Categories
мэдээ нийгэм

УИХ-ын гишүүн, Монголын Махны холбооны тэргүүн Б.Пүрэвдорж:​ ЗГ амьд мал экспортлохгүй гэж худал мэдээлэл цацсан

Монголын махны холбоо, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Монголын ноос ноолуурын холбоо, Хүнсчдийн холбоо хамтран өнөөдөр амьд мал экспортлох Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн, Монголын Махны холбооны тэргүүн Б.ПүрэвдоржДолдугаар сарын 3-ны өдөр Засгийн газрын хуралдаанаар амьд мал экспортлох асуудлыг бүр мөсөн зогсоох шийдвэрийг ЗГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээлсэн байдаг. Гэхдээ У.Хүрэлсүх сайдын 2017 оны арваннэгдүгээр сард гаргасан 318 дугаар тогтоол болох “Мал, махны экспортыг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” гэсэн жинхэнэ тогтоолыг тус хуралдаанаар авч хэлэлцсэнгүй. Үүнийг бид зориуд орхисон гэж хардаж байна.

318 дугаар тогтоолд “Мал сүргийн тоо толгойн өсөлт, бэлчээрийн даац хадлан, тэжээлийн хүрэлцээ хангамжтай уялдуулан таваарын зориулалттайгаар малчид иргэдийн орлогыг нэмэгдүүлэх зорилгоор малын гоц халдварт өвчин гараагүй аймаг, сумдаас, үржлийн бус эр хонь, ямааны 20 хүртэл хувийг экспортлохыг зөвшөөрсүгэй” хэмээн заасан. Тус тогтоолыг хүчингүй болголгүй дахин ЗГ-ын хуралдаанаар оруулж ирэх шийдвэрийг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаанд дахин даалгасан. 318 дугаар тогтоолыг хүчингүй болголгүй удааж байгаа нь ашиг сонирхлын зөрчил байгааг харуулж байна.

Ард иргэдэд амьд мал гаргах үйл ажиллагаа зогссон мэт худал мэдээлэл цацаж, цаагуур нь өөрсдөө мал гаргах үйл ажиллагааг үргэлжлүүлэхээр Засгийн газар ажиллаж байна. Энэ асуудлыг яаралтай шийдэж өгөхийг шаардаж байна. Шаардлагыг биелүүлэхгүй бол бид бүхэн амьд мал гаргах тогтоолтой холбоотойгоор эсэргүүцлийн өөр шатанд шилжих болно гэдгээ мэдэгдэж байна” гэв.

Categories
мэдээ улс-төр

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх нь түүхэн боломж

Улсын Их Хурлын 2019 оны ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийж, хуралдаан 59 гишүүнийг ирцтэйгээр эхлэв. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэлэлцүүлэг тасралтгүй үргэлжилнэ гэсний дагуу УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулсан юм.

УИХ-ын ээлжит бус чуулганы нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Тэрбээр хэлсэн үгэндээ, Ардчилсан Үндсэн хууль түүхэн үүргээ гүйцэтгэж, бахархам амжилт ололтыг авчирсан гэдгийг онцлоод Үндсэн хуулийг сайжруулах гэдэг дээр маргах хүн байхгүй. Энэ цаг бол түүхэн боломж гэж байлаа.

Мөн тэрбээр, эмх замбараагүй өнөөгийн нийгмийг цэгцлэх цаг хэрэгтэй гэдэгтэй хүн болгон санал нийлж байна. Цэгцэлж чадвал, цэгцрэх хөдөлгөөн хөгжил дэвшилд хүргэнэ. Үүний төлөө бид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн ажлыг эхлүүлж, гурван парламент дамжиж, 10 жил хэлэлцэж, мэтгэлцэж энэхүү төслийг боловсруулсан. Бидэнд буцах зам байхгүй. Хэрвээ зорьсноосоо буцвал, түүхэн боломжийг алдвал эс үйлдлийнхээ төлөө бид түүхийн өмнө хариуцлага хүлээх болно гэдгийг гишүүддээ онцгойлон анхааруулж байлаа.
Categories
мэдээ нийгэм

СХД-ийн Нутгийн захиргааны нэгдсэн байрны шавыг тавилаа

Сонгинохайрхан дүүрэг нийслэлийн хамгийн их хүн амтай, хамгийн том дүүрэг юм. Энэ дүүргийн иргэд төрийн үйлчилгээг авахад хүндрэл учирдаг байна. Учир нь СХД-ийн нутгийн удирдлага 14 байршилд салж байрлан иргэдэд төрийн үйлчилгээг явуулдаг юм. Энэ нь иргэдэд хүндрэл учруулдаг тул төрийн үйлчилгээг нэгтгэх нутгийн захиргааны нэгдсэн байртай болгохоор шийдвэрлэсэн. Иймээс өчигдөр иргэдэд үйлчлэх нутгийн захиргааны байрны барилгын ажлын нээлтийн үйл ажиллагаа боллоо. Нутгийн захиргааны нэгдсэн байрны шав тавих ёслолд УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Х.Нямбаатар, СХД-ийн ИТХ-ын тэргүүн Б.Мөнхцэцэг, Засаг дарга Ж.Сандагсүрэн нар оролцлоо. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар хэлэхдээ “СХД-т хотын иргэдийн арав гаруй хувь амьдардаг том дүүргийн нэг. Энэ дүүрэгт оршин сууж байгаа иргэд нэг цэгээс төрийн үйлчилгээг авах эрхтэй. Тийм ч учраас энэхүү нутгийн удирдлагын байрыг барихаар боллоо. Нэг цэгийн байранд бүх удирдлага, газар хэлтсүүдийг байршуулахаар төлөвлөж байна.

