Categories
мэдээ нийгэм

Уяачдын наадам 13 цагаас эхэлнэ

Одоо 13:00 цагаас Хүй долоон худагт Уяачдын наадам эхлэх гэж байгаа бөгөөд 1500 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа аж. Цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдэд бага насны хүүхэддээ анхаарал тавьж, голын ай сав газруудад амралт зугаалга төлөвлөсөн бол бага насны хүүхдээ голын усанд оруулахгүй байхыг анхааруулж байна. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын ус руу орохгүй байхыг зөвлөж байна. Туул гол орчимд завьт болон морьт эргүүлүүд ажиллуулж буй бөгөөд иргэдэд эргүүлүүдийн зөвлөмж, зөвлөгөөг авахыг зөвлөв. Мөн хөл хөдөлгөөн ихтэй үед иргэдийг хулгайчаас сэрэмжлэхийг анхаарууллаа.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Баяр наадмын соёл урлагийн үзвэрүүд

Баяр наадмын соёл урлагийн үзвэр, үйлчилгээний хөтөлбөрийг танилцуулж байна.

07 дугаар сарын 13-нд

  • 10.00-19.00 “Уяачдын наадам”, “Соёлын наадам” / тусгай хөтөлбөрөөр/

Улсын дуурь бүжгийн эрдмийн театр

07 дугаар сарын 13-нд

  • 19.00 “Best of classics pop opera live concert ”

Түмэн эх чуулга

07 дугаар сарын 10-15 –нд

  • 16.00, 18.00 “Язгуур урлагийн дээжис” тоглолт

Нийслэлийн Улаанбаатар чуулга

07 дугаар сарын 11-15 –нд

  • 18.00 “Colors of Mongolia” тоглолт

Сөүлийн гудамж

07 дугаар сарын 13-нд

  • 18.00 “Наадам Улаанбаатар-Сөүл” фестиваль

Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхим

07 дугаар сарын 10-15 –нд

  • 10.00-18.00 “Монголын сайхан орон” шилдэг бүтээлийн үзэсгэлэн

Монголын уран зургийн галерей

07 дугаар сарын 10-15 –нд

  • 11.00 “Монгол бахархал” гэрэл зургийн үзэсгэлэн

Монголын үндэсний музей

07 дугаар сарын 10-15 –нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгөөр үзэсгэлэн гаргана

Богд хааны ордон музей

07 дугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ. “Даншигийн цуваа” үзэсгэлэн гаргаж язгуур урлагийн тоглолт тоглоно.

Чойжин ламын сүм музей

07 дугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Үлэг гүрвэлийн төв музей

07 дугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ. “Дээлтэй Дино” хөтөлбөр. Дээл өмссөн үзэгчдэд тасалбарын хямдрал, гэр бүлээрээ ирсэн үзэгчдэд “Гэр бүлийн багц”-ын хямдрал үзүүлнэ.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей

07 дугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.Уран зургийн худалдаа гарна.

07 дугаар сарын 08-13-нд

  • 09.00-18.00 Унгар Монголын уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн

Уран зургийн галерей

07 дугаар сарын 08-14–нд

  • 09.00-18.00 Наадамтай холбоотой гэрэл зургийн үзэсгэлэн
  • 09.00-18.00 Уран зургийн галерейн алтан сан хөмрөгөөс “Монголын сайхан орон” үзэсгэлэн

07 дугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Монголын уран зургийн сан хөмрөгийн үзэсгэлэнгээр үйлчилнэ.

Улаанбаатар хотын музей

07 дугаар сарын 10-15–нд

  • 09.00-18.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.

Монгол цэргийн музей

07 дугаар сарын 14, 15–нд

  • 09.00-17.00 Өөрийн сан хөмрөгийн үзмэрээр үйлчилнэ.
Categories
мэдээ нийгэм

Ноцтой ослууд гарч хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэргүүд бүртгэгджээ

Image result for цагдаа

Баярын өдрүүдэд орон нутагт зам тээврийн ноцтой ослууд гарч хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэргүүд бүртгэгдсэн байна.

