Categories
мэдээ улс-төр

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын төсөл, байршилтай танилцав

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын төсөл, байршилтай газар дээр нь очиж танилцлаа.

Жилдээ 300-325 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх, 100 мВт-ын хүчин чадалтай тус станцыг Ховд аймгийн төвөөс 85 км, Эрдэнэбүрэн сумын төвөөс 25 км зайд орших Шижигтийн хавцал хэмээх газарт Ховд голыг түшиглэн бүтээн байгуулах юм.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн талаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Мэндсайхан танилцуулж, хэрэгцээ шаардлага, хүрэх үр дүн, ач холбогдлын тухай харилцан санал солилцов.

Тус станцыг 288,5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барих бөгөөд БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтад оруулах асуудлыг шийдвэрлэжээ. Одоогоор ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулах ажил хийж байна. Үүний дараагаар Монгол Улсын хуулиар Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх юм.
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьсанаар Ховд аймаг төдийгүй баруун бүс нутгийн иргэдийг эрчим хүчний эх үүсвэрээр хангах боломж бүрдэнэ. Мөн үйлдвэр, үйлчилгээ өргөжин хөгжих, ажлын байр нэмэгдэх боломжтой.

Eрөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ, Монгол Улс 2023 он гэхэд эрчим хүчний импортын хараат байдлаас бүрэн гарна. Үүнд “Эрдэнэбүрэнгийн УЦС” чухал үүрэгтэй гэлээ.

Монгол Улсын Баруун бүсийн эрчим хүчний систем нь нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 70 гаруй хувийг ОХУ-аас, 2 орчим хувийг БНХАУ-аас импортоор тус тус авч, үлдсэн 20 орчим хувийг Дөргөний УЦС-аас авч байгаа билээ. ОХУ-ын импортын 1кВт цаг эрчим хүчний үнэ нь дотоодын ганц эх үүсвэр болох Дөргөний усан цахилгаан станцын үнээс 6-7 дахин өндөр үнэтэй байгаа. Сүүлийн жилүүдэд Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээний жилийн өсөлт дунджаар 8-10 орчим хувь байх төлөвтэй байна гэж албаныхан мэдээллээ.

Тиймээс баруун бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулах гол эх үүсвэр бол Эрдэнэбүрэнгийн УЦС гэж үзэж байна.

УЦС-ын барилгын ажилд 800-1000 иргэн түр ажлын байраар хангагдах ба ашиглалтад орсноор 60-80 иргэн байнгын ажлын байртай болох юм.

Categories
мэдээ цаг-үе

Соёл иргэншлийн төлөө гурвантаа уухай: ХЯТАДЫН БАГА ХУРАЛ АЗИЙНХНЫГ НЭГТГЭЖ БАЙНА

Хятадын хойд нутгийн Өвөр Монголын ӨЗО-ы Алшаа аймгийн Эзнээ хошууны туурай модны намрын үзэмж. 2017 оны 10 дугаар сарын 13-нд авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Дэн Хуа)

Ятендра Датт Амоли бол хятад оюутнуудад йог заадаг энэтхэг багш. Гэхдээ Амоли багш хичээл заасныхаа дараа өөрөө оюутан болж хувирдаг.

Хятад болон Энэтхэгийн соёлын солилцооны хөтөлбөрийн хүрээнд йогийн багшаар Хятадад ирсэн тэрбээр Тай чи хэмээх Хятадын эртний бие хамгаалах урлагийг ихэд сонирхдог бөгөөд энэ урлагийн талаар илүү ихийг ойлгож мэдэхийн тулд хятад оюутнууд болоод найз нөхдөөсөө байнга суралцдаг байна.

Тавдугаар сарын 15-22-нд Хятад улсын нийслэл Бээжин хотноо болох Азийнсоёл иргэншлийн хэлэл­цүүл­гийн бага хурлын дүнд улс орнуудын иргэд бие биеийнхээ соёлын талаар харилцан суралцах явдал улам түгэн дэлгэрэх нь дамжиггүй. Уг бага хурал нь улс орнуудын соёлын олон янз байдлыг сурталчлан таниулж, соёлын солилцоог эрчимжүүлж, бие биеийнхээ соёлоос харилцан суралцахыг хөхиүлэн дэмжих зорилготой юм.


