Categories
мэдээ нийгэм

Дарханы зам засварын үеэрх нийтийн тээврийн үйлчилгээний маршрут

Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 километр автозамыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчилж байгаа билээ. Үүний дагуу одоо ашиглаж буй хоёр эгнээ авто замыг Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр “Бүс нутгийн авто зам хөгжүүлэх, засвар арчлалтын төсөл”-ийн хүрээнд хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн. Дээрх ажлын хүрээнд Дархан Эрдэнэтийн салдаг уулзвараас 61-ийн гарам хүртэлх замыг 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 00:00 цагаас 2019 оны 11 дүгээр сарын 01 хүртэл хааж Эрдэнэт, Дархан, Сэлэнгээс ирж байгаа болон явж байгаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг Эмээлт, Хүй долоон худгийн замаар явуулах зохицуулалтыг хийсэн. Иймд тухайн автозамаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний ХО:13 “Баруун түрүү – 10 хороолол” чиглэлийн замналд дараах өөрчлөлт орж байна.

Categories
мэдээ нийгэм

Орхон голд нэг иргэн осолджээ

Image result for үер

Өчигдөр Орхон голд дахин нэг иргэн осолджээ. Сэлэнгэ аймгийн Орхон голд 23 настай А усанд орж байгаад живж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Холбогдох байгууллагууд иргэдэд гол усанд орж осолдохоос урьдчилан сэргийлэх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй голын эрэг орчимд тоглуулахгүй байх тухай удаа дараа сэрэмжлүүлэг өгсөөр байгаа боловч осолдсон тохиолдлууд үргэлжлэн гарсаар байна. Ойрын өдрүүдэд хур тунадас ихтэй гол, усны түвшин нэмэгдэж үерийн аюултай түвшинд байгаа энэ цаг үед онцын шаардлагагүй тохиолдолд голын ай сав газраар явахгүй байж өөрийн амь нас эрүүл мэндээрээ хохирохоос сэргийлэхийг холбогдох байгууллагаас анхааруулж байна.

Categories
мэдээ нийгэм

Энэ сарын 22-ноос халуун ус хязгаарлах хуваарь

Related image

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК халуун усыг хязгаарлаж дулаан хангамжийн шугам тоноглолдоо засвар үйлчилгээ хийх ажил үргэлжилж байна.

Одоогийн байдлаар Баянзүрх дүүргийн ихэнх газарт халуун усны хягаарлалт хийгээд байгаа бол энэ сарын 22-ноос эхлэн халуун усны хязгаарлалт хийх газруудыг танилцуулж байна.

12абвгд
магистраль

Жаргалан хотхон, МХАҮТ, Солонгос элчин, Оддын хотхон, Энканто таун, Маршал таун, Ривер гарден хотхон, Баян Монгол хороолол, Шинэ Монгол сургууль, Ногоон төгөл хотхон, XIII хороолол ДДТ-26, 27, Нарантуул зах, Ахмадын хороолол, Сүнжин гранд зочид буудал, Баянзүрх дүүрэг, Цэргийн Госпитал, БХЯ, XVI хороолол орчмын хэрэглэгчид VII/16 – VII/26
/10 хоног/

12вгд магистралийг VII/20, 12б магистралийг VII/28-д ажиллагаанд залгана. 2Ф700мм голчтой 226 хос метр шугам, 2Ф250мм голчтой 187 хос метр шугам шинэчлэн солино. Их тэнгэрийн салаа Ф400мм, Ф500мм голчтой шугамын холболтын ажил хийгдэнэ. Урсгал засвар хийнэ.

ИЗ-134
(Тк-2000)

9

11еж, 2бвгд магистраль

АСА цирк, 220 мянгат, Хүүхдийн 100 орчим, Сарны титэм худалдааны төв, ШУТСО, Япон элчин, Амарбаясгалант зочид буудал, Яаралтай тусламж 103, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Сайд нарын II эмнэлэг УСУГ орчим, Төв усан бассейн орчим, Отгонтэнгэр дээд сургууль, Монгол кино нэгтгэл, Баянзүрх дүүрэг, ШУ-ны академын хүрээлэн орчмын хэрэглэгчид VII/22 – VII/31
/9 хоног/

2вгд магистралийг VII/26-д ажиллагаанд залгана. Ф800мм голчтой таслах хаалт солино. Урсгал засвар хийнэ.

