Categories
мэдээ нийгэм

Наадмаар 104 залуу харваач цэц мэргэнээ сорино

Манай улсад мянга гаруй харваачид байдаг бөгөөд тэдгээрээс улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцсон 540 харваач энэ жилийн наадамд цэц мэргэнээ сорих аж. Мөн энэ жилийн наадамд оролцох харваачдын 360 эрэгтэй, 180 нь эмэгтэй юм. Түүнчлэн энэ жилийн наадмын сурын харваанд: Дархан мэргэн 3, Даяар дурсагдах мэргэн 2, Даян мэргэн 6, Улсын мэргэн 17, Хүндэт мэргэн 4, Гоц харваач 11, Гарамгай харваач 13 ,Спортын мастер аймгийн мэргэн 186, Спортын мастер 100, Спортын дэд мастер 71, шинэ залуу 104 харваач оролцохоор болжээ.

Т. Лхамсүрэн

Categories
мэдээ нийгэм

Наадмын өдрүүдэд ажиллах нийтийн тээврийн үйлчилгээний хуваарь

Баяр наадмын өдрүүдэд нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ дараах байдлаар зохион байгуулахаар төлөвлөөд байна. Үүнд: Баярын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 93 чиглэлд их багтаамжийн 612, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 10, зуслангийн 3 чиглэлд 5, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус нийт 637 автобус үйлчилгээнд ажиллана.

7 сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл экспо төв” рүү нийт 13 чиглэлийн 76 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 22 чиглэлийн 135 автобус үйлчилнэ. “Мишээл экспо төв” болон “Дүнжингарав худалдааны төв”-өөс “Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 20 автобус 3 минут тутам, Рейлбусын зогсоол буюу “Урбанек”-ын урд талын “Дунд гол”-ын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 5 автобус 6 минут тутамд, Хүй 7 худгийн Рейлбусны зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ. Долдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, долдугаар сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус 10 минут тутамд “Хүй 7 худаг” руу 1000 төгрөгийн тарифаар үйлчилнэ. “Төв цэнгэлдэх хүрээлэн” орчмын 3 түр зогсоолоос таксийн үйлчилгээг Нийслэлийн тээврийн газартай гэрээтэй ажилладаг 11 аж ахуйн нэгжийн 380 такси иргэдэд хүргэнэ. Үүнд:

1. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн урд тал: Нийслэлийн гудамж, Хурд хорооллын урд зогсоол;

2.“Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн хойд тал: Махатма Гандийн гудамж, ХАҮТ-ын арын зогсоол;

3. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн баруун тал: Чингисийн өргөн чөлөө, KH apartment баруун талын зогсоол.

Баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 10, 11, 12, 13-ны өдрүүдэд “Амгалан”-гаас “Давааны өртөө” хүртэл Рейлбус 2000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.



Categories
мэдээ улс-төр

Томъёоллын дэд ажлын хэсгийн хуралдаанд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн төлөөлөл оролцлоо

Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Томъёоллын дэд ажлын хэсэг өнөөдөр (2019.07.10) хуралдлаа.

Тус дэд ажлын хэсгийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Б.Батчимэг, Улсын Их Хурлын гишүүн асан, Хүний эрхийн үндэсний комиссын дарга, гавьяат хуульч Ж.Бямбадорж, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Доржханд, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш, доктор О.Мөнхсайхан, Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Д.Энхгэрэл, нарийн бичгийн даргаар Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ж.Бямбадулам нар ажиллаж байгаа юм.

Улсын Их Хурлын удирдлагууд, Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс тус тус хүсэлт гаргасны дагуу өнөөдрийн хуралдаан боллоо. Томъёоллын дэд ажлын хэсгийн энэ удаагийн хуралдаанд Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, хэлбичгийн ухааны магистр Н.Нарангэрэл оролцов.

