Categories
мэдээ нийгэм

Шинээр суурилуулсан рентген аппаратуудад цацрагийн хэмжилт хийлээ

Шүдний дэлгэмэл болон гавлын хажуугийн рентген зураг авдаг суурин рентген аппаратуудыг шинээр суурилуулсан “Хатагтай” ХХК, “Удвал медикал групп” ХХК-ийн шүдний эмнэлгүүдийн рентген кабинетын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдалтай танилцаж, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын баталсан 01/113 тоот удирдамжийн дагуу ажлын байранд цацрагийн хэмжилт, цацрагийн аюулгүйн үнэлгээг хийж, баталгаажуулан, байгууллагын удирдлагад цацрагийн хамгаалалт, аюулгүй байдлын талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.


Categories
мэдээ нийгэм

Дахин цөмрөлт үүсэх эрсдэлтэй газрыг хамгаалалтад авчээ

Төрийн ордны зүүн талд буюу Хүмүүнлэгийн ухааны сургуулийн урд хэсэгт хонгил үүсэж, хамгаалалтад авсан байна. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад, “Борооны улмаас газар цөмөрсөн. Дахиж цөмрөх эрсдэл үүсэж магадгүй тул шалгалт явуулж байна. Тиймээс хамгаалалт авсан. Ямар нэг хүн гэмтэж, бэртсэн, эд хөрөнгөөр хохирсон зүйл байхгүй. Автомашин зорчдог учраас дахин цөмөрч болзошгүй гэж үзэн, хөдөлгөөнийг хааж үзлэг явуулж байна” гэлээ. Харин цагдаагийн байгууллагын зүгээс аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа аж. Хамгаалалт авсан газарт Онцгой байдлын албан хаагчдаас гадна Нийслэлийн Соёл урлагийн газар болон цагдаа, архелогийн хүрээлэн, төрийн тусгай хамгаалалтын газрынхан ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эсперийг угтав

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер манай улсад айлчилж байна.

Тэрбээр Монгол Улсын Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирж Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзалт хийсэн юм.

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд сайд Марк Эсперийг ёслол төгөлдөр угтан авлаа.

Сайд Марк Эспер өнөөдөр Төрийн ордон орж Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхана.

Батлан хамгаалах яамнаас хийсэн фото сурвалжилгыг хүргэж байна.



Categories
мэдээ нийгэм

“Алтайн бахархал-2019” наадам болно

Говь-Алтай аймагт жил бүр уламжлал болгон зохиогддог “Алтайн бахархал” наадам наймдугаар сарын 10-наас 11-нд арав дахь жилдээ болно.

2010 оноос эхлэн уламжлал болгон зохиогддог наадам энэ жил “Алтайн хурд-2019” шигшмэл морьдын уралдаан нэрийн дор болох аж.

Баяр наадам Говь-Алтай аймгийн морь барианы газар болох Мандалтын дөрөлжид болох бөгөөд хүчит 128 бөхийн барилдаан, зургаан насны хурдан морьдын уралдахаас гадна харваачид цэц мэргэнээ сорино.

Энэ удаагийн наадамд зөвхөн Говь-Алтай аймгийн уяачдын уясан зургаан насны морьд уралдах аж. Мөн азарга, их насны морьдыг урилга, мандатаар уралдуулж, азарга, их нас, соёолон насны түрүүлсэн морийг автомашинаар байлахаар болжээ.

Categories
гадаад мэдээ

Киргизийн экс ерөнхийлөгчийг авлигын хэрэгт буруутгажээ

Киргизийн экс ерөнхийлөгч Алмазбек Атамбаевийг авлигийн хэрэгт буруутгаж, баривчлахаар гэр лүү нь дайрч, тусгай ажиллагаа явуулжээ. Тус улсын засгийн газар зургаадугаар сард Алмазбек Атамбаевийн халдашгүй дархан эрхийг цуцлах шийдвэр гаргаад байсан юм. Тусгай ажиллагааны үеэр экс ерөнхийлөгчийн дэмжигчид цэргүүдтэй мөргөлдсөний улмаас нэг цагдаагийн офицер амиа алдаж, 36 орчим хүн гэмтсэн байна. Цагдаа нар зөвхөн резинен буу хэрэглэсэн бол экс ерөнхийлөгчийн хүмүүс галт зэвсэг ашигласан гэж Киргизийн аюулгүй байдлын алба мэдээлжээ. Халдашгүй эрхээ алдсан Атамбаев ерөнхийлөгчийн алба хашиж байх хугацаандаа гарсан авлигын хэргүүдтэй холбоотой байцаалт өгөхөөс удаа дараа татгалзсан тул тусгай ажиллагаа явуулсан нь энэ аж.

