Categories
мэдээ нийгэм

“The Hu” хамтлагийг Засгийн газрын хүндэт өргөмжлөлөөр шагналаа

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг угтан Засгийн газраас өнөөдөр /2019.07.10/ “The Hu” хамтлагийг хүндэт өргөмжлөлөөр шагналаа.

“The Hu” хамтлагийг долдугаар сарын 8-нд нийслэлийн Засаг дарга дээд шагнал “Хангарди” одонгоор шагнаж, хүлээн авч уулзсан билээ.

Categories
мэдээ нийгэм

Айлын хашаанаас танкийн их бууны сум олдож, устгалд орууллаа

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Айраг багийн 8 дугаар гудамжинд иргэн Э-ийн хашаанд сум байна гэх дуудлага 2019.07.09-ний өдрийн 17:49 цагт тус аймгийн Онцгой байдлын албанд иржээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын болон цэрэг, тагнуулын хэлтсийн алба хаагчид, Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн, 278 дугаар салбарын гээд нийт 10 алба хаагч ажиллаж, танкны их бууны 125 мм-ийн 1 ширхэг сумыг өнөөдөр 06:30 цагт Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн алба хаагчид сумын төвөөс урд зүгт 5 км-т устгаж булсан байна.

Categories
мэдээ нийгэм

Үер, усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр баяр наадмын өдрүүдэд буюу 07 дугаар сарын 10-13-ны өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орж, салхи борооны өмнө секундэд 16-18 метр хүрч ширүүсэх бол говийн болон зүүн аймгуудын нутгаар өдөртөө 32-37 хэм хүртэл халах төлөвтэй байна.

Харин Сэлэнгэ мөрөн Хялгант сум орчимд усны түвшин 80 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 35 см, Ховд гол, Увс нуур, Хархираа зэрэг голууд 5-20 см нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэж байна.

Иймд:

-Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх,

-Хөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, замд гарах,

-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа өндөр сонор сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, ялангуяа хүүхдүүд янз бүрийн хийлдэг завь, хийлдэг гудастай усанд орж эргээсээ холддог, энэ нь усанд осолдох шалтгаан болж байна.

-Борооны үед гол мөрний усны түвшин нэмэгдэх учраас баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж үер усны аюул болон усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

​184 хязаалан хүлгийн тоос татууллаа

Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан өнөөдөр өглөө хязаалан насны уралдаанаар эхэллээ. Энэ насанд 298 үрээ бүртгүүлснээс 184 нь гарааны зурхайгаас хөдөлсөн бөгөөд 114 нь хасагджээ. Хасагдсан учир шалтгааныг нь тодруулбал: 84 нь үүлдэрлэг байдлаар хасагдсан хэмээн“Хурдан морины салбар комиссоос” мэдээллэв. Мөн “Үүлдэрлэг байдлыг тогтоохдоо” 2015 онд баталсан журмын дагуу гурван үе шаттайгаар зохион байгуулж байгаа юм байна. Нэгдүгээрт шүдлэг байдал, хоёрдугаарт үүлдэрлэг байдал дээр тэнцвэл нурууны өндөрлөг байдлыг шалгах, бөгөөд эхний хоёр үзүүлэлт дээр тэнцэхгүй бол сэрвээний өндрийг шалгалгүй хасдаг гэв.

Т. Лхамсүрэн

Categories
мэдээ цаг-үе

​СТА, найруулагч Ц.Батнайрамдал: Миний хүрч ажиллаагүй урлагийн салбар нэг ч байхгүй


Билгүүн номч Бямбын Ринченгийн “Бэр цэцэг” найраглалаас сэдэвлэн “LEGEND” энтертайнмент шоуг өв соёлоо дээдлэгч хүн бүхэнд зориулан бүтээж байгаа. Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах энэхүү энтертайнмент шоугдолдугаар сарын 7-12-ны өдрүүдэд 19 цагаас“Corporate Hotel & Convention Centre”-ийн концертын их танхимд тоглогдаж байгаа. LEGEND” энтертайнмент шоуны найруулагч Ц.Батнайрамдал өнөөдөр Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдлаа. Түүнтэй хэсэгхэн хором ярилцсанаа уншигчдадаа хүргэж байна.


Төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнагдаж буй энэхүү агшин дахь сэтгэгдэлээ хуваалцаач?

