одоо бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулж эрэмбэлнэ. Шалгарсан иргэдээс нэмэлт мэдээллийг ажлын гурав хоногт багтаан авна” гэж НОСК-ийн захирал Б.Сүхбаатар мэдэгдлээ. Бүртгэлээс хоцорсон иргэд хичнээн байгаа талаар тодруулахад тэрээр тун цөөн байгаа гэв.

Цахим бүртгэлд нийт 35.058 иргэн хамрагдаж хүсэлтээ баталгаажуулсан байна. Үүнээс:

  • Залуу гэр бүлийн ангилалд 4443 иргэн,
  • Төрийн албан хаагчийн ангилалд 6542 иргэн,
  • Хувийн байгууллагад ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгч гэсэн ангилалд 9549 хүн,
  • 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийн ангилалд 960 иргэн,
  • Өрх толгойлсон эцэг/эх гэсэн ангилалд 3148 хүн,
  • Ахмад насны ангилалд 7166 хүн,
  • Хөгжлийн брэхшээлтэй иргэн болон халамжилагч гэр бүл гэсэн ангилалд 3134 иргэн,
  • Гамшигт аюул үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдийн ангилалд 116 иргэн бүртгүүлсэн байна.

НОСК-ийн захирал Б.Сүхбаатар цааш мэдээлэхдээ, “Манай байгууллага зөвхөн бүртгэлийг хийсэн бөгөөд одоо үлдээд буй сонгон шалгаруулах ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан Түрээсийн орон сууцанд хамрагдах иргэдийг сонгон шалгаруулах комисс зохион байгуулж хийнэ” гэв. Есөн хүний бүрэлдэхүүнтэй тухайн комисс маргаашнаас хуралдаж, иргэдийг орон сууцанд хамруулах журам гаргаж, журмын дагуу бүртгэлд хамрагдсан иргэдийг эрэмблэх юм байна. Бүртгүүлсэн иргэдийг энэ 7 хоногт багтаан сонгон шалгаруулна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Хурандаа генерал С.Равдангийн дурсгалын хөшөөний нээлт боллоо

БНМАУ-ын төр, нийгэм, цэргийн нэрт зүтгэлтэн, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд асан, хурандаа генерал Сандивын Равдангийн дурсгалын хөшөөний нээлтийн арга хэмжээ Дорнод аймагт боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд тус аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал, үе үеийн генерал болон холбогдох удирдлагууд, Равдангийн хүү, Монгол Улсаас БНТУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Р.Болд тэргүүтэй үр хүүхэд, төрөл төрөгсөд нь оролцлоо.

Дээрх хөшөөг Халх голын түүхт ялалтын 80 жилийн ой, генерал цол олгож эхэлсний 75 жилийн ойд зориулан хурандаа генерал С.Равдангийн үр хүүхдүүд санаачлан бүтээж, орон нутгаас тохижилт, зам талбайг хийхэд дэмжиж ажиллажээ.

Categories
мэдээ нийгэм

Алба хаагчид гэр бүлийнхний хамт “Эрүүл агаар эм” өдөрлөгт оролцлоо

Эргүүл хамгаалалтын газрын Төрийн хамгаалалтын хэлтсийн алба хаагчид гэр бүлийнхний хамт “Эрүүл агаар эм” сэдэвт өдөрлөгийг зохион байгууллаа.

Тус өдөрлөгийг Булган аймгийн Дашинчилэн сумын нутагт Чулуут нуурын амралтын газарт “Хоггүй орчин бидний эрүүл мэнд” уриан дор 2019.08.03-2019.08.04-ний өдрүүдэд зохион байгуулсан юм.

Алба хаагчдын амралт чөлөөт цагийн зөв боловсон өнгөрүүлэх, хамт олны эерэг уур амьсгалыг бэхжүүлэх зорилгоор 3 төрлийн тэмцээн уралдааныг зохион байгуулав.

Хэлтсийн аврага шалгаруулах Үндэсний бөхийн барилдаанд хурд, хүч авхаалж самбаагаа уралдуулан барилдсан хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч Д.Дагвачимэд түрүүлж, хамгаалалтын офицер, цагдаагийн дэслэгч Г.Очирбат үзүүрлэлээ.