Дорнод аймаг Цагаан-Овоо суманд хүүхэд машинд дайруулсан гэх мэдээллийг 13-ны өдрийн 06:03-д хүлээн авч шалгахад, тус сумын 5 дугаар багт байх “Гүн цэнгэлэг” нэртэй нуурын эрэг орчимд 25 настай О нь автомашин жолоодон явах үедээ голын эрэг дээр амарч байсан иргэдийн майхныг дайран гарч зургаа болон долоон сартай хоёр эмэгтэй хүүхэд нас барж 3, 11, 25 настай гурван хүн гэмтсэн зам тээврийн ослыг Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

Хэнтий аймаг “Чингис” хотын хаалганы ойролцоо зам тээврийн осол гарсан байна” гэсэн мэдээллийг 12-ны 09:52 цагт шалгахад, 33 настай эмэгтэй Э тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа замын хажуу руу онхолдож, зорчиж явсан 5, 10, 21 настай гурван хүн газар дээрээ нас барж, 28-30 насны хоёр хүн гэмтсэнийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газар шалгаж байна.

Төв аймаг Аргалант сумын нутагт тээврийн хэрэгсэлд хүн дайруулж нас барсан гэсэн мэдээллийг 11-ний өдрийн 20:05 д хүлээн авч шалгахад, 38 настай эмэгтэй А өөрийн тээврийн хэрэгсэлээр нөхөр болох Э /эр,41н/-г мөргөж амь насыг нь хохироосон хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

Иймд жолооч та бүхэн тээврийн хэрэгсэл жолоодохдоо замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Автораллид оролцогчид Хятадыг зорилоо

Торгоны зам 2019″ олон улсын авторалли уралдаан энэ сарын 6-наас 16-ны өдрүүдэд ОХУ,
Монгол, БНХАУ-ын нутаг дэвсгэрийг дамнан болж байна. Уралдаанд 40 улсын 97 тамирчин, 54
автомашин, 16 том оврын ачааны машин, 24 мотоцикл оролцож буй.
Автораллид оролцогчид өчигдрөөс “Мандалговь-Даланзадгад”-ын маршрутаар нийт 412 км
уралдахаар боллоо.
Уралдаанд Катар, Франц, АНУ, ОХУ, Япон зэрэг орны тамирчид төрөлдөө тэргүүлж байна. Мотоциклийн төрөлд дөрвөн эмэгтэй тамирчин оролцож байгаагаас ОХУ-ын тамирчин
Анастасия Нифонтова, Испанийн тамирчин Габриэла Новотнацагт нар уралдааныг
үргэлжлүүлэх боломжгүй болсон бол Испанийн тамирчин Лайя Санс, Монголын тамирчиг
Б.Бат-Ундрал нар тэмцээнийг үргэлжлүүлж байна. Оролцогчид Төв, Мандалговь, Даланзадгад
гэсэн маршрутаар өнөөдөр уралдаж, Гашуунсухайтын боомтоор БНХАУ-ыг зорих юм.

“Торгоны зам 2019” /Silk way Rally/ олон улсын авто ралли уралдааны

ХУВААРЬ:
7.06 – ОХУ – Иркутск /нээлт/

7.08 – Улан-Үдэ

7.09-10 – Улаанбаатар

7.11 – Мандалговь

7.12 – Даланзадгад

7.13 – Баянбулаг боомтоор гарах

7.14 – БНХАУ-Алашань /Alxa Yonqi/

7.16 – Жиаюгуан /Jianguguan, ХААЛТ/

Categories
мэдээ спорт

Монгол Улсын мэргэн харваач хоёроор нэмэгдлээ

Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын Үндэсний сурын харваанд 540 харваач цэц мэргэнээ сорилоо.

