Categories
мэдээ нийгэм

Ази, Номхон далайн орны нисэхийн байгууллагын удирдлагууд Непалд чуулж байна

Олон улсын Иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын Ази-Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн Ерөнхий захирлуудын 56 дугаар хурал (DGCA-56) Непал Улсын нийслэл Катманду хотноо өнөөдөр эхэллээ.

Энэ долоо хоногийн турш /2019.8.19-23/ үргэлжлэх тус чуулганд Иргэний нисэхийн ерөнхий газрын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

image

Жил бүр зохион байгуулагддаг хуралд ICAO-ын гишүүн, Ази-Номхон далайн бүсийн 50 гаруй орны иргэний нисэхийн удирдах байгууллагын дарга, удирдлагууд оролцож байна. Түүнчлэн Олон Улсын Иргэний нисэхийн байгууллагын зөвлөлийн ерөнхийлөгч, доктор Олумуива Бенард, Бүсийн захирал ноён Арун Мишра болон олон улсын байгууллагуудын зочин төлөөлөгчид хүрэлцэн иржээ.

“DGCA-56” хурлаар өнгөрсөн онд зохион байгуулагдсан 55 дугаар хурлаас хойш ICAO-аас авч хэрэгжүүлсэн болон цаашид хэрэгжүүлэх ажил, бодлого чиглэл, арга хэмжээ, бүс нутгийн хэмжээнд тулгарч буй шийдвэрлэх асуудлуудаа хэлэлцэнэ. Мөн хурлын үеэр COSCAP-NA гишүүн улсуудын төлөөлөгчдийн уулзалт, бусад салбар хуралдаанууд болох юм.

image

Түүнээс гадна АНУ-ын FAA/Нисэх хүчний байгууллага/-аас ирсэн төлөөлөгчид Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний нисэхийн байгууллагын удирдлагуудтай уулзаж “B737-800 Мах” загварын агаарын хөлгийн талаар хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгч санал солилцхоор байгаа нь олны анхаарлыг татаж байна.

Дашрамд дурдахад хоёр жилийн өмнө “DGCA-54” хурал манай улсад зохион байгуулагдаж байсан билээ. “Бага АСЕМ” гэж нэрийддэг энэ хурал Ази, Номхон далайн орнуудын иргэний нисэхийн салбарын хувьд өндөр ач холбогдолтой олон улсын хуралд тооцогддог юм.

Categories
мэдээ нийгэм

Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй

УИХ дахь АН-ын зөвлөл өнөөдөр хуралдаж, хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон шийдвэрийн талаар мэдээлэл өглөө. АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат ”Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт гурван асуудлаар зарчмын байр суурь илэрхийлсэн.

  • Нэгдүгээрт, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахдаа сонгодог парламентыг баталгаажуулж, цаашдын хөгжлийн хандлагыг зөв болгоё гэвэл Ерөнхийлөгчийг парламентаас сонгох нь зүйтэй
  • Хоёрдугаарт, Үнэхээр улс, эх орны хөгжлийг олон жилийн хугацаанд зөв гаргая гэвэл эдийн засаг, санхүүгийн асуудлыг ямар байдлаар ойлгох вэ гэдгийг Үндсэн хуульд заавал тусгах шаардлагатай. Гол үндсэн зарчим бол орон нутгийн бие даасан төсөв, зарим эдийн засгийн асуудлыг орон нутагт нь өгөх асуудлыг хөндөж байна. Мэдээж орон нутагт эрх мэдэл өгнө гэдэг нь бүх асуудлыг өөрстөө шийднэ гэсэн үг биш.
  • Гуравдугаарт, Ард түмний засаглах эрхийг баталгаажуулахын тулд УИХ-ын гишүүдийн хариуцлага, эгүүлэн татах асуудлыг тодорхой болгох ёстой. Хоёр арга зам байна. Иргэд УИХ-ын гишүүдэд хяналт тавьж, хариуцлагаүй үйлдэлд нь дүгнэлт хийж эгүүлэн татах ёстой. Мөн УИХ нь өрөө гишүүдээ эгүүлэн татах ёстой гэсэн хоёр зарчмын байр суурийг илэрхийлсэн. Дээрх асуудалтай холбогдуулан Төрийн байгуулалтын байнгын хороо болон ажлын хэсэгт нийт 18 саналыг хүргүүлэх гэж байна”гэлээ.
Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгүүдэд хүүхэд хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангахыг үүрэг болгов

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж, байгууллагын 1226 автобусны хяналтын камерыг бүрэн шинэчлэн сайжруулж, 80 тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох үед нь шууд онлайнаар харах боломж бүрдүүлсэн. Хичээлийн шинэ жил эхэлж, зорчигч урсгал нэмэгдэхтэй холбоотойгоор нийт 24 чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын хөрөнгө оруулалтаар 2019 онд 20 байршилд сургууль, цэцэрлэг шинээр барихаар батлагдаж, 16 байршилд газар чөлөөлж, газрын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нийт дөрвөн байршилд газар чөлөөлөлт дуусах шатандаа орсон. Нийт 83 сургууль, цэцэрлэгт их засвар хийгдэхээс 55 сургууль, цэцэрлэгийн их засварын ажлын гүйцэтгэгч шалгарч, ажлын гүйцэтгэл 57 хувьтай байна” гэв.

