Categories
мэдээ спорт

Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын барилдах эрхийг сэргээжээ

Image may contain: text

БСШУСЯамны сайдын 2017 оны 06-р сарын 23-ны өдрийн №А/39 тоот тушаалаар батлагдсан төсөв хөрөнгөөр Биеийн тамир спортын тухай хуулийн 2-р зүйлд заасны дагуу БСШУСЯ, БТСГазар, Допингийн эсрэг үндэсний төв хамтран “Допингийн Эсрэг Үндэсний Хяналт-1” төслийн хүрээнд 16 спортын төрлийн 198 тамирчнаас 2017 оны 12 сар, 2018 оны 1, 2-р саруудад допингийн шинжилгээг авснаас үндэсний бөхийн 43 тамирчин шинжилгээнд хамрагдсаны дотор 7 бөх допингийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь БНСУдахь ОУОХ-ны итгэмжлэгдсэн лабороторийн шинжилгээгээр тогтоогдсон болно. Иймд МҮБХ-ны тэргүүлэгчид хуралдаж Ө.Бат-Орших, Б.Пүрэвсайхан, Э.Даш, Б.Номиндалай, С.Майнбаяр нарын 5 бөхөд хариуцлага тооцож, 2018 оны 02-р сарын 01-нээс 2020 оны 02-р сарын 01 хүртэл 2 жилээр барилдах эрхийг нь түдгэлзүүлсэн билээ.

Дээрх бөхчүүд 2019.06.14-ний өдөр БЗД-ийн Шүүхийн захирамж, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын албадан гүйцэтгүүлэх даалгаврын хамт МҮБХ-ны тэргүүн Б.Бат-Эрдэнэд өргөдөл гаргаж, өөрсдийн буруутай үйлдлээ ухамсарлаж, дахин ийм алдаа гаргалгүй, монгол бөхийн нэр төрийг эрхэмлэж явахаа амлаж, барилдах эрхийг нь сэргээж өгөхийг хүссэн юм. МҮБХ-ны тэргүүлэгчид дээрх бөхчүүдийн өргөдлийг хүлээн авч хэлэлцээд шийтгэлийн хугацаанаас 70 гаруй хувийг эдэлснийг харгалзаж үзэн санал хурааж, олонхийн саналааар тэдний барилдах эрхийг сэргээхээр шийдвэрлэлээ.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Categories
мэдээ нийгэм

Зарим замыг түр хаалаа

Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо, Хайлаастын авто замыг Чингэлтэйн гудамжтай холбосон 0.2 км авто замыг түр хааж байна. Авто зам дагуу цэвэр усны шугамын угсралтын ажлыг НАБСАН” ХХК 2019 оны 6 дугаар сарын 22-28-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх юм.

Иймд тус замаар зорчих иргэд бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг зөвлөлөө.

Мөн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Авто плазагийн зүүн тал, 11 дүгээр хорооллын 1 дүгээр байрны баруун талын авто замыг 2019 оны 6 сарын 22- 23-ны өдрийн хооронд түр хааж, ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв-5 ОНӨААТҮГ нь гадна дулааны шугам засварын ажил хийж гүйцэтгэх гэж байна.

Categories
мэдээ нийгэм

Наршсан тохиолдолд: Зөвлөмж

Related image

Наршилтаас хэрхэн сэргийлэх, наршсан тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан зөвлөмжийг хүргэж байна.

