Categories
мэдээ спорт

Тавын даваанд аймаг, цэргийн цолтнууд 13 үлдлээ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа өндөрлөж тавын даваанд аймаг, цэргийн цолтнууд 13 үлдлээ.

ТАВЫН ДАВААНД ҮЛДСАН АЙМАГ, ЦЭРГИЙН ЦОЛТНУУД:

цэргийн заан О.Батжаргал /Завхан/

аймгийн арслан Ц.Сандагдорж /Хөвсгөл/

аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ /Увс/

аймгийн арслан Б.Цэдэнсодном /Өвөрхангай/

аймгийн арслан Н.Мустафа /Баян-Өлгий/

аймгийн арслан П.Мөнхбат /Дорнод/

аймгийн арслан Н.Баярбаатар /Сэлэнгэ/

аймгийн арслан Б.Бат-Амгалан /Баянхонгор/

аймгийн арслан Д.Бадамгарав /Ховд/

аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл/

аймгийн арслан Б.Тайван /Ховд/

аймгийн хурц арслан Б.Орхонбаяр /Сэлэнгэ/

аймгийн арслан Б.Бат-Амгалан /Баянхонгор/

Categories
мэдээ нийгэм

Өчигдрийн байдлаар Төв цэнгэлдэх орчимд 24 хүүхэд төөрчээ

Өчигдрийн байдлаар Төв цэнгэлдэх орчимд 24 хүүхэд төөрчээ. Тиймээс бага насны хүүхдэд тавих анхаарал халамжаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна. Хүй долоо худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас 1400 гаруй алба хаагч гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор ажиллаж байгаа. Тэд худалдаа үйлчилгээ эрхлэж байгаа иргэн, аж ахуй нэгжэд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр анхааруулга зөвлөмжийг өгч, бага насны хүүхдийг төөрөхөөс сэргийлж эцэг, эхийн утасны дугаартай бугуйвчийг тараан, гадаадын иргэдэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирохоос сэргийлэх зөвлөмж өгч байгаа гэнэ.

Categories
мэдээ спорт

Тавын даваанд үлдсэн аймаг, цэргийн цолтнууд

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны тавын даваанд үлдсэн аймаг, цэргийн цолтнууд.

ТАВЫН ДАВААНД ҮЛДСАН АЙМАГ, ЦЭРГИЙН ЦОЛТНУУД:

цэргийн заан О.Батжаргал /Завхан/

аймгийн арслан Ц.Сандагдорж /Хөвсгөл/

аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ /Увс/

аймгийн арслан Б.Цэдэнсодном /Өвөрхангай/

аймгийн арслан Б.Бат-Амгалан /Баянхонгор/

аймгийн арслан П.Мөнхбат /Дорнод/

аймгийн арслан Н.Баярбаатар /Сэлэнгэ/

Categories
мэдээ нийгэм

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 орчим иргэнийг саатуулжээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Тээврийн цагдаагийн албаны 640 алба хаагч, Дотоод хэргийн их сургуулийн 70 сонсогч хөдөлгөөн зохицуулалт хийн өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 12-ны өдрийн 12 цагийн байдлаар Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 29 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй нэг дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд нэг хүн гэмтэж бэртсэн байна. Хүй долоо худагаас хотыг чиглэлтэй замыг нэг чигийн урсгалд оруулан, хөдөлгөөн зохицуулалт хийж ажиллаж байгаа ажээ.Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 орчим иргэнийг саатуулжээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим 2500, Хүй долоо худагт 7500 автомашины зогсоол, нөөц 6000 нийт 16000 тээврийн хэрэгсэл зогсох боломжийг бүрдүүлжээ.

Categories
мэдээ спорт

Дархан аварга Г.Өсөхбаяр цэргийн заан О.Батжаргалд өвдөг шороодлоо

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа үргэлжилж байна. Дөрвийн даваанд Улсын аварга Ч.Санжаадамба аймгийн арслан Н.Энхжаргалаар, Улсын аварга Н.Батсуурь аймгийн арслан О.Цэцэнцэнгэлээр, Улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн заан Э.Энх-Амгалангаар, Улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан Э.Сумъяабатаар дөрөв давлаа.

Аймгийн арслан Б.Цэдэнсодном Улсын заан Б.Батмөнхөөр дөрөв давлаа. Мөн аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ Улсын начин М.Өсөхбаярыг давж начны даваанд үлдлээ. Харин Дархан аварга Г.Өсөхбаяр цэргийн заан О.Батжаргалд өвдөг шороодлоо.

Categories
мэдээ улс-төр

Хөдөлмөрийн баатарт хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ нар Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шаравт хүндэтгэл үзүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар хүртээд удаагүй байгаа тэрбээр төрөөс хөдөлмөр зүтгэлийг нь өндрөөр үнэлж буйд талархал илэрхийлээд улам ихийг хийж бүтээхийн даалгавар гэж ойлгож байна гэсэн юм.

Мөн Засгийн газраас бүх талаар дэмжлэг үзүүлж, баяр наадмын өдрүүдэд Засгийн газрын удирдлагууд биечлэн ирж буйд дахин талархал илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Хүй долоон худагийг чиглэсэн хөдөлгөөнийг нэг чигт оруулна

Өнөөдөр соёолон морины уралдаан болно. Уралдаан эхлэх үед хүй долоо худгийг чиглэсэн замын ачаалал нэмэгддэг учир цаг үеийн нөхцөл байдалд тохируулж Тээврийн цагдаагийн албанаас хөдөлгөөний урсгалыг нэг чигт оруулахаар боллоо.

