Categories
мэдээ нийгэм

“Гэр бүлийн эерэг уур амьсгал нь ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сэдэвт уулзалт болов

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ивээл дор Дэлхийн Гэр бүлийн өдөрт зориулсан “Гэр бүлийн эерэг уур амьсгал нь ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сэдэвт уулзалт Төрийн ордны Их танхимд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд уулзалтад оролцогчдод мэндчилгээ илгээснийг Ерөнхий сайдын зөвлөх Л.Алтангэрэл уншиж таницуулав. Уулзалтад гэр бүл, хүүхэд хамгаалал, сэтгэлзүйн зөвлөгөө мэдээлэл өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-ын гишүүд, дүүрэг хороодын нийгмийн ажилтнууд зэрэг 600 гаруй хүн оролцов.

НҮБ-ын Ерөнхий Ассамблей 1993 онд жил бүрийн 05-р сарын 15 ны өдрийг “Гэр бүлийн өдөр”болгох тогтоол гаргаснаар дэлхийн улс орнууд энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг болжээ.

Манай улс дэлхийн гэр бүлийн өдрийг 2000 оноос тэмдэглэх болсон ба гэр бүлийн тогтвортой байдлыг нэмэгдүүлэх, улс орны эдийн засагт дэмжлэг үзүүлэх зорилгоор гэр бүлийн өдрийг тэмдэглэх санаачилга гаргаж, Монгол Улсын Засгийн газраас 1994, 2004, 2014 онуудыг Гэр бүлийн хөгжлийн жил болгон зарлаж байв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд өвчлөлийн 83,4% нь сэтгэл зүйн асуудлаас болж үүсдэг болохыг тодорхойлсон бол гэр бүл, сэтгэл судлаачдын судалгаанд хүний сэтгэл зүйн шаналгаант байдлын суурь асуудал нь гэр бүлийн таагүй харилцаа, бие биеэ үл хүндлэлээс үүсдэг гэж дүгнэдэг аж.

Өнөөдрийн арга хэмжээний гол зорилго нь гэр бүлд тулгамдаж буй асуудлын шалтгаан, түүнийг эерэгээр шийдвэрлэхэд сэтгэл зүйн анхан шатны ойлголт, мэдлэгийг олон улсын практик, туршлага дээр үндэслэн хамгийн энгийн ойлгомжтой хэлбэрээр хүргэхэд оршино.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх гэр бүлийн тогтвортой байдлыг хангах, гэр бүлийн бат бэх чанарыг сайжруулах нь Монгол Улсын хөгжил, тусгаар тогтнолд нэн хэрэгцээтэй. Гэр бүлд чиглэсэн бүхий л үйл ажиллагааг илүү энгийн, ойлгомжтой хэлбэрээр зохион байгуулах нь зүйтэй гэж үзэн энэхүү уулзалт арга хэмжээг өөрийн ивээл дор зохион байгуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Categories
гадаад мэдээ

Гэн Шуан: Амжилтад хүртлээ хэлэлцээг үргэлжлүүлнэ

АНУ нь худалдааны дайнаа үргэлжлүүлбэл Хятадын тал асуудлыг нааштай шийдэх хүртэл гэрээ хэлэлцээгээ үргэлжлүүлнэ хэмээн БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Гэн Шуан мягмар гаригт мэдэгджээ. Тэрээр “Манай улс худалдааны дайныг хүсэхгүй байгааг бидний өмнөх туршлага бэлхнээ харуулна. Үүнээс бид огт айхгүй байна. Асуудлыг нааштай шийдэх хүртэл бид гэрээ хэлэлцээгээ үргэлжлүүлнэ” гэжээ. Гэн Шуан энэ тухай Бээжин хотноо болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн байна.

АНУ-ын ерөнхийлөгч Д.Трамп саяхан Хятадын бараа бүтээгдэхүүнд ногдуулах импортын татварыг нэмэхээ мэдэгдсэн. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч онцлохдоо “Вашингтон хоёр улсын хооронд өрнөөд буй нөхцөл байдлыг үнэн зөв дүгнэнэ гэдэгт бид найдаж байна. Манай улсын эрх ашгийг дутуу үнэлэхгүй гэдэгт итгэж байгаа” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт хоёр орны төлөөлөгчид дээрх асуудлаар ээлжит уулзалтаа хийсэн ч үр дүнд хүрээгүй. Энэ нь Д.Трамп тус улсын бараа бүтээгдэхүүнд ногдуулах 10 хувийн татварыг 25 хувь болгож нэмэх шийдвэр гаргасантай холбоотой. Мөн тэрээр Хятадын тус улсад нийлүүлэх зөөврийн компьютер зэрэг 300 тэрбум ам.доллар бүхий бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг ч нэмнэ гэдгээ мэдэгдсэн. Хятадын тал АНУ-ын 60 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүний татварыг ирэх зургадугаар сарын 1-нээс мөн нэмнэ гэсэн хариу мэдэгдэл хийжээ.

Дээрх хоёр орны хооронд өрнөөд буй зөрчилдөөн нь хөрөнгийн зах зээлд савлалт үүсгээд байна. Өнгөрсөн даваа гаригт Бээжин шийдвэрээ танилцуулсны дараа Америкийн хөрөнгийн биржийн үндсэн индексүүд унажээ. Тухайлбал, аж үйлдвэрлэлийн Dow Jones индекс 2.44 хувиар буурчээ. Ингэснээр Америкийн аж үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч 30 компанийн хувьцааны хэлбэлзлийг харуулдаг Dow Jones индекс 25.309.52 нэгжид хүрсэн байна. Харин Америкийн хамгийн өндөр үнэлгээ бүхий 500 компанийн хувьцааны хэлбэлзлийг илтгэдэг S&P 500 индекс 2.41 хувиар буурав. Технологийн компаниудын хувьцааны хэлбэлзлийг харуулдаг NASDAQ индекс 3.31 хувиар тус тус буурчээ. Харин Хятадын хөрөнгийн биржүүд өнгөрсөн мягмар гаригийн арилжаагаа уналтаар эхлүүлжээ. Хонконгийн хөрөнгийн биржийн Hang Seng индекс 599 нэгжээр буурч 27.951 нэгж болсон байна. Сануулахад, өнгөрсөн даваа гаригт Хонконгийн хөрөнгийн бирж үндэсний баярын улмаас ажиллаагүй юм байна.

