Categories
мэдээ улс-төр

​М.Энхсайхан: Сонгогчдын улс төрийн боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй

Ардчиллын алтан хараацайнууд нэгдэж “Боловсрол төвтэй улс төр” төрийн бус байгууллагыг байгуулснаа мэдэгдлээ. Тус байгууллагыг хотын дарга асан Э.Бат-Үүл санаачлан байгуулсан байна.

Уг байгууллагын Удирдах зөвлөлд нь Ерөнхий сайд асан Р.Амаржаргал, М.Энхсайхан, УИХ-ын гишүүн асан Д.Ганболд, С.Оюун, нийтлэлч Баабар нар багтжээ.

Мөн тус төрийн бус байгууллагынхан популист улстөрчдийг бус боловсролтой улс төрийг бий болгох зорилготой гэдгийг Э.Бат-Үүл хэллээ.

Энэ үеэр Ерөнхий сайд асан М.Энхсайхан “Олон түмэн яагаад эдийн засгийн буруу бодлого сонгодог вэ?” сэдвээр МУИС-ийн номын санд лекц уншлаа.

Өнөөгийн нийгмийн дүр төрх ямар байгаа, улс төрийн тодорхой мэдлэг мэдээлэл олон нийтэд яагаад хэрэгтэй талаар өөрийн санал бодлоо хуваалцсан тэрээр өнөөгийн Монгол Улсад овог аймгархаг үзлийн ялгаа маш их байгааг хэлж ийм нийгэмд том улс төр яриад хэрэггүй болж байна. Учир нь гажиг харагдана. Популизм бол цэгцтэй үзэл бодол биш. Харин нимгэн хөрстэй хийрхэл юм. Ардчилсан нийгэм нь хялбархан шийдлийг олох эрмэлзэл популизмийг өөгшүүлж байна хэмээн ярьж байлаа.

Үргэлжүүлэн “Сонгогчдын эдийн засгийн буруу ойлголт сонголтонд нөлөөлж байна. Тиймээс сонгогчдын боловсролыг дээшлүүлэх хэрэгтэй” талаар ярьсан юм.

Бидэнд ардчилал, зах зээлийн нийгэм бий.

Зах зээлд олон нийт гурван төөрөгдөл автах нь:

Гутранга үзэл

Зах зээлийн нийгэм нь нийгмийн маш хурдтай өөрчлөлт хийдэг.Энэ хурд хувь хүн, аж ах ахуйн нэгжид сөргөөр нөлөөлж бэрхшээл болох талтай байдаг. Жишээлбэл, ажилтан хүн жалын байрандаа удаан тогтохыг, жижиг компаниуд үйл ажиллагаага тогтвортой явуулж өрсөлдөөнгүй байхыг хүсдэг. Том компаниуд нь дэлхий нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байгааг урьдчилж харж чадахгүй байна. Тийм учраас болж байгаа процессийг дутуу харж үнэлнэ, эдийн засгаа буруу тооцоолно. Ерөнхийдөө энэ бүгдээс болж дургуйцэх хандлагатай болжгутранга үзэл давамгайлах байдал үүсдэг.

Эдийн засгийн үл үзэгдэх гарыг үл ойшоох

Үүнд зах зээлд дургүйцэх хандлага илэрдэг. Манай оронд зах зээлийн нийгэм маш их хэрэгтэй гэдгийг ойлгомоор байна. Зах зээлийн амин сүнс нь үнэ эрэлт нийлүүлэлтийн тогвтортой байдал.

Гадаадын болгоныг эсэргүүцэх

Гадаад хөрөнгө оруулалтыг эсэргүүцэх, ашигтай талаа олж харахаа болих. Гадаад худалдааг дутуу үнэлэх. Улс төрийн нөхцөл байдал өнөөгийн нийгмийн тусгал гэдгийг ойлгох хэрэгтэй. ИРгэд олон нийт сонгууль өгөхдөө улс орны хувь заяанд юу хэрэгтэй талаар бодож саналаа өгдөггүй. Харин эсрэгээрээ популизм буюу хоосон том том амласан хүмүүст итгэж тэдний төлөө саналаа өгдөг. Зөвхөн өөрсдийгөө л боддог.

