Categories
мэдээ нийгэм

Зургаан хүүхэд эцэг, эхээсээ төөрчээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр үргэлжилж байна. Эдгээр өдрүүдэд Хүй долоо худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 1400 гаруй алба хаагч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллаж байгаа юм.

Баяр наадмын үеэр бага насны хүүхэд эцэг эх асран хамгаалагчаасаа төөрөх тохиолдлууд нэлээд гардаг. Тодруулбал, Төв цэнгэлдэх орчимд 14.00 цагийн байдлаар зургаан хүүхэд төөрч, эцэг, эхчүүдэд таван хүүхдийг хүлээлгэж өглөө. Иймд, бага насны хүүхдээ гараасаа тогтмол хөтлөн, гар утас, эд зүйлсдээ тавих хяналт, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон байрны хулгайгаас сэргийлээрэй

Баяр наадмын өдрүүдээр орон байрны хулгайн хэрэг ихэсдэг тул энэ өдрүүдэд иргэд та бүхэн сэрэмжтэй байж, хаалга цонхоо сайтар цоожилж, хөрш хажуу хавийнхаа айлуудад гэрээ эзгүй орхисноо захиж байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Төрийн наадмын хүчит 512 бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн хүчит 512 бөхийн барилдааны нэгийн даваа өдрийн 13 цагт эхэллээ.

Энэ жил Дархан аварга Г.Өсөхбаяр, аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Балжинням тэргүүтэй хүчит бөхчүүд зүлэг ногоон дэвжээндээ зодоглон наадамчин олноо баясгаж байна.

Хүчит аваргуудын араас Монгол Улсын арслан Х.Мөнхбаатар, Ц.Содномдорж, Д.Мөнх-Эрдэнэ, Д.Азжаргал, Д.Ганхуяг, Р.Пүрэвдагва, Э.Оюунболд, П.Бүрэнтөгс, Монгол Улсын гарьд И.Доржсамбуу, М.Баяржавхлан, Д.Рагчаа, Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, Ш.Жаргалсайхан нарын зургаан гарьд болонУлсын заан ес, Улсын харцага 16, Улсын начин 40 гаруй бөх Төрийн их наадамдаа уран мэхээ уралдуулан, хүчийг үзэн барилдаж байгаа юм.

Categories
мэдээ нийгэм

Төрийн өндөрлөгүүд сум тавилаа

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам үргэлжилж байна.

Сурын харвааны талбайд Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар зочиллоо. Харваачид төрийн өндөрлөгүүдэд хүндэтгэл үзүүл сурын харвааны сүлд дуугаа толилуулав. Дараагаар нь төрийн өндөрлөгүүд уламжлал ёсоор сум тавилаа.

Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар нар сум тавьж, цэц мэргэнээ сорив.

Categories
мэдээ нийгэм

Хуушуурын 90 кг муудсан мах устгалаа

НМХГ-ын байцаагчид Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд ажиллаж байна. Улсын хянагчид наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор баяр наадмын үеэр Хүй долоон худагт хуушуурын 160, худалдааны 50 цэг, төв цэнгэлдэх хүрээлэнд хуушуур, худалдааны 400 цэгийг хамруулан нийт 610 зөвшөөрөгдсөн цэгт байнгын хяналт шалгалт хийж байна.

НМХГ-ын 38 хяналтын чиглэлийн 400 улсын байцаагч болзошгүй хордлого, халдвараас урьдчилан сэргийлэх, түүхий эд, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж буй эсэх, ажиллагсдын эрүүл мэнд, ажлын байрны цэвэрлэгээ, үйлчилгээ, халдваргүйтгэлийн байдалд хяналт тавьж, илэрсэн зөрчлийг газар дээр нь арилгуулан, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөн ажиллаж байна.

Өнөөдөр 13 цагийн байдлаар зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан 15 иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, 2 аж ахуйн нэгжийн 90 кг муудсан махыг устгаж, 0.0035мм-ээс доош 1200 ширхэг гялгар уутыг хураан авлаа. Мөн хуушуур хийхээр бэлдсэн 76 махны дээж, худалдан борлуулж байгаа айрагны 21 дээж авч лабораторийн шинжилгээнд хамрууллаа.

Гарал үүсэл тодорхойгүй ил задгай гар дээрээс худалдан борлуулж байгаа хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг наадамчин олонд анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Нийтийн бие засах газар хүрэлцэхгүй байна

Төв цэнгэлдэх хүрээлэнд гурван нийтийн бие засах газар ажиллаж байна.

