Categories
мэдээ нийгэм

Нийт 2608 удаагийн дуудлагаар 684 хүний амь насыг авран хамгаалжээ

GJ1A2426-1024x683@2x-6phdymu8s3e5nce9sq1e0bif6ojfzk0im0a4z0vyfr4.jpg

Он гарсаар улсын хэмжээнд эхний таван сарын байдлаар нийт 2608 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 66 хүн амь насаа алдаж, 34 хүн гэмтэж бэртэн, 24617 толгой мал, амьтан хорогдож, 5.5 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ. Дээрх аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 684 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 30.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 990.7сая төгрөгийг зарцуулжээ.

Гамшиг, аюулт үзэгдэл ослын улмаас нийт 66 хүн нас барсны 27 буюу 41 хувь нь гал түймэрт өртсөн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан эд хөрөнгө 6.7 тэрбум төгрөгөөр өсчээ. Нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 89 хувь буюу 2337 нь гал түймэр, 5 хувь буюу 71 нь хүний буруутай үйл ажиллагаанаас, 3 хувь буюу 79 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 хувь буюу 47 нь ус, цаг уурын гаралтай,1 хувь буюу 20 нь геологийн гаралтай холбоотой осол тус тус эзэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаар: Нутгийн зүүн хэсгээр бороошино

Image result for Бороошино

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: 5-нд нутгийн зүүн, 8-нд нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи 7, 8, 9-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурах юм. Агаарын температур Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 17-22 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: 4, 5-нд нутгийн хойд, 6-нд нутгийн зүүн хэсгээр, 9-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Салхи 5, 6, 9-нд зарим газраар секундэд 13-15 метр хүрч зөөлөн шороон шуурга шуурна. 4, 5, 6-нд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: 4-нд ихэнх нутгаар, 5-нд нутгийн хойд, 6-нд нутгийн баруун, 7-нд нутгийн зүүн хэсгээр бороо орно. Салхи ихэнх хугацаанд зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур хугацааны эхээр сэрүүхэн шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-21 градус, хугацааны сүүлээр дулаарч шөнөдөө 5-10 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: 6-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи 5, 6, 9-нд зарим газраар секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Агаарын температур 4-нд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 20-25 градус, бусад хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

Categories
мэдээ улс-төр

ЗГХЭГ-ын дэд даргаар М.Баярмагнай томилогджээ

ЗГХЭГ-ын дэд даргаар М.Баярмагнайг томилжээ

Засгийн газрын Хэрэг эрхлэх газар /ЗГХЭГ/-ын дэд даргаар М.Баярмагнайг томилжээ. Тэрбээр өмнө нь Хѳгжлийн банкны ТУЗ-ийн дарга, БОАЖЯ-ны Тѳрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байсан аж. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар нь тэргүүн дарга болон дэд дарга гэсэн хоёр дэд даргатай юм.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн 4-р сард БНХАУ-д Төрийн айлчлал хийх үеэрээ манай хоёр улсын хил орчмын шар шорооны шуурга, цөлжилтийг бууруулах асуудлаар тус улсын дарга Ши Жиньпинтэй тухайлан ярилцсан нь богино хугацаанд ажил хэрэг болж, БНХАУ-ын Цөлжилтийг бууруулах сангийн төлөөлөгчид Улаанбаатарт ажиллаж байна.

Тус сангийн төлөөлөгчдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзлаа.

Сангийн дэд тэргүүн Лю Жэн Ин Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан хүлээн авч уулзсанд талархал илэрхийлээд дээрх ажлын хүрээнд хоёр орны хамтарсан Төрийн бус байгууллага байгуулж хамтран ажиллах болсон тухайгаа хэллээ.

Мөн төлөөлөгчдийн багт БНХАУ-ын дарга Ши Жиньпинээс бэлэг болгон Улаанбаатарт барьж өгөх усан бассейны ажлын хэсгийнхэн багтаж ирсэн бөгөөд усан бассейныг цаг хугацаанд нь хүлээлгэн өгнө гэлээ.

Categories
мэдээ нийгэм

“Оюутан цагдаа-2019” арга хэмжээ эхэллээ

Жуулчны идэвхтэй улирал эхэлж байгаатай холбогдуулан гадаад, дотоодын жуулчдыг Улаанбаатар хотод аюулгүй зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Оюутан цагдаа” арга хэмжээг 2019 оны зургадугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 6 дахь жилдээ хэрэгжүүлж байна.