Буухиа уралдаан тэмцээнд хамгаалалтын цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Анхбаяр /эхнэрийн хамт/ амжилттай оролцож тэргүүн байр эзэлсэн юм.

Мөн алба хаагчид болон тэдний гэр бүлийнхэн сайн дурын үндсэн дээр 50-100 метр доторх хог, хаягдал, гол дагуух хогийг цэвэрлэж, хоггүй орчинг бүрдүүллээ.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний 550 сургагч багш бэлтгэх сургалт эхэллээ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт 2019-2020 оны хичээлийн жилийн босгон дээр Сургалтын хөтөлбөрийг сайжруулж, энэ дагуу үндэсний сургалтыг эхлүүллээ. Эхлээд 8 дугаар сарын 5-10-нд үндэсний хэмжээнд сургалт явуулах үндэсний сургагч 550 багшийг бэлтгэх юм. Бэлтгэгдсэн сургагч багш нар 8 дугаар сарын 15-аас орон нутагт, мөн сарын 27-оос нийслэлд сургалтаа хийнэ. Сургалтад Монголын бүх багш нар, сургуулийн удирдлага (нийт 44000 хүн), БСУГ-ын дарга, мэргэжилтэнг бүрэн хамруулж байгаагаараа онцлогтой. Үүний зэрэгцээ мэргэжлийн боловсролын ерөнхий эрдмийн багш нар, багш бэлтгэдэг их дээд сургуулийн дидактикийн багш нар, ажил идэвхтэй хайж буй багш нар сургалтад оролцох нь нээлттэй байна.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ САЙЖРУУЛАЛТ ХИЙСЭН АНХНЫ ТУРШЛАГА

Сургуулийн өмнөх болон бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг цаг үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэн хөгжүүлж ирсэн билээ. Сургалтын хөтөлбөрийг 1998 оноос өмнө 10 жилийн, 1998 оноос хойш дундажаар 4 жилийн давтамжтайгаар шинэчилж иржээ. Одоо мөрдөж байгаа бага боловсролын сургалтын хөтөлбөрийг 2014, суурь боловсролын хөтөлбөрийг 2015, бүрэн дунд боловсролын хөтөлбөрийг 2016 оноос батлан хэрэгжүүлж байна.

Ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, хөгжүүлж ирсэн түүхэн практикаас авч үзэхэд дэлхийн чиг хандлага, манай орны бодит түүхэн шаардлагаар сургалтын хөтөлбөрийг үе үе шинэчилж ирсэн боловч аль нэг хөтөлбөрийг судалгааны үр дүн үндэслэн хэрэгжих явцад нь сайжруулалт (update) хийж, хэрэгжилтийг дэмжсэн тохиолдол байхгүй тул энэ удаагийн ажил нь хөтөлбөрт сайжруулалт хийсэн анхны туршлага гэж үзэх боломжтой.

СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРХЭН САЙЖРУУЛАВ?

Сургалтын хөтөлбөрийн сайжруулалтыг агуулгын давхардлыг арилгах, залгамж холбоог тодорхой болгох, хүндрэлийг арилгах, суралцах үйлийн тоог цөөлж багтаамжийг багасгах, суралцагчийн эзэмших мэдлэг, чадварын илэрхийлэл болсон суралцахуйн зорилтын томьёололыг онол арга зүйн шаардлагад нийцүүлэн засах, шинээр томьёолох зэрэг арга замаар хийсэн.

Бага боловсролын бүх судлагдахууны сургалтын хөтөлбөрийн агуулгыг нийт 1242 суралцахуйн зорилтоор тодорхойлж байсан бол сайжруулсан сургалтын хөтөлбөрт 755 болж дундажаар 35.5 % буурсан байна. Энэ мэтчилэн суурь боловсролын 8.7 %, бүрэн дунд боловсролын 9.2%-иар агуулга тус тус буурсан байна. Энэ баримт бол зөвхөн тоон өөрчлөлт юм.

Сургалтын хөтөлбөрийн сайжруулалтын гол асуудал нь чанарын сайжруулалт юм. Чанарын сайжруулалтыг агуулга дахь суралцахуйн зорилтын үндсэн шаардлага болсон төрх байдал, гүйцэтгэл, нөхцөл, шалгуурыг тодорхой болгох замаар хэрэгжүүлсэн. Мөн энэ удаагийн сайжруулалт нь зөвхөн сургалтын хөтөлбөрийн агуулга төдийгүй зорилго, зорилт, үнэлгээний арга зүйг сайжруулсан. Тухайлбал, бага, суурь боловсролын үнэлгээний зорилт, шалгуур, жинг тодорхойлж хөтөлбөрт тусгаж өгсөн.