Үүнд мэргэжлийн хяналт, боловсрол, хөдөлмөр халамж, худалдан авалт гэх мэт бүх хэлтсүүдийг байршуулна” гэдгийг хэллээ. Нутгийн захиргааны барилгыг 2020 оны 07 сарын 01-нд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар СХД-ийн Иргэдийн хурлын дарга, Засаг дарга болон хороодын дарга нартай уулзалт хийж өнгөрсөн онуудын тайлан, цаашид хийх ажлын төлөвлөгөөтэй танилцлаа. СХД 2020 он гэхэд 12-р сургуулиас бусад бүх сургууль 2 ээлжээр ажиллахаар төлөвлөсөн байна. Мөн 2019 онд шинээр 17 цэцэрлэг, 5 цэцэрлэгийн барилгын өргөтгөл хийхээр болжээ. Эдгээр цэцэрлэг ашиглалтад орсноор СХД-ийн СӨББ-д хамрагдалт 85 хувьд хүрэх юм байна.

Categories
мэдээ нийгэм

Налайхчууд шинэ “Цэнгэлдэх хүрээлэн”-дээ баяр наадмаа хийхээр шуурхайлан ажиллаж байна

Налайх дүүргийн иргэд, оршин суугчид болон аж ахуйн нэгжүүд, төрийн байгууллагууд хамтран өөрсдийн нөөц бололцоогоор хандив цуглуулан сар хүрэхгүйн хугацаанд шинэ “Цэнгэлдэх хүрээлэн” байгуулах ажлыг өрнүүлжээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өчигдөр Налайх дүүрэгт ажиллах үеэрээ энэхүү бүтээн байгуулалтыг үзэж сонирхлоо. Цэнгэлдэх хүрээлэнгийн энэхүү бүтээн байгуулалт нь Налайх дүүргийн иргэдийн чин хүслээр хийгдэж байна. Энэ ажил улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр огт хийгдээгүй. Зөвхөн иргэд болон байгууллагуудын ажилтан, албан хаагчдын хандив тусламж болон уурхайчин залуусийн дэмжлэг, туслалцаатайгаар их ажлыг өрнүүлж байна гэдгээ Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар хэлсэн юм.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “ Иргэд олон нийт хүчээ нэгтгэн, санал санаачлага гарган дүүргийнхээ хөгжил цэцэглэлт, ирээдүйн бүтээн байгуулалтын төлөө ийм сайхан ажил өрнүүлж, Үндэсний их баяр наадмын өмнө ашиглалтад оруулахаар сэтгэл, зүтгэл гарган ажиллаж байгааг харахад баяртай байна. Налайх дүүргийн иргэд үлгэр жишээ байж, төсвийн хөрөнгө мөнгө харалгүйгээр өөрсдийнхөө нөөц бололцоогоор бүтээн байгуулалт хийж болдгийг харуулж чадлаа” гэдгийг онцолж хэлээд хотын Захирагчийн зүгээс дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлэв.

Энэхүү бүтээн байгуулалтын санаачилгыг дүүргийн ИТХ, ЗДТГ болон төрийн байгууллагууд түүчээлэн дэмжиж, ажилтан, албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлаж, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа хувийн хэвшлийн байгууллагууд, иргэд, төгсөлтийн холбоод болон хувь хүмүүсийн чин сэтгэлийн хандив, хамтын хүчээр Налайхчууд шинэ “Цэнгэлдэх хүрээлэн”-дээ баяр наадмаа хийхээр шуурхайлан ажиллаж байна.

Categories
гадаад мэдээ

Назарбаевын зээ хүүг Лондонд саатуулжээ

Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын зээ хүү Айсултаныг Лондонд саатуулаад байна хэмээн Metro UK хэвлэл мэдээлжээ.

Тодруулбал, Айсултан нь өнгөрсөн зургаадугаар сарын 5-ны өдөр цагдаагийн ажилтанг хазаж, хүндээр гэмтээсэн байна. Скотленд-Ярд буюу Их Британийн цагдаагийн албаны зүгээс түүнийг амиа хорлохыг завдсан, цагдаагийн ажилтан болиулах гэж оролдоход нь ийнхүү хазаж гэмтээсэн хэмээн мэдэгджээ.

Энэ хэрэг Ковент-Гарден дүүрэг дэх Айсултаны танил эмэгтэйн гэрт болжээ. Айсултаны найз Азамат гэгч харин цагдаа нараас огт өөр тайлбар өгчээ. Тэрээр “Цагдаа нар гэнэт орж ирэн шууд л хэсэг дээр аваачин байцаахыг оролдсон. Тэд ямар ч тайлбар сонсохыг хүсээгүй, ази царайтай хүмүүст гаргадаг таагүй хандлагыг бидэнд үзүүлсэн. Айсултан гэрийн эзэгтэйд өрөөнөөс гарахад нь туслахыг л хүссэн болохоос амиа хорлох гэж оролдоогүй” хэмээн ярьсан байна. Ерөнхийлөгч асны зээ хүүд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Лондон хотод болох аж.

Айсултан нь Н.Назарбаевын том охин Дарига Назарбаевын хүү юм. Түүний эцэг Рахат Алиев 2015 онд Австрийн шоронд амиа алдсан байдаг. Айсултаны хувьд Их Британийн цэргийн академийг дүүргээд Казахстаны Батлан хамгаалах яаманд дээгүүр албан тушаал хашсан. Мөн хөлбөмбөгийн ”Челси” клубын идэрчүүдийн багт тоглож чамгүй амжилттай явж байсан. Харамсалтай нь архи, мансууруулах бодист донтож улмаар өвөө нь ач хүүгээ “тоохгүй орхисон” гэгддэг.

айсултан назарбаев зурган илэрцүүд

А.МӨНХЗУЛ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Баярхүү: Монголчууд бид хичээж, хэрсүүжиж, гэгээрч, боловсорч байж л дэлхийн шинэ орчинд улс гэрээ авч явна

-ХЯТАДЫН СУЛ ХЭРЭГЦЭЭГ ХАНГАХАД МОНГОЛЫН ОРОЛЦОО БАЙХ ЁСТОЙ ГЭДГИЙГ ХӨДӨӨ АЖ АХУЙН БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД УХААРУУЛАХ ХЭРЭГТЭЙ-

Судлаач, профессор Д.Баярхүүтэй ярилцлаа.


