Categories
гадаад мэдээ

НҮБ-Хабитатын анхдугаар бага хурал болно

Кенийн нийслэл Найроби хотноо тавдугаар сарын 27-31-ний хооронд НҮБ-Хабитатын анхдугаар бага хурал болно. “Хот, хорооллын амьдралын нөхцөл байдлыг шинэчлэн сайжруулах” сэдэв дор болох уг хуралд 100 гаруй орны 3000 гаруй төлөөлөгчид оролцох юм байна. НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын орлогч, НҮБ-Хабибатын гүйцэтгэх захирал Маймуна Мохд Шариф “Хурлын төлөөлөгчид тогтвортой хөгжлийг хангах хотжилтын үйл явцын талаар санал санаачилга дэвшүүлэх юм” хэмээн онцолжээ.

НҮБ-Хабитат нь илүү сайн хот суурингийн ирээдүйн төлөө ажиллах зорилготой НҮБ-ын амьдрах орчны хөтөлбөр юм байна. Энэхүү зорилгын хүрээнд нийгэм, байгаль орчинд ээлтэй, хүн амын суурьшлын хөгжлийг дэмжих чиглэлээр үйл ажиллагааг явуулдаг аж.

Categories
мэдээ нийгэм

Супер азтанууд шагналаа тэнцүү хувааж авна

Image result for нөат

2019 оны V сарын 19-нд НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдсан бөгөөд супер шагнал 80 сая төгрөг байсан. Харин супер шагналын азтанаар хоёр хүн шалгарсан юм. Сангийн сайдын 2017 оны 37 дугаар тушаалын 3-р хавсралтаар баталсан журмын дагуу 80 сая төгрөгийг хоёр азтанд тэнцүү хувааж өгөх аж. Журамд “Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам”-ын 7.10-д “Сугалааны тохиролоор тухайн төрлийн урамшуулалд хоёр буюу түүнээс дээш тооны азтан шалгарсан тохиолдолд тухайн төрлийн урамшууллын санд тусгасан мөнгөн дүнг тухайн төрлийн нийт азтаны тоонд тэнцүү хувааж олгоно” гэжээ.

Categories
мэдээ соёл-урлаг

Азийн ардын урлагийн их наадам Улаанбаатар хотод болно

Бүгд Найрамдах Болгар Улсад төвтэй Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадмын сүлжээ системийг /World Championship System of Folklore-WCSF/ дэлхий даяар нэвтрүүлж байгаа бөгөөд Ази тивийн салбар наадмыг Монгол Улсад зохион байгуулах албан ёсны зөвшөөрлийг 2018 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар болон “Арт–Лар ТББ” хамтран авсан. Энэ ажлын хүрээнд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2018 оны А/804 тоот тушаалаар “Азийн ардын урлагийн их наадам”– ыг Улаанбаатар хотноо зохион байгуулах, хугацаа болон зохион байгуулах хорооны дарга, гишүүдийг баталсан юм.

Их наадам зохион байгуулах хорооноос энэхүү наадмыг 2019 оны 06–р сарын 12-16-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулахаар төлөвлөж бэлтгэл ажлыг эхлүүлсэн бөгөөд энэ удаагийн наадамд Малайз, БНХАУ, Япон, БНСУ, Индонези, Энэтхэг, Непал, Бангладеш, ОХУ, Буриад, Тува, Казахсктан зэрэг 20 гаруй орны 200 гаруй ардын авьяастан хүрэлцэн ирэхээр бүртгүүлээд байна. Мөн зохион байгуулах хорооны шийдвэрээр энэхүү наадамд оролцох үндэсний оролцогчдыг тодруулах анхан шатны шалгаруулалтыг тухайн наадмыг зохион байгуулах хугацаанд зэрэг явуулах бөгөөд шилдэг оролцогчид Азийн ардын урлагийн их наадамд улсаа төлөөлөн оролцох болно.

