Categories
мэдээ нийгэм

Үндэсний их баяр наадмын 7-р сарын 13-ны хөтөлбөр

Related image

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өнөөдрийн хөтөлбөрийг танилцуулж байна.

07.00-09.30 Эрлийз дээд насны морьдын уралдаан – Хүй долоон худагт

09.00-14.00 Жороо морины тойргийн уралдаан

10.30-12.30 Эрлийз дунд насны морьдын уралдаан

13.00-13.10 Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга Ө.Энхтүвшин уяачдын наадмыг нээнэ.

13.10-13.30 Уяачдын наадмын нээлтэд зориулсан урлагийн тоглолт /тусгай хөтөлбөрөөр/

13.30-14.20 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа

13.30-15.30 Эрлийз бага насны морьдын уралдаан

14.20-14.30 Үндэсний их баяр наадамд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд бай шагнал, цолны чимэг хүртсэн бөхчүүдэд үнэмлэх гардуулна.

14.30-15.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа

15.20-15.30 Урлагийн тоглолт

15.30-16.30 Хүчит бөхийн барилдааны гурав, дөрвийн даваа

16.30-16.40 Урлагийн тоглолт

16.40-17.00 Хүчит бөхийн барилдааны тавын даваа

17.00-17.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж шагнал гардуулна.

17.30-18.00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа

18.00-18.30 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа

18.30-.18.50 Хүчит бөхийн барилдаанд түрүүлсэн, үзүүрлэсэн, шөвгөрсөн бөхчүүдэд шагнал гардуулна.

18.50-19.00 Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны Хурдан морины салбар хорооны дарга, Бригадын генерал Х.Батбилэг Уяачдын наадмыг хаана.

Мөн өнөөдөр 18:00 цагт “Наадам Улаанбаатар-Сөүл” фестиваль АСА циркийн талбайд болно.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын арслан Э.Оюунболд Төрийн их баяр наадамд ес даван түрүүлж аварга цолны болзол хангалаа

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны есийн даваанд Улсын арслан Э.Оюунболд Улсын аварга Н.Батсуурийг өвдөг шороодуулан түрүүлж Монгол Улсын аварга цолны болзлыг хангалаа. Улсын аварга Э.Оюунболд ийнхүү төрийн их баяр наадамд хоёр дахиа түрүүллээ.

Categories
мэдээ спорт

Улсын аварга Н.Батсуурь Улсын гарьд Б.Гончигдамбыг өвдөг шороодуулан үзүүр түрүүнд үлдлээ

Image result for Батсуурь

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваанд Улсын аварга Н.Батсуурь Улсын гарьд Б.Гончигдамбыг өвдөг шороодуулан үзүүр түрүүнд үлдлээ.

Categories
мэдээ спорт

Улсын арслан Э.Оюунболд үзүүр түрүү булаалдахаар үлдлээ

Image result for оюунболд арслан

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваанд Улсын арслан Э.Оюунболд Улсын арслан Ц.Содномдоржоор найм даван үзүүр түрүүнд үлдлээ.

Categories
мэдээ спорт

Наймын даваанд Улсын арслан Э.Оюунболд Улсын арслан Ц.Содномдорж нар туналаа

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны наймын даваанд Улсын аварга Н.Батсуурь Улсын гарьд Б.Гончигдамбыг амлан авч. Улсын арслан Э.Оюунболд Улсын арслан Ц.Содномдорж нар туналаа.

Categories
мэдээ спорт

Улсын аварга Н.Батсуурь шөвгийн дөрөвт шалгаран үлдлээ

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Улсын аварга Н.Батсуурь Улсын аварга С.Мөнхбатаар долоо даван шөвгийн дөрөвт шалгаран үлдлээ.

Categories
мэдээ нийгэм

Хурдан морины унаач хүүхдүүдэд баяр хүргэж, гарын бэлэг гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмаар азарга, их нас, соёолон, хязаалан, шүдлэн, даага насны хурдан морины уралдаанд унасан хүлгээ түрүү магнай, аман хүзүүнд уралдуулж, айрагдуулсан унаач хүүхдүүдэд гарын бэлгээ гардууллаа. Төрийн тэргүүн унаач хүүхдүүдэд баяр хүргэж, амжилт хүсэн ерөөв.





Categories
мэдээ спорт

Улсын арслан Ц.Содномдорж​ шөвгийн дөрөвт шалгарлаа

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Улсын арслан Ц.Содномдорж Улсын арслан П.Бүрэнтөгсөөр долоо даван шөвгийн дөрөвт шалгарлаа.

Categories
мэдээ спорт

Улсын арслан Э.Оюунболд Улсын начин Д.Анар​аар долоо даван шөвгийн дөрөвт үлдлээ

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Улсын арслан Э.Оюунболд Улсын начин Д.Анараар долоо даван шөвгийн дөрөвт үлдлээ.

Categories
мэдээ спорт

​Улсын гарьд Б.Гончигдамба шөвгийн дөрөвт үлдлээ

Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваанд Улсын гарьд Б.Гончигдамба Улсын аварга Ч.Санжаадамбыг өвдөг шороодуулж шөвгийн дөрөвт үлдлээ.