Categories
мэдээ нийгэм

​​Баян-Өлгий аймагт тарваган тахлын шинж тэмдэг дахин илэрчээ

Related image

Улсын xэмжээнд 137 сум тарваган таxлын байгалийн голомттой. Баян-Өлгий аймгийн Алтай, Бугат, Ногооннуур зэрэг сумдад тарваган таxал гараx эрсдэл өндөр байгаа юм. Тус аймгаас тарваган тахлын шинж тэмдэг дахин илэрсэн бөгөөд өвчилсөн байж болзошгүй хүнээс шинжилгээ авчээ. Шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа бөгөөд тодорхой газарт хөл хорио тогтоогоод байгаа юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Плэйтаймынхан, эх орноо “хогийн сав” биш гэж хэллээ!

Э.БАТ-ҮҮЛ БИЧИЖ БАЙНА

Playtime хэмээх нэртэй хөгжмийн наадам бол нэр алдар нь дэлхийд биш гэхэд бүс нутагтаа түгээд буй том наадам болсон.Энэ бол Нацагдорж гэдэг залуугийн ач гавьяа. Хүн бүхэн Нацагдорж шиг,түүнд туслан гүйх Ариунаа тэргүүтэй залуус шиг сэтгэл зүрхээ гарган өмнөх ажлаа хийвэл Монгол “асуудалгүй” Азийн бар болохсон.

Би, энэ жилийн Playtime наадмын арга хэмжээний гудмаар, өөрийн дуртай “The Colors” хамтлагийн тоглолтыг үзэхээр алхаж явахдаа хөөрөөд, нэг иймэрхүү юм бодож явлаа.

Хөөрөхөөс өөр аргагүй байлаа. Яагаад гэвэл, Гластонбери, Коачеллийнх зэрэг барууны орнуудын маш нэр хүндтэй, ижил төрлийн наадмуудаас яавч дутахгүй наадам болсон байгааг хараад омогшихгүй юу даа.

Хөөрөх шалтгаан үүгээр дууссангүй. Playtime-ийн гудмаар хэдэн арван мянган залуу нааш цааш урсаж байсан атлаа бараг ширхэг ч хог хаясангүй.

Ганц нэг хог харагдвал хажуугаар нь явсан хаа хамаагүй охид хөвгүүд хүртэл түүж аваачаад ойрын хогийн саванд хаяж байх юм!

Олон мянган залуус цуглачихаад бие биедээ эелдэг, найрсаг, хүндэтгэлтэй хандахыг хармагц хашааны гаднаас авч орж ирсэн стресс маягийн юм маань шууд л алга болж байв. Мэр сэр харагдах халамцуу залуус өөр хоорондоо жигтэйхэн ах дүүсэг харьцаж буйг хараад XIII зууны монголчууд эргээд ирсэн мэт санагдав. XIII зуунд монголчууд хоорондоо лут амь нэгтэй байсан гэдэг.

Playtime-ын хашаан дотор энхтайван, эрх чөлөө, эв найр, хөөрөл баяслын аль аль нь буцалж байв. Энх амгалангийн арал “шангарила” л гэж үүнийг хэлэх биз. Манай залуусын гоё гэж яав аа! Гайхалтай!

Би ийн бодон баясаж алхахдаа бас, улс төрийн арга хэмжээний дундуур байнга харагдаж байдаг егзөр улстөрч залуусаас нэгэн ч үзэгдэхгүй байгааг анзаарав. Ашгүй дээ л гэж бодов.

Улстөрчид бид сүүлийн үед “хүрсэн газраа л бохирдуулдаг” болсон. Улс төрийн ертөнц хэдийнэ “тамын тогооны үлгэр” мэт болсон. Тэгээд зогсохгүй нийгмээ бохирдуулж дуусч байна.

Өнөөгийн Монголын амьдралыг, Итало Кальвиногийн “Хар хонь” хэмээх бэсрэг өгүүллэгийн “Төр засаг нь ард иргэдээсээ хулгай хийхийн тулд л тохинож, харин ард иргэд нь төр засгаа аль чадахаараа молигодож амьдарна” гэх нэг мөр өгүүлбэрээр яв цав илэрхийлж болно.