Улсын Их Хурлын байнгын хороод Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд хуралдаануудын явцад гишүүдээс гаргасан саналуудыг нэгтгэн томъёолж ажиллаж байгаа талаар Э.Түвшинжаргал дарга танилцууллаа. Монгол Улсын Үндсэн хуулийн үг үсэг, цэг таслал бүр нь утга агуулгатай байдаг тул томъёолол бүрийг нарийн шүүж, ээлжит хэлэлцүүлэгт бэлтгэх ёстой учир үүн дээр хэлбичгийн мэргэжилтнүүдийн оролцоо шаардлагатай гэдгийг Улсын Их Хурлын удирдлагууд тэмдэглэж байсныг тэрбээр хэлж байв.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг дараагийн шатны хэлэлцүүлэгт бэлтгэхэд санал бүрийн томъёоллын талаар санал хураалт явуулах хуулийн зохицуулалттай. Санал хураалтаар Улсын Их Хурлын нийт гишүүдийн 3/4 буюу 57 гишүүний дэмжлэг авсан тохиолдолд төсөлд тусах хуультай учир энэхүү өндөр босгыг давж Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд тусгагдах томъёолол бүр утга агуулга, найруулгын алдаа мадаггүй байх ёстой гэдгийг дэд ажлын хэсгийн дарга тэмдэглэн хэлсэн. Цаашид Улсын Их Хурлаар төслийн томъёоллын асуудлыг нарийвчлан хэлэлцэх юм байна.

Ингээд Томъёоллын дэд ажлын хэсгийн дарга Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн энгийн болон хууль зүйн техникийн хувилбар тус бүрийг, хоёр дахь шатны хэлэлцүүлгийн явцад Төрийн байгуулалтын байнгын хорооны дэмжсэн саналууд, тэдгээрийн тайлбар, үндэслэл, хэлэлцүүлгийн шатанд нээлттэй үлдээд буй найман асуудлаарх 10 заалтыг хамтад нь Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Ажлын албаны дарга, хэлбичгийн ухааны магистр Н.Нарангэрэлд хүлээлгэн өгөв.

Хэлний бодлогын үндэсний зөвлөл нь 2015 оны хоёрдугаар сард батлагдсан Монгол хэлний тухай хуулийг хэрэгжүүлж, нийтээр хэвшүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг болохыг Н.Нарангэрэл дарга танилцуулав. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн томъёолол, найруулгын алдаа мадаг, зөв бичгийн дүрмийг хянаж, хамтран ажиллахдаа баяртай байх болно гэлээ. Цаашид төслийн хэлэлцүүлгийн хүрээнд Хэлний бодлогын үндэсний зөвлөл ямар хэлбэрээр хамтарч ажиллах боломжтой талаар санал солилцох хүсэлтээ илэрхийлсэн.

Хэлний бодлогын үндэсний зөвлөл 2018 онд “Монгол хэлний зөв бичих дүрмийн журмалсан толь”-ийг батлан хэвлүүлж, бүх нийтээр дагаж мөрдүүлэх ажлыг зохион байгуулах үүргийнхээ хүрээнд Улсын Их Хуралтай хамтран ажиллах хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эцсийн хувилбар дээр хамтран ажиллахаар боллоо. Мөн өнөөдрийн хүлээлгэж өгсөн төслийн эх болон бусад материалуудыг судалж үзээд, шаардлагатай тохиолдолд Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Томъёоллын дэд ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ажиллах боломжтой гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Гурвалжингийн гүүр, Ажилчдын соёлын ордон орчмын дулааны шугам сүлжээний шинэчлэлийн үеэр Нийтийн тээврийн чиглэлийн өөрчлөлт

Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын Улаанбаатар хотын дулаан хангамжийн 11г, д магистраль ф800 мм-ийн голчтой шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөх барилга угсралтын ажлыг хийх гэж буй. Үүнтэй холбогдуулан долдугаар сарын 13-ны өдрийн 05.00 цагаас долдугаар сарын 16-ны өдрийг дуустал Баянгол дүүргийн дөрөв, 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гурвалжингийн гүүрний уулзварын урд талын авто замын хөдөлгөөнийг хаахын зэрэгцээ Хан-Уул дүүргийн хоёр, гуравдугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, 19 дүгээр хорооллын автобусны буудлын гүүрэн гарцны зүүн талаар дулааны шугам сүлжээний нэвтрэх сувгийг долдугаар сарын 13-ны өдрийн 24.00 цагаас долдугаар сарын 16-ныг дуустал авто замын хөдөлгөөнийг хааж, сэтэлгээ хийх юм.

