Categories
мэдээ спорт

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар үндэсний сурын харваачдад улсын цол олгов

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харвааны тэмцээнд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн харваачдад улсын цол олголоо.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж танилцуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын цолны үнэмлэх, тэмдгийг нь гардуулан өгөв.

Үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас,

  • 40 сумнаас 39 онож түрүүлсэн Төв аймгийн Зуунмод сумын уугуул, Төв аймгийн үндэсний сурын “Зуун мэргэн” холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Энхтунгалагийн Цогбаярт Монгол Улсын “Мэргэн” цол,
  • 40 сумнаас 38 онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ийн ил уурхайн ажилтан, “Хангарьд” спорт клубын харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Эрдэнэбатын Ганчулуунд Монгол Улсын “Гарамгай харваач” цол,
  • 40 сумнаас 37 онож гуравдугаар байр эзэлсэн Ховд аймгийн Дуут сумын уугуул, “Зэлмэ” сурын холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Дансрангийн Чулуунбатад Монгол Улсын гоц харваач цол олголоо.

Үндэсний сурын харваанд эмэгтэй харваачдаас,

  • 40 сумнаас 37 онож түрүүлсэн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, Цахир багийн харваач Өрнөхийн Хатанболорт Монгол Улсын “Мэргэн” цол,
  • 40 сумнаас 33 сум онож гуравдугаар байр эзэлсэн Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, Хан-Уул дүүргийн харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн, Батбаатарын Баярцэцэгт Монгол Улсын “Гоц харваач” цол тус тус олгов.

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын шагайн харваан төрөлд нэг, хоёр, гуравдугаар байр эзэлсэн багийн тамирчдад шагнал гардууллаа.



Categories
мэдээ спорт

Хүчит бөхийн барилдааны долоогийн давааны ам авсан байдал

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн давааны ам авсан байдал.

Улсын начин Д.Анар энэхүү даваанд давсан тохиолдолд Улсын заан цолны болзол хангах юм.

У.ав Ч.Санжаадамба – У.г Б.Гончигдамба

У.ав Н.Батсуурь – У.ав С.Мөнхбат

У.ар П.Бүрэнтөгс – У.ар Ц.Содномдорж

У.ар Э.Оюунболд – У.н Д.Анар нар тунажээ.

Categories
мэдээ нийгэм

167 эх амаржиж 86 хүү, 81 охин мэндэлжээ

Image result for Амаржих газар

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр эрүүл мэндийн салбарынхан бэлэн байдалд ажиллаж байгаа. VII сарын 11-нд улсын хэмжээнд 167 эх амаржиж 86 хүү, 81 охин мэндэлсэн байна. Эрүүл мэндийн байгууллагад 5,732 иргэн хандсанаас эмнэлэгт хэвтэх шаардлагатай 964 иргэнийг хэвтүүлж тусламж үзүүлжээ. Түргэн тусламжийн дуудлагаар 1,657 иргэнд үйлчилжээ.

Categories
мэдээ спорт

​“Зүүн бүсийн хурд-2019” наадам болно

“Зүүн бүсийн хурд-2019” наадам VII сарын 27-28-нд Дорнод аймагт болно. Тус наадмын хүрээнд Ардын хувьсгалын 98 жилийн ой, Дорнод аймаг байгуулагдсаны 88 жилийн ойн баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газар, баяр наадмыг зохион байгуулах хороо, Монголын морин спорт, уяачдын холбооны Дорнод аймаг дахь салбараас “Зүүн бүсийн хурд-2019” наадмын логоны уралдааныг зарлажээ. Уг уралдаанд дизайнер Г.Баясалын бүтээл шалгарчээ.

Categories
мэдээ нийгэм

Шагайн харвааны шилдгүүд тодорлоо

Үндэсний их баяр наадмын шагайн харваа өнөөдөр шилдгүүдээ тодрууллаа. Шагайн харваанд 96 багийн нийт 798 харваач цэц мэргэнээ сорьжээ. Тухайлбал, ахмадын 12 баг, залуусын 84 баг оролцсон юм.

  • Нэгдүгээр байрт, УБТЗ-ын Л.Болд ахлагчтай баг;
  • Хоёрдугаар байрт, АПУ ХХК-ын С.Ямааранд ахлагчтай баг;
  • Гуравдугаар байрт, Өмнөговь аймгийн Б.Түвшинбаяр ахлагчтай баг тус тус эзэлжээ. Энэ жилийн хамгийн өндөр настай харваач нь Хэнтий аймгийн харьяат 86 настай М.Дагвадорж гуай байсан бол хамгийн залуу харваач Өмнөговь аймгаас ирж оролцож буй 16 настай н.Өсөхбаяр байв. Мөн улсын цолтой 300 гаруй харваач тэмцээнд оролцсон байна.

