Categories
мэдээ нийгэм

Монгол, Испанийн байгаль орчны салбарын хамтын ажиллагааг хөгжүүлнэ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг Испанийн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Рафаел Дескалларыг өнөөдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Элчин сайд Р.Дескаллар “Интерном” номын дэлгүүртэй хамтран монгол хэлнээ хөрвүүлсэн “Испанийн өгүүллэг, тууж” номын нээлтэд оролцох гэж буйдаа баяртай байгаагаа илэрхийлэв.

Тэрээр Монгол, Испанийн харилцаа, хамтын ажиллагааг аялал жуулчлал, тогтортой хөгжил, байгаль орчны салбарт өргөжүүлэн хөгжүүлэх, хоёр орны ГХЯ-ны зөвлөлдөх уулзалтыг Мадрид хотноо зохион байгуулах, оюутан залууст испани хэл суралцах боломж бүрдүүлэх зэрэг хийхээр төлөвлөж буй ажлаа танилцуулав.

Дэд сайд Б.Батцэцэг Элчин сайдын дээрх санал, санаачлагыг дэмжин, хоёр орны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хамтран ажиллахаа илэрхийллээ.

Categories
мэдээ улс-төр

Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой зүйл, заалт бүрийн талаарх саналыг тайлбарын хамт хүргүүлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 оны 07 сарын 16-ны өдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг өргөн мэдүүлж, чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх Ажлын дэд хэсгүүд өнөөдөр ( 2019.07.17) хуралдлаа. Энэ хүрээнд Улсын Бага Хурлын гишүүн асан Р.Хатанбаатараар ахлуулсан Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг хуралдав.

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн уг төсөлд тусгаар тогтнолоо бэхжүүлэхтэй холбоотой ард нийтийн санал асуулга явуулах, газрыг нэгдмэл бодлогоор зохистой ашиглах, Төв банкны хараат бус ажиллах нөхцөл, баталгааг бүрдүүлэх, байгалийн баялаг ард түмний мэдэлд байх зарчмыг бэхжүүлэх, хүртээмжтэй, тэгш, шударга нөхцөлөөр ажиллах, улс төрийн намын төлөвшлийг дэмжих, зохион байгуулалт, үйл ажиллагаа, санхүүжилтийн ил тод байдлыг хангах, УИХ-ын сонгуулийн тогтолцоог тодорхой болгох, гишүүдийн тоо болон бүрэн эрхийн хугацааг нэмэгдүүлэх, УИХ-ын удирдлагын бүрэн эхийг хугацааг нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүдийн давхар ажил эрхлэх эрхийг хязгаарлах, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн, Засгийн газрын хууль санаачлах эрхэд хүрээ, хязгаар тогтоох асуудлын хүрээнд тусгасан зүйл, заалт бүрийг Ажлын дэд хэсгийн гишүүд хөндөн ярилцаж, дэмжсэн дэмжээгүй болон өөрчлөн найруулах шаардлагатай эсэх талаар байр сууриа илэрхийллээ. Ажлын дэд хэсгийн хуралдаанаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд туссан парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой зүйл, заалтын талаарх саналаа, үндэслэл, тайлбарын хамт Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтсон. Энэ удаагийн хуралдаанд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор Д.Гангабаатар, Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор П.Амаржаргал,Монголын Үндэсний ардчилсан намын дарга Б.Цогтгэрэл, УИХ-ын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах зөвлөх Ш.Хишигсүрэн, зөвлөх С.Доржханд, референт Ж.Ганчимэг нар оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм

Ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах төв байгуулна

ЗТХЯ, БНСУ-ын хөрөнгө оруулалттай “Монгол авто ресаикл парк” ХХК ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах талаар хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

Хамтын ажиллагааны дүнд “Монгол авто ресаикл парк” ХХК манай улсад ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгслийг дахин боловсруулах цогц үйлчилгээний төв барих юм. Барилгын ажлыг Улаанбаатар хотын “Налайхын барилгын материалын үйлдвэрлэл, технологийн парк”-д энэ оны 9 дүгээр сараас эхлүүлэн 2020 оны эхний улиралд багтаан дуусгахаар төлөвлөжээ.

Тээврийн хэрэгслийг дахин боловсруулах цогц үйлчилгээний төв нь жилд ашиглалтаас хасагдсан 5000 тээврийн хэрэгслийг цуглуулах, задлах, ангилах, сэргээн ашиглах, дахин боловсруулах, устгах юм. Тус төв ашиглалтад орсноор 50 орчим ажлын байр бий болно.