Иймд дээрх гудамж замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний Ч:18А “Гурав, дөрөвдүгээр хороолол – Ард кинотеатр – ТЭЦ3”, Ч18Б “Гурав, дөрөвдүгээр хороолол – ТЭЦ3 – Цэцэг төв”, Ч:24Б “ТЭЦ4 – Гурав, дөрөвдүгээр хороолол – Гандан”,Ч:44 “Нарангийн гол – ТЭЦ3 – Дүнжингарав худалдааны төв”, Ч:45 “Ган хийц – ХМК – Зайсан”, Ч:54 “Яармаг – 10-р хороолол – Гурав, дөрөвдүгээр хороолол – Зурагт – Баянхошуу”, Х:О6 “Өлзийт хороолол – 120 мянгат”, Х:О7 “Туул тосгон – Биокомбинат – 120 мянгат”, Ч:7 “Нисэх – МУБИС – Ард кинотеатр”, Ч:10 “Ганц худаг – Сансар – Баянмонгол хороолол – Мишээл экспо /Нийслэлийн нэгдсэн үйлчилгээний төв”Ч:32 “Улиастай – Баянмонгол хороолол – ТЭЦ3”, Ч:34 “Шархад – Сансар – Ард кино театр – ТЭЦ3”, Ч:50 “БММЗ – Улаанхуаран”, Ч:53 “Яарман – МУБИС”, Ч:56 “Архивын ерөнхий газар – Буянт Ухаа-2 хороолол – 120 мянгат”, Ч:58 “Гурав, дөрөвдүгээр хороолол – БММЗ”, Ч:61 “Офицеруудын ордон – МУБИС – 120 мянгат – Алтай хотхон – Мишээл экспо”, Ч:69 “Зунжин худалдааны төв – ТЭЦ3” чиглэлүүдийн замналд түр хугацаагаар дараах өөрчлөлтүүд орж байна. Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар 24 цагийн турш хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ гэж Нийтийн тээврийн үйлчилгээний газраас мэдээлэв.













Categories
мэдээ нийгэм

Монгол Улсад БНХАУ-ын дэд дарга айлчилж байна

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой энэ жил болно. 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар БНХАУ-ын Дэд дарга Ван Чишаны манай улсад хийх айлчлал өнөөдрөөс эхэлж байна. Түүний айлчлал 2019 оны долоодугаар сарын 10-12-ны өдрүүдэд үргэлжлэх юм.

Categories
мэдээ нийгэм

Зөөврийн болон шугамын худгууд баяр наадмаар ажиллах хуваарь

Улаанбаатар хотын ус сувгийн удирдах газар нь нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амыг унд ахуйн усаар хангаж, гарсан бохир усыг нь татан зайлуулах эрхэм зорилготой ажиллаж байна. Улаанбаатар хотод нийт хүн амын 60 гаруй хувь нь гэр хороололд амьдардаг. Тус хэсэгт цэвэр усыг зөөврөөр болон шугамаар түгээж, 228339 хэрэглэгчдийг унд ахуйн усаар хангаж байна. Үндэсний их баяр наадмаар ажиллах ус түгээх байрны цагийн хуваарийг хүргэж байна.


Categories
мэдээ нийгэм

ОБЕГ-т есөн тэрбум төгрөгийн гал унтраах машин хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газар, Польш улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлжээ. Улмаар нийт гурван сая евро буюу 9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах зориулалтын гурван төрлийн 15 ширхэг автомашиныг өчигдөр ОБЕГ-т хүлээлгэн өгөв.

Гал унтраах зориулалтын эдгээр автомашинуудыг НОБГ болон Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудад олгосон юм. Ингэснээр Онцгой байдлын байгууллагын гал түймэр, гамшиг осолтой тэмцэх, эрэн хайх, аврах ажиллагааны чадавх дээшилж, хуулиар хүлээсэн чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэх, төрийн үйлчилгээг хэрэглэгчдэд түргэн шуурхай хүргэх боломж бүрдээд байгаа гэдгийг онцоллоо. Польш улсад үйлдвэрлэсэн энэхүү гал унтраах автомашин нь 3.5 тн устай, секундэд 50 л ус шахах хүчин чадал бүхий насостой, гал унтраах дунд оврын ангиллын туулах чадвар сайтай аж. Мөн Монгол орны цаг агаарын эрс, тэс уур амьсгал, газар нутаг, автозамын нөхцөлд тохируулан нэмэлт тоног, төхөөрөмжөөр тоноглогдсон, орчин үеийн дэвшилтэд технологи бүхий аврах ажиллагааны багаж, хэрэгсэл суурилуулсанаараа онцлог юм байна.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмын үеэр худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.