Насос станц
№4

10

5вгдж
магистраль

Замын цагдаагийн газар, Эрэлийн орон сууц, Стар эстэйтс, Континентал зочид буудал, Шинэ үе сургууль, XXI сургууль, Бөхийн өргөө, XIII хороолол ДДТ-24, 25, XIV хороолол, Аман хуур хотхон, Сансар XII, XV хороолол орчмын хэрэглэгчид VII/30 – VIII/05
/6 хоног/

5вг магистралийг VIII/03, 5д магистралийг VIII/09-д ажиллагаанд залгана. 2Ф400мм голчтой 284 хос метр шугам шинэчлэн солино. Урсгал засвар хийнэ.

Павильон
№16

11

7бвгджки, 6а магистраль

ТЗУГ, Богд ар хороолол, Төмөр зам орчим, Тээвэрийн товчоо орчим, 2, 3, 4, 6 бичил хороолол, Төв гандан хийд, Эх нялхсийн эрүүл мэндийн төв, МҮОНРТ орчмын хэрэглэгчид VIII/01 – VIII/10
/9 хоног/

7к магистралийг VIII/05-д ажиллагаанд залгана. 2Ф500мм голчтой 151 хос метр шугам шинэчлэн солино. Ф400мм, Ф800мм голчтой хаалт, Ф800мм голчтой компенсатор солино. Ус буулгагч Ф250мм голчтой хаалт солино. Урсгал засвар хийнэ.

Павильон
№1

12

4аб, 1гд, 2а магистраль

Цэцэг төв, Зоос гоёл ХХК, БТ ДДТ-37, 40, 41, 42, 45, 46, 48, 50, 53, Төв шуудан, Хангарьд ордон, Засгийн газрын ордон, ЧД нэгдсэн эмнэлэг, СУИС, МХУБТ, МУИС, ШУТИС, 64-р дэлгүүр, СТО, Улаанбаатар зочид буудал, ГХЯ, ЭМШУИС, I эмнэлэг, Багшийн хөгжлийн ордон, ЗГ-ын XII байр орчмын хэрэглэгчид VIII/05 – VIII/10
/5 хоног/

Ф300мм, Ф250мм голчтой таслах хаалт солино. Урсгал засвар хийнэ.

ДХ-652
/Тк-631/

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улсын аварга Н.Батсуурь: Чухал үед хариуцлага алдсан нь миний буруу

Өнөө жилийн үндэсний их баяр наадмын үзүүр бөх улсын аварга Н.Батсуурьтай ярилцлаа. Тэрбээр улсын наадамд хоёр удаа ес даван түрүүлж, нэг удаа найм давж үзүүрлэсэн амжилтаар энэ цагт ид барилдаж буй бөхчүүдийн тэргүүнд эрэмбэлэгдээд байгаа юм.


-Аварга цолтой анхны наадамдаа зодоглолоо. Сэтгэгдэл ямар байна?

-Энэ жил заалны барилдаан алгасаагүй, бүтэн жилийн бэлтгэл сайн байсан. Сэргээлтийн бэлтгэл ч сайн сайхан таарсан. Аварга болчихсон учраас түрүүлнэ, дээшээ барилдана л гэж цэнгэлдэхэд очсон доо. Өндөр даваанд ам авах, оноолт зэргээс авахуулаад наадмын дэвжээнд аварга цолтой зодоглоход өөр юм билээ. Наадмын өмнө нутаг руугаа очиж санал сэтгэлээ дайгаад ирсэн.

-Наадмын бэлтгэлээ хоёр өөр газар базааж байгаа сураг дуулдсан?

-Тийм ээ. “Сүлд” спорт хороо болон “Увс нуур” галуудад бэлтгэлээ базаасан. “Увс нуур” галынхаа сорилго барилдаанд түрүүлээд л наадамдаа барилдсан даа.

-Долоогийн даваанд гурван арслан гарч барилдсан нь наадамчдын сэтгэлийг их хөдөлгөлөө. Ойрын 10-аад жилд ийм наадам болоогүй шүү дээ?

-Наадамд барилдах бөхийн тоо цөөрөхөд чанар нь сайжирдаг л даа. Чанартай цөөхөн начин төрнө. Том цолтой залуу хүчтэнүүд нэг үед олуулаа барилдаж байна. Бүгд л түрүү үзүүрийн төлөө ширүүн өрсөлдөөн үзүүлж байна шүү дээ. Өөрсдийгөө наадамд яаж бэлдэх вэ, бэлтгэлээ яаж тааруулахав гэдэгт суралцчихсан. Жигдхэн бэлтгэл сайтай байна.

