Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймаг-Улаан-Үд чиглэлд тээврийн шинэ чиглэл нээгдэнэ

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хүргэх үүднээс Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан-Үд хот чиглэлд энэ сарын 9-ний өдрөөс зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр боллоо.

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Тээврийн ажлын хэсгийн 14 дүгээр хуралдаанаар тохиролцсоны дагуу ийнхүү улс хоорондын шинэ чиглэл нэмэгдэж байна.

Тус чиглэлд улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг эхлүүлснээр иргэдэд стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тогтмол цагийн хуваарийн дагуу ая тухтай үйлчилгээг хүргэх нөхцөл бүрдэх юм. Тээвэрлэлтийг Монголын талаас “Зэлтэрийн зам” ХХК, ОХУ-ын талаас “Восток транс” ХХК-ууд гүйцэтгэнэ.

Үйлчилгээний цагийн хуваарь болон үнэ тарифыг танилцуулж байна.

Цагийн хуваарь:

• Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас: Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Ням гарагуудад өглөөний 04:30 цагт тогтмол гүйцэтгэнэ.

• ОХУ-ын Улаан-Үд хотоос: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Бямба гарагуудад 12:00 цагт тогтмол гүйцэтгэнэ.

Тээвэрлэлтийн зай: 260,5 км

Тээвэрлэлтийн хугацаа: 6 цаг 45 минут

Хөдлөх цэг:

• Монголын талаас: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төмөр замын вокзал

• Оросын талаас: ОХУ-ын Улаан-Үд хотын автовокзал

Тариф:

Монгол талаас: Том хүн 26,000 мянга

ОХУ-ын талаас: 650 рубль
Хүүхэд: 13,000 мянга 325 рубль

Categories
мэдээ нийгэм

Сайд асан Б.Батзоригт холбогдох шүүх хурал хойшиллоо

“Онч шийдэл” төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзоригт холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 14.00 цагт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хуралдаан хойшиллоо.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч “Онч шийдэл” компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэ-Очир, Ш.Алтангадас, өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцоож болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцсон байна. Шүүх хуралдааны явцад талуудаас нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурваст үйл ажиллагаа явуулахгүй байхыг анхааруулж байна

Мэргэжлийн хяналтын байгууллагаас “Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ” ТӨХК-ийн үйл ажиллагаа, цахилгаан дамжуулах агаарын шугамын хамгаалалтын зурвасын дэглэм сахиулалтын байдалд долоодугаар сарын 29-нд гүйцэтгэлийн хяналт шалгалт хийжээ.

10 аж ахуйн нэгжид хийсэн гүйцэтгэлийн хяналт шалгалтаар “Мултипак” ХХК нь хамгаалалтын зурвасыг бүрэн чөлөөлсөн бол үүрэг даалгаврыг биелүүлээгүй дөрвөн аж ахуйн нэгжийн цахилгаан эрчим хүчийг хязгаарлан, хамгаалалтын зурваст байрлуулсан контейнерууд, автомашин техник хэрэгслүүд, төмөр бэлдэц, асгасан шороо зэргийг зөөж, зайлуулах ажлуудыг хийлгэв. Улмаар газар чөлөөлөх асуудлыг холбогдох байгууллагад тавьж, шийдвэрлүүлэхээр ажилласан байна.

Цахилгаан дамжуулах шугамын хамгаалалтын зурваст үйл ажиллагаа явуулах, техник болон объект байрлуулах нь хүчтэй бороо, салхи, шуурга, үер зэрэг байгалийн үзэгдэл, бусад болзошгүй аюулын үед гал гарах, цахилгаанд цохиулах, улмаар хүний эрүүл мэнд, амь нас хохирч болзошгүй нөхцөлийг бий болгож байгаа юм.

Түүнчлэн шугам сүлжээний найдвартай ажиллагааг алдагдуулах, шугам таслах, гэмтээх, засвар үйлчилгээ явуулахад хүндрэл учруулдаг.

