Categories
мэдээ нийгэм

Г.Майцэцэг: Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжиж, тэдэнд хөрөнгө оруулалт хэрэгтэй

“Жижиг дунд үйлдвэрлэлийн сангийн төслийн хүрээнд тавдугаар сарын 27-ноос зургадугаар сарын 10-ны хооронд ЖДҮ-ийг дэмжих тухай төслүүдийг хүлээн авсан. Хүлээн авсан төслүүдийг иргэн, аж ахуйн нэгж гэж хоёр хувааж ангилсан бөгөөд нийт 487 тэрбум төгрөгийнй төслийг хөдөө орон нутаг, Улаанбаатар хотын иргэд хүсжээ. ЖДҮ бол жижигхэн асуудал биш юм аа. Яагаад гэвэл нэг иргэн гурваас таван хүний, нэг аж ахуйн нэгж хамгийн багадаа 20, 30 хүний ажлын байрыг бий болгох юм.

Монгол улсын зах зээлд өөрсдийн гэсэн байр суурьтай, барьцаалах хөрөнгөтэй, оюуны бүтээлтэй цаашид хөгжих хүсэлтэй аж ахуй нэгжүүд байна. Тэднийг дэмжих хэрэгтэй” гэлээ.

Мөн тэрээр “2020 оныг хүлээнэ гэдэг хэтэрхий хүлцэнгүй хэрэг. хоноцын сэтгэлтэй нөхдийг хорин он битгий хэл хоёрхон өдөр ч төрд байлгахыг хүсэхгүй байна. Бид сэрэх цаг болсон. Албан тушаалд шунаагүй бүх тэмцэгчдийг нэгдээчээ гэж уриалж байна” хэмээж байлаа.

Т.ӨЛЗИЙМАА

Г.БУЯНХИШИГ

Categories
мэдээ нийгэм

Нийслэл дэх үерийн далангийн 73.3 хувь нь ашиглалтын хугацаа дууссан байна

НМХГ-аас Нийслэлийн нутаг дэвсгэр дэх үерийн хамгаалалтын далан сувгийн ашиглалтын төлөв байдалд хяналт шалгалт хийлээ. Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт нийт 33 км урт үерийн далан, 109,6 км урт үерийн суваг, 6 ширхэг тосох байгууламж байна. Нийт үерийн далангийн 73,3% нь ашиглалтын хугацаа дууссан, 60%-д нь засвар үйлчилгээ хийх шаардлагатай. Нийслэлд 400 гаруй км хатуу хучилттай авто зам байдгаас 30 гаруй хувь нь борооны ус зайлуулах системгүй байна. Улаанбаатар хотод 753 айл өрх үерийн аман дээр байрлаж байгаа ба 1% буюу 100 жилд нэг удаа тохиолдож болох үерт нийт 47 хорооны 6696 өрх айлын 26784 хүн /хотын нийт хүн амын 2.23%/ өртөж болзошгүй байна. Нийслэлийн төвийн 6-н дүүргийн нутаг дэвсгэрт байрладаг үерийн хамгаалалтын далан сувагт хаврын шар усны болон хурын усны үерээс урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг гүйцэтгэж, далан сувгийн 42 барилга байгууламжийн ашиглалтын байдалд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлж, ажиллаж байна. Хяналт шалгалт болон зөвлөн туслах үйлчилгээний явцад 4 далан халиа үүссэн, 6 далан хог хаягдал ихтэй, мөн далан сувгийн зэргэлдээ орших айл өрхүүд ахуйн хог, үнс нурам болон бохир усаа далан сувагт байнга хийдэг, хамгаалалтын зурвас зөрчиж газар олголт хийгдсэн, хашаа хайс, автозасварын ям барьсан, далангийн хийц эдлэхүүнийг эвдэлсэн, шороо асгах, тулгуур бүхий гүүр, гарц хийх, инженерийн шугам сүлжээг байрлуулах зэргээр үерийн усны нэвтрүүлэх хүчин чадлыг бууруулсан зэрэг нийт 60 гаруй зөрчил дутагдал илэрлээ. Иймд улсын ахлах байцаагчийн албан шаардлагыг 1 иргэнд, 3 ААНБ-д мэдэгдэх хуудас өгч, хороо дүүргийн Засаг дарга нарт илэрсэн зөрчил дутагдлуудыг арилгуулах үүрэг хүргүүлж, биелэлтийг хангуулж, хяналт тавьж, ажиллаж байна. Улаанбаатар хотын Ерөнхий менежерээр ахлуулсан Нийслэлийн онцгой комиссоос хөрсний ус нэвчиж байгаа барилгуудыг эрх бүхий газарт нарийвчилсан шинжилгээ хийлгэж дүнг үндэслэн хөрсний ус нэвчүүлэхгүй арга хэмжээг шат дараалан хийлгэж хяналт тавьж байна.