Өдгөө, гэмгүй явж буй ямар нэг нийгмийн амьдралд улстөрчид хутгалдаад орчихвол бохирдоод сүйд болдог болсон. Эдийн засаг, бизнесийн орчин маань бохирдоод, одоо авах юмгүй болчихоод байгааг бүгд л харж байна. Удахгүй Венесуэл шиг нурах байх!

Азаар улстөрчид, соёл, тэр тусмаа орчин цагийн хөгжмийн урлагийн тухайд тун мэдрэхүй муутай, мөнөөх оркууд шиг учир Playtime-аас хөндий байж таарав.

Ийнхүү Playtime цэвэр ариун газар болон үлджээ. Тэнд л манай шинэ цагийн залуус өөрийн соёл, ирээдүйгээ эрх чөлөөний тугийн дор бага багаар босгосоор байгаа аж. Үүнийг хараад сэтгэл минь онгойж байгааг би мэдэрч байлаа.

Баабарын “Бүү март” уриан дор тэмцсэн манай үеийнхний улс төр одоогийн поп улс төр мэт ийм байгаагүй.Нийгэм, хүн ардаараа тоглож, сүйрэл рүү хөтлөх элдэв популистууд тэр үед байгаагүй. Криминалуудтай түншилсэн популист дарга нар бизнесүүд, хөрөнгө оруулагчдыг рекетлэн үргээж, улсаа санаатай алж байгаа ийм цагаандаа гарсан улс төр байгаагүй. Хувийн жижиг ашиг сонирхолоо геополитик хэмээн томруулдаг улс төр тэгэхэд байгаагүй.

Бидний үеийн залуус эх орноо гадны колоничлолоос чөлөөлөн, Монголоо жинхэнээс нь эрх чөлөөт орон болгож байв. Эх орноо төдийгүй иргэнээ ч эрх чөлөөтэй болгож авсан.

Өнөөдөр плейтаймынхан, тэр эрх чөлөөг эдлэн, эрх чөлөөт орны эрх чөлөөт иргэний хувиар өөрсдийн ертөнцийг босгож байна! Цаг нь ирэхэд тэд Playtime-ийн гудамжийг хогноос цэвэрлэсэн шигээ улсаа популистуудын хогноос цэвэрлэх нь дамжиггүй. Тэд “Эх орон маань хогийн сав биш” гэж том дуугаар хэлэх болно! Тэд ялна!

Бидний үеийнхэн “Эх орон маань Зөвлөлтийнх биш” гээд ялж байсан юм чинь!

Categories
мэдээ нийгэм

Худалдаа, үйлчилгээний байгууллагуудын ажиллах цагийн хуваарь

Image result for худалдаа үйлчилгээ

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Үндэсний эрх чөлөөний 108, Ардын хувьсгалын 98 жилийн ойн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг Хотын Захирагчийн ажлын албанаас гаргажээ.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хүнсний дэлгүүр: 07 дугаар сарын 10-ны өдөр 7.00-24.00 цаг хүртэл, 07 дугаар сарын 11.12.13-ны өдрүүдэд 09.00-24.00 цаг хүртэл, 07 дугаар сарын 14-ний өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК–ний салбар дэлгүүрүүд: 07 дугаар сарын 09-14-ний өдрүүдэд Чулуун овоо Номин агуулах худалдаа 08.00-23.00, 22-ын товчоо Номин агуулах худалдаа 07.00-24.00, 32-ын тойрог Номин хайпермаркет 08.30-24.00, Драгон төвд Номин хайпермаркет 07.30-22.00 цаг хүртэл ажиллана.

07 дугаар сарын 07-15-ныг дуустал “Номин”-ийн бүх супермаркетууд болон хайпермаркетууд бусад хамааралтай салбарууд амралтгүйгээр ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний бүх супермаркетууд: 07 дугаар сарын 09-15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, “Сансар -6”, 22-ын товчооны зүүн талд ”Сансар-22”, Баянзүрхийн товчоо “Сансар-39”, Яармаг “Сансар -34” 06.00 -24.00 цагт ажиллана.

Баярын бүх өдрүүдэд “Сансар-9” бөөний төв 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. 07 дугаар сарын 10-нд “Сансар -10” 09.00 -21.00 цагт ажиллаж 07 дугаар сарын 11-14-нийг дуустал амраад 07 дугаар сарын 15-нд 09:00 -21:00 цагт ажиллана. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Моннидер ХХК”-ний Оргил супермаркетууд: 2019 оны 07 дугаар сарын 05-наас 13-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордны “Оргил” 09.00-22.00 цаг, Налайх, Амгалан, Энканто, Шилтгээн, 6 буудал, Төв салбар 09.00-22.30, Сонсголон, Яармагийн Оргил салбар 08.00-22.30, Зунжин салбар 09.00-23.00 цаг хүртэл ажиллана.07 дугаар сарын 14-ний өдрөөс энгийн цагийн хуваариар ажиллана.

