Categories
мэдээ нийгэм

БНСУ-ын виз мэдүүлэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах талаар санал солилцлоо

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсад айлчлал хийж буй БНСУ-ын Хууль зүйн яамны Цагаачлал, Шилжилт хөдөлгөөний албаны дарга Ча Гы Гюн-ыг хүлээн авч уулзав.

Уулзалтаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа, тэр дундаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн БНСУ-д 2018 оны 1 дүгээр сард хийсэн айлчлал болон БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёны 2019 оны 3 дугаар сард Монгол Улсад хийсэн айлчлалуудын хүрээнд яригдсан иргэд зорчих нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг ажил хэрэг болгох, БНСУ-ын виз мэдүүлэхэд тулгарч буй хүндрэлийг арилгах талаар санал солилцон ярилцлаа.

Categories
мэдээ спорт

Монгол, Орос, Хятадын тамирчид өрсөлдөх хүүхдийн спортын наадамд эхэллээ

Оросын Чита хотноо олон улсын хүүхдийн наадам нээлтээ хийжээ. Нээлтийн ажиллагааны үеэр Орос, Хятад, Монголын 600 орчим тамирчин “Юность” цэнгэлдэх хүрээлэнд ёслолын жагсаал хийсэн талаар ТАСС агентлаг мэдээллээ.

“Энэ үйл явдал нь зөвхөн Өвөр Байгал төдийгүй Орос, Хятад, Монголын спортод чухал үйл явдал юм. Бид анх удаа олон улсын хүүхдийн наадам зохион байгуулж бөгөөд бидний хувьд ихээхэн хүндтэй үйл ажиллагаа болж байна” хэмээн Өвөр Байгалын хязгаарын дэд сайд Аягма Ванчикова өгүүлжээ.

Хүүхдийн спортын наадамд Хятадаас 78 тамирчин, Монголоос 126 тамирчин оролцож байгаа юм байна.
Наадам энэ сарын 23 хүртэл үргэлжлэн, оролцогчид хөнгөн атлетик, чөлөөт бөх, бокс, жүдо, ширээний теннис, волейбол, усанд сэлэлт, сур харваа, мини хөлбөмбөг гэсэн 10 төрлөөр өрсөлдөх бөгөөд энэ жил наадмын төрөлд анх удаа Буриад бөхийн тэмцээн багтаж байгаа гэнэ. Түүнчлэн энэ жил анх удаа хөгжлийн бэрхшээлтэй тамирчид оролцож байгаагаараа онцлогтой аж.

Хүүхэд залуусын дунд олимпийн төрлүүдийг түгээн дэлгэрүүлэх зорилготой Олон улсын хүүхдийн наадам Орос, Хятад, Монголд ээлжлэн зохион байгуулагддаг. Өнгөрсөн жил Буриад улсад гурван улсын тамирчид өрсөлдөж байв.

Categories
мэдээ улс-төр

“Азийн төлөөх Боао форум”-ын 20 жилийн ойн үйл ажиллагаанд Ерөнхийлөгч Х.Баттулгыг урив

Монгол Улсад зохион байгуулагдаж буй “Азийн төлөөх Боао форум”-ын Улаанбаатарын Бага хуралд оролцохоор хүрэлцэн ирсэн форумын дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өчигдөр хүлээн авч уулзлаа.

Тэрээр “Азийн төлөөх Боао форум”-ын төлөөлөгчидтэй уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлээд, форумын санаачлагч орнуудын нэг болох Монгол Улс нь форумын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг зорьж ирснийг тэмдэглэв.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Боао форум дахь эрдэмтэн судлаачид, бизнес эрхлэгчид, төр, засгийн албаны хүмүүсийн оролцоо нь Ази тивийн асуудлаар санал мэдээлэл солилцох, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг ярилцахаас гадна Монгол Улстай явуулж буй бизнесийн харилцаанд тулгарч буй саад бэрхшээлийг даван туулах, цаашид өргөн хүрээнд хамтран ажиллах бололцоог эрэлхийлэх завшаан олгож буйг онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд Боао форумын үйл ажиллагаанд Монгол Улс идэвхтэй оролцох бодлого баримтлахын сацуу ноён Бан Ги Мүний тэргүүлдэг байгаль орчны байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх сонирхолтой байгааг илэрхийллээ.