Categories
мэдээ нийгэм

Аргентинчууд Копа Америка тэмцээний хасагдах шатанд шалгарлаа

Аргентины шигшээ баг хэсгийн сүүлийн тоглолтоо Ази тивээс Өмнөд Америкийн цомд урилгаар оролцож буй Катарын шигшээ багтай хийлээ. Энэ тоглолтын өмнө Колумбын шигшээ баг Парагвайг хожсон учраас Аргентинчууд хожиход л хасагдах шатанд шалгарах боломжтой байсан юм.

Тоглолтын эхний гоолыг Интер Милан клубын довтлогч Лаутаро Мартинес оруулснаар тэрээр Аргентины шигшээ багийн төлөө тав дахь гоолоо оруулж байна.

Харин тоглолтын хоёр дахь гоолыг Манчестер Сити клубын довтлогч Серхио Агуеро оруулав. Серхио Агуерогийн хувьд Аргентины шигшээ багийн төлөө 40 гоол оруулсан гурав дах тоглогч боллоо. Агуерогоос гадна Лионел Месси(68) болон Габриел Батистута(54) нар Аргентины өмсгөлтэй 40-өөс олон гоолыг оруулж байжээ.

Өнөөдөр Аргентиний шигшээ багийн бүх цаг үеийн мэргэн бууч, Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинөөр таван удаа шалгарсан Лионел Мессигийн төрсөн өдөр тохиож буй юм. Аргентиний шигшээ баг Мессигийн төрсөн өдрөөр чухал хожлыг байгуулжӨмнөд Америкийн цомын тэмцээний хасагдах шатанд шалгарлаа. Копа Америка тэмцээний финалд хоёр дараалан шалгарсан ч Чилийн шигшээ багт хожигдсон Аргентинчууд энэ удаагийн тэмцээнд түрүүлэх зорилготой тоглож байна. Тэд шөвгийн наймд Венесуелийн шигшээ багтай тоглоно.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ нийгэм

Хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг боллоо

Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран энэ сарын 19-ний өдөр иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг зохион байгууллаа.

Өдөрлөгийг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав”, “Мишээл”, “Драгон”, 6 буудлын “Оргил” салбаруудад зохион байгуулсан бөгөөд нийт 12 өмгөөлөгч хууль, эрх зүйн чиглэлээр 104 иргэнд зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ нийгэм спорт

​Европчуудын ноёрхол буюу Эмэгтэй Хөлбөмбөгийн ДАШТ-ий хасагдах шат

Франц 2:1(нэмэлт цаг) Бразил

Энэ удаагийн ДАШТ-нд түрүүлэх өндөр магадлалтай багаар нэрлэгдээд байсан Бразилийн шигшээ баг болон тэмцээнийг зохион байгуулагч Францын багуудын хооронд хасагдах шатны сонирхолтой тоглолт явагдлаа. Франц болон Бразилийн шигшээ багууд 2003 оны ДАШТ-ны хэсгийн шатанд таарч тоглоход 1:1 харьцаагаар тэнцэж байсан түүхтэй. Тоглолтын эхний гоолыг 52дахь минутандВалерие Гаувиноруулсан юм. Тэрээр Францын шигшээ багийн төлөө тоглосон сүүлийн есөн тоглолтондоо долоон гоолыг оруулаад буй. Бразилийн шигшээ багийн хагас хамгаалагч Тайса эхний гоолоос 11 минутын дараа тоог тэнцүүлэв. Тайса Францын багийн эсрэг 30 нас 187 өдөртэйдээ ДАШТ-ны анхны гоолоо оруулжээ. ДАШТ-нд Бразилийн шигшээ багийн төлөөх анхны гоолоо оруулсан хамгийн ахмад тамирчин нь Сиси юм. Сиси 1999 оны ДАШТ-ны хэсгийн эхний тоглолтонд Мексикийн шигшээ багийн эсрэг хэттрик хийх үедээ 32 нас 17 хоногтой байжээ.