“Боса” ХХК-ний “Дэйли гросерс” /Daily grosers/ сүлжээ дэлгүүрүүд: Баярын өдрүүдэд 08.00-23.00 цаг хүртэл амрахгүй ажиллана.

“Миний дэлгүүр” ХХК-ний сүлжээ дэлгүүрүүд: 07 дугаар сарын 10–нд 08.00–24.00 цагт ажиллана.Баярын өдрүүдэд Нарны зам болон Нисэхийн “Миний хайпермаркет” 08.00-24.00 цаг, бүх сүлжээ дэлгүүрүүд амралтгүй ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Е -Маrt” их дэлгүүр: 07 дугаар сарын 09,10-нд 09.00-23.00 цагт ажиллана. 07 дугаар сарын 11-ний өдөр 09.00-20.00, 07 дугаар сарын 12.13-ны өдрүүдэд 11.00-20.00, 07 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд 10.00-22.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв: 07 дугаар сарын 10 -ныг дуустал амрахгүй ажиллаж, 07 дугаар сарын 11–16-ыг дуустал амраад, 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв: 07 дугаар сарын 10–нд 09.00 -19.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ны өдрийг дуустал амарна. 07 дугаар сарын 16–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд: 07 дугаар сарын 10–нд 09.00 –20.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-14-ний өдрийг дуустал амарч, 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв: 07 дугаар сарын 10–нд өглөө 04.00–18.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ныг дуустал амарч, 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ” авто худалдааны төв: 07 дугаар сарын 1.8–нд 09.00–18.00 цаг хүртэл 07 дугаар сарын 10-нд 09-15.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-15–ныг дуустал амарч, 07 дугаар сарын 16–ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд: 07 дугаар сарын 10-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 07 дугаар сарын 11-15–нд амарна. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

НИЙТИЙН ХООЛ

  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 07 дугаар сарын 10–нд ердийн цагийн хуваариар ажиллаж, 07 дугаар сарын 11, 12-нд амраад, 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд 07 дугаар сарын 10–нд 2 ээлжтэй салон 09.00 –21.00 цаг, 1 ээлжтэй газар 09.00 -17.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд амарна.
  • Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 07 дугаар сарын 10–нд 09.00 –17.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд амарна.
  • Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.

УЛААНБААТАР ХОТЫН “ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ”

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.

Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

УС ХАНГАМЖ

Баяр наадмын өдрүүдэд гэр хорооллын ус түгээх байрууд дараах цагийн хувиараар ажиллана. Үүнд:

А.Зөөврийн ус хангах алба, автобааз, Багахангай-УСАТ

Сар өдөр

Гариг

Ажиллах цаг

Энгийн өдрүүдэд ажиллах

цагийн хуваарь

Баярын өдрүүдэд ажиллах

цагийн хуваарь

2019.07.11

Пүрэв

Амарна

Амарна

2019.07.12

Баасан

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

2019.07.13

Бямба

10:00 -14:00

16:00 -20:00

Амарна

2019.07.14

Ням

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

2019.07.15

Даваа

Амарна

Амарна

Б. Шугамаар ус хангах алба

Сар өдөр

Гариг

Ажиллах цаг

Энгийн өдрүүдэд ажиллах

цагийн хуваарь

Баярын өдрүүдэд ажиллах

цагийн хуваарь

2019.07.11

Пүрэв

10:00 -14:00

16:00 -20:00

Амарна

2019.07.12

Баасан

Амарна

10:00 -14:00

16:00 -20:00

2019.07.13

Бямба

10:00 -14:00

16:00 -20:00

Амарна

2019.07.14

Ням

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

2019.07.15

Даваа

Амарна

Амарна

Жич: Хүй 7 худагт 3 цэвэр усны машин 25 усан санд ус тээвэрлэж, хүргэж үйлчилнэ.

