Categories
мэдээ нийгэм

Багш нар түрээсийн орон сууцанд оруулж өгөхийг хүсч жагслаа

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос боловсролын салбарын тулгамдсан асуудлууд, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлага хүргүүлж БСШУСЯ-ны гадна жагслаа.

Жагсаал зохион байгуулагч Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч Ц.Мөнхтуяа хэлэхдээ “2017 оны наймдугаар сараас эхлэн боловсролын салбарт тулгамдаж байгаа асуудлыг ярьж тэмцлээ. Ямар ч үр дүнгүй. Өнөөдөр боловсролын салбарт 70 гаруй мянган хүн ажиллаж байна. 90 гаруй хувь нь байр орон сууцгүй. Энэ багш нарын захаас нь асуухад л айлын хашаа, айлын гэр, орон сууц түрээсэлж, хажуу өрөөнд гундуу амьдарч байна. НОСК-иас 972 айлын орон сууц ашиглалтад орох гэж байна. Тиймээс багш нартаа тодорхой хувь, квот олж өгөхийн төлөө Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдрийн жагсаалыг зохион байгуулж байгаа. Багш нарын цалин бага учраас ипотекийн найман хувийн зээлэнд хамрагдаж чаддаггүй. 20 гаруй жил багш нарын өмнөөс хэн ч дуугардаггүй, хэн ч үг хэлдэггүй ноомой хүлцэнгүй байсаар ирсэн. Түүнээс гадна хүү багатай, урьдчилгааны хөнгөлөлттэй, хямд өртөгтэй орон сууцны зээлийн хөтөлбөр гаргаж хэрэгжүүл гэж шаардаж байна” гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ онд 900 км хатуу хучилттай зам ашиглалтад оруулна

Энэ жил улсын хэмжээнд 900 км хатуу хучилттай зам ашиглалтад оруулна гэж салбар яамнаас мэдээлж байна. “2020 он гэхэд нийслэл хотыг бүх аймагтай хатуу хучилттай замаар холбохоор ажиллаж байна. Хэдийгээр төв суурин газруудыг холбох зам тавих нь нэн тэргүүний ажил байгаа ч тавьсан замаа засварлан арчилж, илүү чанартай, олон улсын стандартад нийцсэн зам тавих чухал болоод байна” гэж ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан хэлж байна. Одоогоор улсын хэмжээнд 1569 км зам тавих, 699 м урт бетон гүүр барих төлөвлөгөөтэй байгаагаас энэ жил 900 км замыг ашиглалтад оруулж, 500м гүүрийг тавьж дуусах ажээ. Аймаг, орон нутагт замын 108 төсөл хэрэгжүүлж байгаагаас энэ жил 234 км зам болон 480 м гүүр тавих юм байна. Мөн жилдээ багтаан баруун бүсийн буюу Говь-Алтай чиглэлийн 126.9 км, Байдраг чиглэлийн зам, мөн Ховд-Баян-Өлгий чиглэлийн, Баян-Өлгийг тойрсон болон Сонгины чиглэлийн замуудыг ашиглалтад оруулна гэв. Завханы чиглэлийн 67 км, Загастайн замыг ирэх жил хүлээлгэн өгөх аж.

Categories
мэдээ нийгэм

Цагдан хорих байрны тусгай өрөөнүүдийг татан буулгажээ

УИХ-ын Хүний эрхийн дэд хорооноос “Хүний эрх ба эрүү шүүлтийн асуудал” хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Тус хэлэлцүүлгээр Монголын хууль хяналтын байгууллагууд болон эрүүдэн шүүхийн эсрэг төрийн бус байгууллагууд эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийг хэрхэн хангаж ажиллаж байгаа талаар санал солилцож, зөвлөмж гаргажээ.

ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг “Өнөөдөр хүний хандлага өөрчлөлтийг өөрчлөхгүйгээр эрүү шүүлт дээр олон юм яриад ямар ч амжилтад хүрэхгүй гэдгийг ХЭҮК-ын 20 жилийн түүх харуулна. Өнгөрсөн хугацаанд бидэнд хууль болон хэрэгжүүлэгч нь байсан. Бид 2000 онд гэрээ конвенцид нэгдэн орсон юм бол үүнийг хэрэгжүүлэх ёстой. Өнгөрсөн 19 жилийн хугацаанд эрүү шүүлтийг олон хүн амаа цуцтал ярьсан. ХЭҮК-ын нэг сургалтад суусан хүн гурван жилийн дараа ажлаа солиод явчихдаг. Зарим прокурор, шүүгчтэй уулзаж, олон улсын гэрээ конвенцийг дагаж мөрд гэхээр дээд байгууллагаас заавар ирээгүй гэдэг. Хүний үгээр биш хуулийн дагуу үйл ажиллагаа явуулах ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй” гэдгийг хэлж байв.

