Categories
мэдээ нийгэм

”Рич” караоке, ”Вест” барны үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоолоо

Сонгинохайрхан дүүргийн 14,16-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Рич” караоке, “Вест” барны үйл ажиллагаанд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг шалгах шалгалтын удирдамжийн дагуу дүүргийн Прокурорын газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 3-р хэлтсүүд хамтран хяналт шалгалт хийлээ. Хяналт шалгалтаар тус баарнууд нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй, холбогдох дүрэм, журам, стандарт мөрдөж ажиллагаагүй тул зөрчлийн хэрэг нээж, Прокурорын тогтоолоор үйл ажиллагааг зөрчил арилтал түр хугацаагаар зогсоосон. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан Монголын мэргэжлийн хөгжмйин урлагийг шинэ түвшинд гаргаж ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван сод бүтээлийг туурвиж үнэлж баршгүй гавьяа байгуулсан хоёр эрхэмд одон, медаль гардууллаа. Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээв.

Ингээд шинэхэн хөдөлмөрийн баатар Б.Шарав гуай баярын сэтгэгдлээ ийнхүү хуваалцлаа.

“Их урлагт 50 жил зүтгэсний маань үр шим ирж байна. Энэ зөвхөн миний гавьяа биш. Надтай хамтарч ажилладаг уран бүтээлчдийн шагнал. Мөн Монголын ард түмний хийж бүтээсэн их урлаг, тэр түшиж, гол үзэл баримтлалаа болгож ирсний маань ач буян. Миний ураг бүтээлийг үргэлж үнэлж байдаг ард түмэндээ, дэмждэг төр засагтаа үнэхээр их баярлаж байна. Монголын урлаг, хөгжмийн уран бүтээлийг улам өндөрт хөгжүүлээрэй” хэмээлээ.

Хөдөлмөрийн баатар Н.Жанцанноров Монголчуудын тусгаар тогтнолоо баталгаажуулах ач холбогдолтой үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэг зарлигаар Монголын гарамгай хөгжмийн зохиолч Б.Шарав бид хоёрт Төрийн дээд цол Хөдөлмөрийн баатарыг гардууллаа. Бид төрийн энэ хишгийг их гүн хүндэтгэлтэй хүлээж авлаа. Бидний насан туршдаа зүтгэсэн хөгжмийн урлагийг Монголын төр үнэ цэнэтэй гэдгийг баталгаажуулж байна. Аливаа төрийн дээд шагнал тодорхой хувь хүн гэхээсээ илүү түүний бүтээлийг үнэлж, дахин баталгаажуулж байгаагийн гэрч юм. Монголын үндэсний соёл урлагийн дэвшлийн төлөө чадах бүхнээрээ зүтгэх болно. Бид энэ оронд маш их өртэй. Энэ өрөө дарахын тулд хүн бүр зүтгэх ёстой. Та бүхэн сайхан наадаарай” хэмээн хэлэв.

Categories
мэдээ нийгэм

Налайх чиглэлд нэмэлтээр 20 автобус үйлчилнэ

Налайхын авто зам дагуу гаргасан түр замаар үйлчлэх дунд багтаамжийн автобусаар зорчих иргэдийн эрэлт их байгаа тул дээрх чиглэлүүдэд хийсэн зорчигч урсгал болон авто замын нөхцөлд хийсэн судалгаанд үндэслэж Налайх чиглэлд үйлчлэх тээврийн хэрэгслийн тоо, төрлийг нэмэгдүүлэх зохицуулалтыг өнөөдрөөс хийж эхэллээ. Налайхын авто зам дагуу гаргасан түр замаар “Налайх-Офицеруудын ордон” чиглэлд 6 их багтаамжийн, 14 дунд багтаамжийн нийт 20 автобусаар 06:20-23:17 цагийн хооронд 8 минут тутамд үйлчилгээ хүргэнэ. Дээрх өөрчлөлттэй холбогдуулж “Налайх-Төв аймаг-120 мянгат” чиглэлийн үйлчилгээг дээрх өдрөөр тасалбар болгон зогсоолоо. Мөн ХО:11 “Хонхор-Офицеруудын ордон” чиглэлд 2, Ч:12 “Ургах наран-Офицеруудын ордон” чиглэлд 3 дунд багтаамжийн автобус тус тус үйлчилгээ үзүүлж байна. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ. Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто зам барих бүтээн байгуулалт эхэлсэн билээ. Үүнтэй холбогдуулан зарим төрлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн арваннэгдүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд хязгаарлаж, улмаар дөрөвдүгээр сарын 20-ноос эхлэн тухайн авто замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний таван чиглэлд өөрчлөлт оруулсан юм. Налайхын суурьшлын бүсээс Улаанбаатар хот орох иргэдэд хүргэх нийтийн тээврийн үйлчилгээг ХО:5 “Налайх-Офицеруудын ордон” чиглэлд дунд багтаамжийн 14 автобус 10-11 минут тутамд, Налайхаас Төв аймаг дайрах хатуу хучилттай замаар “Налайх-Төв аймаг-120 мянгат” чиглэлд их багтаамжийн зургаан автобус 26 минут тутамд хүргэх төлөвлөлтийг хийж, үйлчилгээг эхлүүлсэн билээ.

