Categories
мэдээ цаг-үе

Улсын харцага Б.Бат-Өлзий: Бөхийн дэвжээнд зохисгүй үйлдэл гаргасан нь миний буруу

Өнгөрөгч ням гаригт болсон улсын арслан цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааны дөрвийн даваанд Ховд аймгийн Зэрэг сумын харьяат улсын харцага Б.Бат-Өлзий, Булган аймгийн арслан Э.Сумъяабаттай таарсан. Тус барилдаанд аймгийн арслан Э.Сумъяабат давж дэвээд ирэхэд нь харцага Б.Бат-Өлзийгийн өшиглөсөн үйлдэл нь олны дургүйцлийг хүргэсэн юм. Барилдааны дараа МҮБХ-ны Цэцдийн зөвлөлөөс Б.Бат-Өлзий харцагын гурав давсан байг нь хураах шийдвэр гаргасан. Бөхийн хүрээнийхэн харцагын байг нь хураасан нь хангалтгүй, барилдах эрхийг нь гурван сараар хасах хэрэгтэй гэж үзэж байв. Хэрвээ харцагын барилдах эрхийг гурван сараар хасвал удахгүй болох үндэсний их баяр наадамд барилдах боломжгүй болох юм. Энэхүү зохисгүй үйлдэлдээ Б.Бат-Өлзий харцага бөх сонирхогч олноосоо уучлал хүссэн. Бид харцагатай цөөн хором хөөрөлдлөө.


-Арслан цолтны хүндэтгэлийн барилдааны үеэр аймгийн арслан Э.Сумъяабат нарын барилдаан хэл ам их дагууллаа. Тухайн үед ямар шалтгаанаар өрсөлдөгчөө өшиглөсөн юм бэ?

-Арслан цолны хүндэтгэлийн барилдаан өргөн дэлгэр болж өндөрлөлөө. Үзэгчид Бөхийн өргөө дүүрэн цугласан нь сайхан санагдсан шүү. Өмнөх барилдаануудад нь амжилттай барилдчихсан учраас аварга арслангууд цугласан наадамд сайхан барилдчихъя гэж бодож зодоглосон юм. Барилдааны дөрвийн даваанд нэг үеийн хүчтэн аймгийн арслан Э.Сумъяабаттай оноолт таарсан. Барилдааны явцад би давуулж гуядуулаад тохойлдчихсон юм. Өрсөлдөгч маань тохойлдчихсон байхад дугтарч гуд татсан. Тухайн үйлдэлд л бухимдаж зохисгүй үйлдэл гаргасан. Үүнд бөх сонирхогч олноосоо албан ёсоор уучлал хүсч байна.

-Таны барилдах эрхийг хэдэн сараар хасах хэрэгтэй гэсэн байр суурьтай бөхийн хүрээнийхэн олон байна лээ. Энэ талаар та ямар бодолтой байна?

-Миний гаргасан зохисгүй үйлдэлд хариуцлага тооцож байг хураах шийдвэр гаргасан. Эрх хасах эсэхийг би хэлж мэдэхгүй юм. Миний хувьд үзэгчдээ хүндлээд барилдаан алгасалгүй зодоглодог. Ер нь бөхийн өргөөнд зохион байгуулагдаж байгаа барилдаануудыг алгасалгүй зорьж үздэг. Сумын цолтон болон залуу бөхчүүдийн барилдааныг ч тэр. Гоё үзүүштэй барилдаан тэндээс л гарна шүү дээ. Хараад суралцах ч юм бий. Миний өдий зэрэгтэй амжилттай барилдаж яваагийн нэг шалтгаан нь үүнтэй холбоотой болов уу гэж боддог юм. Бөх хөгжсөн өнөө үед гар амар өрсөлдөгч гэж үгүй. Нэг хоёрын давааны учраа ч гарын үзүүрээр унадаг цаг ард хоцорсон. Амны залуусын барилдааныг хараад арга барилыг нь нэг харчихад гэмгүй. Дараа учраа таарахад нь унахгүй.

-Үндэсний их баяр наадам эхлэхэд хоёр сар орчмын л хугацаа үлджээ. Харцагын бэлтгэл сургуулилт жигдэрч байна уу?