“Оюутан цагдаа” нар нь энэ зун иргэд, жуулчдад Монголын түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг нь ханган ажиллана.

Өнгөрсөн 2018 онд арга хэмжээний үеэр гадаадын жуулчидтай холбоотой гэмт хэрэг, зөрчил 34,4 хувиар буурсан үзүүлэлт гарсан ба оюутан цагдаа нар дотоодын 6424, гадаадын 7881 иргэнд эрх зүйн туслалцаа, зөвлөгөө үзүүлж, төөрсөн 7 хүүхдийг Цагдаагийн байгууллагад мэдээллэн эцэг эх, асран хамгаалагчдад нь хүлээлгэн өгч, хулгайн 2 гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлэн ажиллажээ.

Тус арга хэмжээний үеэр ажиллахаар 60 оюутан бүртгүүлснээс 40 оюутанг шалгаруулж гадаадын иргэд, жуулчдын дамжин өнгөрөх гудамж, талбай, олон нийтийн газарт эргүүлийн үүрэг гүйцэтгэх, жуулчны аюулгүй байдлыг хангах, Улаанбаатар хотыг эерэгээр зөв тайлбарлах мэдлэг, чадварыг олгох сургалтыг Нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны Холбоо, Мэргэжлийн хөтөч, тайлбарлагчдын холбоо хамтран 2 өдрийн турш зохион байгуулсан байна.

Categories
мэдээ соёл-урлаг

МУГЖ Э.Амартүвшин Пласидо Доминготой хамтран дуулна

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Э.Амартүвшин ирэх 12 дугаар сард Ж.Вердийн “Набуко” дуурьт Испанийн нэрт дуурийн дуучин, маэстро Пласидо Доминготой ээлжлэн дуулахаар болжээ.

Энэхүү сонгодог дуурь 12 дугаар сарын 14,16-нд Испанийн хатан хаан Р.Софиягийн нэрэмжит Валенсиа дуурийн театрын тайзнаа эгшиглэх юм. Э.Амартүвшин удахгүй Италийн хамгийн эртний тайз болох Веронагийн задгай театрын тайзнаа Испанийн дуурийн дуучин Пласидо Домингогийн дуурийн урлагт хүчин зүтгэсэн 50 жилийн ойн томоохон ёслолын тоглолтод оролцох мэдээ байна.

Энэ сарын 21-нд болох тоглолтод дэлхийн дуурийн урлагийн ноён оргил Пласидо Доминго, Анна Нетребко нарын тэргүүлсэн дэлхийн шилдэг 80 гоцлол дуучин гурван сарын турш дуулах юм.

Categories
мэдээ нийгэм

Онцгой байдлын алба хаагчид 684 хүний амь насыг аварчээ

Он гарсаар улсын хэмжээнд эхний таван сарын байдлаар нийт 2608 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 66 хүн амь насаа алдаж, 34 хүн гэмтэж бэртэн, 24617 толгой мал, амьтан хорогдож, 5.5 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.

Дээрх аюулт үзэгдэл, ослоос Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 684 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 30.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна. Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 990.7сая төгрөгийг зарцуулжээ.

Гамшиг, аюулт үзэгдэл ослын улмаас нийт 66 хүн нас барсны 27 буюу 41 хувь нь гал түймэрт өртсөн байна.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан эд хөрөнгө 6.7 тэрбум төгрөгөөр өсчээ.

Нийт тохиолдсон аюулт үзэгдэл, ослын 89 хувь буюу 2337 нь гал түймэр, 5 хувь буюу 71 нь хүний буруутай үйл ажиллагаанаас, 3 хувь буюу 79 нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, 2 хувь буюу 47 нь ус, цаг уурын гаралтай,1 хувь буюу 20 нь геологийн гаралтай холбоотой осол тус тус эзэлжээ.

Categories
мэдээ нийгэм

Астана-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг эхэллээ

Казахстан улсын агаарын тээврийн томоохон авиа компаниудын нэг болох “CКАT” өнөөдрөөс Астана-Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг хийж эхэллээ.