Б.Оюунжаргал

Categories
гадаад мэдээ

Болив улсад үхлийн аюултай вирус бүртгэгджээ

Болив улсад үхэлд хүргэх аюултай үл мэдэгдэх вирусийн дэгдэлт бүртгэгдсэн тухай тус улсын Эрүүл мэндийн сайд Габриэла Монтаньо “Sputnik Mundo” агентлагт мэдээлжээ.

Уг вирусийн халдвар авсны улмаас нэг эмэгтэй нас барсан байна. Нас барсан эмэгтэйн хоёр охин ээжээсээ халдвар авсан бөгөөд толгой нь хүчтэй өвдөж, халуурч, хэвлийгээр нь өвджээ. Тэднийг эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлсэн байна.

Эмч нар мөн халдвар авсан эмэгтэйтэй эмнэлэгт хүргэгдэхээс нь өмнө харьцсан гурван хүний биеийн байдлыг ажиглаж байгаа аж.

Ла-Паса хотын улсын хоёр эмнэлэгт халдвараас сэргийлэх яаралтай арга хэмжээ аваад байгаа гэнэ. Вирусийн төрлийг тодорхойлохоор олон улсын гурван шинжээч, Боливын мэргэжилтнүүдийн хамт тус хотод иржээ. Боливын лабораториудын шинжилгээгээр энэ нь денге чичрэг өвчин, чикунгунья эсвэл томуугийн вирусийн төрөл биш болохыг тогтоожээ. Дээжийг АНУ-ын Атланта хотын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төв рүү судлуулахаар илгээсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Хуушуур болон хоол үйлчилгээний эрхийг зөвхөн ААН-үүдэд олгожээ

Үндэсний их баяр наадмаар Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх газрыг хувааж, схемийг баталж, сонгон шалгаруулалтыг хийжээ.

Энэ жил Төв цэнгэлдэх хүрээлэнд 400 цэгт хоол үйлдвэр үйлчилгээ буюу хуушуур, худалдаа үйлчилгээ гарах бол Хүй долоон худагт 310 цэгт эрх олгох юм.

ХУУШУУР БОЛОН ХООЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЭРХИЙГ ЗӨВХӨН АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ОЛГОЖЭЭ

Төв цэнгэлдэх хүрээлэнд Сүхбаатар, Баянзүрх, Баянгол, Чингэлтэй, Хан-Уул гэсэн таван дүүрэгт хоол үйлчилгээ, худалдаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулах юм байна. Хүсэлтийг зургадугаар сарын 18-29-ний өдрүүдэд хүлээн авч, сонгон шалгаруулалт хийсэн.

Харин Хүй долоон худагийн худалдааны тойрогт 160 цэгт хуушуурын, 50 худалдааны гэр ажиллах бөгөөд Монгол наадам цогцолбороос Соёлын наадмын хэсэгт 45 хөдөлгөөнт тоглоом, 50 худалдаа үйлчилгээ, соёлын бараа, 5 халуун кофе цайгаар үйлчлэх цэг гаргахаар ажиллаж байна.

Хуушуур болон хоол үйлчилгээний эрхийг зөвхөн аж ахуйн нэгжүүдэд олгожээ. Учир нь эрүүл ахуйн шаардлага хангасан эргээд хариуцлага тооцох боломжтой болох юм байна. Харин худалдааны чиглэлээр иргэдэд эрх олгожээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Баяр, наадмын бэлтгэл ажил хангагдаж байна

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах талаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Үүнд :

  • “Үндэсний их баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээ зохион байгуулах, хяналт тавих тухай” Улаанбаатар хотын ерөнхий менежерийн 2019.05.29-ний өдрийн А/151 тушаал гарсан. Тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор Дүүргүүдийн ЗДТГ-ын ХХҮХ, НМХГ, НЦГ, НОБГ, Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ-тай хамтарсан хурлыг 3 удаа зохион байгуулан, нэгдсэн удирдлагаар ханган ажиллаж байна.
  • Дүүргийн ЗДТГ-ууд наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгжүүдийн материалыг 2019.06.18-ны өдрөөс 28-ны өдрийг хүртэл хүлээн авч худалдаа үйлчилгээ эрхлэх газруудыг шалгаруулсан.
  • Төв цэнгэлдэх хүрээлэнд 400 цэг, Хүй 7 худагт 310 цэгээр худалдаа үйлчилгээ зохион байгуулагдана. Үүнээс:

