Categories
мэдээ нийгэм

Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 1.2 сая төгрөг болж орлогоосоо давсан байна

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны 2 дугаар улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 194.4 мянган төгрөгөөр өслөө. Үүнд цалин хөлсний орлого 121.2 мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 36.9 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2019 оны 2 дугаар улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 100.9 мянган төгрөгөөр өслөө. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2019 оны 2 дугаар улиралд 1.3 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 203.5 мянган төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 159.4 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн зарлагын хэмжээ 2019 оны 2 дугаар улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 105.9 мянган төгрөгөөр өссөн байна. Өрхүүдийг мөнгөн орлогоор нь бүлэглэн авч үзэхэд 2019 оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс 300000 төгрөгөөс доош орлоготой өрх 38.5 мянгаар, 300001-500000 төгрөгийн орлоготой өрх 20.9 мянгаар буурсан бол 1600001-2100000 төгрөгийн орлоготой өрх 24.6 мянгаар, 2100001 төгрөгөөс дээш орлоготой өрх 39.9 мянгаар нэмэгдсэн байна. Өрхүүдийг мөнгөн зарлагаар нь бүлэглэн авч үзэхэд 2019 оны 2 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс 300000 төгрөгөөс доош зарлагатай өрх 26.8 мянгаар, 300001-500000 төгрөгийн зарлагатай өрх 37.8 мянгаар буурсан бол 1600001-2100000 төгрөгийн зарлагатай өрх 20.7 мянгаар, 2100001 төгрөгөөс дээш зарлагатай өрх 46.3 мянгаар нэмэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Бод малын 498кг хатаасан өлөнг нууцаар хил давуулахыг завджээ

Нүүрсэн дунд бод малын хатаасан өлөн нуун хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ.

Тодруулбал, Гашуун сухайт дахь гаалийн газрын хяналтын бүсээр энэ сарын 12-ны өдөр Монгол улсын иргэн Б нь 2287ӨМҮ улсын дугаартай Фотон маркын авто машиныг жолоодон улсын хилээр нэвтрэхдээ чиргүүлэн дэх нүүрсэн дундаа шуудайнд хийж бэлтгэсэн 16 боодол, 498 кг хатаасан өлөнг нуун гарах гэж байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлж, цагдаагийн байгууллагатай хамтран хойшлуулшгүй ажиллагаа явуулжээ.

Categories
мэдээ нийгэм

Өнгөрсөн сард ДОХ-ын гурван тохиолдол шинээр бүртгэгджээ

Өнгөрсөн сард Улаанбаатарт ХДХВ/ДОХ-ын гурван тохиолдол илэрчээ. Ингэснээр улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 277 болсон байна.

Мөн өнгөрсөн сарын байдлаар халдварт өвчнөөр өвчлөгчид 26.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1050-аар нэмэгджээ. Тодруулбал, салхин цэцгээр өвчлөгчид 2219-р, гонококкт халдвараар өвчлөгчид 139-р, сүрьеэгээр өвчлөгчид 82-р нэмэгджээ.

Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 1346-р, трихомониазаар өвчлөгчид 195-р, тэмбүүгээр өвчлөгчид 164-р, цусан суулгаар өвчлөгчид 34-р буурчээ.

Categories
мэдээ нийгэм

Бичил зээл хүссэн 59 төслийг танилцуулж байна

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журмын хүрээнд 20-100 сая төгрөгийн бичил зээл хүссэн 101 иргэн, аж ахуйн нэгжийн 12.6 тэрбум төгрөгийн төслийг судалжээ. Урьдчилсан судалгаагаар 70 онооны босго давсан 3.7 тэрбум төгрөгийн 59 төслийг өнөөдөр сонгон шалгаруулах хороонд танилцуулж байна.

Төсөл сонгон шалгаруулах бие даасан хорооны бүрэлдэхүүнд төрийн бус байгууллагын дөрөв, төрийн байгууллагын гурван төлөөлөл ажиллаж байгаа бөгөөд төслийг гурван шатны онооны дунджаар ихээс бага руу эрэмбэлэн шалгаруулах юм.

Төсөл сонгон шалгаруулах хорооны хуралдааныг олон нийтэд нээлттэй, ил тод байлгах үүднээс шууд дамжуулж байна.

Categories
гадаад мэдээ

Эверестэд авирагчид шинэ дүрэм мөрдөж эхэлнэ

Эверестийн оргилд гарах хүсэлтэй бүх авирагч урьд нь ууланд авирч байсан туршлагаа нотлох шаардлагатай болсон талаар Балбын Засгийн газрын Дээд комисс мэдээлжээ.

Дээд комиссын зөвлөмжид дурдсанаар, Эверестийн оргилд Балбын талаас гарах зөвшөөрөл хүсэгчид наад зах нь 6500 метрийн өндөрт авирсан туршлагатай байх шаардлагатай ажээ. Мөн тэд биеийн хүчний бэлтгэлийн гэрчилгээ авж, туршлагатай хөтөчийн хамт авирах ёстой гэнэ.

Энэ оны тавдугаар сард Эверест ууланд ойролцоогоор 11 хүн амиа алдах эсвэл сураггүй болсон билээ. Тэдгээр иргэний 9 нь Эверестийн оргил руу Балбын талаас, 2 нь Төвөдийн талаас авирахыг оролдож байжээ. Түүнчлэн амиа алдагсдын 4 нь оргилд гарах чиглэлд үүссэн урт дарааллын улмаас нас барсан байна.