Урьдчилан сэргийлэлт:
-Онцын ажилгүй бол гадуур явахгүй байх /наранд аль болох бага явах/
-Нарны нүдний шил, малгай зэргийг тогтмол хэрэглэх.
-Гар, хөл, хүзүү зэргээ наранд ил гаргах хэрэггүй. Учир нь зөвхөн толгойноосоо халснаар наршдаггүй. Нарны тусгалыг шууд хүлээж авч байгаа биеийн бусад хэсгүүдээр ч наршиж болно. Тиймээс хэт халуунд майк, богино ханцуйтай цамц өмсөх биш урт ханцуйтай нимгэн цамц өмсөх
-Наранд удаан хугацаанд байх шаардлага гарвал аль болох битүү хувцас өмсөөд толгойгоо ойр ойрхон норгох юм уу нойтон алчуур, малгай хэрэглэх
-Нярай хүүхдийг гадаа байлгахдаа сүүдрэвчинд мөн чийглэг сэрүүн нөхцөл бүрдүүлэх
-Элсэн шарлага, массаж хийхдээ хэт халах үеийн нарнаас өмнө /9.00-11.00 цаг/, нойтон малгайтай байлгах /үдээс хойш 16.00 цагаас хойш/
-Шингэнийг аль болох олон хэлбэрээр /буцалсан, ширгээсэн ус, хөргөсөн цай, жимсний шүүс, хярам/ ойр ойрхон уулгах
-Хэт хөлдөөсөн зайрмаг, мөс тэс хүйтэн усыг уух нь хоолой өвдөх нөхцөл бүрдүүлдэг тул эцэг, эхчүүд анхаарах

Илрэх шинж тэмдэг:
-Нууц үе 30 минутаас 18 цаг
-Дотор бачуурч нозоорох
-Огидос хүрэх, бөөлжих
-Суулгах,
-Бага зэрэг халуурах
-Ходоод, гэдэсний хэвийн ажиллагаа хямардаг.
-Нүд харанхуйлж, манарах

Авах арга хэмжээ:
-Дээрх шинж тэмдэг илэрвэл эмчид яаралтай хандаж үзүүлж, зөвлөгөө авах
-Буцалсан усыг хөргөөж задгай саванд хийж наранд халаагаад уг усаа уух буюу толгой биеийг угааж шавших
-Зөв тохирсон шингэнийг насны онцлогт тохируулан аль болох ойрхон олон удаа хэрэглэх
-Нарнаас хамгаалж гэртээ чийгтэй сэрүүн орчныг бүрдүүлэх.
-Мөн хүйтэн жин тавьж халуунаа бууруулаарай /толгой, шилэн хүзүү г.м/
-Хоол унд хорихгүй учраас шим тэжээлтэй хоол идэх нь зүйтэй.

Хэн үүнд өртөх вэ?
-Бүх насны хүмүүс өртөх боломжтой
-Бага насны хүүхэд, артерийн даралт ихэсдэг, зүрх судасны эмгэгтэй болон хууч өвчтэй, өндөр настай хүмүүс илүү өртөх эрсдэлтэй.

Categories
мэдээ нийгэм

Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Image result for Цахилгаан

2019 оны зургаадугаар сарын 23-ны ням гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ТӨВ АЙМАГ

⏱ 08:00-17:00 цагт: Аргалант сум, Даргиатын ам, Төмрийн үйлдвэр орчмоор.

Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Categories
мэдээ нийгэм

Зүүн аймгуудын зарим газраар дуу цахилгаантай бороотой

Image result for бороо

2019 оны 06 дугаар сарын 24-нөөс 06 дугаар сарын 28-ныг хүртэлхцаг агаарын урьдчилсан төлвөөр: Энэ сарын 24-нд зарим газраар, 25, 27-нд ихэнх нутгаар, 26-нд баруун болон төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Борооны өмнө салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 12-17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 27-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Тамираа: Гадаадад сурдаг оюутнууд хар тамхины сүлжээний гар хөл болох эрсдэлтэй байна

Хар тамхи мансууруулах төрлийн бодис хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэх чиглэлээр Гаалийн Ерөнхий газар хэрхэн ажиллаж байгаа талаар улсын ахлах байцаагч Ч.Тамираатай ярилцлаа.


-Хар тамхи хууль бусаар нэвтрүүлэх хэрэг нэмэгдэж байна. Энэ талаар тодруулахгүй юу?