Хүнсний дэлгүүр: 07 дугаар сарын 10-ны өдөр 7.00-24.00 цаг хүртэл, 07 дугаар сарын 11.12.13-ны өдрүүдэд 09.00-24.00 цаг хүртэл, 07 дугаар сарын 14-ний өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК–ний салбар дэлгүүрүүд: 07 дугаар сарын 09-14-ний өдрүүдэд Чулуун овоо Номин агуулах худалдаа 08.00-23.00, 22-ын товчоо Номин агуулах худалдаа 07.00-24.00, 32-ын тойрог Номин хайпермаркет 08.30-24.00, Драгон төвд Номин хайпермаркет 07.30-22.00 цаг хүртэл ажиллана.

07 дугаар сарын 07-15-ныг дуустал “Номин”-ийн бүх супермаркетууд болон хайпермаркетууд бусад хамааралтай салбарууд амралтгүйгээр ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний бүх супермаркетууд: 07 дугаар сарын 09-15–ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, “Сансар -6”, 22-ын товчооны зүүн талд ”Сансар-22”, Баянзүрхийн товчоо “Сансар-39”, Яармаг “Сансар -34” 06.00 -24.00 цагт ажиллана.

Баярын бүх өдрүүдэд “Сансар-9” бөөний төв 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. 07 дугаар сарын 10-нд “Сансар -10” 09.00 -21.00 цагт ажиллаж 07 дугаар сарын 11-14-нийг дуустал амраад 07 дугаар сарын 15-нд 09:00 -21:00 цагт ажиллана. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Моннидер ХХК”-ний Оргил супермаркетууд: 2019 оны 07 дугаар сарын 05-наас 13-ны өдрүүдэд Тусгаар тогтнолын ордны “Оргил” 09.00-22.00 цаг, Налайх, Амгалан, Энканто, Шилтгээн, 6 буудал, Төв салбар 09.00-22.30, Сонсголон, Яармагийн Оргил салбар 08.00-22.30, Зунжин салбар 09.00-23.00 цаг хүртэл ажиллана.07 дугаар сарын 14-ний өдрөөс энгийн цагийн хуваариар ажиллана.

“Боса” ХХК-ний “Дэйли гросерс” /Daily grosers/ сүлжээ дэлгүүрүүд: Баярын өдрүүдэд 08.00-23.00 цаг хүртэл амрахгүй ажиллана.

“Миний дэлгүүр” ХХК-ний сүлжээ дэлгүүрүүд: 07 дугаар сарын 10–нд 08.00–24.00 цагт ажиллана.Баярын өдрүүдэд Нарны зам болон Нисэхийн “Миний хайпермаркет” 08.00-24.00 цаг, бүх сүлжээ дэлгүүрүүд амралтгүй ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Е -Маrt” их дэлгүүр: 07 дугаар сарын 09,10-нд 09.00-23.00 цагт ажиллана. 07 дугаар сарын 11-ний өдөр 09.00-20.00, 07 дугаар сарын 12.13-ны өдрүүдэд 11.00-20.00, 07 дугаар сарын 14,15-ны өдрүүдэд 10.00-22.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв: 07 дугаар сарын 10 -ныг дуустал амрахгүй ажиллаж, 07 дугаар сарын 11–16-ыг дуустал амраад, 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хар хорин” худалдааны төв: 07 дугаар сарын 10–нд 09.00 -19.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ны өдрийг дуустал амарна. 07 дугаар сарын 16–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд: 07 дугаар сарын 10–нд 09.00 –20.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-14-ний өдрийг дуустал амарч, 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв: 07 дугаар сарын 10–нд өглөө 04.00–18.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ныг дуустал амарч, 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ” авто худалдааны төв: 07 дугаар сарын 1.8–нд 09.00–18.00 цаг хүртэл 07 дугаар сарын 10-нд 09-15.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-15–ныг дуустал амарч, 07 дугаар сарын 16–ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд: 07 дугаар сарын 10-нд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж, 07 дугаар сарын 11-15–нд амарна. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

НИЙТИЙН ХООЛ

  • Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд 07 дугаар сарын 10–нд ердийн цагийн хуваариар ажиллаж, 07 дугаар сарын 11, 12-нд амраад, 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.
  • Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭ

  • Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд 07 дугаар сарын 10–нд 2 ээлжтэй салон 09.00 –21.00 цаг, 1 ээлжтэй газар 09.00 -17.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-15-ны өдрүүдэд амарна.
  • Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 07 дугаар сарын 10–нд 09.00 –17.00 цаг хүртэл ажиллаж, 07 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд амарна.
  • Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.