Баярын өдрүүдэд УСУГ болон Зөөврийн ус хангамжийн алба, ШУХАлбан дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. 07 дугаар сарын 11.12-ны амралтын өдрүүдээр цэвэр усны 4 машин, бохир усны 2 машин бэлэн байдалд ажиллана.

Үйлчилгээтэй холбоотой санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 дугаарын утсаар авна.

ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженер, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаарх дуудлагыг 70005454 утсаар, санал, гомдол, шуурхай ажиллагааны дуудлагыг 325595 дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

Аваарийн шуурхай албатай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар өмчит газруудын утасны жагсаалт:

Байршил

Харьяа салбар компаниуд

Ээлжийн инженер,

оператор

1

Төвийн түгээх төв

Төвийн түгээх төв

254780

2

Баруун түгээх төв

Баруун түгээх төв

70282484

3

Зүүн түгээх төв

Зүүн түгээх төв

70006560

4

Улаанхуаран

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -1

70156722

5

Дэнж найрамдал

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -2

70150452

6

Дэнж сансар

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -3

456266

7

Их алтан тэвш

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -4

455025

8

Зүүн сэлбэ

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -5

70001251

9

Батдулаан

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -6

325746

10

Чинхүрээ

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -7

70115764

11

Энхтулга -Өргөө

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -8

89144477

12

Ганзам

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -9

367152

13

Түшээ дунд гол

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -10

341786

14

Баруун их нарлаг

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -11

70122088

15

Гандан дэнж

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -12

70149733

16

Хүрээ дэнж

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -13

70135560

17

Ашид мөнх

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -14

70187493

18

Өнөр энх

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -15

70288189

19

Таван шар

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -16

70171150

Жич: Шуурхай ажиллагааны утас –70005454

ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ УЛААНБААТАР БУЯН” КОМПАНИ

“Улаанбаатар Буян” компани 07 дугаар сарын 11.12.13.14.15-ны өдрүүдэд 09.00 -16.00 цагийн хооронд ажиллана. 07 дугаар сарын 16-ны өдрөөс ердийн цагийн хуваариар ажиллана. Холбогдох утас:70162222

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд “Тоёота цом” гардуулан өгнө

Олон нийтийн санал хүсэлтийг үндэслэн баяр наадмын түрүү бөхөд хүндэтгэл үзүүлэн Тоёотагийн нэрэмжит “Тоёота цом” гардуулах талаар Үндэсний их баяр наадмын зохион байгуулах ажлын хэсгийн дарга М.Эрдэнэжаргал, “Тоёота Сэйлс Монголиа” компанийн захирал Курахаши Тоширо нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

“Тоёота цом” нь шилжин явахгүй бөгөөд монгол хүний цог золбоо, хийморь лундааг тэтгэхийг бэлгэшээн тэнгэр, газрын дөрвөн хүчтэнг урласан суурин дээр буян тогтож, өсөж арвижихын бэлгэдэл болсон мөнгөн аягыг байрлуулан үндсэн цомын хэлбэрийг гаргажээ. “Тоёота Сэйлс Монголиа” компанийн захирал Курахаши Тоширо “Тоёота мотор корпораци нь Улсын баяр наадмыг дэмжиж, түнш болж ажиллаад зургаа дахь жилээ угтаж байна. Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд тусгайлан зориулагдсан энэхүү цомыг Монголдоо анхдагч, монгол дарханы урлагийн өвөрмөц бүтээл байлгахыг хичээсэн. Биднийг дэмжин ажилладаг та бүхэнд баярлалаа” хэмээв.

Мөн наадмын өдрүүдэд “Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт тусгайлан зассан “Тоёота” асрыг байршуулж наадамчин олонд наадмын шууд дамжуулалтыг үзүүлэхийн зэрэгцээ олон нийтэд замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хэрхэн зөв хангаж зорчих, автомашины аюулгүй ажиллагааны талаар мэдлэг, мэдээлэл түгээх үйл ажиллагааг зохион байгуулах юм байна. Тоёотагийн нэрэмжит Цом гардуулах арга хэмжээг 2019 оны долдугаар сарын 13-нд Хүй долоон худагт ёслол хүндэтгэлтэйгээр гардуулан өгөх аж.

