Categories
мэдээ нийгэм

Томоохон зах, худалдааны төвүүдийн ажиллах хуваарь

“Нарантуул” худалдааны төв 17-оос, “Хар хорин” худалдааны төв 16–наас, “Барс” 1, 2 худалдааны төвүүд 15-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

“Хүчит шонхор” худалдааны төв 16-наас “Да хүрээ” авто худалдааны төв 16–ны өдрөөс ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 11-15–нд амраад 16-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Сүлжээ дэлгүүрүүд цагийн хуваарийн дагуу ажиллаж байна. Харин зах, худалдааны төвүүд маргаашнаас хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 22-ноос цэцэрлэгийн цахим бүртгэл эхэлнэ

-2019-2020 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН ӨМЧИЙН ЦЭЦЭРЛЭГТ “ЦАХИМ БҮРТГЭЛ, ЭЛСЭЛТ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ЗӨВЛӨМЖ-

2018-2019 оны хичээлийн жилд улс, нийслэл, дүүрэг, гадаад, дотоодын тусламжийн хөрөнгөөр шинээр 6 цэцэрлэг, 6 цэцэрлэгийн өргөтгөлийн барилга баригдаж, нийт хүчин чадлыг 2140–өөр нэмэгдүүлсэн, байгууллагын стандартын шаардлага хангасан 9 цэцэрлэгийн 19 бүлэгт 690 хүүхдийг, төрийн бус өмчийн 47 цэцэрлэг шинээр үүсгэн байгуулагдаж 3183 хүүхдийг, ашиглалтгүй сул ортой ажиллаж байгаа төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор “Нэмэлт элсэлт”-ийг зохион байгуулан 1.425.0 сая төгрөгийг шийдвэрлүүлснээр 3087 хүүхдийг, 6 цэцэрлэгт 9 гэр бүлгийг шинээр нээж 251 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулснаар хамран сургалт 80.1 хувьд хүрсэн дүнтэй.

Нийслэлийн түвшинд сургуулийн өмнөх боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор дээрх олон чиглэлийн арга хэмжээ авч ажилласан хэдий ч төрийн өмчийн цэцэрлэгүүдийн барилга ашиглалтын коэффициент 1.9 хувьд хүрсэн, хүчин чадал нь хамран сургах тойргийнхоо хүүхдэд хүрэлцдэггүй цэцэрлэгийн хувь буураагүй, нэг бүлэг, багшид ногдох хүүхдийн тоо 2 дахин их, төрийн өмчийн цэцэрлэггүй 20 хорооны болон сургуулийн өмнөх боловсролд хамрагдаагүй 2-5 насны 30000 гаруй хүүхдүүдийн боловсрол зэрэг шийдвэрлэвэл зохих асуудлууд байсаар байна.

Эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэртэй бус байдлыг иргэд, байгууллагад хүндрэлгүй, ил тод, нээлттэй зохицуулахын тулд 2016-2017 оны хичээлийн жилээс төрийн өмчийн цэцэрлэгт шинээр элсэх 2 настай 14447 хүүхдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулсан. 2018-2019 оны хичээлийн жилд 2-5 настай нийт хүүхдүүдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагаа цахимт шилжсэн. 2019-2020 оны хичээлийн жилд дээрх арга хэмжээг үргэлжлүүлэн явуулахтай холбогдон дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