Дараа нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажлын явц, элсэлтийн цахим бүртгэл, хяналтын камеруудыг хэвийн үйл ажиллагаанд оруулах, тэмдэг, тэмдэглэгээг засварлан шинэчлэх, хурд сааруулагч стандартын дагуу байршуулах, “School police” ажиллуулах бэлтгэлийг хангах ажлын явцын талаарх мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хүргэлээ. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын 2019 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн А/49 дүгээр захирамж, БСШУС-ын сайдын А/200”, “Хамран сургах тойрог тогтоох тухай” нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны А/44, А/45 дугаар тушаалыг тус тус үндэслэн цахим элсэлтийг Чингэлтэй дүүргийн 15 сургуульд зохион байгууллаа. “Сургуулийн орчинтой танилцах өдөрлөг”-т 25.894 хүүхэд, 25.913 эцэг эх, асран хамгаалагч, 2.646 багш хамрагдсан. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийг долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Цахим бүртгэлд наймдугаар сарын 15-ны өдрийн 20:00 цагийн байдлаар 28.181 хүүхэд бүртгэгдсэн. “School police” эцэг, эхийн эргүүл хэрэгжиж эхэлснээс хойш сургууль орчмын гэмт хэрэг зөрчил 25 хүртэлх хувиар, 2019 оны эхний 6 сарын байдлаар 2018 оны мөн үетэй харьцуулахад 8.6 хувиар буурсан судалгаа гарсан. Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 134 сургууль, 227 цэцэрлэгийн гадна орчинд 1302, дотор орчинд 5366 ширхэг хяналтын камер ажиллаж байна” хэмээв.

Нийслэлд хэрэгжиж байгаа барилга угсралт, их засвар, зураг төсвийн ажлуудад захиалагчийн хяналт тавьж байгаа ажлын явцын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат “2019 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар гарсан ажлын тоо 594 байна. Үүнээс үнэлгээний хорооны зөвлөмж ирсэн 203, үнэлгээний хорооны зөвлөмж ирээгүй 391 ажил байна. Энэ онд нийт 539.3 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 407 төсөл хэрэгжсэн. Үүнээс 52 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 80 ажил 90-ээс дээш хувьтай хэрэгжиж байна” хэмээлээ.

Өнөөдрийн шуурхай зөвлөгөөнийг удирдсан Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув. Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын зураг төсөл боловсруулах уралдааныг зохион байгуулсан. Уг уралдаанд шалгарсан зураг төслийн дагуу хийгдэх ёстой тохижилтын ажил ямар шатандаа явж байна. Дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай байгуулах ажлын хүрээнд хаана ямар ажлууд хийгдэж байгаа талаар, Яармагийн Наадамчдын гудамжны авто зам усанд автсантай холбогдуулан дур мэдэн үерийн далан сувгийн чиглэлийг өөрчилсөн, зөвшөөрөлгүй барилга барьснаас үүдэн улсын төсвийн хөрөнгөөр баригдсан зам талбай, нийтийн эдэлбэр газарт учирсан хохирлыг тухайн барилга барьж байсан компанийг бүрэн төлж барагдуулах үүрэг даалгавар өгсөн. Энэ ажлын явц ямар түвшинд байгаа зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонслоо.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын засварын ажлыг бүрэн дуусгах, шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгт хүүхэд хүлээн авах бэлтгэлийг бүрэн хангах ажлыг есдүгээр сарын 1-ний дотор дуусгахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Боловсролын газарт үүрэг болгов. Мөн Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг төслийн дагуу хийх тохижилтын ажлыг эрчимжүүлэх, Туул голын эрэг дагуу иж бүрэн тохижилт бүхий нийт 22 км явган хүний зам, дугуйн замтай нийтийн эзэмшлийн цогцолбор барих бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх ажлыг түргэвчлэх, ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас их хэмжээний ус тогтож, эвдрэлд ороод байгаа авто замуудын судалгааг гаргаж, холбогдох арга хэмжээг авч ажиллах” үүргийг холбогдох байгууллагуудын удирдлагуудад өглөө.

Түүнчлэн хичээлийн шинэ жилийн эхлэх гэж байгаатай холбогдуулан замын түгжрэлийг багасгах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, амралтын өдрүүдэд улсын дугаарын хязгаарлалтаар автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зэрэг зохион байгуулалтын хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад даалгасан юм.

Categories
мэдээ нийгэм

Л.ДЭЛГЭРБАЯР: Бичил уурхай бол орон нутгийн иргэд байгалийн баялгаасаа хүртэж буй хамгийн бодит хэлбэр юм

Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбооны Тэргүүн Л.Дэлгэрбаяртай бичил уурхайн салбарын талаар ярилцлаа.


-Монголын бичил уурхайн нэгдсэн Дээвэр холбооны үйл ажиллагаа, үүрэг чиглэлийн талаарх товч мэдээллээр ярилцлагаа эхэлье.

-МБУНДХолбооны үндсэн зорилго нь гишүүдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах, тэдгээрийг тогтвортой ажлын байртай, орлоготой, байгаль орчны болон нийгмийн хариуцлагатай бичил уурхайчин, бизнес эрхлэгч болгон төлөвшүүлэх, улмаар амьдралын чанарыг дээшлүүлэхэд оршдог. Энэхүү зорилгынхоо хүрээнд гишүүн байгууллагуудаа чадавхжуулах, эрдэс баялаг, уул уурхайн бодлого, үзэл баримтлалыг иргэний нийгмийн байр сууринаас боловсруулан төрийн байгууллагад нөлөөлөх, гишүүдийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, аж ахуй эрхлэлтийг дэмжих, гишүүдийнхээ амьдралын чанарыг дээшлүүлэх зорилгоор төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, бизнес эрхлэлтийг дэмжих. Гадаад, дотоодын эх сурвалжтай холбон зуучлах зэрэг үндсэн чиглэлүүдээр ажиллаж байна. Өнөөдөр Монголын 15 аймагт бичил уурхай бүхий сум орон нутаг бий. Үүнээс 13 аймаг нь өөрсдийн бичил уурхайн холбоогоо байгуулж манай Дээвэр холбооны гишүүнчлэлтэй үйл ажиллагаагаа явуулж байна.

-Дээвэр холбоо байгуулагдсанаасаа хойш бичил уурхайн салбарт ямар томоохон ажлуудыг хийж хэрэгжүүлсэн бэ. Хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдийнхээ талаар мэдээлэл өгнө үү?