-Долоо хоногийн таван өдөр бэлтгэлээ базаагаад л амралтын өдрүүдэд нь барилдаад явж байна даа. Бэлтгэл жигдрээд сайхан л болж байна. Наадам дөхөх тусам л барилдааны хий зайгаа багш нартайгаа зөвлөж, унасан барилдаанууддаа дүгнэлт хийж байгаа.

-Барилдааны бэлтгэлээ та хэн багшийн удирдлага дор базааж байна?

-“Ховд” дэвжээнд улсын харцага Н.Батзаяа, улсын харцага Г.Алтангэрэл, улсын өсөх идэр начин Ц.Лхагвасүрэн нарын удирдлагад нутгийн залуустайгаа барилдааны бэлтгэлээ базааж байна. Хааяа Говь-Алтай аймгийн “Хантайшир” дэвжээний бэлтгэлд очиж залуустай хөлсөө гаргадаг юм.

-Өнгөрсөн жил та баяр наадмын өнгө шинждэг сар шинийн барилдаанд түрүүлсэн. Тийм ч учраас улсын наадмын өндөр даваанд гарах болов уу гэж харж байсан ч чадаагүй. Баянхонгорын Н.Золбоотой тунана гэж тооцож байсан уу. Тунасан барилдаанд хэрхэн барилдахаар тооцож байв?

-Өнгөрсөн жил бэлтгэл сургуулилт ханачихсан байсан шүү. Сар шинийн барилдаанд хүчтэй арслан П.Бүрэнтөгсийг өвдөг шороодуулж анх удаагаа түрүүлсэн. Наадмаар ч эхний даваануудад учраа бөхчүүдээ түвэггүй өвдөглүүлсэн. Тавын даваанд тунах болов уу гэж тооцож байлаа. Харин Н.Золбоотой тунана гэж санаагүй. Бид хоёр ч сумын цолтой байхаасаа л таарч барилдаж ирсэн. Өнгөрсөн жил наадмын тавын даваанд өөрт байгаа боломжоо дайчилж барилдаад болоогүй. Золбоо ч хий зай гаргахгүй нягт барилдаж байна лээ. Тунаж барилдаад цол ахих сайхан шүү дээ.

-Энэ жилийн тухайд наадмын өнгийг яаж харж байна. Өөрийн барилдаануудаа хэрхэн тооцоолж байна?

-Наадмын барил-даануудыг ч таах аргагүй шүү дээ. Бүгд л наадмын сэргээлтийн бэлтгэлд гараад жигдэрчихээд ирнэ. Амар даваа гэж нэг ч үгүй. Заалны барилдаануудаас тэс өөр. Миний хувьд өнгөрсөн жилийнхтэй ижил тунаж барилдах болов уу л гэж тооцоолж бэлтгэлээ чамбайруулж байна.

-Тавын даваанд сайн барилдаж байгаа харцага начингуудтай л тунах байх даа. Нэг дэвжээний хүчтэн О.Хангай харцагатай тунах магадлал өндөр шүү дээ?

-Шилэгдсэн бөхчүүд л тунаж барилддаг. Заалны барилдаанд түрүүлж үзүүрлэж, шөвгөрч байгаа харцага начингуудтай л тунах болов уу. О.Хангай харцагатайгаа ч тунахыг үгүйсгэх аргагүй. Надад тооцоолсон барилдаан байгаа.

-Та өнгөрсөн намраас хойш хэд хэдэн томоохон барилдаанд түрүүлээ. Дараа дараагийн цол, наадмын түрүү хэр хол харагдаж байна. Харцага цолтнууд наадамд сайн барилдаж байгаа шүү дээ?

-Бэлтгэлээ цалгардуулахгүй үнэнчээр хийгээд явж байхад наадмын дэвжээ ивээдгийг жишээ харуулж байна. Барилдаанд алгасалгүй барилдаад, бөх сонирхогч олноо хүндлээд хөдөлмөрлөөд явахад дараа дараагийн цолд хүрэх байх аа. Намайг дэмждэг, давахад минь хамт давж, унахад нь харуусч суудаг бөх сонирхогчид олон бий. Тэднийхээ итгэлийг алдахгүйн тулд илүү хичээнэ дээ.

