Categories
мэдээ нийгэм

Идлэг шонхор шувууг гадаадад гаргахыг таван жилээр хориглолоо

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ашиг олох зорилгоор идлэг шонхор шувууг гадаад улсад гаргахыг хориглосон шийдвэрийг таван жилийн хугацаагаар сунгалаа. Хууль бусаар барьж гадаадад гаргахыг завдах зэргээс сэргийлж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор идлэг шонхор шувууг арилжааны зориулалтаар гадаад улсад гаргахыг хориглон 2015 оноос хойш арабын орнуудын хаан, шейх зэрэг өндөр дээд хэмжээний төлөөлөгчдөд зөвхөн соёлын буюу тусгай зориулалтаар бэлэглэн гаргаж байна. Байгаль орчин, аялал жуулчлалын яам өнгөрсөн хугацаанд шонхор шувууг хууль бусаар гаргахгүй байх, хяналт шалгалтыг сайжруулах, өндөр хүчдэлд цохиулж хорогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллан тоо толгой, тархац, идэш тэжээлийн өөрчлөлтийг тогтоох урт, дунд хугацааны судалгаа мониторинг, хөтөлбөр хэрэгжүүлжээ. Үүний дүнд 2010 онд 6800 байсан шонхор шувуу 2018 оны байдлаар 10380 болоод байна. Гэхдээ тоо толгойн өсөлт нь ашиг олох зорилгоор барих хэмжээнд хүрэхгүй төдийгүй, олон улсын хэмжээнд эмзэг ангилалд багтдаг шувуу учир хориглосон хугацааг сунгах нь зүйтэй гэж үзжээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар ажиллах зөөврийн болон шугамын худгийн цагийн хуваарь

Ус сувгийн удирдах газар нь Улаанбаатар хотын гэр хороолол амьдарч буй иргэдэд цэвэр усыг зөөврөөр болон шугамаар түгээж, 228,339 хэрэглэгчийг унд ахуйн усаар хангаж байна. Үндэсний их баяр наадмаар ажиллах ус түгээх байрны цагийн хуваарийг хүргэж байна.

Categories
мэдээ нийгэм

Prius маркийн автомашин галт тэргэнд мөргүүлж, хоёр хүн гэмтжээ

Өнөөдөр 11 цаг 40 минутын орчимд Амгалангийн 413 км буюу Том холбохын гарам дээр Сэлгээний галт тэрэг Тoyota prius маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарчээ. Үүний улмаас хоёр хүн гэмтжээ. Уг хэргийг цагдаагийн байгууллага хуулийн дагуу шалгаж байна.

Харин приус маркийн машинд зорчиж явсан хоёр иргэнийг ГССҮТ-д хүргэсэн байна.

Тээврийн Цагдаагийн Алба-н зураг.

Тээврийн Цагдаагийн Алба-н зураг.Тээврийн Цагдаагийн Алба-н зураг.

Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн төр захиргааны байгууллагад үр бүтээлтэй ажиллаж буй ажилтан, албан хаагчдыг шагналаа

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол болон Нийслэлийн Засаг даргын Захирамжаар нэр бүхий иргэдийг нийслэлийн Төр, захиргааны болон олон нийт, аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, Улаанбаатар хотын хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн Нийслэлийн дээд шагнал “Хангарди одон”, Нийслэлийн хүндэт тэмдэг, Нийслэлийн хүндэт өргөмжлөл, Нийслэлийн хүндэт үнэмлэхээр нийт 11 иргэнийг шагналаа.

Мөн нийслэлийн Засаг даргын хүндэт тэмдгээр долоо, Нийслэлийн тэргүүний ажилтнаар дөрөв, нийслэлийн Засаг даргын Жуух бичгээр есөн иргэнийг тус тус шагнаж, хөдөлмөр бүтээлийг нь үнэлсэн юм. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэл хотынхоо хөгжил дэвшил, бүтээн байгуулалт, ард иргэдийнхээ эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө нийслэлийн төр захиргааны байгууллагад үр бүтээлтэй ажиллаж буй та бүхнийг Үндэсний их баяр наадмын өмнө шагнан урамшуулж байна. Та бүхэндээ цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье. Сайхан наадацгаагаарай” хэмээлээ.