Мьянмарын Рангун хот дахь Шведагон суваргын зураг. 2014 оны 5 дугаар сарын 9-нд авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Ли Пэн)

ӨНГӨЛӨГ БАГТ НААДАМ

Ази бол дэлхийн нийт газар нутгийн 30 хувь, хүн амын 59 хувийг эзэлдэг тив юм. Тус тив нь Хятад, Энэтхэг болон Месопотами зэрэг дэлхийн хамгийн эртний соёл иргэншлүүдийн гол төв билээ.

Өдгөө тус тив нь дэлхийн эдийн засгийн өсөлтийг дэмжиж буй гол хөдөлгүүр нь болоод байна. Олон улсын валютын сангийн мэ­дэгдсэнээр, 2018 онд дэлхийн до­тоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгээс илүү хувийг Ази тив дангаараа бүрдүүлжээ.

“Азийн соёлиргэншилнь хамгийн тогтвортой, бат бөх бөгөөд уян хатан болохыг цаг хугацааны шалгуур бидэнд нотлон харуулсаар байна” гэж Бээжингийн гадаад судлалын их сургуулийн профессор Дэвид Бартош хэлэв.

Азийн соёл иргэншлийн хэлэл­цүүлгийн бага хурлын хүрээнд Ази болон бусад тивийн 47 улс орны залуучууд,эрдэмтэнсудлаачид болон албаны хүмүүсээс гадна олон улсын байгууллагуудын ги­шүүд Бээжин хотноо нэг долоо хоногийн турш чуулна. Энэхүү бага хурлын албанёсныцахимхуу­даст Камбожийн Ангкор-Ват сүм, Энэтхэгийн Таж Махал бунхан зэрэг Дэлхийн өвийн жагсаалтад багтсангазруудаас эхлээд Персийн уран баримлууд болон Араб бүжгийн талаарх тайлбар бүхий гэрэл зур­гууд багтсан бөгөөд тус цахим хуудаст зочилсон хэн бүхэн Азийн соёл иргэншлийн талаарх ойлголт мэдлэгээ зузаатгах боломжтой.

Азийн соёл иргэншлийн хэлэл­цүүлгийн бага хурал нь “Азийн соёл иргэншлүүдийн дундах соёлын со­лилцоо ба хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц” сэдвийн хүрээнд болж байгаа юм.

Бага хурлын хүрээнд болох зургаан хэлэлцүүлгийн үеэр эрдэмтэн судлаачид бүс нутаг болоод дэл­хийд ач холбогдол бүхий соёлын асуудлуудыг хөндөх бол залуу уран бүтээлчид, кино болоод хоолны соёл сонирхогчид Азийн соёлын багт наадамд оролцох боломжтой.

Мөн энэ долоо хоногийн турш Азийн өөр өөр улс орон болон соёлыг онцолсон баярын жагсаалууд болно.


Индонезийн Бали арлын үзэмж. 2016 оны 9 дүгээр сарын 10-нд авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Ду Юй)

ХҮЧИРХЭГ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭ

“Кино болон хоолтой холбоотой аливаа арга хэмжээ бол миний хувьд алгасаж орхигдуулж болшгүй үйл явдал юм. Иймэрхүү арга хэмжээ нь залуучууд бидний хувьд соёлын талаар бие биеэсээ харилцан сурал­цах, яриа өрнүүлэх гайхалтай сайхан боломж гэж би үздэг” гэж Азийн соёл иргэншлийн хэлэлцүүлгийн бага хуралд сайн дурын ажилтнаар ажиллаж буй оюутан Шан Зилай ярив.

Бидэн шиг залуус бусад улс орны соёлын талаар илүү эрт судалж, илүү ихийг сурч мэдэх нь бид бүхний ирээдүйд тустай гэж гадаад хэлний ангийн оюутан Шан Зилай хэллээ.