-Монгол Улсын Гаалийн байгууллага хар тамхи мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлэхээс урьдчилан сэргийлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлээд байна. 2018 оны байдлаар хар тамхи, мансууруулах бодисыг хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан хууль бус үйлдэл 18 бүртгэгдсэнийг илрүүлж таслан зогсоосон. Харин он гарсаар эхний зургаан сарын байдлаар найман тохиолдол илрүүлээд байна. Эндээс хар тамхи хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан давтамж нэмэгдсэн нь харагдаж байгаа юм. Нөгөө талдаа Гаалийн байгууллагын шинэ техник хэрэгсэл ашиглаж байгаа байдал, эрсдэлд тооцож байгаа үйл ажиллагааны тактик, Гаалийн улсын байцаагч нарын ур чадвартай холбоотойгоор тоо хэмжээ нэмэгдэж байна гэж үзэж болно.

-Манайд гол төлөв аль улсаас хар тамхи мансууруулах төрлийн бодис ирж байна вэ?

-Зүүн өмнөд Азийн улс орон буюу БНХАУ, мөн Европын холбооны улсуудаас Монгол Улсад зорчин ирж байгаа иргэд хар тамхийг хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлүүд гарч байна. Хамгийн сүүлийн жишээ дурдахад л улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраар Монгол Улсын иргэн Г гэгч гурван кг геройны төрлийн цэвэр мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг илрүүлсэн. Энэ илрүүлсэн үйлдэлдээ цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж цаашдаа түгээх гэж байсан сүлжээг нь илрүүлэх ажиллагаа давхар хийгдсэн. Үүнтэй холбоотойгоор Гаалийн байгууллага хилээр нэвтэрч байгаа, зорчиж байгаа иргэддээ дотоод үйл ажиллагааны хүрээнд эрсдэлд тооцож мэдээлэл цуглуулах, мэдээлэл цуглуулсны үндсэн дээр аль улс орнуудаар зорчин явж байна, эрсдэлтэй бүс нутгаас ирж байна уу, дамжин өнгөрсөн үү, эсвэл үл таних хүний дайвар ачаа хүлээн авч дамжуулж явж байна уу гэдэг дээр эрсдэлд тооцож ажиллаж байгаа. Хэн нэгний дайвар ачааг авч явахдаа дотор нь юу байгааг сайтар шалгах хэрэгтэй. Европын холбооны улс орноос танихгүй хүний дайвар ачааг авч явахаас эрс татгалзахыг зөвлөж байна. Хаврын улиралд хилийн чанадад суралцдаг оюутнууд Монголд ирдэг. Эд нар хар тамхины худалдаа наймаа эрхэлдэг сүлжээний гар хөл болох эрсдэл өндөр байдаг. Оюутнуудын туршлага муутайг далимдуулж дайвар ачааг өгч явуулдаг тохиолдол элбэг. Эцэг эхчүүд харь оронд суралцаж байгаа хүүхдүүддээ энэ төрлийн гэмт хэргийн хохирогч олон байгааг анхааруулж, дайвар ачаанаас татгалзахыг цаг тутам сануулж байх хэрэгтэй.

-Монголчууд гол төлөв хар тамхи зөөвөрлөх төрлийн гэмт хэрэгт холбогддог гэсэн. Шалтгаан нь юу байдаг вэ. Манайд хар тамхины хэрэглээ тийм өндөр байдаг хэрэг үү?

-Зүүн өмнөд Азийн улс орон, Европын холбооны улс орон нь хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ өндөртэй улс оронд тооцогддог. Энэ талаар Монголын Гаалийн байгууллагад Дэлхийн гаалийн байгууллагаас тогтмол анхааруулга ирдэг. Энэ хоёр том гүрэнг холбож буй улс нь Монгол. Өөрөөр хэлбэл манайх хар тамхийг зөөвөрлөхөд дамжин өнгөрөх бүс нутаг болж болзошгүй гэх сэрэмжлүүлэг тогтмол ирдэг. Тийм учраас Европын холбооны улс болон Зүүн өмнөд Азируу зорчиж байгаа иргэд рүү чиглэсэн эрсдэл тооцох үйл ажиллагаа тогтмол явуулдаг. Эндээс харахад Зүүн өмнөд Азиас орж ирж буй иргэдийн ачаанд хар тамхи мансууруулах төрлийн бодис байх эрсдэл өндөр байдаг.

-Шуудан илгээмжээр гол төлөв аль улсаас хар тамхи орж ирж байна вэ?

