Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх соёолонгийн түрүү авсан галаар зочлов

“Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны Соёолон насны морины уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатарын хамтаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж сонирхов. Соёолонгийн уралдааны түрүү магнайд Нийслэл хот, Сэлэнгэ аймгийн алдарт уяач, Нийслэлийн Морин спорт, уяачдын холбооны дэд тэргүүн Давгасамбуугийн Очирсүрэнгийн Мөнгөн хошуут зээрд соёолон хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Д. Очирсүрэнгийн уяж түрүүлгэсэн соёолонгийн галаар зочилж, уяач, унаач хүүхдэд баяр хүргэж, гарын бэлэг гардуулан ерөөлийн үг хэлэв.

Үндэсний их баяр наадам бол Монголчууд бидний тусгаар тогтнолын баяр юм. Түүний салшгүй нэг хэсэг нь хурдан морины уралдаан билээ. Үүгээр дамжуулан Дэлхийн улс орнуудад түүх соёл, уламжлалаа сурталчилж, хойч үе, үр хүүхдээ үндэсний онцлог соёлоороо дархлаажуулж байгаа явдал. Өргөн дэлгэр, шим арвинт, уудам сайхан эх оронд амьдардаг Монголчууд бид азтай хүмүүс. Иргэний дайнтай улс орнуудад энхийг сахиулж байгаа дайчидтайгаа уулзахад тэд; Ийм сайхан энх амгалан, элбэг арвин, уудам дэлгэр, эвтэй найртай, элэг бүтэн, дайн дажингүй, өлсгөлөн гачлангүй улсын иргэн нь болсноороо бид хувь ерөөлтэй. Манай эх орон үнэхээр иргэд нь аз жаргалтай сайхан орон шүү гэж хэлж байв. Иймд хүн бүр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, дор бүрнээ хичээх хэрэгтэй гэж баярын энэ өдөр наадамчин олноосоо хүсье гэж Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх хэллээ. Түрүү магнайд хурдалсан Мөнгөн хошуут зээрд соёолонг 11 настай О. Өсөхбаяр хүү унаж хурдлуулсан байна. Сэлэнгэ аймгийн алдарт уяач Д.Очирсүрэн 2018 оны Үндэсний их баяр наадмаар шүдлэн насны моринуралдаанд хурдан хүлгээ айрагдуулж байжээ.

Categories
мэдээ үндэсний-бөx

Хүчит бөхийн барилдааны 5-ын даваанд ам авсан байдал

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны ТАВЫН даваа тун удахгүй эхлэх гэж байна. Тавын даваанд ам авсан байдлыг танилцуулбал:

У.ав Ч.Санжаадамба-Ц.з Батжаргал

У.ав Г.Эрхэмбаяр- А.а Баярбаатар
У.ав Н.Батсуурь- У.н Ганхуяг
У.ав С.Мөнхбат-А.а Мөнхбат
У.ар П.Бүрэнтөгс-А.а Бадамгарав
У.ар Э.Оюунболд- А.а Мустафа
У.ар Ц. Содномдорж- У.н Одбаяр
У.г Б.Гончигдамба- А.а Тайван
У.з Н.Жаргалбаяр- А.а Ням-Эрдэнэ
У.х Б.Бат-Өлзий- А.а Давааням
У.х Х.Гантулга- У.н Амарзаяа
У.х М.Бадарч- А.а Бат-Амгалан
У.х О.Хангай- У.н Цэрэнтогтох
У.ө.и.н Э.Энхбат- А.а Цэдэнсодном
У.н Д.Анар-У.н Амарсайхан
А.х.а Б.Орхонбаяр- А.а Сандагдорж нар тунажээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 27-28-нд “Зүүн бүсийн хурд-2019” наадам болно

“Зүүн бүсийн хурд-2019” наадам долдугаар сарын 27-28-нд Дорнод аймагт болно. Түүнчлэн тус наадмын хүрээнд Ардын хувьсгалын 98 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх аж. Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, дээрх баяр наадмыг зохион байгуулах хороо, Монголын морин спорт, уяачдын холбооны Дорнод аймаг дахь салбар “Зүүн бүсийн хурд-2019” наадмын логоны уралдаан зарласан бөгөөд Улаанбаатар хотын оролцогч, дизайнер Г.Баясалын бүтээл шалгарчээ.

Categories
мэдээ нийгэм

Ах дүү нар нэгийгээ хутгалан амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ

Наадмын эхний өдөр нийслэл хотын хэмжээнд 1400 гаруй дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Үүнээс зөрчлийн 754, гэмт хэргийн 56, зам тээврийн 94, бусад 836 дуудлага ирсэн байна. Бусдыг санаатай алах гэмт хэрэг гарчээ. Сүхбаатар дүүргийн I хороонд ах дүү нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж нэгийгээ хутгалан амь насыг хөнөөсөн хэрэг гарчээ. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлжээ. Мөн дээрэмдэх гэмт хэрэг нэг, хулгайлах дөрвөн гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Categories
мэдээ спорт

Үндэсний хасаа харваанд оноогоор тэргүүлж буй эрэгтэй, эмэгтэй харваачид

Үндэсний хасаа харвааны урьдчилсан байдлаар оноогоор тэргүүлж буй эрэгтэй, эмэгтэй тус бүр 16 харваач.

Эрэгтэй харваачид

  1. “Зуун мэргэн” спорт клубын тамирчин, Аймгийн мэргэн, спортын мастер Э.Цогбаяр 35 оноо
  2. “Хангарьд” спорт клубын тамирчин, Аймгийн мэргэн, спортын мастер Э.Ганчулуун 35 оноо
  3. “Хангарьд” спорт клубын тамирчин, Даяар дуурсах мэргэн Л.Отгонбаяр 34 оноо
  4. “Ховд” спортын клубын тамирчин, Аймгийн мэргэн, спортын мастер Ч.Жаргалсайхан 33 оноо
  5. “Ховд” спортын клубын тамирчин, Аймгийн мэргэн, спортын мастер н.Чулуунбат 33 оноо
  6. “Алдар” спорт клубын тамирчин, спортын мастер Д.Жаргалсайхан 32 оноо
  7. “Хангарьд” спорт клубын тамирчин Г.Содбилэг 32 оноо
  8. “Алдар” спорт клубын гоц харваач Н.Алтансүх 32 оноо
  9. “Ховд” спорт клубын тамирчин Э.Хосбаяр 32 оноо
  10. “Ховд” клубын тамирчин Мөнхнасан 32 оноо
  11. “Бурхан халдун” клубын Дархан мэргэн Ц.Хүдэрчулуун 31 оноо
  12. “Хүч” спорт хорооны тамирчин Даян мэргэн Ц.Баасанхүү 31 оноо
  13. “Хөвсгөл” клубын тамирчин Улсын мэргэн Ш.Гансүх 31 оноо
  14. “Мондэ” клубын тамирчин, Улсын мэргэн Х.Болдбаатар 31 оноо
  15. “Хангарьд” клубын тамирчин, Аймгийн мэргэн Н.Өлзийхутаг 31 оноо
  16. “Хилчин ” клубын тамирчин, Аймгийн мэргэн н.Мянганбуу 31 оноо

Эмэгтэй тамирчид

  1. Дундговь аймгийн мэргэн, спортын мастер Ц.Энхтуяа 33 оноо
  2. “Цахиур” клубын тамирчин, аймгийн мэргэн Ө.Хатанболор 33 оноо
  3. “Мондэ” клубын тамирчин Улсын мэргэн н.Бадам-Очир 32 оноо
  4. “Мондэ” клубын тамирчин, Гарамгай харваач Ч.Гандаваа 31 оноо
  5. “Петровис” компанийн тамирчин, спортын мастер Б.Баярцэцэг 31 оноо
  6. “Хилчин” спорт клубын тамирчин Х.Даваацэцэг 31 оноо
  7. “Мэргэн зэв” спорт клубын тамирчин Улсын мэргэн Г.Батзаяа 30 оноо
  8. “Өмнөгов аймгийн Гоц харваач О.Чинзүрх 30 оноо
  9. Багануур дүүргийн мэргэн, спортын мастер М.Мөнхцэцэг 30 оноо
  10. Дорноговь аймгийн мэргэн н.Дуламсүрэн 30 оноо
  11. “Алтандуулга” спорт клубын тамирчин н.Баттуяа 30 оноо
  12. “Петровис” компанийн тамирчин, залуу харваач Ю.Мөнхчимэг 30 оноо
  13. “Хилчин” спорт клубын тамирчин н.Чанцалмаа 30 оноо
  14. Өмнөговь аймгийн мэргэн, Улсын мэргэн С.Баярмаа 29 оноо
  15. “Петровис” компанийн Гарамгай харваач Б.Аззаяа 29 оноо
  16. Өмнөговь аймгийн спортын мастер С.Батчимэг 29 оноо
Categories
мэдээ нийгэм

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, нэгнийхээ аминд хүрчээ

2019 оны долдугаар сарын 11-нээс 12-ныг шилжих шөнө буюу наадмын эхний өдөр нийслэл хотын хэмжээнд 1400 гаруй дуудлага цагдаагийн байгууллагад ирсэн байна. Үүнээс зөрчлийн 754, гэмт хэргийн 56, зам тээврийн 94, бусад 836 дуудлага ирсэн байна. Үүнээс бусдыг санаатай алах гэмт хэрэг гарсан. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд ах дүү нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж нэгнийгээ хутгалан амь насыг хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ. Уг хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлсэн. Мөн дээрэмдэх гэмт хэрэг нэг, хулгайлах дөрвөн гэмт хэрэг бүртгэгдсэн аж.

Categories
мэдээ нийгэм

Усанд живсэн хүний цогцос олджээ

Үер усны осолтой холбоотойгоор хоёр хүн амь насаа алдсан хэрэг гарсан байна. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Гачуурт орчимд 26 настай эрэгтэй амарч зугаалж яваад усанд живж амиа алдсан бол Хан-Уул дүүрэг Яармагийн орчимд 40 настай эрэгтэй мөн живж амь насаа алдсан. Өнөөдөр /2019.07.12/ өглөө Сонсголонгийн гүүрний орчимд нас хүйс нь тодорхойгүй эрэгтэй хүний цогцос усанд живсэн байдалтай олдсон. Одоогоор хэргийн газрын үзлэг явуулж байна. Тэгэхээр цагдаагийн байгууллагаас завьт эргүүл арга хэмжээг зохион байгуулж буй. Энэ хүрээнд Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос, Сонсголонгийн гүүрний орчимд эргүүлийн ажиллагаа явуулж байгаа. Иймээс иргэд та бүхэн үер усны аюулаас болгоомжлохыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Categories
мэдээ нийгэм

540 гаруй харваач цэц мэргэнээ сорьж байна

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын түүхэн яруу алдарт 98 жилийн ойн баяр наадамд 360 эрэгтэй харваач, 180 эмэгтэй харваач цэц мэргэнээ сорьж байна.
Монголын үндэсний сурын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Наранбаярын хэлснээр энэ жил 780 харваач наадамд оролцох хүсэлт тавьснаас Улсын аварга шалгаруулах тэмцээний онооны эрэмбээр 540 харваачийг сонгож оролцуулж байгаа ажээ. Мөн залуу харваачдын тоо өмнөх жилээс нэмэгдэж 104 шинэ залуу харваач бүртгүүлсэн юм байна. Одоо ахмад харваачид цэц мэргэнээ сорьж байна. Сурвын харвааны дүн өнөө орой гарна.

Categories
мэдээ спорт

Г.Чинзоригийн халтар даага түрүүллээ

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан дааганы уралдааны түрүү магнай тодорлоо.

Хурдан дааганы түрүү магнайд Сүхбаатар аймгийн Дарьганга сумын аймгийн алдарт уяач Гончигийн Чинзоригийн халтар даага орлоо. Халтар даагыг 545 дугаартай, 10 настай Одончимэгийн Баяржавхлан хүү унаж хурдлууллаа.

Аман хүзүүнд Архангай аймгийн Хотонт сумын уяач Дуламсүрэнгийн Лхагвасүрэнгийн хурдан халиун хурдаллаа. Халиун даагыг 300 дугаартай, 9 настай Баттөрийн Төрболд хүү унажээ.

Айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат, аймгийн алдарт уяач Сүхбаатарын Батмөнхийн хээр даага давхилаа. Хээр даагыг 19 дугаартай, 13 настай Батсайханы Хатансайхан унажээ.

Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Жаргалтулгын Эрдэнэбатын хүрэн халзан даага хурдаллаа. Хүрэн халзан даагыг 57 дугаартай 12 настай Баярцэцэгийн Мягмарцэрэн унаж хурдалжээ.

Айргийн тавд Төв аймгийн Баян сумын уяач Баасансүрэнгийн Нямжавын хул даага хурдалсан. Хул даагыг 717 дугаартай, 9 настай Буян-Оршихын Энхбаяр хүү унасан байна.

Categories
мэдээ нийгэм

Халаасны хулгайгаас сэрэмжлүүлж байна

Баяр наадмын өдрүүдэд халаасны хулгайчид өөрсдийн үйл ажиллагаагаа эрчимжүүлдэг. Тиймээс цагдаагийн байгууллагаас иргэдийг сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Түүнчлэн цагдаагийн албан хаагчид гэмт хэрэгтэй тэмцэх үүднээс Төв цэнгэлдэх хүрээлэн, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Богд хааны ордон музей, Гандан, Сүхбаатарын талбай тэргүүтэй жуулчин хийгээд дотоодын иргэд олноороо цугладаг газар эргүүл хийж байгаа аж. Дашрамд дурдахад, энэ оны эхний хагас жилийн байдлаар нийслэлд 11698 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 3649 буюу 31.1 хувийг хулгайлах гэмт хэрэг эзэлж байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2214-өөр буюу 37.8 хувиар буурсан байна.