-Сүүлийн жилүүдэд монгол бөхөд ховордсон өхийлдөх мэхийг даацтай хийж байгаа харагддаг. Арслангуудыг өхийлдөөд л суулгачихаж байгаа харагдсан?

-Миний барилдааны арга барил онцлогт тохирсон мэх юм даа. Өхийлдөх мэхээ илүү боловсруулж ажиллаж байна.

О.ДАШ

Categories
мэдээ цаг-үе

М.Одгэрэл: “Монос” эмийн үйлдвэр олон улсын GMP стандартыг амжилттай хэрэгжүүлээд явж байна

“Forbes”-оос Монголын шилдэг компани, байгууллагуудыг өнгөрсөн баасан гаригт зарласан юм. “Forbes Awards 2019”-ийн “Шилдэг үйлдвэрлэгч”-ээр тодорсон “Монос” эмийн үйлдвэрийн гүйцэтгэх захирал М.Одгэрэлтэй ярилцлаа.


-“Forbes” танай үйлдвэрийг Монголын шилдэг үйлдвэрээр нэрлэсэнд баяр хүргэе?

-Баярлалаа.

-Танай үйлдвэр уг шалгаруулалтын ямар шалгуур, үзүүлэлтүүдийг нь хангасан бэ. Энэ шагнал олон улсын хэмжээнийх гэж хэлж болохоор нэр хүндтэй шагнал шүү дээ?

-Манай үйлдвэрийг ямар шалгууруудаар сонгон шалгаруулсныг бид нарийн мэдэхгүй байна. Хувийн зүгээс таамаглахдаа, манай үйлдвэр сүүлийн зургаа, долоон жил Монгол Улсад эмийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, цаашлаад үйлдвэрлэл, эрүүл мэндийн салбарт дэлхийн стандартуудыг нэвтрүүлэх, орчин үеийн тоног төхөөрөмжийг суурилуулах, эмийн чанарыг сайжруулах чиглэлээр маш олон ажил хийж байна. Энэ олон ажлыг маань үнэлж, дүгнэж шалгаруулсан болов уу гэж бодож байна.

-Үйлдвэр, үйлдвэрлэгч гэдэг бол Монголын өнөөгийн нөхцөлд ус, агаар шиг хэрэгтэй зүйл болоод байна. Үйлдвэрлэлийг дагаад олон эерэг өөрчлөлт гардаг. “Монос” эмийн үйлдвэр хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа вэ?

-1990 онд анх байгуулагдсан, эмийн үйлдвэр. Одоогоор 180 гаруй ажилтантай. 100 гаруй нэр төрлийн эм, бэлдмэл үйлдвэрлэж байна. Эм бэлдмэл маань Монгол орны ургамлын гаралтай. Химийн гаралтай эм бэлдмэл ч үйлдвэрлэж байгаа. Эдгээр 100 гаруй эм бэлдмэлийнхээ 30 орчим нэр төрлийг манай үйлдвэрийнхэн өөрсдөө зохион бүтээсэн брэнд эм бэлдмэлүүд юм. Мөн дэлхийд танигдсан, хэрэглээнд нэвтэрсэн эмүүдийг Монголд технологийг нь нутагшуулах замаар үйлдвэрлэж байна. Нийтдээ 40 орчим эрдэмтэн, судлаачид эм бэлдмэлийн туршилт, зохион бүтээлтэд ажилладаг. Эм судлалын чиглэлээр ажилладаг Эм судлалын хүрээлэн судалгаа, шилжилгээгээ хийж ажиллаж байна.