-Дэлхий ертөнц хурдацтайгаар хөгжиж буй энэ үед геополитикийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөж байна вэ?

-Даян дэлхий их өөрчлөлт, их хурдны үедээ байна. Технологи хурдацтай хөгжиж байна. Гадаад орчны хувьсал ч гэрлийн хурдаар явж байна. Дэлхийн шинэ дэг гэж юу байх, ямар байх нь тодорхойгүй, хэлж мэдэхгүй, тааж тааварлашгүй их ажил үйлстэй алхам тутам тулгарах болж байна. Глобал ба бүс нутгийн геополитик хурдтай хувьсаж байна. Монголын хувьд гэрэлт ирээдүй гэхээсээ бүдэг бүрхэг ирээдүй угтахгүй гэх баталгаа алга. Монголчууд бид өөрсдөө хичээж, хэрсүүжиж, гэгээрч, боловсорч байж л дэлхийн шинэ орчинд улс гэрээ авч явах болно. Манай орон руу шууд халдаад, түрэмгийлээд орж ирэх дайсан хаа очиж алга. Хоёр хөрш маань тогтвортой, нэгдмэл, тулхтай байж гэмээнэ манай аюулгүй байдал хангагдах учиртай. Харин үндэсний аюулгүй байдлын дотоодын элемент бүрдэлүүд, тухайлбал эдийн засгийн аюулгүй байдал, байгаль орчин, хүний аюулгүй байдал, хүнсний аюулгүй байдал гээд яривал бид өөрсдөө сүйтгэж буй жишээ сургамж зөндөө байна.

-Манай хоёр хөршийн хоорондын харилцаа нь ямар байгаа вэ. Ер нь ОХУ, БНХАУ-ын харилцаа ямар байвал манай улсад ашигтай юм бэ?

-Хөрш хоёр улсын харилцааны өнгө төрх, түвшин, уур амьсгал манай улсын хөгжил дэвшил, бүр томруулбал хувь заяанд чухал үүрэг нөлөөтэй. Энэ хоёр улс зөрчилдөж, сүүлдээ харилцаа нь бүр муудаж, хил дээрээ дайтах дээрээ тулсан үед бид нэг талд нь бат зогсож, хэр чинээндээ зэвсэглэж цэрэгжиж, тэр хэрээрээ Монгол-Зөвлөлтийн харилцаа өргөжин тэлж, Монгол маань социалист хамтын нөхөрлөлийн дорнод цайз бэхлэлт гэсэн алдрыг хүртэж явсан түүх хуучраагүй. Хоёр улсын зөрчил дунд бид зөв байраа эзлэн хөгжлийнхөө гарц түлхүүрийг зөв олж ашигласан тэр түүхэн цаг үе алсран одсон. Тэр үе эргэж ирэхгүй нь мэдээж. Гэлээ гээд бид энэ хоёр улсын өвөр хоорондын харилцаа, хамтын ажиллагаа, стратегийн түншлэлийг анхаарлынхаа гадна орхиж болохгүй болов уу. Хоёр хөрш маань эвтэй найртай байж, бүх салбарт хамтран ажиллаж, хамтын ажиллагааных нь хаялга бидэнд хүртэж, бид бас өөрийн бодлого байр сууриа өмнөөс нь идэвхтэй гаргаж тавих нь зөв. Хөтлөгдөх бус хамтран ажиллаж, хамтдаа ашгаа хүртэж байж манай улсын хөгжил дэвшилд нэмэх оноо цугларах учиртай. Угтуулж ухаалаг ажиллах, итгэлийг нь хүлээх, даах тухайд бид өөрсдөө санаачилгатай ажиллахгүй бол оройтлоо.

-АНУ, БНХАУ-ын худалдааны дайн цаашид яаж үргэлжлэхээр байна вэ. Гар барилцаж чадах болов уу?

-Хятад-АНУ хоёр худалдааны дайн хийж байна. Гэхдээ байлдагч хоёр талын алиныг дагаж, хэний төлөө дуугарах вэ гэдэг тулгамдсан чухал асуудал биш. Худалдаа, эдийн засгийн харилцаа, иргэд хоорондын харилцаа гээд яривал Хятадын талд Америкийг буруутгуулах гэсэн хүсэл хаа нэгтээ байж болно. Гэтэл гуравдагч хөршөөрөө АНУ-ыг нэрлэчихсэн бид хариулт өгөхөөс булзаж, бултаж байгаа.

Бид төвийг сахиж хандахгүй бол өөр гарц байхгүй. Гэхдээ дүлий дүмбэ оргиод суугаад бай гэсэн үг биш. Байр сууриа илтгэх хэрэгтэй. Оросоос жишээ, сургамж авах хэрэгтэй. АНУ-аас хөдөө аж ахуйн арвин их бүтээгдэхүүн импортолдог Хятадын хэрэгцээг Орос өлхөн хангана хэмээн үзээд эрдэнэшиш, тутарга, буурцаг, арвайн эрүүл ахуйн хэлэлцээр байгууллаа. Орос энэ чиглэлээр экспортоо эрс нэмнэ. Алс Дорноддоо ихээхэн тариална. Үр тариа Хятад руу экспортлох экспортлогч бүс нутгийн жагсаалтыг огцом тэлнэ. Оросоос мах Хятад руу урсаж өгнө. Оросын бүс нутаг, муж хязгаарууд ид язганаж байна. Монголчууд бид дүлий дүмбэ оргиод суугаад байх уу. Хөдөө аж ахуй, газар тариалангаа сэргээж байгаа юм бол Хятадын энэ их сул хэрэгцээг хангахад Монголын хувь оролцоо байх ёстой гэдгийг эрх баригчид ба хөдөө аж ахуйн бизнесчдэд ухааруулах, уриалан дуудах ёстой мэт. Элдэв юм энд тэндээс олж ирээд хэдэн биендээ зардаг худалдааны болхи арчаагүй аргаа өөрчлөөд, мах махан бүтээгдэхүүнээрээ бялхсан, 70 сая толгой малтай манай улс Хятад руу мах гаргадаг бол одоо л яг цаг нь ирлээ шүү дээ.

