Categories
мэдээ нийгэм

ЕТГ-ын дарга З.Энхболд ажлаа өгнө

ЕТГ-ын газрын дарга З.Энхболд үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болсон тухай эх сурвалжууд мэдээлж байна. Тэрбээр үүрэгт ажлаа хүлээлгэн өгч, намынхаа Ерөнхий бичгийн даргаар томилогдох болсон гэх мэдээлэл байна.

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цэрэг” сургалтын нээлтэд 1000 оюутан хамрагдлаа

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн “Шархад” хээрийн сургалтын төвд “Оюутан цэрэг” сургалтын зургаа дахь ээлжийн цэргийн сургалтын нээлтийн арга хэмжээ боллоо. Оюутан, залуучуудыг эх орноо батлан хамгаалах үйл хэрэгт бэлтгэх, бие бялдрын өв тэгш хүмүүжил олгох, ахмад үеийн дайчин уламжлалаар хүмүүжүүлэх, шаардлагатай үед дайчилгааны бэлтгэл нөөцийг бэлдэх зорилго бүхий оюутан цэргийн сургалтад энэ жил 1,000 оюутан хамрагдаж байна. Оюутан цэрэг сургалт нь хугацаат цэргийн нэг жилийн сургалтыг дөрвөн сард багтаасан цэргийн албаны шинэ төрөл бөгөөд цэргийн 11 бага мэргэжлийг эзэмшүүлдэг. 2014 онд эхэлсэн тус сургалтад зургаан жилийн хугацаанд 5,500 гаруй оюутан хамрагдаж, эх орныхоо өмнө эр цэргийн тангараг өргөжээ.

Цэргийн сургалтын нээлтэд Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр, Зэвсэгт хүчин жанжин штабын удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг нарын зэрэг төрийн болон сургалтын байгууллагын удирдлагууд оролцлоо. Мөн энэ үеэр тус сургалтын төвд шинээр барьсан долоон байрны нээлт болж, оюутан цэргүүдээ бүрэн байршуулах боломжтой болов

Categories
мэдээ улс-төр

Хилээр амьд мал гарган экспортлох тогтоолыг цуцаллаа

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөдөө аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах тогтоол гарчээ. Ингэснээр нөөцийн махыг сайн нөөцлөх, мах, гурилын үнийг ирэх жилд барих үүргийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд өгсөн байна.

Мөн хилээр амьд мал экспортлох гурван Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, хонь, ямааг амьдаар нь экспортод гаргах тухай 2014, 2015, 2017 оны Засгийн газрын гурван тогтоолыг тус тус цуцалсан байна.

Categories
мэдээ нийгэм

​Хот хоорондын зорчих тасалбараа Гэрэгэ КИОСК-оор захиалах боломжтой

Авто тээврийн хэрэгслийн тэмдэгтийн хураамжны төлбөрүүдийг өнөөдрөөс эхлэн Гэрэгэ КИОСК ашиглан төлж эхэллээ. Гэрэгэ Системс ХХК нь 2018 оноос ард иргэдэд төрийн болон хувийн хэвшлийн төлбөр тооцоог технологийн шийдлээр хурдан шуурхай хүргэсээр иржээ. Энэ удаад Авто Тээврийн Үндэсний Төвтэй /АТҮТ/хамтран шинэ үйлчилгээг хүргэж байгаа нь Гэрэгэ КИОСК төхөөрөмж юм.

Төрийн үйлчилгээний төлбөр тооцоо, тэр дундаа аливаа тэмдэгтийн хураамжийн төлбөр нь ихэвчлэн хэрэглэгч-төрийн байгууллага-банк-төрийн байгууллага-үйлчилгээ авах гэсэн дараалалтай байдаг бол Гэрэгэ КИОСК-оор төлбөрөө төлснөөр маш богино хугацаанд үйлчилгээг авах боломжтой болж байна. Гэрэгэ КИОСК-оор АТҮТ-ийн тээврийн хэрэгслийн тэмдэгтийн хураамж, орон нутгийн хот хоорондын автобусны тасалбар, авто тээврийн торгууль, автомашины төлбөр зэргийг төлж болно. Улаанбаатар хотын хэмжээнд 6 дүүрэг, АТҮТ-ийн 6 цэг, 4 дүүргийн Нэг цэгийн үйлчилгээний газар, Дархан-Уул, Хэнтий аймагт нийт 26 байршилд 50 гаруй Гэрэгэ КИОСК төхөөрөмжийн суурилуулжээ.