Үүнтэй зэрэгцэн өнгөрсөн мягмар гаригт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео, В.Путин нар Сочи хотноо уулзах тухай мэдээ цацагдсан. Энэ талаар Оросын төрийн тэргүүний хэвлэлийн төлөөлөгч Д.Песков сэтгүүлчдэд хийсэн мэдэгдэлдээ “АНУ, Хятадын хооронд өрнөөд байгаа худалдааны дайн нь дэлхийн эдийн засагт нөлөөлж, хасах үзүүлэлттэй гарах нь ойлгомжтой. Гэхдээ энэ нь ОХУ-д ихээр нөлөөлөх нь юу л бол. Мэдээж тодорхой хэмжээний нөлөө байгаа ч манай улсыг үүнд хутгах шаардлагагүй. Учир нь Оросын эдийн засаг харьцангуй тогтвортой байгаа” гэсэн тайлбарыг өгчээ. Д.Песков цааш нь “ОХУ аль ч тохиолдолд Хятад улстай хамтын ажиллагаагаа хөгжүүлнэ. Тус улс бол манай гол түнш” гэж мэдэгджээ. Тэрээр “Хятад ба АНУ нь худалдааны дайн хийж болно. Гэвч энэ бол бидний үүсгэсэн дайн биш. Орос улс дээрх хоёр улстай хэвийн харилцаатай хэвээр л байна” гээд Хятадын дарга Си Жиньпин ОХУ-д айлчлахтай холбогдуулан бэлтгэл ажил идэвхтэй явагдаж буйг онцолжээ.

АНУ, Хятадын худалдааны дайн 2018 оны долдугаар сараас эхэлсэн. Одоо ч үргэлжилсээр байна. Тухайн үед хоёр улсын хооронд гаалийн тарифыг харилцан нэмэгдүүлэх асуудлыг хөндөж байсан ч санал зөрөлдсөн. Дашрамд хэлэхэд, ирэх зургадугаар сард Японы Осака хотноо “Их 20”-ийн уулзалт болно. Энэ үеэр В.Путин, Д.Трамп нар уулзаж магадгүй гэсэн мэдээлэл хөвөрч байна. ОХУ-ын Сочи хотноо айлчилж буй АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга М.Помпео уг асуудлаар Оросын төрийн тэргүүнтэй ярилцаж магадгүй гэсэн мэдээ ч байгаа юм. Гэвч албан ёсоор батлагдаагүй байна.

Categories
мэдээ нийгэм

ӨНӨӨДӨР СЭЛЭНГЭ АЙМГИЙН ЧИГЛЭЛД ЗОРЧИХГҮЙ БАЙХЫГ АНХААРУУЛЖ БАЙНА

Image may contain: sky and outdoor

Өнөөдрийн /2019.05.15/-ны 11.00 цагийн байдлаар ихэнх нутгаар нойтон цас орж хүйтрэх бөгөөд хучтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн халтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл олноор замд саатах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч болзошгүй бөгөөд зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэх магадлалтайг сэрэмжлүүлж байна. Иймд тээвэрчид, ард иргэд та бүхнийг онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байхыг зорчих тохиолдолд хурдаа зөв тохируулан замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцох, тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангах, хамгаалах бүсээ тогтмол хэрэглэж, аюулгүй байдлаа сайтар ханган хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дулааны шугам тоноглолд хийх засварын үеэр халуун ус хязгаарлах хуваарь

Жил бүрийн 5 дугаар сарын 15-ны өдөр хэрэглэгчийн дулааныг зогсоож дулаан хангамжийн шугам тоноглолын засварын ажлын эхлүүлдэг ч “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-ийн зүгээс гадна агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хэрэглэгчийн халаалтыг хаах хугацааг 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл сунгасан байна.

Хэрэглэгчдийн дулааныг сунгасантай уялдан 2019 оны дулаан хангамжийн шугам тоноглолд хийх зуны засварыг 5 дугаар сарын 16-наас эхлэхээр болжээ. Засварын үеэр доорх хуваарийн дагуу хэрэглээний халуун усыг хязгаарлах аж.

2019 оны Нягтын туршилт хийж засварт орох шугам тоноглолын хуваарь:

