Categories
мэдээ нийгэм

Үндэсний томоохон аж ахуйн нэгжүүд “Байгууллагын цэцэрлэг” санаачилгад нэгдэн ажиллана

“Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай“ Засгийн газрын тогтоолын дагуу байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжих нь цэцэрлэгийн хүртээмж нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.

Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам Монголын худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран энэ сарын 13-ны өдөр “Байгууллагын цэцэрлэгийг хөгжүүлэхэд төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, түншлэл” сэдэвт уулзалт зохион байгуулж, аж ахуйн нэгжүүд байгууллагын дэргэдэх цэцэрлэгийг дэмжихээ илэрхийлсэн.

Тэгвэл энэ удаад Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гишүүн үндэсний томоохон 20 гаруй аж ахуйн нэгжийн удирдлагатай уулзалт хийлээ. Уулзалтад

  • АПУ ХК
  • Мобиком
  • Монос групп
  • Төрийн банк
  • Таван богд ХХК
  • Улсын клиникийн төв эмнэлэг
  • Делта Констракшн ХХК
  • Энержи Ресурс ХХК
  • МАК
  • Ленд ТН ББСБ
  • Хөгжил Трейд ХХК
  • Хайпер Маркет ХХК
  • Адмон ХХК -ийн удирдлагууд оролцож, “Байгууллагын цэцэрлэг” санаачилгад нэгдэн ажиллахаар боллоо.

Хувийн хэвшлийн байгууллагын зүгээс ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх, хөдөлмөрийн бүтээмж, ажлын цаг ашиглалтыг сайжруулах, чадварлаг боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулахад дэргэдээ Цэцэрлэг байгуулан ажиллуулах нь чухал ач холбогдолтой юм.

Categories
мэдээ улс-төр

БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байна

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан БНХАУ-аас Монгол Улсад суугаа элчин сайд Шин Хайминтай уулзаж хоёр улсын эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн явцын талаар санал солилцлоо.

Монгол, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосон түүхэн 70 жилийн ойн хүрээнд Монгол улсын барилгын салбарт олон томоохон төсөл хэрэгжиж, амжилттай урагшилж байгааг Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан онцоллоо. Уулзалтын эхэнд хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн хэрэгжилтийн явцын талаар хоёр тал мэдээлэл солилцсон юм. Өнгөрсөн зургадугаар сард БХБ-ын сайд Элчин сайдтай уулзаж энэ асуудлаар санал солилцон нэн тэргүүнд шийдвэрлэх хэд хэдэн асуудлыг хөндсөн юм.

Тухайлбал БНХАУ-ын талаас төсөл хэрэгжүүлэх байршилд түр тоног төхөөрөмж байрлуулах талбай, газар чөлөөлөх асуудлыг шийдвэрлэх, лагийг боловсруулах, шилжүүлэх шийдлийн талаар Хятадын гүйцэтгэгчтэй компанитай хамтран ажиллах, төсөлд ажиллах Хятад ажилчдын квотыг тогтоох зэрэгт дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахыг хүссэний дагуу Монголын тал дээрх тавьсан хүсэлтийг нэн даруй шийдвэрлээд байна. Газрын асуудлыг бүрэн шийдэж, орох гарах гарцыг бүрэн чөлөөлөөд зогсохгүй БНХАУ-аас ажиллах хүчний квотыг Засгийн газраас тогтоов. Түүнчлэн цэвэрлэх байгууламжаас гарсан лагийг байршуулах газрын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар ойрын хугацаанд шийдвэрлэхээр болжээ.

Өнгөрсөн хугацаанд БХБЯ БНХАУ-ын Эксим банкны төлөөлөлтэй удаа дараагийн уулзалт хийж төслийг эрчимжүүлэх талаар яриа хэлэлцээр хийсээр байгаа. Төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээр байгуулах бэлтгэл шатны ажлыг Монголын талаас бүрэн хангасан бөгөөд санхүүжүүлэгч тал төслийг үнэлэх шат эхэллээ. Үнэлгээний ажлыг түргэтгэж, төслийг эрчимжүүлэхэд элчин сайд анхаарч, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг сайд Х.Баделхан хүслээ.

“Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”-ийн нэгж байгуулагдаж, төслийн ажлын зургийг боловсруулж, магадлалаар орж батлагдахад бэлэн болжээ. Угсралт, түр байр барих зэрэг ажил хийгдэж буй бөгөөд төлөвлөгөөний дагуу энэ жил биологийн цэвэрлэгээний байгууламжийн бетон хийцийн ажлыг хийж гүйцэтгэх юм.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин “Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын онцгойлон анхаарч буй Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төслийг эрчимжүүлэх чиглэлд Хятадын тал анхаарч ажиллаж байна. Төсөл төлөвлөгөөний дагуу амжилттай урагшилж байна. Цаашид улам эрчимжүүлж ажиллахад дэмжлэг үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.

Хоёр талын уулзалтын дараагийн санал солилцсон асуудал бол “Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороонд хэрэгжих 1008 айлын орон сууц” төсөл юм. Төслийн хэрэгжүүлэх хэлэлцээрийг хоёр тал баталснаар бэлтгэл ажил эхэлсэн. Монголын тал зураг төслийг бэлэн болгох, газар чөлөөлөх, шаардлагатай дэд бүтцийг бүрэн гүйцэтгэхэд анхаарч амжилттай үргэлжилж байгааг сайд дуулгалаа. Уг төслийн барилгажих талбайг бэлтгэх ажлын хүрээнд хийгдэх газар чөлөөлөлт, түр суурьшуулах болон инженерийн хангамжийн асуудлыг шийдвэрлэх, цаашид авах арга хэмжээний талаар санал боловсруулах үүрэг бүхий Ажлыг хэсэг байгуулагдсан бөгөөд газар чөлөөлөлтийг хийж эхлээд байна.

Хоёр улсын найрсаг харилцаа тогтоосны түүхэн 70 жилийн ойн хүрээнд хийгдэж буй дээрх томоохон төсөл амжилттай хэрэгжиж, ажил урагштай байгааг хоёр тал онцлон тэмдэглэж, ажлыг эрчимжүүлэхэд нягт хамтран ажиллана гэдгээ уулзалтын төгсгөлд онцолсон юм

Categories
мэдээ нийгэм

​Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийг бүрэн засварлажээ

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийг 12 жилийн дараа бүрэн засварлаж, ашиглалтанд орууллаа.

Энэ удаад тус тасгийн дулааны шугам сүлжээ, цэвэр бохир усны шугамыг шинээр солих, цахилгааны угсралт, барилгын бүрэн засвар шинэчлэл, хүчилтөрөгчийн шугамын ажлуудыг хоёр сарын хугацаанд бүрэн хийж дуусчээ.

Анх 1977 онд байгуулагдсан Эрчимт эмчилгээний тасагт хүнд өвчтөнийг оношлох, эмчлэх гуравдугаар шатлалын тусламж үйлчилгээ үзүүлдэг бөгөөд мэргэжлийн чиглэлээр улсын хэмжээний сургалт судалгааны лавлагаа төвийн үүрэг гүйцэтгэдэг гэдгийг эмч мэргэжилтнүүд хэлж байв.

Барилгын засварын ажлыг Эрүүл мэндийн яамнаас санхүүжүүлж, “Жаргалан дулаан” компани хийж гүйцэтгэсэн байна. Харин “Алтан хийц” компани нийгмийн хариуцлагын хүрээнд өөрсдийн хөрөнгөөр цонх, хаалга сольж, хана тааз будах, өрөө коридорын гэрэлтүүлэг болон шалны хулдаасыг бүрэн шинэчлэх ажлуудыг хандив болгон хийж өгчээ.

Categories
мэдээ улс-төр

С.Баяр: Шударга ёсны төлөө, шударга бусаар тэмцээд ахисан тохиодол үгүй гэдгийг Ж.Батзанданд сануулъя

УИХ-ын гишүүн Ж.Батзанданд, Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хуудсаараа дамжуулан зөвлөгөө өгсөн байна. Тэрбээр “Хувь хүний чинь хувьд танд зөвлөх хэдэн үг байна. “Улстөр хийж” байгаа нь энэ гээд хүнээ болих ёсгүй. Хувь хүнийг тодорхойлдог гол зүйл бол хүний мөс, жудаг. Одоогоос бараг долоон жилийн өмнө, 2011 оны зун та бид хоёр нүүр нүүрээ хараад нэг уулзаж билээ.