Азийн ардын урлагийн их наадмыг Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас томилогдсон мэргэжлийн шүүгчид шүүн тунгаах бөгөөд Их наадмын гранпри шагналтан 4000 eвро, дэд байр 2000 eвро, гутгаар байрын шагналтан 1000 eврогийн шагнал хүртэх юм. Энэ удаагийн наадмын зохион байгуулагчаар БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, “Арт–Лар ТББ”, хамтран зохион байгуулагчаар БОАЖЯ, ГХЯ, Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциаци, Ардын урлагийн наадмуудын eвропын ассоциаци, ЮНЕСКО -ийн Монголын үндэсний комисс зэрэг байгууллагууд ажиллаж байна.

Их наадмын хүрээнд нээлт, хаалтын ажиллагаа, зохион байгуулагч болон зочин орнуудын урлагийн тоглолт, нэгдсэн гала тоглолт, азийн улс орнуудын гар урлалын үзэсгэлэн, худалдаа, ази хоолны фестиваль, Монголын уламжлалт өв соёлыг сурталчлах мастер класс сургалт зэрэг арга хэмжээ болох юм.

Азийн ардын урлагийн их наадамд үндэсний оролцогчдыг тодруулах анхан шатны шалгаруулалтын удирдамжтай танилцана уу.



Categories
мэдээ нийгэм

Өнөөдрөөс шар тэмдэглэгээний дүрэм зөрчвөл торгоно

Автозамын шар тэмдэглээний дүрмийг өнөөдрөөс мөрдөж эхэллээ. Өнөөдрөөс эхлэн уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэсэн ЗХД ийн 15.2-р заалтыг зөрчсөн жолоочийг торгоно. Харин зөвшөөрсөн гэрэл дохио асах үед уулзвар нэвтрэх үйлдлээ дуусгаж байгаа тээврийн хэрэгслийн жолооч, зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа явган зорчигчид зам тавьж өгч байгаа жолооч нарт хариуцлага тооцохгүй юм. Жолооч танд: Таныг явахыг зөвшөөрсөн ногоон гэрэл дохио ассан ч цаад уулзвар түгжрэлтэй, та тухайн уулзварыг чагтлах бол таныг уулзвар руу нэвтэрч орохгүй байхыг анхааруулж байна.

Categories
мэдээ спорт

Х.Баянмөнх аварга сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн барилдах эрхийг сэргээжээ

“Увс нуур гал” үүсэн байгуулагдсаны 20 жилийн ой, Монгол бөхийн баярт зориулсан улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж өнгөрөв. Уг барилдааны үеэр барилдах эрхээ хоёр жилээр хасуулаад байсан зургаан бөхийн эрхийг сэргээж байгааг зарлажээ. Тодруулбал, Увс аймгийн Улаангом сумын уугуул, улсын гарьд Ө.Бат-Орших, Ховд аймгийн Чандмань сумын уугуул Улсын заан Б.Пүрэвсайхан, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул, Улсын начин Э.Даш, Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн хурц арслан Б.Номиндалай, Архангай аймгийн Тариат сумын уугуул, сумын заан С.Майнбаяр нарын зургаан бөх ингэснээр үндэсний бөхийн барилдаанд барилдах боломжтой болов. Монголын үндэсний бөхийн холбооны 2017 онд тэргүүлэгчдийн хуралдаанаараа допинг илэрсэн зургаан бөхийн барилдах эрхийг хоёр жилээр хасах шийтгэл оногдуулж байсан билээ. Энэ үйлдлийг нь бөх сонирхогчид болон бөхчүүд эсэргүүцэж эхэлжээ. Х.Баянмөнх аваргыг буруу шийдвэр гаргалаа гэж шүүмжилж байна. Харин аварга дээрх бөхчүүдийг улсын наадамд барилдахгүй, заал танхмын барилдаанд барилдаж болно гэсэн зөвшөөрлийг өгсөн байгаа ажээ.

