Categories
мэдээ нийгэм

НОСК: 30 мянган иргэн байраа түрээслээд өмчлөх хэлбэрийг сонгон бүртгүүлсэн

НОСК-иас түрээсийн орон сууцны талаар Хангарди ордны 14 давхарт байрлах хурлын танхимд мэдээлэл хийлээ. Буянт-Ухаа II хорооллын 972 айлын орон сууцыг түрээслүүлэх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Энэ дагуу түрээслэгчдийг цахимаар бүртгэж, нийтдээ 35 058 иргэн орон сууц түрээслэх хүсэлтээ гаргасан байна. Тэдний 4700 нь энгийн түрээс, 30 000 нь түрээслээд өмчлөх хэлбэрт бүртгүүлжээ. Цахим бүртгэлд бүртгүүлсэн нийт иргэдээс түрээслэгчдийг сонгон шалгаруулах комисс өчигдрөөс хуралдаж эхэлсэн байна. Өчигдрийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн ангиллын сонгон шалгаруулалт явагдсан аж.

Мөн залуу гэр бүл ангиллын сонгон шалгаруулалт явагдсан байна. Түрээслээд өмчлөх ангилалд 4082 залуу гэр бүл бүртгүүлжээ. Тэдний 58 нь орон сууцанд орох квоттой аж. Бүртгүүлсэн иргэдийн 1356 нь эхний шаардлагыг хангаагүй учраас сонгон шалгаруулалтаас хассан байна. Улаанбаатар хотын харьяат, гэр хороололд амьдардаг, тогтмол орлоготой, хугацаа хэтэрсэн өр зээлгүй байх зэрэг нийтлэг шаардлагыг хангаагүй учраас шалгаруулалтад оруулаагүй гэдгийг НОСК-ийн ерөнхий захирал Б.Сүхбаатар хэллээ. Орон сууц түрээслэх боломжтой 58 гэр бүл нь 12 жил нийгмийн даатгал төлсөн, 3-4 хүүхэдтэй, агаарын бохирдол ихтэй бүсэд амьдардаг, гэрлэсэн, 35 хүртэлх насны иргэд байгаа аж. Сонгон шалгарсан иргэдийн материалыг ирэх долоо хоногт авна. Худал мэдээлэл өгсөн, материалаа гүйцэт бүрдүүлээгүй бол хасагдаж, дараагийн иргэнд боломж гарах юм байна.

Сонгон шалгаруулалтын комисс өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж, бусад ангиллын түрээслэгчдийг сонгох аж. Харин сонгон шалгаруулалтад тэнцсэн нийт иргэдийг ирэх долоо хоногт зарлана гэдгийг НОСК-ийн удирдлага хэллээ.

Categories
мэдээ нийгэм

Усанд осолдсон хоёрдахь иргэний цогцсыг гаргалаа

Хэнтий аймгийн Хэрлэн сумын нэгдүгээр багийн “Хэрлэнгийн гүүр” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 1 км-т/ 4 хүн зугаалж явснаас нийслэлийн Хан-Уул дүүргийн харьяат Б /43 настай, эрэгтэй/ 08.03-ны өдрийн 14:40 цагийн орчим “Хэрлэн” голын усанд живсэн дуудлагаар эрлийн ажиллагааг зохион байгуулж, осолдсон иргэний цогцсыг 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 12:35 цагт тус сумын Тахилгат багийн ”Цантын хушуу” гэдэг газраас /“Хэрлэнгийн гүүр”-нээс зүүн зүгт 38 км-т/ гаргасан байна. Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын нийт 17 алба хаагч, 2 автомашин, 2 завьтайгаар осолдсон газраас зүүн урд зүгт 47 км-т “Хэрлэн” гол дагуу явганаар болон завьтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 2-3 метрийн гүнд 69 удаагийн шумбалт хийсэн. Он гарсаар улсын хэмжээнд 17 аймгийн 43 сум, нийслэлийн 9 дүүрэгт усны ослын нийт 79 тохиолдол бүртгэгдэж, 67 иргэн амь насаа алдсан байна. Үүний 58 нь том хүн, 9 нь хүүхэд байгаа юм. Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Л.Болд: Намайг Б.Хурц гүтгэсэн

УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Ж.Батзанданг эрэн сурвалжлах шаардлагагүй, ордонд ажлаа хийж байна. Оффшортоо тэмцэж байгаа болохоор Ж.Батзанданг гутаан доромжилж байна. МАНАН бүлэглэлийн оффшорчид, луйварчдыг гутаан доромжлох тусам Ж.Батзандан, Л.Болд нар долоон бурхан шиг гялалзана. Шударга иргэдийн нэгдсэн эвлэлээс МАНАН-гийн олигархиуд айж, УДШ бүртгэхгүй гэж байна. ШИНЭ-ийг заавал бүртгэх ёстой, бүртгүүлэхийн төлөө тэмцэнэ. Бид ШИНЭ-ийг бүртгэх бичгийг хүргүүлсэн.

Түр хорооны гишүүний хувьд олон иргэдийг эрүүдэн шүүсэн бичлэг ирүүлсэн. Эрүүдэн шүүсэн бичлэгийг та бүхэнд үзүүлсэн. Ирэх долоо хоногт эрүүдсэн шүүхтэй холбоотой шүүх хурал Төв аймагт болно. Эрүүдсэн шүүсэн хүмүүст хуулийн хариуцлага тооцох ёстой гэсэн байр суурьтай байна. Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг яаралтай суллах ёстой гэж Түр хороны гишүүд байр сууриндаа хэвээр байгаа.

Элийдорж, хулхи генералын хийсэн хууль бус үйлдэл ил болж байна. УИХ-ын таван гишүүн 23 хэргийг шалгуулахаар УЕП руу явуулсан. УИХ-ын гишүүд бид шүүх хуралдааныг нээлттэй явуулахыг шаардсан бичгээ шүүхэд хүргүүлсэн. МАНАН бүлэглэл сандарч үймж, эцсийн амьсгалаа хураахын өмнө Монголын ард түмнийг доромжилж, эрээ цээргүй ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Л.Болд “Өнөөдөр баялгийн төлөө дайн явагдаж байна. Говийн аймгуудад ажиллалаа. Иргэний нийгмийн байгууллагууд санаачлаад Төрийн ордонд хэлэлцүүлэг хийж байна. Тост, тосон бумбыг хамгаалах цаг болсон. Уул уурхайн лиценз тойрсон асуудал МАНАН мафийн хийсэн үйлдэл. Намайг Б.Хурц гүтгэсэн. Гэтэл шүүх Б.Хурцын талд шийдвэр гаргаж, хууль зөрчсөн. Би УИХ дээр Б.Хурц гэдэг хүний нэр дурдаж, юм яриагүй. МАНАН-гийн шүүх гурван шатандаа хуйвалдаантай шийдвэр гаргасан хэмэгэээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ЖДҮХС-аас зээл авч мөнгө угаасан гэж байгаа. Энэ талаар…?

-МАНАН-гийн сөрсөн базаа гэдэг тоглоом явж байна. Ж.Батзандан мөнгө угаах нь битгий хэл цамцаа ч олигтой угааж чаддаггүй хүн. Хэрвээ мөнгө угаасан баримт байвал гаргаад ир.

Categories
мэдээ нийгэм

Б.Сүхбаатар: Түрээсийн орон сууцны сонгон шалгаруулалт шударга явагдаж байгаа

“Буянт-ухаа 2” хорооллын 972 айлын орон сууцанд хамрагдах иргэдийн сонгон шалгаруулалтын ажилтай холбогдуулан “Нийслэлийн орон сууцны корпорац”-аас мэдээлэл хийлээ

НОСК-ын захирал Б.Сүхбаатар “Сонгон шалгаруулах комисс өчигдрөөс хуралдаж эхэлсэн. Эхний хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг сонгон шалгаруулах ажил зохион байгуулагдсан. Сонгон шалгаруулалтын хуралд иргэн төрийн бус байгууллагын ямар ч төлөөлөл оролцох боломжтой.