2017 онд эрүү шүүлттэй холбоотойгоор 51 гомдол мэдээлэл ирснээс 40 гомдол нь цагдаагийн албан хаагч, 11 нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх болон прокурорын байгууллагын албан хаагчдын үйлдэлтэй холбоотой байжээ. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд эрүү шүүлт хамгийн их байгааг албаныхан хэлж байлаа.

Улсын хэмжээнд анхан шат 2006-2018 онд нийт 11 гэмт хэргийг хянан шийдвэрлэж, 13 хүнд ял шийтгэл оногдуулжээ. Хяналтын шатны шүүхээс сүүлийн дөрвөн жилийн хугацаанд цагдаагийн хэсгийн төлөөлөгч хохирогч нарт хүч хэрэглэх, хүний халдашгүй байдалд халдсан гэмт хэрэг шийдэгдсэн байна. Энэхүү хэрэгт холбогдогчийн ажиллах эрхийг гурван жилээр хасч, гурван жилийн хугацаанд хорих ял оноосон байна.

Улсын ерөнхий прокурорын газрын дэргэд эрүүдэн шүүхийн эсрэг зөвлөл байгуулагджээ. Энэхүү зөвлөл ШШГЕГ-ын харьяа хорих ангиудад хяналт, шалгалт хийж, хорих ангийн 3000 гаруй сэжигтэн, яллагдагч нартай уулзаж, биед халдах, эрүүдэн шүүхтэй холбоотой 35 гомдлыг тогтоож, холбогдох байгууллагад шалгахыг үүрэг болгосон байна. Мөн эрүү шүүлт тусгах, эрүүдэн шүүхгүй байх чиглэлээр цаашид ямар арга хэмжээ авах талаар зөвлөмж, сургалт явуулж, шаардлага хүргүүлэх зэрэг арга хэмжээ авч, хорих анги, баривчлан саатуулах газарт хяналтыг сайжруулах, цагдан хоригдсон этгээдийн өрөөг зөвшөөрөлгүй солих, цагдан хорих байрны тусгай өрөөнүүдийг бүгдийг нь татан буулгасан байна.

Categories
мэдээ улс-төр

ТЕГ дарга асан Б.Хурцаас УИХ-ын гишүүн Л.Болд уучлалт гуйх шийдвэр гарчээ

Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдаан 2019 оны тавдугаар сарын 28-нд болж, ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлтэй, УИХ-ын гишүүн Л.Болдод холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрээ гаргажээ.

Нэхэмжлэгчид шүүхэд “2017 оны арваннэгдүгээр сарын 15-ны өдөр Төрийн ордонд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр БНСУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Б.Хурцыг томилох асуудал хэлэлцэх үед Л.Болд түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдсан… Л.Болд нь Б.Хурцын урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай холбоотойгоор худал мэдээлэл тарааж, гүтгэж доромжилж олон нийтэд Б.Хурцыг үндэслэлгүйгээр, зохиомол эрүүгийн хэрэг үүсгэж шалгадаг, эрүү шүүлт тулгах замаар хэрэг хүлээлгэдэг, хилс хэрэгт унагадаг, зохиомол хэрэг үүсгэдэг, бусдын үхэлд шууд буруутгаж гүтгэлээ. Л.Болд нь энэхүү асуудалтай холбоотой УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан дээр ярьсан дээрх мэдээллийнхээ үнэн зөвийг шүүхийн өмнө нотлох үүрэгтэй. Иймд Иргэний хуулийн 21.2, 21.9, 497.1. 511.1, 511.2-т заасныг үндэслэн Б.Хурцын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр уучлалт гуйхыг даалгаж өгнө үү” гэжээ.