Тоглолтын үндсэн цаг тэнцээгээр өндөрлөж нэмэлт цагт ялагчийг тодруулах болов. Нэмэлт цагийн 106дахь минутанд Амандине Анри энэ тоглолтын сүүлийн гоолыг оруулж Францын шигшээ баг сүүлийн гурван ДАШТ-нд дараалан шөвгийн наймын шатанд шалгарлаа.

ДАШТ-ий бүх цаг үеийн мэргэн бууч, Дэлхийн шилдэг хөлбөмбөгчинөөр зургаан удаа шалгарсан Марта тэргүүтэй Бразилийн шигшээ баг ДАШТ-ны хасагдах шатанд тоглосон сүүлийн дөрвөн тоглолтондоо хожиж чадсангүй.(1 тэнцэж, 3 хожигдсон)

Англи 3:0 Камероон

Англичууд Камерооны шигшээ багийг 3:0-ээр хожсон нь тэдний ДАШТ-ий хүрээнд байгуулж буй хоёр дахь том ялалт юм. “Гурван арслангууд” 2007 оны ДАШТ-ны хэсгийн шатанд Аргентины шигшээ багийг 6:1-ээр хожсон нь тэдний түүхэн дэх хамгийн том хожил билээ. Английн шигшээ баг анх удаагаа ДАШТ-ны таван тоглолтонд дараалан хожоод байна. Мөн Англичууд ДАШТ-ий хасагдах шатны тоглолтонд анх удаагаа гурван гоол оруулсан юм.

Эллен Вайт энэ удаагийн ДАШТ-нд Английн шигшээ багийн төлөө дөрвөн гоолыг оруулаад байна. Энэхүү үзүүлэлт нь 2007 оны ДАШТ-нд Келли Смитийнтогтоосон нэг тэмцээнд Английн шигшээ багийн өмсгөлтэй хамгийн олон гоолыг оруулсан амжилттай тэнцээд буй юм.

Хоёр дахь удаагаа ДАШТ-ий хасагдах шатанд шалгараад байсан Камерооны шигшээ баг өмнөх амжилтаа ахиулж чадсангүй. Тэд 2015 оны ДАШТ-ий хасагдах шатны эхний тоглолтондоо Хятадын багт 1:0-ээр хожигдож байсан түүхтэй.

Герман 3:0 Нигери

Сара ДжербицДАШТ-ий гурван тоглолтонд дараалан гоол оруулсан Биргит Фринзээс хойших анхны Герман тоглогч боллоо. 2003 оны ДАШТ-нд Биргит Фринз таван тоглолт дараалан гоолдож байсан түүхтэй.Германы шигшээ багийн довтлогч Александра Попп шигшээ багийнхаа төлөө 100дахь тоглолтондоо оролцож тоглолтын эхний гоолыг оруулсан юм.

Нигери улсын шигшээ баг ДАШТ-нд анх зохион байгуулагдаж эхэлсэн цагаас нь хойш тасралтгүй оролцож буй бөгөөд тэд түүхэндээ хоёр дахь удаагаа хэсгийн шатыг давсан хэдий ч шөвгийн наймд шалгарч чадсангүй. Өмнө нь тэд 1999 оны ДАШТ-ий хасагдах шатанд Бразилийн багт 4:3-аар хожигдож байсан юм.