Түүнчлэн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах ажлын хүрээнд хурдан морины уралдаанч хүүхдүүдэд хамгаалалтын 150 ширхэг хувцас бэлэглэж буйгаа өнөөдөр баяр наадмын зохион байгуулах хорооны ажлын хэсэгт гардуулан өглөө.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

СТА, жүжигчин Д.Дэлгэрсайхан: Үзэгчдийг инээлгэхэд ухаан хэрэгтэй

Ижийтэйгээ үзсэн наадам л хамгийн сайхан наадам байдаг. Таны ээжтэйгээ үзсэн наадмуудаас хамгийн нандин дурсамжтай наадам нь хэзээнийх байв?

Манай ээж Говь-Алтай аймгийн харьяат хүн. Намайг сургуульд ордог жил Партизаны сангийн аж ахуйд ирээд би 1999 он хүртэл ээжийнхээ хажууд байсан. Хүн болгоны л ээж сайхан даа. Ээж маань надад шинэ саарал костьюм авч өгөөд, би тэрийгээ өмсчихөөд Яармагийн дэнж дээр хамт үзсэн наадам л хамгийн сайхан нь даа. Тэр үед Яармагийн дэнж дээр морь уралддаг байсан.

Сүүлийн жилүүдэд хэрхэн наадаж байна вэ?

Наадмаар шагайн асарт очиж шагай харвадаг. Шагайн харваа дуусахаар гэртээ ирж зурагтаар бөх, морио үзчихээд, найз нөхөдтэйгөө салхинд гардаг даа. Би шагайн харваагаар 4, 5 жил хичээллэж байна. Ажлын шаардлагаас болоод уралдаан тэмцээнд нээх оролцож амждаггүй. Гэхдээ шагайн харваагаар хичээллэж эхэлсэн цагаасаа эхлээд жил алгасалгүй улсын наадамд оролцож байгаа. Шагайн харваа бол монгол ёс заншил төдийгүй ахас ихсээ хүндлэх өв уламжлалын том соёлыг түгээж байдаг.

Бага байхдаа хэр авьяастай хүүхэд байв?

Би Партизаны сангийн аж ахуйд 10 жилээ төгссөн. Сургуулийнхаа уран уншигч болж байлаа. Шүлэг уншдаг л хүүхэд байсан даа.

Танд урлагаас өөр ямар нэгэн авьяас бий юү?

Манай ээж бариач хүн. Надад энэ эрдмээ өвлүүлж өгсөн. Би нээх олон хүн бариад байдаггүй л дээ. Гэхдээ таньдаг болон төрөл садангийн маань хүмүүсийн тархи хөдлөх, мөр мултрахад нь барьж өгдөг.

Та гэр бүлээ танилцуулаач?

Манай эхнэрийг Ө.Түмэнсарнай гэдэг. Телевизийн найруулагч мэргэжилтэй. Манайх хоёр хүүхэдтэй.

Та амьдралдаа ямар зарчмыг баримталдаг вэ?

Хүнд худлаа хэлэхгүй байхыг эрхэмлэдэг. Хүнтэй уран бүтээл, ажил төрөл яриад тэрнээсээ ухарчихгүй байх юм сан гэж хичээдэг дээ.

Image may contain: 2 people

Таныг анх уран бүтээлч болоход багш тань юуг эрхэмлэн захиж байв?

Би КУДС-д 1999 онд 25 настай байхдаа ороод 2003 онд төгсөж байлаа. Манай багш Ардын жүжигчин Д.Мэндбаяр, П.Цэрэндагва нар маань “Тухайн дүрдээ жүжиглэх биш амьдрах хэрэгтэй шүү” гэж зааж өгсөн. Одоо дүр бүтээхдээ “Хэрвээ би ийм хүн байсан бол яаж амьдрах вэ” гэж л бодож тоглодог.

Тайз болон дэлгэцийн уран бүтээлд дүр бүтээхийн ялгаа нь юундаа байдаг вэ?

Тайзны уран бүтээл гэдэг өнөөдөр жаахан дулимагхан хийчихвэл маргааш тэрийгээ сайжруулаад, үзэгчдэдээ улам хүртээмжтэй болгоод хийчихэж болдог. Үзэгчид яг урдаас хараад сууж байдаг учраас алдлаа гэхэд сандраад байж болохгүй. Алдаа гаргасан ч алдаагүй юм шиг цааш үргэлжлүүлэх хэрэгтэй байдаг. Харин дэлгэцийн уран бүтээл гэдэг тэр үедээ тоглоод монтажлагдаад гарчихвал буцааж засаж, сайжруулж болдоггүй. Зарим нэг тоглосон кинонуудаа харахад “Ээ энэ дээр нь ингэчихдэг байж” гэсэн харууслууд байдаг шүү.