Бага хуралд оролцож буй зочид төлөөлөгчдөд долоо хоногийн турш үйлчлэх тэрбээр “Миний орчуулах ур чадвар бусад хүнд гадаад соёлын талаар илүү сайн ойлгоход тус нэмэр болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Бага хурлын хүрээнд засаглал, соёлын олон янз байдал, соёл ба аялал жуулчлал, соёлыг хамгаалахад залуучуудын үүрэг оролцоо, Азийн соёл иргэншилд дэлхийн нөлөө ба соёлын талаар харилцан суралцах нь зэрэг сэдвээр зургаан хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Энэ бага хурал нь Азийн улс ор­нуудад нэг нэгийнхээ соёлын талаар илүү ихийг ойлгож, илүү их мэдлэг мэдээлэлтэй болох боломжийг олгож байна гэж Мьянмарын Стратеги ба олон улс судлалын төвийн тэргүүн, бага хуралд урилгаар оролцож буй Ко Ко Хлаинг хэллээ.

Мөн буруу ойлголт болон худал мэдээллийн улмаас өнөөдөр бидэнд тулгарч буй янз бүрийн асуудлыг энэ бага хурлын ачаар нэг тийш нь болгож шийдвэрлэх боломжтой гэж тэрбээр ярив.

Эрт цагт Торгоны зам нь Ази болон алс холын Өрнөдийн улс орнуудын хооронд зөвхөн бараа бүтээг­дэхүүнээр зогсохгүй шинэ санаа, тех­нологи болоод соёлыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Азийн соёл иргэншлийн хэлэлцүүлгийнбага хурал нь өөр өөр нийгэм болоод соёл иргэншлүүдэд цаашид хамтран ажиллах бо­ломжуудыг нээнэ гэж Ко Ко Хлаинг үзэж байна.


2018 онд Юньнанийн үндэстний их сургуульд оюутнууд Олон улсын йогийн өдрөөр йог хийж буй нь. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Се Зию)

СОЛИЛЦООГ ЭРЧИМЖҮҮЛЭХ НЬ

Солилцооныхөтөлбөрийн хү­рээнд Бээжинд сурч буй вьетнам оюутан Фан Тхи Нгок Хан ярих­даа “Азийн соёл иргэншлийн хэлэл­цүүлгийн бага хурлын боловсролын солилцооны хөтөлбөртэй холбоотой асуудлууд миний анхаарлыг ихэд татаж байгаа” гэв.

Сүүлийн жилүүдэд Хятад болон Азийн орнуудын хооронд соёлын солилцоо эрчимжсээр байна.

Хятадын баруун урд нутгийн Юньнань мужийн төв Куньмин хот дахь Юньнанийн үндэстний их сургуульд 2015 онд Хятад-Энэтхэгийн йогийн коллеж байгуулагджээ. Йогт шимтэгчидолширсноорХятад-Энэтх­эгийн йогийн коллеж нь 2017 оноос магистрын сургалттай болсон байна. 2017 онд л гэхэд 18800 гаруй гадаад оюутан Юньнань мужид суралцахаар очжээ. Юньнань нь Хятадын баруун өмнөд нутгийн хилийн муж бөгөөд Зүүн өмнөд Ази болон Өмнөд Азид нэвтрэх нэгэн гарц билээ.

Хятадынтелевизийн нэвтрүүл­гүүд ч Азийн улс орнуудад олон үзэгчтэй болсоор байна. 2015-2018 онд Вьетнамтай хиллэдэг Хятадын Гуанси Жуаны ӨЗО-ы нэгэн телевиз Хятадын 130 гаруй олон ангит кино, 196 баримтат кино болон 104 анимэйшн шоуг вьетнам хэлнээ орчуулсан байна.

“Хятад болон Вьетнамын соёл ижил төстэй. Хятадын цуврал кинонуудад хөндөгдсөн нийгмийн олон асуудал вьетнамчуудын дунд яригдаж, тэдгээр асуудлаас үлгэр дууриал, сургамж авч байдаг” гэж Вьетнамын ШУА-ийн судлаач Пхунг Тхи Хуе ярив.

Оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд Бээжинд сурч буй Пхан Тхи Нгок Хан мөн “Манай хоёр улсын соёл маш ижил төстэй. Тухайлбал, үндэсний хувцас болон цайны соёлыг дурдаж болж байна” гэлээ.

Мөн тэрбээр “Манай Азийн улс орнууд ойр дотны найзууд шиг байх хэрэгтэй. Найзууд харилцаа холбоогоо улам илүү гүнзгийрүүлж, бие биеэсээ харилцан суралцах хэрэгтэй” гэж ярив.

Камбожийн Байон сүмийн үзэмж. 2016 оны 10 дугаар сарын 22-нд авсан зураг.

(Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Жан Чэн)


2016 оны 12 дугаар сарын 22-нд Энэтхэгийн Агра хот дахь алдарт Таж Махалын орчимд нар жаргах үеэр авсан зураг. (Гэрэл зургийг “Синьхуа”-гийн Би Сяоян)

Categories
мэдээ нийгэм

Цэргийн нисгэгч нарт зориулсан танхимтай болно

Батлан хамгаалахын сайд Н.Энхболд АНУ-ын Номхон Далай дахь Агаарын цэргийн хүчний командлагч генерал Чарльз Браунг өнөөдөр /2019.05.14/ хүлээн авч уулзлаа.

Монгол Улс, АНУ 1991 онд батлан хамгаалах салбарт харилцаа тогтоосноос хойш дээд дунд түвшний харилцан айлчлал хийх, Зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох чадавхийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, цэргийн мэргэжлийн боловсон хүчнийг сургаж бэлтгэх, олон улсын энхийг дэмжих, хүмүүнлэгийн ажиллагааны чиглэлээр туршлага солилцох, эвслийн цэргийн ажиллагаанд хамтран үүрэг гүйцэтгэх зэрэг хэлбэрээр хамтран ажиллаж ирсэн юм.

Уулзалтаар Монгол Улсын Зэвсэгт хүчний нисэх хүчний бие бүрэлдэхүүнийг сургах, АНУ-аас бага оврын нисэх онгоц, болон ачааны нисэх онгоц авах талаар ярилцсаны сацуу цэргийн нисгэгч нарт зориулсан Англи хэлний танхимтай болох талаар ярилцсан байна.

Монгол Улсын Зэвсэгт хүчин АНУ-ын Энэтхэг-Номхон далайн Агаарын цэргийн командлалтай хамтран 2019 оны 8 дугаар сард “Номхон далайн элч-2019” эмнэлэг, цэргийн барилга-инженерийн бие бүрэлдэхүүнийг оролцуулсан олон улсын сургуулийг Сэлэнгэ аймгийн Баянгол суманд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Categories
мэдээ нийгэм улс-төр

2018 онд батлагдсан Монгол Улсын хуулиуд дээр Төрийн тамга дарлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан нар өнөөдөр 2018 онд батлагдсан хуулиуд дээр Төрийн тамга дарах ёслол үйлдэв.

Төрийн тамгыг үндэсний хээгээр чимэглэсэн мөнгөн тоног бүхий, зөөлөн торгомсог эдээр доторлосон зандан модон хайцагтай нь авчирч, Төрийн бэлгэ тэмдэгийн тухай хуульд заасны дагуу Монгол Улсын хуулийн уг эхийн эхний хуудаст дарлаа.

Төрийн тамгыг Монгол Улсын Ерөнхийлөгч барьж, Монгол Улсын Үндсэн хуулийн уг эхийн хуудас бүр дээр, Монгол Улсын хууль, Улсын Их Хурлаар соёрхон баталсан олон улсын гэрээ, Монгол Улсаас гадаад улстай дипломат харилцаа тогтоох, цуцлах тухай Улсын Их Хурлын шийдвэрийн уг эхийн эхний хуудас дээр тус, тус дардаг байна.