-Дээвэр холбоо байгуулагдсан цагаасаа бичил уурхайчдынхаа эрх ашгийг хамгаалах, төр засгийн бодлогод тэдний дуу хоолойг хүргэхийг зорьж ажилласан. Үүний нэг томоохон жишээ нь Засгийн газрын 2017 оны 151 дүгээр тогтоолоор батлагдсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” юм. Бичил уурхайн сайн муу бүхий л асуудлыг хамгийн сайн мэдэх хүмүүс бол хувиараа ашигт малтмал олборлогч иргэд, бичил уурхайчид бид. Иймээс манай холбооны зүгээс энэ журам гарах үйл явцад оролцоо өндөртэй ажиллаж бичил уурхайчдын ажиллах нөхцөлийг хангах олон заалтуудыг оруулж, тусгуулж чадсан.

Одоо ч төрийн бодлого, хууль журмын өөрчлөлт зэрэгт өөрсдийн санал санаачилгаа гарган идэвхтэй ажиллаж байна. Гадаад дотоодын байгууллагуудтай хамтарч олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлсэн.

2013 оноос хойш одоог хүртэл Швейцарийн хөгжлийн агентлагийн “Тогтвортой бичил уурхай төсөл”-өөс хэрэгжүүлсэн ажил, төслүүдэд хамтрагч, гүйцэтгэгчээр ажиллаж байна. 2014 он Дэлхийн зөн ОУБ-тай хамтарч “Бичил уурхайн салбар дахь хүүхэд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөтөлбөр”, 2014-2015 онд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эрүүл мэндийн яамтай хамтран “Бичил уурхайчдын эрүүл мэндийн үзлэг, оношилгоо”, 2016-2017 онд АНУ-ын “Азийн сан”-тай хамтран “Нөхөн сэргээлтийн төсөл”, 2018 онд “Канад сан”-тай хамтран “Өрх толгойлсон бичил уурхайчин эмэгтэйчүүдийг уул уурхайн бус ажлын байранд шилжихэд нь дэмжлэг үзүүлэх төсөл” гээд бичил уурхайчид, тэдний ар гэр, сум орон нутагт нь чиглэсэн олон ажил, төслийг хийж хэрэгжүүлсэн байна. Энэ жил гэхэд Трафигура олон улсын байгууллагатай хамтран эмэгтэйчүүд хүүхдийн хөгжлийн аян, нөхөн сэргээлт, гэр цэцэрлэгийн төслүүдийг хэрэгжүүлээд явж байна даа.

-Танайх Төр, бичил уурхайчин хоёрын дунд гүүр болж буй байгууллага. Юунд илүү ач холбогдол өгөн ажиллаж байна?

-Ер нь энэ салбарт эрх зүйн орчин нь тогтвортой байх их чухал. Шийдвэр гаргагчид, бодлого хэрэгжүүлэгчдийн зарим нь судалгаа шинжилгээ сайн хийлгүйгээр бичил уурхайчдыг зөвхөн хэвшмэл сөрөг дүрээр харж бодлогын өөрчлөлт хийх сонирхол, хандлага ажиглагддаг. Том уул уурхайн нөлөөлөл ч ордог биз. Ширээний ард суугаад хааж хорих шийдвэр гаргах нь асуудлыг шийдэх амархан арга гэж шийдвэр гаргах түвшний хүмүүс үздэг. Гэхдээ хааж хорих нь хэзээ ч энэ асуудлын шийдэл болж байгаагүй. Бичил уурхай бол зөвхөн Монголд байгаа цоо шинэ үзэгдэл, үйл явц биш. 100, 200 жилээр тоологдох, уул уурхай бичил уурхайн түүхтэй орнууд ч бий. Тэд ч өнөөдрийн манайд байгаатай адил нөхцөл байдлыг ухаалгаар, албажуулах, зөөлөн бодлого барих замаар зохицуулсан нь амжилт олсон байдаг. Харин эсрэгээрээ шууд хааж боох алхамуудыг хийснээр хүний эрхийн болон байгаль орчны нөхцөл байдлыг улам их эсрдэлд оруулсан харамсалтай жишээнүүд ч бий. Одоогийн байдлаар дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй 70 гаруй оронд бичил уурхай идэвхтэй ажиллаж байна.Бидний зүгээс ийм оновчгүй, сөрөг үр дагавартай шийдвэр гарахаас сэргийлэх, бичил уурхайн эрх зүйн орчныг тогтвортой байлгах, шинэчлэн сайжруулах талаар тасралтгүй ажиллаж байна. Мөн бичил уурхайчдын эрхийг хамгаалахаас гадна тэднийг өөрсдөө эрхээ хамгаалах чадавхтай болгох шаардлагатай байна. Мэдлэг мэдээлэл сайтай, чадвартай хүн эрхээ хамгаалж, үүргээ ухамсарлан биелүүлж чаддаг тул бичил уурхайчдынхаа мэдлэг чадварыг нэмэгдүүлэх тал дээр өндөр ач холбогдол өгч, олон төрлийн сургалтуудыг зохион байгуулж байна.

-Хүндрэл бэрхшээлтэй ямар асуудлууд байна?

-Асуудал бэрхшээл гэвэл олон байна. Хамгийн эхэнд гэхэд нийгэм, олон нийтийн зүгээс бичил уурхайчдын талаар хэвшмэл буруу ойлголт, мэдээлэлтэй байгаагаас сөрөг хандлага гаргаж байна. Нөгөө талаас тэгж харагдуулах сонирхол ч томоохон уул уурхайн компаниуд, төр, орон нутгийн зарим байгууллагуудад байгаа юм шиг. Бичил уурхайчин гэдэг маань зохион байгуулалтад орсон, хариуцлагатай, хууль журмын дагуу, зөвшөөрөгдсөн газар талбай дээр үйл ажиллагаа явуулдаг, нөхөн сэргээлт хийдэг, татвар, нийгмийн даатгал төлдөг гээд нинжа гэдгээс шал өөр түвшний ойлголт юм шүү дээ. Гэтэл ХАМО буюу хувиараа ашигт малтмал олборлогч иргэдийн хууль бус үйл ажиллагаа, орон нутгийн удирдлагуудын ашиг сонирхлын зөрчил зэрэг нь бичил уурхайн салбарыг хууль бус, зөрчилтэй мэт харагдуулаад байгаа юм. Учир нь орон нутгийн удирдлагуудтай ашиг сонирхлоор холбогдсон этгээдүүд дураар аашлан журам зөрчиж, хариуцлага хүлээдэггүй, нөхөн сэргээлт хийдэггүй, татвар, нийгмийн даатгалаас зугтдаг үзэгдэл нийтлэг байна. Бид ХАМО иргэдийг албажуулах, зохион байгуулалтад оруулан хууль журмын дагуу ажиллуулах тал дээр ажиллаж байхад нөгөө талаас төрийн зүгээс албажсан, хууль, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа нөхөрлөл, хоршоодод тодорхой дэмжлэг үзүүлэхгүй, харин ч хяналт шалгалт, дарамт ихтэй байгаагаас ХАМО иргэд албажих сонирхол бага байна. Төрийн зүгээс бичил уурхайн талаар баримталж буй бодлого, баримт бичигт туссан байдал болон түүний хэрэгжилт хоёрын хооронд асар их зөрүүтэй байдаг бөгөөд тогтворгүй байгаа нь энэ чиглэлээр хөрөнгө оруулалт хийгдэх боломжгүй болгож байна гэх мэт хүндрэл бэрхшээлүүд байна.