Ноён Бан Ги Мүн Боао форумын арга хэмжээг анх удаа эх орондоо зохион байгуулж байгаа Монгол Улсын Засгийн газарт талархал илэрхийлж, Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжил хурдацтай өсч буй үед энэхүү форумыг зохион байгуулж байгааг онцлов.

Мөн ирэх жил тохиох “Азийн төлөөх Боао форум”-ын 20 жилийн ойн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг оролцохыг урьж байгаагаа форумын дарга ноён Бан Ги Мүн уулзалтын үеэр уламжлав.

Түүнчлэн ноён Бан Ги Мүн уур амьсгалын өөрчлөлтөөс улбаалсан олон улс, бүс нутаг дахь сорилтуудыг хөндөж, Зүүн хойд Азийн Цэвэр агаарын түншлэл (NEACAP), өөрийн тэргүүлдэг Даян дэлхийн ногоон хөгжлийн байгууллага (GGGI) зэрэг механизмуудын хүрээнд Монгол Улстай агаарын бохирдлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах боломжтойг тэмдэглэлээ.

Талууд бүс нутгийн агаарын чанарыг сайжруулах, эрчим хүчний хүртээмжийг нэмэгдүүлэх арга замын талаар дэлгэрэнгүй санал солилцсон юм.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газрын хуралдаанаар 24 асуудал хэлэлцэнэ

Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан яг одоо болж байна. Хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай, Хөвсгөл нуур орчмын бүсийг “Эко аялал жуулчлалын бүс” болгон хөгжүүлэх талаар дэд бүтэц, ус, хөрс, орчны бохирдлоос хамгаалах болон Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр батлах тухай зэрэг нийт 24 асуудал хэлэлцэнэ.

Categories
мэдээ спорт

Сэргээш илэрсэн харваачийн эрхийг нэг жилээр хасчээ

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмаар нэг харваачаас хоритой бодис буюу допинг илэрсэн талаар Баяр наадмын комиссоос мэдээлсэн. Тэрхүү харваач нь Х.Даваа гэх эмэгтэй харваач бөгөөд энэ жилийн баяр наадмаар дөрөвдүгээр байр эзэлсэн амжилт үзүүлсэн байна. Түүнд Сурын холбооноос зохих хариуцлагыг хүлээлгэж ёс зүйн хороогоор авч хэлэлцээд, шагналыг нь буцааж, нэг жилээр харвах эрхийг нь хасчээ. Х.Даваа нь тухайн үед ханиадны төрлийн эм бэлдмэл хэрэглэснээс сэргээшийн шинжилгээний хариу эерэг гарсан талаар мэдээлсэн байна. Дашрамд дурдахад, сэргээшийн шинжилгээ авч эхэлснээс хойш анх удаа харваачаас допинг илэрсэн нь энэ аж.

Categories
мэдээ нийгэм

Томуугийн олон улсын зөвлөгөөнийг Монгол улс анх удаа зохион байгуулж байна

Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран “Зүүн Өмнөд Ази болон Номхон Далайн Баруун бүсийн орнуудын томуугийн олон улсын 13-р зөвлөгөөн”-ийг 2019 оны 8 дугаар сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулна.
Манай улсад анх удаа зохиогдож байгаа уг зөвлөгөөнд АНУ, Австрали, Япон, БНСУ, БНХАУ, Индонез зэрэг 28 улсын 140 гаруй төлөөлөгч, ДЭМБ-ийн төв болон бүсийн мэргэжилтнүүд, АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Австрали улсынхалдварт өвчний лавлагаа лабораторийн эрдэмтэн судлаачид оролцож дэлхий дахины томуу, томуугийн цартахлын бэлэн байдал, хариу арга хэмжээний талаар хэлэлцэж туршлага солилцоно. Мөн хүйтний улирал ойртож, томуугийн дэгдэлт тархах эрсдэл нэмэгдэж буй энэ үед уг өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх, дархлаажуулалт, томуугийн вирусийн онцлог, тандалт хяналтын талаар зөвлөмж гарах юм.
Уур амьсгалын өөрчлөлт, даяаршил, хотжил, хүн амын шилжилт хөдөлгөөн ихэссэн өнөө үед томуугийн халдвар хил хязгааргүй дамжин тархах болсон. Тухайлбал, 2009 онд өмнө нь хүнд оношлогдож байгаагүй томуугийн A(H1N1) хэв шинжийн шинэ вирусээр сэдээгдсэн халдвар анх бүртгэгдсэнээс хойш 3 хүрэхгүй сарын дотор цартахлын хэмжээнд хүрч дэлхийн 100 гаруй улс, орныг хамарсан удаатай.
Иймээс томуу, томуугийн цартахлаас сэргийлэх арга хэмжээг ДЭМБ төдийгүй улс орнууд хамтран зохион байгуулж, ихээхэн анхаарал хандуулах болсны нэг илрэл нь энэхүү олон улсын арга хэмжээ юм.