I. Дүүргийн боловсролын хэлтсүүдэд

  • Дүүргийн хэмжээнд хэлтсийн даргаар ахлуулсан “Цахим бүртгэл, элсэлт”-ийг зохион байгуулах ажлын хэсгийг томилон төлөвлөх, зохион байгуулах, хянаж үнэлэх үйл ажиллагааг гүйцэтгэх
  • Цахим бүртгэл, элсэлтийг хариуцах мэргэжилтэнг тогтмол ажиллуулах, холбогдох мэдээллийг хүлээн авах тусгай утасны дугаарыг иргэдэд мэдээлэх, ирсэн мэдээлэл, санал хүсэлтийг хүлээн авч эцэслэн шийдвэрлэж ажиллах
  • Төрийн өмчийн цэцэрлэгүүдийн хамран сургах тойрог тогтоох, 2019-2020 оны хичээлийн жилийн элсэлтийн хяналтын тоо, эрхлэгчийн болон бүлэг даан ажиллах багш нарын судалгаа, төрийн өмчийн цэцэрлэг, хүүхэд харах төвүүдийн танилцуулга зэрэг шаардлагатай мэдээллийг тухай бүрд зохих түвшинд гүйцэтгэн ирүүлэх, бүртгэлийн цахим систем (tsetserleg.ulaanbaatar.mn)-д нэмэлт сайжруулалт, баяжилтыг тогтмол хийх
  • Иргэдэд хүүхдээ цахим хэлбэрээр бүртгүүлэхтэй холбогдох таниулан сурталчлах ажлыг бүртгэл эхлэхээс дуусах хүртэлх хугацаанд зохион байгуулах
  • Интернетийн орчинд ажиллах боломжгүй иргэдэд туслах ажилтныг дүүрэг дээр 2019 оны 7 дугаар сарын 22-оос 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд ажлын цагаар тогтмол ажиллуулж хяналт тавих
  • Мэдээлэл технологийн газартай хамтран зохион байгуулах сургалтад сургуулийн өмнөх боловсрол хариуцсан болон цахим бүртгэл, элсэлтийн техникийн асуудал хариуцсан мэргэжилтэн, цэцэрлэгийн эрхлэгчдийг бүрэн хамруулах (2019 оны 07 дугаар сарын 18, 08 дугаар сарын 19 10.00 цаг Багшийн хөгжлийн ордон)
  • 24 цагийн цэцэрлэгийн (бүлгийн), тусгай, сувиллын цэцэрлэгүүдийн түүнчлэн нийт төрийн өмчийн цэцэрлэгүүдийн зорилтот бүлгийн болон багш, ажилчдын хүүхдийн бүртгэл, элсэлтийг зохион байгуулж буй үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллах
  • “Цахим элсэлт” зохион байгуулах бэлтгэл ажлыг удирдлагаар хангах, зөвлөн туслах (Анги танхим, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдал, оролцогч талуудын төлөөллийг бүрэн хамруулсан байдал, мэдээллийн ил тод байдал гэх мэт.)
  • Шинээр элсэх хүүхдийн тоо нь хяналтын тооноос давсан цэцэрлэгүүдийн “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаанд хяналт тавих, холбогдох нэгдсэн мэдээллийг тухай бүр өгч ажиллах
  • Бүртгэл, элсэлтийн талаарх мэдээллийг дүгнэлт, саналын хамт Нийслэлийн Боловсролын газарт 2019 оны 09 дүгээр сарын 05-ны дотор ирүүлэх

II. Төрийн өмчийн цэцэрлэгийн эрхлэгчдэд

  • “Хүүхдийг цэцэрлэгт элсүүлэх, чөлөөлөх, тэдний талаар шийдвэр гаргах”[2] хуулинд заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ дараах зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллана.
  • Цахим бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цэцэрлэгийн эрхлэгч, эрхлэгчийн түр эзгүйд арга зүйч болон эрхлэгчийн тушаалаар томилогдсон ажилтан хариуцан зохион байгуулах
  • Цахим бүртгэл, элсэлттэй холбогдох мэдээллийг тухай бүрд нь үнэн зөв, үндэслэл сайтай, тодорхой гаргаж ирүүлэх, шаардлагатай тохиолдолд төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем (tsetserleg.ulaanbaatar.mn)-д мэдээллийг шинэчлэх асуудлыг тогтмол гүйцэтгэх
  • 2019-2020 оны хичээлийн жилд үргэлжлэн суралцах хүүхдийн шилжилт хөдөлгөөний мэдээллийг боловсролын салбарын мэдээллийн систем (esis.edu.mn)-д шинэчлэн байршуулах
  • Зөвхөн тухайн жил шинээр элсэх хүүхдүүдийн бүртгэл, элсэлтийн үйл ажиллагааг цахимаар зохион байгуулна.
  • Харин өмнөх жилүүдэд суралцаж байсан хүүхдүүд бүртгэлийн мэдээллээ www.tsetserleg.ulaanbaatar.mn системд хандаж шалгах боломжтой бөгөөд баталгаажуулалтыг эцэг эх, асран хамгаалагч нар нь цэцэрлэг дээр нь 08 дугаар сарын 26-28-ны хооронд өөрийн биеэр очиж гэрээ байгуулан хийх.
  • 2017 онд төрсөн хүүхдүүдийг шинээр элсүүлэх ба хэрэв тухайн оны 9-12 сард төрсөн хүүхдүүд элсэн орох эрх авсан тохиолдолд 2 нас хүртэлх хугацаанд цэцэрлэгт явах эсэх асуудлыг зохистойгоор шийдвэрлэх (2 нас хүрэх хугацаа хүртэл цэцэрлэгт яваагүй тохиолдолд орон тоо нь хадгалагдахаар зохицуулалт хийж болно.)
  • Цэцэрлэгийн үйл ажиллагааны онцлог, эрэлт хэрэгцээнд нийцүүлэн нэг бүлэгт байх хүүхдийн тоог 40-өөс ихгүй байхаар тооцож тогтоох (“Бага” бүлэгт 30-аас ихгүй байхаар)
  • Тухайн цэцэрлэгийн онцлог, ачаалал зэргийг харгалзан зорилтот бүлгийн хүүхдийг 20 хүртэл хувиар тооцож, дараах баримт бичгийн бүрдэлтийг үндэслэн нэмж элсүүлэх

Шалгуур

Бүрдүүлэх материал

1

Бүтэн өнчин хүүхэд

Асран хамгаалагч тогтоогдсон.