Categories
мэдээ нийгэм

Жолоочийн буруутай үйлдлээс түгээгүүрийн хоолой тасарч хий алдагджээ

2019 оны 07 дугаар сарын 05 өдрийн орой 22:50 цагт ЧД-ийн 11-р хороо, 32-ын тойргийн баруун талд байршилтай СИНЧИГАЗ ХХК АХУС-аас газ авч цэнэглүүлж байсан Соната-7 маркын авто машин цэнэглэх ажиллагаа дуусаагүй байхад байрнаасаа хөдөлсөнөөс болж түгээгүүрийн уян хоолой тасарч 500 грамм орчим хий алдагдсан байна. НМХГ-аас тус АХУС-д болсон осол дээр ажиллаж АХУС-ын түгээгүүр тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлийг засварлуулж аюулгүй ажиллагааг бүрэн хангууллаа. Зөрчил гаргасан жолоочийг ЧД-ийн Цагдаагийн 1-р хэсэгт шалгаж байна.

Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолд 2000 уран бүтээлч оролцоно

Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслол, Төрийн хүндэтгэлийн тоглолтын ерөнхий найруулагчаар Үндэсний урлагийн их театрын захирал, урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрэл, Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын

Ерөнхий продюсер: СТА Б.Отгонбат

Ерөнхий хөдөлгөөний найруулагч, бүжиг дэглээч, гүйцэтгэх найруулагч: СТА Г.Ган-Очир

Зохиолыг санаачлагч: МУУГЗ Г.Цоггэрэл, СТА Г.Ган – Очир

Зохиолч: МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Цогнэмэх

Ерөнхий менежер П.Цэрэндагва

Ерөнхий Зураач: О.Баярмагнай

Хөгжмийн зохиолч: М.Бирваа МУСТА

Ерөнхий бүжиг дэглээч: Д.Баярбаатар МУУГЗ

Арт костюм дизайнер: Д.Ариундэлгэр нар ажиллаж байна.

Энэ удаагийн баяр наадмын нээлт, хаалтын тоглолтыг “ИХ МОНГОЛЫН ЦЭНГЭЛ НААДАМ ИРЭХ ЦАГИЙН ЕРӨӨЛ” нэрийн дор үндэсний эв эеийн дуулал, тусгаар тогтнолын бат илэрхийлэл, гэр бүлийн аз жаргал, төр улсын үндэс болсон газар шороо, эх хэл, өв соёл, түүхэн уламжлал дээр суурилсан өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн орчилд уялдуулан хөтөлбөрийн дагуу зохион байгуулахаар ҮУИТ, УДЭТ, УДБЭТ, УФ, ЦДБЭЧ, ХЦДБЧ, Монголын Хүүхэлдэйн театр, Цэргийн анги, Улаанбаатар чуулга, Түмэн эх чуулга, СУИС, ХБК, МХО, Улсын цирк, Онцгой байдлын газар, Биеийн тамир спортын хороо, Монголын хүүхдийн ордон, БСШУСЯ-ны Боловсролын газар, Хүүхдийн төлөөх газар зэрэг байгууллагуудын 2000 шахам уран бүтээлчид хамтарсан баг гарган бэлтгэл ажлаа эхлүүлээд байна. Наадмын нээлт, хаалтын ерөнхий ивээн тэтгэгчээр Зууны манлай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ ажиллаж байна. Эрдэнэт үйлдвэр нь зэс, молибдений хүдрийн олборлолт, баяжуулалтаар Ази тивдээ томоохонд тооцогддог үйлдвэр юм.

Categories
мэдээ улс-төр

Хөгжмийн зохиолч Б.Шарав, Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан салбартаа үр бүтээлтэй ажилласан хүмүүст өнөөдөр /2019.07.08/ Төрийн одон медаль гардуулахаар болжээ. Тухайлбал Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээх юм байна. Мөн Улсын филармонийн гоцлол дуучин Э.Анхбаярт МУГЖ цол хүртээх аж. Мөн НЗДТГ-аас дэлхий дахинд Монголын нэрийг дуурсгаж яваа “The Hu” хамтлагийнханд “Хангарьд” одон хүртээхээр болжээ.