Н.Саруулдөл

Categories
мэдээ нийгэм

​Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст автобус хандивлажээ

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн алба хаагчдад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Э.Ганбат 34 хүний суудалтай автобус хандивлажээ. Тэрбээр хэлэхдээ “Цагдаагийн алба хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулах, иргэдэд цагдаагийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээг шуурхай, хүртээмжтэй хүргэх, гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах ажилд ахиц гаргахад удирдлагын зүгээс анхаарал хандуулж өөрийн эзэмшлийн 34 хүний суудалтай автобусыг хүлээлгэн өгч байна. Ингэснээр алба хаагчид дүүргийн алслагдсан гудамж талбай, цэгт тогтмол эргүүлээр ажиллаж хяналт тавих, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх, гал түймэр, онцгой байдлын үед ч ашиглах боломжтой болох юм” гэлээ. Үйл ажиллагаанд дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Э.Ганбат, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Наранбаатар болон бусад албаны хүмүүс, иргэдийн төлөөлөл нар оролцлоо

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: “Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийг үнэлэхэд 98 тэрбум төгрөгийн 185 хөрөнгө байна

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаас гарсан зарим шийдвэрийн талаар танилцуулж, мэдээлэл хийлээ. Тэрбээр “Жаст”-ын Ш.Батхүүгийн хөрөнгийн жагсаалтыг өнөөдөр ил болгож байна. Түүнтэй холбоотой 98 тэрбум төгрөгийн 185 хөрөнгө байгаа юм. Гэтэл мөнгө байхгүй тул “Эрдэнэт үйлдвэр”-ийн өрийг төлөхгүй гэдэг. Энэ мэтээр төрийн мөнгийг үнэгүйдүүлсэн хүмүүс олон байна. Үүнтэй холбоод хэлэхэд Хөгжлийн банкнаас зээл аваад эргээд төлдөггүй аж ахуйн нэгжүүд байна. Одоо ХХААХҮЯ дээр байгаа бүх бичгийг шалгаж байна. Энэ мэт асуудлаас үүдээд олон улсын банк санхүүгийн байгууллага үүнийг мөнгө угаах хэрэг гэж хараад байна. Монголд мөнгө угаалтаар илэрсэн нэг ч хэрэг байхгүй. Тэгсэн хэрнээ авилгын индексээр тэргүүлж байна гэж ярьдаг. Өнөөдөр Монголд мөнгө угаах хэргийн хамгийн том жишээ нь “Жаст”-ын Ш.Батхүү боллоо. “Эрдэнэт үйлдвэр”-ийн Эрдэнэсийн сангаас төлсөн 40 сая ам.долларыг “Жаст”-ын Ш.Батхүү бүрэн төлөх боломжтой юм байна. Энэ асуудлыг цэгцлэхгүй бол Хөгжлийн банкнаас авсан зээлээ хүмүүс төлөхгүй шүү дээ. Ингээд болдог гэсэн ойлголттой болно” гэлээ.

Categories
мэдээ спорт

Ахмад дугуйчдын улсын аваргууд тодорлоо

Монгол Улсын спортын мастер, Ахмад эмэгтэй дугуйчин З.Ичинноровын нэрэмжит “Ахмад дугуйчдын 2019 оны улсын аварга шалгаруулах тэмцээн”болж, цуваа, бөөн, багийн гэсэн нийт гурван төрөлд тамирчид өрсөлдөв.Ахмад эрэгтэй багийн 40 км-ийн уралдаанд нийт 6 багийн 24 тамирчин өрсөлдсөнөөс “Хоршоолол” баг нэгдүгээр байранд орж, цомын эзэн боллоо.