Магистраль Засварт зогсох бүс, хороолол Засварын хугацаа Тайлбар Туршилт хийх цэг
1 10абвгд,1а, 7а магистраль БӨҮР, Говь-2, Буудлагын клуб, Дэлгэрэх хотхон, Яармаг хороолол /Вива сити, Пума хороолол/, Оргил рашаан сувилал, Төв цэнгэлдэх, Хүннү, Рапид хороолол, 120 мянгат, Говь ХК, Натур агро ХХК, Төмөр замын вокзал, Төмөр замын эмнэлэг орчмын хэрэглэгчид V/15 – V/27
/12 хоног/
1а, 7а магистралийг V/20-д ажиллагаанд залгана. Ф800мм, Ф400мм голчтой таслах хаалт, Ф250мм, Ф300мм голчтой ус буулгагч хаалт солино. Урсгал засвар хийнэ. ИЗ-1023
/БҮК/
2 9бвгдеж магистраль 013-р анги, Дэвшил трэйд ХХК, Монос, Цэргийн хотхон, Төв цэвэрлэх байгууламж, Арван буудал орчим, Нефть бааз, Залуус хотхон, Алтан тариа, Мах комбинат, XXI хороолол, Орчлон, Содон хороолол, Ханын материалын орчмын хэрэглэгчид V/22 – V/31
/9 хоног/
2Ф300мм голчтой 275 хос метр, 2Ф150мм голчтой 158 хос метр шугам шинэчлэн солино. Салаа шугамын Ф300мм голчтой хаалт солино. Урсгал засвар хийнэ. Павильон
№860
3 11абвг
магистраль
Барс-2 зах, Хар хорин зах, Эрин, Номин өнөр хороолол, X хорооллын авто замын урд хэсэг, Голден парк хороолол, Материал импекс орчмын хэрэглэгчид V/29 – VI/14
/14 хоног/
1Ф1000мм голчтой 280 метр дан шугам шинэчлэн солино. Ус буулгагч Ф300мм голчтой хаалт солино. Урсгал засвар хийнэ. Узель №18 цэгт Ф700мм голчтой шинэ шугамын холболт хийгдэнэ. Павильон
№19
4 6бвгдже, 5д магистраль Барилгын коллеж, Бөмбөгөр худалдааны төв, Гэсэр сүм, Баянбүрд төв, 3, 4 сургууль, VII хороолол, Хангай хотхон, 100 айл, КТМС, Цэцэг зочид буудал, XII хороолол орчмын хэрэглэгчид VI/03 – VI/08
/5 хоног/
6ж магистралийг VI/06, 3б-6б магистралийн холбоосыг VI/10, ОСУГ-ын салааг VI/12-д ажиллагаанд залгана. 2Ф300мм голчтой 195 хос метр шугам, 2Ф250мм голчтой 147 хос метр шугам, 2Ф350мм голчтой 82 хос метр шугам шинэчлэн солино. Ус буулгагч Ф250мм голчтой хаалт, Салаа шугамын Ф250мм голчтой хаалт солино. Урсгал засвар хийнэ. Насос станц
№8
5 5аб, 3бвгде, 11д магистраль Гоёо ХХК, ЭХЯ, Хос өргөө, Тэлмүүнлхам хотхон, Автобус-1, УБДС ХК, Цагдаагийн авто бааз, Алтай хотхон, Хотын төв 40, 50 мянгат, УИД, ОХУ-ын ЭСЯ, Баруун 4 зам Нарантуул зочид буудал, V хороолол, Хонхорын 7 байрууд, ХУД нэгдсэн эмнэлэг, Оргил рашаан сувилал, Эрэл ДДТ орчмын хэрэглэгчид VI/10 – VI/24
/14 хоног/
3бв магистралийг VI/14-д ажиллагаанд залгана. 2Ф800мм голчтой 320 хос метр шугам, 2Ф800мм голчтой 110 хос метр шугам, 2Ф200мм голчтой 328 хос метр шугам, 2Ф250мм голчтой 122 хос метр шугам шинэчлэн солино. Ф500мм, Ф800мм голчтой хаалт, Ф800мм голчтой компенсатор солино. Урсгал засвар хийнэ. Насос станц
№4
6 9а, 13
магистраль
Карьер, Буян ХХК, Буянт ухаа I, II хороолол, Шинэ яармаг хороолол, Спорт ордон, Чингис хаан нисэх буудал орчмын хэрэглэгчид VI/17 – VI/24
/7 хоног/
13 магистралийг VI/21-д ажиллагаанд залгана. Ф300мм голчтой таслах хаалт солино. Урсгал засвар хийнэ. ИЗ-915
(Тк-1301)
7 8абвг, 7и магистраль 25 эмийн сан, УБ палас, X хороолол ДДТ-113, 114 /төв замын ар талын хэсэг/, Техник импорт ХХК, Алтанзулын амины сууцнууд, III эмнэлэг, I хороолол орчим, Сувилахуйн сургууль, Тэмүүлэл, Сайхан булган хотхон, Нар хажид сүм, Шинэ гэмтлийн эмнэлэг, Говь саун, IV хорооллын ДДТ-111, 112, СОТ-3, III хорооллын эцэс орчмын хэрэглэгчид VI/26 – VII/05
/9 хоног/
Ф400мм голчтой таслах хаалт, Ф250мм голчтой ус буулгагч хаалт солино. Урсгал засвар хийнэ.
ДХ-7138 цэгт Ф700мм голчтой шинэ шугамын холболт хийгдэнэ.
Павильон
№19
8 12абвгд
магистраль
Жаргалан хотхон, МХАҮТ, Солонгос элчин, Оддын хотхон, Энканто таун, Маршал таун, Ривер гарден хотхон, Баян Монгол хороолол, Шинэ Монгол сургууль, Ногоон төгөл хотхон, XIII хороолол ДДТ-26, 27, Нарантуул зах, Ахмадын хороолол, Сүнжин гранд зочид буудал, Баянзүрх дүүрэг, Цэргийн Госпитал, БХЯ, XVI хороолол орчмын хэрэглэгчид VII/16 – VII/26
/10 хоног/
12вгд магистралийг VII/20, 12б магистралийг VII/28-д ажиллагаанд залгана. 2Ф700мм голчтой 226 хос метр шугам, 2Ф250мм голчтой 187 хос метр шугам шинэчлэн солино. Их тэнгэрийн салаа Ф400мм, Ф500мм голчтой шугамын холболтын ажил хийгдэнэ. Урсгал засвар хийнэ. ИЗ-134
(Тк-2000)
9 11еж, 2бвгд магистраль АСА цирк, 220 мянгат, Хүүхдийн 100 орчим, Сарны титэм худалдааны төв, ШУТСО, Япон элчин, Амарбаясгалант зочид буудал, Яаралтай тусламж 103, Санхүү эдийн засгийн дээд сургууль, Сайд нарын II эмнэлэг УСУГ орчим, Төв усан бассейн орчим, Отгонтэнгэр дээд сургууль, Монгол кино нэгтгэл, Баянзүрх дүүрэг, ШУ-ны академын хүрээлэн орчмын хэрэглэгчид VII/22 – VII/31
/9 хоног/
2вгд магистралийг VII/26-д ажиллагаанд залгана. Ф800мм голчтой таслах хаалт солино. Урсгал засвар хийнэ. Насос станц
№4
10 5вгдж
магистраль
Замын цагдаагийн газар, Эрэлийн орон сууц, Стар эстэйтс, Континентал зочид буудал, Шинэ үе сургууль, XXI сургууль, Бөхийн өргөө, XIII хороолол ДДТ-24, 25, XIV хороолол, Аман хуур хотхон, Сансар XII, XV хороолол орчмын хэрэглэгчид VII/30 – VIII/05
/6 хоног/
5вг магистралийг VIII/03, 5д магистралийг VIII/09-д ажиллагаанд залгана. 2Ф400мм голчтой 284 хос метр шугам шинэчлэн солино. Урсгал засвар хийнэ. Павильон
№16
11 7бвгджки, 6а магистраль ТЗУГ, Богд ар хороолол, Төмөр зам орчим, Тээвэрийн товчоо орчим, 2, 3, 4, 6 бичил хороолол, Төв гандан хийд, Эх нялхсийн эрүүл мэндийн төв, МҮОНРТ орчмын хэрэглэгчид VIII/01 – VIII/10
/9 хоног/
7к магистралийг VIII/05-д ажиллагаанд залгана. 2Ф500мм голчтой 151 хос метр шугам шинэчлэн солино. Ф400мм, Ф800мм голчтой хаалт, Ф800мм голчтой компенсатор солино. Ус буулгагч Ф250мм голчтой хаалт солино. Урсгал засвар хийнэ. Павильон
№1
12 4аб, 1гд, 2а магистраль Цэцэг төв, Зоос гоёл ХХК, БТ ДДТ-37, 40, 41, 42, 45, 46, 48, 50, 53, Төв шуудан, Хангарьд ордон, Засгийн газрын ордон, ЧД нэгдсэн эмнэлэг, СУИС, МХУБТ, МУИС, ШУТИС, 64-р дэлгүүр, СТО, Улаанбаатар зочид буудал, ГХЯ, ЭМШУИС, I эмнэлэг, Багшийн хөгжлийн ордон, ЗГ-ын XII байр орчмын хэрэглэгчид VIII/05 – VIII/10
/5 хоног/
Ф300мм, Ф250мм голчтой таслах хаалт солино. Урсгал засвар хийнэ. ДХ-652
/Тк-631/

Гадна агаар хүйтэрсэнтэй холбогдуулан хэрэглэгчдээс дулаанаа үргэлжлүүлэн авах хүсэлтүүд ирсэн тул халаалтын хугацааг сунгасан бөгөөд цаашид ч хэрэглэгчид /засварт зогссоноос бусад/ хүссэн үедээ дулаанаа тоолуураар үргэлжлүүлэн авах боломжууд нээлттэй гэж “Улаанбаатар дулааны сүлжээ” ТӨХК-аас мэдээллээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Ундраа: Хэр зэрэг найдвартай зээлдэгч вэ гэдгийг харж “Итгэлийн зээл” олгох тухай ярьж байгаа

УИХ-ын гишүүн А.Ундраатай ярилцлаа.