Categories
мэдээ улс-төр

Дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ өнөөдөр (2019.07.09) Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн барив.

Байнгын ажиллагаатай парламентын нийт гишүүдийн 75 орчим хувь нь дараагийн сонгуулийн үр дүнгээр шинэчлэгдэн сонгогддог болохыг холбогдох тоон мэдээллийн дүнгээс харж болно. Өөрөөр хэлбэл сонгогчид энэ хэмжээгээр өөрийн сонгосон парламентийн гишүүндээ хариуцлага хүлээлгэн, шинэ нэр дэвшигчийг сонгодог байна. Ард түмэн /сонгогчид/ Улсын Их Хурлын гишүүнд хариуцлага тооцохын тулд заавал дөрвөн жилийг хүлээх бус, өөрсдийн санал, санаачилгаар эгүүлэн татах эрх зүйн боломжийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар тус тус олгох шаардлагатай гэж үзэж хоёр зүйл бүхий төслийг Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэ өргөн мэдүүллээ.

Дараах тохиолдолд 7 хоногийн дотор Төрийн байгуулалтын байнгын хороо гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлт гаргахаар хуулийн төсөлд тусгалаа. Үүнд:

  • гишүүн өөр ажилд шилжих болон хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасан;
  • гишүүн хүндээр өвчилсний улмаас цаашид бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасан;
  • Үндсэн хуулийн цэц гишүүнийг эгүүлэн татах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасан;
  • гишүүн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор батлагдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон;
  • гишүүнийг эгүүлэн татах саналыг тодорхой тооны сонгогч иргэд гаргасан.

Нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүнийг чөлөөлөх, эгүүлэн татах Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг сонсож, ил санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи чөлөөлөх, эгүүлэн татах саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол батлагдсанд тооцно. Харин гишүүнийг эгүүлэн татах асуудлаар тодорхой тооны сонгогч иргэд санал гаргасан бол уг асуудлаар гаргасан Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг нэгдсэн хуралдаанд уншиж танилцуулснаар тогтоол батлагдсанд тооцно. Учир нь нэгэнт сонгогч иргэдийн олонх нь сонгосон төлөөлөгчөө эгүүлэн татах санал гаргасан бол уг асуудлыг Улсын Их Хуралд дахин хэлэлцэх, цааргалах шалтгаан эрх мэдэл байхгүй гэж үзжээ.

Төсөлд тусгаснаар сонгогчдын гарын үсэг үнэн зөв, тухайн сонгогч нь уг тойргийн засаг захиргааны нэгжид амьдардаг нь сонгуулийн төв байгууллагын лавлагаагаар нотлогдвол Байнгын хорооны санал, дүгнэлтийн Улсын Их Хуралд уншиж танилцуулснаар гишүүний бүрэн эрх дуусгавар болно гэжээ. Гишүүнийг бүрэн эрхийг Улсын Их Хурлын шийдвэрээр хүлээн зөвшөөрч, баталгаажуулдаг тул уг асуудлыг зайлшгүй нэгдсэн хуралдаанд танилцуулаж байх нь зөв гэж хууль санаачлагч үзсэн.

Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаан дээр гишүүд хэлэлцэж байгаа асуудлаар асуулт асууж, үг хэлж болох бөгөөд холбогдох албан тушаалтан, иргэдийн төлөөлөл оролцож гишүүдийн асуултад хариулт өгч болохоор хуулийн төсөлд тусгасан байна.