Төв цэнгэлдэх хүрээлэнд :

Худалдаа, Хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр зөвшөөрөл олгоход Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт энэ чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулдаг, стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, мэргэжлийн ажиллагсад бүхий аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч, тогтоосон тооны хязгаарт багтааж, байршлыг зохион байгуулж ажиллана. Дүүрэг тус бүр 70 хоол үйлдвэрлэл, үйлчилгээ /хуушуур/, 10 худалдаа үйлчилгээний нийт 400 цэгийг асраар зохион байгуулна. Худалдаа, үйлчилгээнд бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын шинжилгээнд хамрагдсан хүнсний бүтээгдэхүүн, ус, ундаа, айраг, зайрмаг болон бэлэг дурсгал, үндэсний хувцасны худалдаа, гэрэл зургийн үйлчилгээ хамаарна.

Хүй долоон худагт :

Сонгинохайрхан болон бусад дүүргийн нутаг дэвсгэрт худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг, стандартын шаардлага хангасан гал тогоо, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл мэргэжлийн ажиллагсад бүхий аж ахуйн нэгжүүдийн хүсэлтийг хүлээн авч, тогтоосон тооны хязгаарт багтааж, байршлыг зохион байгуулж ажиллана. 160 хоол үйлдвэрлэл үйлчилгээ /хуушуур/, 50 худалдаа үйчилгээний цэгийг гэрээр зохион байгуулна.

Монгол наадам цогцолбор :

Хүй долоон худгийн соёл, урлагийн талбайд гар урлал, бэлэг дурсгал, соёлын барааны худалдааны 50 цэг, хөдөлгөөнт тоглоомын 45 цэг, кофе шопын 5 цэгийн байршлыг Монгол наадам цогцолбор ОНӨТҮГ хариуцан зохион байгуулахаар болжээ.

Баяр наадмын үеэр худалдаа үйлчилгээ эрхлэх газруудад дүүрэг бүр нэгдсэн сургалтыг хийж, НМХГ-аас гаргасан “Зөвлөмж”-ийг олгох юм байна.

Н.Энхжин

Categories
мэдээ нийгэм

Түүхий нүүрс нэвтрүүлэх гэж байсныг илрүүлжээ

2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглоо байгаа. Үүнд хяналт тавихаар авто тээврийн шалган нэвтрүүлэх 3 товчоо, хяналтын 4 цэгт Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллагын албан хаагчид 24 цагаар ажиллаж байгаа юм.

Шалгалт эхэлснээс хойш 13 тээврийн хэрэгсэлээр 377 тонн түүхий нүүрс Агаарын чанарыг сайжруулах бүс рүү зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завдсныг илрүүлж, буцаажээ.

Мөн Өмнөговь аймгийн “Эрдэнэс Таван толгой” ХК-аас Төв аймгийн Баянчандмань сум руу Лел метал ХХК-аас 10 тээврийн хэрэгсэлээр 331.5 тн нүүрс тээвэрлэсэн, Улаанбаатар хотоор дамжин өнгөрүүлэх явцад хяналт тавьсан байна.

Өлзийт дэх автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2,073 тээврийн хэрэгслээр 103 мянган тонн “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох угаасан нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Энержи ресурс” ХХК-иас Улаанбаатар хот руу тээвэрлэснийг шалгаж нэвтрүүлжээ.