  1. Асран хамгаалагч тогтоосон тухай дүүргийн Засаг даргын захирамж
  1. Асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
  1. Эцэг, эхийн нас барсан гэрчилгээ
  1. Хүүхдийн төрсний гэрчилгээ
  1. Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт
  1. Холбогдох бусад бичиг баримт
Асран хамгаалагч тогтоогдоогүй.
  1. Эцэг, эхийн нас барсан гэрчилгээ
  1. Асран хамгаалж буй хүний иргэний үнэмлэх
  1. Хүүхдийн төрсний гэрчилгээ
  1. Оршин сууж буй хорооны Засаг даргын тодорхойлолт
  1. Холбогдох бусад бичиг баримт

2

Хагас өнчин хүүхэд

Эцэг нас барсан.

  1. Эцгийн нас барсан гэрчилгээ
  1. Эхийн иргэний үнэмлэх
  1. Хүүхдийн төрсний гэрчилгээ
  1. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
  1. Холбогдох бусад бичиг баримт
Эх нас барсан.
  1. Эхийн нас барсан гэрчилгээ
  1. Эцгийн иргэний үнэмлэх
  1. Хүүхдийн төрсний гэрчилгээ
  1. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
  1. Холбогдох бусад бичиг баримт
Шүүхийн шийдвэртэй.
  1. Шүүхийн шийдвэр
  1. Асран хамгаалж буй эцэг болон эхийн иргэний үнэмлэх
  1. Хүүхдийн төрсний гэрчилгээ
  1. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
  1. Холбогдох бусад бичиг баримт

3

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд

Эмнэлэг хяналтын комиссын хурлаар тогтоогдсон.

  1. Дүүргийн эмнэлэг хяналтын комиссын шийдвэр /Байнгын асаргаа, бэрхшээл тодорхойлсон./
  1. Тэтгэвэр, тэтгэмжийн дэвтрийн хуулбар
  1. Эцэг, эх, асран хамгаалагчийн иргэний үнэмлэх
  1. Хүүхдийн төрсний гэрчилгээ
  1. Гурвалсан гэрээ
  1. Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт
  1. Холбогдох бусад бичиг баримт
  • “Ажиллаж байсан”, “Ажиллаж байгаа” ажилтны төрсөн үр садын элсэлтийн үйл ажиллагааг байгууллагын түвшинд, ажлын хэсгийн хуралдаанаар, холбогдох баримтыг үндэслэн, хяналтын тооноос ихгүйгээр зохион байгуулах
  • Шинээр элсэх 24 цагийн үйл ажиллагаатай болон сувиллын, тусгай цэцэрлэгийн түүнчлэн зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэлийг уламжлалт аргаар зохион байгуулах ба энэхүү үйл ажиллагааг эрхлэгчийн тушаалаар томилогдсон ажлын хэсэг гүйцэтгэх
  • Интернетийн орчинд ажиллах боломжгүй иргэдэд туслах ажилтныг цэцэрлэг дээр 2019 оны 08 дугаар сарын 12-аас 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд ажлын цагаар тогтмол ажиллуулж, асуудлыг тухай бүр шийдвэрлэх
  • “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг цэцэрлэг дээр бэлтгэл сайтайгаар холбогдох төлөөллийг бүрэн оролцуулж зохион байгуулах ба дүнг иргэдэд нээлттэй мэдээлэх

III. Эцэг эх, асран хамгаалагчдад

  1. Оршин суугаа газартаа бүртгэлтэй, бичиг баримтын зөрчилгүй байх
  2. Цахим системд бүртгүүлэх боломжгүй иргэд 2019 оны 07 дугаар сарын 25-аасзөвхөн ажлын өдөр, ажлын цагаар тухайн дүүргийн Боловсролын хэлтэст, 2019 оны 08 дугаар сарын 12-оос хамран сургах тойргийн цэцэрлэгт өөрийн биеэр очиж бүртгүүлэх (Энэ үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 17.00 цагт дуусгавар болохыг анхаарна уу)
  3. Цэцэрлэгт суралцаж байсан 3-5 настай хүүхдүүдийн эцэг эх, асран халамжлагчид хүүхдийнхээ мэдээллийг төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийн цахим систем (tsetserleg.ulaanbaatar.mn)- ээс шалгах боломжтой.
  4. 2019-2020 оны хичээлийн жилд шинээр элсэх хүүхдийг дараах зааврын дагуу бүртгүүлэх

Цахим бүртгэл:

  • 2017 онд төрсөн 2 настай хүүхэд, мөн хамран сургах тойргийн цэцэрлэг нь 2014-2016 онд төрсөн 3-5 настай хүүхдийн шинэ элсэлт авах хяналтын тоо зарласан тохиолдолд эцэг эх, асран хамгаалагчид www.tsetserleg.ulaanbaatar.mn системд хандаж бүртгүүлнэ.
  • Бүртгүүлэхдээ эцэг эх, асран хамгаалагчид www.tsetserleg.ulaanbaatar.mn-д хүүхдийнхээ регистрийн дугаар болон баталгаажуулах кодыг оруулан шалгах товч дарснаар хүүхдийнхээ мэдээлэл рүү орно.
  • Нэвтэрч ороход таны хүүхдийн мэдээлэл, оршин суугаа хаягийн мэдээлэл, хамран сургах тойргийн цэцэрлэгийн дугаар гарч ирнэ.
  • Эцэг эх, асран хамгаалагч та хүүхдийнхээ хаягийн мэдээллийг үнэн зөв эсэхийг шалгаад холбогдох гар утасны дугаараа оруулж, бүртгэлийн дугаар авах ногоон өнгийн товч дээр дарна.
  • Таны гар утсанд бүртгэлийн 6 оронтой дугаар очих бөгөөд тус дугаарыг “Бүртгэлийн дугаар” хэсэгт бичиж, бүртгэл баталгаажуулах товчийг дарснаар “Амжилттай баталгаажигдлаа.” гэсэн хариу мэдэгдэл гарч ирнэ.
  • Бүртгэлийн 6 оронтой дугаарыг цахим элсэлтийн үр дүн гарах хүртэл хадгалахыг анхаарах.

Цахим элсэлт:

  • Шинээр элсэх аль ч насны хүүхдийн бүртгэлийн тоо нь хяналтын тооноос хэтэрсэн тохиолдолд тухайн цэцэрлэгийн элсэлтийн комисс систем дээр санамсаргүй түүврийн аргаар “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагааг дурдсан хугацаанд иргэд, эцэг эхчүүдэд нээлттэйгээр зохион байгуулна.
  • “Цахим бүртгэл”, “Цахим элсэлт”-ийн дараа цэцэрлэгт элсэн орсон тохиолдолд дурдсан хугацаанд цэцэрлэгийн захиргаатай гурвалсан гэрээг байгуулахын хамт хүүхдээ эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах
  • Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр хамрагдах болон зорилтот бүлэгт хамаарах иргэдийн хүүхдүүдийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулахгүй бөгөөд эцэг эх, асран хамгаалагчид дурдсан хугацаанд цэцэрлэг дээр өөрийн биеэр очиж бүртгүүлэх (дээр дурдсан бичиг баримтыг бүрдүүлэхийг анхаарна уу.)
  • Цэцэрлэгийн үйл ажиллагааны дүрэм, журам, заавар, гурвалсан гэрээний заалтыг биелүүлэх
  • Бүртгэлийн явцад байгууллага, бусад үйлчлүүлэгчдэд хүндрэл учруулахгүй, хүндэтгэлтэй хандах

Бүртгэл явагдах хугацаа, хамрах хүрээ

  • Шинээр элсэх 2 болон бусад насны хүүхдүүдийн “Цахим бүртгэл” 2019 оны 07 дугаар сарын 22-ны 09:00 цагаас 08 дугаар сарын 22-ны өдрийн 23:59 цаг хүртэлх хугацаанд явагдах;
  • Шинээр элсэх 2 болон бусад насны хүүхдүүдийн “Цахим элсэлт”-ийн үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 10:00 цагт цэцэрлэг тус бүр дээр нэгэн зэрэг;
  • Өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүд бүртгэл шалгах хугацаа 2019 оны 07 дугаар сарын 22-аас 08 дугаар сарын 22-ны өдрүүдэд;
  • Шинээр болон өмнөх хичээлийн жилүүдэд элссэн хүүхдүүдтэй гэрээ байгуулах, сунгах үйл ажиллагаа 2019 оны 08 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд;
  • Тусгай, сувиллын, 24 цагийн цэцэрлэгт шинээр элсэх болон зорилтот бүлгийн, багш, ажилчдын хүүхдүүдийн бүртгэл 2019 оны 08 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд, ажлын цагаар тус тус зохион байгуулагдана

“Цахим элсэлт”-ийн дүн мэдээллийг авах боломж

  • “Цахим элсэлт”-ийн үр дүнгийн мэдээллийг эцэг эх, асран хамгаалагч нарын гар утсанд мессэжээр илгээнэ.
  • Цахим элсэлт дууссаны дараа шинээр бүртгүүлсэн хүүхдийн бүртгэлийг www.tsetserleg.ulaanbaatar.mn-ийн “Шалгах” цэс рүү орж бүртгэлийн дугаараа хийж хамран сургах тойргийн цэцэрлэгтээ орсон эсэхийг шалгах боломжтой.
Categories
мэдээ нийгэм