Залуу гэр бүл гэсэн ангиллын түрээслээд өмчлөх хэлбэрт 4,082 хүн бүртгүүлсэн бол 58 иргэн түрээсэлж өмчлөх боломжтой. Үүнээс сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй 1,356 гаруй иргэн хасагдаж байна. Тэдгээр иргэд нь Улаанбаатарын хаягтай биш, өөрийн эзэмшилд орон сууцтай, 35-аас дээш настай, гэрлээгүй гэх мэт шалтгаанаар хасагдсан. Үлдсэн иргэдийн мэдээллийг программаар шүүгээд гаргаад ирж байгаа учраас дундуур нь өөр хэн нэгэнд давуу эрх олгох боломж байхгүй. Сонгогдсон 58 иргэн НДШ төлсөн баримт, хүүхдийн тоо, агаарын чанарын ямар бүсэд амьдарч байгаа талаар бүртгүүлсэн мэдээллээ баталгаажуулснаар орон сууцандаа орно. Баталж чадахгүй бол 59, 60 дугаарт эрэмбэлэгдсэн иргэд дээш ороод явна.

Сонгон шалгаруулалтын явцад хэн нэгэнд давуу эрх олгох ямар ч боломж байхгүй. Гадуур иргэдээс мөнгө залилсан талаар мэдээлэл гарч байна. Тиймээс иргэд минь мөнгө төгрөгөө залилуулсан бол цагдаагийн байгууллагад яаралтай хандаарай. НОСК-аас сонгон шалгаруулалтыг шударга явуулахыг зорьж байгаа. Тал бүрээс таньдаг мэддэг хүмүүс маань бидэн рүү хандан залгаж, зурвас бичиж байгаа ч бид шударга ажиллаж байгаа. Комисс өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж, ангилал тус бүрийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулж дуусгахаар төлөвлөж байна” хэмээн ярилаа.

Categories
мэдээ нийгэм

Зам тээврийн ослоор 11 хүний амь нас хохирчээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1218 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 769 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 25 хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд 3, орон нутагт 11 хүний амь нас хохирсон байна. Энэ 7 хоногт зам тээврийн ослын улмаас 4 хүүхэд бэртэж, 2 хүүхдийн амь нас хохирсон байна. Завхан аймгийн Их-Уул сумын Үржил 2-р баг “Гүнжийн хясаа” гэх газар /Сумын төвөөс баруун тийш 12км замд “Toyota Camry” Л жолоочтой автомашин онхолдож жолооч 39 настай, эрэгтэй Л нас барсан. Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5-р багийн “Өгөөмөр” гэх газар / Kia Frontier автомашины жолооч Б нь Даюун маркийн улсын дугааргүй мотоциклтой мөргөлдөж жолооч 61настай, эрэгтэй Ж нас барсан. Булган аймгийн Рашаант сумын 4-р баг “Бөргөцөгийн ар” гэх газар Toyota Prius автомашины жолооч Ц нь Toyota Harrier Бжолоочтой автомашинтай мөргөлдөж жолооч 57 настай, эмэгтэй Ц, зорчигч 69 настай, эрэгтэй Т, 47 настай, эмэгтэй Ө нарын 3 хүн нас барж, жолооч Б, зорчигч Ч нарын 2 хүн гэмтсэн.
2019.08.05-ны өдрийн 23 цагийн орчимд СБД-н 15 дугаар хороо “Сод Монгол” ШТС-ын хойд замд Toyota Prius маркийн автомашины жолооч Х нь явган зорчигч 48 настай, эрэгтэй М-г мөргөж амь насыг нь хохироосон.
2019.08.06-ны 14.00 цагийн орчимд Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Бараат 1-р баг “Далайн гол” гэх газар /сумын төвөөс зүүн урагш 119 км замд Toyota Prius автомашины жолооч Б нь Toyota Corolla Axio Э жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 41 настай, эрэгтэй Г, 53 настай, эрэгтэй Г, 27 настай, эмэгтэй Э, 0.5 сартай, эмэгтэй У нарын 4 хүн нас барсан харамсалтай хэргүүд бүртгэгдсэн байна

Categories
мэдээ нийгэм

Оюу толгойн зэсийн олборлолт, үйлдвэрлэл буурчээ

“Оюу толгой” компани 2019 оны хоёрдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа танилцууллаа. Тайланд дурдсанаар Оюутолгойн зэсийн олборлолт болон үйлдвэрлэл багассан байна.