Манай улсад ашиглалтаас хасагдсан тээврийн хэрэгсэл болон ашиглалтын улмаас үүсч буй хог хаягдлыг устгах, дахин боловсруулах зохицуулалт, үйлдвэрлэл байхгүйн улмаас автомашин, дугуй, аккумулятор, ашиглагдсан тос, масло, хөргөлтийн шингэн гэх мэт хог хаягдал нь агаар, хөрсний бохирдлыг бүрдүүлэгч нэг эх үүсвэр болоод байгаа билээ.

2018 оны байдлаар манай улсад нэг сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 30 хувь нь 20 ба түүнээс дээш жил болжээ.

Categories
мэдээ нийгэм

Бага насны хүүхдээ хараа хяналтгүй гол руу явуулахгүй байхыг анхаарууллаа

Image result for Баатархүү

Баяр наадмын үеэр цагдаагийн байгууллага өндөржүүлсэн бэлэн байдлын хоёрдугаар зэрэгт шилжин ажилласан. Энэ үеэр гарсан гэмт хэрэг, зөрчлүүдийн талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө. “Баяр наадмын өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худаг орчимд 99 хүүхэд төөрснийг цагдаагийн алба хаагчид олж, эцэг эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 400 хүнийг саатуулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 42 иргэнийг баривчилсан. Мөн 54 гэмт хэргийг халуун мөрөөр нь шуурхай илрүүлж ажилласан.

Энэ сарын 9-13-ны өдрүүдэд “Торгоны зам” олон улсын уралдаан Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайран өнгөрсөн учраас цагдаагийн байгууллага ачаалалтай ажилласан. Наадмын үеэр ноцтой гэмт хэрэг гараагүй ч зуны амралт үргэлжилж байгаа энэ үед иргэд тэр дундаа хүүхэд усанд осолдох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна” хэмээв. Тиймээс иргэддээ аль болох гол, уснаас хол амрах, усны ойролцоо согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байх, бага насны хүүхдээ хараа хяналтгүй гол руу явуулахгүй байхыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Загасны уурга нь цахилгааны утсанд хүрснээр тогонд цохиулж амиа алджээ

Энэ сарын 09-ний өдөр загасчилж байсан иргэн тогонд цохиулж амиа алдлаа гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Улаанбаатар хотын харьяат 39 настай эрэгтэй Б нь Хөвсгөл аймгийн Жаргалант суманд байрлах “Жаргал жигүүр” амралтын газарт амарч, загасчлах үеэрээ тогонд цохиулсан байна. Загасны уургаа дээш өргөн сунгах үед салхи гаран цахилгааны утсанд загасны уурга нь хүрснээр тогонд цохиулж амиа алджээ.

Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа аж.

Categories
мэдээ улс-төр

Ажлын хэсэг Ерөнхийлөгчийн саналыг хэлэлцлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, саналаа өчигдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн билээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсэг өнөөдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн төсөл, санал дахь гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлэхтэй холбоотой зүйл, заалтуудын талаар хэлэлцэж, үндэслэл тайлбараа боловсрууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн мэдүүлсэн төсөл, саналдаа Засгийн газрын тэргүүн Улсын Их Хурлын гишүүн байх бөгөөд Засгийн газрын бусад гишүүд Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг хориглохоор тусгасан аж. Ажлын дэд хэсэг Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд энэ асуудал хөндөгдсөн бөгөөд Улсын Их Хурлын гишүүдийн гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахдаа дээрх асуудлыг хамтатган шийдвэрлэх боломжтой хэмээн үзлээ.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн төсөл, саналд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсэхийг Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөл хэлэлцэн шийдвэрлэхээр тусгасан байна. Ажлын дэд хэсгийн гишүүд төрийн бодлого тодорхойлох Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлыг ҮАБЗ хэлэлцэн шийдвэрлэхээр заасан нь Улсын Их Хурлын бүрэн эрхэд халдсан шинжтэй байна хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн.

Монгол Улсын Ерөнхийлөгч өргөн барьсан төсөл, саналдаа Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа таван жил байхаар тусгасныг ажлын дэд хэсгийн гишүүд хэлэлцээд Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд энэ асуудал хөндөгдөөгүй учир ажлын дэд хэсгээс тухайлсан санал, тайлбар гаргах шаардлагагүй хэмээн үзлээ.

Мөн Төрийн нарийн бичгийн даргатай холбоотой Ерөнхийлөгчийн саналын талаар ажлын дэд хэсгийн гишүүд ярилцаад Үндсэн хуульд төрийн эрх мэдлийг шууд хэрэгжүүлэх буюу хэрэгжилтийг зохион байгуулах үүрэгтэй албан тушаалтныг заадаг учир төрийн захиргааны нийтлэг нэг албан тушаалыг бусдаас нь онцгойлон Үндсэн хуулиар тогтоох нь зүйд нийцэхгүй гэсэн саналтай байлаа.

Ингээд ажлын дэд хэсгийн санал, тайлбараа Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсэгт хүргүүлэхээр тогтлоо.