-Сурагчдын үдийн цайг үдийн хоол болгох талаар нэлээд яригдсан. Ажлын хэсгийн гишүүний хувиар хуулийн төслийн талаар танилцуулахгүй юу?

-Өнөөдөр(өчигдөр) тогтвортой хөгжлийн зорилтын хэрэгжилтийн асуудлаар УИХ дээр хэлэлцүүлэг зохион байгуулагдлаа. Удахгүй Улаанбаатар хотод тогтвортой хөгжлийн зорилтын асуудлаар Олон улсын парламентын холбооны хурал болох гэж байгаа юм. Энэ хүрээнд Эрүүл мэндийн яам, БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны илтгэлүүд тавигдсан. Өнөөдрийн хурлын явцад гарсан нэг оролцогчийн санал хүүхдийн хоол хүнс, тэжээлийн асуудалтай холбоотой байсан. Энэ зүгээр нэг хүүхэд сургууль, цэцэрлэг дээрээ халуун хоолтой байх асуудлаас том зүйл. Өөрөөр хэлбэл бид ард иргэдээ эрүүл энх байлгах, өвчилсөн хойно нь эмчлэх биш, урьдчилан сэргийлэх явдал юм. Үүнийг яагаад чухал вэ гэдгийг бид ярилцаж байна. Тэгэхээр хүүхдүүдээ эрүүл зөв өсгөхөд зөв хооллох маш чухал. Энэ нь зөвхөн боловсролын салбарын төдийгүй эрүүл мэнд, нийгмийн салбарын чухал бодлого гэдэг нь салбар хоорондын уялдаанаас харагдаж байгаа. Бид хүүхдийг үдийн цайтай болгоод багагүй хугацаа өнгөрчээ. Үүнийг үдийн хоол болгоход олон мэргэжлийн хүмүүс оролцлоо. Тухайлбал, хоол үйлдвэрлэл, боловсрол, эрүүл мэндийн салбарын хүмүүс нэг ширээний ард сууж, хоорондоо хэлэлцсэн. Одоо эцсийн хэлэлцүүлэг хийгдэхэд бэлэн болсон.

-Анхны хэлэлцүүлэг дээрээ нэг хүүхдэд 600 төгрөгийн өртөгтэй үдийн цайг өгдөг гэсэн. Тэгвэл үдийн хоолыг хэдэн төгрөгөөр төсөвлөх вэ?

-Хуулийн төсөлд анх 2400 төгрөг гэж ярьсан. Яг одоо төсөвт суухдаа инфляци болон эдийн засгийн нөхцөл байдалтайгаа уялдах ёстой.

Тухайн хийж байгаа хоолныхоо зэсийг зохиохдоо шим тэжээлтэй, хүүхдийн эрүүл мэндэд ээлтэй тийм хоолыг хийхэд ямархуу төсөв хэрэгтэй вэ гэдэг тооцоо, үндэслэлтэйгээр энэ тоог гаргаж ирсэн. Одоо хэрэгжиж байгаа үдийн цай хөтөлбөрийн хүрээнд тодорхой хэмжээнд шүүмжлэл гардаг. Өөрөөр хэлбэл чихэрлэг ундаа, жигнэмэг өгөх нь хүүхдийн эрүүл мэндэд хэрэгтэй шим тэжээл өгдөггүй. Тэр талаасаа үүнийг хүнсний ногоо, уураг бусад витамин тэжээллэг агуулсан хоол хүнсийг оруулах бололцоотой тоо гэж харж байгаа. Нэг хүүхдэд оногдох төсвөөс гадна сургуулийн барилга нь орчин үеийн стандартад нийцэх үү. Стандартад нийцсэн гал тогоотой барилгууд бий юу гэдэг асуудал бий. Мөн хоол зүйчийн асуудлыг ярих хэрэгтэй. Энэ асуудалд мэргэжлийн хүмүүс зөвлөх хэрэгтэй шүү дээ.

-Мэргэжлийн хоол зүйчдийн талаар ярихгүй юу?

-Хүүхэд багачууд олноороо цугладаг газар хоол зүйч чухал. Эрүүл өсч бойжиж байгаа хүүхдийн настай нь уялдуулж хэрэгцээг нь зохицуулах хэрэгтэй. Найм болон 12 настай хүүхдийн хэрэгцээ ондоо шүү дээ. Тиймээс үүнийг хоолны мэргэжлийн хүмүүс зохицуулах хэрэгтэй. Түүнчлэн улирлын чанартай хоолны зэсний өөрчлөлт гарах байх. Үүнийг мэргэжлийн хүмүүсээс нь тодруулна. Олон улсын практикаас харахад ургац хураадаг үеэр хүнсний ногоог түлхүү хэрэглэж байна. Ингэснээр илүү шинэ ногоо, жимс хэрэглэдэг хөдөлгөөн үүссэн. Одоо бид хүнсний ногоогоо импортоос хангаж байгаа. Гэхдээ шим тэжээлээ бодолцох юм бол аль болох улсаасаа, тэр дундаа нутгаасаа хангах хэрэгтэй. Орон нутгийн сургуулиудын хувьд мах, ногооны хэрэгцээгээ нутгийнхаа аж ахуйгаас хангах боломж илүү байгаа юм. Үүнийг уян хатан байдлаар хуулийн төсөлдөө тусгасан.