-Монгол-Хятадын худалдаа бүр огцом тэлэх ёстой гэж та хэлээд байна аа даа?

-Яг тийм. Хятадын Худалдааны сайдын туслах Рэнь Хунбинь ярьсан байна лээ. 2020 он гэхэд Хятад-Монголын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэхээр хичээн ажиллана гэж. Тэр 10 тэрбум нь манай түүхий нүүрс, Хятадын бараа хувцас, хүнс 100 хувь бүү байгаасай, АНУ-аас үзүүлдэг тэр дарамтыг нь нөхөх өчүүхэн ч гэсэн өөр нэр төрлийн бүтээгдэхүүн манайхаас очоосой гэсэндээ би тэгж ярьж байна. Хоёр орны харилцаа бүрэн сайжирснаас хойших 30 орчим жилд Хятад Монголын хамгийн том худалдааны түнш болж чадсан, 2018 онд Монгол-Хятадын худалдааны хэмжээ найман тэрбум ам.долларт хүрч, 2017 оныхоос 24.7 хувиар нэмэгдсэн, 2019 оны эхний дөрвөн сард хоёр талын худалдааны хэмжээ 2.56 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оныхоо мөн үеийнхээс 14.5 хувиар өссөн хэмээн Рэнь Хунбинь ярьсныг хятадын төвийн хэвлэлд бичсэн байсан даа. Би тэрийг л ярьж байна. Одоо Замын-Үүд-Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалт, Монгол-Хятадын чөлөөт худалдааны бүсийн нэгдсэн судалгааны ажил ахицтай явж байна гээд ярьвал их зүйл байна.

-АНУ Хятадтай худалдааны дайн хийж байгаа нь манайд огтоос хамаагүй юу. Ямар нэгэн сөрөг нөлөө бий юү?

-Хамаатай нь хамаатай, гэхдээ айхавтар халгаатай биш. Энэ боломжийг ашиглах тухайд л би яриад байгаа хэрэг шүү дээ. Америкийн талаас учруулж буй худалдааны элдэв эрсдэлийг нөхөх үүднээс “Зүүн хойд Азийн чөлөөт худалдааны бүс”-ийн тухай нэгдсэн судалгаа гэдгийг Хятад өөрөө оройлон хийж байна. Энэ нь мэдээж манай улсад хожоотой алхам болно. Монголчууд Хятадтай худалдаагаа яралзуулаад, тэр нь бидэндээ асар их ашиг өгөх улс төрийн хөрс суурь бийг бид огтоос ашиглахгүй байна. 2019 онд дипломат харилцааны 70 жилийн ой тохиож байна. Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай Гэрээ 1994 онд байгуулагдсан, 25 жилийнх нь ойг тэмдэглэж байна. Монгол-Хятадын III экспо яармаг намар Өмнөд Монголд болно. Экспо яармагийн үзэсгэлэнгийн нийт талбай 80 мянган ам метр, худалдаа-хөрөнгө оруулалтыг танилцуулах, форум уулзалт хийх зэрэг 10 гаруй төрлийн арга хэмжээ зохионо. Манайхныг экспортолж болох бүх бараа бүтээгдэхүүнээ дэлгэ, хамтын ажиллагаагаа ил тод шууд ярилц л гэсэн санаа шүү дээ. ӨМӨЗО-ы дэд дарга Ай Лихуа ярьсан байна. “Экспо яармаг Хятад, Монгол, Оросын эдийн засгийн хонгил, Бүс ба замын бүтээн байгуулалт, Цайны зам дагуух улс орнуудын хүрээнд худалдаа, эдийн засаг, аялал жуулчлалын ажил хэрэгч хамтын ажиллагааны төслүүдийг танилцуулна. Монгол анагаах ухаан, эм бэлдмэл, ноос ноолууран бүтээгдэхүүн зэрэг Хятад, Монголын үйлдвэрлэлийн хөгжлийн цуврал арга хэмжээг зохион байгуулж, Хятад, Монгол хоёр, мөн олон улсын төлөөлөгчид энэ арга хэмжээгээр дамжуулан солилцоо, хамтын ажиллагааг ахиулна” гэж. Үүнээс үзэхэд тэнд нь хэдэн бараагаа зарчихаад мөнгөөр нь Эрээнээс хэрэгтэй хэрэггүй новш цуглуулж ирээд нийслэлийн захуудыг дүүргэ гэсэн үг огтоос биш шүү дээ. Хятадтай ч яахав, бид хэр чинээндээ болж бүтээд байна. Америкаас авдаг зүйлсийнхээ заримыг нь манай улсаас авъя гэсэн “уриалга” л өмнөд хөршөөс яваад байна.

-АНУ, ОХУ-ын харилцаа сайжрах уу. Энэ нь манай улсад яаж нөлөөлөх бол?