Хоёр орны хооронд зогсонги байдалд ороод байсан агаарын тээврийн харилцааг сэргээсэн өнөөдрийн анхны нислэгээр 106 зорчигч ирж, 51 зорчигч явсан бөгөөд тус компани Боинг 737-700, Боинг 737-300 онгоцоор 7 хоногийн даваа, пүрэв гаригуудад Астана-Улаанбаатар-Астана чиглэлд тогтмол нисэх юм.

1997 онд байгуулагдсан “СКАТ” компани нь 1300 гаруй ажилтан, 21 агаарын хөлөгтэй ба дотоодын 16 хот, дэлхийн 20 орчим улс руу нислэг үйлддэг байна. “СКАТ” компани нислэг үйлдсэнээр барууны орнууд руу зорчих зорчигчдод шинээр нэг чиглэл нэмэгдэн сонголт хийх боломж бий болж, хоёр орны бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаа өргөжих боломж бүрдэж байгаа юм.

Дашрамд дурдахад өнгөрөгч гуравдугаар сард Казахстан улсын нийслэл Астана хотын нэрийг өмнөх төрийн тэргүүний нэрээр Нур-Султан болгож өөрчилсөн бөгөөд тус улсаас албан бичиг ирүүлж өөрчлөх хүртэл нислэгийн нэршил тус хотын өмнөх нэрээр нэрлэгдэж явах юм байна.

Categories
мэдээ эдийн-засаг

Дэлхийн өрсөлдөх чадвараар Монгол Улс 62-т жагсчээ

Image may contain: text

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан 2019”-ийг танилцууллаа. Уг судалгаагаар ижил түвшний 63 улсыг харьцуулдаг бөгөөд Монгол Улс 2015 оноос хамрагдаж эхэлжээ. Энэ жилийн хувьд Монгол Улс өрсөлдөх чадвараараа 63 улсаас 62 дугаарт эрэмбэлэгдэж, Венесуэлийн өмнө өмнө жагссан байна. Энэ талаар Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн Дэд захирал И.Одончимэг “Бид дэлхийн өрсөлдөх чадварын судалгааны төвтэй 2010 оноос хойш хамтран ажиллаж байна. Өрсөлдөх чадварын судалгаа нь дөрвөн үзүүлэлтийн дагуу улс орнуудыг харьцуулдаг ба манай улс дараах байруудад эрэмбэлэгдсэн.

  1. Эдийн засгийн тамир тэнхээ 58
  2. Бизнесийн байгууллагуудын ашигт ажиллагаа 59
  3. Засаглалын үр ашигтай байдал 61
  4. Дэд бүтэц 62 дугаарт тус тус бичигдсэн байна. БНХАУ 14, ОХУ 45 дугаар байрт тус тус эрэмбэлэгдсэн. Үүнээс харвал хөрш орнуудын хувьд өсөлттэй яваа ч манай улсын хувьд эсрэгээрээ буурч байна” гэлээ.
Categories
мэдээ нийгэм

Монгол Улс Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдов

Тавдугаар сарын 27-31-ний өдрүүдэд Бангкок хотноо болсон НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганы үеэр тус комиссын харьяа байгууллага болох Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн сонгууль болов.

Удирдах зөвлөлийн 8 суудлын төлөө манай улсаас гадна Австрали, Бангладеш, БНХАУ, Фижи, БНЭУ, Индонез, Макао, Пакистан, Филиппин, БНСУ, ОХУ, Шри-Ланка, Тайланд зэрэг 14 улс өрсөлдсөн болно. Сонгууль нууц санал хураалтаар явагдсан бөгөөд Монгол Улс олонхийн саналыг авч, 2019-2022 онд тус байгууллагын Удирдах зөвлөлд ажиллахаар болов.

Япон Улсын Чиба хотод төвтэй Ази, Номхон далайн статистикийн хүрээлэнгийн Удирдах зөвлөл нь нийт 9 гишүүнтэй бөгөөд 8 гишүүнийг 3 жил тутам Комиссын гишүүн орнуудаас сонгодог. Энэхүү хүрээлэн Япон Улс нутаг дэвсгэрт байрладаг тул тус улс Удирдах зөвлөлийнх нь 9 дэх гишүүнээр шууд сонгогддог.

Монгол Улс 2000-2003 онд тус хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн гишүүнээр ажилласан болно. Тус зөвлөлд манай улс 2019-2022 онд Бангладеш, БНХАУ, БНЭУ, Пакистан, БНСУ, ОХУ, Тайланд Улстай хамтран ажиллана.