-Өнгөрсөн даваа гаригт хуралдсан МАН-ын бүлгийн хурлаар гурван хувийн хүүтэй “Итгэлийн зээл” олгох хуулийн төслийг дэмжсэн. Энэ бага хүүтэй зээлийг иргэн бүр л авахыг бодно. Үүнд маш их хэмжээний төсөв шаардагдана шүү дээ. Энэ талаар нийгэмд шүүмжлэлтэй зүйлс яригдаж байна…

-Ямар нэгэн байдлаар зээлийн дарамтад ороогүй хүн цөөхөн байна. Залуучууд гэхэд л оюутны зээлтэй. Залуу гэр бүлүүд Ипотекийн зээлтэй. Өндөр настнууд маань тэтгэврийн зээлтэй байна. Нийгэмдээ хийдгээ хийчихсэн өндөр настнууд тэтгэврийн зээл аваад үр хүүхдэдээ аваад өгчихөж байна. Энэ бол зээлийн дарамт. Мөн банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хүү сарын гурван хувь гэх юм бол жилээр бодох юм бол 36 хувь. Энэ бол асар өндөр хувь. Банк болон Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн хувь ийм өндөр байгаа үед яаж хүн ашигтай ажиллаж чадах юм бэ. Тэр утгаараа бага хувьтай зээлийн хэрэгцээ асар их байна. Зээлийн хязгаар нь 20 сая. Энэ их үүсвэр нь байгаа юм уу. Ямар хүмүүс авах ёстой вэ гэдгийг тодорхой болгох чиглэлээр бүлгийн хуралдаанаар олон гишүүд үг хэлсэн.

Бүлгээр энэ асуудал орсны дараа твиттерт маш олон жиргээчдийн бичсэн зүйлсийг харлаа. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг хүчээр тогтоох асуудал болон олон улсын практикийг ойрд их шүүж уншиж байгаа. Бусад улсуудын жишгийг харахаар зээлийн хүүг хүчээр тогтоодог улс орнууд байдаг юм байна. Мөнгө хүүлэлтээс урьдчилан сэргийлэхийн тулд тийм хуультай байдаг. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд бүгд найрамдах намаас өрсөлдөх амбицтай байгаа Бурни Сандэрсийн гаргаж байгаа санаа нь кредит картны зээлийн хүүг 15 хувиас илүүгүй байх ёстой гэсэн манайд яригдаж байгаа зээлийн дээд хязгаар гэдэгтэй төстэй санаачилга гаргаж байгаа юм билээ. Хөгжчихсөн улсуудын хувьд ч гэсэн зээлийн дээд хязгаарын асуудлыг ярьж байна. Энэ чухал асуудал. Яг яаж шийдэгдэх вэ гэдэг их хурлын асуудал.

-Итгэлийн зээлээр хүн болгонд зээл олгох боломж бүрдэж байгаа юм байна. Гэтэл зээл авсан иргэн эргүүлэн төлж чадахгүй асуудал үүсвэл яах вэ?

-Банкуудын хувьд ч чанаргүй зээл ихсэх юм бол дампуурах эрсдэлтэй гэдгийг сүүлийн үеийн жишээ харуулж байна. Мэдээж банк санхүүгийн салбар илүү найдвартай, эрүүл байж бусад хүмүүст эерэгээр нөлөөлнө. Нөхцөл байдал хүндэрвэл бүгдэд нь дарамт ирнэ. Тэр утгаараа банкуудын дунд байгаа зээлийн мэдээллийн сан тухайн зээлийн этгээд хэр зэрэг найдвартай зээлдэгч вэ гэдгийг харуулж байгаа. Энэ санг улам бэхжүүлж, зөв зүйтэй ажилладаг болгох хэрэгтэй. Татварын хуультай үүнийг холбож яримаар байна. Энд иргэд болон хувь хүний орлогын албан татварын тайлангаа өгдөг байх шинэ заалт бий. Ингэхээр хүн болгоны мэдээллийн сан үүснэ. Тэгэхээр татвараа хариуцлагатай төлдөг хүн мөн үү гэдэг зээлд хамрагдах шалгуур болно.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулах талаар яригдаж байна. Энд таны байр суурь ямар байна вэ?

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх нь зүйтэй. Засаглалын тэнцэврийг хадгалах, шүүх засаглалын хараат бус байдлыг хангах, Засаг захиргааны нэгж бүтэц болон Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагалдуулан оруулж ирэх, нийслэл хот өөрийн гэсэн дүрэм, татвартай байх зэрэг асуудлуудын бололцоог олгох гэх мэт асуудлууд бий. Үндсэн хуулийн үндсэн зарчим бол хэвээрээ байна байх. Хамгийн гол нь засаглалын хэлбэр парламентын засаглал хэвээрээ, засаглалуудын үүрэг функцыг тодорхой болгох хэрэгтэй. Яг гүйцэтгэх засаглалынх нь эрх нь хаанаа байгаа вэ гэдэг тодорхойгүй байгаа. Хүчтэй ерөнхий сайдтай байх ёстой гэж ярьж байгаа ч гэсэн засаглалын тодорхойгүй байдлыг засч залруулсан тийм өөрчлөлтүүд хийгдээсэй.

-Сөрөг хүчин байхгүй үед Үндсэн хуульд гар хүрээд дэмий гэсэн зүйл яригдаж байгаа шүү дээ?

-Үндсэн хуулийг өөрчлөх хэрэгтэй гэж маш олон гишүүд гарын үсэг зураад өргөн барьсан. Үүнд би Д.Лүндээжанцан гишүүний манлайлалтайгаар хийсэн ажлууд маш их байгаа. Зөвлөлдөх ажлын хүрээнд маш олон хүмүүсээс саналыг нь авсан. Нэлээд өргөн хэмжээтэй хэлэлцүүлгүүд хийгдээд явсан. Бэлтгэл ажлыг зохих хэмжээнд хангасан. Хийгдэх ёстой гэсэн байр суурьтай байгаа.


Categories
мэдээ нийгэм

“Авто машингүй өдөр”-өөр автобусны 40 чиглэлийг өөрчилнө

Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/438 дугаар “Авто машингүй өдөр” зохион байгуулах тухай захирамжийн хүрээнд “Улаанбаатар марафон-2019” гүйлтийн тэмцээн энэ сарын 18-ны 07.00-17.00 цагийн хооронд явагдана. Энэ хүрээнд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарлах тул эдгээр гудамж, замаар үйлчилгээ үзүүлдэг нийтийн тээврийн 40 чиглэлийн 344 тээврийн хэрэгслийн чиглэлд өөрчлөлт оруулах аж.

Тодруулбал, Их тойруугаар явах чиглэлүүдэд Баянбүрд, “Үндэсний шуудан” сонин, Сансарын ШТС зогсоолуудаар, Нарны замаар явах чиглэлүүдэд “Жигүүр гранд”, Замын цагдаагийн газар, “Миний дэлгүүр” зогсоолуудаар, Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүдэд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолуудаар, Баруун дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд МҮЭСТО, “Элба” төв, “Бөмбөгөр” худалдааны төв, “Нарны титэм”-ийн зогсоолуудаар, Зүүн дөрвөн замыг дайран өнгөрөх чиглэлүүдэд Сансарын үйлчилгээний төв, Хадвар судлалын үндэсний төв зогсоолуудаар бууж, сууж үйлчлүүлэх боломжтой.