Сургалтын хөтөлбөрүүдийг сайжруулахаас гадна тэдгээрийг хэрэгжих нөхцөл боломжийг бий болгох, хэрэгжилтийг дэмжих талаар сургалт семинар зохион байгуулах хэрэгцээ байгааг хөдөө орон нутгаар явж ажиллахад багш нар маань хэлж байсан. Учир нь “багш нар сургалтын цөм хөтөлбөрт тусгасан хичээл тус бүрт тодорхой заасан зарчим зорилго, зорилт зэргийг ерөнхийдөө ойлгож байгаа хэдий ч хөтөлбөрийг сурагчийн тодорхой чадамжуудад буулгах нь хүндрэлтэй байгаа” тухай санал ихээр гарч байлаа. Мөн суралцахуйн зорилтын тодорхойлолтыг тодорхой үйл, ур чадварыг ажиглаж болохуйц, хэмжиж болохуйц, сурагчийн чадамжийн хүрээнд байхаар тодорхойлох, шинэчлэх шаардлагатай гэж саналдаа тусгасныг бид харгалзан үзсэн.

Categories
энтертаймент-ертөнц

“Харанга” хамтлаг 30 жилийн ойн концертоо хийнэ

Харанга хамтлаг байгуулагдсаны 30 жилийн ой энэ онд тохионо. Монголын рок, попын домог болсон Харангынхан ойн тоглолтоо ирэх аравдугаар сарын 19-нд хийхээр товложээ. Тэд ойн баяртаа зориулж шинэ цомог гаргах бөгөөд цомгийн дуунууд бэлэн болсон байна. 20 жилийн ойгоороо “Best of Haranga” тоглолтоо “UB Palace”-д хийж байсан тэд 30 насны төрсөн өдрөө хөлтэй тэмдэглэхээр бэлтгэж байна.

Categories
мэдээ нийгэм

“Аравт” уралдааны Монгол, Оросын баг гараанаас гарлаа

Аравт” морин цэргийн уралдааны 130 км-ийн холын зайн маршид эхний гараанд явсан Казахстан, Киргиз улсын баг тамирчид өнөөдөр бариандаа орж, Монгол Оросын баг гараанаас гарлаа.

Цэргийнхэн дайн тулааны талбарт бус, тэмцээн уралдааны талбарт авхаалж самбаа, тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвараа сорьж өрсөлдөх ёстой” гэсэн энх тайванч үзэл санаан дор олон улс орнуудыг эгнээндээ нэгтгэсэн “Олон улсын цэргийн наадам”-д манай улс оролцогч орноос зохион байгуулагч улс болон нэгдэж, “Аравт” олон улсын морин цэргийн уралдааныг эх орондоо зохион байгуулж байна.

Цэргийн алба хаагчийн бэлтгэл сургуулилт, ур чадвар, тэсвэр хатуужлыг сорих алсын зайн морин маршид Казахстан, Киргизийн баг тамирчид өчигдөр гараанаас гарсан бол өнөөдөр Монгол, ОХУ-ын баг тамирчид уралдааны замд гарах аж. Монголын баг өглөөний 08.00 цагт гараанаас гарсан бол, Оросын баг 10.00 цагт хөдөлсөн. Баг тамирчдыг “Аравт” уралдаан зохион байгуулах хорооны дарга, хошууч генерал Ж.Бадамбазар тэргүүтэй удирдлагууд гаргаж өгөв.

Холын зайн марш нь 130 км-т морьтой усан болон минийн саад туулж, морь бугуйлдах, түүнийгээ уналгад бэлтгэх, молцог элсэнд хоноглох, шархтныг татаж гаргах, сум, галт хэрэгслээ мориор зөөвөрлөх зэрэг даалгаврыг гүйцэтгэнэ. Монголын багийг ЗХЖШ-ын Сургалтын хэлтсийн Биеийн тамир, спортын тасгийн мэргэжилтэн, дэд хурандаа Ч.Мөнхтүшиг дасгалжуулсан юм.