Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-ыг зохион байгуулж байна

Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгийн эрсдэлийн удирдлагын газар, Гамшиг судлалын хүрээлэнгээс “Гамшгийн эрсдэлийн үнэлгээний мэргэшүүлэх сургалт”-ыг зохион байгуулж байна. Гамшгийн эрсдэлийн үнэлгээг хийхэд баримтлах арга зүй, үнэлгээний тайланд тавигдах шаардлага, гамшгийн төрөл бүрээр эрсдэлийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг, эзэмшүүлэх зорилготой тус сургалтад төрийн болон төрийн бус байгууллагын 40 гаруй алба хаагч хамрагдаж байна.

Тус сургалт нь “Сендайн үйл ажиллагааны хүрээ баримт бичиг”, Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын II бага хурлаас батлагдан гарсан бодлогын баримт бичгүүд болон Засгийн газрын 2018 оны 67 дугаар тогтоолоор батлагдсан “Гамшгийн эрсдэлийн үнэлгээ хийх журам”-ын хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Сургалт зургадугаар сарын 07-ныг хүртэл үргэлжилнэ.

Categories
мэдээ нийгэм

Цахилгааны хязгаарлалт хийгдэх газрууд

Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан засварын хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу.

Баянзүрх

10.30-18.00 цагт 2-р хороо Цагаанбүрд ХХК, Иргэн Баянмөнх, Тоосгоны үйлдвэр, Баянгол тохижилт орчмоор

11:00-16:00 цагт 7, 10, 23-р хороо 29, 30, 31, 115, 116, 118, 30, 30/А байр, иргэн Лхагважав АОС, Ууганбаяр, Жавзан, Мягмарцэрэн, Дашцэрэн, Банзрагчсүрэн, 97-р сургууль, Хобби фиш, Гэгээн, Мөрдөс, Алтан овоо СӨХ, Харгиун ундаа, Батхангай өргөө ХХК-ууд, ЭМН-ийн 10-р төв, Жидээ төв болон эдгээрийн ойр орчмоор

11:00-18:00 цагт 10, 23-р хороо 6-р цэцэрлэг, Улиастайн 1, 3, 3/А, Б, В 15, 18, 24, Төмөр замын 27, Сургуулийн 1, 3, 3/А, 4, 4/А, 4, 7, Хангамжийн 1-4, Жэсонтаян ЗБН, Цэнд-Оюу ББН, Аюурзана эсгийн цех, Асио 073-р дэлгүүр, Дүлихэ, Асгат сервис, Хөдөөгийн тээвэр, Эх хөгжил, Бриллиант, Агротех импекс ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор

Хан-Уул

11:00-18:00 цагт 10, 11-р хороо Зайсан орчмоор, ШШГЕГ-ын харьяа 401, 411-р хорих анги болон эдгээрийн ойр орчмоор

Сонгино-хайрхан

10:00-14:00 цагт 21-р хороо Рашаант хэсэг, Майхан гэр хороолол, иргэн Ягаан, Таванбаатар, Оюунбилэг, Ариун-Эрдэнэ, Сугарсүрэн, Төртогтох Сөөсгөр, Буян шувуут ХХК-ууд, Цацралт гэрэл ферм, Орхон их сургууль болон эдгээрийн ойр орчмоор

11:00-18:00 цагт 8, 20-р хороо 5-р бааз, Оддин, Мон Сүү ХХК-ууд, Савангийн үйлдвэр, Нефтийн байр, ХЦХ-ийн 1-12-р байр болон эдгээрийн ойр орчмоор

12:00-17:00 цагт 21-р хороо болон Хайртхаан амралт

Налайх

10.00-13.00 цагт 2-р хороо 35-39-р байр, ЗДТГ, Мэри ресторан, Шүүх, Шинэ 5 давхар байр

14.00-17.00 цагт 1-р хороо Модны зах, Хаан Ус, Халуун Ус, Шилний үйлдвэрийн урд талын гэр хороолол

Төв аймаг

10:00-13:00 цагт Батсүмбэр сумын Соёл зуслан орчмын гэр хороолол

11.00-18.00 цагт Зуунмод сум 1-р баг Номт, 2-р баг Ланс дэнж, 5-р баг УАА, бааз орчмоор