Норвеги 1:1(Торгуулийн цохилт 4:1) Австрали

Норвегийн шигшээ баг ДАШТ-ий хасагдах шатанд тоглосон сүүлийн гурван тоглолтондоо хожигдоод байсан хар цувралаа зогсоолоо.

Австралийн шигшээ багийн тоглогч Сам Керр сүүлийн 29 тоглолтондоо 28 гоолыг оруулаад байсан ч шигшээ баг нь энэ хүрээд тэмцээнээ өндөрлөж байна.

1999 оны ДАШТ-нд Алисиа Фергусон Хятадын багийн эсрэг тоглоллохдоо улаан хуудсаар торгуулсанаас хойш 20 жилийн дараа Австралийн шигшээ багаас Алан Кеннеди ДАШТ-нд улаан хуудсаар торгуулав. Энэ жилийн ДАШТ-нд шууд улаан хуудас авсан анхны тохиолдол нь Алан Кеннеди байлаа.

У.ЧИНЗОРИГ

Categories
мэдээ соёл-урлаг

Монголын гурван дуучин П.И.Чайковскийн нэрэмжит тэмцээний шилдэг 20-д багтжээ

Хөгжмийн зохиолч Петр Ильич Чайковскийн нэрэмжит дуурийн дуулаачдын олон улсын уралдааны нэгдүгээр шатны сонгон шалгаруулалт энэ сарын 19-21-нд Мусоргскийн танхимд /Маринский 2/ болсон байна.. Хоёрдугаар шатанд дуулах 20 дуучныг сонгож авсны дотор Монгол Улсаас гурван дуучин багтжээ.

Тодруулбал, Д.Бат-Эрдэнэ, Э.Анхбаяр, Б.Жавхлантөгс нар дараагийн шатанд өрсөлдөхөөр болсон байна.

Хоёрдугаар шатанд шалгарсан дуучдын нэрсийг сонирхуулбал,

1. Викулина Анна (Россия) / Anna Vikulina (Russia)
2. Михайлов Александр (Россия) / Aleksander Michailov (Russia)
3. Хисматуллина Айгуль (Россия) / Aigul Khismatullina (Russia)
4. Мотолыгина Мария (Россия) / Maria Motolygina (Russia)
5. Перязев Глеб (Россия) / Gleb Peryazev (Russia)
6. Савинкова Екатерина (Россия) / Ekaterina Savinkova (Russia)
7. Куприянов Владислав (Россия) / Vladislav Kupriyanov (Russia)
8. Ставракакис Александрос (Греция) / Alexandros Stavrakakis (Greece)
9. Джил Бьонг Мин (Республика Корея) / Byeong Min Gil (Republic of Korea)
10. Ким Гихун (Республика Корея) / Gihoon Kim (Republic of Korea)
11. Ли Мюнжин (Республика Корея) / Myungin Lee (Republic of Korea)
12. Абдулов Гамид (Россия) / Gamid Abdulov (Russia)
13. Майорова Оксана (Россия) / Oksana Mayorova (Russia)
14. Баракова Мария (Россия) / Maria Barakova (Russia)
15. Сучков Константин (Россия) / Konstantin Suchkov (Russia)
16. Доржцэдэн Бат-Эрдэнэ (Монголия) / Bat-Erdene Dorjtseden (Mongolia)
17. Энхболд Анхбаяр (Монголия) / Ankhbayar Enkhbold (Mongolia)
18. Буюндалай Жавхлантугс (Монголия) / Javkhlantugs Buyandalai (Mongolia)
19. Агаджанян Мигран (Россия) / Migran Agadjanyan (Russia)
20. Ахмедова Ангелина (Узбекистан) / Angelina Akhmedova (Uzbekistan) байна.