Тэр уулзалт таны хүсэлт, санаачлагаар болсон бөгөөд та, бид хоёр улс төрийн болон амьдралын олон сэдвээр ярилцаж удаан сууснаа би санаж байна. Та тэгэхэд “Баяр ах, танаас суралцах юм надад их бий. Та хэдийгээр өөр нам гэлээ ч би тантай багш, шавийн барилдлагатай явмаар байна. Залуу хүний хувьд би танаас асууж, та надад ах хүний ёсоор зөвлөж яваарай гэж хүсье” гэж надад хэлж байсан. Хүнд зөвлөөд байхаар ухаан, мэдлэг, туршлага надад хомс учраас би танд туслаж, зөвлөсөн юм үгүй явсаар өнөөдрийг хүрчээ. Гэхдээ зөвлөгөө нэгэнт асуусан хүнд санасан бодсоноо илэн далангуй хэлэхэд буруу нь юу байх билээ. Шударга ёсны төлөө тэмцэнэ гэж та байнга мэдэгдэж байгаа дуулддаг. Тэр зөв. Гэхдээ шударга ёсны төлөө шударга бус аргаар тэмцээд ахисан тохиолдол нэг ч үгүй гэдгийг ах хүний хувьд би танд сануулъя” хэмээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлж байна

Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна.

Энэ ажлын хүрээнд голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулан ажиллаж байгаа юм.

Мөн гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Тухайлбал, НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 06 дугаар сарын 10-аас зохион байгуулан ажиллаж байна. “Завьт эргүүлийнхэн” өнөөдрийг хүртэл 35 иргэний амь насыг авран хамгаалж, усанд суусан долоон автомашиныг татан гаргасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дархадын хотгороос олдсон өрөм, шар тос нь зул байх магадлалтай

Дархадын хотгорын сав нутгаас 700-800 жилийн тэртээ мөнх цэвдэгт тэс хөлдүү хадгалагдсан гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос олдсон нь Монголын төдийгүй дэлхийн археологийн судалгаанд нэн ховор нээлт болж байна.

Энэ нь урьдчилсан байдлаар зул байх магадлалтай гэдгийг Монголын Үндэсний музейн эрдэм шинжилгээний төвийн дарга, доктор Ж.Баярсайхан, АНУ-ын талаас доктор Жулиа Кларк нар танилцууллаа.

Монголын эзэнт гүрний үед холбогдох эдгээр ховор нандин олдворуудыг ирэх онд олны хүртээл болгоно. Одоогоор гурван ваар дүүрэн өрөм, нэг ваар дүүрэн шар тос болох олдворуудыг -18 градуст тусгай хөргүүрт хадгалж байгаа аж.

Categories
мэдээ нийгэм

Нисэхээс “Буянт–Ухаа” хороолол хүртэлх замыг хаажээ

Нисэхийн эцсийн автобусны буудлаас” Буянт–Ухаа” 21 дүгээр гудамж хүртэлх хатуу хучилттай 2.8 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил наймдугаар сарын 15-наас эхэлжээ. Үүнтэй холбоотойгоор наймдугаар сарын 15-26-ныг хүртэл тус авто замыг хэсэгчлэн хаахыг Тээврийн цагдаагийн газраас мэдээлжээ.

Зам, тээврийн хөгжлийн яамны захиалгаар Хан-Уул дүүргийн 9-р хорооны нутаг дэвсгэрийн эхлэл хэсэг болох “Буянт-Ухаа-1” орон сууцны хорооллын баруун талын гэрлэн дохиогоор хойш Нисэхийн эцсийн автобусны буудал хүртэлх 2.8 км авто замын хучилтын ажлыг хийж гүйцэтгэх юм байна. Тус чиглэлд зорчих жолооч бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг албаныхан зөвлөж байна. Дээрх хугацаанд тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд түр хугацаагаар өөрчлөлт оржээ.