УЛААНБААТАР ХОТЫН “ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ”

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.

Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

УС ХАНГАМЖ

Баяр наадмын өдрүүдэд гэр хорооллын ус түгээх байрууд дараах цагийн хувиараар ажиллана. Үүнд:

А.Зөөврийн ус хангах алба, автобааз, Багахангай-УСАТ

Сар өдөр

Гариг

Ажиллах цаг

Энгийн өдрүүдэд ажиллах

цагийн хуваарь

Баярын өдрүүдэд ажиллах

цагийн хуваарь

2019.07.11

Пүрэв

Амарна

Амарна

2019.07.12

Баасан

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

2019.07.13

Бямба

10:00 -14:00

16:00 -20:00

Амарна

2019.07.14

Ням

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

2019.07.15

Даваа

Амарна

Амарна

Б. Шугамаар ус хангах алба

Сар өдөр

Гариг

Ажиллах цаг

Энгийн өдрүүдэд ажиллах

цагийн хуваарь

Баярын өдрүүдэд ажиллах

цагийн хуваарь

2019.07.11

Пүрэв

10:00 -14:00

16:00 -20:00

Амарна

2019.07.12

Баасан

Амарна

10:00 -14:00

16:00 -20:00

2019.07.13

Бямба

10:00 -14:00

16:00 -20:00

Амарна

2019.07.14

Ням

10:00 -14:00

16:00 -20:00

10:00 -14:00

16:00 -20:00

2019.07.15

Даваа

Амарна

Амарна

Жич: Хүй 7 худагт 3 цэвэр усны машин 25 усан санд ус тээвэрлэж, хүргэж үйлчилнэ.

Баярын өдрүүдэд УСУГ болон Зөөврийн ус хангамжийн алба, ШУХАлбан дээр хариуцлагатай жижүүрүүд ажиллана. 07 дугаар сарын 11.12-ны амралтын өдрүүдээр цэвэр усны 4 машин, бохир усны 2 машин бэлэн байдалд ажиллана.

Үйлчилгээтэй холбоотой санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016, Зөөврийн ус хангамжийн албаны 70157025 дугаарын утсаар авна.

ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженер, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаарх дуудлагыг 70005454 утсаар, санал, гомдол, шуурхай ажиллагааны дуудлагыг 325595 дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

Аваарийн шуурхай албатай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар өмчит газруудын утасны жагсаалт:

Байршил

Харьяа салбар компаниуд

Ээлжийн инженер,

оператор

1

Төвийн түгээх төв

Төвийн түгээх төв

254780

2

Баруун түгээх төв

Баруун түгээх төв

70282484

3

Зүүн түгээх төв

Зүүн түгээх төв

70006560

4

Улаанхуаран

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -1

70156722

5

Дэнж найрамдал

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -2

70150452

6

Дэнж сансар

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -3

456266

7

Их алтан тэвш

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -4

455025

8

Зүүн сэлбэ

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -5

70001251

9

Батдулаан

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -6

325746

10

Чинхүрээ

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -7

70115764

11

Энхтулга -Өргөө

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -8

89144477

12

Ганзам

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -9

367152

13

Түшээ дунд гол

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -10

341786

14

Баруун их нарлаг

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -11

70122088

15

Гандан дэнж

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -12

70149733

16

Хүрээ дэнж

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -13

70135560

17

Ашид мөнх

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -14

70187493

18

Өнөр энх

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -15

70288189

19

Таван шар

Хэрэглэгчдэд үйлчлэх төв -16

70171150

Жич: Шуурхай ажиллагааны утас –70005454

ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ УЛААНБААТАР БУЯН” КОМПАНИ

“Улаанбаатар Буян” компани 07 дугаар сарын 11.12.13.14.15-ны өдрүүдэд 09.00 -16.00 цагийн хооронд ажиллана. 07 дугаар сарын 16-ны өдрөөс ердийн цагийн хуваариар ажиллана. Холбогдох утас:70162222