Төрийн тамга нь Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар дөрвөлжин хэлбэртэй, голдоо Төрийн сүлдтэй сүлдний хоёр талаар Монгол Улс гэсэн бичээстэй, арслангийн дүрс бүхий бариултай байдаг.

Categories
мэдээ нийгэм

“Тавантолгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар 85 мянган тонныг үйлдвэрлээд байна

Маргаашнаас нийслэл хотод түүхий нүүрс оруулж ирэх, хэрэглэхийг хориглох талаар гаргасан Засгийн газрын 62-р тогтоол хэрэгжиж эхэлнэ.

Үүнтэй холбогдуулан сайжруулсан шахмал түлш хэрхэн хангагдаж, нөөцөлж үйлдвэрлэж буй талаар УУХҮЯ-наас өнөөдөр хийсэн “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хэвлэлийн бага хурлын үеэр сайд Д.Сумьяабазараас тодруулав. Тэрээр, “Өнгөрсөн онд Засгийн газраас гаргасан 62-р тогтоолоор энэ сарын 15-наас Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглож байна. Сайжруулсан түлш үйлдвэрлэхээр байгуулсан “Тавантолгой түлш” ХХК өнөөдрийн байдлаар 85 мянган тонныг үйлдвэрлэсэн мэдээлэлтэй байгаа.

Манай яамны зүгээс түлшний түүхий эдийг нийлүүлэх болон тээвэрлэх үүрэг хүлээсэн. Үүнийхээ хүрээнд шахмал түлшний125 мянган тонн түүхий эдийг Улаанбаатар хотод тээвэрлэн авчираад байна. Хуучнаар орон сууц, гудамны хороод буюу гэр хорооллын анхан шатны хороо нэгжүүдээр дамжуулан сайжруулсан түлшийг айл өрх, албан байгуллага, ААН-үүдэднийлүүлнэ. Үүнийг Улаанбаатар хотын захиргаа хариуцан ажиллаж байна” гэв.

Энэ талаар өнөөдөр хуралдсан НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хурлаар нийслэлийн Агаар, орчны бохирдол хариуцсан төслийн удирдагч Д.Мөнхжаргал танилцуулсан юм. Тэрээр, “Сайжруулсан түлш нөөцлөх найман агуулах барина. Борлуулах цэгүүдийн эхний хэсгүүдийг энэ сарын эхээр ашиглалтад оруулсан. Ирэх сарын сүүлчээр нэмж 100 цэг нээнэ. Өмнө нь мод, түүхий нүүрс худалддаг 540 орчим цэг байсан. Ийм цэгүүдийн тоог нэмж байгаа” талаар мэдээлэв.

Сайжруулсан түлшийг 25, 600, 900 кг болон нэг тонноор савлаж, тонныг нь 150 мянган төгрөгөөр борлуулах юм байна. Түүхий нүүрсийг нийслэлд нэвтрүүлэхгүй байх үүднээс цагдаагийн байгууллагаас 58 хүнтэй тусгай нэгж байгуулан, Морингийн даваа, Тахилт, Гачуурт, Налайхад нэмж явуулын пост гарган хянаж байна. Харин нийслэлийн гэр хорооллын айлуудыг сайжруулсан түлш хэрэглэх талаарх төвийн зургаан дүүргийн хорооны Засаг дарга, хэсгийн ахлагч нар мэдээлэл өгч, хянан ажиллаж байна.

Нийслэлийн хэмжээнд өвөл 1.2 сая тонн түүхий нүүрс хэрэглэдэг. Тэгвэл шахмал түлш хэрэглэдэг болсноор түүхий нүүрсний хэрэглээг хоёр дахин бууруулж, агаарын бохирдлыг 30-40 хувь бууруулахаар тооцжээ.

Categories
мэдээ нийгэм

Судлаач Ч.Эрдэнэ Монгол Улсын Соёлын элч боллоо

Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон судлаач Ч.Эрдэнэд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнөөдөр гэрчилгээг нь гардууллаа.