Сүүлийн хоёр гурван жилд хийгдсэн гол ажлууд гэвэл Монгол Улсын төрөөс эмийн талаар баримтлах бодлого батлагдсан. Тэр бодлогод аюулгүй, чанарын шаардлага хангасан эмээр ард иргэдийг хангахыг дэмжиж ажиллана гэсэн зүйл бий. Түүний хүрээнд манайх GMP (Good manufacturing practice) стандартыг нэвтрүүлэх гээд 2012 оноос ажилласан. Энэ нь энгийн нэг стандарт биш. Бүх зүйлийг нарийн тусгаж заасан стандарт л даа. Үйлдвэрийн барилга байгууламж ийм байх ёстой, үйлдвэрийн орчин ийм байх ёстой. Ажилчид нь ийм байх ёстой, танай байгууллагын үйл ажиллагаа явуулдаг менежмэнт арга барил, тогтолцоо ийм байх ёстой, бүтээгдэхүүн чинь ийм байх ёстой, нийлүүлэгч чинь ийм байх ёстой гээд бүх юмыг нарийвчлаад заачихдаг стандарт. Энэ стандартыг хангахын тулд эхний ээлжинд хийх ёстой асуудал бол үйлдвэрийн орчин, үйлдвэрээ байгуулах ажил болчихоод байгаа юм. Үүн дээр бид 2012 оноос хойш Европын Сэргээн босголтын банктай хамтраад төсөл хэрэгжүүлээд GMP-1 буюу эхний шатны төслөө амжилттай хэрэгжүүлсэн. Тэр төсөл маань энэ нэр хүндтэй шагналыг авчирлаа гэж үзэж байна.

-Эмийн үйлдвэрлэл бол тухайн улсын аюулгүй байдалтай холбоотой чухал салбар. Эм нийлүүлэлтийн тодорхой хувийг дотоодын үйлдвэрүүд нь хангаж байна гэдэг нь эргээд үндэсний аюулгүй байдалтай хамаатай гэсэн үг шүү дээ?

-Эм бол стратегийн бүтээгдэхүүн. Би саяхан Казахстан, Киргизстан, ОХУ-аар ажлаар яваад ирлээ. Эдгээр улсад өөрсдийнхөө үйлдвэрлэдэг эм бэлдмэлтэй ижил эм бэлдмэлийг гаднаас авч хэрэглэхийг хориглодог юм байна. Энэ нь улс орных нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой учраас дотооддоо үйлдвэрлэсэн эмүүдийг л авч хэрэглэдэг гэж байсан. Манайд хараахан ийм бодлого гараагүй. Сүүлийн хэдэн жил дотоодын үйлдвэрийг төрөөс дэмжихийн тулд эмнэлгүүдийн тендерт оролцоход гадаад болон дотоодын үйлдвэрийн адилхан чанартай, ижилхэн бүтээгдэхүүн байвал 10 хувийн хөнгөлөлт буюу давуу байдлыг үүсгэдэг болсон. Ийм л дэмжлэг бий. Харин бусад зүйлүүдийг хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүд аваад явж байна.

-“Монос” эмийн үйлдвэр Монголын нийт эмийн зах зээлийн хэдэн хувийг эзэлж байна вэ?

-Нийт эмийн зах зээлийн 3-4 хувийг л эзэлж байна. Монгол Улсад одоогоор 4800, бараг 5000 эм бүртгэлтэй. Үүнээс манайх 100 гаруйг нь л үйлдвэрлэж байна. Бидний үйлдвэрлэж буй 100 гаруй нэр төрлийн эм маань үйлдвэрлэсэн тоо хэмжээгээрээ бусад ижил нэр төрлийн импортын бүтээгдэхүүнтэй харьцуулагдаад зах зээлээ хувааж байгаа юм л даа. Ингээд харьцуулахад 3-4 хувь л байгаа юм. Харин дотоодын эм үйлдвэрлэлийн хэмжээ гэж тусдаа бий. Монголд 34 орчим эмийн үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа. Дотоодын энэ үйлдвэрүүдийн үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнийг нийлүүлж тооцоод гаргаад тэрэн дотор “Монос” хэдэн хувийг нь эзэлж байна вэ гэвэл манайх 25-28 хувь эзэлдэг.

-Танайх аль улсууд руу бүтээгдэхүүнээ экспортолж байна вэ?

-Орост “Нефромон” гэж ургамлын гаралтай бөөр хамгаалах бэлдмэл маань худалдаанд нь байна. Киргизстан, БНСУ-д бүртгүүлэх ажиллагаа явагдаж байна. ОХУ-д нэмж хоёр бүтээгдэхүүний бүртгүүлэх ажил явж байгаа. Япон, Солонгос зэрэг орнуудад бүртгэлийн ажил нь явж л байна.