“Бид цаашид эдгээр шаардлагыг хууль тогтоомжид нэмэлт өөрчлөлт болгон оруулж, уулчдын аюулгүй байдлыг сайтар хангана” гэж Балбын Аялал жуулчлалын сайд Йогеш Бхаттари сэтгүүлчдэд мэдээлжээ. Ташрамд дурдахад, Балбын Засгийн газар энэ улиралд урьд өмнө байгаагүй хамгийн олон буюу 384 зөвшөөрлийг уулчдад олгожээ.

Categories
мэдээ спорт

Казах курес бөхийн Азийн аварга энэ амралтын өдрүүдээр Монголд тодорно

Казах курес бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 17-18-нд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана. Монголд анх удаа зохион байгуулагдах гэж буй Казах курес бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын 16 тамирчин найман жинд зодоглоно.

Тухайлбал, +100 кг-д улсын начин Б.Серик, үнэмлэхүй жинд улсын харцага Д.Анар нар хүч үзэх юм байна.

Ташрамд дуулгахад, Казах курес бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний жин тус бүрт түрүүлсэн тамирчин 1000 ам.доллар хүртэнэ. Харин мөнгөн медальд 500 ам.доллар, хүрэл медальд 300 ам.долларын мөнгөн шагнал дагалдах аж.

Харин .

Categories
мэдээ нийгэм

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.8 хувь нь 15-34 насны залуучууд байна

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны 7 дугаар сарын эцэст 32.9 мянга, үүнээс 22.4 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.5 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна. Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 106 хүнээр, өмнөх сараас 631 хүнээр буурсан байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 12.0 мянга нь эмэгтэйчүүд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 7.1 мянга нь Улаанбаатарт, 6.3 мянга нь Хангайн бүсэд, 3.8 мянга нь Баруун бүсэд, 3.0 мянга нь Төвийн бүсэд, 2.2 мянга нь Зүүн бүсэд ногдож байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 426 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 222 нь эмэгтэйчүүд байна. Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны эхний 7 сард ажилгүй 45.8 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 11.6 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 36.8 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан байна. Өмнөх оны мөн үеэс шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 2.5 мянган хүнээр, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 2.9 мянган хүнээр буурч, ажилд зуучлагдан орсон иргэд 91 хүнээр өссөн байна. Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны 7 дугаар сард 6272 хүн шинээр бүртгүүлсэн бөгөөд ажил хайж буй шалтгаанаар нь авч үзэхэд 57.0 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 2019 оны 7 дугаар сарын эцэст 49.3 хувийг бүрэн дунд, 27.9 хувийг дипломын болон бакалаврын дээд, 7.2 хувийг техникийн болон мэргэжлийн, 6.3 хувийг суурь, 4.5 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.6 хувийг бага, 1.3 хувийг боловсролгүй, 0.9 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.8 хувийг 15-34 насны залуучууд эзэлж, энэ үзүүлэлт Орхон, Завхан, Архангай, Дорноговь, Өвөрхангай, Дорнод, Говь-Алтай, Говьсүмбэр, Төв, Ховд, Сэлэнгэ, Өмнөговь аймагт улсын дунджаас 0.5-17.0 пунктээр илүү байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газар орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар өргөтгөсөн хурал хийнэ

Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ аймгийн засаг дарга нартай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож байна.

Орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийн талаар нэгдсэн мэдээлэл солилцож, шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэн маргааш Засгийн газар өргөтгөсөн хурал хийхээр болов.

Categories
мэдээ нийгэм

Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг үргэлжлүүлнэ

Монгол Улсын Засгийн газраас Таван толгой-Гашуун сухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрөөс үргэлжлүүлэхээр тогтсон. Одоогоор тус төмөр замын суурь далангийн ажлын гүйцэтгэл 50 гаруй хувьтай байгаа юм.

Төмөр зам ашиглалтад орсноор БНХАУ-руу экспортлох нүүрсний экспортын болон одоогийн авто замаар хил хүртэл тээвэрлэж буй зардал даруй 32 ам.доллароос 3-4 дахин буурч, зөвхөн төмөр замын боомтоор жилд 30 сая тонн хүртэлх хэмжээний нүүрс экспортлох боломжтой гэж үзэж байна.

Мөн Тавантолгойн бүлэг орд газрын олборлолт, нийлүүлэлтийн хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх үндсэн нөхцөл бүрдэнэ хэмээн тооцоолж байгаа юм. Түүнчлэн зөвхөн төмөр замаар тээвэрлэх “Эрдэнэс Тавантолгой” компанийн борлуулалтын орлого өсч, Монгол Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 16 хувь, улсын төсвийн 50 хувьтай тэнцэх хэмжээний валютын урсгалыг бий болгох боломжтой гэсэн тооцоо судалгаа бий.

Categories
мэдээ нийгэм

Гүний усны дадлага сургуулийг зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газраас аврагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, албаны бэлтгэл бэлэн байдлыг хангах, уснаас эрэн хайх, аврах ажиллагааг гүйцэтгэх шумбагчийг бэлтгэх, дадлагажуулах зорилгоор “УДС-19” гүний усны дадлага сургуулийг зохион байгуулж байна.

Дадлага сургууль энэ сарын 15-21-ний өдрүүдэд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь Гүний усны сургалтын төвд зохион байгуулагдана.

Сургалтад ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, НОБГ болон Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 40 гаруй алба хаагч хамрагдаж, 3-15 метрийн гүний шумбалт хийн нэрвэгдсэн иргэнийг усны гүнээс гаргах, усанд осолдсон иргэнд амилуулах суурь тусламж үзүүлэх зэрэг дадлагыг хийх юм.