Categories
гадаад мэдээ

АНУ-ын пуужингийн улмаас Аюулгүйн зөвлөлийн хурлыг зарлав

Дунд тусгалтай пуужин боловсруулах, байршуулах талаарх АНУ-ын төлөвлөгөөтэй холбоотойгоор Орос, Хятад НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулахаар болсон бөгөөд хурал пүрэв гаригт болно гэж НҮБ-ын дэргэдэх Оросын суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Дмитрий Полянский мэдэгджээ.

АНУ 1987 оны Дунд болон бага тусгалтай пуужин устгах гэрээгээр хориотой байсан, цөмийн бус тоноглолтой газар суурьтай далавчит пуужин туршина гэж Пентагон наймдугаар сарын 19-ний өдөр мэдэгдсэн юм. Энэхүү гэрээ нь наймдугаар сарын хоёрны өдрөөс эхлэн хүчингүй болсон бөгөөд гэрээнд 500-5500 километр хүртэлх тусгалтай пуужинг хориглодог байв.

Түүнчлэн, АНУ-ын хуурай замын хүчний сайдын үүрэг гүйцэтгэгч Райан Маккарти мэдэгдэл хийхдээ АНУ өмнө нь дээрх гэрээгээр хориотой байсан тусгалтай, баллистик хошуутай пуужин боловсруулж байгааг онцолсон юм.

Энэ мэдэгдлийн дараа Оросын ГХЯ туршилтын үеэр Мк-41 хөөргөх төхөөрөмж ашигласанд онцгой анхаарал хандуулсан бөгөөд энэ төхөөрөмж нь “зөвхөн амдах пуужин төдийгүй далавчит пуужин хөөргөх зориулалттай гэдэг нь илэрхий” хэмээн мэдэгдэж байв.

Эргэн сануулахад, энэ оны эхээр Вашингтон Бага болон дунд тусгалтай пуужин устгах тухай гэрээг Орос урт хугацаанд зөрчсөөр ирсэн хэмээн буруутгаж, гэрээнээс дангаар татгалзаж байгаагаа зарласан юм. Оросыг ийнхүү буруутгасныг Москва удаа дараа няцаасан бөгөөд улмаар долоодугаар сарын эхээр Оросын Ерөнхийлөгч Владимир Путин гэрээг дуусгавар болгох хуулинд гарын үсэг зурж байв.

Categories
мэдээ улс-төр

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга асан Бан Ги Мүнтэй уулзлаа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбат Азийн төлөөх Боао форумын дарга, НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

Ноён Бан Ги Мүн бүс нутгийн төдийгүй дэлхий дахины хэмжээнд байгаль, орчны асуудлуудыг түлхүү анхаарч ажиллах нь чухлыг тэмдэглээд энэ жилд бүс нутгийн хэмжээнд зохион байгуулагдах томоохон хурлуудын талаар танилцуулан Монгол Улсыг идэвхитэй оролцон хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа уулзалтын эхэнд тэмдэглэн хэлэв.