Хуулийн төслийн үзэл баримтлалд тусгасны дагуу хуулийн төсөлтэй хамт Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг мөн боловсруулжээ

Categories
мэдээ нийгэм

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авна

Засгийн газрын хуралдаан 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Идлэг шонхор шувууг гадаадад гаргахгүй

Ашиг олох зорилгоор идлэг шонхор шувууг гадаад улсад гаргахыг хориглосон шийдвэрийг таван жилийн хугацаагаар сунгав. Хууль бусаар барьж гадаадад гаргахыг завдах зэргээс сэргийлж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.

Засгийн газрын 2013 оны 15 дугаар тогтоолоор идлэг шонхор шувууг арилжааны зориулалтаар гадаад улсад гаргахыг хориглон 2015 оноос хойш арабын орнуудын хаан, шейх зэрэг өндөр дээд хэмжээний төлөөлөгчдөд зөвхөн соёлын буюу тусгай зориулалтаар бэлэглэн гаргаж байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын яам өнгөрсөн хугацаанд шонхор шувууг хууль бусаар гаргахгүй байх, хяналт шалгалтыг сайжруулах, өндөр хүчдэлд цохиулж хорогдохоос урьдчилан сэргийлэх чиглэлээр ажиллан тоо толгой, тархац, идэш тэжээлийн өөрчлөлтийг тогтоох урт, дунд хугацааны судалгаа мониторинг, хөтөлбөр хэрэгжүүлжээ. Үүний дүнд 2010 онд 6800 байсан шонхор шувуу 2018 оны байдлаар 10380 болоод байна.

Гэхдээ тоо толгойн өсөлт нь ашиг олох зорилгоор барих хэмжээнд хүрэхгүй төдийгүй, олон улсын хэмжээнд эмзэг ангилалд багтдаг шувуу учир хориглосон хугацааг сунгах нь зүйтэй гэж үзжээ.

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авна. Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх, дурсгал, ховордсон ургамал, амьтдыг хамгаалах зорилгоор зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж байна.

Энэ хүрээнд:

– Онон, Балжын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр

– Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дахь Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газраар

– Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талыг байгалийн цогцолборт газраар

– Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сум дахь Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газраар

– Баянхонгор аймгийн Галуут сум дахь Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр

– Баянхонгор аймгийн Галуут сум дахь Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газраар

– Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутаг дахь Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газраар

– Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сум дахь Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газраар

– Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр хамгаалалтад авч,

– Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрын тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлөх юм.

Нэр бүхий хүмүүсийг Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнана

Ардын хувьсгалын 98 жилийн ойг тохиолдуулан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын Засгийн газрын Хүндэт өргөмжлөлөөр шагнахаар шийдвэрлэв.

Үүнд:

– Ц.Галбадрах “Хү” хамтлагийн ахлагч

– Д.Сэрдарам “Миний клуб”-ын үүсгэн байгуулагч

– Д.Болор-Эрдэнэ ЗГХЭГ-ын Хууль, эрх зүйн газрын ахлах референт

– Б.Оюунбол Туул голын сав газрын захиргааны Мэдээлэл, хяналт үнэлгээний албаны дарга

– Ж.Болдбаатар НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа

– Д.Цогтжаргал Татварын ерөнхий газрын Татварын орлогын газрын дарга

– Л.Амарсайхан СБД дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хорооны цагдаа, цагдаагийн ахлах ахлагч

– Ж.Алтантуяа ХНХЯ-ны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн

– О.Энхтуяа БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн

– Н.Баянбат Нийслэлийн ЕБС-ийн I сургуулийн багш

– Г.Бат Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих Төсөл хэрэгжүүлэх нэгжийн менежер

– Б.Дашпүрэв УУХҮЯ-ны Ашигт малтмал, газрын тосны газрын Төрийн захиргааны хэлтсийн дарга

– Ц.Болорчулуун ХХААХҮЯ-ны Газар тариалангийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын дарга

– Г.Тойруул ЭХЯ-ны Бодлого, төлөвлөлтийн газрын Хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн хэлтсийн ахлах мэргэжилтэн