14:00-18:00 цагт Батсүмбэр сум Сөгнөгөр амралтын газрын гэр хороолол

Categories
мэдээ нийгэм

50 настай эр НӨАТ-ын сугалаанаас 80 сая төгрөг хожжээ

НӨАТ-ын урамшууллын 2019 оны дөрөвдүгээр сарын сугалааны тохирол өчигдөр орой Боловсрол телевизээр орон даяар шууд явагдсан билээ. Энэ удаагийн тохирлоор 80 сая төгрөгийн хоёр азтан, 50 сая төгрөгийн нэг тодорсон талаар мэдээлсэн. Тэгвэл 80 сая төгрөгийн азтанаар “Нарантуул” зах дээр наймаа хийдэг 50 гаруй насны эрэгтэй тодорсон байна. Тэрбээр азтан болсноо өнөө өглөө мэдэж, Баянзүрх дүүргийн татварын хэлтэс дээр очжээ. Харин тус газраас Татварын ерөнхий газар руу явахыг зөвлөсөн байна. Ингээд гарч ирээд такси барьж ерөнхий газарт хүргүүлжээ. Энэ талаар таксины жолооч өөрийн цахим хуудсандаа “Нөат 80 саяын азтан миний машаанаар үйлчлүүллээ. Аз таардаг гэж байна шүү. Татварын ерөнхий газраа ч мэдэхгүй, зах дээр зогсч наймаа хийдэг ах хүү байна билээ. Тэр ах “Миний утсанд мессэж ирсэн. Үнэхээр аз байдаг юм билээ. Ах нь баярлаж балмагдаад дүүргийн татварын алба ортол Ерөнхий рүү яв гэсэн. Тэр газрыг нь мэддэггүй ээ” гэсэн. Тэгээд би хүргэж өглөө. Шагналынхаа мөнгийг хүүхдүүддээ хувааж өгнө гэж байна. Дараа дараагийн аз олон хүнд таараасай билээ. Надад тэр хүний аз үлдсэн байх дараагийн тохиролд азтан болох юм шиг санагдаад байна. Аз ивээг” гэж бичсэн байна.

Categories
мэдээ нийгэм

Сарлагийн баяр “Ёлын ам”-нд болно

Говь нутагт сарлаг үржүүлж ирсэн уламжлалыг хадгалж үлдэх, сарлаг үхрийн тоо толгойг нэмэгдүүлэн өсгөж үржүүлэх, уналга эдэлгээнд сургах, сарлаг үржүүлэгчдийг дэмжин урамшуулах, нийтэд сурталчилах, аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар сарлагийн амьдын үнэлэмжийг нэмэгдүүлэх зорилго дор 2019 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Ханхонгор сумын нутаг Говь гурван сайхан уулын “Ёлын ам”-нд “Сайханы сарлаг-2019” арга хэмжээг хийнэ.

Энэ үеэр:

1. Сарлагийн тоо толгойг тоолох бүртгэх, сарлаг бүрт урамшуулал олгох
2. Сарлаг үхрийг уналга эдэлгээнд ашиглах, сургаж номхруулах
3. Сарлаг үхэр болон бусад малын сүү, цагаан идээ, ноос, ноолуур, гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа
4. Сарлаг үхрийн зан үйлтэй холбоотой буухиа тэмцээн, сарлаг самнах
5. Сарлагийн шилмэл бух, үнээ шалгаруулах
6. Сарлагийн уралдаан, сарлаг булгиулах
7. Сарлагийн баярт оролцогчдыг хамруулан хөгжөөнт тоглоом, уралдаан тэмцээнийг сум бүр зохион байгуулна.

Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс нийтийн тээвэрт экспрэсс чиглэл нэмэгдэнэ

Өнөөдрөөс нийтийн тээврийн үйлчилгээнд экспресс болон богино эргэлт нэмэгдэнэ. Экспрэсст дараах чиглэл багтаж байна.

“Таван шар- Зүүн дөрвөн зам”

Энэ чиглэл нь Энхтайваны өргөн чөлөөгөөр Таван шараас Зүүн дөрвөн зам хүртэл үйлчлэх бөгөөд Таван шар, Хар хорин, Саппоро, 10 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан, Баруун дөрвөн зам, УИД, Сүхбаатарын талбай, Өргөө амаржих газар, Зүүн дөрвөн зам гэсэн 10 зогсоолд зогсоно. Ингэснээр автобусны зогсоолуудын ачааллыг 20 орчим хувиар бууруулах боломжтой.