Энэ жилийн Үндэсний сурын харвааны эрэгтэй харваачдаас 40 сумнаас 39 сум онож түрүүлсэн Төв аймгийн Зуунмод сумын уугуул, Төв аймгийн Үндэсний сурын “Зуун мэргэн” холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Э.Цогбаярт Монгол Улсын “Мэргэн” цол, 38 сум онож хоёрдугаар байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Буянт сумын уугуул, Орхон аймаг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайн ажилтан, Хангарди спорт клубын харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Э.Ганчулуунд Монгол Улсын “Гарамгай харваач” цол, 37 сум онож гуравдугаар байр эзэлсэн Ховд аймгийн Дуут сумын уугуул, “Зэлмэ” сурын холбооны харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Д.Чулуунбатад Монгол Улсын “Гоц харваач” цолыг тус тус олголоо.

Мөн эмэгтэй харваачдаас 40 сумнаас 37 сум онож түрүүлсэн Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул, Цахиур багийн харваач Ө.Хатанболорт Монгол Улсын “Мэргэн” цол, 33 сум онож гуравдугаар байр эзэлсэн Булган аймгийн Бүрэгхангай сумын уугуул, Хан-Уул дүүргийн харваач, Монгол Улсын спортын мастер, Аймгийн мэргэн Б.Баярцэцэгт Монгол Улсын “Гоц харваач” цолыг Ерөнхийлөгч Х.Баттулга гардуулан өгч, баяр хүргэн амжилт хүсэв.

Categories
мэдээ спорт

Баасансүрэнгийн Нямжавын зээрд эрлийз дээд насанд түрүүллээ

Тулгар Төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын эрлийз морьдын дээд насанд 95 морьд бүртгүүлж гарааны зурхайгаас хөдөлснөөс

1.Төв аймгийн Баян сумын уугуул, Баасансүрэнгийн Нямжавын зээрд

2.Төв аймгийн Аргалант сумын уугуул, Д.Амгаланбаатарын халтар

3.Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын уугуул, Монгол Улсын Алдарт уяач Чулуунбатын Цэрэнбатын хул

4.Төв аймгийн Баян сумын уугуул Монгол Улсын Манлай уяач Хэнгэрэгийн Цогтсайханы хээр

5.Булган аймгийн Хатгал сумын уугуул, Б.Чөдөр-Эрдэнийн зээрд тус тус түрүү айрагт хурдалжээ.

Эх сурвалж: http://todmagnai.mn

Categories
мэдээ спорт

М.Даваажаргал, М.Ананд нар башёг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын тэмцээн Нагоя хотод болж байна. Энэ сарын 7-д эхэлсэн Зуны тэмцээн талдаа ороход хоёр өдрийн барилдаан үлдлээ. Өчигдрийн барилдаанд их аварга Какүрюү М.Ананд, Хакүхо М.Даваажаргал нар зургаа дахь даваагаа авч, тэргүүлэгчийн байранд хэвээр үлдсэн бол озэки Такаясү, Ичиножёо А.Ичинноров нар таван даваа, нэг унаатай удаалж байна.

Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил мөн амжилт муутай бөхөөр нэрлэгдээд байна. Тэрбээр эхний таван өдрийн барилдаанд ялагдаад байсан бөгөөд өчигдөр Асаноямагаар эхний даваагаа авлаа. Нагоя хотын сүмогийн ордонд болж буй тэмцээн өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжлэн явагдана.

Categories
мэдээ нийгэм эдийн-засаг

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд дараах цагийн хуваарийн дагуу ажиллаж байна

Image result for Худалдаа үйлчилгээ

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

Хүнсний дэлгүүр: 07 дугаар сарын 13-ны өдрүүдэд 09.00-24.00 цаг хүртэл, 07 дугаар сарын 14-ний өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Номин холдинг” ХХК-ийн салбар дэлгүүрүүд: 07 дугаар сарын 13, 14-ний өдрүүдэд Чулуун-Овоо Номин агуулах худалдаа 08.00-23.00, 22-ын товчоо Номин агуулах худалдаа 07.00-24.00, 32-ын тойрог Номин хайпермаркет 08.30-24.00, Драгон төвд Номин хайпермаркет 07.30-22.00 цаг хүртэл ажиллана.