-Сүүлийн үед Монгол Улс руу хар тамхи, мансууруулах бодисыг оруулахыг завдаж байгаа үйлдэл, урсгал чиглэл улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газраар дамжиж карго ачаа, эсвэл түүвэр ачаа шуудан илгээмжийн ачаанд мансууруулах бодисыг далдалсан, хэлбэр дүрсийг нь өөрчилсөн байдалтайгаар нэвтрүүлэхийг завдсан үйлдэл гарч байгаа. АНУ болон Европын холбооны улс орнуудаас ирж буй шуудан илгээмжийн ачаанд хар тамхи нууж хилээр давуулахыг завдсан үйлдэл зонхилж байна.

-Хар тамхи, мансууруулах бодис хилээр нэвтрүүлэх магадлал бүхий иргэдэд тандалт судалгаа явуулдаг уу?

-Хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан, завдаж болзошгүй этгээдүүдтэй холбоотой эрсдэлийн судалгаа Гаалийн байгууллагаас тогтмол явуулдаг. Энэ мэдээллээ цагдаа болон тагнуулын байгууллагатай тогтмол солилцож ажилладаг.

Categories
мэдээ цаг-үе

Хуримтлал хэрхэн үүсгэх вэ

Хуримтлал үүсгэхийн тулд юуны өмнө бид орлого, зарлагаа хянаж сурах хэрэгтэй. Хүн өдрийн төгсгөлд “цаасан дээр худалдан авалтаа бичнэ дээ” гэж бодох нь шаардлагагүй худалдан авалт хийх нь эрс багасдаг гэсэн судалгаа байдаг аж. Хүнд долоон төрлийн хадгаламж хэрэгтэй гэнэ. Хамгийн эхэнд Emergen­cy Fund буюу түргэн тус-ламжийн хадгаламж Сард төлдөг лизинг, байр ус цахилгааны төлбөр, бүтэн сарын хоол хүнсний зардал, энтертайнмэнт зардал зэрэг энгийн хэмнэлээр амьдрахад 30 хоногт хэдэн төгрөг зарцуулдаг гэдгээ тооцно. Тэгээд түүнийгээ дор хаяж зургаан сараар үржүүлэн хуримтлуулна. Энэ нөхцөлд ямар нэгэн эрсдэл гарахад хагас жилийн турш ямар ч асуудалгүйгээр үргэлжлүүлэн хэвийн хэмнэлээрээ амьдрах боломжтой гэсэн үг. Тиймээс энэ бол хамгийн чухал хадгаламж юм. Хоёрдугаарт, Төлөвлөгдөөгүй зардлын төлөвлөсөн хадгаламж Мөнгө үрэхгүй гэж шийдсэн өдрүүдэд ихээр зардал гарах үе байдаг. Ийм нөхцөл байдалд тохирсон, олон дараалсан баярын дараа ч санхүүгийн хувьд асуудалгүй хэвээрээ байхад зориулсан хадгаламж юм. Гуравдугаарт, Зорилтот хадгаламж буюу мөрөөдөл зорилгоо биелүүлэх хадгаламж Аялалд явах, шинэ утас худалдаж авах зэрэг богино хугацааны зорилго юу ч байж болно. Гагцхүү түүндээ зориулсан хадгаламж нээгээд мөнгө шилжүүлээд байгаарай. Хадгаламжинд нэр өгөх, зорилго тодорхойлж өгөх нь үр дүнг хэд дахин нэмэгдүүлдэг гэнэ. Эцэст нь Тэтгэврийн хуримтлал Орчин үед тэтгэвэрт гарах магадлал маш бага болсон. Хувиараа бизнес эрхэлж, алсын зайнаас ажиллаж, олон газраас орлогын эх үүсвэрээ бүрдүүлж байна. Яг одоо ажиллаж байгаа шигээ 60 настайдаа ч ингээд сууж байхгүйн тулд тэтгэврийн хуримтлалыг одооноос эхлээрэй. Хэдэн арван жилийн дараа ч үнэ цэнэтэй хэвээрээ байх тэр хөрөнгө оруулалтыг одоо олж харах нь ирээдүйн толгойны олон өвчнийг намдаах ухаалаг шийдвэр юм.

