Categories
мэдээ улс-төр

Зориг агсны хэрэг дээр ажиллаж буй түр хороо хаалттай хуралдаж байна

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо хуралдаж байна. Түр хорооны хуралдаанаар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын өмгөөлөгч нараас мэдээлэл сонсох, Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс 2019 оны дөрөвдүгээр сарын 10-нд ирүүлсэн шийдвэрийг хэлэлцэж байгаа юм. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Х.Нямбаатар “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнд энэ хэргийн хүрээнд явагдсан гүйцэтгэх ажиллагааны талаарх 70 минутын видео бичлэгийг үзүүлсэн гэсэн. Мөн манай түр хорооны гишүүдэд холбогдох мэдээ, мэдээллийг танилцуулах шаардлагатай. Тиймээс ТЕГ-т тэрхүү мэдээллийг түр хорооны гишүүдэд танилцуулах хүсэлтийг хүргүүлэх нь зүйтэй” гэв. Мөн Хууль зүйн сайд Ц.Нямдорж түр хорооны үйл ажиллагааг шуурхай явуулах, С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөх явцад 2013 оноос хойших гүйцэтгэх ажиллагааны зардлын тайлантай танилцах шаардлагатай гэсэн санал гаргалаа. Улмаар хэлэлцэх асуудалдаа орох үед УИХ-ын гишүүн Л.Болд хуралдааныг хаалттай явуулах горимын санал гаргалаа. Түүний саналын дагуу түр хорооны хуралдаан хаалттай үргэлжилж байна.

Categories
энтертаймент-ертөнц

Алтан хальс ОУ-ын кино наадмын уралдаант хэсэгт 38 бүтээл шалгарлаа

Монголын кино институтаас долоо дахь удаагаа зохион байгуулж буй “Алтан хальс” олон улсын кино наадмын уралдаант хэсэгт шалгарсан бүтээлүүд тодорлоо. Энэ жилийн Алтан хальс олон улсын кино наадмын уралдаант хэсэгт 38 богино хэмжээний кино бүтээл шалгарлаа. Уралдаант хэсэгт Монголын болон Олон улсын нийт 64 орны 480 кино хүлээн авсан. Монгол уралдаант хэсэгт 31 бүтээл бүртгүүлснээс хүүрнэлт, эксперименталь төрлийн кино давамгайлжээ.

Алтан хальс ОУ-ын кино наадмын уралдаант хэсэгт 38 бүтээл шалгарлаа

Монгол уралдаант хэсэгт 31 бүтээлээс 19 кино шалгарсан юм. Мөн энэ хэсэгт уг кино наадамд 2013 оноос хойш бүтээлээ ирүүлсэн 10 уран бүтээлчээс гадна шинээр есөн уран бүтээлч бүтээлээрээ шалгарсан нь онцлог боллоо.

Алтан хальс ОУ-ын кино наадмын уралдаант хэсэгт 38 бүтээл шалгарлаа

Харин Олон улсын уралдаант хэсэгт 449 бүтээлээс 19 бүтээл шалгарсан. Улс орноор нь авч үзвэл 88 бүтээл бүртгүүлснээрээ АНУ тэргүүлж байна. Олон улсын уралдаант хэсэгт Америкийн дөрөв, Швейцарийн гурав, Германы хоёр, Францын мөн адил хоёр бүтээл шалгарснаас гадна Австри, Бельги, БНХАУ, ОХУ, Япон зэрэг улсын бүтээлүүд шалгарсаныг дуулгая.

Алтан хальс ОУ-ын кино наадмын уралдаант хэсэгт 38 бүтээл шалгарлаа

Энэ удаад Монголын баримтат богино кино төрөлд нэг л бүтээл уралдаант хэсэгт шалгарсан тул шилдэг Монгол баримтат киноны шагнал олгогдохгүй ажээ. Гэсэн ч шалгарсан “Отор” хэмээх баримтат кино нь Жигжидсүрэнгийн нэрэмжит дээд шагналын төлөө өрсөлдөж буй юм.

“Алтан хальс” олон улсын кино наадам ирэх зургадугаар сарын 4-8-нд “iCinema” кино театрт зохион байгуулагдана.