Categories
баннер мэдээ нийгэм

Төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг боллоо

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороо, Төсвий зарлагын хяналтын дэд хорооноос өнөөдөр /2019.06.26/ Төрийн ордонд “Төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилт, гарч буй үр дагавар, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Төсвийн тухай, Төрийн аудитын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн уялдаа холбоо, түүний хэрэгжилтийн байдал, төсвийн төлөвлөлт, гүйцэтгэл, хяналт шалгалтад тулгамдаж буй асуудал, түүнийг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцэх зорилготой тус арга хэмжээнд Сангийн яам, Үндэсний аудитын газар, Аймаг, нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, Санхүүгийн хяналт, дотоод аудитын албаны дарга нар, Аймаг, нийслэлийн Төрийн аудитын газрын дарга нар болон эрдэмтэн , судлаачдын төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн Н.Амарзаяа хэлсэн үгэндээ, УИХ-аар 2020 оны төсөв хэлэлцэхээс өмнө энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулснаар төсвийн зөв зарцуулалтад шилжихэд чухал ач холбогдолтой болохыг онцлов. Тэрбээр мөн Төсвийн тухай хууль тогтоомжийг сайжруулах, төсвийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн орчны өөрчлөлт, цаашид анхаарах асуудлын талаар илтгэл тавилаа. Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн зарлагын хяналтын дэд хорооны дарга З.Нарантуяа Төсвийн зарлага болон төсвийн гүйцэтгэлд тавих хяналт шалгалтын чиглэлээр УИХ-аас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх илтгэлдээ төсвийн зарлагын төлөвлөлтийг хөгжлийн бодлого, зорилтуудыг хэрэгжүүлэхүйц байдлаар тооцож, төлөвлөх, үр дүнгүй хөтөлбөр, арга хэмжээнд төсвийн хөрөнгө оруулалтыг хуваарилахгүй байх, төсвийн хөрөнгөөр барьсан, байгуулсан дэд бүтцийн барилга байгууламжийн урт хугацааны ашиглалт, арчилгааны стандарт, хяналтыг сайжруулах замаар үр ашиггүй нэмэлт зардал гаргахаас зайлсхийхэд онцгой анхаарах асуудлыг онцлов. Мөн салбарын яам, газар, орон нутгийн холбогдох албадын дарга нар тус тусын тулгамдаж буй асуудлыг хөндсөн илтгэл хэлэлцүүлсэн. Хэлэлцүүлэгт оролцогчид хэлэлцүүлгийн сэдэвтэй холбогдуулан нээлттэй санал бодлоо илэрхийлсэн бөгөөд төгсгөлд нь зөвлөмж гаргалаа. Уг зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах чиглэлээр дор бүрнээ анхаарах захиас даалгаврыг хэлэлцүүлэг даргалагч УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны гишүүн Н.Амарзаяа хэллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Categories
мэдээ улс-төр

УИХ-ын гишүүн З.Нарантуяа Завхан аймагт ажиллаж, иргэдийн саналыг нь сонсов

Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Завхан аймгийн Улиастай суманд Улсын Их Хурлын 18 дугаар тойргийнхоо иргэд, сонгогчдод Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, иргэд, сонгогчдын саналыг сонслоо. Уулзалтад тус аймгийн Алдархаан, Отгон, Шилүүстэй, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Дөрвөлжин, Ургамал, Завханмандал, Сантмаргац, Эрдэнэхайрхан сум, Улиастай сумын 1, 2, 3, 4, 5, 6 дугаар багийн иргэд оролцсон юм.

Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн талаар нэгдүгээрт, Улсын Их Хурлын хариуцлага, үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт, хоёрдугаарт, Гүйцэтгэх эрх мэдлийн тогтвортой, хариуцлагатай байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт, гуравдугаарт, Шүүх эрх мэдлийн хариуцлага, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлт, дөрөвдүгээрт, Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтүүдийг тус бүрд нь танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулж, нэмэлт тайлбар өглөө.Иргэд, сонгогчдоос Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд “Намын зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар Үндсэн хуулийн төсөлд тусгах шаардлагагүй, Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн насны 55 насыг багасгах, хүйсээр насыг тогтоож өгөх, шүүхийн шүүгч, Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж эхлэх насны тоог урагшлуулах, Ерөнхий сайд болон Засгийн газрын бүх гишүүн “давхар дээл”-гүй байхаар тусгах”, Шүүхийн ерөнхий зөвлөл 10 гишүүнээс бүрдэнэ гэдгийг 9 гишүүнтэй болгох зэрэг саналыг гаргав.