Categories
мэдээ нийгэм

Автобусны жолооч нарын уран жолоодлогын тэмцээн эхэллээ

Нийтийн тээврийн жолооч нарын замын хөдөлгөөний дүрэм, хууль эрх зүйн мэдлэг, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх зорилготой Уран жолоодлого-Ур чадварын тэмцээн эхэллээ. “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатарын санаачлагаар 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Тус тэмцээнд нэгтгэлийн 1, 2 дугаар баазын 586 жолооч хамрагдана. Жолооч нараас замын хөдөлгөөний дүрэм, холбогдох хуулиуд, нийтийн тээврийн стандартаар тестийн шалгалт авч, жолооны дадлагын талбайд 90 градус ухрах, буудлын карманд орох, дан болон хос туг сүлжих, цагираг шилжүүлэх зэрэг төрлөөр ур чадварыг нь сорино. Тэмцээн зургадугаар сарын 24-ноос долдугаар сарын 05 хүртэл үргэжилж аваргуудаа тодруулах юм.


Categories
мэдээ нийгэм

Туул гол орчмын 335 аж ахуйн нэгжээс 364 зөрчил илэрчээ

Урин дулаан цаг ирж байгаатай холбогдуулан Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас, сэтгүүлчдэд цаг үеийн мэдээлэл хийлээ.

Үүнд Туул голын дагуух газар олгосон аж ахуйн нэгжид хийсэн хяналт, Хөдөлмөрийн аюулгүй байдлыг ханган ажиллах чиглэлээр хийсэн шалгалтын талаар дурьдлаа. 2018 оны байдлаар Туул голын дагуу газар зөвшөөрөлгүй эзэмшиж байгаа 52 айл аж ахуйн нэгжийг нүүлгэх шийдвэр гаргасан. Мөн иргэдээс ирсэн гомдлын мөрөөр бургас сүйтгэсэн байж болзошгүй 27 байгууллагад шалгалт хийж үүнээс наймд нь торгууль ноогдуулсан байна. Одоогоор Туул гол орчмоор үйл ажиллагаа явуулж буй 335 аж ахуйн нэгж байгаа бөгөөд түүнээс 364 зөрчил илэрч 60 орчим сая төгрөгөөр торгуулжээ. Түүнчлэн нийслэлийн хэмжээнд барилгуудын доороос хөрсний ус гарах асуудал нэлээд гарсан учир нийслэлээс ажлын хэсэг гарган нарийвчилсан судалгааг хийлгэсэн аж. Мөн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа тул албан байгууллага хувь хүн бүрийг хөдөлмөрийн аюулгүй байдал дээрээ анхаарахыг НМХГ-аас онцоллоо.

Т. ЛХАМСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийсэн юм.

Дараа нь нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Сүүлийн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 21 796 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 578 нэгж буюу 2.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн шинжтэй 573 үйлдэл бүртгэгдсэн нь хоёр нэгж буюу 0.4 хувиар өссөн. Нийслэл хотын хэмжээнд 33 удаагийн хэв журмын хамгаалалтад давхардсан тоогоор 346 алба хаагч, 37 автомашинтай, 190.4 цагийн үүрэг гүйцэтгэсэн” хэмээн танилцууллаа.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж “Өнгөрсөн 14 хоногт Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2489 дуудлага мэдээлэл хүлээн авч, 624 эд материалийн хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн осол 101 бүртгэгдэж, Зам тээврийн хэргийн улмаас долоон хүний амь эрсдэж, 121 хүн гэмтсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд ослын дуудлага өсөлттэй байна” гэв.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 120, эрэн хайх, аврах ажиллагааны 18, нийт 138 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 104 иргэнийг үер усны осол, гамшиг, гал түймрийн аюулаас аварч, 590 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 3.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн Засаг даргын “Үер усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хэрэгжилтийн хүрээнд Туул гол дагуу Цагдаагийн байгууллагатай хамтран хөдөлгөөнт завьт эргүүл болон нэмэлтээр алба хаагчдыг хуваарьт оруулан үүрэг гүйцэтгэж, голын эрэг дагуу амарч буй 2500 гаруй иргэнд чанга яригчаар урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэн, хориглосон бүсэд байрласан 917 автомашиныг голын эргийн ногоон бүсээс 50-100 метрийн зайд гаргаж ажилласан. Туул гол дагуу иргэд амарч зугаалах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орох, бага насны хүүхэд багачууд хараа хяналтгүй голын эргээр тоглох нь ихсэж байна. Сүүлийн өдрүүдэд усны ослын дуудлага ихсэж, зарим иргэн осолдсоныг эрэн хайх ажиллагаа явуулж, цогцсыг гарган холбогдох байгууллагад хүлээлгэж өглөө” хэмээн танилцуулсан юм.

Зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Богд ар” хороололд баригдах хүүхдийн цэцэрлэгийн барилгын газрыг чөлөөлөх ажил ямар шатанд буй, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгах талаар санал боловсруулж танилцуулах ажил ямар шатанд байгаа зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонслоо.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудыг салбар, дүүрэг тус бүрээр хэрэгжилтийг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын ажлуудын явцыг Зөвлөлийн хуралд танилцуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 5 дугаар зарлигаар баталсан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”-ын дагуу ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, ажиллах журмыг боловсруулан, орон тооны албан тушаалтан томилж ажиллуулах, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах” зэрэг ажлуудын хэрэгжилтийг сайтар хангаж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад тус тус үүрэг болголоо.

Мөн Үндэсний их баяр наадам зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, гадны орны жуулчдын аюулгүй байдлыг хангах, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг ил тод нээлттэй олгож, хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах, нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулах ажлуудыг өндөр зохион байгуулалттай хийж гүйцэтгэхийг холбогдох газруудад онцгойлон анхааруулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг чиглэл болгов.

Түүнчлэн зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг дарга нарт нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа болон хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг долдугаар сарын 1-нээс өмнө дуусгах, Авто замын голд байрлуулсан шар хайс хүчтэй салхины улмаас унаж, замын хөдөлгөөнд оролцож байсан зарим автомашин болон хүний эрүүл мэндэд хохирол учруулсан асуудал гарсныг холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, иргэдэд учирсан хохирлыг барагдуулах, үер усны аюулаас сэргийлэх бэлтгэл ажлыг зохион байгуулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох байгууллагууд дор бүрнээ анхаарч, төлөвлөгөө гаргах, өгсөн үүрэг даалгавруудыг холбогдох албан тушаалтнууд төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг даалгасан юм.

Categories
мэдээ спорт

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн улсын аваргууд тодорлоо

Чөлөөтийн ДАШТ-д барилдах бүрэлдэхүүн тодорлоо

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн УАШ тэмцээн зохион байгуулагдаж, өчигдөр өндөрлөлөө. Энэ удаагийн тэмцээнд түрүүлсэн бөхчүүд Казахстаны Нурсултан хотод болох ДАШТ барилдах эрхээ авсан юм.

Тэмцээний дүн:

Эрэгтэйчүүд

57 кг (19): 1. Эрдэнэбатын Бэхбаяр (Хангарьд) 2. Болдын Түмэнцогт (Женко) 3. Батсайханы Далайбаяр (МУБИС), Занданбудын Занабазар (Хилчин)
61 кг (14): 1. Түмэнбилэгийн Түвшинтулга (МУБИС) 2. Бямбадоржийн Хаш-Эрдэнэ 3. Цэвээнсүрэнгийн Цогбадрах (хоёул Алдар), Алтансувдын Мөнх-Эрдэнэ (Хасу-Мегастарс)

65 кг (24): 1. Төмөр-Очирын Тулга (Хүч) 2. Батбаатарын Буд (Харгант цамхаг) 3. Олонбаярын Сүлдхүү, Батсуурийн Наранболд (хоёул Хасу-Мегастарс)

70 кг (28): 1. Ганзоригийн Мандахнаран (Алдар) 2. Энхтуяагийн Тэмүүлэн (Хасу-Мегастарс) 3. Санжаагийн Ганбаяр (Хангай хүчтэн), Дамдинбазарын Цогтбаатар (Алдар)

74 кг (18): 1. Занданбудын Сумъяабазар (Хангарьд) 2. Бямбасүрэнгийн Бат-Эрдэнэ (Хилчин) 3. Бямбадоржийн Бат-Эрдэнэ (Алдар), Мэндбилэгийн Тэмүүжин (МУБИС)