Categories
мэдээ нийгэм

Маргааш таван дүүрэгт цахилгаан хязгаарлана

Маргааш буюу 2019 оны долоодугаар сарын 04-ний Пүрвэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


СҮХБААТАР ДҮҮРЭГ

⏱ 11:00-18:00 цагт: 1, 16-р хороо СБД-ийн Гэрэлтүүлэг, Эко ворлд /манаач/, иргэн Түмэнжаргал, Батбуян, Ойн судалгаа хөгжлийн төв, Ойн гэрэл, Мобиком болон эдгээрийн ойр орчмоор,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

⏱ 11:00-17:00 цагт: 2, 3-р хороо 19-р хороолол 3, 4, 12, 12/А, 12/В, 19, 21, 35, 43, 49, 50, Мансард 4, Нэхмэлийн 1-20, Говийн 16-р байрууд, Морьтон хороолол болон эдгээрийн ойр орчмоор,

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

⏱ 11:00-12:00 цагт: 20-р хороо Хос гарьд ХХК,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

⏱ 11:00-18:00 цагт: 8, 20, 21, 22, 25, 32-р хороо ЗБЦ 7, 9, 12-р гудамжууд, Ээлтэй эмнэлэг, Мөнхийн ундармал ХХК, Одонтын 25-р гудамж, Ди Энд юу ХХК, Хайртхаан амралт, Төмөр зам, Алтан Дорнод Монгол, Эйч Ти Эм, Гранд Повер, Агротрак, УБ Буян, Түмэн шувуут, Монгол машин ХХК-ууд, 121-р сургууль, Тэжээлийн үйлдвэр, Мобиком, иргэн Насанжаргал, Баруунтуруун, Тахилт, Эмээлт, Хуучин, шинэ товчоо, 361, 384-р гармууд, Тавантолгой, Аргүнт, Партизан болон эдгээрийн ойр орчмоор,

НАЛАЙХ ДҮҮРЭГ

⏱13:00-16:00 цагт: Тэрэлж, Горхийн БЦГ Юнител, Баяка трейд, Лидингхана, Их Биндэр хайрхан, Ном, Стройка ХХК-ууд, иргэн Оюунсүрэн, Төгөлдөр, Гюүдон хаус, Цэрэндорж /амралт/, Ч.Мөнхжаргал, Отгонбаатар, Лхагвасүрэн, Жигмэдсанжаа, Болор, Гарьдын шилтгээн, Сан жуулчин амралтууд, Баяр импекс, Полигон, Жавхлант, Минжин хүүхдийн зуслан, Алтай трэйвл, Дүнхэн уул, Ламиран дацан, Өнөр жуулчин, Лайт саунд, Монгол алт, Мөнх ариун ундарга, Тахилга, Тэнгэрийн илч, Мөнх хөх тэнгэр, Тэрэлж жуулчин, Тэнгэр Алтай тур, УБ-2, Гацуурт, Тэрэлж, Талын сондор амралт, жуулчны баазууд, Эрдэнэ сумын Засаг дарга болон эдгээрийн ойр орчмоор.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Categories
мэдээ нийгэм

Гадаад иргэдийн дунд “Бэсрэг наадам” зохион байгууллаа

Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын Хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан “MNB WORLD” суваг нийслэлийн Аялал жуулчлалын газартай хамтран “AIM, WRESTLE, RACE” бэсрэг наадмыг гадаадын иргэдийн дунд анх удаа зохион байгууллаа.

Тус наадам нь эрийн гурван наадмын үүх түүх, ёс заншил, дэг жаягийг гадаадын иргэд, жуулчдад сурталчлан нүүдэлчин ард түмний соёлтой танилцуулах зорилготой бөгөөд наадмын үеэр гадаад оролцогчид бөх барилдан, морь уралдуулж, нум сум харван наадамлалаа. Мөн урлагийн тоглолт, үзүүлбэр, гадаад эрэгтэй оролцогчдийн дунд сээр цохих тэмцээн, хүүхдүүдийн дунд модон морины уралдаан боллоо.

Categories
мэдээ улс-төр

Төсвийн байнгын хороо хуралдлаа

УИХ-ын Төсвийн байнгын хорооны энэ сарын 2-ны өдрийн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ө.Энхтүвшин, ажлын хэсгийн зарим гишүүд, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, дэд ажлын хэсгийн гишүүд оролцов.