Холбоотой Зураг

Сүүлийн үед кино, жүжгийн зохиол сайн бичдэг хүн ховордсон гэх болжээ?

Кино зохиолуудыг сүүлийн үеийн залуучууд маш сайн бичиж байна. Гурав, дөрвүүлээ нийлж суугаад зохиолоо ярилцаж, гурав дөрвөн хүний санаагаар бүтэж байгаа учраас кино зохиолууд сайн болж байгаа. Харин тайзны уран бүтээлийн зохиол бичдэг хүн ховор болсон. Ялангуяа хошин зохиол бичдэг хүн байхгүй. Би ганц, хоёр зохиол бичдэг. Хэрвээ боломж олдвол зохиолоороо кино хийнэ дээ.

Таны бодлоор сайн уран бүтээлч гэж ямар хүнийг хэлэх вэ?

Бүтээж буй дүрдээ амьдарч, үзэгчдийн сэтгэлд хүрсэн уран бүтээл хийсэн хүнийг л сайн уран бүтээлч гэх байх. Тайз, дэлгэцийн уран бүтээлд зайлшгүй багаар ажиллах ёстой байдаг. Уран бүтээлчид нэгэн цул болж байж сайн уран бүтээл төрнө.

Сайн уран бүтээлч байхын тулд сайн хүн байх ёстой гэдэг шүү дээ. Та өөрийгөө хэр сайн хүн гэж боддог вэ?

Би өөрийгөө муу хүн гэж боддоггүй ээ.

“Маск” продакшн таны амьдралд томоохон байр суурийг эзэлдэг байх?

Би “Маск” продакшыг анх байгуулагдахад л орж байлаа. Өдийг хүртэл “Маск” продакшнтайгаа хамт уран бүтээл хийгээд явж байгаа. Бид нэг нэгнийгээ сайн ойлгодог бас бүгд л уран бүтээлдээ санаа зовдог. Заримдаа шинэ тоглолтын сургуулилт хийж байх үед номер маань сайн болохгүй байвал бүгдээрээ дуугаа хураачихдаг. “Маск” продакшн маань шинэ орсон уран бүтээлчдээ жүжигчин болгохоос гадна хувь хүн болгож төлөвшүүлдэг дээ.

Хошин урлагийг хүмүүсийнх нь боловсрол муу нийгэмд л хөгждөг урлаг гэх хандлага бий болжээ?

Хошин урлаг үеийн үед байсан. Цэцэглэн хөгжиж байхад ч, бууран доройтож байхад ч дэлхийн соёлт хүмүүс дунд хошин урлаг байнга оршиж байсан түүхтэй. Бид нийгэмд болохгүй байгаа зүйлсийг шүүмжилдэг. Шүүмжлэхдээ бид талбайд жагсаж байгаад шүүмжилдэггүй. Харин хошин хэлбэрээр хүмүүсийг инээлгэж шүүмжилдэг.

“Маск” продакшны тоглолтууд нийгмийн болохгүй байгаа асуудлуудыг шүүмжлэхээс гадна нийгмийг сайн сайханд уриалдаг шүү дээ?

“Маск” продакшны тоглолт болгон нэрнээсээ эхлээд бусдыг уриалан дууддаг. “Монгол хүн та инээмсэглэ”, “Монгол төгрөг мандтугай”, “Хот аймаар гоё” гэх мэт тоглолт, үзүүлбэлийн бүх л нэр маань нийгэмд хандсан, нийгмийг давалгаалуулсан учраас нийгэмд нөлөөлдөг л гэж боддог доо.

Тайзан дээр тоглосныхоо дараа хүмүүст хүргэх гэж зорьсон далд санааг тань үзэгчид хөнгөнөөр хүлээгээд авчихсан байх вий гэж санаа зовдог байх?

Хошин урлагт тоглож буй уран бүтээлч болгон аливаа уран бүтээлийнхээ цаад утгыг нь хүмүүст илүү ойлгуулах юм сан гэж хичээдэг. Залуучууд арай хөнгөн хүлээж авдаг юм уу даа. Тэд голцуу инээдтэй зүйлсийг нь л ярьдаг.

Танай хамтлагийн хамт олон дүрээ хэрхэн хуваарилдаг бэ?