Categories
мэдээ нийгэм

Гал унтраах тусгай зориулалтын автомашины жолооч нарын сургалт, дадлага боллоо

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлсэн “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийн хүрээнд нийлүүлэгдэж байгаа гал унтраах тусгай зориулалтын автомашины жолооч нарын сургалт, дадлагыг энэ сарын 06-07-ны өдрүүдэд зохион байгууллаа.

This image has an empty alt attribute; its file name is J1A1041-1024x683.jpg

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын 60 алба хаагч хамрагдсан бөгөөд сургалтыг Польш улсын сургагч багш нар удирдан явуулсан юм.

Төслийн хүрээнд гал унтраах зориулалтын 3 төрлийн 15 ширхэг автомашиныг маргааш буюу 07 дугаар сарын 09-нд хүлээн авч, НОБГ болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудад хуваарилах юм.

Categories
мэдээ нийгэм

ЗХЖШ-ын даргын тушаалаар дэд хурандаа нарт хурандаа цол олголоо

ЗХЖШ-ын даргын тушаалаар дараах алба хаагчдад албан тушаалын зэрэглэлийн цол гардуулжээ.

Үүнд, ЗХЖШ-ын Монгол Улсын ҮАБ-ын ажлын албаны хяналт шалгалт үнэлгээний газрын референт дэд хурандаа Р.Оюунбат, БХЯ-ны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын Батлан хамгаалах бодлого хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлтсийн ЗХ-ний хөгжлийн бодлогын ахлах мэргэжилтэн дэд хурандаа Д.Содномцог, ЗХ-ний 017-р ангийн захирагч дэд хурандаа М.Батдорж нарыг албан тушаалын зэрэглэлийн хурандаа цолоор шагнасныг гардуулсан байна.

Categories
мэдээ спорт

“Лозанн-2020” залуучуудын олимпын наадамд Монгол цаначид оролцоно

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган өсвөрийн цаначдыг бэлтгэн дасгалжуулж байгаа Швейцар улсын мэргэжилтэн Паскал Гертшийг хүлээн авч уулзлаа. “Лозанн-2020” залуучуудын олимпын наадамд оролцох зорилгоор цанын тамирчид бэлтгэл цугларалтад хамрагдаж байгаа юм. Уг уулзалтаар ноён П.Гертш 2017 оноос хойш Монголын цанын спортын хөгжлийг сайжруулах, “Лозанн-2020” залуучуудын өвлийн олимпын наадамд эрх авч оролцуулах зорилго тавьсан билээ. Энэ сард Монголын 11 тамирчин Францын мэргэжилтэн Ян Логаны удирдлага дор бэлтгэл сургуулилтаа базааж байна. ОУОХ-ны Эв санааны нэгдэл, МҮОХ-ны хамтын ажиллагааны хүрээнд энэ тамирчдын цугларалтын бүх зардлыг хариуцаж байна. Монголын 3 эрэгтэй, 3 эмэгтэй өсвөрийн цаначдыг ирэх наймдугаар сард Швейцарь, Франц зэрэг орнуудад дэлхийн стандартын зам дээр бэлтгэл хийлгэх төлөвлөгөөтэй байгаагаа П.Гертш энэ үеэр дуулгав. Мөн дугуйт цанын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцуулан олон улсын цанын холбооны оноо цуглуулах зорилготой гэдгээ ч онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Б.Халиун, Д.Амарсайхан ​нар шатар сонирхогчдын Дэлхийн аварга боллоо

Шатар сонирхогчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Мексик улсын Манзанилло хотод зургадугаар сарын 30-аас долдугаар сарын 7-ны өдрүүдэд болж, шилдгүүдээ тодрууллаа. Монгол улсаас оролцсон Б.Халиун, Д.Амарсайхан нар жаран орны тамирчидтай өрсөлдөж, ангилалдаа түрүүлж, дэлхийн аварга цолыг хүртлээ.

Эмэгтэйчүүдийн 2000 хүртэлх чансаанд ангилалд түрүүлсэн Өмнөговь аймгийн тамирчинБ.Халиун өнгөрсөн жил 1700 хүртэлх чансааны тэмцээнд дэд аварга болсон бол энэ жил чансаагаа ахиулан сонирхогчдын дэлхийн аварга болсон бол “Монген” шатрын клубын тамирчин Д.Амарсайхан ангилалдаа түрүүлж, дэлхийн аварга боллоо.