Categories
мэдээ нийгэм

Сонсголонгийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хаалаа

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Туул гол дээгүүрх Баянзүрхийн 321.4 у/м болон Сонсголонгийн 289.4 у/м төмөрбетон гүүрийг шинээр барих” төслийн хүрээнд шинэ гүүрийн хөдөлгөөнийг 2019 оны 07-р сарын 05-ны өдөр нээж ашиглалтад оруулсан.

Үргэлжлүүлэн хуучин гүүрийн хөдөлгөөнийг 2019 оны 07-р сарын 16-ны өдрөөс хааж, засварын ажлыг эхлүүлж, 2 сарын хугацаанд гүйцэтгэж дуусахаар төлөвлөөд байна.

Төслийн ерөнхий гүйцэтгэгч “Бээжин Юни-Констракшн Групп” ХХК, туслан гүйцэтгэгч үндэсний үйлдвэрлэгч “Гангүүр” компаниуд ажиллаж байна

Categories
мэдээ нийгэм

Өөрийгөө цагдаа хэмээн мөнгө дээрэмджээ

Image result for Гэмт хэрэгтэн

Хүүхдийн Урлан бүтээх төвийн орчимд байх ТҮЦ-нд үл таних этгээд өөрийгөө цагдаагийн албан хаагч хэмээн торгоно гэж сүрдүүлэн 40 000 төгрөг болон хоёр хайрцаг тамхи авсан хэрэг гарчээ. Уг явдлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн I хэлтсийн алба хаагчид шалгахад 25 настай эрэгтэй У гэгч цагдаагийн ажилтны нэр барин дээрх хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Худалдаа үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд хууль зөрчилгүй үйл ажиллагаагаа явуулж ашиг хонжоо олох гэсэн иргэдийг гэмт үйлдэлд автагдахгүй байж болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлж ажиллахыг анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх сэдвээр тусгай арга хэмжээ зохион байгуулав

Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх сэдвээр тусгай арга хэмжээ зохион байгуулав

Тогтвортой хөгжлийн асуудлаарх улс төрийн өндөр түвшний чуулга уулзалтын үеэр Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа БТГ, НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисстой хамтарч “Цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд удирдлага, оролцоог бэхжүүлэх нь” сэдэвт тусгай арга хэмжээг НҮБ-ын төв байранд 7 дугаар сарын 10-нд зохион байгуулав.

Тусгай арга хэмжээг нээж Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч С.Сүхболд хэлсэн үгэндээ байгаль орчны асуудал, тэр дундаа уур амьсгалын өөрчлөлт нь бүх нийтэд томоохон сорилт болж, хөгжингүй болон хөгжиж буй орнууд аль аль нь эл асуудалтай хамтарч тэмцэх шаардлагатайг онцлов.

Уур амьсгалын өөрчлөлт гэх сорилтыг даван туулахад засгийн газар, төрийн бус байгууллага, хувийн хэвшил, иргэний нийгэм гээд бүх нийтийн хамтын хүчин чармайлт нэн чухал гэдгийг онцлоод Монгол Улсад тулгарч буй сорилтууд, түүнийг даван туулахад Монгол Улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй үндэсний арга хэмжээний талаар танилцуулав.

Тусгай арга хэмжээнд оролцсон НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, НҮБ-ын гишүүн орнуудын төлөөлөгчид байр сууриа илэрхийлж, байгаль орчны асуудал, цаг уурын өөрчлөлттэй тэмцэхэд хэрэгжүүлж буй сайн туршлагуудын танилцуулж, харилцан санал солилцов.

Categories
мэдээ спорт

Улсын аварга Ч.Санжаадамбад “үнэн зоригт” чимэг олгов

Image result for Санжаадамба

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд шөвгөрсөн бөхчүүдэд чимэг олгодог. Энэ жилийн наадамд 512 бөх зодоглосноос найм давж үзүүрлэсэн Улсын аварга Н.Батсуурьт “бууршгүй хүчит”, долоо давж их шөвөгт үлдсэн Улсын арслан Ц.Содномдоржид “саруул сайжрах”, Улсын гарьд Б.Гончигдамбад “хуурнан шуугигч”, зургаа давж дунд шөвөгт үлдсэн Улсын аварга Ч.Санжаадамбад “үнэн зоригт”, улсын аварга С.Мөнхбатад “цогт гарамгай”, Улсын арслан П.Бүрэнтөгсөд “үнэн зоригт” чимэг тус тус олгожээ. Мөн тав давсан Улсын харцага Б.Бат-Өлзийд “өсөх идэр”, Улсын начин Э.Энхбатад “улам нэмэх”, Улсын начин Д.Цэрэнтогтоход “өсөх идэр” чимэг олгосон байна.