Өмнө жилүүдэд зургаан нийтийн бие засах газар ажиллаж байсан билээ. Учир нь зарим 00 засвартай байгаа гэнэ. Тодруулбал, 12 дугаар хаалганы хажууд байрлах бие засах газар бөглөрсөн учир яг одоо засвар хийж байгаа аж. Нэг бие засах газарт зургаан хүн зэрэг үйлчлүүлэх боломжтой. Наадмын үеэр нэмж, зөөврийн 20 гаруй био жорлонг байршуулсан ч уртаас урт дараалал үүссэн харагдаж байлаа. Нийтийн 00-ийн асуудал ганцхан баяр наадмаар тохиолдоод байдаггүй. Нийслэлийн өдөр тутмын асуудал болоод удаж буй. Наадмаар ч гэсэн жил бүхэн л 00-ийн хүртээмж дутагдалтай байж, жил бүхэн шүүмжлэл дагуулсаар ирлээ. Бид наадмаар 00-д тухтай бие засаж чадахгүй наадамласаар л…

Б.Оюунжаргал

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ФОТО: Үндэсний хувцсаараа гоёсон наадамчид

Энэ жилийн тренд өнгөний хувьд шар өнгө зонхилж байгаа бөгөөд үндэснийхээ хувцсаар гоёсон наадамчин олон жуулчдын нүдийг хужирлаж байгаа нь илт байв.

Ингээд та бүхэндээ үндэсний хувцсаараа гоёсон наадамчдын зургийг хүргэж байна.

Н.САРУУЛДӨЛ

Т.ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

​Наадмын эргэн тойронд

Тулгар төрийн 2228жил, Их Монгол улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж байна.

Наадмын эргэн тойронд худалдаа үйлчилгээ үзүүлэхээр аж ахуйн нэгж байгууллагууд ажиллаж байна. Ингээд та бүхэндээ хуушуур, айраг, нийтийн бие засах газруудын үйлчилгээний үнийг сонирхуулъя.

Наадмын гол зоог бол хуушуур билээ Энэ жил дунджаар 1500 төгрөгөөр 300 гаруй аж ахуйн нэгж хонь, болон үхрийн махтай хуушуурыг иргэдэд худалдаалж байна. Харин айрагны хувьд нэг аяга айраг дунджаар 3000 төгрөг бол литр нь 6000 төгрөгийн үнэтэй байна.

Түүнчлэн 16×22 хэмжээтэй зургийг 5000 төгрөгөөр угаалгаад авах бүрэн боломжтой. Шивээс 1000 төгрөгний үнэтэй байна. Төв цэнгэлдэхийн гадна нийтийн бие засах хоёр газар 200-300 төгрөгөөр ажиллаж байна.

Н.Саруулдөл

Т.Лхамсүрэн

Categories
мэдээ нийгэм

ТОКИО 2020: Олимпын наадмын медалиудын металлыг цуглуулжээ

Иpэх онд Японы нийслэл Токио хотноо зохион байгуулах Олимп, Паpалимпын наадмын медалиудыг хийх хангалттай хэмжээний алт, мөнгө, хүpлийг цуглуулсан талааp уг наадмыг зохион байгуулагчид мэдээлжээ. Олимпын наадмыг зохион байгуулах хоpоо гаp утас болон бусад жижиг хэмжээтэй электpон төхөөpөмжүүдийн металлааp 5000 гаpуй медаль хийхээp төлөвлөж байгаа бөгөөд хэдий хэмжээний металл хэpэгтэйг өнгөpсөн гуpавдугааp саpд тооцоолсон байна. Лхагва гаpагт болсон Олимпын наадмыг зохион байгуулах хоpооны уулзалтын үеэp мэдээлснээp, өнгөpсөн хоёp жилийн хугацаанд 32 килогpамм алт, 3500 килогpамм мөнгө, 2200 килогpамм хүpэл цуглуулсан ажээ. Энэ хугацаанд оpон нутгийн Засгийн газpуудад 79 мянган тонн электpон төхөөpөмж, “NTT Docomo” компанид 6.2 сая гаp утас иpүүлсэн байна. Хамтpан ажилласан бүх хүнд талаpхал илэpхийлж байна хэмээн Олимпын наадмыг зохион байгуулах хоpооны төлөөлөгч Масааки Комия мэдэгдээд, цаашид дахин боловсpуулах үйл ажиллагаа үpгэлжилнэ гэжээ. Медалиудыг үйлдвэpлэх ажил хэдийнэ эхэлсэн бөгөөд 2020 оны Олимпын наадмын медалийн загваpыг долдугааp саpын 24-нд буюу наадам эхлэхээс яг нэг жилийн өмнө олон нийтэд танилцуулах бол Паpалимпын наадмын медалиудыг иpэх саpд танилцуулах ажээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар дараах банкууд ажиллана

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар банкуудын ажиллах хуваарийг танилцуулж байна.