Бөөн гараат уралдааны 40-49 насны эрэгтэй 50 км-ийн уралдаанд Х.Пүрэвсүрэн, 35-39 насны эрэгтэй 50 км-ийн уралдаанд Р.Галбадрах нар түрүүлж, алтан медаль хүртсэн бол бөөн гараат уралдааны 40-49 насны эмэгтэй 8 км-ийн уралдаанд“Хоршоолол” багийн тамирчин Ж.Өлзийсолонго түрүүлэв. Харин 50-59 насны эмэгтэй 8 км-ийн уралдааны 1 дүгээр байранд“Аттила” багийн тамирчин Д.Цэрэндолгор орсон бол 70-аас дээш насны эмэгтэй 8 км-ийн уралдаанд “Сэлэнгэ пресс” ХХК-ийн тамирчин З.Ичинноров хошуучилж, алтан медалийн эзэн боллоо. Ахмад дугуйчдын улсын аварга шалгаруулах тэмцээн цуваа гараат ганцаарчилсан уралдаанаар үргэлжилсэн бөгөөд 60-69 насны эрэгтэй 15 км-ийн зайн уралдаанд “Монруд” ХХК-ийн тамирчин Х.Сүхбаатар 1 дүгээр байранд, 70-аас дээш насны эрэгтэй 15 км-ийн зайн уралдаанд “Хоршоолол” багийн тамирчин Т.Пүрэвдорж түрүүлж, алтан медаль хүртлээ. Тэмцээний цуваа гараат ганцаарчилсан уралдааны 35-39 нас, 40-49 нас, 50-59 насны эрэгтэй 25 км-ийн зайн уралдааны тэргүүн байрыг “Монруд” ХХК-ийн тамирчин Г.Анхбаяр, С.Түмэндэмбэрэл, П.Баасанцэрэн нар хүртэж, алтан медалийн эзэд болсон байна. Харин цуваа гараат ганцаарчилсан уралдааны 70-аас дээш насны эмэгтэй 5 км-ийн зайд “Сэлэнгэ пресс” ХХК-ийн тамирчин З.Ичинноров, 60-69 насны эмэгтэй 8 км-ийн зайн уралдаанд “Монруд” ХХК-ийн тамирчин Н.Сарангуа, 40-49 насны эмэгтэй 8 км-ийн зайн уралдаанд “Хоршоолол” багийн тамирчин Ж.Өлзийсолонго нар шалгарч, алтан медаль хүртлээ. Монголын дугуйн холбоо байгуулагдсаны түүхт 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй тэмцээнд идэвхтэй оролцсон ахмад тамирчдад Монголын Дугуйн холбооны Ерөнхийлөгч П.Ганхүү талархал илэрхийлээд,ахмад дугуйчид шинэ залуу үеэ спортын эрүүл үйлсэдуриалан хөгжүүлж явааг онцолж дурдав.

Categories
мэдээ улс-төр

ЭЗБХ:Гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй зарим саналууд дэмжигдлээ

Улсын Их Хурлын Эдийн засгийнбайнгын хорооны өнөөдрийн (2019.07.03) хуралдаан гишүүдийн 57.9 хувийн ирцтэй эхэлж, Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүний өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Байнгын хорооны дарга Ж.Ганбаатар төсөл хэлэлцэх дэг, холбогдох хуулийг танилцуулсан бөгөөд хуралдаанд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригч Улсын Их Хурлын гишүүн Д.Лүндээжанцан, дэд ажлын хэсгийн гишүүн Монгол Улсын гавьяат хуульч Н.Лувсанжав, Улсын Бага Хурлын гишүүн асан Ц.Товуусүрэн, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан нар оролцсон.

Төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан, Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр, М.Оюунчимэг нарын асуултад төсөл санаачлагчид болон дэд ажлын хэсгийн гишүүд хариулт өгөв.

Гишүүдийн зүгээс одоогийн хүчин төгөлдөр үйлчилж байгаа Үндсэн хуульд эдийн засгийн асуудлыг тусгасан ч өнөөдрийн нийгэм, эдийн засгийн хөгжил сул байгааг хөгжлийн бодлого, зохицуулалтыг тодорхой тусгаагүйтэй холбож байлаа. Иймд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд эдийн засгийн дунд, урт хугацааны бодлоготой байх, түүнийгээ төлөвлөж хэрэгжүүлдэг, хяналт тавьдаг төрийн бүтцийг байгуулах, эдийн засгийн харилцааг дэмжих зэрэг асуудлуудыг зайлшгүй тусгах цаг болсныг анхааруулж байлаа. Ингэснээр парламентын сонгуулиар аль ч улс төрийн хүчин, нам олонх болж, Засгийн газар солигдсон ч Үндсэн хуульд заасан хөгжлийн урт хугацааны бодлогоо хэрэгжүүлдэг болно гэж үзэж байлаа.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Үндсэн хуульдэдийн засгийн хөгжлийн талаар төрийн бодлого, зохицуулалтыг хэрхэн тусгасныг тодруулсан бол УИХ-ын гишүүн Б.Жавхлан төсөлд улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, зохион байгуулалтын зарчмыг тусгасан ч хотын доторх засаг, захиргаанынэгжийн зохицуулалт тодорхойгүй байгааг лавлаж байлаа.


Төсөл санаачлагч гишүүн С.Бямбацогт хариултдаа, Үндсэн хуульд хөгжлийн бодлого, тогтвортой хөгжлийн бодлого гэж огт байдаггүй. Иймд бид төслийн 25.1.7-д Монгол Улсын нийгэм эдийн засгийн хөгжлийн бодлого гэдэг агуулгыг оруулж ирсэн. Үүнтэй холбоотойгоор хөгжлийн бодлого, төлөвлөлт хариуцсан бүтцийг бий болгохоор томьёолол дээр нь ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, улс орны хөгжлийн бодлогоо тодорхойлон ямар нэг Засгийн газар, улс төрөөс үл хамааран УИХ-аар батлуулдаг бүтэцтэй байх шаардлагатай байна гэдгийг онцлов.

Төсөлд улсын болон орон нутгийн харьяалалтай хот, тосгоны эрх зүйн үндэс, тэдгээрийн өөрийн удирдлагын болон засаг захиргааны зохион байгуулалтын зарчмыг хуулиар тогтооно гэж тусгасан. Энэ асуудлыг ажлын хэсэг дээр дахин ярилцаж, томьёоллыг нь тодорхой болгохоор ажиллаж байна. Ер нь хот шинээр байгуулбал засаг захиргаа нь хороонд нь хуваагдана. Орхон, Дархан-Уул аймгаар жишээ авахад залгаа сумд нь хотдоо харьяалагдаад хороо болно эсвэл хажуугийнхаа аймагтаа харьяалагдаад сум болно хэмээн ажлын дэд хэсгийн гишүүн Ц.Товуусүрэн тайлбарлаж байлаа.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан найман гишүүнээс зарчмын зөрүүтэй зургаан санал гаргасан тул томьёолол бүрээр санал хураалт явуулав.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Я.Содбаатар төслийн 1.1-т “Нам иргэдийн улс төрийн хүсэл зорилгыг илэрхийлж” гэсний дараа “улс орны нийтлэг эрх ашиг үндэсний аюулгүй байдлыг дээдлэн Үндсэн хуулийн хүрээнд” гэж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ төслийн 21.4-т “хуулиар тогтооно” гэсний дараа “нам, иргэн бие даан нэр дэвшүүлж болно” гэж үг нэмэхсанал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тус тус дэмжлээ. Мөн УИХ-ын гишүүн Б.Жавхлан, Д.Дамба-Очир, Д.Тэрбишдагва, Б.Баттөмөр, М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ, Б.Ундармаа нар “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжлийн урт болон дунд хугацааны нэгдсэн бодлого, төлөвлөлттэй хөгжүүлнэ. Энэхүү бодлого, төлөвлөлтийг тогтвортой, залгамж чанартай хэрэгжүүлэх төрийн захиргааны байгууллагатай байна” гэсэн санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь ньдэмжлээ. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлж, танилцуулахаар тогтов

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд асан С.Баярын хоригдсон тэмдэглэлээрээ бичсэн ном баасан гаригт нээлтээ хийнэ

Авлигатай тэмцэх газраас С.Баярыг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар яллагдагчаар татан 60 хоногийн турш ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон юм. Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр 60 хоногийн турш хоригдсон тэмдэглэлээрээ “Жаран хоног”, “Жаран”-ы бутархай” ном бичиж, хэвлүүлжээ.

Тэрбээр өөрийн дурсамж номынхоо нээлтийг энэ долоо хоногийн баасан гаригт хийх бөгөөд номоо нийтлэлч Б.Баабарын “Непко” хэвлэлийн газарт хэвлүүлжээ. Ерөнхий сайд асан С.Баяр эрхзүйч хүнийхээ хувьд хууль, шүүхийн байгууллага хэрхэн ажилладаг тухай бичсэн нь уншигчдын сонирхлыг ихээр татаж байна.

Categories
мэдээ улс-төр

Байгалийн түүхийн музейг Чингис хааны музей болгоно

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар музейн талаар хоёр тогтоол гарчээ. Үүнийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилиг танилцуулав. Тогтоолын эхнийх нь Чингис хааны музей байгуулах тухай юм байна. Мөн одоогийн байгаа Байгалийн түүхийн музейг Үлэг гүрвэлийн музейтэй нэгтгэхээр болжээ. Тус музейн 12 мянган үзмэрийг Үлэг гүрвэлийн музей зөөх юм байна. Харин Байгалийн түүхийн музейн одоогийн барилгыг султгаад засвар хийгээд Чингис хааны музей байгуулахаар болсон аж.