“Таван шар-Бөмбөгөр-Хөгжим бүжиг”

Тус чиглэл нь 5 шараас хойгуураа буюу Самбуугийн гудамжаар шуурхай үйлчлэх чиглэл бөгөөд 5 шар, 32-р байр, Саппоро, 10-р хороолол, 25-р эмийн сан, Элба дэлгүүр, Бөмбөгөр худалдааны төв, Чингэлтэй дүүрэг, МУИС, Хөгжим бүжгийн коллеж гэсэн 10 зогоолд зогсч үйлчилнэ.Ингэснээр Энхтайваны өргөн чөлөө болон Самбуугийн гудамжны ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 25 орчим хувиар буурч хамгийн их зорчилт эрэлт үүсдэг их сургуулиудын бүсэд шуурхай хүрэх боломжтой болох юм. Мөн тухайн гудамж замаар дайран өнгөрөхөд зарцуулах хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасна.

“Зунжин-7 буудал-Ард кино театр-ТЭЦ3”

Босоо чиглэлд буюу Зунжин худалдааны төвөөс ТЭЦ-3 хүртэл шуурхай үйлчлэх чиглэл нь7 буудал, 17-р сургууль, 32-ын тойрог, Хүнсний 4 дүгээр дэлгүүр, Хүнсний 1 дүгээр дэлгүүр, Ард кино театр, Баянгол зочид буудал, 120 мянгат, Ажилчдын соёлын ордон, Таван богд компани, ТЭЦ-3 гэсэн 12зогоолд зогсч үйлчилнэ.Ингэснээрбосоо тэнхлэгтээ буюу Чингэлтэйн өргөн чөлөө, Чингисийн өргөн чөлөөний ачаалал ихтэй цэгүүдийн ачаалал 20 орчим хувиар буурах боломжтой. Мөн тухайн гудамж замаар дайран өнгөрөхөд зарцуулагддаг хугацаа бусад чиглэлүүдтэй харьцуулахад 10 минутаар багасна.

Categories
мэдээ нийгэм

Цэцэрлэгт хүрээлэн, спорт цогцолбор байгуулах ажлыг түргэвчлэхийг даалгалаа

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газар, Зураг төслийн хүрээлэн зэрэг холбогдох албаныхантай уулзаж, бүтээн байгуулалтын ажлуудыг түргэвчлэх талаар үүрэг чиглэл өглөө.

Нийслэлчүүдэд чөлөөтэй амарч зугаалах гудамж талбай гаргаж өгөхийн зэрэгцээ гүйх, алхах, дугуй унах, сагс, хөлбөмбөг тоглох гээд чөлөөт цагаа спортоор хичээллэж өнгөрүүлэх боломж нөхцөлөөр хангахын тулд таван байршилд цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай байгуулах зураг төсөл батлагдаад буй.

Эхнийх нь ХХЕГ-ын баруун талд 1.8 га талбайд бүтээн байгуулалт өрнөхөд бэлэн болоод байгаа бол хоёр дахь нь болох РНЦК буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн хажууд 2.4 га талбайг чөлөөлж, цэцэрлэгт хүрээлэн, спорт талбай байгуулах зураг төслийг эцэслэж, ажлаа даруй эхлүүлэх үүрэг өгөв. Улаанбаатар хотын есөн дүүрэгт байгуулах хөлбөмбөгийн талбайн зураг төсөл, төлөвлөлтийн тухай мөн энэ үеэр эцэслэн хэлэлцэж, ажлыг түргэвчлэхээр боллоо.

Categories
мэдээ улс-төр

АН-ын зөвлөл талийгаач Г.Батхүүгийн асуудлаар хуралдаж байна


УИХ дахь Ардчилсан зөвлөл АН-ын дэд дарга, УИХ-ын дэд дарга асан талийгаач Г.Батхүүгийн асуудлаар хуралдаж байна.

Хуралдаанаар юу гэж ярилцсан талаар тун удахгүй сэтгүүлчдэд мэдээлэх юм. Мөн тус зөвлөлийн гишүүд 11.30 цагт талийгаачийн нас барсан газар буюу Засгийн газрын танхимын хажуугийн гонхны дэргэд хүндэтгэл үзүүлэх юм байна.

Ардчилсан нам нь талийгаач Г.Батхүүг гаднын нөлөөтэй нас барсан байж болзошгүй гэх мэдэгдлийг гаргасан билээ.

Categories
мэдээ нийгэм

Энэ долоо хоногт дулаарна

Цаг агаарын урьдчилсан мэдээллээр маргааш +24, лхагва гарагт +28 градус хүртэл дулаарах бол пүрэв, баасан гарагуудад бороо орох төлөвтэй байна.

Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлсэн тав хоногийн урьдчилсан мэдээллийг хүргэе.

Тавдугаар сарын

  • 21-нд зүүн аймгуудын нутгийн зүүн,
  • 22-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр,
  • 23-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо,
  • 24-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно.

Салхи 21-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр, 22-нд Алтайн салбар уулсаар, 23, 24-нд ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна.

Дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 16-21 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 24-29 градус дулаан байна. 23-нд нутгийн баруун хойд хэсгээр, 24-нд ихэнх нутгаар сэрүүснэ.

Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль”-д оролцож байна

Непал Улсын арми, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн армийн командлалтай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа”-д ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, МУЗН-ийн Гамшгийн менежментийн хөтөлбөрийн мэргэжилтэн Ч.Нямхүү нар оролцож байна.

Энэхүү сургалт нь оролцогч талуудын гамшгаас хамгаалах мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, Ази-Номхон далайн бүсийн улс орнуудын гамшгаас хамгаалах чиглэлээр харилцан ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Гамшгийн үеийн цэрэг-иргэний харилцан ажиллагааг сайжруулж, Ази номхон далайн бүсийн улс орнуудын хамтарсан бэлэн байдлыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн байгууллагуудын зохион байгуулалтыг хангах” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Сургалт газар хөдлөлтийн гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авах онолын болоод хор уршгийг арилгах, цагийн байдлыг үнэлэх команд штабын сургууль, нуранги, уул, уснаас эрэн хайх, хээрийн эмнэлэг дэлгэх, нүүлгэн шилжүүлэх дуурайлган үзүүлэх дадлага сургууль болон туршлага солилцох үйл ажиллагаа гэсэн дөрвөн үе шаттайгаар энэ сарын 26-ныг хүртэл үед үргэлжилнэ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Categories
мэдээ нийгэм

Дөрвөн дүүрэгт цахилгаан хязгаарлана

Өнөөдөр буюу 2019 оны тавдугаар сарын 20-ны Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна.

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

10:00-17:00 цагт: 9, 24-р хороо Эрдэнэхайрханы 1, 2, Шар хадны 13, 20, 21, 27, 28, 30, 32-35, Цахлайн 13, 15-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор,

10.30-18.00 цагт: 2-р хороо Цагаанбүрд ХХК, Иргэн Баянмөнх, Тоосгоны үйлдвэр, Баянгол тохижилт орчмоор,

11:00-16:00 цагт: 7, 10, 23-р хороо 29, 30, 31, 115, 116, 118, 30, 30/А байр, иргэн Лхагважав АОС, Ууганбаяр, Жавзан, Мягмарцэрэн, Дашцэрэн, Банзрагчсүрэн, 97-р сургууль, Хобби фиш, Гэгээн, Мөрдөс, Алтан овоо СӨХ, Харгиун ундаа, Батхангай өргөө ХХК-ууд, ЭМН-ийн 10-р төв, Жидээ төв болон эдгээрийн ойр орчмоор,

11:00-18:00 цагт: 10, 23-р хороо 6-р цэцэрлэг, Улиастайн 1, 3, 3/А, Б, В 15, 18, 24, Төмөр замын 27, Сургуулийн 1, 3, 3/А, 4, 4/А, 4, 7, Хангамжийн 1-4, Жэсонтаян ЗБН, Цэнд-Оюу ББН, Аюурзана эсгийн цех, Асио 073-р дэлгүүр, Дүлихэ, Асгат сервис, Хөдөөгийн тээвэр, Эх хөгжил, Бриллиант, Агротех импекс ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор,

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

11:00-18:00 цагт: 10, 11-р хороо Зайсан орчмоор, ШШГЕГ-ын харьяа 401, 411-р хорих анги болон эдгээрийн ойр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

10:00-14:00 цагт: 21-р хороо Рашаант хэсэг, Майхан гэр хороолол, иргэн Ягаан, Таванбаатар, Оюунбилэг, Ариун-Эрдэнэ, Сугарсүрэн, Төртогтох Сөөсгөр, Буян шувуут ХХК-ууд, Цацралт гэрэл ферм, Орхон их сургууль болон эдгээрийн ойр орчмоор

11:00-18:00 цагт: 8, 20-р хороо 5-р бааз, Оддин, Мон Сүү ХХК-ууд, Савангийн үйлдвэр, Нефтийн байр, ХЦХ-ийн 1-12-р байр болон эдгээрийн ойр орчмоор

12:00-17:00 цагт: 21-р хороо болон Хайртхаан амралт,

НАЛАЙХ ДҮҮРЭГ

10.00-13.00 цагт: 2-р хороо 35-39-р байр, ЗДТГ, Мэри ресторан, Шүүх, Шинэ 5 давхар байр

14.00-17.00 цагт: 1-р хороо Модны зах, Хаан Ус, Халуун Ус, Шилний үйлдвэрийн урд талын гэр хороолол.