-Харилцаа сайжрах эсэхийг урьдчилан таах аргагүй. ОХУ-ын геополитикийн тоглолтоос шалтгаалах болов уу. Эргэн тойрон дайсагнасан хүрээллийн дунд байх Зөвлөлтийн үеийн сэтгэлгээ, цэрэг, аж үйлдвэрийн хамсалаа түшсэн төрийн бодлого, хуучин СССР-ийн нутаг дэвсгэрт хяналтаа алдахгүй гэсэн Оросын өөрийнх нь эрх ашиг, түүнд нь АНУ ба Өрнөд хэрхэн хандах гээд ноцтой асуудал хангалттай хуримтлагдлаа. 2014 оноос өнөөгийн хямрал угшилтай. Украины сонголтыг Өрнөд рүү, эсвэл Москва руу залах, залахгүйгээс үүссэн хямрал даамжраад Крым Украинаас салж одсон. Донбасс нь сална гэсэн. Нутаг дэвсгэрийнхээ бүрэн байдлын төлөө Украин зогссон, тэр чигээрээ сөргөлдсөөр таван жилийг ардаа орхичихсон. Крым ба Донбасс дээр ОХУ-ын баримталсан байр суурийг АНУ, Өрнөд хүлээн зөвшөөрөөгүй, өнөөг хүртэл хориг тавьчихаад байж байна. Хоригийг цуцлах эсэх тодорхойгүй. Хориг цуцлагдаж байж Орос, Америкийн харилцаа сайжрах учиртай. Харилцаа сайжраасай гэдэг талд монголчууд бидэнд ямар нэг эргэлзээ байхгүй. Сайжирвал бидэнд ч хаялга нь ирнэ. Гэхдээ бид чинь АНУ-ыг гуравдагч хөрш, түнш улсаа гээд зарлачихсан. Ойрмогхон АНУ-ын эрхэм дээд хоёр зочныг хүлээж аваад айлчлуулчихсан учраас Орос, Америкийн харилцааны зөрчил дунд төвийг тууштай сахихаас өөр гарц байхгүй гэж би боддог юм.

-АНУ, БНАСАУ-ын төрийн тэргүүнүүд уулзлаа. Уулзалтыг та хэрхэн дүгнэж байна вэ?

-Мэдээж энэ уулзалтыг сайшаахаас өөр аргагүй. Манай оршин буй Зүүн хойд Азийн энх тайван, аюулгүй байдлын төлөө хийгдэж буй том алхам гэж үзэж байна. АНУ-БНАСАУ-ын харилцааны сайжралыг Монгол Улс анхнаас нь хүссэн, дэмжсэн, харилцаа үнэхээр сайжраасай билээ. Харин харилцаагаа сайжруулж байна гээд Хойд Солонгост диваажин байгуулж өгнө гэж амлах, өмнөд хөрш шиг чинь хөгжүүлээд өгнө гэх, Хойд Солонгосыг цөмийн зэвсгээс нь татгалзуулах мөртлөө улс төрийн дэглэмийг нь өөлөх буруушаах арга Вашингтонд сонгохгүй байгаасай гэж ерөөх байна.

-Тэд дараагийн уулзалтаа Монголд хийж магадгүй гэж байгаа. Манай улсад тэрхүү уулзалтыг хийх нь хэр тохиромжтой юм бэ?

-Яг Монголд хийчихье гэдэг шийдэлд хүрээгүй байгаа. Үүнийг зөвхөн манай тал хүсч санал болгож байна. Нөгөө талууд хүлээн авах эсэх нь тодорхойгүй. Ингэж санал дэвшүүлж байгаагийнхаа хэрээр бид ажиллах ёстой. Дипломатын онцгой чармайлт гаргаж таарна. Тийм уулзалтыг зохион байгуулах бааз суурь, хөрсөө бэлтгэх ёстой. Адаглаад л улс орны нүүр царай, хүн ардын нүүр царайгаа шинэчлэх, хот орчноо бохирдлоос нь салгах, өвлийн их утааг багасгах, машины энэ их түгжрэлээ цэгцлэх, сүрьеэтэй, тэмбүүтэй гэдгээ бага зарлах, малын халдварт өвчингүй болох, түүнийгээ нотлох гээд ажил өрнөж өгнө л дөө.

-Ираны дайн эхэлбэл дэлхий дахинд ямар үр нөлөөтэй байх вэ?

-Ираны эсрэг дайн өнөө маргаашгүй дэгдчихнэ гэх итгэл хаана байна. Айдас болгоомжлол бол байна. Харин тэгчихнэ гэсэн итгэл байхгүй. Иран нь НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хоригтой, цөмийн ба пуужинт зэвсэг бүтээж буй хэмээн хардагддаг, бүс нутагтаа айхавтар халгаатай улс гэж тооцогддог юм болов уу. Ираны төрийн бодлого, лалын хувьсгалынх нь стратегид бичээтэй буй жүүдийн тэр нэг төрт улсыг газрын хөрснөөс арчина гэсэн хэтийдсэн зорилго нь энэ орныг лүд барам болж харагдуулдаг. Нэгэнтээ лалын хувьсгал хийж, лалын цөм улс болохыг мөрөөдсөний гайгаар лалын суннит хөршүүдээ айдаст автуулж, АНУ ганцаараа бус Ираны эсрэг Америкийг татан оролцуулсан Булангийн монархууд дайн өдөөх дээрээ тулсан байна. Шиит ба суннит шашинтнууд лалын шашин үүссэн цагаас эхлээд 13 зууны турш зөрчилдөж байна. Үнэний төлөө тэр зөрчилдөөн нь шашны дайн болж даамжраад Сири, Йемен улсыг юу болгож тавьчихаад байгааг бид бараг өдөр бүр харж, уншиж, сонсож мэдэж байна. Изриалийн ерөнхий сайдын харддагаар бол Иран нь Арабын дөрвөн нийслэлийг хяналтандаа аваад байна. Энэ нь Бейрут, Дамаск, Багдад, Сана гэж нэрлэгддэг. Ийм дээрээ тултлаа Ираны геополитикийн фронт тэлсэн байна. Үүний эсрэг Саудын Араб, Эмират, лалын бусад улсууд ил шуудаар дайнд уриалан дуудна. Ираны эсрэг дайн дэгдэнэ гэдэг зөвхөн Иранд халтай тусах биш, бүх л Ойрхи Дорнод, лалын ба Арабын ертөнц доргивол дэлхийн III дайн дэгдлээ гэж тооцогдох дээрээ тулахыг үгүйсгэх аргагүй. Аюул занал, үр дагаврыг тооцох аргагүй, маш ноцтой үйл явдал болж даамжрах болов уу.