Монгол Улсын Соёлын элчээр соёл, урлаг, спорт, түүх, эрдэм шинжилгээ, хүмүүнлэгийн чиглэлээр Монгол Улсыг олон улсад сурталчлахад онцгой үүрэг гүйцэтгэсэн 48 хүнд уг өргөмжлөлийг олгожээ. Ийнхүү судлаач Ч.Эрдэнэ 49 дэх Соёлын элч болж байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар гэрчилгээг гардуулахдаа, “Монголын шинжлэх ухааны судалгааг урагш ахиулах, Монгол Улсыг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг тань үнэлж Монгол Улсын “Соёлын элч”-ээр томилж байна. Цаашид олон бүтээл туурвиж, Монголын эрдэм шинжилгээний бүтээлүүдийг дэлхий дахинд таниулан сурталчлахад хувь нэмрээ оруулахыг хүсье” хэмээн талархал илэрхийллээ.

Зохиолч, судлаач Ч.Эрдэнийн “Их гурвалжин”, “Супер нэгдлийн онолын үндэс”, “Бид ялав”, “Чинад нууцын Монгол орон”, “Fax Mongolica” зэрэг бүтээлийг Монголын уншигчид андахгүй. Түүний бүтээлүүдэд үе үеийн залуусыг сэргэн мандалд уриалан дуудсан, эх орон, монгол хүн болж төрснөөрөө бахархах үзэл шингэсэн байдаг билээ.

Categories
мэдээ нийгэм

Цаг агаарын онц аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна

Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр өнөө шөнө /2019.5.14/ Булганы өмнөд, Төв аймгийн нутгаар цасан шуурга шуурна. Мөн өнөө шөнө Дундговь, Өмнөговь, Дорноговийн нутгаар, маргааш өдөр Баян-Өлгийн нутаг, Ховд, Говь-Алтайн хойд хэсэг, Дорноговийн зүүн, Сүхбаатарын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсэх урьдчилсан мэдээ байна. Тиймээс малчид, тээвэрчид, ард иргэдийг болзошгүй гамшгаас сэрэмжтэй байхыг Цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

Categories
мэдээ нийгэм

Боксын шигшээ багийнхан Шимада хотод бэлтгэл хийнэ

“ТОКИО-2020” хөтөлбөрийн хүрээнд Япон улсын Шизоүка мужийн Шимада хотын орлогч дарга Үшио Шинго, олимпийн хэлтсийн дарга Ота Наоки, албаны дарга Чихоми Мацумото, нарийн бичгийн дарга Акира Като, мэргэжилтэн Б.Бадмаа нар манай улсад ирээд байна. Айлчлалын хүрээнд Монголын боксын Үндэсний шигшээ багийн тамирчдын 2019, 2020 оны олимпийн хамтарсан бэлтгэлийн талаар санал солилцож, хамтран ажиллах гэрээ байгуулах зорилготой байлаа. Энэ дагуу өнөөдөр БТСГ-ын удирдлагуудтай уулзаж, дараа нь Монголын боксын холбооны төлөөлөлтэй санал солилцсоны үндсэн дээр “Гурван талт гэрээ”-г байгууллаа.

Гэрээнд гарын үсэг зурах ёслолд БТСГ-ыг төлөөлж Гадаад харилцаа, статистик, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Монголын боксын холбоог төлөөлж Монгол улсын гавьяат дасгалжуулагч, Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, Шимида хотын орлогч дарга Үшио Шинго нар оролцлоо.

Гэрээнд гарын үсэг зурснаар Монголын боксын эрэгтэй эмэгтэй шигшээ багийн 12 тамирчин, 3 дасгалжуулагч мөн эрдэм шинжилгээ, судалгааны 3 ажилтан 2019 оны 7 дугаар сарын 19-28 өдрүүдэд Шимида хотод Японы насанд хүрэгчдийн үндэсний шигшээ багтай хамтарсан бэлтгэлд оролцоно. Хамтарсан бэлтгэлийг хугацааг товлохдоо баг тамирчдаа Японы 7-р сарын уур амьсгалд дасгах, дасан зохицох чадвар хэр байгааг судлах, шинжлэх зорилготой юм. Учир нь Токио-2020 зуны олимпийн XXXII наадам 7 дугаар сарын 24-нд эхэлнэ.