Бүгдээрээ тойрч суугаад л дүрээ хуваарилдаг. Дүр авахдаа хоорондоо өрсөлдөөд байдаггүй. Харин бүгд өөрийн тохирсон дүрээ л авдаг.

Та хувь хүнийхээ хувьд хэр хөгжилтэй хүн бэ?

Би нэг их хөгжилтэй хүн биш ээ.

Залуу уран бүтээлчид юун дээр ихэвчлэн алддаг вэ?

Залуучууд уран бүтээл хийх эрмүүн их хүсэлтэй ажилладаг. Хамгийн гол нь зориг л жаахан дутаад байдаг даа. Тайзан дээр тоглохдоо хамт тоглож буй жүжигчдээсээ бэргэх хандлагатай байдаг юм.

Та тайзан дээр гарахдаа хэр их сандардаг вэ?

Шинэ тоглолтын нээлт болгонд бүх хүн сандардаг. Би тоглож буй уран бүтээлдээ чин сэтгэлээсээ бүх зүйлийг зориулдаг. Сэтгэл хөдлөл, уур бухимдал гээд бүгдийг нь чин сэтгэлээсээ гаргадаг. Хааяадаа уран бүтээлээс болж зарим нэг хүмүүстэй ам муруйх, санал зөрөлдөх үеүүд зөндөө байдаг.

“Маск” продакшн яагаад эрэгтэй хүмүүсийг эмэгтэй дүрд тоглуулаад байдаг юм бэ?

Ямар нэгэн шүүмжлэлтэй харагдуулах үг хэллэг, үйл хөдлөлүүдийг үзүүлэхэд эмэгтэй жүжигчин эмэгтэй хүний дүрд тогловол жаахан эвгүй харагдана. Харин эрэгтэй жүжигчин эмэгтэй хүн болоод янз янзын үг хэллэг, үйл хөдлөл гаргахад үзэгчдэд арай зөөлөн хүрдэг. Үүгээр дамжуулж нийгэмд болохгүй байгаа үзэгдлүүдийг шүүмжлэх хандлагуудыг гаргадаг даа.

Үзэгчид ямархуу уран бүтээлийг илүү тааламжтайгаар хүлээж авдаг вэ?

Үзэгчдийг инээлгэхэд ухаан хэрэгтэй. Монгол хүний сэтгэхүйд ойрхон уран бүтээл хийж гэмээнэ л үзэгчид хүлээж авна. Улс орон оршин тогтнохын үндэс нь ёс заншил, хэл, түүх соёл байдаг. манай хамтлаг тоглолт болгондоо заавал монгол ахуй шингээсэн нэг номер багтаадаг юм. Мэндлэх, хүндлэхээс эхлээд дээл хувцсаа өмсөх, хуримлах ёс заншил гэх мэт зүйлсийг тэрхүү номертоо тусгаж оруулдаг. Гэхдээ орчин үед Монгол маань хот гэдэг ахин нэг том соёлтой болсон.

Жүжигчин хүний хамгийн сайхан агшин гэвэл?

Жүжигчин хүний хамгийн сайхан зүйл нь найруулагчаас дүрийн санал авах байдаг даа.

Ярилцсанд баярлалаа. Цэц тань мэргэн байх болтугай. Сайхан наадаарай.

Хотол олноороо дэлгэр сайхан наадаарай. Бүх хүн аз жаргалтай, санасан бүхэндээ хүрч эрүүл энх, саруул сайхан байгаасай гэж хүсье.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Хүүхдийн зуслангийн багш нарт сургалт зохион байгуулав

Нийслэлийн Байгаль орчны газар болон Иргэний боловсролын төв хамтран нийслэлийн ногоон бүсэд ажилладаг зуслангийн багш нарт зориулсан экологийн хичээлийн хөтөлбөрийн зорилго, агуулгыг танилцуулах сургалтыг энэ сарын 05-нд “Маргаашийн хөгжил” хүүхдийн зусланд зохион байгуулав. Зуны амралтаараа зусланд амарч байгаа хүүхдүүдэд экологийн боловсрол олгох, тэдэнд байгаль орчноо хамгаалах, хайрлах эерэг хандлагыг төлөвшүүлэхийн зэрэгцээ хувь хүний болон нийгмийн чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн хүүхдийн зусланд зориулсан сургалтын хөтөлбөрийг боловсруулан гаргасан юм. Тус сургалтад нийслэлийн ногоон бүсэд ажиллаж байгаа Сэлбэ, Нарс, Ундраа болон Маргаашийн хөгжил зуслангуудын багш нар хамрагдав. Сургалтаар ус, ой мод, түүний экосистемд гүйцэтгэх үүрэг, ач холбогдлын талаарх хичээлийг тоглоомын аргаар заах арга барилыг багш нарт эзэмшүүлсэн юм.