-Та гурав дахь удаагаа наадмын түрүү байрын төлөө шалгарч барилдлаа. Өнөө жилийн түрүү үзүүрийн барилдаан шийдэгдэхэд хоёр салаад л гүйгээд явчихаж байсан. Тухайн үед юу бодогдов?

-Би баруун гараараа шуудагны барьц гүйцэд атгаж амжаагүй байхад хөлийн цэцүүд холдчихсон. Э.Оюунболд ч цэц холдонгуут л барьц халж дайрчихаад гүйчихсэн. Би өөрийн болгоомжгүйгээс л болж унасан.

Аав руу очоод болсон явдлыг хэлэхэд “Хохь чинь, чиний буруу ш дээ” гэж загнасан. Ингээд тахимаа өгсөн дөө. Оюунболд илүү хийморьтой байсан.

-Залуу аваргыг тэвэрч үнсээд тахимаа өгөхөд цэнгэлдэхэд цугласан олон халуун дулаанаар хүлээж авч байсан?

-Нэг талаараа монгол наадмаа хүндэлсэн л дээ. Монгол түмэн жилдээ ганц удаа баяр наадмаараа бөх, морио харж баясч тэр жилийнхээ эрч хүчийг авдаг. Энэ үеэр нь хэрүүл маргаан хийгээд байхыг бодоогүй. Наадамчдаа баясгая гэж санасан юм.

-Их шөвөгт Б.Гончигдамба гарьдтай 30 гаруй минут их хүнд барилдаан хийж гараад Э.Оюунболд аваргатай хүч үзсэн?

-Их шөвөгт барьц сонгодоггүй. Баруун зүүн давхар золгож байгаад барилдаан шийддэг дүрэмтэй. Гончигдамба бид хоёр ч хялайтлаа барилдсан. Чирч хутгаад давсан даа. Аймгийн цолтой байхдаа энэ мэхийг их хийдэг байлаа. Улсын наадмаар энэ мэхээр хүн давж үзээгүй байсан юм. Гончигдамбыг жаахан тонгойлгоод хөлөн дээр нь биеийн жин ирэхээр мэдрээд хутгачихсан. Өрсөлдөгчөө мэдэрч хийхгүй бол өөрөө дор нь орчих гээд байдаг эрсдэлтэй хэцүү мэх.

-Та долоогийн даваанд нэг галын бөх улсын аварга С.Мөнхбатыг амлаж барилдсан. Аварга үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Дараагийн даваанд аль давсан маань түрүүлж ам авна, түрүүлэх боломж нээгдэнэ гэж үзэж л аваргыг амласан. 2016 оны наадмаар С.Мөнхбат аварга, П.Бүрэнтөгс арслан бид гурав өндөр даваанд гарч ирчихээд ташраараа нурж байсан түүх бий. Аль нэг нь үлдээд дараагийн даваанд ам авах эрх байсан болохоор л аваргыг амласан.

-Та Ч.Санжаадамба аваргыг Б.Гончигдамбад унана гэж тооцоолсон юм уу?

/хариулсангүй/

-Тавын даваанд Б.Ганхуягтай хүч үзэхдээ эхний дүйзэд гарсан ч хамгийн сүүлд давалцаж байгаа харагдсан. Начингаас ямар хий зай харж амласан бэ?

-Бид хоёр нэг үед барилдаж ирсэн найзууд. Барилдааныг нь сайн мэдэх учраас эрсдэл багатай гэж харж амласан. Ганхуяг удаан барилдах тусмаа чангардаг, цуцдаггүй онцлогтой бөх. Би ч барьц сонгуулаад хүнд байдлаас гарч даваа авсан. Аймгийн цолтой бөх улсын цолны босгоор алхахын хэцүүг биеэрээ мэдэрсэн учраас залуу бөхчүүдийг амлаж зүрхлээгүй. Аймгийн арслангууд хоорондоо харгүй сайхан хүч үзээд цол аваасай гэж бодсон юм.

-Гурвын даваанд ам авсан талаараа ярихгүй юу. Ам авсан байдал тань олон бөхчүүдийн дургүйг хүргэж байгаа харагдсан?