– Г.Баясгалан Улсын II эмнэлгийн төв эмнэлгийн дарга

Товч мэдээ

– Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга, байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодоос хангах боломжгүй, импортоор оруулж ирэх бараа материалыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

– Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

– Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

– “Хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн”, Торгоны замын эмэгтэйчүүдийн олон улсын чуулган”-ыг ирэх есдүгээр сард Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Жендэрийн үндэсний хороо, ХЗДХЯ, БСШУСЯ-тай хамтран зохион байгуулахыг сайд С.Чинзоригт даалгав.

– ОХУ-ын Эрхүү мужид болсон үерийн улмаас хүний амь эрсдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсантай холбогдуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов

Categories
мэдээ нийгэм

Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой Монголын хуульчдын холбооноос ирүүлсэн саналуудыг хэлэлцэв

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх дэд ажлын хэсгүүд өнөөдөр (2019.07.09) хуралдаж байна.

Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн дэд ажлын хэсгийг МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан ахалж, бүрэлдэхүүнд шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Захиргааны эргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, хууль зүйн ухааны доктор Ц.Цогт, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ч.Энхбаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх М.Үнэнбат, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх А.Солонго,референт Б.Золбоо нар ажиллаж байгаа юм.

Дэд ажлын хэсгийн өнөөдрийн хурлыг ажлын хэсгийн ахлагч, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан даргалж, Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг, Удирдлагын академийн Эрх зүйн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор Ч.Энхбаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал С.Энхцэцэг, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх М.Үнэнбат, нарийн бичгийн дарга Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх А.Солонго, референт Б.Золбоо нар оролцлоо.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо энэ сарын 05-ны өдөр хуралдаж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Байнгын хорооны хуралдааны үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй холбогдуулан улс төрийн намууд болон мэргэжлийн зарим холбооноос ирүүлсэн саналыг танилцуулсан юм.

Ажлын хэсгийн хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүдээс төслийн шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой гаргасан саналын талаар хэлэлцэв. Тухайлбал, Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн есөн гишүүнийг бүрдүүлэх асуудлыг тодруулах саналыг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд гаргажээ. Мөн төслийн энэ заалттай холбоотой саналуудыг Улсын Их Хурлын зарим гишүүн гаргасан бөгөөд эдгээрийг нэгтгэн томъёолох талаар дэд ажлын хэсгийн гишүүд хэлэлцэж, тус бүрийн санал, үндэслэл, тайлбараа хэлж байв. Ингээд төслийн 1 дүгээр 6 дахь заалт буюу Үндсэн хуулийн Дөчин есдүгээр зүйлийн 46.7 дахь хэсгийг“…Шүүгчийн хариуцлагын зөвлөлийн гишүүдийн гурвыг мэргэжлийн холбоо, гурвыг шүүгчид сонгож, гурвыг Улсын Их Хурал хуульд заасан журмаар томилно. Тэдгээр нь сүүлийн таван жилийн хугацаанд намын болон улс төрийн албан тушаал эрхлээгүй байна. Зөвлөлийн гишүүд нь зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллах бөгөөд зөвлөлийн даргыг гишүүд дотроосоо сонгоно.” хэмээх нь оновчтой гэж тогтов.

Мөн Улсын Их Хурлын дарга Г.Занданшатараас дэд ажлын хэсэгт Монголын хуульчдын холбооноос ирүүлсэн саналыг ирүүлсэн бөгөөд шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой гаргасан саналуудыг хурлын үеэр нэг бүрчлэн хэлэлцлээ.

Ийнхүү дэд хэсгийн саналын томьёоллыг боловсруулан үндэслэл, тайлбараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов

Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авна

– Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажилчдын хотхоны барилга, байгууламжийн үндсэн хөрөнгө бий болгоход шаардагдах, дотоодоос хангах боломжгүй, импортоор оруулж ирэх бараа материалыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслийг нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

– Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов.

– Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай, Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.

– “Хүчирхийллийн эсрэг үндэсний хөдөлгөөн”, Торгоны замын эмэгтэйчүүдийн олон улсын чуулган”-ыг ирэх есдүгээр сард Монголын эмэгтэйчүүдийн холбоо, Жендэрийн үндэсний хороо, ХЗДХЯ, БСШУСЯ-тай хамтран зохион байгуулахыг сайд С.Чинзоригт даалгав.

– ОХУ-ын Эрхүү мужид болсон үерийн улмаас хүний амь эрсдэж, их хэмжээний эд материалын хохирол учирсантай холбогдуулан хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд шаардагдах хөрөнгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Дуарте Кардосо Луиза: Нийгмийн сүлжээгээр хуурамч мэдээлэл тархалт их байна

Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн удирдлагууд болон сэтгүүлчдийн төлөөлөл Зүүн Ази-Латин Америкийн орнуудын сэтгүүлчидтэй хамт дугуй ширээний уулзалтыг зохион байгууллаа.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлийн Ерөнхийлөгч Ж.Батбаатар үйл ажиллагагааг нээж “Хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөдөө энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын үндэсний сэтгүүл зүй үүсч хөгжөөд 100 гаруй жил, Монголын сэтгүүлчдийн байгууллага байгуулагдаад 70-аад жил болж байна. Монголын Чөлөөт хэвлэл 30 жилийн түүхтэй боловч чамлахааргүй амжилтад хүрсэн. Олон орны сэтгүүлчид чуулж өөр өөрийн орны хэвлэл мэдээллийн байгууллагын хөгжил, тулгамдаж буй асуудлын талаар ярилцаж, санал солилцох гэж байна. Гадаадаас ирсэн сэтгүүлчид асуудал бэрхшээлээ ярьж, бидэнд хэрэгтэй мэдээлэл өгнө гэж найдаж байна” гэлээ.

Үүний дараа ХБНБразил улсын сэтгүүлч хатагтай Дуарте Кардосо Луиза “Энд хуран цугласан бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. Өөрийн орны туршлагаас хуваалцаж байгаадаа таатай байна. Манай оронд болсон 2018 оны сонгууль болон гадаад орнуудад болж буй үйл явдлаас харахад нийгмийн сүлжээгээр хуурамч мэдээлэл тархалт маш их байна. Үүнээс болоод олон нийт үнэн бодит мэдээг олж авах боломж хомсдож байна. Энэ бол дэлхий нийтийн асуудал. Бразил улс тухайн бүс нутагтаа сэтгүүлчдэд хамгийн эрсдэлтэй оронд тооцогдог. Сэтгүүлчдийн чөлөөтэй үйл ажиллагаа явуулах эрхэд халдах үзэгдэл их гарч байна. Ялангуяа авлига хээл хахууль, хүний эрх, нийгэмд тулгамдаж буй аливаа асуудлыг ярих тусам ил болж аюулд өртдөг. Энэхүү эрсдэлтэй нөхцөл байдал нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл хөгжихөд саад болж байна” гэж өөрийн орны хэвлэлийн эрх чөлөөний нөхцөл байдлын талаар хуваалцлаа. Мөн тэрээр “Сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үнэн бодит баримтад тулгуурласан мэдээллийг дамжуулах тал дээр анхаарч ажиллах шаардлагатай байна. Мэргэжлийн сэтгүүлчид өөрсдөө мэдээллийн үнэн бодит эсэхийг шалгадаг байх хэрэгтэй. Хуурамч мэдээлэлтэй тэмцэх нэг арга бол боловсролын салбараар дамжуулж ямар эх сурвалжруу хандвал үнэн бодит мэдээлэл авах боломжтой талаарх мэдлэгийг хүмүүст олгох юм. Цаашид олон улсын сэтгүүл зүйн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчидтэй хамтарч ажиллах боломж их байна” гэлээ.