Алтан хальс ОУ-ын кино наадмын уралдаант хэсэгт 38 бүтээл шалгарлаа

Алтан хальс ОУ-ын кино наадмын уралдаант хэсэгт 38 бүтээл шалгарлаа

Алтан хальс ОУ-ын кино наадмын уралдаант хэсэгт 38 бүтээл шалгарлаа

Алтан хальс ОУ-ын кино наадмын уралдаант хэсэгт 38 бүтээл шалгарлаа

Алтан хальс ОУ-ын кино наадмын уралдаант хэсэгт 38 бүтээл шалгарлаа

Алтан хальс ОУ-ын кино наадмын уралдаант хэсэгт 38 бүтээл шалгарлаа

Алтан хальс ОУ-ын кино наадмын уралдаант хэсэгт 38 бүтээл шалгарлаа

Алтан хальс ОУ-ын кино наадмын уралдаант хэсэгт 38 бүтээл шалгарлаа

Categories
мэдээ улс-төр

Л.Оюун-Эрдэнэ: Оюутолгойн гэрээтэй холбоотой 4-5 хүн авлига авсан байж болзошгүй

Оюутолгойн материалыг “Рио тинто” компанид өгсөн гэх асуудал яригдаж байгаа юм билээ. Тэгвэл энэ асуудал болон бусад асуудалтай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр “УИХ дээр Оюутолгойтой холбоотой ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байна. Мөн АТГ болон бусад газарт Оюутолгойн гэрээтэй холбоотой Оюутолгойн гэрээний дараа үүссэн авлига авсан байж болзошгүй гэдэг нөхцөл байдлууд 4-5 хүн дээр үүссэн гэсэн мэдээлэл байна. Нэрийг нь хэлэх боломжгүй байна. Тэр бүх дүгнэлтүүд Засгийн газарт ирнэ. Засгийн газарт ирсэний дараа Засгийн газрын хуралдаанаар ярилцана. Мөн Оюутолгойн удирдлагуудтай Засгийн газрын зүгээс уулзаж, цаашдаа ямар арга хэмжээ авах вэ гэдгээ яриад албан ёсны дүгнэлтийг Засгийн газраас гаргах боломжтой. Тиймээс УИХ яаралтай шалгалтынхаа материалыг хэлэлцээд Засгийн газарт ирүүлэх ёстой. Засгийн газар нь ерөнхийдөө хүлээлтийн байдалтай байна. Дээрх хардагдаад байгаа хүмүүс нь тухайн үед гэрээнд гарын үсэг зурсан хүмүүс байгаа. Жишээлбэл, давуу эрхийг зарим нэг компанид өгсөн байж болзошгүй гэсэн асуудлууд бий” гэв.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс махны үнэ тогтворжиж эхэлнэ

ХХААХҮЯ-наас бэлтгэсэн махны нийлүүлэлтийн талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Сүүлийн өдрүүдэд Улаанбаатар хотод мах хангамжийн ажилд асуудал үүсч, махны үнэ нэмэгдэж байгаа асуудалд олон нийт бухимдалтай байгаа билээ.

НӨӨЦИЙН МАХНЫ НИЙЛҮҮЛЭЛТИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Уг асуудлаар болон бэлтгэсэн махны нийлүүлэлтийн зах зээл дээрх нөхцөл байдлын талаарХХААХҮ-ийн сайд Ч.Улаан “Нийслэлчүүдийн өдөр тутмын махны хэрэглээ 100-120 мянган тонн мах байдаг. Энэ махнуудыг гурван сувгаар дамжин хангадаг.

  1. Улсын нөөцийн махыг нийслэлийн 127 дэлгүүр буюу цэгээр дамжигдаж буй нийлүүлэлт
  2. “Хүчит шонхор” худалдааны захаар дамжин зах зээлд шууд нийлүүлэгдэж буй махны нийлүүлэлт
  3. Хувийн хэрэглээгээр дамжин махны хэрэглээ хангагдаж байна.

Тодруулбал, 2019 оны дөрөвдүгээр сарын 15 наас эхлэн улсын нөөцөөс 127 хүнсний дэлгүүрээр мах борлуулж байгаа ба өдөртөө 30 орчим тонн мах тогтмол борлогдож байна. Ингэхдээ зах зээлийн дундаж ханшнаас 20-25 хувийн хямдралтай үнээр худалдагдаж байна.