-Хамгийн бага цолтойгоос нь л амлаж барилдсан. Шударга өрсөлдөөнийг бий болгохын төлөө том цолтой хөгшин бөхчүүдийг амлаж барилдаж байсан. Энэ маань олон хүний зэвүүг хүргэсэн байх. Үүний ард залуу бөхчүүд хоорондоо шударга барилдаж цол аваасай гэсэн хүсэл зорилго явж байсан л даа. Наадамчид залуу бөхчүүдийн гал цогтой барилдааныг харж баясдаг. Одоо хөгшрөөд барилдаж байгаа бөхчүүд ховор болсон байна. 40-өөс доош насны бөхчүүд наадамд барилддаг болсон байна шүү дээ.

-Наадмын өмнө та аваргуудын эрэмбэнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан?

-Миний хувьд шударга зүйлийг л хүссэн. Наадмын зохион байгуулах комисс наадмын өмнө бөхийн галуудаар явахад нь “Би энэ жил барууны магнайд гарна” гэж хэлээд байсан юм. Наадмын өмнө зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга н.Жанчивдорж гэж хүн намайг дуудаж уулзахдаа “Та энэ жил цагаан сарын барилдаанаар Ч.Санжаадамба аваргын ард гарсан юм байна. Өнөө жилийн наадмаар энэ эрэмбээрээ барилдаад өгчих” гэж гуйсан юм. Би нэг их эсэргүүцээгүй. Дахиж түрүүлээд дээр нь гаръя гэж санаад л барилдсан.

-Энэ цагт ид барилдаж байгаа аваргуудын толгойд гарчихлаа. Үүнийг дагаад хариуцлага ирж байгаа?

-Тийм. Том цол авлаа. Тэргүүнд нь гарлаа. Бага залуу цолтнуудад унаад байж болохгүй. Өөрийнхөө чадах хэмжээгээр шударга сайхан барилдаад явна даа.

-Аварга цолны үнэ цэнийг та юу гэж ойлгодог вэ?

– Том үндэсний өв соёлыг нэгэн цагт тээж яваадаа бахархдаг юм. Их хөлс хөдөлмөр зарж энэ цолд хүрсэн. Японоос ирээд 10 дахь жилдээ барилдаад л том цолонд хүрлээ. 2009 онд ирээд л “Заавал улсын цолтой бөх болно” гээд л бэлтгэлээ үнэн сэтгэлээсээ хийдэг байлаа.

-Увс нуур дэвжээнийхэн энэ жил шинэ начинтай сайхан наадлаа?

-Шинэ начинтай боллоо. Аварга, арслан хоёр шөвгийн наймд шалгарлаа. Энэ цагийн бөхийн өнгөнд яваа олон бөхчүүд “Увс нуур” галд бэлтгэлээ базаадаг. Эдний маань хүч хөдөлмөр намайг өдий зэрэгтэй явахад нөлөөлдөг юм. Сайн бэлтгэл хангагчтай байна гэдэг бидний амжилтын үндэс.

-Увс аймгийг бөхийн өлгий нутаг гээд яриад байдаг. Х.Баянмөнх аваргаас хойш дархан аварга цолтон төрсөнгүй?

-Тийм. Хувь заяа байвал дархан аварга болох байлгүй дээ. Бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд формоо хадгалж чадвал дархан аварга цол ойрхон л харагдаж байна. Ирэх жил ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамтай. Хоёр есийн тоо давхацсан бэлгэшээлтэй ойд сайхан барилдана гэж төлөвлөж байна. Тэгээд 100 жилийн ойн баяр наадамтай золгоно. Ийм түүхт ойн баяр наадмууд миний ид барилдаж байгаа насан дээр тохиож байгаад үнэхээр баяртай байна.

-Таныг дагаж бэлтгэл хийдэг залуус сайн барилдаж байна. Хойч үеэ бэлтгээд байна уу?

-Өдий хүртэл бэлтгэл сургуулилт хийж сурсан мэдсэнээ залуустайгаа хуваалцъя гэж санадаг юм. Одооноос шавь нартай болоод явж байна. Эд маань эхнээсээ аймаг, цэргийн цол чимэг авсан. Сая хоёр нь цэргийн начин болсон. Цаашдаа том цолд хүрч нутаг орныхноо баясгаад явна гэж хүлээж байна. Ер нь тэгээд залууст үндэсний бөхийн чанар, үнэлэмжийг таниулах нийгэм рүү чиглэсэн ажил хийхээр төлөвлөсөн байгаа.