-Эмээ тухайн улсад бүртгүүлэхэд цаг хугацаа их ордог гэж сонссон?

-Эмийг гадаадад гаргахад хамгийн том асуудал бол бүртгэлийн асуудал байдаг. Бусад бараа бүтээгдэхүүнтэй адил тухайн улс руу шууд оруулж болдоггүй. Тухайн орон маш өндөр шалгуур, цензурээр шалгадаг. Улс болгон стандарттай. Тэрийг нь давж гарч байж хүлээн зөвшөөрөгдөнө гэсэн үг юм.

-Танай бүтээгдэхүүнүүдээс хамгийн их эрэлттэй, гадныхан ихээр таашаадаг нь гэвэл?

-Ургамлын гаралтай “Нефромон”, “Салимон”, “Тонзилмон”, “Витагрипп” гэсэн эмүүд маань гадныхны сонирхлыг ихээр татдаг. Учир нь Монгол оронд ургасан онцлог шинж чанартай ургамлуудаар хийсэн болохоор ихэд таашаадаг. Мөн үр дүн ч сайн нөлөөтэй. Сүүлийн үед “Витагрипп”-ийг америкчууд тодорхой хэмжээгээр сонирхож байна. Бид ч гаргах гээд оролдоод л явж байна. Одоогоор судалгааны ажил нь хийгдэж байгаа.

-Эмийн түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Эмийн түүхий эдүүд химийн үйлдвэрүүдээс гардаг. Химийн үйлдвэрүүд хаагуур ихэвчлэн байрладаг вэ гэхээр, дэлхийн эмийн түүхий эдийн 90 хувийг Энэтхэг, Хятад улс хангадаг. Мөн ОХУ, БНСУ улсад эмийн түүхий эдийн үйлдвэрүүд бий. Манайх түүхий эдээ энэ дөрвөн улсаас тодорхой хувь хэмжээгээр авч байна. 2000-аад оны эхээр БНХАУ хөрөнгө оруулалтыг дэмжиж эхлэхэд Европт байсан химийн үйлдвэрүүд бүгд Хятад руу нүүчихсэн. Хуучин Европт байсан, бидний харьцдаг байсан үйлдвэрүүд маань урд хөрш рүү нүүсэн ч бид харилцдаг үйлдвэртэйгээ л холбоотой байгаа. Улс орноор нь харвал Хятадаас түүхий эдээ авч байгаа мэт харагдаж байгаа ч Европт үүссэн үйлдвэрүүдтэйгээ олон жилийн турш харилцаж байгаа зарчмаар хамтарч ажилласан хэвээр байгаа.

-Монголын эм үйлдвэрлэлийн гол компаниудын нэг нь л дөнгөж 3-4 хувийг эзэлж байна гэдэг чамлахаар тоо. Нийт эмийн зах зээлд дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжихийн тулд төрөөс ямар бодлого явуулбал зүйтэй вэ?

-Манай дотоодын эмийн үйлдвэрүүд нийлээд нийт эмийн зах зээлийн арван хэдэн хувийг л эзэлж байна. 85-88 хувь нь импортоор орж ирээд байгаа юм. Мэдээж бид үндэсний үйлдвэрлэгчдийнхээ үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний хэмжээг нэмэх нь зайлшгүй шаардлагатай. Гэхдээ үүнд хоёр асуудал байгаа юм. Нэгдүгээрт, үндэсний эмийн үйлдвэрүүд Олон улсын GMP стандартад нийцсэн үйлдвэрлэлтэй болох хэрэгтэй. Нуулгүй хэлэхэд дотоодын үйлдвэрийн зарим нь тэр тал дээрээ хоцроод байна. Хоёрдугаарт, бидний үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний нэр төрлийн асуудал. Манайх 100 гаруй нэр төрлийг нь л үйлдвэрлэж байна. Гэтэл цаана нь 5000 орчим эм бэлдмэл байна. Манай үйлдвэр тэр 5000 эм бэлдмэлийг бүгдийг нь үйлдвэрлэх боломжгүй. Тиймээс импортлохоос өөр аргагүй. Бидний хүрч чадаагүй, нэвтрүүлж чадаагүй технологи зөндөө бий. Мөн улсын хэмжээнд аравхан хүн хэрэглэдэг ховор эм гэж бий.