Орчин цагт таны амжилтыг эд зүйлсээр биш, дансны чинь үлдэгдэл хэдэн тэгтэй байгаагаар тодорхойлно шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ном ярьж өгье: Долоо дахь анч нохой


Хятадын хүүхдийн зохиолч Шэнь Шисигийн “Долоо дахь анч нохой” өгүүллэгийн түүврийг уншсанаа тоймлон ярьж өгье. Энэхүү ном нь чоно, нохой, цөөврийн тухай найман өгүүллэгтэй. Эдгээр өгүүллэгүүд нь Хятад, Тайванийн хүүхдийн шилдэг бүтээлээр удаа дараа шалгарч байжээ. Зохиолч Шэнь Шиси байгаль, ан амьтанд бүх зүрх сэтгэлээ зориулдаг нэгэн. Тийм ч болохоор бүх зохиол бүтээлийнх нь гол дүр ямар нэгэн амьтан байдаг.

Номын эхний хэсгээс чонын тухай гурван өгүүллэгийг уншихад чоно гэж чухам ямар амьтан болох, хаагуур нутагладаг, хоол тэжээл нь ямар вэ гэх зэрэг баримтуудыг оруулж өгчээ. Энэ нь зөвхөн хүүхэд багачууд гэлтгүй томчууд ч мэдэхэд илүүдэхгүй сонирхолтой санагдсан. Ялангуяа чонын тухай түүхүүд нэн сонирхол татна. Чоно цадаад хэвлийгээ долоодог, нохойн төрлийн амьтан хэвтээд өгсөн бол дайрахгүй нь тодорхой, чоно сүүлээ өргөх нь хазахын дохио гэх зэрэг баримтуудыг мэдүүштэй. Азарган чоно ямар ч үед хээлтэй эмэгчнээ хаяж явдаггүй, хажууд нь тэжээн тэтгэсээр төрүүлдгээрээ бусад араатан амьтдаас ялгардаг. Үүний нууцыг амьтан судлаачид одоог хүртэл тайлж чадаагүй байгаа гэх юм билээ.

Цаашлаад хүн төрөлхтний үнэнч анд болох нохойны тухай гурван өгүүллэг бий. Нохой гэдэг амьтан хэзээнээсээ л хүнд ээлтэй байж, хүнтэй хамгийн ойр амьдарч ирсэн. Үнэнч, аюул ослыг урьдчилан мэдэж сэргийлж чаддаг, эзнийхээ эд хөрөнгийг сахин хамгаалахдаа гаргууд учир нохойг хүмүүс тэжээдэг. Нохой бол хүмүүсийн хамгийн анх гаршуулсан амьтан төдийгүй одоо үед анч, цагдаа, хоньч гээд олон төрлөөр сурган, өдөр тутмын амьдрал ахуйдаа оролцуулж байна. Ялангуяа нүүдэлчин монголчуудын амьдралыг хоточ нохойгүйгээр төсөөлөхийн аргагүй. Эл амьтан хэдий ач тустай ч гэлээ хүмүүс тэр бүр саймшраад байдаггүй. Хараахдаа хүртэл “муу нохой” гэдэг шүү дээ. Тэгвэл ийм ойлголт ганц манай Монголд ч биш, Хятадад бас байдаг байх нь.

Нохойны тухай мэдэж авсны дараа цөөвөр чонын тухай хоёр өгүүллэгийг уншихад мөн л энэ амьтны талаарх сонирхолтой баримтууд төгсгөлд нь бий. Цөөврүүд хамгийн багадаа арав, ихдээ зуугаараа нийлж сүрэглэн амьдардаг. Чоно өлсөж үхэхийн даваан дээр дорд орсон нэгийгээ барьж идэх тохиолдол байдаг бол цөөврүүд ийм үйлдэл гаргавал сүргээсээ хөөгдөнө. Сүрэггүй болно гэдэг нь ганцаараа амьд оршин тогтнох боломж тун хомс болж байна гэсэн үг. Түүнчлэн нэгнээ барьж идэх нь гутамшигтай зүйл гэж үздэг бололтой. Энэ мэт олон сонирхолтой баримтуудыг мэдэж авахаас гадна таны хүүхэд байгаль дэлхийгээ сүйтгэх биш хайрлах, ан амьтдыг агнах биш хамгаалах нь зүйтэй гэдгийг ухамсарлах болов уу. Хүн төрөлхтөн энэ дэлхийг ганцаараа эзэгнэх гэж ирээгүй, байгаль эхийн өгсөн бүгдийг амьтай бүхэн хуваан хүртэх хуультай гэдгийг ойлгох цаг хэдийнэ болсон санагддаг.