-Бичил уурхайчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх тал дээр цаашид юу хийх ёстой вэ?

-Үндсэндээ бичил уурхай эрхлэхдээ өндөр дүнтэй ашиг орлого олох гэхээсээ илүү ажлын байртай болох, амьжиргаагаа залгуулах, хөдөлмөрийн харилцаанд орох, нийгмийн даатгалд хамрагдах зэрэг наад захын хэрэгцээ шаардлагаа хангах л сонирхол, зорилго давамгайлж байна. Энэ л эрх ашиг, сонирхлыг хангах, хамгаалах нь манай холбооны үндсэн зорилгын нэг бөгөөд бид үүнд чиглэсэн үйл ажиллагаануудыг эрчимжүүлэн ажиллаж байгаа. Бичил уурхайчдын орлогыг тогтвортой байлгах, орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, өөрөөр хэлбэл бичил уурхайгаас бусад орлогын эх үүсвэртэй болгох чиглэлээр ажиллаж, бичил бизнесүүдийг дэмжиж, хөгжүүлэх чиглэлээр нилээд ажлыг хийж байна. Мөн тэдэнд нийгмийн даатгалд хамрагдахын ашиг тусын талаар тодорхой мэдээллийг байнга өгч нийгмийн даатгалд хамрагдалтыг нэмэгдүүлэхээр зорьж хичээж байна даа. Нийгмийн асуудал гэхээр нийгмийн даатгалд хамрагдаж төрөөс халамж үйлчилгээг бүрэн авах боломжтой болохоос л эхэлнэ шүү дээ.

-Орон нутгийн төр захиргааны байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ. Та бүхний үйл ажиллагааг хэр дэмждэг вэ?

-Манай байгууллага аймаг, сумдын Засаг даргын тамгын газартай Хамтран ажиллах санамж бичиг байгуулан бичил уурхайчдыг ажлын байраар хангах, орлогын эх үүсвэрийг төрөлжүүлэх, тэдгээрийн эрүүл мэнд, нийгмийн асуудлыг анхааран, шийдвэрлэх зэрэг чиглэлээр хамтран ажилладаг. Гэхдээ олон хүн сайнтай муутай, ой мод урттай богинотой гэдэг шиг л орон нутгийн удирдлагууд янз бүр л байдаг. Зарим нь үнэхээр нутгийн иргэдийнхээ төлөө гэсэн сэтгэлтэй, шударга удирдлагууд байна. Зарим нэг нь ч зөвхөн өөрийн ашиг сонирхлын дагуу томоохон компаниудтай хамжин, хууль журмын дагуу үйл ажиллагаа явуулъя гэж байгаа иргэдээ хавчих, шахах нь ч бас бий.

-Тусгай зөвшөөрөлтэй компани, орон нутаг, бичил уурхайн ТББ-ын гурвалсан гэрээ өнөөдөр ямар түвшинд байгуулагдаж байгаа вэ. Цаашид энэ тал дээр юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Гурвалсан гэрээ бол Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын нэгэн онцгой заалт бөгөөд боломж юм. Гэвч хэрэгжих түвшинд гурвалсан гэрээ тийм ч олон байгуулагддаггүй. Ашиглалтын лицензтэй компаниуд энэ гэрээнд их хойрго ханддаг учир байгуулагдахад тийм ч амархан байдаггүй. Манай гишүүдээс хуруу дарам цөөхөн байгууллага л гурвалсан гэрээгээр амжилттай ажиллаж байна. Ер нь сум орон нутгийн удирдлагуудаас компанид шахалт үзүүлэн ажиллаж чадвал иргэдээ ажлын байртай болгож, хууль журмын дагуу ажиллуулах бас нэг боломж юм байгаа юм л даа.

-Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, хөдөлмөр хамгаалал, нөхөн сэргээлтийн талаар?

-Манай холбооны үйл ажиллагааны үндсэн чиглэлийн нэг нь ХАБЭА, нөхөн сэргээлтийн сэдэв байдаг. Бид байгуулагдсан цагаасаа л хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Уул уурхайн аврах ангитай хамтран нийтдээ 6500 орчим хүнд ХАБЭА-н сургалтыг зохион байгуулсан байна. Нэг талаасаа хуулийн хүрээнд албажсан нөгөө талаасаа ХАБЭА-н мэдлэг, мэдээлэлтэй болсноор бичил уурхайд гарч байсан ослын тоо 70 хүртэл хувиар буурсан талаар 2016 оны судалгаа байдаг. Одоо ч ослын тоо улам цөөрч бичил уурхайн нөхөрлөл бүр ХАБЭА хариуцдаг ажилтантай болон хөгжиж байна. Өнгөрсөн сард гэхэд ХАБЭА-н чиглэлээр заах чадвартай 10 сургагч багш бэлтгэсэн. Тэд маань мөн өөрсдийн орон нутагтаа бичил уурхайчдыг энэ чиглэлээр сургах юм.