-Өнгөрсөн хавар Э.Оюунболд аварга та хоёр ээлжилж их шөвөгт шалгарч, түрүүлж үзүүрлээд байсан. Наадмын өндөр даваанд хоорондоо тулна гэж тооцоолж байсан байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Бэлтгэл дээр бэлдсэн тактик ч байсан. Төлөвлөсөн барилдаанаа гаргаж чадаагүй. Э.Оюунболд надаас илүү хийморьтой байлаа. Э.Оюунболд бид хоёр чинь их гоё ш дээ. Хоёулаа 2013 онд улсын харцага болсон. 2014 оны наадмаар би түрүүлж улсын арслан болсон. Оюунболд 2015 онд түрүүлсэн. 2018 онд би түрүүлж аварга болоход 2019 онд Оюунболд түрүүлж аварга болж байна. Яг л миний араас мөрөөр маань дагаад алхаад байгаа.

-Аав тань тухайн үед уурсаж байсан ч гэртээ баяртай л хүлээж авсан байх?

-Миний аав улсын харцага цолтой бөх хүн. Хүүгийнхээ том цол аваад явж байгаад баяртай байдаг гэж найддаг юм. Ах, дүү эргэн тойрныхон маань ч сэтгэл өндөр байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, Дулааны цахилгаан станцын “ТЭЦ 3”, “Химон” констракшн зэрэг байгууллагуудын дэмжлэг сэтгэлээр өдий зэрэгтэй явна даа. Энэ хүмүүст талархаж явдаг юм.

-Дархан аварга болохоор нь эргээд уулзъя.

-За. Баярлалаа


Categories
мэдээ улс-төр

УИХ дахь намын бүлэг, зөвлөл хуралдана

Өнөөдөр УИХ дахь намын бүлэг, зөвлөл, ажлын хэсгүүдийн хуралдаж, дараах асуудлыг хэлэлцэнэ. Үүнд:

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН:

– УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд

– УИХ дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд

ХОЁР. АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгүүдийн хуралдаан:

-Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;

-Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

-Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас “В” танхимд;

-Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд;

-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд хэсгийн хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд;

– Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан 11.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар” танхимд.

Categories
мэдээ нийгэм

Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр ангийг албан ёсоор хүлээж авлаа

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд баригдсан гал түймэр унтраах, аврах 74 ангийг албан ёсоор хүлээж авах үйл ажиллагаа боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, онцгой байдлын хурандаа Г.Ариунбуян, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа болон албаны хүмүүс, аврагчид, иргэдийн хамт оролцлоо. Сүхбаатар дүүргээс 2018 онд аврах, гал унтраах 34-р ангид дүүргийн төсвийн 33 сая төгрөгийн хөрөнгөөр шуурхай албаны фургон машин бусад аврах ажиллагааны багаж хэрэгслийг авч өгсөн бол өнөөдөр шинээр нээгдэж байгаа 74-р ангидаа дүүргийн төсвийн 200 гаруй сая төгрөгөөр иж бүрэн компьютер, оффисын болон сургалтын ширээ сандал, аврах ажиллагаанд шаардагдах холбооны, бусад багаж хэрэгсэл зэргийг шийдвэрлэсэн байна. Дүүргийн 19 дүгээр хороо Гоодойн зуслан, Шарга морьтын зуслан, Баянбулаг зуслан, Санзай, Их, Бага Баян, Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Шадивлан, Зуун мод, Майхан толгой, Гүнт, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо Ар гүнтийн зуслан зэрэг газруудад гал түймэр, гамшиг ослын дуудлагаар гарч ажиллахад зуслангийн чиглэлд Санзай зуслан хүртэл талдаа 27 км буюу 20 гаруй минутын дараа хүрэлцэн очдог байсан бол шинэ анги байгуулагдснаар богино хугацаанд дуудлагын газарт хүрэлцэн очих, гарсан гал түймрийг цаг хугацаа алдалгүй, хохирол багатайгаар бүрэн унтраах, мөн төрийн үйлчилгээг иргэдэд цаг хугацаа алдалгүй, шуурхай хүргэх бодитой боломж бүрдэж байна.