А.МӨНХЗУЛ

Categories
мэдээ нийгэм

Математикийн ЭЕШ-ыг улсын хэмжээнд тавхан хүүхэд 100 хувь өгчээ

2019 оны Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/ энэ сарын 20-ны өдөр дуусч, өчигдөр шалгалтын хичээл тус бүрийн дүн, оноо, жагсаалтыг Боловсролын үнэлгээний төвийн сайтад бүрэн байршуулжээ. Математикийн хичээлээр улсын хэмжээнд тавхан хүүхэд 100 хувь авсан байна.

Илүү нарийвчилсан онооны судалгаа хараахан гараагүй бөгөөд босго онооны тухайд төрийн өмчийн их, дээд сургууль 480, хувийн өмчийн их, дээд сургууль 410, орон нутгийн их, дээд сургууль 400 гэсэн жишиг оноотой байгаа аж. Энэ сарын 24-өөс эхлээд сурагчид хуваариа авч эхлэх юм.

Сонирхуулахад, шалгуулагчдын ЭЕШ-ын батламж хуудсыг өнөөдрөөс /2019.06.22/ эхлэн тарааж байгаа бөгөөд Улаанбаатар хотын энэ онд төгссөн шалгуулагчид өөрийн төгссөн сургуулийн захиргаанаас батламж хуудсаа авах бол орон нутгийн шалгуулагчид батламж хуудсаа аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын ЭЕШ хариуцсан мэргэжилтнээс авна. Харин нийслэл хотод шалгалт өгсөн өмнөх оны шалгуулагчид Боловсролын үнэлгээний төвөөс батламж хуудсаа авна.

Categories
мэдээ нийгэм

Тамирчдын өдрөөр “Токио олимп сан”-г нээлээ

Энэ жил орчин үеийн олимпийн хөдөлгөөн үүсэж хөгжсөний 125 жилийн ой тохиож, дэлхий даяар олимпийн өдрийг өргөн цар хүрээтэй тэмдэглэж байна.

Ийнхүү Олон улсын олимпийн өдөр, “Токио олимп сан”-гийн нээлттэй хамтатган тэмдэглэж буй баярын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Г.Ганбаяр нар оролцож, нийт тамирчид, дасгалжуулагчдадаа баяр хүргэлээ.

Түүнчлэн Токиогийн 2020 оны олимпийн наадамд оролцох монгол тамирчдаа дэмжин ажиллах “Токио олимп сан”-гийн нээлтийг хийж, тус олимпийн эрх хүртээд буй 5 тамирчин хүндэтгэлийн цомыг Ерөнхий сайд, сангийн захирал нарт гардуулах ёслол болов.

Ийнхүү 1988 оны Сөүлийн олимпийн хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Энхбат “Токио олимп сан”-д анхны хандивыг өргөж, “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан “Тамирчны алдар” дуугаараа баярын тайзыг мялаалаа.

Баярын өдөрт алдар суугаа мандуулсан ахмад тамирчид болон 2020 оны олимпийн эрхийн төлөө бэлтгэл хангаж буй Үндэсний шигшээ багийн тамирчид, нийслэл, дүүргүүдийн биеийн тамир, спортын газар, олон төрлийн спортын мэргэжлийн холбоод, спорт сонирхогчид мөн оролцсон юм.

Тэд спорт төрлүүдийг олон нийтэд сурталчлах, иргэдэд спортын үйлчилгээ үзүүлж байна.