Нөхөн сэргээлтийн хувьд уул уурхай бүхий бүх аймагт олон жилийн өмнө ХАМО иргэдийн гараар эвдэгдэж орхигдсон талбайнууд багагүй байдаг. Эдгээрийг бичил уурхайчид нөхөн сэргээж байна. Техникийн болон биологийн нөхөн сэргээлтийг жишиг болохуйц түвшинд хийж байгаа олон нөхөрлөл бий. Холбооноос Төв аймгийн Заамар сум дахь МСҮТ-д бичил уурхайчдаа сургадаг. Сургалтад хамрагдаж байгаа хоёр бичил уурхайчин маань дадлагын ажлаа Монголдоо томоохонд тооцогдох уул уурхайн компанид хийсэн юм. Тэдний ажиллахыг хараад тус компанийнхан нөхөн сэргээлтийг ингэж утгаар нь хийх ёстой юм байна гэж шогшроод үлдсэн гэж байгаа юм. Бичил уурхайчид харьцангуй бага зардлаар сайн нөхөн сэргээлт хийдэг л дээ. Манай гишүүд 2013 оноос хойш нийтдээ 450 орчим га газрыг нөхөн сэргээсэн байдаг. Энэ жил гэхэд Трафигура олон улсын байгууллагын санхүүжилтээр дөрвөн аймагт 50 орчим га газрыг нөхөн сэргээх төсөл хэрэгжүүлэхээр байна.

-Бичил уурхайчид нэгдсэн зохион байгуулалтад орсноороо гарч буй сайн үр дагавар, нөлөө гэвэл та юу хэлэх вэ?

-Хамгийн эхэнд гэвэл дураараа хувь хувьдаа металл хайгч, ногоон түмпэн бариад замбараагүй газар ухдаг байдлыг эрс багасган, нөхөрлөлийн зохион байгуулалтад орж, хууль журмын дагуу ажиллаж байгаа нь байгаль орчин сүйдэх эрсдэлийг бууруулж байгаа. Хүний амь эрстэх, бүхий л төрлийн хүчирхийлэл, гэмт хэрэг зөрчил эрс буурсан. Орон нутгийн төр захиргааны байгууллагууд ч гэсэн хяналт тавьж ажиллахад амар болсон. Цаашлаад ингээд зохион байгуулалтад ороод ирсэн хүмүүс чинь сум орон нутагтаа нийгмийн хариуцлагын хүрээнд ногоон байгууламж байгуулах, булаг ус хашиж янзлан орон нутгийн иргэд малчдын сайн сайханд чиглэсэн олон үр нөлөөтэй ажлыг хийж хэрэгжүүлээд эхэлж байгаа юм. Томоохон нөхөрлөлүүд согтууруулах ундаа хэрэглэсэн хүмүүсийг ажиллуулахгүй гээд шахчихаар архидан согтуурах нь ч багасаад ирэх жишээтэй. Нөхөрлөлүүд зохион байгуулалттайгаар тодорхой хүмүүст алтаа борлуулж тэд нь Монголбанкны салбаруудад тушаахаар алтны гарал үүсэл тодорхой болж байгаа зэргээр сайн жишээ, үр нөлөө их л дээ.

-Орон нутгийн эдийн засагт оруулж буй хувь нэмрийн талаар тодруулаач?

-Монгол Улсын Үндсэн хуульд …газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна… гэж заасан байдаг. Бичил уурхай бол ард түмэн байгалийн баялгаасаа шууд хүртэж буй хамгийн бодит хэлбэр юм. Байгалийн баялаг бүхий тухайн орон нутгийн иргэд тэрхүү баялгаасаа өөрсдөө хууль журмын дагуу олборлон амьжиргаагаа залгуулж, ажлын байр нэмэгдүүлж байгаа юм. Энэ ч утгаараа бичил уурхайчдын олсон бүхий л орлого цэвэр тухайн орон нутгийнхаа эдийн засагт томоохон хувь нэмэр болж байдаг. Бичил уурхайчид идэвхтэй ажиллаж байгаа газрын зах, худалдааны төв, шатахуун түгээх станцууд, үйлчилгээний газрууд орлоготой эргэлттэй байдаг. Өөрөөр хэлбэл нэг ч гэсэн хүүхдийн уух сүү, идэх талх, сургалтын төлбөр болж тухайн орон нутагтаа, иргэддээ шингэж байдаг. Татвар, нийгмийн даатгал, бусад хураамжууд нь ч тухайн орон нутгийн төсвийн бүрдэлд онцгой нөлөөтэй байдаг.

Ер нь бол орон нутгийн бичил уурхай эрхлэгчдийн олборлож буй багахан хэмжээний баялаг хэн нэгэн Ли, хэн нэгэн Петр эсвэл аль нэг авилгач түшмэлийн халаасанд ордоггүй. Харин ч 100 хувь эх орон, ард иргэддээ шингэж үлддэг. Тийм ч учраас би БИЧИЛ УУРХАЙ БОЛ ОРОН НУТГИЙН ИРГЭД БАЙГАЛИЙН БАЯЛГААСАА ХҮРТЭЖ БУЙ ХАМГИЙН БОДИТ ХЭЛБЭР гэж дахин хэлмээр байна.

-Бичил уурхайн салбарын ирээдүйг та хэрхэн харж байна?