07 дугаар сарын 15-ныг дуустал “Номин”-гийн бүх супермаркетууд болон хайпермаркетууд бусад хамааралтай салбарууд амралтгүйгээр ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Алтан жолоо трейд” ХХК-ийн “Сансар” сүлжээний бүх супермаркет: 07 дугаар сарын 13-наас 15-ны баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цагт ажиллаж, “Сансар -6”, 22-ын товчооны зүүн талд ”Сансар-22”, Баянзүрхийн товчоо “Сансар-39”, Яармаг “Сансар -34” 06.00 -24.00 цагт ажиллана.

Баярын бүх өдөр “Сансар-9” бөөний төв 09.00-21.00 цаг хүртэл хэвийн ажиллана. 07 дугаар сарын 14-нийг дуустал амраад, 07 дугаар сарын 15-нд 09:00 -21:00 цагт ажиллана. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн бүх салбар ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Моннидер ХХК”-ийн Оргил супермаркетууд: Тусгаар тогтнолын ордны “Оргил” 09.00-22.00 цаг, Налайх, Амгалан, Энканто, Шилтгээн, 6 буудал, Төв салбар 09.00-22.30, Сонсголон, Яармагийн Оргил салбар 08.00-22.30, Зунжин салбар 09.00-23.00 цаг хүртэл ажиллана.07 дугаар сарын 14-ний өдрөөс энгийн цагийн хуваариар ажиллана.

“Боса” ХХК-ийн “Дэйли гросерс” /Daily grosers/ сүлжээ дэлгүүрүүд: Баярын өдрүүдэд 08.00-23.00 цаг хүртэл амрахгүй ажиллана.

“Миний дэлгүүр” ХХК-ийн сүлжээ дэлгүүрүүд: Нарны зам болон Нисэхийн “Миний хайпермаркет” 08.00-24.00 цаг, бүх сүлжээ дэлгүүрүүд амралтгүй ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Е -Маrt” их дэлгүүр: 07 дугаар сарын 13-ны өдөр 11.00-20.00, 07 дугаар сарын 14, 15-ны өдрүүдэд 10.00-22.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Нарантуул” худалдааны төв: 07 дугаар сарын 11-нээс 16-ныг дуустал амраад, 07 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хархорин” худалдааны төв: 07 дугаар сарын 11-нээс 15-ны өдрийг дуустал амарна. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Барс” 1, 2 худалдааны төвүүд: 07 дугаар сарын 11-нээс 14-ний өдрийг дуустал амарч, 07 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв: 07 дугаар сарын 11-нээс 15-ныг дуустал амарч, 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Да хүрээ” авто худалдааны төв: 07 дугаар сарын 11-нээс 15-ныг дуустал амарч, 07 дугаар сарын 16–ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд: 07 дугаар сарын 11-нээс 15-нд амарна. 07 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

НИЙТИЙН ХООЛ

Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ресторан, баар, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд өнөөдрөөс буюу 07 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Тусгай захиалгат үйлчилгээтэй 1 дүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.

АХУЙ ҮЙЛЧИЛГЭЭ

Үсчин, гоо заслын үйлчилгээний газрууд 07 дугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд амарна.

Хувцас, гутал, ахуйн электрон цахилгаан хэрэгсэл засварын газрууд болон хими цэвэрлэгээ, угаалгын газрууд 07 дугаар сарын 11-нээс 13-ны өдрүүдэд амарна.

Ахуйн үйлчилгээний бүх цэг салбарууд 07 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу явагдана.

УЛААНБААТАР ХОТЫН “ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ”

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.

Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 76111005 дугаарын утсаар тус тус хүлээн авч шуурхай үйлчилнэ.