Хепатит в вирусын САЙН ДУРЫН ДАРХЛААЖУУЛАЛТДАА ХАМРАГДАНА УУ

вакцин зурган илэрцүүд

Монгол Улсын Засгийн Газрын 2017 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан “Халдварт өвчнөөс сэргийлэх, хянах үндэсний хөтөлбөр”, 2017 оны 112 дугаар тогтоолоор батлагдсан “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд хүн амыг хепатит В вирусын халдвараас сэргийлэх зорилгоор нийслэлийн есөн дүүргийн Эрүүл мэндийн төвүүдэд хепатит В вирусын эсрэг вакцинаар сайн дурын дархлаажуулалтыг долдугаар сарын 8-ны өдрөөс зохион байгуулж эхэллээ.

НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Categories
мэдээ нийгэм

Баярын өдрүүдээр 313 хүү, 293 охин мэндэлжээ

төрөх зурган илэрцүүд

Энэ сарын 11,12-ны өдрүүдэд улсын хэмжээнд 606 эх амаржиж 313 хүү, 293 охин мэндэлжээ. Эрүүл мэндийн байгууллагуудад нийт 13118 иргэн хандсанаас эмнэлэгт хэвтэх шаардлагатай 3172 иргэнийг хэвтүүлж тусламж үзүүлсэн байна. Түргэн тусламжийн дуудлагаар 4572 иргэнд хүрч үйлчилжээ. Амралтын өдрүүдээр нартай байснаас гол усанд осолдох, зам тээврийн ослын дуудлага зонхилжээ. Ойрын өдрүүдэд цаг агаар халуун хэвээр үргэлжлэх тул хүүхдүүд, настнууд наршихаас сэргийлэх, үер усны аюулаас сэрэмжлэхийг анхааруулъя гэж Эрүүл мэндийн яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Наадмаар гарсан ослын дийлэнх нь орон нутгийн замд гарчээ

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд буюу 07 сарын 10-14-ны өдрүүдэд улсын хэмжээнд Тээврийн цагдаагийн алба нь нийт 963 дуудлага, мэдээллийг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 589 дуудлагыг хүлээн авч шалгажээ.

Бүртгэгдсэн осол, хэргийг өнгөрсөн 2018 оны Үндэсний их баяр наадмын өдрүүдийн нөхцөл байдалтай харьцуулахад бүртгэгдсэн осол 27,5 хувиар өссөн, нийт бүртгэгдсэн ослын улмаас 12 хүний амь нас хохирч, 48 хүн гэмтсэн ба амь нас нь хохирсон хүний 83 хувь буюу 10 нь орон нутгийн замд гарсан ослын улмаас амь насаараа хохирсон, гэмтсэн хүний 62,5 хувь буюу 30 нь нийслэл хотод бүртгэгдсэн байна.

Зам тээврийн ослын улмаас хүний амь нас хохирсон хэрэг, осол өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 33,3 хувиар буурсан, бага насны хүүхэд нас барсан хэрэг 40 хувиар, хүүхэд гэмтсэн осол 26,6 хувиар тус тус өссөн, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил 31,1 хувиар буурсан байна. Орон нутгийн замд буруу тээвэрлэлт, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу гүйцэтгэх, хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоноос гарсан бол 85 гаруй хувь нь буюу тэргүүлэх шалтгаан нь хурд хэтрүүлснээс, үүний улмаас онхолдох, мөргөлдөх хэлбэрээр гарсан байх ба хүүхэд амь насаа алдсан хэргийн гол шалтгаан нь буруу тээвэрлэлт эзэлж байна.

НААДМААР ГАРСАН НОЦТОЙ ОСЛЫН МЭДЭЭ:

2019.07.11-ний өглөө 04:50 цагийн үед БЗД-ийн 22-р хороо Доржийн гудамж, “Шунхлай ШТС”-ын урд замд амины Toyota Prius маркийн автомашины жолооч П /32н/эрэгтэй/ нь явган зорчигч Б /30настай.эмэгтэй/-г мөргөж амь насыг нь хохироосон.