-Яг өнөөдрийн байдлаар дэлхийн хөгжингүй болон хөгжиж буй 70 гаруй оронд бичил уурхай идэвхтэй ажиллаж байна. Олон улсын байгууллагууд, энэ салбарын мэргэжилтнүүдийн зүгээс Монголын бичил уурхайн салбарын хөгжлийг тун сайн түвшинд явна гэсэн үнэлгээ өгч байна. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахын аргагүй түвшинд очсоныг нийтээрээ мэдэж байгаа л даа. Энэ нь нэг талаасаа төрийн зүгээс зөв бодлого явуулж, сайн хууль, журам гаргасан, нөгөө талаасаа Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төслийн 14 жилийн зөв бөгөөд идэвхтэй үйл ажиллагаа, манай холбоо байгуулагдаж бичил уурхайчдаа нэгдмэл санаа зорилготой болгож зохион байгуулалттай ажилласны хамтарсан үр дүн юм. Тэгэхээр энэ хүрсэн үр дүн, амжилтаа хадгалж, улам сайжруулах нь бидний гол зорилго болоод байна. Эрх зүйн орчныг тогтвортой байлгаж улам боловсронгуй болгох, хууль журмыг гажуудалгүй, зөв хэрэгжүүлэх нь төрийн байгууллагуудын үйл ажиллагаагаа чиглүүлэх гол зүйл. Ингэж тал талаасаа зөв харж, идэвхтэй ажиллаж чадвал Монголын бичил уурхайн салбар дэлхийд жишиг болох цаг холгүй байна гэж би хардаг юм.

-Ярилцсанд баярлалаа.

Э.ОЮУНБОЛД

Categories
мэдээ улс-төр

У.Хүрэлсүх: Махны экспорт нэмэгдэх сайхан ч, дотоодын хэрэглээгээ бодох хэрэгтэй

Улсын онцгой комиссын өргөтгөсөн хуралдаан боллоо. Хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Нэгдүгээрт, мах, гурил, хүнсний ногоондоо анхаараарай. Энэ бол монголчуудын хүнсний чухал хэрэглээ. Өнгөрсөн хавар махны үнэ 14 мянга хүрсэн. Энэ бидэнд их сургамж болсон. Махны экспорт нэмэгдэх сайхан ч дотоодын хэрэглээгээ бодох хэрэгтэй. Өнгөрсөн жил ХХААХҮ-ийн сайдгүй байсан болохоор мах болон зарим бүтээгдэхүүний үнэ өссөн. Энэ жил тийм асуудал гарахгүй байх гэж найдаж байна. Ирэх жил мах, гурил, ногооны үнэ нэмэгдвэл Ч.Улаан сайд өөрөө хариуцаараа. Мал нядалгааны үе эхлэхээс өмнө хэллээ. Хоёрдугаарт, бүтээн байгуулалтын ажилд анхаармаар байна. Аймгийн удирдлагууд ажилдаа эзэн байх ёстой . Өнөөдөр бид хоёр зорилтыг тавьсан. Нэгд, нийгэмд шударга ёсыг бэхжүүлэх, хоёрт, эдийн засгийн сэргэлтийг ханга гэдэг зорилтыг энэ Засгийн газар зорьсон. Энэ зорилтыг орон нутгийн Засаг дарга нар мөн хэрэгжүүлэх, энэ зорилтод зүтгэх хэрэгтэй. Гуравдугаарт, байгаль орчноо хамгаалах тал дээр ихээхэн анхаарах хэрэгтэй байна” гэсэн юм.

Categories
мэдээ нийгэм

“Цаатны наадам – 2000 цааны баяр” боллоо

Монгол Улсын 2018 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор цаа буга 2396 болж өссөн байна. Тодруулбал Тайгад жилийн дөрвөн улиралд цаа бугаа маллан амьдарч байгаа цаатан иргэд 2006 оны жилийн эцсийн мал, амьтны тооллогоор 814 толгой цаа буга тоолуулж байсан бол 2018 оны жилийн эцэст 85 өрх 2396 толгой цаа бугатай болж тоо толгой нь 3 дахин нэмэгджээ. Өнөөгийн байдлаар Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд 2006 хүн амтай. Үүнээс 755 тува иргэд байдгаас 339 баруун, зүүн тайгад амьдарч цаа маллаж, улсаас тэтгэвэр авдаг байна.

Монгол улсын цаа бугын тоо толгой өссөн түүхэн үйл явдлыг тэмдэглэн Монгол улсын Ерөнхийлөгчийн ивээл дор цаатан иргэдийн ёс заншил, соёл уламжлалыг олон нийтэд хүргэх, цаа бугын аж ахуйг хөгжүүлэх зорилгоор “Цаатны наадам – 2000 цааны баяр”-ын арга хэмжээг Хөвсгөл аймгийн Цагаан нуур суманд 8 дугаар сарын 16,17 өдрүүдэд зохион байгууллаа. Энэ арга хэмжээний нээлтэд ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле оролцож, үг хэлэв.

“Цаатны наадам – 2000 цааны баяр”-ын арга хэмжээнд баруун, зүүн тайгын цаатнууд 1200 гаруй цаатай ирж ёс заншил, соёл уламжлалыг сурталчилан оролцов. Мөн ОХУ-ын Улаан-Үдэ хот, БНХАУ-ын ӨМӨЗО-ны тува иргэд хүрэлцэн ирж оролцсон юм.

Тус арга хэмжээний хүрээнд Монгол, Тува үндэсний бөхийн барилдаан, Этэр болон янзагын уралдаан, цаан поло, тэвэг самар шийдэх, цаа дэлсэх, цаатан иргэдийн үндэсний онцлог, соёл ёс заншлыг харуулсан ардын авьяастнуудын тоглолт болсон юм. Мөн наадмын үеэр үндэсний урлалын бүтээгдэхүүнийг дэлгэн харуулсан худалдаа гарсан байв.

Цаатны наадмын үеэр Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газар цаа бугад үзлэг, шинжилгээ хийж, нэгдсэн судалгаа гаргахаар ажилласан байна.

Цаатан иргэдийн амьдралын төвшинг сайжруулах зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монгол Улсын Засгийн газраас үе шаттай тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Монгол Улсын Засгийн газар 2007 онд “Цаа бугын аж ахуйг сэргээх, цаатан иргэдийн амьдралын төвшинг сайжруулах хөтөлбөр”-ийг 255 дугаар тогтоол батлагдсан. Хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилгоор 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч “Засгийн газарт чиглэл өгөх тухай” 42 дугаар зарлиг, Засгийн газар 2013 онд “Цаатан иргэдэд халамжийн тэтгэвэр олгох тухай” 168 дугаар тогтоолыг тус тус гаргасан байна. Дээрх тогтоолууд хэрэгжсэнээр насанд хүрсэн цаатан иргэнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр 100 хувь, хүүхэд 50 хувьтай тэмцэх хэмжээний тэтгэвэр олгодог болсон байна.