-ШХАБ-ын холбоонд Энэтхэг, Пакистан гэсэн сөргөлдөөнтэй орнууд ч элссэн байдаг. Гэхдээ үр өгөөж нь төдийлөн их биш, оюутан солилцооноос өөрөөр тус дэм байдаггүй гэх юм. Энэ тухайд?

-ШХАБ-ын оюутан солилцооны тухай анх удаа сонсож байна. Үр өгөөж гэж бас юуг ойлгож байгаа нь сонин байна. Эдийн засгийн интеграцийн байгууллага болохгүй, цэрэг, улс төрийн блок болохгүй гээд заачихсан Дүрэмтэй олон улсын байгууллагаас монголчууд ямар үр өгөөжийг хүсэн хүлээж байна вэ. Олон улсын Засгийн газар хоорондын байгууллагад элсэх манай улсад хүртэх ашиг тус, бас манай улсын хүлээх үүрэг хариуцлага гэж хосолж байх ёстой. Харин манайхан хоёр дахийг нь мартчихаад ашиг орлогын тухай бодоод, тэр бодолдоо автаад Монголын эдийн засаг, дэд бүтэц, ажилгүйдэл, ядуурлыг арилгуулах болоод явчихдаг. ШХАБ дээр яг ийм байр суурьтайгаар жил тойрч байна. ШХАБ-ыг зөвхөн аюулгүй байдал талаас авч ашиглах, тэгснээрээ тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлаа хамгаалуулах гэсэн Ираны жинхлэх хүсэлтийг хойшуулсан баримт нэгийг хэлэх байх. Манайх л ганцаараа эдийн засгийн ашиг орлого, саалийн үнээ гэж ШХАБ-ыг хараад байгаа. Гэтэл цаана нь тусгаар тогтнол, аюулгүй байдал, газар нутгийн маргаан, бүс нутгийн мөргөлдөөний асуудлаа ШХАБ-аар шийдүүлэх гэсэн долоон улсын ажиглагчийн хүсэлтийг саяхан хойшлууллаа шүү дээ.

-АСЕАН бол гишүүн орнуудынхаа хувьд чухал уулзалт, хамтын ажиллагаа байдаг. Үүнээс гарсан бодлого шийдвэр манай улсад нөлөөлөх үү?

-АСЕАН-тай манай улс маш нягт харилцаа хамтын ажиллагаатай байх ёстой юм. Монгол Улс АСЕАН-ы Бүсийн чуулга уулзалт болох АРФ-д элсэж үйл ажиллагаанд нь оролцож байсан. АРФ нь одоо ялгарч харагдахаа больчихлоо. Их гүрнүүдийн геополитикийн мөргөлдөөнд АРФ бүдгэрээд зогсчихов уу, бүү мэд. АСЕАН-ы Найрамдал, хамтын ажиллагааны гэрээ гэдэгт 14 жилийн өмнө Ц.Мөнх-Оргил сайд очоод гарын үсэг зурчихсан шиг санагдаж байна. Би тэр үед ГХЯ-ны бодлого төлөвлөлт хариуцсан зөвлөх байхдаа тухайн асуудлыг хариуцаж, гэрээг орчуулж дээш нь мэдүүлж байсан. Түүнийг эргэж нэг тодруулах хэрэгтэй. АСЕАН-ы орнууд маань “АСЕАН+Гурав” буюу Зүүн өмнөд Азийн 10 улс дээр нэмэх нь Хятад, Япон, БНСУ гэсэн чухал механизмтай. Мөн Зүүн Азийн хамтын нийгэмлэг байгуулах санал санаачилгаа дэвшүүлэн ажиллаж байгаа. Тэр утгаар Монгол маань хэтдээ Зүүн Азийн саммитад оролцож, Зүүн Азийн их орон зайд хүндтэй байраа эзлэх болов уу гэсэн итгэл байдаг юм. Тэр утгаар АСЕАН-тай нягт хамтран ажиллах ёстой болов уу.

-Хонконг, Английн асуудал юу болж байгаа вэ. Үүнээс үүдэн Англи, БНХАУ-ын харилцаанд өөрчлөлт орох уу?

-Энэ талаар судалсан мэдсэн зүйл алга. 1997 онд БНХАУ Хонконгоо Британиас буцаагаад авчихсан, 22 жил өнгөрчихсөн, лав энэ хоёр улсын хооронд асуудал өрнөхгүй, дэврэхгүй гэж бодож байна.

Categories
мэдээ нийгэм

Түрээсийн орон сууцанд хамруулах журам батлагдлаа

Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өнгөрсөн Пүрэв гаригт болж, иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмыг батлав. Энэхүү журамд түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулахаар тусгажээ.

Тус журамд зааснаар, нэг ам.метрийн үнийг сарын 6000 төгрөгөөр тооцож, гурав хүртэлх жилээр түрээслүүлэх юм байна. Иргэд түрээслэн суугаа орон сууцаа нийт тав хүртэлх жилийн дараа өмчлөх боломжтой ажээ.

Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлт гаргахдаа:
Иргэд “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн цахим мэдээллийн санд хүсэлтээ дараах бичиг баримтын хамт ирүүлнэ. Үүнд:
– Иргэний үнэмлэхийн хуулбар,
– Гэр бүлийн гишүүний хамт ТҮЦ машины тодорхойлолт,
– Орлого тодорхойлох баримт бичиг зэргийг хавсаргах
– Орлого тодорхойлох баримтад нийгмийн даатгалын болон тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн орлого нотлох баримт зэрэг багтжээ.
Мөн өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсхүл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, залуу гэр бол гэрлэлтийн лавлагаа, ахмад настан бол тэтгэврийн дэвтрийн хуулбар, гачигдалтай иргэн бол гамшгаас хамгаалах төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, акт, тухайн дүүргийн тодорхойлолт зэргийг бүрдүүлэх ёстой аж.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд халамжийн дэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт бүрдүүлэх бол өрх толгойлсон эцэг, эхийн тухайд өрх толгойлсон болохыг нотлох баримт бүрдүүлэх бол 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш насны хүүхэдтэй гэр бүлийн тухайд хүүхдүүдийн гэрчилгээ холбогдох баримт бичгийг бүрдүүлнэ.
Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ ирүүлсэн иргэдийн сонгон шалгаруулалтыг явуулахдаа Нийслэлийн засаг даргын захирамжаар сонгон шалгаруулах комисс байгуулж, тус комисс нь сугалаа болон эрэмбэлэх хэлбэрээр шаардлага хангасан иргэдийг сонгон шалгаруулахаар журамд тусгажээ.
Сонгон шалгаруулах комиссын шийдвэрийг үндэслэн орон сууц түрээслэх эрх нь баталгаажсан иргэдэд НОСК-аас түрээсийн батламж олгох ажээ. Батламж авах эрхтэй болсон иргэн эхний сарын түрээсийн төлбөр, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, элэгдлийн санг тооцсон гурван сарын түрээсийн зардалтай тэнцэх хэмжээний барьцаа төлбөр төлснөөр төлбөр төлсөн иргэн, НОСК хоёр түрээсийн гэрээ байгуулж, эрх нь баталгаажих юм.
Түрээсийн орон сууцыг тодорхой хуваарилалтын дагуу олгох ажээ. Тодруулбал:
– залуу гэр бүлд 20 хувь,
– төрийн албан хаагчдад 25 хувь,
– хувийн байгууллагын ажилтнуудад 20 хувь,
– 18 хүртэлх 4 ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлд 5 хувь,
– өрх толгойлсон эцэг эхэд 5 хувь,
– өндөр настан тэтгэвэр тогтоолгосон ахмадуудад 5 хувь,
– хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлд 50 хувь,
– гамшигт аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэдэд 5 хувийг олгохоор квот тогтоожээ.
Categories
мэдээ улс-төр

Солонгосын 12 их сургуулийн ерөнхийлөгчтэй уулзлаа

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг Бүгд Найрамдах Солонгос Улсын Бусан-Улсан-Кённам-Чежү хотуудын Мэргэжлийн их сургуулийн зөвлөлийн дарга Чон Жун Гвон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын дээд боловсролын болон мэргэжлийн боловсролын салбарт хамтран ажиллах боломжийн талаар тухайлбал, Монгол Улсаас БНСУ-д сурагч, оюутныг сургах, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, монгол-солонгос сургуулиудын хооронд хамтын ажиллагаа тогтоох талаар байр сууриа илэрхийлж, санал солилцов. Уулзалтад БНСУ-ын нэр хүнд бүхий 12 их сургуулийн ерөнхийлөгч, ерөнхий захирал оролцсон юм.

Categories
гадаад мэдээ

Грекийн иргэд үзэсгэлэнт арал дээр амьдарсныхаа төлөө тэтгэмж авна

Үзэсгэлэнт далайн эрэг дээр амьдарсныхаа төлөө сар бүр 565 долларын тэтгэмж авна гэвэл та итгэх үү. Тэгвэл Грекийн Антикитера арал дээр оршин суух хүсэлтэй иргэдийг ийнхүү урамшуулахаар болсон байна. Үүгээр ч зогсохгүй амьдрах байшин, газраар хангана гэж байгаа. Гэхдээ энэ хөтөлбөр нь зөвхөн Грекийн иргэншилтэй хүмүүст л хамааралтай аж.

Хэдийгээр цэв цэнхэр тэнгисийн эрэг дээр орших үзэсгэлэнт тогтоцтой, зөөлөн дулаан уур амьсгалтай боловч энэхүү арлын оршин суугчид сүүлийн жилүүдэд 300-гаас 24 болтлоо цөөрчээ. Тиймээс арлын удирдлагууд хүн амынхаа тоог нэмэгдүүлэх зорилгоор ийнхүү арга хэмжээ авахаар болжээ. “Lonely planet” хэмээх сайтын мэдэгдсэнээр уг зардлыг Грекийн Ортодокс сүмээс гаргах гэнэ.

Оршин суугчид нэмэгдсэнээр хүмүүс загас агнаж, барилга барьж, талх нарийн боов хийж борлуулснаар арлын эдийн засагт хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа арлын удирдлага хэлсэн байна.

antikithira greece зурган илэрцүүд

antikithira greece зурган илэрцүүд

Энэхүү өвөрмөц арал нь Крета, Киттира хоёрын хооронд оршдог бөгөөд Афинаас 45 минутын зайд нисэж хүрдэг. Хэдий үзэсгэлэнтэй байгальтай боловч ийшээ очиход нэлээд бэрхшээлтэй, усан завь тогтмол явдаггүй. Гэхдээ өөрийн гэсэн цахилгааны эх үүсгэвэр, цэвэр усны нөөцтэй бөгөөд утасны шугам, интернетэд холбогдсон нь уг арал дээр амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Зам харилцаа муу учраас жуулчид Антикитера арал руу очих нь ховор боловч геологичид болон цаг уурын эрдэмтэд судалгаа шинжилгээ хийхээр тус арлыг зорих нь элбэг байдаг аж.