2019.07.11-ний 02 цагийн орчим Баянхонгор аймаг Өлзийт сум “Баяндөхөм” гэх газар /аймгийн төвөөс урагшаа 20км/ шороон замд амины Hyundai Porter автомашины жолооч А нь амины Мустанг-5 маркийн улсын дугааргүй Б жолоочтой мотоциклтой мөргөлдөж, мотоциклийн жолооч Б /37настай.эрэгтэй/ нас барсан:

2019.07.11-ний 21.30 цагийн орчим Дорноговь аймаг Айраг сум “64-р зөрлөг” гэх газар /сумын төвөөс урагш 10км/ асфальтан замд амины Toyota Premio автомашины жолооч Н /19н/ эрэгтэй/ нь амины Dayun маркийн улсын дугааргүй Б /23н/эрэгтэй/ жолоочтой мотоциклтой мөргөлдөж, зорчигч С /24настай.эрэгтэй/ нас барсан

2019.07.11-ний 18.50 цагийн орчим Ховд аймаг Алтай сум “Цагдуултай бураат” гэх газар /сумын төвөөс урагш 60км/ шороон замд амины УАЗ-31512 автомашин онхолдож, жолооч Т /61настай.эрэгтэй/ нас барсан

2019.07.12-ны 09.20 цагийн орчим Хэнтий аймгийн Мөрөн сумын 1-р багийн нутаг “Овоот” гэх газар /Сумын төвөөс урагш 18км-т/ асфальтан замд Toyota Corolla маркийн Э жолоочтой автомашин онхолдож, зорчигч Д /21настай.эмэгтэй/, Ч /5настай.эрэгтэй/, С /10настай.эмэгтэй/ нарын 3 хүн нас барж, жолооч Э /30настай.эмэгтэй/, зорчигч Э /28настай.эмэгтэй/, Т /26настай.эрэгтэй/ нарын 3 хүн гэмтсэн

2019.07.13-ны 06.03 цагийн орчим Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын “Гүн цэнгэлэг” гэх газар /Сумын төвөөс баруун урагш 14км/ шороон замд Toyota Prius маркийн О жолоочтой автомашин нь аяллын майхан мөргөж, майхан дотор байсан О /07сартай.эмэгтэй/, С /06сартай.эмэгтэй/ нарын 2 хүүхэд нас барж, С /3настай.эрэгтэй/, С /11настай, эрэгтэй/, З /21настай,эмэгтэй/, нарын 3 хүн гэмтсэн

019.07.14-ний 12:45 цагийн орчим ЧД-ийн 16-р хороо Хайлаастын гудамж, Согоотын тоот хашааны гадна замд амины Lexus LX470 маркийн автомашины жолооч Д нь явган зорчигч Н /1нас 6сартай.эрэгтэй/-г мөргөж амь насыг хохироосон.

2019.07.14-ний 20.30 цагийн орчим Архангай аймаг Тариат сум “Далай толгой” гэх газар /сумын төвөөс урагш 33км/ асфальтан замд Toyota Axio маркийн автомашин онхолдож, жолооч Б /37настай.эрэгтэй/ нас барж, зорчигч У /26настай.эрэгтэй/ гэмтсэн

2019.07.14-ний 17.15 цагийн орчим Хөвсгөл аймаг Алаг эрдэнэ сум “Эрхэлийн хөндий” гэх газар /сумын төвөөс баруун урагш 20км/ асфальтан замд Honda Crossroad автомашины жолооч Х нь, Toyota Priusмаркийн О жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч Х /29настай.эмэгтэй/ нас барсан

Сүүлийн жилүүдэд баярын өдрүүдэд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил буурч байгаа нь иргэд баяр, ёслолоо согтууруулах ундаагүй сайхан тэмдэглэн өнгөрүүлж байгаа мөн цагдаагийн байгууллагаас хийж буй хяналт шалгалттай шууд холбоотой байгаа юм. Түүнчлэн баярын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг тасралтгүй ханган ажилласан алба хаагч, сонсогч нарт иргэд талархалтай хандаж байна.

Categories
мэдээ нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг өнөөдрөөс эхлэн 11-дүгээр сар хүртэл хаалаа

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2019 оны зургадугаар сарын 13-ны өдрийн “Авто зам хаах, чиглэл өөрчлөх тухай” 192 дугаар тушаалын дагуу “Улаанбаатар-Дархан” чиглэлийн 204.11 км хатуу хучилттай авто замын их засвар, шинэчлэлтийн ажил эхэлж байгаатай холбогдуулан даваа гариг буюу өнөөдрөөс /2019.07.15/ эхлэн уг авто замыг улсын ашиглалтад оруулах хүртэл хугацаанд, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хааж, тээвэрлэлтийг түр замаар хөдөлгөөнд оролцоно.

Авто замын ажлыг гүйцэтгэхдээ Улаанбаатар хотоос Дарханы чиглэлд нийт 15 цэгт хэсэгчлэн хаана. Иймд тус чиглэлд зорчиж буй тээврийн хэрэгслүүд авто замын хөдөлгөөн хаасан тухайн хэсэгт авто зам дагуух түр замаар хөдөлгөөнд оролцож, бусад хэсэгт үндсэн замаар тээвэрлэлтийг гүйцэтгэх юм.

Авто замын хөдөлгөөнийг 22-ын товчооны Дархан чиглэлд салдаг уулзвараас эхлэн хаах тул Улаанбаатар хот доторх буюу Баруун зүгт иргэд зорчихдоо 5-н шар Толгойт – Орбит – Тахилтын замаар явж шинээр баригдсан түр зам руу нийлэх ба түр зам нь төмөр замын хойгуур явж төмөр замын 384-р км-ийн гарамын орчим Баруун туруунд хүрнэ.