Сайд Н.Цэрэнбат Монгол Улсын уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулан ноён Бан Ги Мүний дурдсанчлан байгаль, орчныг хамгаалах асуудал нь салбар дундын зохицуулалтаас гадна олон улсын хамтын ажиллагааны хүрээнд нэгдэн шийдвэрлэх шаардлагатай гэсэнтэй санал нэгтэй байгаагаа онцлов. Улмаар уур амьсгалын өөрчлөлт, байгалийн гамшигт үзэгдэлээс үүдэлтэйгээр дотоодын шилжилт хөдөлгөөн нэмэгдэн, хүн ардын амьжиргаа төдийгүй эрүүл мэнд, нийгмийн асуудлуудад нөлөөлөөд буй агаарын бохирдлыг бууруулах хүрээнд хэрэгжүүлж буй олон шатны үйл ажиллагааны талаар танилцуулга хийн санал солилцов.

“Ногоон паспорт” аяныг дэмжин ажиллахаа илэрхийлэв

Түүнчлэн уулзалтын үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны санаачилгаар хэрэгжиж буй хүүхэд залуучуудад байгаль орчныг хамгаалах, зохистой хэрэглээг дэмжих зорилготой “Ногоон паспорт” аяны явцын талаар ярилцаад БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат энэхүү санаачлагад нэгдэн ажиллахыг хүссэн бөгөөд ноён Бан Ги Мүн төслийг сайшаан ирээдүй болсон хүүхэд залуучуудыг уриалах ажлыг дэмжин ажиллахаа илэрхийллээ.

image

Талууд дэд бүс болон бүс нутгийн хамтын ажиллагааны бусад санал, санаачилгын асуудлуудаар санал солилцоод цаашид уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдолоор төдийгүй холбогдох чиглэлүүдээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, эрчимжүүлэх нь чухал болохыг хэлэлцэв.

Categories
мэдээ нийгэм

“Алтан тариа” ХХК-ийн үйлдвэрт хоёр хүн агааргүйдэж ухаан алджээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороо “Алтан тариа” ХХК-ийн тэжээлийн үйлдвэрийн бутлуурын дамжуулагч төмөр хоолойд өчигдөр /2019.08.20/ хоёр хүн агааргүйтэж ухаан алдаж унасан хэрэг гарчээ.

Дээрх хэргийн талаарх дуудлага мэдээлэл Нийслэлийн онцгой байдлын газарт 08.50 цагт ирсэн байна. Улмаар алба хаагчид 08.50 цагт очиж, тус компанийн ажилтан Чингэлтэй дүүргийн наймдугаар хорооны харьяат, 38 настай эрэгтэй Г, Хан-Уул дүүргийн арванхоёрдугаар хорооны харьяат, 26 настай эрэгтэй Г нарыг хоёр метрийн голчтой бутлуурын дамжуулагч төмөр хоолойд ухаан алдаж унасан байсныг эсэн мэнд гаргаж, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэж өгчээ.

Categories
мэдээ улс-төр

Засгийн газар хуралдаж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийлээ. Тэрбээр:

-Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Зарим газруудыг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн зааг өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. Ингэснээр Онон, Балжийн байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Биндэр сумын зарим хэсгийг, Байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Хөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын заагт орших Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газрын ангиллаар, Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сумын нутагт орших Гутайн даваа мөн байгалийн цогцолборт газрын ангиллаар, Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг оршин Хан уул орчмын газрыг Хангайн нурууны орчмын өргөтгөлөөр тус тус улсын тусгай хамгаалалтад авлаа. Ингэснээр 6 аймгийн нутаг дэвсгэрийг хамарсан улсын тусгай хамгаалалтад авч байгаа газрын хэмжээ 1.2 сая га гаруй, нийт газар нутгийн 0.83 хувиар нэмэгдэж байна.

Мөн Хөвсгөл нуурын орчмыг эко аялал жуучлалын бүс болгон зарлалаа. Ингэснээр Хөвсгөл нуурын эрэг орчим цаашид газар олгогдохгүй. Тухайн бүс нутгий хөгжүүлэх үүднээс тогтоол батлагдсан.

Түүнчлэн байгал орчинд хууль бус үйл ажиллагаа явуулсан 19 аж ахуйн нэгжийн 23 тусгай зөвшөөрлийг цуцлах шийдвэр гаргалаа хэмээв. БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм.