Categories
мэдээ спорт

​Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ


Улсын начин цолны болзол хангасан аймгийн арслан цолтнуудыг аварга, арслангууд амлан авлаа. Улсын харцага Б.Бат-Өлзий, Улсын начин Д.Анар нарыг хэн ч авалгүй туналаа.

ЗУРГААГИЙН ДАВАА:

Улсын аварга Ч.Санжаадамба /Архангай/– аймгийн арслан А.Давааням /Хөвсгөл/

Улсын аварга Н.Батсуурь /Увс/ – аймгийн арслан Ж.Бат-Эрдэнэ /Увс/

Улсын аварга С.Мөнхбат /Увс/ – аймгийн арслан Н.Баярбаатар /Сэлэнгэ/

Улсын арслан П.Бүрэнтөгс /Увс/ – Улсын начин Э.Энхбат /Булган/

Улсын арслан Э.Оюунболд /хэнтий/ – аймгийн арслан Б.Цэдэнсодном /Өвөрхангай/

Улсын арслан Ц.Содномдорж /Хөвсгөл/ – аймгийн хурц арслан Б.Орхонбаяр /Сэлэнгэ/

Улсын гарьд Б.Гончигдамба /Завхан/ – улсын начин Д.Цэрэнтогтох /Баянхонгор/

Улсын харцага Б.Бат-Өлзий /Ховд/ – Улсын начин Д.Анар /Дорнод/

Categories
мэдээ нийгэм

Тарваган тахал өвчнөөс сэргийлье

Categories
мэдээ нийгэм

Ахмадын шагай харваанд Хэнтий аймгаас аваргаллаа

Тулгар төр байгуулагдсаны 2228 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын ахмадын шагай харваа амжилттай боллоо. Үндэсний шагай харваан ахмадын ангилалд Хэнтий аймгийн Ж.Бүрнээ ахлагчтай баг түрүүлэв.

Үндэсний шагай харвааны ахмадын ангилалд тэргүүн байр эзэлсэн Хэнтий аймгийн багийн ахлагч Ж.Бүрнээ “Үе тэнгээрээ сайхан тоглож түрүүллээ. Баяртай байна. Би өдгөө 75 настай. Багийнхаа хамгийн ахмад нь. Манай багт дандаа 60-аас дээш насныхан байна” хэмээв.

Шагай харвааны ахмадын төрөлд нийт 12 баг орсон бөгөөд түрүүлсэн баг 11 тоглолт хийсний эцэст алтан медалийг хүртсэн юм.

Ахмадын шагай харваанд:

  • Тэргүүн байранд Хэнтий аймгийн Ж.Бүрнээ ахлагчтай баг
  • Дэд байранд Сэлэнгэ аймгийн Д.Пүрэв ахлагчтай баг
  • Хүрэл медал буюу гуравдугаар байранд Дорноговь аймгийн Ч.Гомбо ахлагчтай баг
  • Дөрөвдүгээр байранд Дундговь аймгийн Г.Тулга ахлагчтай баг тус тус байр эзлэв.
Categories
мэдээ нийгэм

Муудсан махыг хураан авч устгалд оруулжээ

Image result for Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

НМХГ-ын 400 гаруй байцаагч Төв цэнгэлдэх хүрээлэнд ажиллаж байгаа аж. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдрийн байдлаар нийт 63 улсын байцаагч Төв цэнгэлдэх хүрээлэнд үйл ажиллагаа явуулж байгаа 400 гаруй аж ахуй нэгж байгууллагын хоол үйлдвэрлэл, худалдаа, тоглоомын газрын үйл ажиллагаанд хяналт тавин ажиллаж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар 30 гаруй иргэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг зогсоож мөн Сүхбаатар дүүргийн 45 лангуунаас таван кг муудсан махыг хурааж, устгалд оруулжээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Х.Баттулга тод манлай уяач О.Батбилэгийн галаар зочиллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хүй долоон худагт байрлаж буй Дорнод аймгийн Баянтүмэн сумын харьяат Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэгийн галаар зочиллоо.

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмын азарганы уралдаанд 163 хурдан азарга шандсаа сорьж, Монгол Улсын Тод манлай уяач О.Батбилэгийн зээрд халзан азарга түрүү магнайд хурдалсан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тод манлай уяач О.Батбилэгийн галаар зочлохдоо зээрд халзан азарга нь түрүүлж, наадамчин олноо баясгасанд нь баяр хүргэж, хөөрөг зөрүүлсэн юм. Энэ үеэр улсын тод манлай уяач О.Батбилэг Төрийн тэргүүн морилон саатаж байгаад бэлэгшээж, “…Дорнод аймгийн Баянтүмэн суманд мал очоод 10 гаруй жил болж байна. Энэ жил Цээл, Бурхант ууланд уяа гарч, Налайхын урд Буурлын давааны энгэрээр байрлаж сунгаандаа оролцсон. 10-аадхан хоногийн дараа Их хурд болно. Өмнө нь манай хээр азарга Их хурдад түрүүлж байсан юм. Энэ жил халзан азарга маань наадамд түрүүллээ” хэмээн наадмын сонин сайхнаас хуучиллаа.