Цаашид бид нөөцийн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ. Ойрын өдрүүдэд урьд өмнө нь нийлүүлэгдэж байсан нөөцийн махнаас хоёр дахин их махыг зах зээлийн дундаж үнээс 20-25 хувийн хямд байхаар нийлүүлэхээр ажиллаж байна. Мөн амралтын өдрүүдэд махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах ажлыг нийслэлийн удирдлагатай ярилцсан.

Сүүлийн хоногт хэд хэдэн хүчин зүйлийн нөлөөллөөр зах зээл дээрх махны нийлүүлэлтэд саатал гарсан гэж үзлээ. Үүнд, цаг агаарын нөхцөл байдал, зан заншил, шатахууны үнэ, малын махны гарал үүсэл баталгаатай болоогүй зэрэг шалтгааны улмаас зах зээл рүү нийлүүлдэг махны хангамжийн нийлүүлэлт саатсан байна. Тиймд өнөөдрөөс эхлэн зах зээл дээр нийлүүлэгдэж байгаа махны хэмжээ нэмэгдэж байна.

Мөн махны хангамжид дулааны аргаар мах боловсруулах үйлдвэрүүд их хэмжээгээр авч байгаа нь нөлөөлж байгааг талаар судлахад технологийн шинжтэй алдаа зөрчил гарсан. Тиймд цаашид дулааны аргаар боловсруулах махны хэмжээг дотоодын зах зээлтэй уялдуулан ковоттой болгож шийднэ. Мах боловсруулах үйлдвэрүүд суурилагдсан хүчин чадлынхаа хэмжээнд мах бэлддэг байх журмыг хэрэгжүүлнэ.

Манай улсад дулааны аргаа мах боловсруулах үйлдвэрүүдэд махаа нийлүүлэх зөвшөөрөлтэй 14-15 итгэмжлэгдсэн мах бэлтгэх үйлдвэр бий. Эдгээр үйлдвэрүүдийн хамтын ажиллагааг сайжруулж, дулааны аргаа мах бэлтгэж байгаа үйлдвэрүүд экспортоор гаргаж буй махныхаа тодорхой хэмжээг дотооддоо нийлүүлсэн байх шаардлага тавина. Өнөөдрөөс эхлэн зах зээл дээрх махны үнэ тогтворжиж эхэлнэ” гэв.

2018 ОНЫ МӨН ҮЕТЭЙ ХАРЬЦУУЛАХАД ХОНИНЫ МАХ 17 ХУВИАР НЭМЭГДСЭН

Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Т.ГантогтохУлаанбаатар хотын хэмжээнд 15,000 тонн мах нөөцлөх зоорь бий. Энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 8,000 тонн мах экспортод гарсан. Монголчуудын жилийн махны хэрэгцээ 310,000 орчим тонн махны хэрэгцээ байдаг гэдгийг норм стандартын дагуу гаргасан байдаг.

Махны үнийг 2018 оны мөн үетэй харьцуулахад хонины мах 17 хувиар, ямааны мах 28 хувиар үхрийн цул болон ястай мах 14 хувиар ,адууны мах 11 хувиар тус тус нэмэгдсэн байна. 2018 онд 70,000 орчим тонн мах, махан бтээгдэхүүн экспортонд гаргасан. Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 8,000 орчим тонн мах экспортонд гаргаад байна” хэмээн хэллээ.

Categories
мэдээ нийгэм

БНСУ-д болсон тогооч нарын тэмцээнд Монголын баг түрүүлэв

БНСУ-ын Сөүл хотод Олон улсын мастер тогооч нарын ур чадварын тэмцээн тавдугаар сарын 11, 12-ны өдрүүдэд боллоо. Уг ур чадварын тэмцээнд 30 орны 2000 орчим мастер тогооч оролцож, шилдгүүдээ тодруулжээ. Монголын багаас зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг оролцож, Гранпри болон алт, мөнгө, хүрэл медаль, тусгай байруудыг эзэлсэн байна.

Олон улсын мастер тогооч нарын ур чадварын тэмцээнд Монголын тогооч нар солонгос хоолыг чадварлаг хийж, бусад орны оролцогчид болон солонгосчууд, шүүгч нарыг гайхшруулсан үйл явдал болжээ. Энэ удаагийн багийн бүрэлдэхүүнд “Юна” рестораны мастер тогооч нар амжилттай оролцож, эх орныхоо нэрийг олон улсад гаргасан байна.