Categories
мэдээ нийгэм энтертаймент-ертөнц

“Музейд өнгөрүүлсэн шөнө” болон “Гэртээ ганцаараа” киноны шинэ анги гарна

“Disney” компанийн Ерөнхий захирал Боб Айгер “Гэртээ ганцаараа” болон “Музейд өнгөрүүлсэн шөнө” кинонуудын шинэ хувилбарыг гаргахаар болсноо мэдэгджээ. Мөн “Бүтэлгүй жаалын өдрийн тэмдэглэл” киноны шинэ хувилбарыг хийхээр болжээ.

Эдгээр бүтээл бүрэн хэмжээний кино юмуу цувралын аль хэлбэрээр нь дэлгэцнээ гарах нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд “Disney” компани эдгээр киног “Disney+” стриминг үйлчилгээндээ нэвтрүүлэх аж. “Disney” компанийн Ерөнхий захирал Боб Айгер “Бид 20 дугаар зуун Fox”-ын бүтээлүүдтэй идэвхтэй ажиллах бодолтой байгаа” хэмээн сэтгүүлчдэд хэлжээ.

Image result for бүтэлгүй жаалын өдрийн тэмдэглэл кино

Categories
мэдээ нийгэм

Завьт эргүүлүүд 27 иргэний амь насыг авран хамгаалаад байна

Гол усны осол, уер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэх, голын усанд осолдохоос урьдчилан сэргийлэн зорилгоор НОБГ-ын харьяа Нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг зургадугаар сарын 10-аас хойш зохион байгуулан ажиллаж байна.

Туул гол дагуу эргүүл хийх хугацаандаа өнөөдрийг хүртэл нийт 27 иргэний амь насыг авран хамгаалж, усанд суусан зургаан автомашиныг татан гаргажээ.

Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Яармагийн гүүр хүртэл зохион байгуулагдаж байгаа “Завьт эргүүл” арга хэмжээ 2019 оны 09 дүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ

Categories
мэдээ нийгэм

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зарчсөн барилгуудын үйл ажиллагааг зогсоолоо

МХЕГ-ын даргын 01/40 тоот “2019 онд шинээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллагуудад урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт Пи Ай Эм Эм ХХК-ний захиалгаар Номт Эрдэм ХХК-ний гүйцэтгэж буй 9-н давхар орон сууцны зориулалттай барилга мөн Алтан булаг трейд ХХК-ны гүйцэтгэж буй зочид буудлын барилгуудад хяналт шалгалт хийгдлээ.

Шалгалтаар тухайн барилгууд нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Барилгын үйлдвэрлэлийн хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм БНбД 12-03-04-ийн 4.11 дэх заалт, 6.1.1 заалтуудыг зөрчсөн байх тул барилгын үйл ажиллагааг бүхэлд нь түр хугацаагаар зогсоолоо. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээ хэвийн явагдах боломж бүрдлээ

Ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон их хэмжээний борооны улмаас Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр 384-р гарам орчмын автозам усанд автаж, тогтоол үүссэн. Үүнтэй холбоотой нийтийн тээврийн ХО:13 (БаруунТур-10-р хор) чиглэлийн үйлчилгээ түр зогссон юм.

Нийтийн тээврийн үйлчилгээний газраас тавьсан хүсэлтийн дагуу Улаанбаатар зам, засвар арчлалтын газар ОНӨААТҮГ тухайн нутаг дэвсгэрт шуурхай ажиллаж, автозамыг зассанаар нийтийн тээврийн үйлчилгээг хэвийн явуулж эхэллээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол улсад АНУ, ОХУ-ын батлан хамгаалахын сайд нар албан ёсны айлчлал хийж байна

Өнөөдөр АНУ-ын Батлан хамгаалахын сайд Марк Эспер, ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд, хурандаа генерал А.В. Фомин нарын албан ёсны айлчлал хийж байна.

Ноён Марк Эспер 10.00 Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирж Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтой уулзалт хийнэ. Дараа нь Төрийн ордон орж Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхана.

Харин ОХУ-ын Батлан хамгаалахын орлогч сайд А.В. Фомин 11:50 цагт Батлан хамгаалах яаманд хүрэлцэн ирж дэд сайд Т.Дуламдоржтой уулзалт хийнэ.