Categories
мэдээ улс-төр

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Чех улсад айлчилж байна

Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Бүгд Найрамдах Чех Улсын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар 2019 оны 5 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд тус улсад албан ёсны айлчлал хийж байна. Албан ёсны айлчлалын үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Чех Улсын Парламентын 2 танхимын дарга нар болон Ерөнхий сайдад бараалхаж, Үйлдвэр, худалдааны сайд, Хөдөө аж ахуйн сайд нартай уулзахаар төлөвлөж байна. Мөн айлчлалын хүрээнд талууд Монгол, Чехийн харилцаа, хамтын ажиллагааны зарим баримт бичигт гарын үсэг зурна.

Categories
мэдээ нийгэм

“Гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль”-д оролцож байна

Непал Улсын арми, АНУ-ын Энэтхэг-Номхон далайн армийн командлалтай хамтран зохион байгуулж байгаа “Гамшгийн хор уршгийг арилгах олон улсын сургалт, дадлага сургууль, туршлага солилцох үйл ажиллагаа”-д ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, МУЗН-ийн Гамшгийн менежментийн хөтөлбөрийн мэргэжилтэн Ч.Нямхүү нар оролцож байна.

Энэхүү сургалт нь оролцогч талуудын гамшгаас хамгаалах мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, Ази-Номхон далайн бүсийн улс орнуудын гамшгаас хамгаалах чиглэлээр харилцан ажиллагааг өргөжүүлэх зорилгоор “Гамшгийн үеийн цэрэг-иргэний харилцан ажиллагааг сайжруулж, Ази номхон далайн бүсийн улс орнуудын хамтарсан бэлэн байдлыг нэмэгдүүлэх, хүмүүнлэгийн байгууллагуудын зохион байгуулалтыг хангах” сэдвийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Сургалт газар хөдлөлтийн гамшгийн эсрэг хариу арга хэмжээ авах онолын болоод хор уршгийг арилгах, цагийн байдлыг үнэлэх команд штабын сургууль, нуранги, уул, уснаас эрэн хайх, хээрийн эмнэлэг дэлгэх, нүүлгэн шилжүүлэх дууриалган үзүүлэх дадлага сургууль болон туршлага солилцох үйл ажиллагаа гэсэн дөрвөн үе шаттайгаар энэ сарын 26-ныг хүртэл үед үргэлжилнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Талийгаач Г.Батхүү гаднын нөлөөтэй амиа алдсан байж болзошгүй гэв

Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн асан Г.Батхүү Төрийн ордонд зуурдаар таалал төгссөн. Үүнтэй холбогдуулан АН-аас гурван хэсэг ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа. Мөн АН-аас талийгаачийн үхлийг гаднын нөлөөтэй байж болзошгүй гэсэн мэдэгдэл гаргасан. Энэ асуудлаар АН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ. АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан:

-УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү Төрийн ордонд амиа алдсан сэтгэл сэрдхийлгэм асуудал боллоо. Төрийн ордны баруун жигүүр, Засгийн ордны хуралдаан болдог танхимын хоёрдугаар давхрын гонхноос гадны нөлөөтэй байж болзошгүй амиа алдсан байна.

Сүүлийн үед сошиалаар талийгаачийг харлуулах, хийж байсан үйл явдалтай холбоотой муу мэдээлэл гарч байна. АН ард түмний нэгэн адил үйл явдлын мөн чанарыг олохын төлөө хүлээлтийн байдалтай ажиллаж байна. Цагдаагийн байгууллага ямар нэг мэдээлэл ирүүлээгүй байна. Цагдаагийн байгууллага учир явдлыг үнэн зөвөөр тогтоож өгнө байх гэдэгт эргэлзэхгүй байна хэмээн мэдээлээд сэтгүүлчдийн асуултад хариулав.

-Төрийн ордны тухайн хэсэгт камер байгаагүй юу?

АН-ын дэд дарга Х.Тэмүүжин:

-Засгийн газрын хуралдааны танхимын тухайн хэсгийг камержуулаагүй байна. Талийгаач их хэмжээний гэмтэл авсан байдалтай амиа алдсан байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан шиг зүрх хаагдсан, өвчтэй байсан нь одоогоор тогтоогдоогүй.