Бүгд найрамдах Индонез улсын сэтгүүлч ноён Ахяри Хананто “Монгол улсад айлчилж байгаадаа маш их баяртай байна. Орчин үед компани, хувийн хэвшлүүд асар их хэмжээний мөнгийг уламжлалт биш мэдээллийн салбарт оруулж шинэ санаа, шинэ бүтээл гаргаж үзэгчдийн хүрээгээ тэлэхийг оролдож байна. Сэтгүүлч бид нийгмийн сүлжээг ашиглан шинэ агуулгыг бий болгох маш их боломж бололцоо байна. Зүүн өмнөд азид бүтээлч шинэ эрин үе эхэлж байна. Бид хэн авьяастай ур чадвартай нь контент боловсруулж, түүнийгээ цахим хэлбэрээр нийтэлж, унтлагын өрөөнөөөсөө олон зуун сая хүнд нөлөөлж чадахуйц ардчилсан чөлөөт үед амьдарч байна. Зүүн өмнөд Азийн хувьд нийгмийн сүлжээ өргөнөөр ашигладаг. Индонезид залуучууд бичмэл мэдээлэл гэхээсээ илүү видео контентийг сонирхож үзэх болсонтой холбоотойгоор твиттер хэрэглэгчдийн тоо сүүлийн жилүүдэд эрс буурсан. Сошиал медианы эрин зуунд байгаа бүх ур чадвар , нөөц боломжоо дайчлан Монгол контентийг гадаад орнуудад гаргах хамтын ажиллагааг санал болгож байна” гэдгийг хэллээ. Дэлхийн хэмжээнд нийгмийн сүлжээг хамгийн идэвхтэй хэрэглэглэдэг орнуудад Бразил, Индонези, Филлипин, Колумба улсууд ордог байна.

Бүгд Найрамдах Филлипин улсын сэтгүүлч ноён Камино Алфред “Хуурамч мэдээ нь хүмүүсийг төөрөгдүүлэх зорилгоор бичигдсэн мэдээллийг хэлнэ. Тухайн мэдээлэл ямар зорилго агуулсан бэ? Ямар агуулгатай байна вэ? гэдгээр хуурамч мэдээг ялгах боломжтой. Хуурамч мэдээ ихэвчлэн хүний анхаарлыг татхуйц гарчигтай, эх сурвалжгүй байдаг. Хуурамч мэдээний эсрэг бид юу хийж болох вэ? гэхээр аливаа мэдээллийг орчин үеийн хайлтын сиситемээр давхар шалгах хэрэгтэй. Мэдээлэл хүлээн авагчид анализ хийснээр хуурамч мэдээллээс ангижрах болно” гэлээ.

Ийнхүү сэтгүүлчид цахим сэтгүүл зүйн хөгжил, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, сонирхсон асуултаа асууж, шийдэл гарган ярилцлаа. Монгол Улсын Гадаад Харилцааны Яам, Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл хамтран ажиллах санамж бичгийг энэ оны хавар байгуулсан бөгөөд Сэтгүүл зүйн салбарын гадаад харилцааг хөгжүүлэх жилийн хүрээнд хийгдэж буй олон ажлын нэг нь энэхүү арга хэмжээ боллоо.

Н.Амартүвшин

Categories
мэдээ нийгэм

​Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авна

Related image

Байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх, дурсгал, ховордсон ургамал, амьтдыг хамгаалах зорилгоор зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж байна.

Энэ хүрээнд:

– Онон, Балжын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр

– Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дахь Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газраар

– Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талыг байгалийн цогцолборт газраар

– Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сум дахь Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газраар

– Баянхонгор аймгийн Галуут сум дахь Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр

– Баянхонгор аймгийн Галуут сум дахь Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газраар

– Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутаг дахь Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газраар

– Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сум дахь Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газраар

– Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр хамгаалалтад авч,

– Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрын тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлөх юм.