Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худагт 120 кг муудсан мах устгажээ

Хүй долоон худагт нийтийн хоол хүнсний чиглэлээр 160 гаруй аж ахуй нэгж байгууллага иргэдэд үйлчилгээ үзүүлж байна. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын 60 гаруй байцаагч ажиллаж, хяналт тавьж буй бөгөөд өнөөдрийн шалгалтаар 120 кг муудсан махыг хураан авч устгалд оруулжээ. Мөн дахин муудсан байж болзошгүй махнаас дээж авч, шинжилгээ хийж байгаа юм байна. Энэ жил махны үнэ нэмэгдсэнтэй холбоотой хуушуурны үнэ 1500 төгрөгийн үнэтэй байгаа юм. Тус газарт хуушуурнаас гадна зайрмаг худалдаалж буй бөгөөд шинжилгээгээр эерэг дүгнэлт гарчээ.

Categories
мэдээ спорт

Сур харваа: Хамгийн залуу нь гурван настай

Related image

Баяр наадмын үндэсний сурын харваанд давхардсан тоогоор 1088 харваач оролцсон бөгөөд оноогоороо шалгарсан 540 харваач цэц мэргэнээ сорьж байна. Эрэгтэй харваанд 360, эмэгтэйд 180 харваач өрсөлдөж байгаа юм. Шалгараад байгаа 540 харваачийн дотор гадаад улсын хоёр иргэн мөн байна. Үндэсний сурын харваачдын ахмад нь 78 настай, хамгийн залуу нь гурван настай ажээ.

Categories
мэдээ нийгэм

Төв цэнгэлдэх хүрээлэн орчмыг бүрэн камержуулан ажиллаж байна

Цагдаагийн ерөнхий газрын даргын баталсан Улсын баяр наадмын үеийн хэв журмын хамгаалалтын төлөвлөгөө, алба хаагчийн ажил үүргийн хуваарь, чиг үүрэг зураглалын дагуу Улаанбаатар цагдаагийн хүрээний байгууллагын бие бүрэлдэхүүн энэ сарын 09-15-ны өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин үүрэг гүйцэтгэж байна.

Улаанбаатар цагдаагийн хүрээний 61 байгууллагын 4137 орчим алба хаагч баяр наадмын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон замынхамгаалалтад үүрэг гүйцэтгэнэ. Үүнд: Төв цэнгэлдэх хүрээлэнд 34 цагдаагийн газар, хэлтсийн 1408, Хүй долоон худагт 22 цагдаагийн газар, хэлтсийн 1500, нэмэгдлээр Хууль сахиулах их сургуулийн 400 сонсогч нийт 1900, Нийслэлийн ногоон байгууламж буюу зуслангийн чиглэл, жуулчид олноор зорчдог газруудын орчмын эргүүлд 628 алба хаагч тус тус ажиллана. Гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх, иргэдэд туслах, үйлчлэх зорилгоор байнгын 24 цагийн 3 пост, мөрдөн шалгах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүлгийг Төв цэнгэлдэх, Хүй долоо худгийн орчимд ажиллахын зэрэгцээ Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туулын голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл голын эрэг дагуу хэв журмын болон завьтай эргүүлийг ажиллуулна.

Харин Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худгийн орчмын 24 байршлын гадна орчныг теле хяналтын камерын хяналтад авч, иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах болон замын хамгаалалтын ажлыг зохион байгуулахаар ажиллаж байна.

image

Categories
мэдээ спорт

Шагайн харвааны тэмцээнд нийт 97 багийн 800 гаруй харваач оролцож байна

Image result for Шагайн харваа

Баяр наадмын шагайн харвааны тэмцээнд нийт 97 багийн 800 гаруй харваач оролцож байна. Монгол улсын даяар дуурсагдах дархан мэргэн хоёр, Гарамгай мэргэн, Дархан мэргэн нийлсэн 50 гаруй цолтон оролцож байгаа аж. Нийт оролцогчдоос хамгийн залуу нь 16 настай. Харин хамгийн өндөр настай нь 86 настай. Өнгөрсөн жилийн наадмаар 90 багийн 720 харваач оролцож байжээ. Шагайн харвааны нэгдүгээр хэсгийн тоглолт өчигдөр өндөрлөсөн бөгөөд хоёрдугаар хэсгийн тоглолт өнөөдөр болж, 42 баг оролцож байна. Маргааш буюу зургаан баг үлдэж алт, мөнгө, хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

Categories
мэдээ нийгэм

Одоогоор гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй байна

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмаар одоогийн байдлаар 12 хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид эцэг эх, асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ. Тиймээс бага насны хүүхдээ гараасаа тогтмол хөтлөн, гар утас, эд зүйлсдээ тавих хяналт, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөлөж байна. Эдгээр өдрүүдэд Хүй долоо худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 1400 гаруй алба хаагч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллаж байгаа. Тэд худалдаа үйлчилгээ эрхлэж байгаа иргэн, аж ахуй нэгжэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхааруулга зөвлөмжийг өгч, бага насны хүүхдийг төөрөхөөс сэргийлж эцэг, эхийн утасны дугаартай бугуйвчийг тараан, гадаадын иргэдэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос сэргийлэх зөвлөмж өгч байгаа гэнэ. Дашрамд дурдахад, одоогоор гэмт хэрэг, зөрчил бүртгэгдээгүй байна.