Соёолон морьдыг өглөө 08 цагаас шүдэлж эхлэх бөгөөд 09 цаг 30 минутанд гарааны зурхай руу хөдлөх юм байна. Иймд жолооч та бүхэн урсгал сөрөх, хайс хашлага мөргөх, хурд хэтрүүлэх зэрэг зөрчлийг гаргахгүй байхыг анхааруулж байна.

Мөн

  • Аль болох ачаалал ихтэй замыг сонгохгүй байх: 7 буудал, зуслан, лагараас хүй 7 худаг зорих иргэд Гүнтийн даваа-61 гарам- хүй 7 худаг, Офицеруудын ордон болон хотын зүүн талаас хүй 7 буудлыг зорих иргэд Баянзүрхийн товчоо-Дүнжингаравын зам буюу уулын зам-Наадамчдын гудамж буюу яармагийн зам-Сонсголонгийн гүүр- товчооны зам гэсэн маршрутаар
  • Амгалан-аас Давааны өртөө хүртэл Рейлбусын өглөө 6 цагаас эхлэн аялана
  • Жолооч, зорчигчдын аюулгүй байдлыг хангах, хүүхдийг зориулалтын суудалд суулгаж явах
  • Зогсоолын зөвшөөрлийн дагуух маршрутаар замын хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны 700 гаруй алба хаагчид болон ХСИС-ийн 70 сонсогч нийслэл болон Хүй долоо худагт Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам тээврийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хамгаалалт зохион байгуулан ажиллаж байна гэж ТЦА-аас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Завьт эргүүл ажиллаж байна

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаагийн байгууллагаас гэмт хэрэг, зөрчил, гомдол, мэдээллийг шуурхай шалгаж шийдвэрлэх, иргэдэд туслах, үйлчлэх зорилгоор байнгын 24 цагийн 3 пост, мөрдөн шалгах болон хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах бүлгийг Төв цэнгэлдэх, Хүй долоо худгийн орчимд ажиллуулж байна.

Үүний зэрэгцээ Нийслэлийн Онцгой байдлын газартай хамтран Туулын голын Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл голын эрэг дагуу хэв журмын болон завьт эргүүл ажиллаж байгаа юм. 2019 оны зургаадугаар сараас хойш 5 иргэн анхаарал, сонор сэрэмжгүй байдлаас болж амь насаа алдаад байгаа билээ.

Иргэд та бүхэн баяр наадмын өдрүүдэд гол усны аюулаас урьдчилан сэргийлж, бага насны хүүхдээ хараа хяналттай байлгаж, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ спорт

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа эхэллээ. Дөрвийн давааны оноолтыг танилцуулья:

Дархан аварга Г.Өсөхбаяр /Архангай/ – цэргийн заан О.Батжаргал /Завхан/

Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/ -аймгийн арслан Н.Энхжаргал /Сэлэнгэ/

Улсын аварга Г.Эрхэмбаяр /Сэлэнгэ/ – аймгийн заан Э.Энх-Амгалан /Булган/

Улсын аварга Н.Батсуурь /Увс/ – аймгийн арслан О.Цэцэнцэнгэл /Хэнтий/

Улсын аварга С.Мөнхбат /Увс/ – аймгийн арслан Э.Сумъяабат /Булган/

Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – аймгийн арслан Д.Аззаяа /Хэнтий/

Улсын арслан Э.Оюунболд /Хэнтий/ – аймгийн арслан П.Батсүх /Завхан/

Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ – аймгийн арслан Т.Сайханжаргал /Говь-Алтай/

Улсын арслан Р.Пүрэвдагва /Архангай/ – аймгийн арслан Ц.Сандагдорж /Хөвсгөл/

Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/ – аймгийн арслан Б.Бат-Орших /Баянхонгор/

Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ /Говь-Алтай/ – аймгийн арслан Н.Мустафа /Баян-Өлгий/

Categories
мэдээ спорт

Аймгийн хурц арслан Э.Ууганбаяр дөрвийн даваанд үлдлээ

Image result for 3-н даваа

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн гурвын давааны нугалаанд аймгийн арслан У.Береке, Ц.Сандагдорж, Э.Мөнхбаатар, Д.Хүдэрбулга, Э.Ууганбаяр, Б.Түмэндэмбэрэл нар үлдээд байсан. Аймгийн арслангуудаас Ц.Сандагдорж У.Берекекээр, Э.Мөнхбаатар Д.Хүдэрбулгаар гурав давж начны даваанд нэг алхам ойртлоо. Гурвын даваанд тунаж үлдсэн аймгийн хурц арслан Э.Ууганбаяр, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл нарын барилдаан сонирхолтой болж Төв аймгийн харьяат, аймгийн хурц арслан Э.Ууганбаяр давлаа.

Тун удахгүй гурвын даваа өндөрлөж, дөрвийн давааны дүйц гарна.

Аймгийн арслан У.Береке /Баян-Өлгий/ – аймгийн арслан Ц.Сандагдорж /Хөвсгөл/

Аймгийн арслан Э.Мөнхбаатар /Говьсүмбэр/ – аймгийн арслан Д.Хүдэрбулга /Төв/

Аймгийн арслан Э.Ууганбаяр /Төв/ – аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл /Булган/ /тунав/