79 кг (13): 1. Доржваанчигийн Гомбодорж (Хангай хүчтэн) 2. Баасандоржийн Цэрэндаш (Аврагч) 3. Бямбаахүүгийн Бат-Эрдэнэ (Баянхонгор), Амгаланбаатарын Бат-Эрдэнэ (Хангай хайрхан уул)

86 кг (7): 1. Оргодолын Үйтүмэн (Алдар) 2. Ганбаатарын Ганхуяг (МУБИС) 3. Баярсайханы Билгүүн (Хасу-Мегастарс)

92 кг (16): 1. Баатарын Нямбаяр (Приус центр) 2. Баасанцогтын Өлзийсайхан (Хасу-Мегастарс) 3. Лувсандоржийн Төртогтох (Хилчин), Мөнхбаатарын Цогтгэрэл (Хангарьд)

97 кг (8): 1. Өлзийсайханы Батзул (Аврагч) 2. Төмөрбатын Мөнгөншагай (Харгант цамхаг) 3. Болдбаатарын Баянсүх (Аварга), Пүрвээгийн Өсөхбаатар (Хилчин)

125 кг (12): 1. Доржхандын Хүдэрбулга (Сүлд) 2. Нацагсүрэнгийн Золбоо (Хүч) 3. Мөнхтөрийн Лхагвагэрэл (Даян), Буянтогтохын Ганзолбоо (Хангай хүчтэн)

Чөлөөтийн ДАШТ-д барилдах бүрэлдэхүүн тодорлоо

Эмэгтэйчүүд

50 кг (15): 1. Цогт-Очирын Намуунцэцэг (Хасу-Мегастарс) 2. Буяндалайн Чимгээ (Хангарьд) 3. Чинболдын Отгонтуяа (Алдар), Долгоржавын Отгонжаргал (Женко)

53 кг (9): 1. Мөнхбатын Пүрэвтунгалаг (Женко) 2. Ганболдын Мөнхцэцэг (Алдар) 3. Батбаатарын Энхцэцэг, Батбаатарын Энхзул (хоёул Хилчин)

55 кг (8): 1. Бат-Очирын Болортуяа (Женко) 2. Батхуягийн Хулан (Аврагч) 3. Бат-Оршихын Болор-Эрдэнэ (Алдар), Пүрэвхүүгийн Шинэхүү (Эрч)

57 кг (6): 1. Сүхээгийн Цэрэнчимэд (Алдар) 2. Алтанцэцэгийн Батцэцэг (Хасу-Мегастарс) 3. Болдсайханы Хонгорзул (Баянхонгор)

59 кг (9): 1. Баатаржавын Шоовдор (Хасу-Мегастарс) 2. Наранцацралын Энхтуяа (Аврагч) 3. Сандагдоржийн Наранцэцэг (Хилчин), Пүрэвийн Отгонбаяр (Женко)

62 кг (7): 1. Энхбатын Гантуяа (Хилчин) 2. Пүрвээгийн Номин-Эрдэнэ (Алдар) 3. Өлзийсайханы Пүрэвсүрэн (Женко)

65 кг (8): 1. Хүрэлхүүгийн Болортуяа (Аврагч) 2. Дэлгэрцогтын Түмэнхүслэн (Женко) 3. Энхбаярын Цэвэгмид (Алдар), Зоригтын Болортунгалаг (Хангай хайрхан уул)

68 кг (4): 1. Соронзонболдын Батцэцэг (Хилчин) 2. Очирбатын Насанбурмаа (Женко, Төмөр замын цагдаагийн газар) 3. Энхсайханы Дэлгэрмаа (Хасу-Мегастарс)

72 кг (11): 1. Банзрагчийн Оюунсүрэн (Женко) 2. Бадрахын Одончимэг (Алдар) 3. Тамирын Оюун-Эрдэнэ (Хилчин), Найгалсүрэнгийн Загардулам (Хангай хайрхан уул)

76 кг (5): 1. Очирбатын Бурмаа (Женко, Баянзүрх дүүргийн цагдаагийн II хэлтэс) 2. Гилэгжамцын Наранчимэг (Хилчин) 3. Ганбатын Ариунжаргал (Алдар)