Categories
мэдээ нийгэм

Ургамал, ойн дагалт баялаг ашиглахдаа хууль зөрчихгүй байхыг анхаарууллаа

Байгалийн ургамал, ойн дагалт баялаг ашиглах, түүх идэвхтэй улирал үргэлжилж байгаатай холбогдуулан иргэд, аж ахуйн нэгжийг хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулахаас сэргийлж Нийслэлийн Байгаль орчны газраас зөвлөмж хүргүүлж байна.

Улаанбаатар хот орчимд 78 овог, 307 төрөл, 631 зүйл байгалийн ургамал бүртгэснээс 18 зүйл нэн ховор ургамал, 50 зүйл ховор ургамал, 3 зүйл Монголын унаган ургамал, 14 зүйл Монголд байгаа завсрын унаган ургамал, 6 зүйл эртний ойн ба усны үлдвэр ургамал бүртгэгдсэн.

Нийслэлийн нутаг дэвсгэр дэх байгалийн ургамлуудаас ашиглалтад өртөмтгий ургамалд бэлчээрийн, эмийн болон бусад ашигт ургамлуудын зэрэгцээ хорт ба мансууруулах үйлчилгээтэй ургамлууд орж байна.

Ашиглалтад өртөмтгий ургамлын зүйлийн бүрдлийг авч үзэхэд бэлчээрийн 430 зүйл, эмийн 250 зүйл ургаж байгаагийн зэрэгцээ 37 зүйл хорт ургамал, 56 зүйл хогийн ургамал, 6 зүйл мансууруулах үйлчилгээтэй ургамлууд ургаж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн авто тээврийн товчоодод 24 цагийн хяналт шалгалт хийж байна

Нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотод байгалийн голомтот тарваган тахал болон хүн, мал, амьтны гоц халдвар тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор ирэх аравдугаар сарын 30-ны өдөр хүртэл авто тээврийн шалган бүртгэх товчоодыг түшиглэн 24 цагаар үзлэг тандалт хийж, хяналт шалгалтыг эрчимжүүлэн ажиллах тухай захирамж гаргасан.

Тус захирамжтай холбогдуулан нийслэлийн 8 авто тээврийн товчоодод НМХГ, НЦГ, НОБГ, НЗЦГ-ын албан хаагчид батлагдсан хуваарийн дагуу 3 ээлжээр 24 цагийн туршид хамтарсан хяналт шалгалт, тандалтын ажлыг хийж гүйцэтгэх юм.

Мөн нийслэлийн томоохон зах худалдааны төвүүд зэрэг тарвага, амьтны гаралтай түүхий эд бүтээгдэхүүн худалдаалах боломжтой цэгүүдэд хөдөлгөөнт эргүүлүүд тогтмол ажиллана.

Өнгөрсөн долоо, наймдугаар сард Эмээлтийн авто тээврийн шалган бүртгэх товчоогоор Баянхонгор, Булган, Архангай, Ховд, Завхан, Хөвсгөл аймгаас нийслэлд оруулж ирэхээр завдсан 23 ширхэг тарваганы нойтон тулам илрүүлж, Зоонозын Өвчин судлалын үндэсний төвд хүргүүлж устгалд оруулсан байна.

Хууль бусаар тарвага агнаж, тээвэрлэсэн иргэдэд зөрчлийн тухай хуулийн дагуу торгууль шийтгэврийн арга хэмжээ авч, долоон иргэнд холбогдох хэргийг орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлжээ.

Мөн сургууль, цэцэрлэг эхлэхтэй холбогдуулан байгалийн голомтот мал амьтнаас хүнд халдварладаг өвчин орон нутгаас нийслэлд зөөвөрлөгдөн орж ирэх магадлал өндөрсдөг тул орон нутгийн автобусыг Улаанбаатар хот руу хөдлөхөөс өмнө шалгаж зөрчлийг газар дээр нь арилгах арга хэмжээ авч ажиллах талаар авто тээврийн үндэсний төвд албан бичиг хүргүүллээ.

Categories
мэдээ нийгэм

НӨАТ-ын сугалааны тохирол энэ ням гарагт явагдана

НӨАТ-ын урамшууллын долдугаар сарын сугалааны тохирол наймдугаар сарын 18-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Та 2019 оны долоодугаар сарын 01-нээс 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа 2019 оны наймдугаар сарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.

Энэ удаагийн тохирлын супер шагнал 60 сая төгрөг байна.