Засгийн газар 2009 онд цаа бугын чанар, удам угсааг сайжруулахад улсын төсвөөс хөрөнгө гаргаж ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсаас 12 толгой цаа буга импортолсон, 2014 онд Бүгд Найрамдах Турк Улсын олон улсын хамтын ажиллагааны ТИКА байгууллагад санал тавьж, санхүүжилтийг шийдвэрлэн 19 толгой цаа бугыг худалдан авч Хөвсгөл аймгийн баруун болон зүүн тайгын иргэдэд хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан байна. Эдгээр арга хэмжээний үр дүнд цаатан иргэдийн орлого нэмэгдэж, амьжиргааны гол эх үүсвэр болсон цаа бугын цус холдож, ашиг шим, амьдрах чадвар нь сайжирч тоо, толгой нь жилээс жилд өсөж байна.

Төр засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, шийдвэрийн үр дүнд цаа бугын тоо толгой өсөж, тэдний амьжиргаа дээшилж байна.

Categories
мэдээ нийгэм

Сургууль, цэцэрлэгүүдэд хүүхэд хүлээн авах бэлтгэлээ хангахыг үүрэгдлээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж, байгууллагын 1226 автобусны хяналтын камерыг бүрэн шинэчлэн сайжруулж, 80 тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцох үед нь шууд онлайнаар харах боломж бүрдүүлсэн. Хичээлийн шинэ жил эхэлж, зорчигч урсгал нэмэгдэхтэй холбоотойгоор нийт 24 чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлэхээр төлөвлөн бэлтгэл ажлыг хангаж байна. Монгол Улсын төсвийн хөрөнгөөр болон гадаадын хөрөнгө оруулалтаар 2019 онд 20 байршилд сургууль, цэцэрлэг шинээр барихаар батлагдаж, 16 байршилд газар чөлөөлж, газрын асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд Баянгол, Сүхбаатар, Баянзүрх дүүргийн нийт дөрвөн байршилд газар чөлөөлөлт дуусах шатандаа орсон. Нийт 83 сургууль, цэцэрлэгт их засвар хийгдэхээс 55 сургууль, цэцэрлэгийн их засварын ажлын гүйцэтгэгч шалгарч, ажлын гүйцэтгэл 57 хувьтай байна” гэв.

Дараа нь Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн засварын ажлын явц, элсэлтийн цахим бүртгэл, хяналтын камеруудыг хэвийн үйл ажиллагаанд оруулах, тэмдэг, тэмдэглэгээг засварлан шинэчлэх, хурд сааруулагч стандартын дагуу байршуулах, “School police” ажиллуулах бэлтгэлийг хангах ажлын явцын талаарх мэдээллийг нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга хүргэлээ. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын 2019 оны нэгдүгээр сарын 04-ний өдрийн А/49 дүгээр захирамж, БСШУС-ын сайдын А/200, “Хамран сургах тойрог тогтоох тухай” нийслэлийн Боловсролын газрын даргын 2019 оны А/44, А/45 дугаар тушаалыг тус тус үндэслэн цахим элсэлтийг Чингэлтэй дүүргийн 15 сургуульд зохион байгууллаа. “Сургуулийн орчинтой танилцах өдөрлөг”-т 25.894 хүүхэд, 25.913 эцэг эх, асран хамгаалагч, 2.646 багш хамрагдсан. Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх, үргэлжлүүлэн суралцах хүүхдийн бүртгэлийг долоодугаар сарын 22-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 22-ны өдрийг дуустал цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Цахим бүртгэлд наймдугаар сарын 15-ны өдрийн 20:00 цагийн байдлаар 28.181 хүүхэд бүртгэгдсэн. “School police” эцэг, эхийн эргүүл хэрэгжиж эхэлснээс хойш сургууль орчмын гэмт хэрэг зөрчил 25 хүртэлх хувиар, 2019 оны эхний 6 сарын байдлаар 2018 оны мөн үетэй харьцуулахад 8.6 хувиар буурсан судалгаа гарсан. Нийслэлийн төрийн өмчийн ерөнхий боловсролын 134 сургууль, 227 цэцэрлэгийн гадна орчинд 1302, дотор орчинд 5366 ширхэг хяналтын камер ажиллаж байна” хэмээв.

Нийслэлд хэрэгжиж байгаа барилга угсралт, их засвар, зураг төсвийн ажлуудад захиалагчийн хяналт тавьж байгаа ажлын явцын талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбат “2019 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар гарсан ажлын тоо 594 байна. Үүнээс үнэлгээний хорооны зөвлөмж ирсэн 203, үнэлгээний хорооны зөвлөмж ирээгүй 391 ажил байна. Энэ онд нийт 539.3 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 407 төсөл хэрэгжсэн. Үүнээс 52 тэрбум төгрөгийн гэрээний дүнтэй 80 ажил 90-ээс дээш хувьтай хэрэгжиж байна” хэмээлээ.