Хотын төвийн буюу Их тойруу доторх гол гудамж, замууд хаагдах үед нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүд хойгуураа Их тойруугийн гудамж, урдуур Нарны зам, Намъяанжугийн гудамжаар явах бөгөөд хойноос урагш болон урдаас хойш явдаг босоо чиглэлүүд Баруун дөрвөн зам, Нарны гүүр, Зүүн дөрвөн замаар үйлчилж 17.00 цагаас хойш үндсэн маршрутаар үйлчилгээ үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Гэр бүлийн хүчирхийлэл өссөн үзүүлэлттэй гарчээ

Үндэсний статистикийн хорооноос өнөөдөр /2019.05.15/ Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний дөрөвдүгээр сарын үзүүлэлтийг танилцуулаа.

БҮРТГЭЛТЭЙ АЖИЛГҮЙ ИРГЭД 22.5 МЯНГА БАЙНА

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж бүртгүүлсэн иргэд 2019 оны дөрөвдүгээр сарын эцэст 33 мянга, үүнээс 22.4 мянга нь бүртгэлтэй ажилгүй иргэд, 10.5 мянга нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байна.

Нийт бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 952 (4.1 хувь) хүнээр буурч, өмнөх сараас 717 (3.3 хувь) хүнээр нэмэгдсэн байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 11.7 мянга нь эмэгтэйчүүд байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэдийн долоон мянга нь Улаанбаатарт, 5.3 мянга нь Хангайн бүсэд, 4.2 мянга нь Баруун бүсэд, 3.6 мянга нь Төвийн бүсэд, 2.4 мянга нь Зүүн бүсэд ногдож байна. Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 418 нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа бөгөөд 212 нь эмэгтэйчүүд байна.

Хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад 2019 оны дөрөвдүгээр сард 6996 хүн шинээр бүртгүүлсэн бөгөөд ажил хайж буй шалтгаанаар нь авч үзэхэд 51.4 хувь нь ажлаас чөлөөлөгдсөн болон халагдсан иргэд байна. Бүртгэлтэй ажилгүй иргэдийн 2019 оны дөрөвдүгээр сарын эцэст 47.6 хувийг бүрэн дунд, 29.6 хувийг дипломын болон бакалаврын дээд, 7.2 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.9 хувийг суурь, 4.8 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.4 хувийг бага, 1.3 хувийг боловсролгүй, 1.2 хувийг магистр, доктор зэрэгтэй иргэд эзэлж байна.

НЭГ ӨРХИЙН САРЫН ДУНДАЖ БОДИТ МӨНГӨН ОРЛОГО 44.5 МЯНГАН ТӨГРӨГӨӨР ӨСЛӨӨ

Өрхийн нийгэм, эдийн засгийн 2019 оны нэгдүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 116.6 мянган төгрөгөөр өслөө.

Үүнд хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого 10.7 мянган төгрөгөөр буурсан хэдий ч цалин хөлсний орлого 58.5 мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 30.4 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн орлогын хэмжээ 2019 оны нэгдүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 44.5 мянган төгрөгөөр өсчээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн зарлага 2019 оны нэгдүгээр улиралд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 165.1 мянган төгрөгөөр өслөө. Үүнд хүнсний бус бараа, үйлчилгээний болон бусад зарлага 132.2 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ.

Нэг өрхийн сарын дундаж бодит (үнийн нөлөөллийг арилган тооцсон) мөнгөн зарлагын хэмжээ 2019 оны нэгдүгээр улиралд 1.1 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 88.2 мянган төгрөгөөр өссөн байна.

ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДЭЭС ИРҮҮЛСЭН 95 БҮТЭЭЛД ПАТЕНТ ОЛГОЖЭЭ

Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 95 бүтээлд патент олгожээ. Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2019 оны эхний дөрвөн сард шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 161 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Нийт мэдүүлсэн шинэ бүтээлийн 32 нь Патентын хамтын ажиллагааны гэрээний дагуу Монгол Улсыг нэр зааж гаргасан олон улсын мэдүүлэг байв. Иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 95 бүтээлд патент олгосны 59 нь шинэ бүтээлийнх, 36 нь бүтээгдэхүүний загварынх байна. Харин 2019 оны 4 дүгээр сард иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн 25 бүтээлд шинээр патент олгосны 16 нь шинэ бүтээлийнх, ес нь бүтээгдэхүүний загварынх байна.

Шинэ бүтээлд олгосон патентыг олон улсын ангиллаар авч үзвэл, 19 нь хими, төмөрлөг, 16 нь хүний хэрэгцээг хангах зүйлс, ес нь технологийн төрөл бүрийн арга ажиллагаа, тээвэрлэлт, 15 нь бусад ангилалд хамаарч байна. Оюуны өмчийн байгууллагад ашигтай загварын гэрчилгээ авахаар 2019 оны эхний дөрвөн сард 76 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан байна. Иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 51 ашигтай загварт гэрчилгээ олгожээ. Харин 2019 оны дөрөвдүгээр сард иргэн, хуулийн этгээдийн ирүүлсэн 16 ашигтай загварт гэрчилгээ олгосон байна.

ӨНГӨРӨГЧ САРД ХДХВ/ДОХ-ЫН ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЭЭГҮЙ

Улсын хэмжээнд 2019 оны эхний дөрвөн сард 24.9 мянган эх амаржиж, 25.1 мянган хүүхэд төрүүлсэн байна. Энэ оны дөрөвдүгээр сард 6678 эх амаржиж, 6723 хүүхэд төрүүлсэн нь өмнөх сараас амаржсан эх 195 -аар, амьд төрсөн хүүхэд 196-аар нэмэгдсэн байна. Улсын хэмжээнд нялхсын эндэгдэл 2019 оны эхний дөрвөн сард 346 болж, өмнөх оны мөн үеэс 24 буюу 6.5 хувиар тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 411 болж, өмнөх оны мөн үеэс 29 буюу 6.6 хувиар буусан байна.

Халдварт өвчнөөр өвчлөгчид 2019 оны эхний дөрвөн сард 14.1 мянга болж, өмнөх оны мөн үеэс 728 -аар нэмэгдэхэд салхин цэцгээр өвчлөгчид 1189 буюу 40 хувиар цусан суулгаар өвчлөгчид 159 буюу 14.3 хувиар гонококкт халдвараар өвчлөгчид 113 буюу 6.9 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Харин гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 660 буюу 51.7 хувиар, тэмбүүгээр өвчлөгчид 251 буюу 11.6 хувиар буурсан байна.