Your new home? Antikythera is inviting families to live and work on this Greek paradise isle. Photo / Getty Images

Арлын удирдагчийн ээж дурсахдаа “Хуучин цагт энд 70 орчим хүүхэд сургуульд явдаг, 800 гаад оршин суугчтай байлаа. Одоо бараг хүүхэд алга даа” хэмээжээ. Мөн Антикитерагийн оршин суугчдыг гурав болон түүнээс дээш хүүхэдтэй болохыг удирдлагын зүгээс ихээхэн дэмжиж, уриалдаг гэнэ. Ямартай ч ийм шийдвэр гарснаас хойш 15 гэр бүл уг арал дээр амьдрах хүсэлтээ ирүүлээд байгаа юм байна. Арал руу нүүх шийдвэр гаргахаасаа өмнө очиж танилцахыг хүссэн хүн бүрийг арлын оршин суугчид тун найрсгаар хүлээж авч гэртээ байрлуулдаг гэсэн.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ нийгэм

Танилц: Наадмын хөтөлбөр

Тулгар төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын Соёл, урлагийн үзвэр, үйлчилгээний нэгдсэн хөтөлбөрийг танилцуулъя.


ХҮЙ ДОЛООН ХУДАГ

Долдугаар сарын 10-нд:

12.40-13.10 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт

Долдугаар сарын 11-нд:

14.00 Хүй долоон худгийн наадмын нээлтийн ажиллагаа

14.50-15.20 “Морьтон монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт

16.00-19.00 Холч морьдын уралдаан

Долдугаар сарын 12-нд:

07.50-08.20 “Морьтон монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт

08.30-09.00 Шүхрийн спортын үзүүлбэр

Долдугаар сарын 13-нд:

07.00-18.40 Уяачдын наадам /тусгай хөтөлбөрөөр/

ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН ТАЛБАЙ

Долдугаар сарын 10-нд:

14.00-18.00 “Дээлтэй Монгол” наадам

Долдугаар сарын 11-нд:

21.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн

Долдугаар сарын 12-нд:

21.00 Улаанбаатарын үдэш “Эх орноо хамтдаа дуулъя” цэнгүүн

НИЙСЛЭЛИЙН СОЁЛЫН ТӨВ ӨРГӨӨ

Долдугаар сарын 08-нд:

14.00 -16.00 “Монголын хүүхдүүд” урлагийн их наадмын нэгдсэн тоглолт

Долдугаар сарын 10-нд:

15.00; 18.00 Төрийн хүндэтгэлийн концерт

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

Долдугаар сарын 11-нд:

19.00 Морин хуурын чуулгын “Монголын сайхан орон” тоглолт

Долдугаар сарын 13-нд:

19.00 “Best of classics pop opera live concert”

ҮНДЭСНИЙ УРЛАГИЙН ИХ ТЕАТР

Долдугаар сарын 11-15-нд:

18.00 “Дэлхийд гайхагдсан монгол үндэсний урлаг” тоглолт

Түмэн эх чуулга

Долдугаар сарын 10-15-нд:

16.00, 18.00 “Язгуур урлагийн дээжис” тоглолт

Нийслэлийн Улаанбаатар чуулга

Долдугаар сарын 11-15-нд:

18.00 “Colors of Mongolia”тоглолт

СӨҮЛИЙН ГУДАМЖ

Долдугаар сарын 13-нд:

18.00 “Наадам Улаанбаатар-Сөүл”фестиваль

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим

Долдугаар сарын 10-15-нд:

10.00-18.00 “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэн

Монголын Уран зургийн галерей

Долдугаар сарын 10-15-нд:

11.00 “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ МУЗЕЙ

Долдугаар сарын 10-15-нд:

09.00-18.00 Өөрийн сан хөмрөгөөр үзэсгэлэн гаргана

Богд хааны ордон музей

Долдугаар сарын 10-15-нд:

09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ. “Даншигийн цуваа” үзэсгэлэн гаргаж язгуур урлагийн тоглолт тоглоно.

Чойжин ламын сүм музей

Долдугаар сарын 10-15-нд:

09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

ҮЛЭГ ГҮРВЭЛИЙН ТӨВ МУЗЕЙ

Долдугаар сарын 10-15-нд:

09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ. “Дээлтэй Дино” хөтөлбөр. Дээл өмссөн үзэгчдэд тасалбарын хямдрал, гэр бүлээрээ ирсэн үзэгчдэд “Гэр бүлийн багц”-ын хямдрал үзүүлнэ.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

Долдугаар сарын 10-15-нд:

09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.Уран зургийн худалдаа гарна.

Долдугаар сарын 08-13-нд:

09.00-18.00 Унгар Монголын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн

УРАН ЗУРГИЙН ГАЛЕРЕЙ

Долдугаар сарын 01-07-нд:

09.00-18.00 “Монгол дарханы гайхамшиг” уран дархчуудын үзэсгэлэн

Долдугаар сарын 03-07-нд:

09.00-18.00 “Улаан загалмайн нийгэмлэг” гэрэл зургийн үзэсгэлэн

Долдугаар сарын 08-14-нд:

09.00-18.00 Наадамтай холбоотой гэрэл зургийн үзэсгэлэн

09.00-18.00 Уран зургийн галерейн алтан сан хөмрөгөөс “Монголын сайхан орон” үзэсгэлэн

Долдугаар сарын 10-15-нд:

09.00-18.00 Монголын уран зургийн сан хөмрөгийн үзэсгэлэнгээр үйлчилнэ.

УЛААНБААТАР ХОТЫН МУЗЕЙ

Долдугаар сарын 10-15-нд:

09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Монгол цэргийн музей

Долдугаар сарын 14,15-нд:

09.00-17.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

ТЕАТРЫН МУЗЕЙ

7 дугаар сарын 10-12-нд:

09.00-17.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Үндэсний соёл амралтын хүрээлэн

Долдугаар сарын 11-нд:

21.30 “Наадам үдэш” жуулчдад зориулсан үдшийн шоу тоглолт

18.00-03.00 “Наадъя” Электроник бүжгийн хөгжмийн шоу

CORPORATE HOTEL & CONVENTION CENTER

Долдугаар сарын 11-нд:

16.00 Уран зураач Г.Гантулга “Бэр цэцэг” уран зургийн үзэсгэлэн

19.00 “Лэжэнд” энтертайнмент шоу.