“Булган, Хөвсгөл, Орхон” аймгийн чиглэлд зорчих тээврийн хэрэгслүүд 22-ын салдаг уулзвараас Лүн сумаар дайран Булган аймгийн Дашинчилэн сумаар хөдөлгөөнийг үргэлжлүүлнэ. Иймд иргэд та бүхэн дээрх чиглэлүүдэд зорчихдоо батлагдсан замналын дагуу замын хөдөлгөөний аюулгүй байдлыг ханган тээвэрлэлт хийхийг ТЭЭВРИЙН ЦАГДААГИЙН АЛБАНААС зөвлөж байна.

Categories
мэдээ нийгэм

Б. Цэвэлмаа : “Хэн нэгэнд туслахын тулд чи баян байх хэрэггүй харин сэтгэлтэй байхад л хангалттай”

МУИС-ийн БС-ийн III түвшний оюутан “ADRF ТББ” гишүүн Б. Цэвэлмаатай хэдэн хором ярилцлаа.


Сайн байна уу ? Юуны түрүүнд “ADRF ТББ” талаар товчхон танилцуулаач?

“ADRF” нь Ази африкийн хѳгжлийг дэмжих хѳгжлийн тѳвѳѳс болон хувь хүмүүсээс санхүүждэг олон улсын ТББ бѳгѳѳд дэлхийн 11 оронд салбартай томоохон сайн дурын байгууллага юм. Монголд 2011 онд харьяа салбараа байгуулсан ба одоогоор оюутан болон сурагч гэх 2 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Сурагчдийн хувьд Баянзүрх, Чингэлтэй, гэх хоёр дүүрэгт сургалтын тѳвтэй тус бүр 100 гаруй сурагчидтай. Харин оюутнуудын хувьд 1000 гаруй гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Анх хэрхэн, хэзээ “ADRF” ТББ-т элссэн бэ?

Нэгдүгээр курст орох намар “Boram тэтгэлэгт хѳтѳлбѳрт” нь хамрагдаад энэхүү байгууллагын хаалгыг татсан түүхтэй. Тэр ѳдрѳѳс хойш 2 жил гаруй хугацаа ѳнгѳрчээ.

Одоогоор хэчнээн үйл ажиллагаанд оролцов, хийж байсан ажлуудаасаа дурдахгүй юу?

Санаачилсан үйл ажиллагаа бүрт нь оролцохыг эрмэлздэг. Хийж байсан ажлуудаасаа дурдвал: Дулаан ѳвѳлжих аян, Ах нь сургадаг Дүү нь сонсдог уриан дор сар гаруйн хугацаанд явагддаг “Duudo тѳсѳл” хѳтѳлбѳр, болон “Боловсрол бол ирээдүй” ѳдѳрлѳгийг зохион байгуулж монголын анхны “Иргэний номын сангийн сан” хѳмрѳгийг бүрдүүлэх нээлттэй ѳдѳрлѳгийг зохион байгуулсан. Түүнчлэн ѳнгѳрсѳн зургаадугаар сарын 1-ны ѳдѳр хѳѳрхѳн дүү нартаа зориулж багахан хэмжээний тоглолтыг толилуулсан гэх мэтчилэн нилээдгүй их үйл ажиллагаанд одоогоор оролцоод байна.

Сайн дурын ажил таны хувьд хэрхэн нѳлѳѳлсѳн бэ?

Надад маш их эерэгээр нѳлѳѳлсѳн. Хамгийн түрүүнд ѳѳртѳѳ итгэх итгэлийг нэмэгдүүлж ѳгсѳн үүгээр ч зогсохгүй би ѳѳрийнхѳѳ хүсэл мѳрѳѳдѳл зорилгоо олж авсан гэхэд болно . Одоо бүүр аливаа асуудлыг
эерэгээр харахыг эрмэлздэг болсон шүү . (инээв)

Таны үеийн хүүхдүүд сайн
дурын ажилд хандах хандлага нь ямар байна вэ?

Харьцангуй харах ѳнцѳг хандах хандлага нь сайжирсан санагддаг шүү. Үүгээр ч зогсохгүй
аливаа нэг үйл ажиллагаанд нэмэлтээр сайн дурын оюутан бүртгэхэд их урамтай
санагдах болсон.

Сайн дурын ажил хийхэд
бэрхшээлтэй зүйл тохиолдож байсан уу?