• 39156 тонн зэс олборлосон нь 2018 оны II улиралтай харьцуулахад 0.6 хувиар бага

• 71825 унци алт олборлосон нь 2018 оны II улиралтай харьцуулахад 43.7 хувиар илүү

• Тээрэмдсэн хүдрийн хэмжээ өмнөх оныхоос 2.3 хувиар, өмнөх улирлынхаас 12.3 хувиар илүү (Олборлолтын 4A дугаар үе шатнаас 4B дүгээр үе шатанд шилжиж, хуримтлагдсан хүдрийн овоолгыг ашигласантай холбоотойгоор)

• 2019 оны I улиралд 0.57% байсан зэсийн агуулга 0.46% болж буурсан.

• Алтны агуулга 2019 оны I улиралд 0.58 г/т байснаас 0.31 г/т болж буурсан.

• Үйлдвэрлэсэн баяжмалын хэмжээ 2019 оны I улирлынхаас 14 хувиар буурсан

• Үйлдвэрлэсэн зэсийн хэмжээ 2019 оны I улирлынхаас 14.6 хувиар буурсан.

• Үйлдвэрлэсэн алтны хэмжээ 2019 оны I улирлынхаас 40 хувиар буурсан. (4B болон 6 дугаар шатны хүдрийг түлхүү олборлож буйтай холбоотойгоор зэс, алтны агуулга он дуустал үргэлжлэн буурах төлөвтэй)

Олборлолт болоод үйлдвэрлэлийн өөр үе шатанд шилжиж буйтай холбогдуулан энэ бууралт он дуустал үргэлжлэх төлөвтэй байгааг Оюутолгой компанийн тайланд дурджээ.

Categories
мэдээ нийгэм

Авто замын сүлжээний эхлэлийн цэгийн хөшөөг шинэчиллээ

Монгол Улсад Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн баярыг тохиолдуулан “Хурдны зам” ХХК-ийн хамт олон Монгол Улсын авто замын сүлжээний эхлэлийн цэгийн хөшөөг шинэчлэн сүндэрлүүллээ.

Мөнхөд үргэлжлэхийг билэгдсэн энэхүү хөшөөний нээлтийн үйл ажиллагаанд Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Болор-Эрдэнэ, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Гантулга, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнэ, “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Р.Буд, Нийслэлийн авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр болон холбогдох албаны хүмүүс, авто замчид, тээвэрчид, зам хэрэглэгчдийн төлөөлөл оролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Халхголд Жуков жанжны хөшөө сүндэрлэв

Халхголын тулалдааны 80 жилийн ой тохиож буй. Түүхт ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумын төвийг шинэчлэх бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Сумын төвд Халхголын байлдааны баатар, маршал Георгий Жуковын хөшөө сүндэрлэлээ. Хөшөөг ОХУ-ын Эрхүү мужийн иргэдээс Монголд бэлэг болгон хүргүүлсэн юм. Уран барималч Александр Мироновын бүтээл болох Маршал Жуковын хүрэл хөшөө дөрвөн метрийн өндөртэй. Хөшөөний эх хувилбар Эрхүү хотын Солнечный хороололд байдаг ажээ. 2019 оны есдүгээр сарын 3-нд Халхголын ялалтын түүхэн 80 жилийн ойг тэмдэглэнэ. Халхгол дахь тулаалдаан домогт жанжин Георгий Жуковын анхны том ялалт байсан бөгөөд түүнийг дэлхий даяар алдаршуулсан юм.Халхголын тулалдааны 80 жилийн ой тохиож буй. Түүхт ойг ОХУ-тай хамтран тэмдэглэх ажлын хүрээнд Дорнод аймгийн Халхгол сумын төвийг шинэчлэх бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Сумын төвд Халхголын байлдааны баатар, маршал Георгий Жуковын хөшөө сүндэрлэлээ. Хөшөөг ОХУ-ын Эрхүү мужийн иргэдээс Монголд бэлэг болгон хүргүүлсэн юм. Уран барималч Александр Мироновын бүтээл болох Маршал Жуковын хүрэл хөшөө дөрвөн метрийн өндөртэй. Хөшөөний эх хувилбар Эрхүү хотын Солнечный хороололд байдаг ажээ. 2019 оны есдүгээр сарын 3-нд Халхголын ялалтын түүхэн 80 жилийн ойг тэмдэглэнэ. Халхгол дахь тулаалдаан домогт жанжин Георгий Жуковын анхны том ялалт байсан бөгөөд түүнийг дэлхий даяар алдаршуулсан юм.

Categories
мэдээ нийгэм

Өргөн хэрэглэгддэг барилгын материалын ​70 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой

Барилгын материалын үйлдвэрлэлд сүүлийн таван жилийн хугацаанд 350 гаруй жижиг, дунд үйлдвэр шинээр ашиглалтад орсноор орон сууцны барилгад өргөнөөр хэрэглэгддэг 40 гаруй нэр төрлийн барилгын материалын 70 хувийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой боллоо.

Энэ хугацаанд үйлдвэрлэлийн хүчин чадал цементийн үйлдвэрлэл 6 дахин, бетон зуурмагийн үйлдвэрлэл 4 дахин, тоосгоны үйлдвэрлэл 1,5 дахин, хөнгөн бетоны үйлдвэрлэл 2 дахин, бусад үйлдвэрлэл 1-5 дахин нэмэгдсэн нь барилгын салбарын өрсөлдөх чадвар, хүчин чадал өсөн нэмэгдэж буйг харуулж байна.

Жилдээ 1.8-2 сая тонн цемент импортолдог байсан 2012 онтой харьцуулбал өнгөрсөн 2018 оноос эхлэн цементийн дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, цементийн импортоо зогсоон цаашлаад экспортлох боломж бүрдэж байна. Түүнчлэн Барилгын дулаалгын материалын дотоодын хэрэгцээний 40 хувийг импортоор хангадаг байсан бол одоо 100 хувь дотооддоо хангадаг боллоо. Өнгөрсөн хугацаанд хаалга цонхны бэлдэцийн 2-3 үйлдвэр шинээр ашиглалтад орж дотоодын хэрэгцээг 100 хувь бүрэн хангаж эхлээд байгаа юм.

Энэ мэтчилэн Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн үйл ажиллагаа өргөжин тэлж импортлогчоос экспортлогч орон болж эхэллээ. Эдийн засаг сайжирч, зөв бодлогоор дэмжсэний үр дүнд ийнхүү барилгын салбарын өрсөлдөх чадвар сайжирч, үйл ажиллагаа өргөжин тэлж, шинэ ажлын байрууд бий болохын сацуу салбарт орчин үеийн дэвшилтэд техник технологи нэвтэрсээр байна.

Categories
мэдээ нийгэм

Гэмт хэргүүдийг шуурхай илрүүлжээ

Энэ сарын 08-ны 12:14 цагт СХД-ийн 19-р хорооны нутаг дэвсгэрт “Таксинд гар утсаа мартаж буулаа. Шалгаж өгнө үү” гэж иргэнээс ирүүлсэн дуудлагын дагуу шалгахад СХД-ийн харьяат 58 настай “Б” гэгч нь иргэний гар утсыг өөрийн эзэмшлийн автомашины хаалганд нуусан байсаныг нохойн төлөөлөгч, дэслэгч Х.Шинэбаяр “Уран” дуудлагатай нохойгоор илрүүлжээ. Хэргийг Сонгино хайрхан дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэс шалгаж байна.

Мөн СХД-ийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс тус дүүргийн 8-р хороонд байрлах “Очирсуврага” дэлгүүрт хулгайч байна” гэсэн мэдээллийг наймдугаар сарын 08-ны 02:31-д авч шалгахад: БНД-ийн харьяат 33 настай “О” бусды эзэмшлийн дэлгүүрт хууль бусаар нэвтэрч хулгай хийж байсныг үйлдэл дээр нь барьсныг Сонгино хайрхан дүүрэг дэх Цагдаагийн 2-р хэлтэс шалгаж байна.