-Аравхан?

-Байлгүй яахав. Өвчний онцлогоосоо болоод 100 хүн хэрэглэдэг хэрэглээ маш багатай эмүүд ч байдаг. Тэр эмүүдийг үйлдвэрлэх гэхээр асар өндөр өртөгтэй болно. Тэр өртгөөр хэрэглэгчдэдээ санал болгохоор хэрэглэгчдэд маань үнэтэй тусна. Тиймээс зарим бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх технологийн хувьд боломжгүй. Заримыг нь зах зээлээсээ болоод үйлдвэрлэх боломж байхгүй гэсэн шалтгаанууд байна. Авах ёстой зайлшгүй арга хэмжээ гэвэл, Монгол Улсын үндэсний зайлшгүй шаардлагатай эм гэж байдаг. Тэрэнд нь орсон, массын хэрэглээг нэлээд хамарсан, их хэмжээтэй хэрэглэгддэг ийм эмүүдээс 20 гаруйг нь бид үйлдвэрлэж байна. Тэр эмүүд дээрээ л үндэсний үйлдвэрүүдээ дэмжсэн, дээр миний ярьсан шиг бодлого, үгүй ядахнаа эмнэлгүүдийнхээ тендерт чанар, стандартынхаа шаардлагыг тодорхой тавьж байгаад худалдан авалтууд дээр дэмжээд өгвөл үндэсний үйлдвэрүүд босоод ирэх боломжтой. Түүнээс биш импортоор оруулж ирж байгаа 88 хувийг эзэлж байгаа эмүүдийг дотоодын үйлдвэрүүд бүгдийг нь үйлдвэрлэх боломжгүй. Дотоодын эмийн үйлдвэрүүд маш сайн ажиллахад Монгол Улсын эмийн хэрэглээний 30-40 хувийг хангах боломж байгаа.

-Одоо тэгвэл танай хэрэгжүүлж байгаа төслийн хоёрдугаар шат эхэлбэл Монгол Улс олон улсын GMP стандартыг хангасан эмийн үйлдвэртэй болох нь дээ?

-1800 метр квадрат талбай дээр GMP стандарт хангасан үйлдвэрээ барьчихаад байна. Өнгөрсөн баасан гаригт буюу энэ сарын 3-ны өглөө бид GMP-1 төслийнхөө дараагийн төсөл буюу дахиад 1800 метр квадрат талбай дээрээ дараагийнхаа үйлдвэрийг барих төслийнхөө нээлтийг хийсэн юм. Тэгтэл тэр өдрийн орой нь манай үйлдвэр “Forbes Mongolia”-гаас “Монголын шилдэг үйлдвэрлэгч” шагнал гардаж авсан. Их бэлгэ дэмбэрэлтэй юм болсон. Хоёр дахь үйлдвэр ашиглалтад орсноор бидний үйлдвэрлэж байгаа 100 гаруй эмэн дээр нэмж шинээр арван нэр төрлийн эм гарна. GMP стандартын үйлдвэрт хийсэн, импортыг орлох эм бэлдмэл ард иргэдийн гарт очих нөхцөлийг бүрдүүлж байгаа юм. Тэр төслөө амжилттай хэрэгжүүлчихээд GMP-3 төслөө хэрэгжүүлнэ. Уг төсөл нь цэвэр ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүдийг экспортын зорилгоор үйлдвэрлэхэд чиглэнэ. Ажил маань сайхан бүтэмжтэй явж байна. Гэхдээ бидний төлөвлөгөөнөөс хугацаа жаахан хоцорч байна. Сүүлийн хоёр ойрхон тохиосон санхүүгийн хямрал цаг хугацааг нэлээд хойш чангаалаа. Гэхдээ ямартаа ч цаашдаа Монгол Улсынхаа эрүүл мэндийн салбар, эм үйлдвэрийн салбарт жишиг болоод, улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж, экспортын бүтээгдэхүүнийхээ тоо, татвараа нэмэгдүүлж, ажлын байр олноор гаргах нь үйлдвэрлэгч бидний хувьд гол зорилт юм даа.