-Хамгийн сүүлд С.Эрдэнэ даргатай уулзсан гэх мэдээлэл байгаа?

-Авторолитай холбоотой ажлын хэсгийн хуралдаан ордонд болсон. 18:00-20:00 цагийн орчим хуралдаан тарсан. Хамгийн сүүлд хуралдаанаас 18:30 цагаас хамгийн сүүлийн хүн гарсан гэсэн мэдээлэл байна. Мөн 18:30 цагийн үед ОХУ-д Элчин сайд байсан Б.Дэлгэрмаатай утсаар ярьж, ажлын хэсэг дэх “Оросын талын хүмүүстэй хоолонд орно. Орост Элчин байсан хүний хувьд хамт орох уу” гэж ярьсан байдаг.

18:35 цагийн үед Төрийн ордны чуулганы танхимын үүдээр баруун тийш явж байгаа нь камерт байдаг. Үүнээс 20 минутын дараагаар өндрөөс унаж, амиа алдсан байна. Энэ хугацаанд хаана байсан нь тодорхойгүй. МАН-ын нэг гишүүнтэй уулзсан нь тогтоогдсон байдаг.

С.Эрдэнэ дарга тухайн үед ордонд байгаагүй. Нам дээр хуралтай байсан. АН энэ асуудлыг улстөржүүлэхийг хүсээгүй. Үнэн бодит байдлыг тогтоохыг хүсч байна.

АН авлига, албан тушаалтай холбоотой улс төрийн зөрчилдөөн эрх баригчдын дунд явагдаж байгаа. Гэхдээ энэ нь ийм үйл явдалд хүргэхэд хүрээгүй байлгүй дээ. Хэвийн хүн гонхноос өөрөө унах боломжгүй. Учир битүүлэг, эргэлзээтэй зүйл болсон нь үнэн.

Categories
мэдээ нийгэм

Говьсүмбэр аймагт гамшгийн эрсдэлийн тойм судалгаа хийнэ

Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах, гамшгийн эрсдэлийн тойм судалгааг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн түвшинд хийж, эрсдэлийн түвшинг анхан шатанд тодорхойлох зорилготой ОБЕГ-аас томилогдсон ажлын хэсэг Говьсүмбэр аймагт ажиллаж байна.

Ажлын хэсгийн бүрэлдэхүүн гамшгийн эрсдэлийг үнэлэх эрх зүйн орчны шинэчлэл, шинээр батлагдсан заавар, аргачлалын талаарх танхимын сургалтыг Говьсүмбэр аймгийн Засаг даргын захирамжаар томилогдсон ажлын хэсгийн гишүүдэд зохион байгуулж байна.

Сургалтын хүрээнд тус аймгийн гамшгийн эрсдэлийн тойм судалгааг хийж, тус үнэлгээг үндэслэн аймгийн гамшгаас хамгаалах төлөвлөгөөг шинэчлэн боловсруулах юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Тэмүүлэн: Монгол төрийн бодлогыг биднээс түрүүлээд Оюу толгой компани тодорхойлж байгаа нь буруу

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэнтэй ярилцлаа.


Оюу толгойн ажлын хэсгийн дүгнэлт, түүнийг тойрсон асуудлууд дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-УИХ-ын 2018 оны 57 дугаар захирамжаар Оюу толгой төслийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцэх байсан ч хойшлогдоод гурав дахь долоо хоногтоо орох гэж байна. Миний хувьд хоёр долоо хоногийн өмнөөс л ажлын хэсгийн дүгнэлтийг УИХ-ын чуулганаар даруй хэлэлцэж танилцахгүй бол энэхүү дүгнэлттэй холбогдуулаад Рио Тинто компанийн зүгээс хэвлэл мэдээллээр өөрийнхөө байр сууриудыг илэрхийлж эхэллээ гэдгийг хэлсэн. Энэ сарын 5-нд Рио Тинто компанийн Зэс, очир эрдэнийн группийн захирал Арнолд Саурет “Бид суурь гэрээ болох Хөрөнгө оруулалтын гэрээ, Хувь нийлүүлэгчдийн гэрээ Дубайн гэрээний нэг ч заалтыг өөрчлөхөөр хэлэлцээ хийхгүй. ХөОГ, НӨОДТХНГ болон ДУББСТ зэрэгт өөрчлөлт оруулах аливаа оролдлого гаргах нь бидний мэдлээс хэтэрсэн ноцтой үр дүнд хүргэнэ” гэж мэдэгдсэн байсан. Үүнтэй холбоотойгоор бид энэ асуудлыг бодитойгоор авч хэлэлцье, УИХ өөрийнхөө байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг бүтэц зохион байгуулалтынхаа хүрээнд сонсъё л гэдэг саналыг чуулганы хуралдаан дээр дэвшүүлсэн. Гэсэн ч ийнхүү гацсаар байна.