Мэдээж зѳндѳѳ тохиолддог. Жишээ нь ямар нэг үйл ажиллагаа зохион
байгуулахаар хажуугаар ѳнгѳрсѳн ахмад настан, эсвэл идэр насны хүмүүс, энэ ч намын
харьяалалтай, эсвэл шашны холбогдолтой, байх гэдэг тэр болгонд нь тайлбар
хийх боломж бидэнд байхгүй. Тийм учраас сайн дурын байгууллага болон үйл
ажиллагааны талаар хүмүүсийг илүү мэдээлэлтэй болоосой хандлагаа ѳѳрчлѳѳсэй гэж боддог.

Танай байгууллагын бусад
ТББ-аас ялгарах онцлог юу вэ?

Тухайн жилдээ идэвхи санаачлагаараа тэргүүлсэн оюутнууддаа
урамшуулах маягаар зуны улиралд явагддаг Global Share, Global Citizen, хѳтѳлбѳртѳѳ хамрагдуулдаг. Global
Share хувьд зүүн ѳмнѳд азийн нэг улсад сайн дурын ажил хийдэг бол Global
Citizen нь зүүн азийн 8-9 оронд багаараа сайн дурын ажил хийнгээ аялах
боломжийг бидэнд олгодогоороо бусад ТББ-гаас илүү ялгаатай.

Ѳѳрийнхѳѳ үеийн залууст хандаж зѳвлѳгѳѳ хэлбэл?

“Хэн нэгэнд туслахын тулд чи баян байх хэрэггүй” харин сэтгэлтэй байхад л хангалттай” тийм учраас тѳвѳгшѳѳлгүй сайн дурын ажилд нэг удаа ч болов оролцож үзээрэй хэмээх байна.

Ярилцсанд баярлалаа сурлага хѳдѳлмѳрт нь ѳндрѳѳс ѳндѳр амжилт хүсье.

Т. Лхамсүрэн

Categories
мэдээ нийгэм

Гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна

үер зурган илэрцүүд

Баруун аймгуудын нутгаар үргэлжилсэн бороо орохыг Ус цаг уурын хүрээлэнгээс сэрэмжлүүлж байна. Хөвсгөл, Булганы нутгаар дуу цахилгаантай усархаг бороо орж, нутгийн зүүн хагаст халах тул наршилт, гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

Маргааш, нөгөөдөр баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн ихэнх нутгаар, 19-нд ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд нутгийн баруун хагаст сэрүүхэн, зүүн хагаст аагим халуун байна. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүхэн шөнөдөө 5-10 градус, өдөртөө 15-20 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.

Categories
мэдээ нийгэм

Усанд живсэн тохиолдолд хэрхэн анхны тусламж үзүүлэх вэ

Хүн усан орчинд зүрхний үйл ажиллагаа, зүрхний хэмнэл алдагдаж амьсгалын зам бүтэх явцыг живэлт гэнэ.

Тэгвэл живэхээс хэрхэн сэргийлэх вэ?

-Бага насны хүүхдийг усан орчин буюу гол горхи, бассейнд хараа хяналтгүй орхихоос сэргийлэх

-Түргэн урсгалтай гүнзгий голын усанд сэлэхээс зайлсхийх

-Булчин шөрмөс татах үед усанд орохоос татгалзах

-Архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орохоос зайлсхийх хэрэгтэй.

Харин усанд живсэн тохиолдолд анхны тусламжийг хэрхэн үзүүлэх вэ?

-Түргэн тусламжийн багийг дуудах

-Усанд осолдогчийг орчноос хамааран усны урсгалын дээд талаас олс, бургас, мөчир шидэж аврах

-Живж буй хүнийг татан гаргахдаа ар талаас нь сугадан уснаас гаргах

-Усанд осолдогч ухаангүй байвал нэн тэргүүнд ходоодонд залгигдсан усыг гаргах осолдогчийн ходоод хэсгийг өөрийн өвдөг дээрээ түрүүлгэн харуулан хэвтүүлж, ар нуруун дээр урагш чиглэлтэй таван удаа хүчтэй дарж өгөх

-Амьсгал зүрх судсыг дэмжих цээж шахалт болон амнаасаа амьсгал өгнө. Ингэхдээ 30 удаа цээж шахалт, аврагч өөрийн амнаас осолдогчийн амруу хоёр удаа амьсгал өгөх шаардлагатай.

image

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхийлөгч Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг дэмжжээ

Хаврын чуулган өндөрлөсөн ч ээлжит бус чуулганыг зарлаж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хэлэлцүүлгийг хийж байгаа. Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 16-ны чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийн үеэр өөрийн саналаа илэрхийлнэ.

Наадмын өдрүүдэд ч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн талаар Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд саналаа солилцсон байна. Тухайлбал, Хүй долоон худагт соёолонгийн уралдаан үзэх үеэрээ Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ-ын гишүүд Үндсэн хуулийн хэлэлцүүлэг хийжээ. Энэ үеэр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжиж байгаагаа үг хэлэх үеэрээ илэрхийлжээ.