Categories
мэдээ нийгэм

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй Засгийн газар, УИХ-ын гишүүд Ховд аймагт ажиллаж байна. Тэд Ховд аймгийн иргэдтэй уулзаж, Засгийн газрын бодлого шийдвэрээ танилцуулж иргэдийн санал, хүсэлт, асуултад хариуллаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх уулзалтын эхэнд хэлэхдээ Ерөнхий сайд, Засгийн газар гурван том зорилт тавин ажиллаж байгаагаа хэллээ.

1. Нефьтийн үйлдвэрийг барьж байгуулах зорилт бодит ажил болж, дэд бүтэцийн ажлын явц хугацаанаас өмнө бүтээн байгуулагдаж байна. 2023 он гэхэд үйлдвэр бүрэн ашиглалтад орсноор дотооддоо 1 тэрбум доллар шингэж төгрөгийн ханш чангарч, иргэдийн орлого нэмэгдэнэ. Суурь үнэд нөлөөлөх сөрөг зүйлс арилна. Энэ ажлыг ямар нэгэн саад бэрхшээлүүдийг үл ажран явуулахыг зорьж байгаагаа хэллээ.

2. Эрчим хүчээ дотоодоос хангадаг болох. Өнөөдөр баруун аймгууд үйлдвэр, үйлчилгээ нэмэх боломжгүй байгаа нь эрчим хүчний хомсдол юм. Мөн Өмнийн говийн бүтээн байгуулалтууд эрчим хүчээ импортоор авч байна. Эрчим хүчний хэрэгцээгээ дотоодоосоо хангах ажлууд шат дараатай явж байна. Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд Усан цахилгаан станц барих ТЭЗҮ хийгдэж байна. Энэ оны 3-р улиралд техник эдийн засгийн үндэслэлээ эцэслэнэ. Санхүүжилт нааштай шийдэгдэж буй. Баруун аймгууд эрчим хүчээр хангагдаж импортын эрчим хүч зогсож хэрэглээний тариф 4 дахин буурна.

3. Хүнсний хэрэгцээгээ дотоодын хэрэглээгээ хангадаг болох ажлууд ахицтай явж байна. Үр тариа, төмсөө 100 хувь хангах зорилтоо энэ жил тавиад ажиллаж байна. Эдийн засгийн өсөлтөөс айл өрхийн үүдээр оруулах ажлууд шат дараатай төсвийн бодлогодоо тусгаад явж байгаа. Таван жил нэмэгдээгүй байсан цалин, тэтгэвэр тэтгэмжийг өнгөрсөн онд нэмж энэ онд нэмж ирэх мөн нэмнэ. Энэ оны төсөвт 400 тэрбум төгрөг төсөвт цалин, тэтгэвэр тэтгэмжээ нэмэхэд зарцуулна гэлээ.

Categories
мэдээ нийгэм

Зөвшөөрөлгүй газар хануур, хатгуур хийлгэхгүй байхыг сэрэмжлүүллээ

Дорнод аймагт “Сүхчин” гэдэг газарт хануур хатгуур эмчилгээ хийлгэсэн” гэх хүний бие хүндэрч тус аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хандсан байна. Уг мэдээллийн мөрөөр Дорнод аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Цагдаагийн газрын албан хаагчид хамтран хануур хатгуур эмчилгээ хийж байсан газрыг шалгажээ.

Шалгалтаар эмчлэх үйл ажиллагаа эрхлэх ямар ч тусгай зөвшөөрөлгүй иргэн хануур хатгуурын эмчилгээ хийж байсныг таслан зогсоож, Зөрчлийн хэрэг үүсгэсэн байна. Эрүүл ахуй, стандартын шаардлага хангаагүй орчинд, мэргэжлийн бус, тусгай зөвшөөрөлгүйгээр энэ мэтчилэн эмчилгээ, тарилга, хатгуур хийж буй хүмүүсээр үйлчлүүлж өөрийн эрүүл мэндээрээ хохирохгүй байхыг Мэргэжлийн хяналтын байгууллагаас сэрэмжлүүлж байна.