-Д.Дамба-Очир гишүүний хувьд тухайн компани хүсэлт гаргасан учир нууцын зэрэглэлтэй бус 43 хуудас материалыг явуулсан гэх байр суурийг илэрхийлсэн. Шалгалтын дүнгээ өөрсдөө хэлэлцэхээсээ өмнө шалгасан компанидаа өгчих нь ямар үр дагавартай юм бэ?

-Гол нь өөрийнхөө захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийнхээ дүгнэлтийг УИХ авч танилцаагүй байхад шалгагдсан байгууллага нь авч танилцаад, УИХ-д няцаалт, тайлбарыг бараг шаардах бичгийн дайтай хариуны хамт өгсөн нь буруу. Бүтэн жил илүү хугацаанд УИХ-ын ажлын хэсэг, Засгийн газрын харьяа байгууллагуудын 40, 50 төрийн албан хаагчид цаг нойргүй ажиллаж, Монголын төрийн бодлого чиглэлд зориулсан санал, зөвлөмж дүгнэлтийг гаргасан. Монгол төрийн төлөө тангараг өргөсөн энэ төрийн албан хаагчдын мэргэжлийн хүрээнд гаргасан санал, дүгнэлтүүдийг УИХ-д танилцуулахаар боловсруулсан. УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлт бол Монгол төрийн бодлого гэж ойлгож болно. Оюу толгой компани биднээс түрүүлээд Монгол төрийн бодлогыг тодорхойлж байгаа нь буруу. Төрийн албан хаагчдынхаа санал, зөвлөмж, дүгнэлт дээр үндэслэж Монголын төр бодлого, чиглэл, шийдвэрээ гаргадаг. Монголын төр бодлогоо өөрөө гаргадаг байх ёстой. Гэтэл төрийн шийдвэрт урьдчилж нөлөөлөх нөхцөл байдал үүсчихлээ гэдэгт хувь хүнийхээ хувьд харамсаж байгаа.

-УИХ ажлын хэсгээс яг ямар үр дүн хүлээж байгаа вэ?

-Мэдээж ажлын хэсгийн санал, дүгнэлт, зөвлөмж дээр үндэслэж УИХ-аас Засгийн газарт тодорхой чиглэл, үүрэг даалгаврыг өгөх ёстой. Оюу толгой төслийг сайн мэдэх хүний хувьд бидэнд энэ төсөлд залруулах ёстой асуудлууд байна. Монголын төр алдаа гаргасан бол алдаагаа засдаг байх нь чухал. 2015 онд монголчууд бид бодлогоо нэгтгэж чадаагүйгээсээ үүдэн нэг том алдаа гаргасан. Тэр бол Дубайн гэрээ юм. Дахиж өмнөх гэрээгээ үгүйсгэсэн, хууль тогтоомжийг зөрчсөн шийдвэрийг Монголын төр битгий гаргаасай гэдэг үүднээс энэ асуудлыг бид залруулах ёстой. Дубайн гэрээнээс гадна цаашид Монголын төр энэ төслөөс үр ашиг хүртэхийн тулд, үр өгөөжөө нэмэгдүүлэхийн тулд ямар бодлого баримтлах ёстой гэдгээ ярих ёстой.Гэхдээ зөвхөн Оюу толгой төсөл гэлтгүй ижил төстэй төслүүдийг ирээдүйд хэрэгжүүлж эхэллээ гэхэд бидний алдсан, оносон нь юу байв гэдгээ дүгнэмээр байна. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбарын томоохон төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилттэй холбогдуулж бодлого тодорхойлогчид, шийдвэр гаргагчид өнөөгийн бодит нөхцөл байдлыг бодитоор үнэлж, ирээдүй рүүгээ харсан гаргалгаа шийдвэрийг зөв гаргах ёстой гэж бодож байна. Уул уурхайн стратегийн төслүүдийн хүрээнд Монголын төрөөс цаашид баримтлах зарчим, бодлогын асуудлуудаа тодорхойлох шаардлагатай байна.