Categories
мэдээ нийгэм

Сураггүй алга болсон эрэгтэйн цогцос Туул голоос олджээ

Туул голын усанд цогцос байна гэсэн дуудлага өчигдөр /2019.07.07/ өдрийн 13.43 цагт Нийслэлийн онцгой байдлын газарт иржээ. Улмаар Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 14.25 цагт очиж, цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

Уг цогцос нь зургадугаар сарын 26-ны өдөр “Эрх саран” сувиллаас гараад сураггүй алга болсон Увс аймгийн иргэн 68 настай, эрэгтэй Б-ийн цогцос болохыг Цагдаагийн байгууллагаас тогтоожээ.

Categories
мэдээ соёл-урлаг

“The Hu” хамтлаг “Ханьгард” одонгоор шагнууллаа

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан зарим хүнийг Төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Монголын мэргэжлийн хөгжмийн урлагийг шинэ түвшинд гаргаж ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон олон арван сод бүтээлийг туурвиж үнэлж баршгүй гавьяа байгуулсан хоёр эрхэмд одон, медаль гардууллаа. Чингис хаан одонт, Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав, Төрийн хошой шагналт, Ардын жүжигчин Н.Жанцанноров нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. Харин THE HU хамтлагийг “Ханьгард” одонгоор шагналаа.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын үеэр худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх ААН байгууллагуудыг сургалтад хамрууллаа

Тулгар тѳр байгуулагдсаны 2228, Их монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үеэр Хүйн 7 худагт худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад НМХГ-ын зүгээс сургалт зохион байгуулж, зөвлөмж гарын авлага тарааж ажиллаа.

Баяр наадмын үеэр хориглосон худалдаа үйлчилгээнүүд:

1. Гар дээрээс ил задгай худалдаа, барааны төвлөрсөн худалдаа эрхлэх; согтууруулах ундаа, тамхи худалдах;

2. Майонез, өндөг, крем, хиам тэдгээрийг оролцуулсан түргэн гэмтэж муудах бүтээгдэхүүн худалдах;

3. Халаасан хоолоор үйлчлэх, нөөшилсөн бүтээгдэхүүнийг задалж худалдах, удсан хоолыг дахин боловсруулж үйлчлэх;

4. Шорлог, хуушуур, хорхог зэрэг халуун боловсруулалт хийсэн бүтээгдэхүүнийг заасан байрлалаас өөр газарт зөөж худалдах;

5. Зөвшөөрөл олгосон цэгээс бусад байршилд гэр, асар, сүүдрэвч байрлуулах;

6. Хог хаягдлыг ил задгай хаях, шингэн хаягдлыг зориулалтын цэгээс бусад газарт асгах;

7. Хүний эрүүл мэнд, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх худалдаа, үйлчилгээ эрхлэх;

8. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 189 дүгээр тогтоолоор “0,035мм болон түүнээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг худалдаа үйлчилгээнд хэрэглэхийг хориглосон” уут хэрэглэх

9. Аюулгүй байдлын шаардлага хангаагүй газын хэрэгсэл хэрэглэхийг тус тус хориглоно.

Categories
мэдээ нийгэм

Цахим тоглоомын газрууд эрүүл ахуйн шаардлага хангахгүй байна

НМХГ-с Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа 7 цахим тоглоомын газрын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар “Дота хаус-2”, “Оюу ПС”, “Драгон төв” доторх ПС цахим тоглоомын газрууд нь холбогдох стандарт мөрдөж ажиллагаагүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй бохир орчинд үйл ажиллагаа явуулж байгаа зөрчил илэрлээ. Шалгалтанд хамрагдсан газруудаас эрүүл зүй нян судлалын арчдас, агаарын шинжилгээ авч, НМХГ-ын Төв лабораторид хүргүүлж ажиллалаа. Хяналт шалгалт үргэлжилж байна.