Categories
мэдээ улс-төр

Ардчилсан нам мэдэгдэл гаргав

No photo description available.

Ардчилсан Намын Дэд дарга Гаваагийн Батхүү нь 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Төрийн ордонд учир битүүлгээр амь насаа алдсан цочирдом үйл явдал боллоо.

Тэрээр тухайн өдөр Төрийн ордонд болсон “Торгоны зам” олон улсын автораллиг зохион байгуулах ажлын хэсгийн хуралд 15.00-18.00 цагийн хооронд оролцсон юм.

Төрийн тусгай хамгаалалттай, онцгой объект болох Төрийн ордны баруун жигүүрт өндрөөс унасан байх магадлалтай, амь насаа алдсан нь гадны нөлөөтэй байж болзошгүй гэсэн хардлагыг төрүүлж байна. Төр нийгмийн зүтгэлтэн агсан учир битүүлгээр амь насаа алдсан энэ хэргийн талаар холбогдох хууль хяналтын байгууллага одоог хүртэл тодорхой мэдээлэл өгөлгүй, хэвлэлд хаалттай байна.

Түүний хувьд хууч өвчин байхгүй, хамгийн сүүлд 2019 оны 4 дүгээр сард бүх төрлийн шинжилгээ оношлогоонд хамрагдаж, эрүүл мэндийн хувьд ямар нэг өвчингүй гэдэг нь нотлогдсон байсан юм.

Ардчилсан Намын Дэд дарга ажил үүргээ гүйцэтгэж явахдаа төрийн ордонд сэжигтэй байдлаар амь насаа алдсан шалтгааныг үнэн зөвөөр, нэн яаралтай тогтоож, учир шалтгааныг ард түмэнд нээлттэй мэдээлэхийг шаардаж байна.

Улаанбаатар хот

2019.5.18

АРДЧИЛСАН НАМ

Categories
мэдээ нийгэм

Замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангахыг анхааруулж байна

Цаг уурын байгууллагын мэдээллээр, өнөөдөр Архангай, Өвөрхангай, Булган,Төв аймгийн өмнөд хэсгээр, 19-нд нутгийн зүүн хагаст цас орж, салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймд иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж,

-Салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх,

-Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагахыг анхааруулж байна.

Онцгой байдлын газраас цаг уурын байгууллагын ирүүлсэн сэрэмжлүүлэг, анхааруулга мэдээллийг үндэслэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон “Мерси Кор Монгол“ олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд 21 аймгийн 330 сумын 1820 багийн 20 гаруй мянган малчинд гар утсаар мэдээллийг тухай бүрд нь шуурхай хүргэн ажиллаж буй ажээ.

Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгч Х.Баттулга бизнес эрхлэгчдийн төлөөллүүдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны тавдугаар сарын 13-ны өдөр “Шинэ эдийн засгийн форум”-д оролцож үг хэлэх үеэрээ бизнесийн салбарынхантай ойрын хугацаанд уулзаж, чөлөөт ярилцлага өрнүүлнэ гэсэн билээ.

Энэ дагуу өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимд бизнесийн салбарт тэргүүлэгч 200 орчим бизнес эрхлэгчтэй зангиагүй уулзалт зохион байгуулж, чөлөөт ярилцлага өрнүүлэв.

Categories
мэдээ улс-төр

АН-ын Зөвлөлийн гишүүд, талийгаачийн хамтран зүтгэгчид хуралдаж байна

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, АН-ын дэд дарга Гаваагийн Батхүү өчигдөр зуурдаар таалал төгслөө. Энэхүү эмгэнэлт үйл явдалтай холбогдуулан АН-аас УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, АН-ын дэд дарга Б.Дэлгэрмаа, УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин нараар ахлуулсан гурван чиглэлээр ажлын хэсэг гаргажээ. УИХ дахь АН-ын Зөвлөлийн гишүүд болон талийгаачийн хамтран зүтгэгчид өнөөдөр 12.00 цагаас Төрийн ордонд цуглаж, болсон үйл явдал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцэж байгаа аж.