Улаанбаатар хотод 2019 оны дөрөвдүгээр сард ХДХВ/ДОХ-ын тохиолдол илрээгүй бөгөөд улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХын нийт тохиолдол 270 байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр улсын хэмжээнд эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлдэг эмийн борлуулалт 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар 15.6 тэрбум төгрөг болжээ.

Харин дөрөвдүгээр сард 3.2 тэрбум төгрөг болж, өмнөх сараас 362.5 сая төгрөг буюу 12.6 хувиар өссөн байна. 2019 оны эхний дөрвөн сарын байдлаар 6.7 тэрбум төгрөгийн 533.6 мянган ширхэг зүрх судасны эм борлуулагдсан нь хамгийн их хувийг эзэлж байна.

ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛИЙН ГЭМТ ХЭРЭГ ӨСЧЭЭ

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг өмнөх оны мөн үеэс 18.1 хувиар буурсан байна. Улсын хэмжээнд 2019 оны эхний дөрөвдүгээр сард 12.9 мянган гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1700 буюу 11.6 хувиар буурчээ. Гэмт хэргийн улмаас хохирсон хүн 2019 оны эхний дөрвөн сард 12.5 мянга болж, 680 нь 18 хүртэлх насны хүүхэд, 5.5 мянга нь эмэгтэйчүүд байна.

Гэмт хэргийн улмаас 2019 оны эхний дөрвөн сард гурван мянган хүн гэмтэж, 474 хүн нас барсан нь өмнөх оны мөн үеэс гэмтсэн хүн 90 хүнээр буурч, нас барсан хүн 114-өөр өссөн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 2019 оны эхний дөрвөн сард 189 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 75 буюу 65.8 хувиар өссөн байна.

Мал хулгайлах гэмт хэрэг 2019 оны эхний дөрвөн сард 648 бүртгэгдсэн нь нийт бүртгэгдсэн хэргийн таван хувийг эзэлжээ. Улсын хэмжээнд 2019 оны эхний дөрвөн сард 37.6 мянган хүн эрүүлжүүлэгдэж, дөрвөн мянган хүн баривчлагдсан нь өмнөх оны мөн үеэс эрүүлжүүлэгдсэн хүн 9.1 мянга буюу 32.1 хувиар баривчлагдсан хүн 666 буюу 19.9 хувиар өссөн байна.

ЭДИЙН ЗАСАГ 2019 ОНЫ ЭХНИЙ УЛИРАЛД 8.6 ХУВИАР ӨСЛӨӨ

Дотоодын нийт бүтээгдэхүүн, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2019 оны эхний улиралд урьдчилсан гүйцэтгэлээр 3.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 279.9 тэрбум төгрөгөөр өслөө. Уг өсөлтөд үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 127.7 тэрбум төгрөг (бөөний болон жижиглэн худалдааны салбарын нэмэгдэл өртөг 52.2 тэрбум төгрөг), аж үйлдвэр, барилгын салбарын нэмэгдэл өртөг 124.9 (11.2%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв.

ДНБ, оны үнээр 2019 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.2(17.0%) их наяд төгрөгөөр өслөө. Улирлын нөлөөллийг арилган тооцсоноор ДНБ, 2010 оны зэрэгцүүлэх үнээр 2019 оны 1 дүгээр улиралд өмнөх улирлаас 0.1 хувиар өслөө. Эцсийн ашиглалтын аргаар тооцсон ДНБ, оны үнээр 2019 оны эхний улирлын урьдчилсан гүйцэтгэлээр 7.4 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 1.0 (15.6%) их наяд төгрөгөөр өслөө.

БОЙЖУУЛСАН ТӨЛ ӨМНӨХ ОНЫ МӨН ҮЕЭС 3.8 САЯ ТОЛГОЙГООР ӨСЛӨӨ

Улсын хэмжээнд 2018 оны эцэст тоологдсон төллөх насны нийт 29.8 сая хээлтэгч малын 18.3 сая нь 2019 оны эхний дөрвөн сард төллөсөн байна. Бойжуулсан төл өмнөх оны мөн үеэс 3.8 сая буюу 26.8 хувиар өссөн байна. Том малын зүй бус хорогдол 2019 оны эхний 4 сард улсын хэмжээнд 441.5 мянга болж, өмнөх оны мөн үеэс 1.1 саяар буурав. Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, ямаа 203.6 мянга, хонь 182.4 мянга, үхэр 34.0 мянга, адуу 21.2 мянга, тэмээ 425 толгой байна. Нийт хорогдсон малын 46.1 хувийг ямаа, 41.3 хувийг хонь эзэлж байна. Улсын хэмжээнд өвчнөөр хорогдсон мал 2019 оны эхний 4 сард 9.0 мянга болж, өмнөх оны мөн үеэс 21.9 (70.9 хувь) мянгаар буурлаа.

НЭГ КИЛОГРАММ НООЛУУР 122 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙНА

Цагаан ноолуурын 1 кг-ын үнэ Архангай аймагт хамгийн их буюу 122 мянган төгрөг байна Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2019 оны дөрөвдүгээр сард ат Өмнөговь аймагт хамгийн их буюу 1.3 сая төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 782.7 мянган төгрөг, соёолон үрээ БаянӨлгий аймагт хамгийн их буюу 1.0 сая төгрөг, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 588.9 мянган төгрөг, хязаалан шар Дундговь аймагт хамгийн их буюу 1.2 сая төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 558.3 мянган төгрөгийн үнэтэй байна.

Нас гүйцсэн эр хонины дундаж үнэ Дархан-Уул аймагт хамгийн их буюу 192.5 мянган төгрөг, Баян-Өлгий, Говьсүмбэр аймагт хамгийн бага буюу 120.0 мянган төгрөг, нас гүйцсэн эр ямааны дундаж үнэ Дархан-Уул аймагт хамгийн их буюу 143.3 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 82.5 мянган төгрөг байна. Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2019 оны дөрөвдүгээр сард үхрийн хоёр метрээс дээш урттай ширний дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 13.7 мянган төгрөг, Ховд аймагт хамгийн бага буюу 3000 төгрөг, бусад аймагт 5-12 мянган төгрөг байна.

Categories
мэдээ спорт

А.Мөнхбат Бакугийн дэвжээнээс хүрэл медаль хүртжээ

Азербайжаны Баку хотноо пара жүдо бөхийн “Токио 2020” паралимпын наадмын эрхийн оноо олгох анхны Гран при тэмцээн мягмар гарагт /2019.05.14/ эхэлж, манай жүдоч А.Мөнхбат /В3/ хүрэл медаль хүртсэн байна.

