Categories
мэдээ нийгэм

Маргааш Б.Хурцад холбогдох хэргийн шүүх хурал болно

Улс төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан Т.Чимгээ Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэсэн ажлын журам зөрчсөн хэргээр Б.Хурц нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Тэдэнд холбогдох шүүх хурал долоодугаар сарын 23-нд Төв аймаг дахь оум дундын Эрүүгийн анхан шатны шүүхэд болсон ч шүүгдэгч О.Бямбажавын итгэмжлэлээр өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар шүүх бүрэлдэхүүнээс татгалзсан юм.
Уг хүсэлтийн дагуу шүүх хурлыг энэ сарын 12-ыг хүртэл хойшлуулж шүүх бүрэлдэхүүнийг томилох эсэх хурал болсон. Гэвч шүүгдэгчийн уг хүсэлтийг Төв аймгийн шүүгчдийн зөвлөл хүлээж авахаас татгалзжээ. Ингэснээр энэ сарын 12-нд болох шүүх хуралд Төв аймгийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал шүүгч, Ю.Энхмаа, Ж.Батжаргал нар хэвээр оролцохоор боллоо. Өмнөх шүүх хурлын үеэр ялтан Ц.Амгаланбаатарыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасан. Үүний дагуу эрүүдэн шүүлтийг гардан гүйцэтгэсэн ялтан Ц.Амгаланбаатар болон Б.Итгэлтөгс нарыг оролцуулах аж.

Categories
мэдээ улс-төр

Монгол, Кувейтийн дипломат харилцаа тогтоосны 45 жилийн ойг 2020 онд тэмдэглэхээр тохиролцов

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Кувейт Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Мухаммед Аль-Мутайриг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзав. Уулзалтын үеэр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар ярилцаж, санал солилцсон юм. 2020 онд Монгол Улс, Кувейт Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 45 жил тохиох бөгөөд энэ ойг хамтран зохион байгуулахаар тохиролцлоо.

Categories
мэдээ нийгэм

Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, Ц.Содномдорж, Д.Анар нар допинг хэрэглэсэн бөхчүүдийн нэрсийг зарлахыг шаардлаа

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны шөвгийн 16 бөхөөс допингийн шинжилгээ авсан билээ.

Допингийн эсрэг үндэсний төвөөс бөхчүүдийн шинжилгээний хариуг Баяр наадмын зохион байгуулах хороонд хүргүүлсэн ч хоёр бөхөөс хориотой бодис илэрсэн гэх мэдээлэл гараад буй юм. Бөчхүүд энэ асуудалд бухимдаж буйгаа илэрхийлж эхэллээ. Учир нь Баяр наадмын зохион байгуулах хорооноос хэзээ тайлбар хийх нь тодорхойгүй байгаа бөгөөд допинг хэрэглэсэн гэх бөхчүүд байгаа бол яаралтай мэдээлэхийг уриалж буй юм.

Улсын арслан Ц.Содномдорж энэ талаар өөрийн байр суурийг илэрхийлсэн бөгөөд хориотой бодис хэрэглэсэн бөх байгаа бол яаралтай олон нийтэд мэдээлэхийг хүссэн юм. Тэрбээр “Допингийн асуудлаар 2019 оны наймдугаар сарын 9-ний өдөр “Наадам зохион байгуулах” хорооноос над руу ярьсан. Таны шинжилгээний хариуд ямар нэгэн хориотой зүйл илэрсэнгүй гэсэн. Мэдээлэл үзэж байхад зарим мэдээллийн хэрэгсэлд ямар нэгэн шинжилгээний хариу ирээгүй гэсэн мэдээлэл өгч байна. Гэтэл над руу бүх бөхийн шинжилгээний хариу ирсэн гэж ярьсан. Одоогоор хоёр бөх сэргээшийн асуудалтай байгаа юм шиг байна. Энэ бөхчүүдийн нэрийг зарлахыг “Наадам зохион байгуулах комисс” болон Шадар сайдаас хүсч байна” гэсэн байна.

Мөн Улсын аварга Н.Батсуурь, Улсын арслан П.Бүрэнтөгс, Улсын харцага Б.Бат-Өлзий, шинээр Улсын харцага цолонд хүрсэн Б.Анар нар Баяр наадмын зохион байгуулах хорооноос шаардаж эхэллээ.

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд дараах бөхчүүд үлдсэн билээ.

ТАВЫН ДАВАА:

  • Улсын аварга Ч.Санжаадамба – Цэргийн заан О.Батжаргал
  • Улсын аварга Г.Эрхэмбаяр – Аймгийн арслан Н.Баярбаатар
  • Улсын аварга Н.Батсуурь – Улсын начин Б.Ганхуяг
  • Улсын аварга С.Мөнхбат – аймгийн арслан П.Мөнхбат
  • Улсын арслан П.Бүрэнтөгс – аймгийн арслан Д.Бадамгарав
  • Улсын аварга Э.Оюунболд – аймгийн арслан Н.Мустафа
  • Улсын арслан Ц.Содномдорж – Улсын нанчин Ц.Одбаяр
  • Улсын гарьд Б.Гончигдамба – аймгийн арслан Б.Тайван
  • Улсын заан Н.Жаргалбаяр – аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ
  • Улсын харцага Б.Бат-Өлзий – аймгийн арслан Б.Бат-Амгалан
  • Улсын харцага Х.Гантулга – Аймгийн арслан Б.Цэдэнсодном
  • Улсын харцага М.Бадарч – аймгийн арслан А.Давааням
  • Улсын харцага О.Хангай – Улсын начин Д.Цэрэнтогтох
  • Улсын өсөх идэр начин Э.Энхбат – Улсын начин Б.Амарзаяа
  • Улсын начин Д.Анар – Улсын начин Д.Амарсайхан
  • Аймгийн хурц арслан Б.Орхонбаяр – аймгийн арслан Ц.Сандагдорж
Categories
мэдээ нийгэм