Categories
мэдээ улс-төр

Хэнтийн 42-р тойргийн сонгуулийг явуулах нь зүйтэй гэж үзэж ҮХЦ-д мэдэгдэл хүргүүллээ

Ардчилсан намын Зөвлөлөөс Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн талаар үндсэн хуулийн цэцэд сануулж мэдэгдэл гаргаж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хэнтий аймгийн 42 дугаар тойргоос сонгогдон гарсан УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь эмэгтэй хүнийг хүчирхийлсэн гэх гэмт хэрэгт холбогдсон нь хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээ алдагдаж, УИХ-ын нэр хүндийг унагаж, олон нийтийн дургүйцлийг хүргэж, хууль тогтоох байгууллагын нэр хүндийг унагасан үйлдэл болсон нь чөлөөлөгдөх том шалтгаан болсон юм. Ийнхүү гишүүн асан Д.Гантулгыг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн.

Хэнтий аймгийн 42-р тойрог нь 30.000 гаруй иргэд, сонгогчидтой. Гэтэл төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөлгүй болоод удаж байна. Үндсэн хуулийн цэц анх зарлагдсан нөхөн сонгуулийг дунд суудлын хуралдаанаас хэлэлцээд үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн. Ингээд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоолыг түдгэлзүүлэх дүгнэлт гаргаж нөхөн сонгууль явах боломжгүй болсон билээ. Улмаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд, сонгогчдын эрх ашгийг хангах үүднээс уг Үндсэн хуулийн зөрчилтэй асуудлыг Улсын Их Хурал засч, нөхөн сонгууль дахин зарлаж 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явагдахаар байсан. Гэвч нэр бүхий иргэд Улсын Их Хурлын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн 49 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх мэдээллийг гаргаад байгаа нь Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болохгүй байх нөхцөл байдал үүсч болзошгүй юм. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан тодорхой зүйл, заалт, шалтгааны улмаас өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдсөн Д.Гантулгын асуудлыг улс төржүүлж байгааг буруу гэж үзэж байна. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд, сонгогчид төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөлтэй байх эрхийг хангахын тулд тус тойрогт дахин сонгууль журмын дагуу явагдах ёстой гэсэн байр сууриа илэрхийллээ. Ирж байгаа мэдээллийн хүрээнд авч үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц эрх баригчдын сануулгаар тус сонгуулийг явуулахгүй байх сонирхол давамгайлж болзошгүй байгаа учир, хууль дээдлэх зарчмыг баримтлан шударга шийдвэрлэхийг Ардчилсан намын зүгээс албан ёсоор сануулж байгаагаа хэвлэлийн хурлаар мэдэгдлээ.

Мөн хурлын үеэр сэтгүүлчдийн асуусан цаг үеийн асуудлаар Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат байр сууриа илэрхийллээ.

Д.ЭРДЭНЭБАТ: ИТГЭЛИЙН ЗЭЭЛ БОЛ СОНГУУЛЬД ЗОРИУЛАГДСАН ЗЭЭЛ

– Хэрвээ Үндсэн хуулийн цэцээс хариу шийдвэр мэдэгдлээс эсрэгээр гарч сонгууль цуцлагдвал танай намын зүгээс ямар байр суурь илэрхийлэх вэ?

Үндсэн хуулийн цэц яг үндсэн хуулийг мөрдөж түүнд заагдсан хүний сонгох сонгогдох эрх, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг дагаж сануулах мэдэгдэл хийж байна. Энэ бол шахалт дарамт биш. Үүнийг зөв харж, зөв шийдвэр гаргах нь чухал. Яагаад гэвэл тэнд Улс төрийн сонгууль болох гэж байна. Гэтэл нэг хүний хараат байдлаас болж гацааж болохгүй гэдгийг л сануулж байгаа юм. Хэрвээ улс төрийн захиалгаар эсрэг шийдвэр гарвал цаашлаад Үндсэн хуулийн цэцийг өөрчлөх санал гаргана. Үндсэн хуулийн цэц нь хараат бус байгууллага байх ёстой. Гэтэл эхний шийдвэрт эрх баригчтай холбоотой нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаснаар цуцлагдсан. Үүнийг улс төрийн захиалгаар гаргасан шийдвэр гэж харж байна. Яг үүн шиг дахин ийм зохион байгуулалтай улс төржсөн шийдвэр гарах юм бол бид шударга Үндсэн хуулийн цэцийг шаардах болно.