68635052_1445595328914552_7157229331364708352_o
68285311_1445595595581192_364354930556796928_o
68272448_1445595552247863_4810077773374685184_o
68635052_1445595328914552_7157229331364708352_o
68285311_1445595595581192_364354930556796928_o
68272448_1445595552247863_4810077773374685184_o

А

Categories
мэдээ нийгэм

Нийт 53 байршилд газар чөлөөлөх ажил хийгджээ

Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Д.Нямдаваа, нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газрын ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Д.Бат-Өлзий, Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ч.Мөнхбаатар нар мэдээлэл хийлээ.

Нийслэлийн нутаг дэвсгэрт иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан 2019 оны дөрөвдүгээр сарын 17-нд А/322 тоот захирамжийг гаргасан.

Захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд авто замын орц гарц, явган хүний зам талбай, нийтийн эзэмшлийн газарт зохих зөвшөөрөлгүйгээр зөөврийн байгууламж байрлуулсан, зуслангийн бүсэд гудамж зам хаасан, эзэмшил ашиглалтад байгаа газраа дур мэдэн нэмж хашаа, барилга байгууламж барьсан зэрэг зөрчлийг 90 байршилд илрүүлж 140 обьектыг чөлөөлөх ажил хийгдсэн байна.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны орлогч дарга Д.Нямдаваа хэлэхдээ “Хорооллын дундах авто замын 26 байршилд орц гарц нээгдсэн.Нийтийн эзэмшлийн 12 байршилд 2890м.кв талбай нэмэгдсэн. Явган хүний зам хаагдсан 45 байршилд 3883 м.кв талбайг чөлөөлөн тохижилт хийж газар ашиглалтыг сайжруулах арга хэмжээ авч байна. Чингэлтэй дүүрэгт 1, Баянгол дүүрэгт 12, Баянзүрх дүүрэгт 7, Сонгинохайрхан дүүрэгт 11, Сүхбаатар дүүрэгт 13, Хан-Уул 9 байршилд газар чөлөөлөх ажил хийгдсэн” гэлээ.

Categories
мэдээ улс-төр

МАН-ын бүлэг ирэх 7 хоногт үргэлжлүүлэн хуралдана

УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаан үргэлжилж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлаар тус намын бүлэг энэ долоо хоногийн ажлын таван өдөр хуралдсан ч байр сууриа нэгтгэж чадаагүй байгаа аж. Ерөнхийлөгчийн өргөн барьсан санал сонгуулийн тогтолцоо, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх эсэхэд тус бүлгийн гишүүд санал зөрөлдөж, Ерөнхийлөгчтэй тохироонд хүрч чадаагүй байна. Тиймээс ирэх долоо хоногт үргэлжлүүлэн хуралдахаар болжээ.

Categories
мэдээ нийгэм

Орон нутгийн тийзийн үнийг ахин бууруулна

Дотоодын нислэгийн тийзийн үнийг үе шаттай бууруулах, орон нутгийн нисэх буудлуудын үйл ажиллагааг идэвхжүүлэх ажлууд шат дараалалтай хийгдсээр байгаа. Энэ ажлын хүрээнд ирэх 9 дүгээр сарын нэгний өдрөөс “Аэромонголиа” авиа компани орон нутгийн чиглэлийн бүхангиллын тийзийн үнийг дахин 10 хувь бууруулахаар төлөвлөж байгаагаа ИНЕГын даргад мэдэгдлээ.

Тус компани өнгөрөгч долдугаар сарын 26-ны өдөр мөн орон нутгийн бүх чиглэлийн, бүхангиллын тийзийн үнийг 10 хувиар бууруулах шийдвэр гарган хэрэгжүүлээд байсан юм. “Аэромонголиа” авиа компани нь Өлгий, Ховд, Алтай, Улаангом, Мөрөн чиглэлүүдэд ERJ-145 маягийн агаарын хөлгөөр нислэг үйлдэж байна гэж Иргэний нисэхийн ерөнхий газраас мэдээллээ.