Categories
мэдээ улс-төр

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг Яармагийн дэнжид барина

Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг Нийслэлийн Хан-Уул дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт Нисэх, Яармагийн аюулгүйн тойргийн зүүн урд хэсэгт барихаар тогтлоо. Тус хүрээлэнгийн техник эдийн засгийн үндэслэл, эх загвар зураг боловсруулахад шаардагдах зардлыг гаргана. Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнгийн иж бүрэн зураг төслийг боловсруулах, барилгын ажил гүйцэтгэхэд шаардагдах хөрөнгийг 2020 оны улсын төсөвт тусгуулах болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх асуудлыг судалж, зохих арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт даалгалаа. Үндэсний төв цэнгэлдэх хүрээлэнг үндэсний онцлог хэв шинжийг агуулсан, байгаль орчинд ээлтэй, орчин үеийн дэвшилтэд технологийн шийдэл бүхий, Үндэсний их баяр наадмаас гадна олон улсын спортын төрөл бүрийн тэмцээн, урлаг, уран сайхны арга хэмжээ зохион байгуулах бололцоо нөхцөл хангагдсан байх ёстой гэж төлөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээжээ

Монголын Үндэсний музей, АНУ-ын Питсбургийн их сургууль, Америкийн Монгол Судлалын төвтэй хамтран Дархадын хотгорын сав нутагт археологийн судалгааны “Умард Монгол” төслийг хамтран хэрэгжүүлдэг. Төслийн багийн эрдэмтдийн энэ зуны малтлагын үр дүнд дэлхийн археологийн шинжлэх ухаанд нээлт болохуйц, Монголын эзэнт гүрний язгууртнуудад холбогдох цоо шинэ олдворуудыг нээжээ.

Уг судалгааны баг 2018, 2019 онд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын Мунгараг багийн нутаг “Хориг” хэмээх газарт тонож сүйтгэгдсэн Монголын эзэнт гүрний үед холбогдох бүлэг булшийг авран хамгаалах, үлдэж хоцорсон эд өлгийн зүйлсийг цуглуулах ажлыг хийжээ. Эдгээр тоногдсон булшны шороо, ухсан нүхийг нягтлан шалгах явцад Эзэнт гүрний үед холбогдох судалгаа болон үзмэрийн маш өндөр ач холбогдолтой олон тооны олдворууд илэрчээ.

Эдгээрийн дотор 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос нь Монголын төдийгүй хөлдүү хадгалагдсан гурван ваар болж буй олдворууд юм.

Түүнчлэн алт, мөнгө, торго, төмөр, яс, шир, үйсээр хийсэн олдворууд болон хүн, малын яс зэрэг Монголын эзэнт гүрний үед холбогдох олон тооны маш чухал хэрэглэгдэхүүнийг авран хамгаалж, цуглуулсан байна.

Алтан нар, сарны дүрс, мөнгөн сарны дүрс, бурханы дүрстэй нимгэн алтан эдлэл, алтан ээмэгнүүд, бүсний алтан чимэглэл, дотроо торгонд баринтаглаж боосон эд зүйл агуулсан ширэн хавтага, алтан утастай, хас, луу болон домгийн амьтдын дүрс хээтэй олон төрлийн торгон дээл хувцасны хэсгүүд, ширэн гутлын хэсгүүд, нум, сумны зэв, саадаг, хоромсого, шаазан болон шавар ваарнууд, ясан сойз, адуу малын тоног хэрэгсэл гэх мэт хэдэн зуун олдворууд бий.

Тус судалгааны багийг Монголын талаас Монголын Үндэсний Музейн Эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын талаас доктор Жулиа Кларк нар удирдан ажиллаж байна.

Энэхүү өв соёлын олдворууд нь Монголын эзэнт гүрний ялгуусан их түүхийн гэрч болон эдүгээ болоод ирээдүй хойч үеийнхний гэгээн мэлмий, гэрэлт ойг мөнхөд мялааж, үндэсний бахархал, өв соёлоо дээдлэх үзэл төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ гэдэгт итгэл дүүрэн байгаагаа судалгааны багийнхан хэлж байв.

Categories
мэдээ нийгэм

Гал унтраах тактикийн сургуульд 185 ажилтан, алба хаагч оролцов

Мэргэжлийн ангийн бэлтгэл бэлэн байдлыг хангуулах, алба хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулсан тус дадлага сургуульд “Бльюмон” ХХК-ийн штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн, Гал түймэр унтраах, аврах 34, 10 дугаар анги болон нийслэлийн Аврах анги 105-ын нийт 185 ажилтан, алба хаагч, 5 автомашин, техник хэрэгсэлтэйгээр оролцсон юм.

Гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг тус барилгын 4 болон 7 давхарт зохион байгуулж, аврах зам гарц хаагдсан болон утаанд хордсон иргэдийг өндрөөс аюулгүй буулгах дадлага сургуулийг хийсэн бол “Бльюмон’’ ХХК-ийн ажилтнуудаар гал унтраах дадлагыг хийлгэлээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Categories
мэдээ улс-төр

Элчин сайд К.И.Кобландиныг хүндэтгэн хүлээн авч уулзлаа

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар Бүгд Найрамдах Казахстан улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд К.И.Кобландиныг нутаг буцаж байгаатай холбогдуулан 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хүндэтгэн хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр Элчин сайдын томилолтын үеэр хамтран хэрэгжүүлсэн ажлууд болон ирээдүйн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Элчин сайд К.И.Кобландин энэ үеэр Монгол Улсын Засгийн газар болон Уул уурхайн салбарт үргэлжлүүлэн хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

​Дэлхийн “Цагдаагийн олимп”-ын жиу-жицу бөхийн төрөлд манай баг тамирчид өндөр амжилттай оролцлоо

Дэлхийн “Цагдаагийн олимп”-ын зургаа дахь өдөр тамирчид Жиужицу бөхийн төрлөөрөрсөлдлөө.

Монгол улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг тамирчдаас хөх бүсний ангилалд: Тусгай ажиллагааны газрын бүлгийн ажилтан, цагдаагийн хошууч Т.Отгонзаяа 88кг жинд мөнгөн медаль, Дотоодын цэргийн 805 дугаар ангийн эргүүлчин, ахлах ахлагч С.Батгал 68кг жинд мөнгөн медаль, Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Жанчивдорж +100кг-ийн жинд мөнгөн медаль, Тээврийн цагдаагийн албаны Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг 88кг жинд хүрэл медаль;

Цагаан бүсний ангилалд: Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Батжаргал -100кг-ийн жинд алтан медаль, Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын Захиргаа удирдлагын тасгийн аж ахуйн офицер, цагдаагийн дэслэгч М.Гантогтох 86кг жинд мөнгөн медаль, ЦЕГын Хүч спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч Б.Баярмөнх 88кг жинд хүрэл медаль;

No Gi ангилалд: Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Батжаргал -100кг жинд алтан медаль, Тусгай ажиллагааны газрын бүлгийн ажилтан, цагдаагийн хошууч Т.Отгонзаяа 88кг-ийн жинд алтан медаль тус тус хүртсэн амжилттай байна.

Categories
мэдээ нийгэм

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хурал даваа гарагт болно

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ аймгийн засаг дарга нартай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсож байна.

Орон нутгийн өвөлжилтийн бэлтгэл ажил хэрхэн хангагдаж буй, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийн талаар нэгдсэн мэдээлэл солилцож, шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзэн Улсын Онцгой комиссын өргөтгөсөн хурал хийхээр болов. Өргөтгөсөн хурлыг 2019 оны наймдугаар сарын 19-ний Даваа гарагт товлов.

Categories
мэдээ нийгэм

Орон байрны хулгай хийдэг бүлэг хүүхдүүдийг илрүүлжээ

Орон байрны хулгайн гэмт хэрэг үйлддэг 14-15 насны бүлэг хүүхдүүдийг баривчилжээ. Баянзүрх дүүргийн цагдаагийн III хэлтсийн алба хаагчид орон байрны хулгайн гэмт хэрэг үйлддэг 14-15 насны 21 удаагийн үйлдэлтэй О, Б нарын бүлэг этгээдийг түр саатуулаад байна. Сурч боловсрох насандаа бусдыг хууран мэхэлж, эд зүйлийг нь хулгайлж зарж, борлуулдаг тэд зөвхөн цахим тоглоом тоглох зорилгоор хулгайлах гэмт хэрэг үйлддэг тухай ярьж байна. Тэд хоёр жилийн өмнөөс эзгүй айлын цоожийг эвдэн, тооно болон цонхоор нь орж, хувцас, нөүтбүүк, мөнгөн аяга зэргийг хулгайлж Нарантуул захад аваачин зарж, борлуулдаг байна. Гэр хороололд үйлдэгдэж буй хулгайн гэмт хэргийн ихэнх тохиолдол нь өдрийн цагаар буюу иргэдийг гэр орноо эзэнгүй орхисон үед гардаг байна. Иймд иргэдийг гэр, орон сууцаа эргэх, хөршийн холбоог байгуулан энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.