ОРОН СУУЦ, НИЙТИЙН АЖ АХУЙ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженер, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаарх дуудлагыг 70005454 утсаар, санал, гомдол, шуурхай ажиллагааны дуудлагыг 325595 дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

Аваарийн шуурхай албатай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

Categories
мэдээ эдийн-засаг

Банкуудын ажиллах цагийн хуваарь

Related image

Үндэсний их баяр наадмаар банкуудын ажиллах цагийн хуваарь

ГОЛОМТ БАНК

Долдугаар сарын 13-нд бүх салбар нэгж ажиллана. Харин энэ сарын 14-нд Солонго салбар 11:00 цагаас эхлэн 24 цагаар ажиллах бөгөөд Цамбагарав БТ, Сансар БТ, 120 мянгат салбар, Москва, Ард салбарууд 11:00-17:00 цагийн хооронд ажиллана. Долдугаар сарын 15-нд Саппоро салбар, Баянзүрх салбар, Хан-Уул БТ, Өргөө ТТ 11:00-17:00 цагийн хооронд ажиллах бөгөөд 16-ны өдрөөс эхлэн энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

ХААН БАНК

Долдугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд Улаанбаатар хотын бүх салбар амрах ба баярын өдрүүдэд ХААН Банкны цахим банк, экспресс банк, АТМ танд 24 цагийн турш нээлттэй үйлчилнэ. Харин Сэлэнгэ аймгийн Алтанбулаг тооцооны төвийн Гааль дахь Б заалны салбар 14-нд 20:00-00:00 цагийн хооронд ажиллах бөгөөд 15-аас энгийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Энэ сарын 13-нд бүх салбар нэгж амарна. Харин 14-ний өдөр М Плаза, Сөүл, Баянзүрх, Пийс таур салбарын өргөтгөлийн салбарууд 10:30-16:00 цагийн хооронд ажиллана. 15-ны өдөр Гранд, Сансар, Жуулчин, Хархорин, бага тойруу, Өргөө, Дүнжингарав, Пийс таур салбарын өргөтгөлийн салбарууд 10:30-16:30 цагийн хооронд ажиллана.

ХАС БАНК

“И-март” тооцооны төв долдугаар сарын 11-нээс 15-ны өдрүүдэд 9:00-18:00 цагийн хооронд ажиллана. Харин долдугаар сарын 15-ны өдөр Баянгол, Түшиг, Шинэ сонголт тооцооны төвүүд 10:00-17:00 цагийн хооронд ажиллана.

ТӨРИЙН БАНК

Долдугаар сарын 13-нд 13-р хорооллын салбар 11:00-16:00 цагийн хооронд ажиллана.

Categories
мэдээ нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндэсний их баяр наадмыг хааж хэлсэн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫГ ХААЖ:

Монголчууд аа,

Дэлхий даяарт тархан суурьшсан монгол туургатнууд аа,

Монгол оронд морилон ирсэн эрхэм зочид, жуулчид аа

Дээдсийн сүр сүлдийг баясгаж, түмэн олны цог золбоог мандуулсан монгол наадам өндөрлөж байна.

Наадамчин олон хоёр өдрийн туршид хурдан хүлгийн тоосонд хийморио сэргээж, эрхий мэргэдийн уухайн дуунд саруулсаж, хүчит бөхчүүдийн уран мэхэнд баясаж сайхан наадлаа.

Дараа жилийн наадам илүү сайхан болохын ерөөлөөр энэ жилийн наадмаа жаргаая.

Монгол Улс, монгол үндэстэн байсан цагт монгол наадам жилээс жилд өргөжин дэлгэрч, хүн зоныг баясган цэнгүүлж, өв уламжлалыг бадраан бататгаж байх нь дамжиггүй ээ.

Монгол түмний дэлгэр цэнгэл өндөрлөж, өрнүүн хөдөлмөрийн цаг айсуй.

Мөнх тэнгэрийн дор Монгол наадам жаргаж байна.

Баярлалаа” гэлээ.