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Categories
мэдээ нийгэм

Баян-Өлгийн хоёр иргэн тарваган тахлаар өвчлөөгүйг тогтоожээ

Related image

Баян-Өлгий аймагт хоёр хүн тарваган тахал өвчнөөр өвчилсөн байж болзошгүй тухай мэдээлэл сошиал орчинд тарсан. Эдгээр иргэдээс авсан шинжилгээний хариугаар тарваган тахал биш болохыг тогтоосон байна. 2019 оны 07 дугаар сарын 07-ны 23.30 минутын үед тарваганы мах идсэн өгүүлэмжтэй, бөөлжих, толгой өвдөх, дотор муухайрсан гэсэн зовиуртай иргэн Д нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хандсан байна. Эмч нар тархвар судлалын өгүүлэмж, илэрсэн зовиурыг үндэслэн тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол гэж үзэж, нэгдүгээр хавьтлуудыг илрүүлэн тусгаарлах арга хэмжээ авч, онош батлах зорилгоор Зоонозын өвчин судлалын төвийн эмч нар тухайн иргэдээс цусны болон хөөмийн арчдасын шинжилгээ авсан байна.

Лабораторийн шинжилгээний хариугаар полимеразийн гинжин урвалаар бүх сорьцууд сөрөг буюу тарваган тахлын ДНХ илрээгүй тул 2019 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Онцгой комисс хуралдаж хорио цээрийн хэсэгчилсэн дэглэмийг цуцлах шийдвэр гаргажээ. Иймд мэргэжлийн байгууллагын дүгнэлт, шинжилгээний хариу гараагүй байгаа үед олон нийтэд ташаа мэдээлэл түгээхгүй байхыг хүсье. Мөн хууль бусаар тарвага агнаж хүнсний болон эмчилгээний зориулалтаар хэрэглэж өөрт болон бусдад эрсдэл учруулахгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас СЭРЭМЖЛҮҮЛЖ байна.

Categories
мэдээ нийгэм

ЦАГДАА, ДОТООДЫН ЦЭРГИЙН АНГИ БАЙГУУЛЛАГЫН АЛБА ХААГЧИД ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ХОЁРДУГААР ЗЭРЭГТ ШИЛЖИН АЖИЛЛАЖ БАЙНА

Цагдаа, дотоодын цэргийн анги  байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажиллаж байна

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улс байгуулсны 810, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах, баяр наадмын хэвийн үйл ажиллагаа, наадамчин олны аюулгүй байдлыг хангах чиглэлээр бэлтгэл ажлыг ханган, Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан Улсын баяр наадмын үеийн хэв журмын хамгаалалтын төлөвлөгөө, алба хаагчийн ажил үүргийн хуваарь, чиг үүрэг зураглалын дагуу Улаанбаатар цагдаагийн хүрээний байгууллагын бие бүрэлдэхүүн 2019 оны 07 дугаар сарын 09-15-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэж байна.

Хамгаалалтад Улаанбаатар цагдаагийн хүрээний 61 байгууллагын 4137 орчим алба хаагч баяр наадмын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон замынхамгаалалтад үүрэг гүйцэтгэнэ. Үүнд: Төв цэнгэлдэх хүрээлэнд 34 цагдаагийн газар, хэлтсийн 1408, Хүй долоон худагт 22 цагдаагийн газар, хэлтсийн 1500, нэмэгдлээр Хууль сахиулах их сургуулийн 400 сонсогч нийт 1900, Нийслэлийн ногоон байгууламж буюу зуслангийн чиглэл, жуулчид олноор зорчдог газруудын орчмын эргүүлд 628 алба хаагч тус тус ажиллана. Гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх, иргэдэд туслах, үйлчлэх зорилгоор байнгын 24 цагийн 3 пост, мөрдөн шалгах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүлгийг Төв цэнгэлдэх, Хүй долоо худгийн орчимд ажиллахын зэрэгцээ Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туулын голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл голын эрэг дагуу хэв журмын болон завьтай эргүүлийг ажиллуулна.

Харин Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн орчмын 24 байршлын гадна орчныг теле хяналтын камерын хяналтад авч, иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон замын хамгаалалтын ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.