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд, О.Батнасан, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр нар асуулт асуулаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Үндсэн хуулийн үг бүр утга, агуулга илэрхийлдэг учир төслийн зүйл, заалтын үг, найруулгыг Үндсэн хуульд нийцүүлэн бичих шаардлагатай гэдгийг анхааруулж байлаа. Мөн тэрбээр, төслийн 51.3 дахь хэсэг Дээд шүүхийн шүүгчээр мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан, 40 нас хүрсэн гэх зэрэг шалгуур тавьсныг тодруулахын зэрэгцээ Шүүгчийн хариуцлагын зөвлөл шүүгчийг чөлөөлөх шийдвэр гаргана гэснийг хасах, Үндсэн хуулийн цэцийн гишүүн улстөрийн мэргэшилтэй байна гэснийг хассан шалтгааныг лавлаж байлаа. Харин УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, тойргийн сонгогчидтойгоо хийсэн уулзалтаар баг, хорооны Засаг даргыг сонгодог зарчмыг иргэд дэмжсээр байхад төсөлд “баг, хорооны засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга шууд томилохоор” тусгасныг тодруулж байлаа.

Үндсэн хуулийн төслийн эхийг баригч Д.Лүндээжанцан хариултдаа, 2016 оны Ерөнхий сайдын захирамжаар Үндсэн хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар 15 эрдэмтдийн бүрэлдэхүүнтэй баг 7 аймгаар явж уулзалт, судалгаа хийсэн байдаг. Уг судалгаагаар баг, хорооны засаг даргыг сонгох нь буруу гэж судалгаанд оролцсон иргэдийн 70 гаруй хувь нь үзсэн байна. Иймд төсөлд тусгасан. Мөн саяхан хөдөө орон нутгаар уулзалт хийгээд ирсэн гишүүдийн 80 хувь нь дээрх асуудлыг иргэд дэмжиж байна хэмээн ярьсан гэдгийг онцлов. Мөн тэрбээр, Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчийг “чөлөөлнө” гэж байхгүй тул бид алдаагаа олж хараад уг өгүүлбэрийг төслөөс хассан гэж байлаа.

Улсын дээд шүүхийн шүүгчид мэргэжлээрээ 15-аас доошгүй жил ажилласан гэсэн шалгуур тавьсан бөгөөд одооны Үндсэн хуульд 10 жил гэж заасан байдаг. Улсын дээд шүүх нь онолын шүүх буюу хуулийн тайлбар хийдэг газар учраас прокурор, өмгөөлөгч, хуулийн сургуулийн профессор гээд хуулийн мэргэжлийн өөр өөр хүмүүсээр бүрдүүлдэг олон улсын жишиг байдаг. Үүнийг нээж өгч байгаа гэж Дэд ажлын хэсгийн гишүүн, хууль зүйн ухааны доктор О.Мөнхсайхан нэмэлт хариултыг өгөв. Мөн тэрбээр, Үндсэн хуулийн цэцийн гишүүн хууль зүйн, улстөрийн өндөр мэргэшилтэй гэж заасан байдаг ч хууль зүйн мэргэжлийн бус хүмүүсийг олноор томилсноор цэцийн тайлбарын үндэслэл муу, дулимаг гардаг. Иймд Үндсэн хуулийн түвшний улс төрийн харилцааг ойлгодог, хууль зүйн өндөр мэргэжлийн тайлбар гаргах гэдэг агуулгаар төслийн заалтыг оруулж ирсэн гэж байлаа.

Ингээд Монгол УлсынҮ ндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд төслийн 19.1 буюу “Нам иргэдийн улс төрийн хүсэл зоригийг илэрхийлж, улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн, 28.3 буюу “Хянан шалгах түр хороо нь холбогдох хууль тогтоомжийн дагуу мэргэжлийн, хараат бус шинжээч томилох, гэрч дуудах, тайлбар, мэдүүлэг авах, нотлох баримт гаргуулах бүрэн эрхтэй. Түр хороо дүгнэлт гаргаж, шаардлагатай бол тухайн асуудлыг эрх бүхий байгууллагад шалгуулахаар шилжүүлж болно. Түр хорооны дүгнэлт шүүхэд үүрэг хүлээлгэхгүй. Хорооны хэлэлцсэн баримтыг нотлох баримтад тооцох эсэхийг шүүх шийдвэрлэнэ” гэснийг тус тус хасахыг хуралдаанд оролцсон гишүүд дэмжсэнгүй.