Иймд өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугам, дэд станцын хамгаалалтын зурвас газарт байрлаж буй иргэд, аж аж ахуйн нэгж, байгууллага хүний эрүүл мэнд, амь нас, эд хөрөнгөөрөө хохирохоос урьдчилан сэргийлж яаралтай зурвас газрыг чөлөөлөх, зөвшөөрөлгүйгээр зурвас газарт үйл ажиллагаа явуулахгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нэмэлт нотлох баримт шаардлагатай гэсэн шалтгаанаар шүүх хурал хойшиллоо

Онч шийдэл төрийн бус байгууллагын нэхэмжлэлтэй, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад холбогдох шүүх хуралдаан өнөөдөр 14.00 цагт Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд болж өндөрлөв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Онч шийдэл компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Эрдэнэ-Очир, Ш.Алтангадас, өмгөөлөгч Ж.Эрхэмбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мөнхцоож болон гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцлоо.

Шүүх хуралдааны явцад талуудаас нэмэлт нотлох баримт шаардлагатай гэж үзсэн тул шүүх хуралдааныг 14 хоногийн хугацаагаар хойшлуулсан байна.

Categories
мэдээ нийгэм

Сэлэнгэ аймгаас Улаан-Үд хүртэл шинэ чиглэл нээгдлээ

Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-аас иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн үйлчилгээг хүргэх үүднээс Монгол Улсын Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Улаан-Үд хот чиглэлд энэ сарын 9-ний өдрөөс зорчигчдын тогтмол тээврийн үйлчилгээг эхлүүлэхээр боллоо.

Монгол Улс, ОХУ-ын Засгийн газар хоорондын Худалдаа эдийн засаг, шинжлэх ухаан техникийн хамтын ажиллагааны Тээврийн ажлын хэсгийн 14 дүгээр хуралдаанаар тохиролцсоны дагуу ийнхүү улс хоорондын шинэ чиглэл нэмэгдэж байна.
Тус чиглэлд улс хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг эхлүүлснээр иргэдэд стандартын шаардлага хангасан тээврийн хэрэгслээр тогтмол цагийн хуваарийн дагуу ая тухтай үйлчилгээг хүргэх нөхцөл бүрдэх юм.
Тээвэрлэлтийг Монголын талаас “Зэлтэрийн зам” ХХК, ОХУ-ын талаас “Восток транс” ХХК-ууд гүйцэтгэнэ.
Хүндэт зорчигч үйлчлүүлэгч та бүхэнд үйлчилгээний цагийн хуваарь болон үнэ тарифыг танилцуулж байна:

Цагийн хуваарь:
• Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас: Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан, Ням гарагуудад өглөөний 04:30 цагт тогтмол гүйцэтгэнэ.
• ОХУ-ын Улаан-Үд хотоос: Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Бямба гарагуудад 12:00 цагт тогтмол гүйцэтгэнэ.
Тээвэрлэлтийн зай: 260,5 км
Тээвэрлэлтийн хугацаа: 6 цаг 45 минут
Хөдлөх цэг:
• Монголын талаас: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын төмөр замын вокзал
• Оросын талаас: ОХУ-ын Улаан-Үд хотын автовокзал

Тариф: Монгол талаас: Том хүн 26,000 мянга ОХУ-ын талаас: 650 рубль
Хүүхэд: 13,000 мянга 325 рубль

Categories
мэдээ нийгэм

Агаар, орчны бохирдлыг бууруулах төслийн ажлын хэсэг хуралдлаа

Агаар, орчны бохирдлыг бууруулах гэр хорооллын “Хөгжлийн үүд” төслийг хэрэгжүүлэх, төлөвлөгөө боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, НЗДТГ-ын дарга Э.Содномжамц, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр болон бусад ажлын хэсгийн гишүүд оролцов.

Хуралдааны эхэнд нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газрын Ерөнхий архитектурын ажлын албаны дарга А.Баттөмөр “Хөгжлийн үүд” төсөл хэрэгжих байршил, төлөвлөлтийн шийдлүүд, инженерийн дэд бүтцийн шийдэл, дагуул хотуудын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө зэрэг төсөлтэй холбоотой товч мэдээллийг хүргэв. Дараа нь нийслэлийн Орон сууцны дэд бүтцийн газар болон нийслэлийн Орон сууцны корпорациас төсөл хэрэгжихтэй холбоотойгоор зах зээл дээр байгаа орон сууцны эрэлт, нийлүүлэлтийн талаарх мэдээллийг ажлын хэсгийн гишүүдэд танилцуулсан юм.

Энэ үеэр ажлын хэсгийн ахлагч нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан “Хотын хамгийн боломжтой хоёр талын байршил руугаа шинээр суурьшлын ногоон бүс бий болгох ёстой. Энэ хүрээнд “Хөгжлийн үүд” төслийг тооцоо судалгаатай, техник эдийн засгийн үндэслэлтэй хэрэгжүүлэх шаардлагатай. Гэр хорооллын бохирдлыг бууруулах, дэд бүтцийг чадавхжуулах нь өөрөө Улаанбаатар хотын хөгжлийн үүд байх ёстой. Энэ талд бүх ажлын хэсгийн гишүүд анхаарч ажиллахыг хүсч байна. Мөн энэ удаагийн хуралдаанаар дэд ажлын хэсэг байгуулъя. Дэд ажлын хэсэг нь төслийн ТЭЗҮ, ажлын даалгаврыг боловсруулж ажиллах шаардлагатай байна” хэмээв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Энэ төслийг хэрэгжүүлэх шалтгаан бол маш тодорхой. Хүн бүрийн, айл өрх болгоны хүлээлт болсон орчин үеийн орон сууцны хотхоныг бий болгох, шаардлага хангасан аюулгүй орчинд амьдрах нөхцөлөөр хангах асуудал юм. Нэгдсэн дэд бүтэцтэй, дулаан цахилгаанд холбогдсон, нийгмийн үйлчилгээгээ бүрэн авдаг, байгаль орчинд ээлтэй, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэртэй хотхоныг л бий болгох зорилго тавин ажиллах ёстой. Одоо төслийг хэрэгжүүлэх нарийвчилсан төлөвлөгөөндөө орж, шаардлагатай судалгаа тооцоог гарган ажиллах хэрэгтэй” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Яармагийн зам руу буусан үерийн голдирлыг өөрчилжээ

ХУД-ийн 4 дүгээр хороо Хүннү молл худалдааны төвийн урд зам руу уулын ус бууж зорчих хэсэг усанд автан тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй болжээ. Тиймээс Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн автозам хөгжлийн газрын алба хаагчид техник хэрэгсэл ашиглан далан ухан усны голдирлыг өөрчлөн усны суваг руу оруулах ажлын шуурхай хийж гүйцэтгэсэн байна.

Жолооч иргэд та бүхэн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу.

Categories
мэдээ улс-төр

Ажлын дэд хэсгийн ахлагчид Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригчтай хамтарч хуралдав

Улсын Их Хурлаас 2019 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 72 дугаар тогтоол баталж, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байгаа Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын нэр бүхий 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулах, асуудлыг зөвшилцөх үүрэг бүхий Ажлын хэсгийг байгуулсан.

Ажлын хэсгээс баталсан төлөвлөгөөний дагуу 2019 оны 7 дугаар сарын 22-26-ны өдрүүдэд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаар цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн талаарх таван багц сэдвийн хүрээнд төсөл санаачлагчид, төрийн болон төрийн бус байгууллагууд, эрдэмтэн судлаачид, улс төрийн намууд, иргэдийн төлөөлөл байр сууриа илэрхийлж саналаа хуваалцсан юм.

Улсын Их Хурлын 72 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, санал болон хэлэлцүүлгийн үеэр оролцогчдоос ирүүлсэн саналуудыг нэгбүрчлэн судалж, Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй уялдуулахаар Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн ахлагчид Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчтай өнөөдөр (2019.08.06) хамтарч хуралдав.

Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолын дагуу Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан томилогдон ажиллаж байгаа юм.

Хамтарсан хурлаар Монгол Улсын Үндсэн оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналын талаарх саналын томьёоллуудын хувилбаруудтай танилцаж, зөвшилцлийн ажлын хэсгээс гаргасан саналыг төсөлд хэрхэн тусгах боломжийн талаар ярилцаж, байр сууриа хуваалцлаа.

Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлгийн бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх ажлын дэд хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан ажиллаж байна.

Харин ажлын дэд хэсгийн бүрэлдэхүүнд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах; Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн; Томъёоллын гэсэн зургаан дэд хэсэг ажиллаж байгаа юм.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах дэд хэсэг маргааш хуралдахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм утга-зоxиол

Ард нийтийн санал асуулгыг явуулах асуудлыг УИХ-аар хэлэлцэх хүсэлтийг хүргүүлэв

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар оруулахыг чуулганы хуралдаанаар хэлэлцэх хүсэлтийг УИХ-ын даргад хүргүүллээ. Тус хүсэлтэнд:

-“Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран наймдугаар зүйлийн 2 дахь хэсэг, Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 16, Ард нийтийн санал асуулгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан санал хураалтыг Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар яаралтай оруулах саналыг хүргүүлж байна. Иймд чуулганы хэлэлцэх асуудлын дараалалд оруулж, 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлж өгөхийг хүсье” гэжээ.

image

image

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ХХБанк, нярайн эндэгдлийг бууруулах чиглэлээр урт хугацаанд төсөл хэрэгжүүлнэ

Худалдаа, хөгжлийн банк Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа тав тухтай орчинд сурч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх мөн эрүүл энх, эрдэм билигтэй зөв хүн болж өсөхөд дэмжлэг, туслалцаа үзүүлэх зорилгоор “Хязгааргүй мөрөөдөл” төслийг санаачлан, хэрэгжүүлж эхлээд байна.

Худалдаа, хөгжлийн банк нь энэхүү төслийн хүрээнд “JCI Mongolia” байгууллагатай хамтран Нярайн эндэгдлийг бууруулахад чиглэсэн “Save Angels” төсөлд 3 дахь жилдээ нэгдэн оролцож, Баянзүрх дүүргийн “АМГАЛАН АМАРЖИХ ТӨВ”-д ХХБанкны зүгээс 6 ширхэг нярайн инкубаторыг хандивлалаа.

Төслийн хүрээнд мөн рентген аппарат, хэвлэгч аппарат, шарлалт хэмжигч, шарлалтын фото аппарат хандивлаж, эмчилгээний өрөөний тохижилтыг мөн хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн байна. Амгалан төрөх эмнэлэгт жилд дунджаар 200-300 нярай дутуу төрдөг бөгөөд 2018 онд гэхэд 21 нярай эндсэн гэсэн харамсалтай тоон мэдээлэл бүртгэгдсэн байна.

Худалдаа, хөгжлийн банк “Хязгааргүй мөрөөдөл” төслийнхөө хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын номын санг тохижуулах, номоор баяжуулах, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хүүхдэд санхүүгийн боловсрол олгох болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг тав тухтай орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэхэд бодит хувь нэмэр үзүүлэх төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж эхлээд байна.

“Save Angels” төсөлд хамтран нэгдэж, хойч үедээ үнэтэй хувь нэмэр оруулж буй бүх байгууллагууд болон хувь хүмүүс Та бүхэнд гүн талархал илэрхийлье.

Худалдаа, хөгжлийн банк
2019.08.05