Мөн АН-аас талийгаачийн дурсгалыг хүндэтгэх болон бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэх Ажлын хэсэг томилогдон ажиллаж байна.

Categories
мэдээ нийгэм

ФОТО: “Улаанбаатар марафон 2019”

Ц. Мягмарсүрэн-н зураг.

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ жил зургаа жилдээ амжилттай болж, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй хүн оролцлоо.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.Ц. Мягмарсүрэн-н зураг.Ц. Мягмарсүрэн-н зураг.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ФОТО: “Улаанбаатар марафон 2019”

Ц. Мягмарсүрэн-н зураг.

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ жил зургаа жилдээ амжилттай болж, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй хүн оролцлоо.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.Ц. Мягмарсүрэн-н зураг.Ц. Мягмарсүрэн-н зураг.


Ц. Мягмарсүрэн-н зураг.

“Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ жил зургаа жилдээ амжилттай болж, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд, хөрш зэргэлдээ орны гүйлт сонирхогчид болон олон улс, тив дэлхийд танигдсан нэртэй тамирчид зэрэг 30 мянга гаруй хүн оролцлоо.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.

Ц. Мягмарсүрэн-н зураг.Ц. Мягмарсүрэн-н зураг.Ц. Мягмарсүрэн-н зураг.


Categories
мэдээ нийгэм

Сүхбаатарын талбайд өнөөдөр бясалгалын флашмоб болно

Зуны тэргүүн сарын Шинийн 15 буюу өнөөдөр Бурхан багшийн Их дүйчэн өдөр тохиож байна.

Эл өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, Нирваан дүрийг үзүүлсэн гурван чухал үйл явдал зэрэг тохиолдсон чухал өдөрт тооцогддог бөгөөд дэлхийн олон оронд өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэ жил Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс эл өдрийг “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд жанжин Д.Сүхбаатарын талбай дээр “Улаанбаатар марафон”, “Автомашингүй өдөр” үйл ажиллагаатай хамтран зохион байгуулж сүсэгтэн олныг өргөнөөр хамруулна.

Бурхан багшийн Их дүйчэн өдөр нь Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ билээ. Монголын шашин соёл нь үндэсний уламжлалт хэв шинжийг хадгалан үлдсэн өөрийн өвөрмөц онцлогтой тул соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгон хөгжүүлж, олон улсад сурталчлах боломжтой юм.

ӨНӨӨДӨР ЗОХИОН БАЙГУУЛАХ ҮЙЛ ЯВДЛЫН ХӨТӨЛБӨР

10:00-21:00 Буян номын үйл
МБШТ Гандантэгчэндин хийд

/Ном хурах, сожин хүртээх, бурхан багшийн рэнсрэл залах зэрэг уламжлалт буян номын үйл ажиллагаа/

15:00-16:00 Баярын сүрт жагсаал
Энхтайваны өргөн чөлөө

/Гандантэгчэнлин хийдээс Сүхбаатарын талбай хүртэл сүсэгтэн олны төлөөлөл 3080 хүний бүрэлэдхүүнтэй/

16:00-17:00 Бясалгалын флашмоб
Сүхбаатарын талбай

/Да лам, Наро Банчэн гэгээний мэндчилгээ, Үндэсний урлагийн их театрын тоглолт, бясалгал флашмоб, Энхтайваны хөдөлгөөн/

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

​ОУХМ Б.Мөнхзаяа таван жил дараалан түрүүллээ

Зургаа дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар марафон 2019” уралдааны бүтэн марафоны төрөлд Үндэсний шигшээ баг, Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин ОУХМ Б. Мөнхзаяа тав дахь жилдээ түрүүллээ.

Б.Мөнгөнзаяа “Энэ уралдаан 2015 оноос хойш дараалан таван удаа түрүүлж байгаадаа баяртай байна. МҮИС-ийнхандаа болон Зэвсэгт хүчний 327 дугаар анги хамт олондоо маш их баярлалаа.Миний дараагийн тэмцээн ДАШТ байгаа. Уралдаанд оролцож байгаа бүх хүмүүстээ баяр хүргэе. Мөн Монголчууддаа өдөр болгон хөдөлгөөн хийж байхыг уриалж байна” гэв.

Г.Хонгорзул