Categories
мэдээ спорт

Аймгийн арслан Н.Баярбаатар Улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж Улсын начин цолны болзол хангалаа

Аймгийн арслан Б.Цэдэнсодном Улсын харцага Х.Гантулгаар, аймгийн арслан Н.Баярбаатар Улсын аварга Г.Эрхэмбаяраар тав давж Улсын начин цолны болзол хангалаа. Тавын даваанд тунасан аймгийн арслан Б.Орхонбаяр, аймгийн арслан Ц.Сандагдорж нарын барилдаан үзүүштэй болж Б.Орхонбаяр давж, Улсын начин цолны болзол хангалаа. Аймгийн арслан Б.Цэдэнсодном, Н.Баярбаатар, Б.Орхонбаяр нар давж, Улсын начин цолонд хүрлээ. Аймгийн арслан Давааням У.Н Бадарчаар тав давж улсын начин цолны болзол хангалаа.

Categories
мэдээ нийгэм

Хоносон хуушуур худалдаалах гэж байсныг илрүүлжээ

НМХГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд наадамчин олонд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдал, стандартын шаардлага хангасан чанартай, соёлтой үйлчилгээ үзүүлэх зорилгоор баяр наадмын үеэр нийт 610 зөвшөөрөгдсөн цэгт 400 улсын байцаагч байнгын урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байгаа талаар бид мэдээлсэн. Тус шалгалтаар өнөөдрийн байдлаар Төв Цэнгэлдэх хүрээлэнд- зөвшөөрөлгүй, гар дээрээс худалдаа хийж буй таван иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, дэвтэргүй 40 ажилтныг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хоригложээ. Мөн нэг ААН-ын муудсан 5 кг хонины махыг хурааж устгасан байна. Мөн 7 ААНБ, 2 иргэний цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдлыг хангуулж, 1 иргэний ашиглалтын шаардлага хангахгүй цахилгааны утсыг хураажээ. Харин Хүй долоон худагт зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан 6 иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, хуурамч дэвтэртэй 5 ажилтныг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглосон байна. Хоол үйлдвэрлэлийн зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж согтууруулах ундаа зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн архи-32 ш, пиво 25 ш хураан авчээ. Мөн нэг ААН хоносон 85 хуушуур худалдаалах гэж байсныг газар дээр нь устгалд оруусан аж. Түүнчлэн 17 ААН ил задгай гал түлж үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг таслан зогсоож, 0.0035 мм-ээс доош 414 ш нийлэг гялгар уутыг хураан авсан байна. Хуушуур хийхээр бэлдсэн 12 махны дээж, худалдан борлуулж байгаа айрагны 3 дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулжээ. Мөн 10.9 кг хуршиж, хальс нь ногоорсон махыг хураан устгасан байна.

Categories
мэдээ улс-төр

Сурын талбай, шагайн асарт зочлов

“Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмын энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх сурын талбай, шагайн асарт зочилж наадамчин олонд баярын мэнд хүргэв.



Categories
мэдээ нийгэм

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн зам хаана

Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай автозамын барилгын ажлыг хийж гүйцэтгэхдээ холбогдуулан Завхан аймгийн Алдархаан, Идэр, Яруу сумдын нутаг дэвсгэр дэх Загастайн давааны дээрх чиглэлийн замыг 2019.07.13-2019.09.01-ний өдрийг хүртэл, Алдархаан сумын Чигэстэй багаас Загастай баг хүртэлх 37 км автозамыг 2019.09.01-2019.11.01-ний өдөр хүртэл хаана.

imageimage


Categories
мэдээ улс-төр

БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань-ийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Дэд дарга Ван Чишань-ийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө.

Айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань нар хэлэлцээ хийж, хоёр талын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцсон.

БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзсан юм.

Мөн тэрбээр Монголын соёл, түүх, зан заншилтай танилцаж, Үндэсний их баяр наадмын нээлт болон сур, шагайн харвааг үзэж сонирхлоо.

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин болон албаны бусад хүмүүс БНХАУ-ын Дэд дарга Ван Чишань-ийг “Чингис Хаан” олон улсын нисэх буудалд үдэж мордууллаа.