-Оюу Толгойн асуудал дээр Ардчилсан нам ямар байр суурьтай байгаа вэ?

Оюу Толгойн ажлын хэсгийн дүгнэлтэд өнөөдрийн гэрээний нөхцөлийг зайлшгүй өөрчлөх шаардлага байна гэж гарсан. Үүн дээр бодлогын зөрчлийн асуудал гарсан. Өөрөөр хэлбэл эрх баригчид нэг бодлого дээр ажиллаж чадахгүй асуудал. Оюу Толгойн гэрээг нэн яаралтай авч хэлэлцэх шаардлага үүсээд байна. Уг нь Оюу Толгойн гэрээг хийх эрхийг УИХ-аас Засгийн газарт өгсөн. Гэтэл Засгийн газарт бүрэн эрх нь байхад үүнийг УИХ-д оруулж, улс төржүүлэх нь зарчмын хувьд буруу гэж бид харж байна. Тиймээс Засгийн газар Оюу Толгойн асуудлаар эцсийн үгээ хэлэх хэрэгтэй. Гэрээгээ өөрчлөх юмуу, эсвэл гэрээг өөрчлөхгүйгээр цаашдаа яах гэдгийг Засгийн газар өөрөө санаачилж, УИХ-д оруулж ирэх нөхцөл байдал үүссэн гэж бодож байна.

-МАН-аас 20 сая төгрөгийн Итгэлийн зээлийг олгож эхэлнэ гээд ярьж эхэллээ. Үүн дээр Ардчилсан нам ямар байр суурьтай байна вэ?

ЖДҮХС-ийн мөнгийг зохион байгуулалттайгаар хулгай хийгээд авсан хүмүүс тэрийг цайруулах янз бүрийн аргуудын нэг нь Итгэлийн зээл. Энэ бол сонгуульд зориулагдсан зээл. 300 тэр бум төгрөгийг төсвөөс гаргаад гуравхан хувийн хүүтэй барьцаагүй өгөх арга хаана ч байхгүй. Тэр дундаа ажил хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүст өгөх гэж байгаа бол энэ Итгэлийн зээл биш халамж. Энэ мэт худал амлалтууд хэрээс хэтэрч байгааг сануулж байгаа юм. Тэрнээс бид иргэддээ зээл өгч болохгүй гэсэн асуудал яриад байгаа юм биш. Үүнийхээ оронд иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд Зээлийн хүүг бууруулах тал дээр ажиллах зарчмын хувьд зөв. Эрх баригчид хэдэн удаа энэ мэт ард иргэдийг хуурах вэ? Үүнийхээ оронд 2016 оны амлалтуудаасаа нэгийг ч болов биелүүлэх нь чухал болоод байна.

-Улс төрчид хуулийн шахаа хэр хийдэг вэ? Таны хувьд хуулийн шахаа хийж үзсэн үү? Жишээ нь: Хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хуульд оруулсан энэ өөрчлөлт дээр та ямар байр суурьтай байна вэ?

Би хуулийн шахаа гэж мэдэхгүй. Би ямарваа нэгэн хууль дээр зарчим бодлогыг л баримталдаг. Энэ бол туйлын чухал. Өнөөдөр Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь гэм хэрэг үйлдсэнээс хойш шүүхийн шийдвэр гарсан хүртэлх хугацаа гэж заасан нь өөрөө ялаас мултрах боломжийг бий болгож байна. Ялангуяа энэ нь авлига албан тушаалын хэрэгтэй холбоотой. Жишээ дурдахад энэ хуулиар явбал Жастын Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахад хоёрхон жил үлдээд байна. Энэ нь хэрэг цагаатах, ялаас мултрах боломж бүрдэж байгааг харуулж байна. Үүнээс харахад тэд өөрийн авлига хээл хахуультай холбоотой хэргийг хаах, цайруулах үйлдлийг улайран хийж байгаа нь энэ төрд байж болшгүй зүйл юм. Тиймээс энэ Хөөн хэлэлцэх хугацааг бид зайлшгүй эргэн харах шаардлагатай.

-Засгийн газрын сайд 10 сая ам.долларын авлигын асуудалд холбогдлоо гэсэн мэдээлэл гарсан. Энэ тал дээр мэдээлэл өгөөч.