Өнөөдрийн шуурхай зөвлөгөөнийг удирдсан Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув. Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газарт тохижилтын зураг төсөл боловсруулах уралдааныг зохион байгуулсан. Уг уралдаанд шалгарсан зураг төслийн дагуу хийгдэх ёстой тохижилтын ажил ямар шатандаа явж байна. Дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай байгуулах ажлын хүрээнд хаана ямар ажлууд хийгдэж байгаа талаар, Яармагийн Наадамчдын гудамжны авто зам усанд автсантай холбогдуулан дур мэдэн үерийн далан сувгийн чиглэлийг өөрчилсөн, зөвшөөрөлгүй барилга барьснаас үүдэн улсын төсвийн хөрөнгөөр баригдсан зам талбай, нийтийн эдэлбэр газарт учирсан хохирлыг тухайн барилга барьж байсан компанийг бүрэн төлж барагдуулах үүрэг даалгавар өгсөн. Энэ ажлын явц ямар түвшинд байгаа зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонслоо.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлгийн барилгын засварын ажлыг бүрэн дуусгах, шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгт хүүхэд хүлээн авах бэлтгэлийг бүрэн хангах ажлыг есдүгээр сарын 1-ний дотор дуусгахыг нийслэлийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн Боловсролын газарт үүрэг болгов. Мөн Сүхбаатарын талбайн урд хэсгийн 2.5 га газрын тохижилтын зураг төслийн дагуу хийх тохижилтын ажлыг эрчимжүүлэх, Туул голын эрэг дагуу иж бүрэн тохижилт бүхий нийт 22 км явган хүний зам, дугуйн замтай нийтийн эзэмшлийн цогцолбор барих бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүдтэй хамтран хэрэгжүүлэх ажлыг түргэвчлэх, ойрын өдрүүдэд үргэлжлэн орсон борооны улмаас их хэмжээний ус тогтож, эвдрэлд ороод байгаа авто замуудын судалгааг гаргаж, холбогдох арга хэмжээг авч ажиллах” үүргийг холбогдох байгууллагуудын удирдлагуудад өглөө.

Түүнчлэн хичээлийн шинэ жилийн эхлэх гэж байгаатай холбогдуулан замын түгжрэлийг багасгах зорилгоор томоохон зах, худалдааны төвүүдийн цагийн хуваарьт өөрчлөлт оруулах, амралтын өдрүүдэд улсын дугаарын хязгаарлалтаар автомашиныг хөдөлгөөнд оролцуулах зэрэг зохион байгуулалтын хэрэгжилтийг хангаж ажиллахыг холбогдох нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудад даалгасан юм.

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийж байна

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 2019 оныг “Эх, хүүхдэд үзүүлэх тусламж, үйлчилгээг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичгийн хүрээнд энэ сарын 14-нөөс эхлэн нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд дэмжлэгт хяналт хийж байна.

Энэхүү үйл ажиллагааны гол зорилго нь хүүхдэд тусламж үзүүлж буй эрүүл мэндийн байгууллагад мөрдөгдөж буй оношилгоо, эмчилгээний стандарт, эмнэлзүйн зааврын дагуу хүүхдийн яаралтай тусламжийн бэлэн байдалд үнэлгээ хийх, эмнэлзүйн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангуулах, цаашид сайжруулах боломжийг илрүүлэнй, авах арга хэмжээний талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, зөвлөн туслах хяналт юм.

Дэмжлэгт хяналтыг яаралтай тусламжийн шүүгээний болон тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг үнэлэх, бэлэн байдлыг тогтмол хянадаг дотоодын үйл ажиллагаанд үнэлэлт өгөх, эмнэлгийн мэргэжилтний онолын болон гардан үйлдлийн бэлэн байдлыг ярилцах, харж ажиглах аргаар дүгнэж байгаа бөгөөд одоогийн байдлаар Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төвийн Яаралтай тусламжийн тасаг, Хүүхдийн эрчимт эмчилгээ болон хүүхдийн тасгууд хамрагдаад байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Эрдэнэбат: Үндсэн хуулийн өөрчлөлт 2020 оны сонгуулийн пиар болох ёсгүй

УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа сонгодог парламентыг бий болгохын тулд Ерөнхийлөгч УИХ-аас сонгодог байхыг бид илэрхийлээд байгаа. Мөн зарим эдийн засгийг орон нутагт нь үлдээж, эрхийг нь өгөх хэрэгтэй. Төр татвар хураамжаа зөвхөн хуулиар тогтоох ёстой. Орон нутгийн хөгжлийн хандлага зөв явж байж төвлөрлийг сааруулна.

УИХ-ын гишүүдийн эгүүлэн татах асуудлыг тодорхой болгох ёстой. Энэ зарчмын байр суурин дээр Төрийн байгуулалтын байнгын хороонд өгөх саналаа бид хүргүүлэх гэж байна. 18 саналаас дөрвөн зарчмын байр сууриа хасна.

Олонхийн бүлэг Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төсөлд зарчмын байр суурьт хүрэхгүй байгаа талаар Д.Тогтохсүрэн даргын мэдээллээс харлаа. Сүүлийн үед Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт 2020 оны сонгуулийн пиар, улс төрийн хандлага болж хувираад байгаад харамсаж байна.

Тиймээс АН зарчмын саналаа хүргүүлж байна. Бидний саналын байр суурь хатуу байгаа. Хэсэг улстөрчдийн 2020 оны амбиц, байр суурийг илэрхийлэх ёсгүй. АН-ын саналд:

  • УИХ-ын гишүүд болон аймаг, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдөөс Ерөнхийлөгчийг сонгох саналаа гаргаж, сонгох.
  • Төрийн өр, зээл ДНБ-ний 60-хувиас дээшгүй байна. Төрийн татвар хураамжийг зөвхөн хуулиар тогтооно.
  • Иргэн бүрт шударга хүртээх замаар “Баялгийн сан байгуулна.
  • УИХ-ыг бүрдүүлэх тогтолцоо холимог байна.
  • УИХ улсын төсөв батлахдаа төсвийн орлого, зарлагын бүтцийг өөрчлөх эрхтэй.
  • Орон нутаг бие даасан төсөвтэй, захиран зарцуулах эрхтэй байна.

Энэ Үндсэн хуулийн өөрчлөлтийг Ард нийтийн санал асуулгаар батлах ёстой. Хэрвээ ард нийтийн санал асуулга явуулахгүй бол АН зөвшилцлөөс гарна хэмээлээ.

Categories
мэдээ улс-төр

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч айлчилж байна

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Армида Алисжабана Монгол Улсад айлчилж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын урилгаар манай улсад айлчлах хугацаандаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Зам тээврийн дэд сайд Л.Халтар, Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан нартай тус тус уулзалт хийж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцоно.

Мөн хатагтай А.Алисжабана Азийн төлөөх Боао форумын Улаанбаатарын бага хуралд тусгай зочноор оролцож, үг хэлнэ.