Мөн УИХ-ын гишүүн Ч.Улаан, Ц.Даваасүрэн нар төслийн 6.2-т заалтын “зарчмыг баримтална” гэсний дараа “стратегийн ордын 51-ээс доошгүй хувь нь ард түмний мэдэлд байна” гэсэн өгүүлбэр нэмэх санал дэмжигдсэнгүй.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн төслийн 39.1-ийг “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд УИХ-ын гишүүнийг хавсарч болно” гэж өөрчлөн найруулах, 60.2-т заасан “баг, хорооны Засаг даргыг харьяалах сум, дүүргийн Засаг дарга тус тус дөрвөн жилийн хугацаагаар томилно” гэснийг хасаж, одоогийнхоор нь хэвээр үлдээх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Ингээд Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж, танилцуулахаар тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

Нийслэл рүү 377 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг завджээ

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар рүү нүүрс оруулахыг хориглосон. Тиймээс нийслэл рүү нэвтрэх авто тээврийн шалган нэвтрүүлэх гурван товчоо болон хяналтын дөрвөн цэгт Мэргэжлийн хяналтын байгууллага, Цагдаагийн байгууллагын алба хаагчид 24 цагаар урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг гүйцэтгэж байна.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээлснээр шалгалт эхэлснээс хойш 13 тээврийн хэрэгслээр 377 тонн түүхий нүүрс нийслэл рүү зөвшөөрөлгүй нэвтрүүлэхийг оролдсон хэрэг гарчээ. Мөн “Эрдэнэс Таван толгой”-н уурхайгаас Төв аймгийн Баянчандмань сум руу Лел метал ХХК-наас 10 тээврийн хэрэгслээр 331,5 тн нүүрс тээвэрлэсэн, Улаанбаатар хотоор дамжин өнгөрүүлэх явцад хяналт тавьж ажиллажээ. Мөн Өлзийт дэх автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 2073 тээврийн хэрэгслээр 103 мянган тонн “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох угаасан нүүрсийг Өмнөговь аймгийн Цогтцэций сумын “Энержи ресурс” ХХК-иас Улаанбаатар хот руу тээвэрлэснийг шалгаж нэвтрүүлсэн ажээ.

Хэрэв Засгийн газрын тогтоолыг зөрчиж түүхий нүүрс хэрэглэсэн, худалдан борлуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 300 мянган төгрөгөөр, аж ахуй нэгжийг гурав хүртэлх сая төгрөгөөр торгох юм байна.

Categories
мэдээ нийгэм

​“Хѳхүүрийн айраг” наадам болно

Тулгар тѳр байгуулагдсаны 2228, Их монгол улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр “Монголын уламжлалт цагаан идээ” болох айрагны соёл, ахуй заншил, тоглоом наадгай, зан үйлийг, жуулчдад сурталчлан таниулах үүднээс “Хѳхүүрийн айраг” наадам гурав дахь жилдээ зохиогдох гэж байна. Уг наадмыг БСШУЯ-ны харьяа Соёлын ѳвийн тѳв, Байгаль соёлын ѳвийг хамгаалах сан ТББ , Айрагны нутгаар ТББ, МҮОНТ, СУИС, Монгол наадам цогцолбор, хамтран зохион байгуулна.

Мѳн шалгаруулалтанд ямар ч байгууллага, хувь хүн, оролцох боломжтой бѳгѳѳд тус бүр нэгээс доошгүй хѳхүүрт исгэсэн айрагтай ирэх ба “Сайхан айраг”, “Шилдэг хѳхүүр”, “Шилдэг гэр”, номинациар шилдгүүдийг шалгаруулж ѳргѳмжлѳл үнэ бүхий зүйлээр шагнах аж. Энэхүү наадамд 2017 онд 11, 2018 онд 13 гэр бүл оролцсон бол энэ оны хувьд маш олон хүн оролцохоор санал ирүүлжээ. Түүнчлэн хѳдѳѳ орон нутгаас худалдах айрагтай ирсэн оролцогчдод айргаа худалдах боломжийг олгох юм байна.

Т. Лхамсүрэн