Бид үүнийг Зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцээд Ерөнхий сайдад асуулга явуулна. Иргэд олон нийт үүн дээр их анхаарал хандуулж байна. Тиймээс үнэн үү үгүй юу гэдэг дээр асуулга явуулж мэдээлэл авна. Үүний дараа нийгэмд дахин мэдээлэл гаргах байх.

Categories
гадаад мэдээ

Олимпийн аварга Алина Кабаева ихэр хүүтэй болжээ

Алина Кабаева зурган илэрцүүд

Гимнастекийн олимпийн аварга, ОХУ-ын тамирчин Алина Кабаева энэ сарын 7-нд ихэр хүүтэй болжээ.

Түүнийг төрөх үед эмнэлгийн харуул хамгаалалтыг нэмж, төрөх гэж байсан бусад эмэгтэйчүүдийг өөр палат руу шилжүүлсэн байна.Мөн тус төвийн хамгийн тэргүүний эх баригч, эмч нарыг залжээ. Гэхдээ одоогоор хүүхдүүдийн эцгийг чанд нууцалж байгаа тухай Оросын хэвлэлээр нийтэлсэн байна.

Тэрээр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтэй нэр холбогдож байсан билээ.

Сонирхуулахад, түүний өдрийн хоолыг орон нутгийн шилдэг зоогийн газраас тусгайлан бэлтгэж авч ирж байгаа гэнэ.

Categories
мэдээ улс-төр

Д.Сарангэрэл: Сүрьеэгээр өвчилсөн гэх хүүхдүүдэд эмчилгээ хийж эхлэх гэж байна

Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуулийн хүүхдүүд сүрьеэ өвчнөөр өвчилсөн гэх асуудалтай холбогдуулан ХӨСҮТ болон Нийслэлийн эрүүл мэндийн газраас сургууль дээр баг гаран ажиллаж байна. Харин дөнгөж сая салбарын сайд Д.Сарангэрэл мэдээлэл өгч, албан ёсоор тус сургуулийн 38 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн гэдгийг хэллээ.

Тэрбээр “Өчигдөр бид хуралдаж, Хан-Уул дүүргийн 15 дугаар сургууль дээр үүссэн асуудал дээр албаныхан ажиллаж байна. Дөрвөн жилийн хугацаанд тус сургууль дээр сүрьеэ өвчний халдвар гарч, ХӨСҮТ хяналтандаа авч хүүхдүүдийг оношилсон байна. Одоогоор сүрьеэгээр өвчилсөн гэх хүүхдүүдийг эхний ээлжинд оношлоод эмчилгээ эхлэх гэж байна. Эцэг эхчүүд эмчилгээний асуудалд эмзэглэж байна. Яагаад гэвэл сүрьеэгийн эмчилгээ хийлгэх нь хүнд, эмийг нь уухаар элэг гэмтээдэг гэсэн ойлголттой байна. Зайлшгүй эмчлэх шаардлагатай юу гэдгийг ХӨСҮТ-д тавиад байгаа юм билээ. Урьдчилсан байдлаар 38 хүүхэд нэг багшид сүрьеэ илэрсэн гэх онош гарсан байгаа. Эмчилгээний асуудлаар эцэг эхчүүдтэй зөвлөлдөж ойлголцохоор ХӨСҮТ-ийн багийг Нийгмийн эрүүл мэндийн багийнхан сургууль дээр ажиллаж байна. Сүрьеэгийн өвчтэй багшид ХӨСҮТ-ээс эдгэсэн гэх бичиг өгөхгүй. Эмчилгээ хийгээд эмнэлгээс гарсан гэх бичгийг хийж өгнө. Өвчтэй багшийг ажилд авсан гэх асуудлыг салбарын яам хариуцахгүй. Мөн хүүхдүүдийг эцэг эхчүүдийн зөвшөөрөлгүй нууцаар эмчилсэн гэх мэдээлэл алга. Нуух шаардлага байхгүй. Харин эсрэгээрээ сургууль дээр ХӨСҮТ-ийн эмчилгээ тандалтын багийнхан ажиллаж байна. Хэрвээ ХӨСҮТ-ийнхэн халдвартай багшид эдгэсэн эрүүл гэсэн бичиг хийж өгсөн нь тогтоогдвол хариуцлага тооцно. Харин тэр багшийг томилсон гэх асуудал салбарын яамтай хамаагүй” гэлээ.