Хурд хэтрүүлбэл жолоодох эрхийг нь зургаан сараар хасна

Иргэдийн аялал зугаалга амралтын өдрүүд үргэлжилж байгаатай холбогдуулан орон нутгийн замын хөдөлгөөн ачаалал ихтэй байна. Иймээс Тээврийн цагдаагийн алба хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд хяналт шалгалтаа 24 цагаар зохион байгуулан ажиллаж байна. Хэрэв орон нутгийн замд хурдыг 80 км/цагаас хэтрүүлж хөдөлгөөнд оролцсон жолоочийг 50,000 төгрөгөөр торгож хоёр оноо хасдаг бол 120 км/цагаас илүү хурд хэтрүүлж оролцвол 50,000 төгрөгөөр торгож газар дээр нь 6 сараар жолоодох эрхийг хасаж байна гэж ТЦА-аас мэдээллээ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт хийнэ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлаар хэлэлцэж байгаа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хийж, энэ талаарх санал, дүгнэлт, зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ. Энэ хооронд Улсын Их Хурлын 2019 оны 72 дугаар тогтоолоор байгуулагдсан зөвшилцлийн Ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналыг Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн төсөлтэй уялдуулж, асуудлыг зөвшилцөх ажлыг эцэслэхээр ажиллаж байна. Улмаар Улсын Их Хурал дахь намын бүлэг, зөвлөл хуралдах бөгөөд Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар ажлын дэд хэсгээс боловсруулсан саналын томьёоллуудыг нэгтгэн хэлэлцэж шийдвэрлээд Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оруулж хэлэлцүүлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Зориулалтын бус хийлдэг завь, гудас зэргийг ашиглахгүй байхыг анхаарууллаа

Онцгой байдлын аврагчид нуурын гүн рүү хөвж явсан бага насны хүүхдүүдийг аварчээ. Тодруулбал, Хяргас нууранд амарч зугаалж явсан Улаанбаатар хотын харьяат 4-5 насны хоёр хүүхэд зориулалтын бус хийлдэг гудсаар тоглож байгаад эргээс 200 метрийн зайтай хөвж явсан аж. Тэднийг аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчид шуурхай аврах ажиллагаа зохион байгуулж аварсан байна. Үер усны улмаас гол, нуур цөөрмийн түвшин дээшилсэн энэ үед ард иргэд амарч зугаалахдаа болгоомжтой байх, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгах, зориулалтын бус хийлдэг завь, гудас зэргийг ашиглахгүй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхааруулав.

Categories
мэдээ нийгэм

Дуу цахилгаантай аадар бороо орно

Малчид, ард иргэд, тариаланчид, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай, аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэх тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2019 оны 08 дугаар сарын 11-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар багавтар үүлтэй, бороо орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 16-21 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, Орхон-Сэлэнгийн сав газар, Туул голын хөндийгөөр 26-31 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Үдээс хойш дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Өдөртөө 26-28 градус дулаан байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 13 градус дулаан, харьцангуй чийг 86 хувь, агаарын даралт 867 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна.

Categories
мэдээ нийгэм

Гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

Өнөө шөнө баруун аймгуудын ихэнх нутгаар, маргааш өдөр баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи борооны өмнө түр зуур ширүүсэх тул гэнэтийн үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Улаанбаатар хотод өнөөдөр шөнөдөө багавтар үүлтэй, бороо орохгүй. Өдөртөө үүлшиж, үдээс хойш дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна гэдгийг цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлж байна.

2019 оны 08 дугаар сарын 12-ноос 08 дугаар сарын 16-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв: 12-нд төв болон говийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 14-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг болон Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн наадам болж байна

Монгол Улсад авто замын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ойн барилдаан Хүй долоон худагт өнөөдөр болж байна. Хоёр өдөр үргэлжлэх уг барилдаанд хүчит 128 бөх зодоглож байгаа бөгөөд түрүүлсэн бөх 10 сая, үзүүрлэсэн бөх таван сая төгрөг гардах аж.

Бөхийн барилдааны эхний хоёр даваа өнөөдөр, бусад даваа маргааш тус тус болно. Наадмын үеэр их нас, соёолонгийн уралдаан, сурын харвааг тус тус зохион байгуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй барилга барьснаас болж борооны ус урсах ёстой газар бөглөрч байна

Нийслэлийн авто замын хөгжлийн газраас гэр хороолол руу авто зам тавих бодлого баримтлан ажиллаж байгаа.

Энэ тухай Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Улаанбаатар хот маань хотгор газар байрладаг бол гэр хорооллын бүс өндөрлөг газар байрлаж байна. Хотод авто машины замын сүлжээ хангалттай бий болсон учраас цаашид гэр хороолол руу авто зам тавих бодлого баримталж байгаа юм. Өндөржилт ихтэй бүсэд авто зам тавьснаар замын гадаргуу дахь үерийн ус жалга руу урсах ёстой. Гэвч энэхүү бүтээн байгуулалтын ажилд аж ахуй нэгж байгууллага, иргэн саад болж байна. Иргэн, аж ахуй нэгж байгууллага нь холбогдох байгууллагаасаа зөвшөөрөл авалгүй дэлгүүр, дугуй засвар, барилга барьснаас үүдэн борооны ус урсах ёстой газар бөглөрч, үерийн ус хуримтлагдан эргээд айл өрхүүдийг усанд автуулах, хотын төв рүү орж ирэх, хүний амь нас хохирох шалтгаан болж байна. Иймд иргэн аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн эрх ашгийг бүү бодооч гэж хэлье” гэлээ.