Categories
мэдээ нийгэм

Унгар Улсын Гамшгийн удирдлагын ерөнхий газартай харилцан ойлголцлын санамж бичиг байгууллаа

Унгар улсын Гамшгийн удирдлагын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Криштиан Эрдэли өчигдөр Онцгой байдлын ерөнхий газарт зочиллоо. Түүнийг Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал хүлээн авч уулзсан юм.

Уулзалтын эхэнд хошууч генерал Т.Бадрал Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, эрхзүйн орчны талаар товч танилцуулж, Монгол Улсын Онцгой байдлын байгууллагын урилгыг хүлээн авч манай улсад айлчилж байгаад талархаж байгаагаа илэрхийллээ.

Унгар, Монгол хоёр орны гамшгаас хамгаалах салбарын харилцаа, хамтын ажиллагааны эхлэл 2002 онд тавигдсан бөгөөд 2002 онд Унгар улсын Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал ноён Баконди Дөөрдийн урилгаар Монгол Улсын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Д.Хишигбаатар Унгар Улсад, 2005 онд Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газрын урилгаар Унгар Улсын Гамшгаас хамгаалах газрын дарга, хошууч генерал Татар Аттила тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад, 2017 онд Унгар Улсын Гамшгаас хамгаалах ерөнхий газрын дарга, хошууч генерал Золтан Горагийн урилгаар ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал Унгар Улсад тус тус айлчилж, гамшгаас хамгаалах салбарт хамтран ажиллах талаар санал солилцож байсан юм.

Уулзалтын дараа Онцгой байдлын удирдлагын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газар болон Унгар Улсын Гамшгийн удирдлагын ерөнхий газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичгийг үзэглэлээ.

Тус санамж бичгийн хүрээнд тус хоёр байгууллага нь гамшгийг урьдчилан таамаглах, түүнээс урьдчилан сэргийлэх, үнэлэх, тэдгээрийн хор уршгийг арилгах чиглэлээр шинжлэх ухаан, технологийн болон практик туршлага солилцох, хүний нөөцийн болон техник, тоног төхөөрөмжийг чадавхыг сайжруулах чиглэлээр хамтран ажиллах юм.

Унгар улсын Гамшгийн удирдлагын ерөнхий газрын дэд дарга, бригадын генерал Криштиан Эрдэли өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад болон нийслэлийн Аврах анги-105, Гамшгаас хамгаалах сургалт, аргазүйн төвөөр зочилж, үйл ажиллагаатай танилцана.

Categories
мэдээ нийгэм

“Цэвэрхэн наадацгаая” аяныхан 5 хоногт 100 орчим тонн хог цэвэрлэжээ

БОАЖЯ-наас 2 дахь жилдээ зохион байгуулсан “Цэвэрхэн наадацгаая” аян энэ жил өргөн хүрээнд өрнөлөө. Урлаг, соёл, спортын салбарын олны танил эрхмүүд олон нийтийг цэвэрхэн наадахыг уриалж, 21 аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, БОАЖЯ-ны харьяа 33 тусгай хамгаалалттай газрын захиргааны байгаль хамгаалагч нар, 21 сав газрын захиргааны мэргэжилтнүүд наадамчин олонд хандлагаа өөрчилж, цэвэрхэн наадах уриалга дэвшүүлэн ажиллаж байна. “Цэвэрхэн наадацгаая” аяныг Монголын оюутны холбоо дэмжин, 200 оюутан наадмын 5 өдөр Хүй долоон худаг, Төв цэнгэлдэх хүрээлэн, Туул гол, Горхи-Тэрэлжид ажиллаж 11 мянган хогны уут тарааж, 100 орчим тонн хог түүжээ. Тодруулбал, Горхи-Тэрэлжээс 46 тонн, Туул голоос 41 тонн, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худгаас 10 орчим хог түүжээ. Өнгөрсөн жил тус аяны хүрээнд мөн л 200 залуу 30 гаруй тонн хог цэвэрлэж байсан. “Цэвэрхэн наадацгаая” аяныг Монголын оюутны холбооноос гадна Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо, 21 аймгийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв, “Монгол наадам” цогцолбор, Эрүүл мэнд, нийгмийн бодлогын хүрээлэн, АПУ, Юнител, “LADA Mongolia” компани, Цэнгэг усны нөөц байгаль хамгаалах төв, “Хоггүй Монгол” ТББ болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дэмжин ажилласан нь томоохон дэмжлэг болсон гэдгийг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

Categories
мэдээ нийгэм

Дараах газруудын дулааны шугамд засвар хийгдэж байна

“Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас долоодугаар сарын 16-26-ны хооронд дараах газруудын 12абвгд магистраль шугамд засвар хийхээр болжээ.