Завхан аймгийн Улиастай суманд болсон энэхүү уулзалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн зөвлөх С.Эрдэнэчимэг болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Categories
мэдээ нийгэм

Орон сууцны барилгын ажлыг эхлүүллээ

Дундговь аймгийн Онцгой байдлын газраас алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд 20 айлын орон сууцны барилгын ажлыг эхлүүллээ. Онцгой байдлын бйгууллагын алба хаагчдын ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангах дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, Дундговь аймгийн хэмжээнд 2019 онд зарласан “Бүтээн байгуулалтын жил”- ийн хүрээнд баригдаж байгаа тус орон сууц энэ оны III улиралд ашиглалтад орно. Орон сууц ашиглалтад орсноор Онцгой байдлын газрын алба хаагчдын 30 хувь байртай болох юм гэж Дундговь аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.


Categories
мэдээ нийгэм

“Галдан бошигт-375” номын нээлт боллоо

Монгол улсын их сургуулийн Номын санд өнөөдөр нэгэн хүндтэй, түүхэн номын нээлт боллоо. Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн тэргүүн хуульч сэтгүүлч Ш.Адьшаагийн эмхэтгэсэн “Галдан бошигт” номын нээлтэнд академич Д.Цэрэнсодном, Монгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн профессор, зурхай судлаач Л.Тэрбиш, Ардын уран зохиолч Т.Галсан, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд гэх мэт олны танил хүмүүс оролцлоо. Мөн Монгол улсын их сургуулийн Монгол судлалын хүрээлэн, тус сургуулийн Түүхийн танхим, Ховд аймгийн “Хөгжлийн төлөө сан”-гаас хамтран Галдан бошигт хааны мэндэлсний 375 жилийн ойд зориулж, “Галдан бошигт-375” эрдэм шинжилгээний хурлыг Монгол Улсын их сургуулийн Номын санд зохион байгуулав.

Энэхүү эрдэм шинжилгээний хурлаар Монголын улс төр, цэрэг, шашин, тусгаар тогтнолын түүхэнд томоохон ул мөр үлдээсэн суут хүмүүн Ойрадын Галдан бошигт хааны түүхийг судлах, шинэ сэргэг мэдээ, мэдээллийг нээн илрүүлэх, тухайн цаг үед түүхэнд гүйцэтгэсэн үүргийг бодитоор үнэлэх, хүлээн зөвшөөрөх, үнэн худлыг дэнслэх, Галдан бошигт хааны үйлс, зүтгэлийг хойч үедээ өвлүүлэх чиглэлээр эрдэмтэд илтгэл тавилаа. Үүнд “Галдан бошигтын амьдрал, үйл ажиллагаа” сэдвээр Монгол улсын Боловсролын их сургуулийн Түүхийн тэнхимийн дэд профессор, доктор На.Сүхбаатар, “Ховд голын хөвөөн дэх төмөр боловсруулалтын ул мөр” сэдвээр Шинжлэх ухааны академийн Түүх археологийн хүрээлэнгийн Археологийн мэдээллийн сан, авран хамгаалах салбарын эрхлэгч, доктор Ч.Амартүвшин, тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, Японы Нийгита их сургуулийн доктрант Л.Ишцэрэн, “Галдан бошигын үеийн Халхын сартуул хошуу” сэдвээр Ховд их сургуулийн Түүхийн тэнхимийн багш доктор Г.Пүрэвдорж, “Галдан хааны үйл хэрэгтэй холбоотой түүхэн ямар баримт Алтан зуугийн номонд байна вэ” сэдвээр Улаанбаатар эрдэм оюу дээд сургууль, Улаанбаатар эрдэм их сургуулийн багш, олон улсын Монгол судлалын холбооны салбарын эрхлэгч, Өөлд судлал нийгэмлэгийн захирал С.Баттулга, “Галдан бошигт хааны эрдэм номын ухаарлыг шинжлэхүй” сэдвээр Хөгжлийн шүтэлцээ ТББ-ын судлаач доктор профессор Х.Дондог нар тус тус илтгэл тавив.

Т.Өлзиймаа

Н.Энхжин

Categories
мэдээ нийгэм

Шатахууны үнэ долдугаар сарын эхний тав хоногт 120 орчим төгрөгөөр буурна гэв


Уул уурхайн хүнд үйлдвэрийн сайд Д. Сумъяабазар “Уул уурхайн салбараас улсын төсөвт оруулсан татвар хураамж 2019 оны эхний таван сарын байдлаар 1.2 их наяд төгрөгт хүрсэн байна. Аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2019 оны эхний Vсард 8.3 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.4(20.1%)их наяд төгрөгөөр өслөө.Үүнээс уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 5.8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 953.6(19.8%)тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 514.5(29.8%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 449.8(17.2%) тэрбум төгрөгөөр тус тус өссөн байна.

Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2019 оны эхний V сарын гүйцэтгэлээр 5.6тэрбумам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 514.5(10.2%)сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 948.3 сая ам.доллароор эерэг гарсан байна. Уул уурхайн салбарын тусгай зөвшөөрлийн мэдээг хүргэе.2019 оны эхний таван сарын байдлаар монгол улсын хэмжээнд ашигт малтмал хайгуул ашиглалтын 2950 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа. Өмнөх үед 3008, 3100 орчим гээд тусгай зөвшөөрлийн тоо байнга буурч байгаа.

Хоёрдугаар сарын хөдөлгөөний мэдээг хүргэвэл:

  • Шинээр ашиглалтанд шилжсэн тусгай зөвшөөрөл-3
  • Хайгуулын тусгай зөвшөөрөл сунгах-11
  • Тусгай зөвшөөрлийг шилжүүлснийг бүртгэсэн-2
  • Тусгай зөвшөөрлийн барьцаалсныг бүртгэсэн-1
  • Хэсэгчлэн буцааж өгсөн-8
  • Цуцлагдсан-6
  • Хугацаа дуусгавар болсон-41
  • Хайгуулын зөвшөөрлийн сунгалт-58

Эцэст нь шатахууны үнийн талаар мэдээлэл өгье. Дэлхийн зах зээлд сүүлийн 3 сарын үнийн өсөлтөөс шалтгаалж шатахууны үнэ тодорхой хэмжээгээр өссөн байгаа. Шударга өрсөлдөөнийн газар Мэргэжлийн хяналтын газар болон холбогдох үнийн зөвлөлийг хуралдуулж, тодорхой ажлуудыг хийх үүрэг чиглэл өгсөн. Тавдугаар сарын сүүлээр газрын тосны үнийн өсөлт дэлхийн зах зээлд буурсантай холбогдуулан хямд өртөгтэй шатахуун зургадугаар сарын 15-наас хойш Монгол улсын хилээр орж ирж байгаа. Эхний ээлжинд 60₮-өөр дараагийн ээлжинд бас 60 орчим төгрөгөөр буулгах, долдугаар сарын эхний тав хоногтоо 120 орчим төгрөгөөр буулгах төлөвлөгөөтэй ажиллаж байна” гэлээ.

Т.ӨЛЗИЙМАА

Г.БУЯНХИШИГ

Categories
мэдээ нийгэм

Мансууруулах бодис хэрэглэгчдийн тоо 20 жилийн дотор 20 дахин өсчээ

Жилээс жилд мансуурах бодис хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгаа хэмээн ЭМЯ-наас мэдээллээ. Манай улсын хувьд хар тамхи хэрэглэгчдийн тоогоороо дэлхийд тэргүүлдэг БНХАУ, ОХУ-тай хиллэдэг тиймээс ч мансууруулах бодисны наймаа газар авч байна хэмээн “Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Д. Нарантуяа” хэлэв. 2016 оны байдлаар 15-64 насны 275 сая хүн буюу дэлхийн нийт хүн амын 5.6% нь мансууруулах бодис нэгээс доошгүй удаа хэрэглэсэн нь тогтоогдсон байна. Мөн 2015 онд мансууруулах бодисын хэрэглээнээс болж 450000 хүн амь эрсэдсэн аж.

Харин Монгол улсын хувьд 2017 онд энэ төрлийн 117 гэмт хэрэгт 275 хүн холбогдож байсан бол 2018 Онд 197 гэмт хэрэгт 403 хүн холбогдон нь гэмт хэргийн гаралт 75 хувиар өссөн үзүүлэлттэй юм. Цаашид ч энэ тоо өсөх хандлагатай байгаа аж. Түүнчлэн Хар тамхи мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгээс хийсэн судалгааны дүнгээс үзэхэд мансууруулах бодис хэрэглэгчид 1999 онд 45 байсан бол 2019 оны байдлаар 966 болж 20 жилийн дотор 20 дахин өссөн үзүүлэлт гарчээ.

Т. ЛХАМСҮРЭН