Төр улсдаа, түмэн олондоо баярлалаа. Би Монголын урлагт гуч шахам жил ажилласан. Гуч шахам жил ажиллахдаа Монголын бүх л мэргэжлийн урлагийнхантай хамтран ажиллаж байлаа. Миний хүрч ажиллаагүй урлагийн нэг ч салбар байхгүй. Төр маань цаашдаа улам ихийг хийж бүтээх урам зоригийг өглөө.

Өчигдөр таны найруулсан “LEGEND” шоу нээлтээ хийсэн. Сэтгэл огшоод л, үндэсний урлагаараа бахархаж суулаа. Үндэснийхээ урлагийг дэлхийд таниулах гайхалтай шоуг бүтээсэнд баяр хүргэе?

Дэлхийн урлагийн хөгжил цэцэглэлттэй хөл нийлүүлж, ардын урлагаа дэлхийд гаргая гэвэл бид бүгд нэгдэж дэлхийн түвшний техник технологи, орчин үеийн шийдэлтэй хольж синтез хэлбэрээр үзүүлэх ёстой. Энэ бол зөвхөн эхлэл нь байгаа. Цаашдаа маш их зүйлийг хийнэ. Балет, ардын урлаг, циркийн төрлүүд хуучин бие дааж уран бүтээлээ туурвидаг байсан. Харин “LEGEND” шоунд нэг зохиол, нэг санаа, нэг зорилгын дор нэгдэн ажиллаж байна. Энэхүү шоу маань аялал жуулчлалын томоохон брэнд болно гэж итгэж байгаа.

Энэ цаг мөчид цаашдаа хийж бүтээх илүү том зорилгыг өмнөө тавьж байгаа байх?

Шагнал гэдэг хүнийг урмаар ташуурдах төрийн маань бодлого л доо. Уран бүтээлчдэдүзэгчдийн алга ташилт хийж бүтээх урам зориг нэмж, ахин шинэ уран бүтээл хийх сэдлийг төрүүлж байдаг. Төр маань намайг үнэлж, төрийн дээд шагнал “Алтан гадас” одонгоор шагнасанд урамшин эх орныхоо төлөө улам ихийг хийж бүтээх, ардын урлагаа дэлхийд гаргахад гар бие оролцох зорилгыг өөртөө тавьж байна.

Үндэсний их баяр наадам маань удахгүй болох гэж байна. Та бүхэн өөрийнхөө дотоод далд ухамсарт нойрсон буй оюуны нүүдлээ сэрээж дэлхийн хөгжил цэцэглэлтэй хамт үндэсний өв уламжлалаа аван бидэнтэй хамт нүүхийг уриалж байна. Бид бүхэн нүүж эхэлсэн. Харин та бидэнтэй хамт нүүх үү, үлдэх үү?

Ярилцсанд баярлалаа. Танд уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаалт боллоо

Өнөөдөр төрийн далбааны өдөр тохиож байна. Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол Сүхбаатарын талбайд боллоо.

Цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, Хилийн цэрэг, Дотоодын цэрэг болон ОБЕГ, ХХЕГ, ЦЕГ, ШШГЕГ, ДХИС, ҮБХИС-ийн 2000 гаруй алба хаагч оролцсон юм.

Онцгой байдлын байгууллагын эрэгтэй алба хаагчид 2011 оноос, эмэгтэй алба хаагчид 2016 оноос хойш Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн жагсаалд оролцож байна. Өдгөө 8 жилийн хугацаанд нийт 1065 алба хаагч цэргийн байгууллагын бие бүрэлдэхүүний хамт хүндэтгэлийн жагсаалд алхаж байна.

ТӨРИЙН ДАЛБААНЫ ТАЛААР ТАНЫ МЭДЭХ ЁСТОЙ 10 ЗҮЙЛ

1. УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж нар 2008 онд Монгол төрийн бэлгэ тэмдэг болсон Төрийн далбаандаа хүндэтгэлтэй хандах, түүхт ёс, түүхэн уламжлалаа нандигнан өвлөх, үндэсний эв нэгдлийг бэхжүүлэх зорилгоор Төрийн далбааны өдөртэй болох хуулийг санаачлан батлуулсан.

2.Төрийн далбааны өдрийг жил бүрийн энэ өдөр улсын баяр наадмын өмнөх өдөр тэмдэглэж байхаар хуульчилж 2009 оноос эхлэн тэмдэглэдэг болсон.

3. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг нь төрийн сүлд, туг, далбаа, тамга, дуулал мөн” гэж заасан байдаг.