Харин 2020 оны хамтарсан бэлтгэлийг талууд харилцан санал солилцсоны үндсэн дээр 1 дүгээр сард байхаар тохиролцоо. Гэхдээ энэхүү гэрээ ирэх 8 дугаар сард баталгаажих буюу Шимида хотын дарга өөрийн биеэр хүрэлцэн ирж гарын үсэг зурах юм байна.

Categories
мэдээ улс-төр

Ирц бүрдээгүйгээс хуралдаан хойшиллоо

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан ирц бүрдээгүйгээс хойшиллоо. Хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын болон Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай,

Хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Протокол соёрхон батлах тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөсөн байлаа.

Гэвч тус байнгын хорооны гишүүдийн гадаад, дотоодод томилолттой яваа учир байнгын хорооны ирц бүрдсэнгүй гэж УИХ-ын гишүүн Б.Ундраа тайлбарласан юм.

Categories
мэдээ нийгэм

SPSS статистик програм хэрэглээний чадвахыг нэмэгдүүлэх сургалт боллоо

МҮИС болон Чусонь Их Сургууль хамтран өнгөрөгч 5-р сарын 3, 4-ны өдрүүдэд Монголын сувилахуйн судалгааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах үүднээс SPSS статистик програм хэрэглээний сургалт семинарыг зохион байгуулав.

Энэ удаагийн сургалт нь өнгөрсөн 2017 онд БНСУ-ын Боловсролын яам болон Солонгос судалгааны хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй “Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагаа төсөл” юм. Уг төслийн нэг хэсэг болох “Монголын сувилахуйн сургалтын чадварыг нэмэгдүүлэх болон хорт хавдарын эцсийн шатандаа орсон өвчтөнийг гэрээр асрахад дэмжлэг үзүүлэх төсөл”-ийн хүрээнд зохион байгуулагдсан юм.

“Сувилахуйн судалгаанд зориулсан статистик дүгнэлт шинжилгээ” сэдвээр энэ удаагийн сургалт семинарыг улсын болон хувийн их дээд сургуулиудын сувилахуйн тэнхимийн профессор багш нар мөн сувилахуйн салбарын удирдах албан тушаалтнуудыг хамруулан зохион байгуулав. Лекцийг БНСУ-ын Эрүүл мэндийн даатгалын хяналт үнэлгээний хорооны туслах судлаач Хань Син Жинь, Сөүл Сонму эмнэлгийн судлаач Ким Гён Жү нар хамтран явуулав.

Сургалт семинарт хамрагдсан МҮИС-ийн Сувилахуйн хөтөлбөрийн багийн ахлагч Э.Сувд-Эрдэнэ “Энэ удаагийн сургалт семинарт хамрагдсанаар цуглуулсан датад анализ хийх суурь ойлголтыг эзэмшиж, цаашид сувилахуйн судалгааг бодитоор явуулахад хэрэгцээтэй статистик аргачлалыг суралцах боломжтой болсон.” хэмээн өөрийн сэтгэгдлээ хуваалцав.

“Тэргүүлэх их сургууль бэлтгэх олон улсын хамтын ажиллагаа төсөл” нь БНСУ-ын Чусоны их сургуулийн нөөц бололцоо болон туршлагыг ашиглан МҮИС-т шаардлагатай тэнхимийг байгуулах болон сургалтын үйл ажиллагааг сайжруулах, тухайн нутаг дэвсгэрийн хөгжилд дэмжлэг үзүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлдэг төсөл юм.

Энэ удаагийн сургалт семинарыг Монголын Сувилагчдын Нийгэмлэгийн тусламжтайгаар зохион байгуулсан бөгөөд цаашдаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэн Монголын сувилахуйн салбарын хөгжилд хамтран зүтгэхээ амалсан.