Тус тэмцээнд 35 орны 210 жүдоч өрсөлдөж байгаа бөгөөд манай улсаас дасгалжуулагч Б.Нарантуяагийн удирдлага дор эрэгтэй гурав, эмэгтэй нэг тамирчин өрсөлдөж байгаа юм. Ийнхүү өчигдрийн барилдаанд А.Мөнхбат /В3/ хүрэл медаль хүртэж, Б.Ядамдорж /В3/ шагналт долдугаар байр эзлэжээ.

Тэмцээн өнөөдөр хүнд жингийн барилдааны шилдгүүд тодорсноор тэмцээн өндөрлөнө. Эрэгтэйчүүдийн 63 кг-д 26 тамирчин өрсөлдсөнөөс А.Мөнхбат “С” хэсэгт багтсан бөгөөд Куба, Өмнөд Африк, Украины бөхчүүдийг ялсан байна. Харин хэсгийн аваргын төлөөх барилдаанд “Рио 2016” паралимпын наадмын мөнгөн медальт Азербайжаны Б.Мустафаевд ялагджээ.

А.Мөнхбат нь “Лондон 2012”, “Рио 2016” паралимпийн наадамд оролцсон туршлагатай жүдоч бөгөөд “Токио 2020” паралимпын оноо олгох уг тэмцээнээс хүрэл медаль хүртэж ийнхүү чансаагаа ахиулж чадлаа.

Харин 60 кг-д барилдсан Б.Ядамдорж Туркийн Абдуррахим Озалпыг /В2/ ялж, Румыны А.Болога Плоринд /В1/ ялагджээ. Румыны бөх аваргын төлөө барилдахаар шалгарсан учраас манай бөх дагах барилдааны боломж гарч улмаар Испанийн Ибанез Баноныг ялж, Гүржийн Зурабад ялагдсанаар шагналт долдугаар байр эзлэв. Манай бөх Гүржийн бөхийг ялсан бол хүрэл медалын төлөө Туркийн бөхтэй барилдах байв.

Categories
мэдээ улс-төр

Вьетнамыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны орнуудын нэг нь Монгол

Монгол-Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл” танхимд боллоо.

Эрдэм шинжилгээний хурлыг Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэнгээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулав.

“Монгол-Вьетнамын харилцаа: Түүх ба орчин үе” сэдэвт энэхүү эрдэм шинжилгээний хурлын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд оролцож, хуралд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД:

Та бүхэнд өглөөний мэнд хүргэе.

Монгол Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хуралд оролцож байгаа Та бүхэнд хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойн мэнд хүргэе.

Монгол-Вьетнамын харилцаа дундад эртний үеэс эхлэлтэй бөгөөд түүхийн олон шалгуурыг даван туулж, жилээс жилд өргөжин дэвжиж, найрамдал, хамтын ажиллагаа улам бэхжиж ирсэн билээ.

Монгол Улс Вьетнам улстай хамтын ажиллагааг хөгжүүлэх нөөц боломжийг өндөр үнэлж, уламжлалт харилцаагаа чухалчлан үздэг. Манай орон уламжлалт түнш, эртний анд Вьетнам улстай хамтын ажиллагаагаа идэвхжүүлж, харилцан түншлэлийн цар хүрээгээ эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, хөдөлмөр, батлан хамгаалах, хууль эрхүй зэрэг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийг эрмэлздэг.

Вьетнам улсыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн анхны цөөн орнуудын нэг нь Монгол Улс бөгөөд манай улс Зүүн Өмнөд Азийн орнуудас хамгийн анх Вьетнам улстай дипломат харилцаа тогтоосон юм. Вьетнам улсыг НҮБ-ын Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн зөвлөлд болон Дэлхийн худалдааны байгууллагад гишүүнээр элсэхэд, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүнээр сонгогдоход Монгол Улс, харин манай улсыг АСЕМ болон АСЕАН-ны бүсийн чуулганд элсэхэд Вьетнам улс дэмжсэн. Хоёр орны хооронд төрийн өндөр, дээд хэмжээний айлчлалууд тогтмол хийгдсээр ирсэн.

Зүүн Өмнөд Азид Вьетнам улсын нөлөө, байр суурь жилээс жилд нэмэгдэж буй энэ цагт үед өнгөрсөн 65 жилийн ололт, амжилтандаа тулгуурлан, хамтын хүчин чармайлтын үр дүнд, Монгол Вьетнамын найрсаг харилцаа, уламжлалт хамтын ажиллагаа цаашид улам тасралтгүй өргөжиж, хоёр орны ард түмний ашиг сонирхол, хүсэл эрмэлзлэлийн дагуу бүх чиглэлээр эрчимтэй хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академийн Олон улсын харилцааны хүрээлэн, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулж буй энэхүү эрдэм шинжилгээний хурал нь Монгол Вьетнамын уламжлалт найрсаг харилцааны 65 жилийн түүхэн замналыг эргэн харж, ололт амжилтуудаар бахархахын зэрэгцээ хоёр орны түүх, улс төр, эдийн засаг, соёлын харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт найдаж байна.

Хурлын үйл ажиллагаанд амжилт хүсье” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдыг мэндчилгээ дэвшүүлсний дараа Шинжлэх ухааны академийн Тэргүүн дэд ерөнхийлөгч Г.Чулуунбаатар, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Доан Тхи Хыөнг нар мэндчилгээ дэвшүүллээ.

Хатагтай Доан Тхи Хыөнг үг хэлэх үеэрээ Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яам, Шинжлэх ухааны академи зэрэг байгууллагууд цаг зав, хүч хөдөлмөр гарган Монгол-Вьетнамын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ойд зориулсан эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж буйд талархсанаа илэрхийлэв.

Categories
мэдээ нийгэм

Никель Ганбааг цагдан хорьжээ

“UBIKE” төслийг хэрэгжүүлэх консерциумын “Никель” Ганбаа буюу Г.Дашнямыг хар тамхины хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаад өчигдөр баривчилж Хорих 461 дүгээр ангид саатуулсан байна. Хар тамхи хэрэглэсэн нь тогтоогдсон учраас ийнхүү цагдан хорьжээ.

Эрүүгийн цагдаагийн албаны хар тамхитай тэмцэх газрын мөрдөгчид түүнийг хар тамхи хэрэглэсэн хэргээр гэрээс нь баривчилжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Г.Дашнямыг 10 хоног саатуулан шалгах аж. Тэрээр өнгөрөгч гуравдугаар сарын 13-нд 19.00 цагийн орчимд “хүүхдийн-100” -гийн орчимд цагаан өнгийн тоёота приүс маркийн автомашинтай явж байхад нь өөр хоёр хүний хамтаар шалгагдсан бөгөөд тухайн үед хар тамхи сэтгэцэд нөлөөлөх ургамал өвс хэрэглэсэн байж болзошгүй байжээ.