4. 2008 онд “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуулийн 2 дугаар бүлгийн 5 дахь зүйлийн 5.1.15-д “Монгол Улсын төрийн далбааны өдөр: 07 дугаар сарын 10” хэмээх нэмэлт өөрчлөлтийг оруулсанаар Монголчууд нийслэлийн төв талбайдаа цэргийн ёслолын жагсаалд жагсаж, Төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ.

5. Жанжин туг залах, Монгол Улсын Төрийн далбааг мандуулах, Цэргийн ёслолын жагсаал жагсах энэхүү сүрт ёслол нь цэрэг-иргэний харилцааг бэхжүүлсэн, эх оронч, үндэсний бахархлыг дэврээсэн, нийслэлийн иргэдийн хүсэн хүлээдэг томоохон арга хэмжээ болжээ.

6. Цэргийн ёслолын жагсаалыг анх удаа жанжин Д.Сүхбаатарын санаачлагаар 1921 оны долдугаар сарын 11-ний өдөр Нийслэл хүрээнд явуулж байжээ.

7. Цэргийн ёслолын жагсаал нь 1996 онд Монголын тулгар төр байгуулагдсаны 790, Ардын хувьсгалын 75 жилийн их ойн баяр наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд, 2005, 2009, 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын үеэр Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж байжээ.

8. Төрийн далбааны өдрийг тэмдэглэх болсоноор Улсын их баяр наадмын өмнөх өдөр Цэргийн ёслолын жагсаалыг жил бүр уламжлал болгон эзэн Чингис хааны талбайд хийх болжээ.

9.“Төрийн далбааны өдөр”-т зориулсан цэргийн ёслолын жагсаалын хүн нэг бүрийн бэлтгэл 2014 оны зургаадугаар сарын 09-14-нд, эгнээний бэлтгэл 06 дугаар сарын 14-18-нд, салбарын бэлтгэл зургаадугаар сарын 18-24-ний өдрүүдэд хийгдсэн бөгөөд нэгдсэн бэлтгэл зургаадугаар сарын 25-наас БХИС-ийн Жагсаалын талбайд хийгдсэн. Энэ хугацаанд шөнийн парадыг долоодугаар сарын 07, 09-ний өдрүүдэд 04.00-07.00 цагийн хооронд хоёр удаа зохион байгуулжээ.

10. Монгол Улс нь Төрийн далбаагаа 1911, 1924, 1940, 1945, 1960 онуудад шинэчлэн баталсан байдаг бөгөөд өнөөгийн далбааг 1992 оны Үндсэн хуулиараа баталгаажуулан хэрэглэж эхэлсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Гол усны аюулаас урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна

Related image

Цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх, иргэдэд туслах, үйлчлэх зорилгоор 24 цагийн гурван пост, мөрдөн шалгах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүлгийг Төв цэнгэлдэх, Хүй долоо худгийн орчимд ажиллуулж байна.

Үүний зэрэгцээ нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туул голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл голын эрэг дагуу хэв журмын болон завьтай эргүүлийг ажиллуулж байгаа юм. 2019 оны зургаадугаар сараас хойш таван иргэн анхаарал сонор сэрэмжгүй байдлаасаа үүдэн амь насаа алджээ.

Иймд иргэдийг баяр наадмын өдрүүдэд гол усны аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдээ хараа хяналттай орхиж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг Цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Цагдаагийн Ерөнхий газар

Categories
мэдээ нийгэм

Маргаашнаас дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Тээврийн цагдаагийн газраас мэдээлснээр, өнөөдөр буюу долдугаар сарын 10-ны өдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэх аж. Нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилдэггүй бөгөөд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр долдугаар сарын 11, 12, 13, 14, 15-нд байхаар хуульчилсан тул маргаашнаас дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй юм.

Categories
мэдээ нийгэм

Зургаан настай хүү буу алдаж, эх нь газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ

Image result for тоз-8

Говь-Алтай амйгийн Бигэр суманд зургаан настай хүү буу алдаж, эх нь газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Уг хэрэг өчигдөр буюу энэ сарын 9-ний өдөр гарсан байна. Хүү тухайн үед “Тоз-8” маркийн буугаар оролдож байгаад 39 настай ээж болон таван настай охин дүүгээ бууджээ. Суманд оногдсон дүү нь эмнэлэгт ухаангүй байгаа юм байна. Тус хэргийг Говь-Алтай аймгийн цагдаагийн хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.

Categories
мэдээ соёл-урлаг

Төрийн шагналт, АУЗ Б.Лхагвасүрэн: Ижийтэйгээ үзсэн тэр жилийн наадам