Засварын үеэр хэрэглээний халуун ус хязгаарлах аж.

  1. Жаргалан хотхон
  2. МХАҮТ
  3. Солонгос элчин
  4. Оддын хотхон
  5. Энканто таун
  6. Маршал таун
  7. Ривер гарден хотхон
  8. Баян Монгол хороолол
  9. Шинэ Монгол сургууль
  10. Ногоон төгөл хотхон
  11. 13 хороолол ДДТ-26, 27
  12. Нарантуул зах
  13. Ахмадын хороолол
  14. Сүнжин гранд зочид буудал
  15. Баянзүрх дүүрэг
  16. Цэргийн Госпитал
  17. БХЯ
  18. 16 хороолол орчмын хэрэглэгчид
ИРГЭД БОЛОН АЖ АХУЙН НЭГЖИЙН АНХААРАЛД
  • Иргэд Дулаан дамжуулах төв шугам хоолойн бат бөх чанарыг турших хуваарийг “www. my.dulaan.mn” цахим хаяг болон өдөр тутамын мэдээллээс авна уу.
  • Зуны графикт зогсолт болон засварын ажлын талаарх санал хүсэлтээ Дуудлагын төвийн утас 7004-7005 дугаарт хандаж ирүүлнэ үү.
  • Дулаан дамжуулах төв магистраль шугамын бат бөх чанарыг турших
  • /хуваарийн дагуу 12 удаа туршина/ ээлжит нягтын шахалтын үед газар доогуур болон ил байрласан шугам хоолойд гэмтэл гарч болзошгүй тул иргэд тухайн үед хөдөлгөөнд анхааралтай оролцох ба туршилтад орж байгаа инженерийн байгууламжын ойролцоо ажил үйлчилгээ хийх, зогсох, машин болон эд хөрөнгөө орхин явахыг хатуу хориглоно.
  • Дулааны эрчим хүч хэрэглэгч байгууллагууд туршилтын үед дур мэдэн сүлжээний ус буулгах, засвар үйлчилгээ хийх, дулааны тоолуурыг салгах зэрэг давхар ажлуудыг гүйцэтгэхгүй байх.
  • Хэрэглэгч байгууллагууд нь өөрийн эзэмшлийн дулаанжуулалтын тоноглолуудад туршилтын үед байнга хяналт тавьж ажиллах ба тоноглолуудын хэвийн бус ажиллагаа, ажилтан нарын хяналт сул хийснээр өөрийн эзэмшлийн шугам, дулааны зангилаа, тоолуур зэргийг даралтад оруулж эвдэлсэнээс үүссэн хохиролыг өөрсдөө бүрэн хариуцна.
  • 2019 оны зуны улирлын хугацаанд Хэрэглэгч бүр дулаанжуулалтын тоноглолуудад хийх засварын ажлуудыг чанартай хийж гүйцэтгэнэ үү.
Categories
мэдээ нийгэм

Үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр 2019 оны 07 дугаар сарын 17-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 18-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай, усархаг бороо орох тул болзошгүй үер ус, аянга цахилгаан, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж жижиг гол, хуурай сайр, уулын бэлээр уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж богино хугацаанд үерлэх эрсдэлтэй байгаа тул голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийг сонор сэрэмжтэй байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулж байна. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад зөвлөж байна. Иргэдийн санамсар болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэргээс шалтгаалан он гарсаар 07 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар усны ослын тохиолдол 13 аймгийн 27 сум, нийслэлийн 5 дүүрэгт нийт 64 удаагийн усны осол гарч, 55 хүн амь насаа алдсан байна. Үүний 47 нь том хүн, 8 нь хүүхэд байгаа юм.

Иймд,

-Гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө амралт, аялал зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай явах, архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх,

-Гол усны ойролцоо амарч зугаалахгүй байх

-Бороотой, гол мөрний усны түвшин нэмэгдсэн үед баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчих

-Бага насны хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах -Голуудын усны түвшин буураагүй байгаа тул голын усанд орох /тогтоол ус/, сэлэх, голын эрэг дагуу удаан хугацаагаар байрлахгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.