Categories
мэдээ спорт

​Хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Улсын цолтой таван бөх өвдөг шороодлоо

Тулгар төрийн 2228, Их Монгол улс байгуулагдсаны 813, ардын хувьсгалын 98 жилийн ой, үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваанд Улсын цолтой93 бөх зодоглосноос Улсын начин цолтой таван бөх өвдөг шороодлоо.

Завхан аймгийн Их-Уул сумын харьяат Улсын начин Жадамбаагийн Оргил

Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат Улсын начин Дондогийн Цогзолдорж

Өвөрхангай аймгийн Өлзийт сумын харьяат Улсын начин Болдпүрэвийн Сугаржаргал

Завхан аймгийн Алдархаан сумын харьяат Улсын начин Лхагваагийн Лха-Очир

Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат Улсын начин Баярсайханы Батжаргал нар оноолтоор таарсан залуу бөхчүүддээ унасан юм.


У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Их насанд 320 гаруй хурдан хүлэг уралдана

Үндэсний их баяр наадмын Их насны морьдын уралдаан тун удахгүй эхлэх гэж байна. Их насны морьд 25 км-т шандас сорих юм. Энэ жил нийт 365 ажнай бүртгүүлснээс 320 гаруй нь гарааны зурхай руу хөдөлж байна. Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмаар Их насны морьдын уралдааны түрүү магнайд Улаанбаатар хотын Багахангай дүүргийн харьяат Шаравын Мөнгөншагайгийн залуу зээрд, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн харьяат Батсайханы Саянсанаагийн хээр зоос морь хурдалж, наадамчин олноо баясгаж байв.

Categories
мэдээ нийгэм

Төөрсөн зургаан хүүхдийн тавыг нь эцэг эхэд нь хүлээлгэн өгчээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр үргэлжилж байна. Эдгээр өдрүүдэд Хүй долоо худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 1400 гаруй алба хаагч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллаж байгаа юм. Баяр наадмын үеэр бага насны хүүхэд эцэг эх асран хамгаалагчаасаа төөрөх тохиолдлууд нэлээд гардаг. Тодруулбал, Төв цэнгэлдэх орчимд 14.00 цагийн байдлаар зургаан хүүхэд төөрч, эцэг, эхчүүдэд таван хүүхдийг хүлээлгэж өглөө. Иймд, бага насны хүүхдээ гараасаа тогтмол хөтлөн, гар утас, эд зүйлсдээ тавих хяналт, сонор сэрэмжээ дээшлүүлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Categories
мэдээ спорт

Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна

Image result for бөхчүүд

Тулгар Төрийн 2228, Их Монгол улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа үргэлжилж байна. Нэгийн даваанд Улсын начин Ж.Оргил залуу бөх С.Баасандоржид, Улсын начин Д.Цогзолдорж залуу бөх О.Хангалд, Улсын начин Б.Сугаржаргал залуу бөх М.Баасанцэндэд уналаа. Дүрмийн дагуу нэгийн даваанд заасанд хугацаанд гараагүй бөхийг унасанд тооцдог бөгөөд дүрмийн дагуу Улсын начин Л.Лха-Очир залуу бөхөд даваагаа алдав.

Categories
мэдээ нийгэм

Баяр наадмаар нийт 637 автобус үйлчилгээнд явж байна

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд нийтийн тээврийн үйлчилгээнд үндсэн /хотын доторх болон хот орчмын/ 93 чиглэлд их багтаамжийн 612, туслах 4 чиглэлд бага багтаамжийн 10, зуслангийн 3 чиглэлд 5, шөнийн тээврийн үйлчилгээний 3 чиглэлд 10 автобус буюу нийт 637 автобус үйлчилгээнд явахаар төлөвлөжээ.

  1. Долоодугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн орох наадамчдад зориулж “Мишээл экспо төв” рүү нийт 13 чиглэлийн 76 автобус, “Дүнжингарав худалдааны төв” рүү 22 чиглэлийн 135 автобус үйлчилнэ.
  2. “Мишээл экспо төв” болон “Дүнжингарав худалдааны төв”-өөс “Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 20 автобус 3 минут тутам, Рейлбусын зогсоол буюу “Урбанек”-ын урд талын “Дунд гол”-ын зогсоолоос Төв цэнгэлдэх хүрээлэн” рүү 5 автобус 6 минут тутамд, Хүй 7 худгийн Рейлбусны зогсоол буюу “Давааны зөрлөг”-өөс Морь барианы газар руу 5 автобус 4 минут тутамд тус тус богино эргэлтээр наадамчдад үнэ төлбөргүй үйлчилнэ.
    Чиглэл Тээврийн хэрэгслийн тоо Хүлээлгийн хугацаа
    1 “Давааны зөрлөг-Хүй 7 худаг” 5 4 мин
    2 “Дунд гол-Төв цэнгэлдэх хүрээлэн” 5 6 мин
    3 “Дүнжингарав худалдааны төв-Төв цэнгэлдэх хүрээлэн-Мишээл экспо” 20 3 мин

  3. 7-р сарын 11, 12-ны өдрүүдэд Гандийн гудамжны автобусны зогсоолоос, долоодугаар сарын 13-ны өдөр хотын төв буюу “МУБИС”-ийн баруун тал буюу “Улаанбаатар зочид буудал”-ын автобусны зогсоолоос 08:00 цагаас 20 их багтаамжийн автобус 10 минут тутамд “Хүй 7 худаг” руу 1,000 төгрөгийн тарифаар үйлчилнэ.