Categories
мэдээ спорт

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа дууслаа

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа дууслаа. Долоогийн даваанд Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь, С.Мөнхбат, Улсын арслан П.Бүрэнтөгс, Э.Оюунболд, Ц.Содномдорж болон Улсын гарьд Б.Гончигдамба, харцага цолны болзол хангасан Улсын начин Д.Анар нар үлдлээ. Одоо Үндэсний их баяр наадмын хурдан морь, сур харвааны шагнал гардуулах арга хэмжээ Төв цэнгэлдэх хүрээлэнд болж байна.

Categories
мэдээ спорт

Улсын аварга С.Мөнхбат аймгийн арслан Н.Баярбаатараар шөвгөрлөө

Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа үргэлжилж байна. Улсын аварга С.Мөнхбат Сэлэнгэ аймгийн арслан Н.Баярбаатарыг давж шөвгөрлөө.

Улсын арслан Э.Оюунболд аймгийн арслан Б.Цэдэнсодномоор шөвгөрлөө. Улсын арслан П.Бүрэнтөгс Улсын начин Э.Энхбатаар, Улсын гарьд Б.Гончигдамба улсын начин Д.Цэрэнтогтохоор шөвшөрлөө. Мөн Улсын начин Д.Анар Улсын харцага Б.Бат-Өлзийгөөр Харцага цолны болзол хангалаа.

Categories
мэдээ спорт

Улсын аварга Ч.Санжаадамба, Н.Батсуурь нар шөвгийн наймд үлдлээ

Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Улсын аварга Ч.Санжаадамба начны болзол шинээр хангасан аймгийн арслан А.Даваанямаар, улсын аварга Н.Батсуурь аймгийн арслан Ж.Ням-Эрдэнэ нарыг давж шөвгийн наймд үлдлээ. Мөн Улсын арслан Э.Оюунболд аймгийн арслан Б.Цэдэнсодномоор шөвгөрлөө. Улсын арслан П.Бүрэнтөгс Улсын начин Э.Энхбатаар зургаа давж шөвгөрлөө.

Categories
мэдээ спорт

Ц.Содномдорж Б.Орхонбаярыг давж, шөвгийн наймд үлдлээ

Үндэсний их баяр наадмын Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Улсын арслан Ц.Содномдорж начны болзол хангасан аймгийн хурц арслан Б.Орхонбаярыг давж, шөвгийн наймд үлдлээ.

Categories
мэдээ нийгэм

МХЕГ: Гарал үүсэл нь тодорхойгүй хүнсний бүтээгдэхүүн авахгүй байхыг анхааруулж байна

Баяр наадмын үеэр НМХГ-аас Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоо худаг, Сүхбаатарын талбай, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Үндэсний соёл амралтын хүрээлэнд нийт 610 зөвшөөрөгдсөн цэгт 400 улсын байцаагч байнгын урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна.

Шалгалтаар 2019.07.12-ний 13 цагийн байдлаар:

Төв Цэнгэлдэх хүрээлэнд- Зөвшөөрөлгүй, гар дээрээс худалдаа хийж буй таван иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй 40 ажилтныг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглож, нэг аж ахуйн нэгж муудсан таван килограмм хонины махыг хурааж устгасан байна.

Мөн долоон ААНБ, хоёр иргэний цахилгаан дамжуулах утасны аюулгүй байдлыг хангуулж, нэг иргэний ашиглалтын шаардлага хангахгүй цахилгааны утсыг хурааж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

Хүй долоо худагт

– Зөвшөөрөлгүй худалдаа эрхэлж байсан зургаан иргэний үйл ажиллагааг таслан зогсоож, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамрагдаагүй, хуурамч дэвтэртэй таван ажилтныг хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд оролцохыг хориглолоо.

Хоол үйлдвэрлэлийн зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж согтууруулах ундаа зөвшөөрөлгүй худалдан борлуулж байсан зөрчлийг илрүүлэн 32 архи, 25 пиво хураан авч, нэг аж ахуйн нэгж хоносон 85 хуушуур худалдаалах гэж байсныг газар дээр нь устгалд оруулсан байна.

Мөн 17 аж ахуйн нэгж ил задгай гал түлж үйл ажиллагаа явуулж байсан зөрчлийг таслан зогсоож, 0.0035мм-ээс доош 414ш нийлэг гялгар уутыг хураав.

Хуушуур хийхээр бэлдсэн 12 махны дээж, худалдан борлуулж байгаа айрагны гурван дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулан, хуршиж, хальс нь ногоорсон 10,9кг махыг хураан устгасан

Таван ААН-ын цахилгааны утасны аюулгүй байдлыг хангуулан, 22 ААН-ын ашиглаж байсан стандартын шаардлагад нийцэхгүй уртасгагч, разетка зэргийг солиулж, гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажиллажээ.

Иймд наадамчин олныг гарал үүсэл нь тодорхойгүй ил задгай гар дээрээс худалдан борлуулж буй хүнсний бүтээгдэхүүн худалдан авахгүй байхыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байгууллагаас анхааруулж байна.