Хууль, эрх зүйн орчныг сайжруулах, боловсронгуй болгох тал дээр бид юу анхаарах хэрэгтэй байна, цаашид Хөрөнгө оруулалтын тухай хуулиар 30 жилээр татварын орчныг тогтвортой байлгах зөв юм уу, эсхүл эхний 10 жилээр тогтворжуулах нь бизнесийн үйл ажиллагаа талаасаа нийцэх үү, Хөрөнгө оруулалтын гэрээг хөрөнгө оруулагч талтай байгуулахдаа тухайн төслийн эдийн засгийн үр өгөөжийг ямар эрх зүйн актаар баталгаажуулах уу, тооцооллыг төслийн ТЭЗҮ-д үндэслэх үү, гэрээг эцсийн хөрөнгө оруулагчтай байгуулах ёстой юу гээд эрх зүйн болон санхүүгийн үр дагавартай олон ойлголтыг цаашид тодорхой болгох шаардлагатай байна.

Өөрсдийгөө чадавхжуулах талаасаа юунд анхаарах уу гэдгээ ч бодох ёстой. Өмнөх дарга нар шиг бүдүүн дуу хоолойтой, бөх зүрхтэй хүмүүс Дубайн гэрээ шиг шийдвэр битгий гаргаасай гэдэгт анхаарах ёстой. Энэ бол бидний маш том сургамж. Цаашдаа бид татварын албаны дэргэд олон улсын татварын чиглэлээр мэргэшсэн албан хаагчидтай нэгжийг бий болгох, боловсон хүчнийг чадавхжуулах, цалин, урамшууллыг өрсөлдөхүйц тогтоох гээд олон асуудал байна.

-Дубайн гэрээг хүчингүй болгох хэрэгтэй гэж үү?

-Энэ гэрээний мөн чанар, агуулга нь өөрөө юу юм бэ гэдгийг бид эхлээд ойлгох ёстой. Дубайн гэрээний гол амин сүнс нь эхний ээлжинд 4.2-6 тэрбум хүртэлх ам.долларыг босгох, дараа нь хүссэн хэмжээгээрээ санхүүжилтийг босгоход чиглэгдсэн. Уг нь Оюу толгой төсөл ямар ч санхүүгийн шинэ эх үүсвэр ашиглахгүйгээр өөрөө өөрийнхөө жилийн борлуулалтын орлогоор үйл ажиллагаагаа саадгүй явуулах, бүтээн байгуулалтаа хийх бүрэн боломжтой. Тэгвэл Оюу толгой төсөлд төслийн санхүүжилт хэрэггүй байсан юм бол яагаад “Рио Тинто” энэ хэлцлийг хийх болсон юм бэ гэдгийг бид сайн ойлгох ёстой. Тухайн үед 2015 онд Рио Тинто компанийн үйлдвэрлэл болон орлогын дийлэнх хувийг эзэлдэг төмрийн хүдрийн групп нь уналтад орох асар өндөр магадлалтай байсан. Одоо ч хэвээрээ байгаа энэ санхүүгийн эрсдэлтэй байдлыг даван гарахын тулд компанийн зүгээс төмрийн хүдрийн салбарыг дэмжих аливаа нэмэлт санхүүгийн эх үүсвэрийг олох чиглэлээр эрчимтэй ажилласан. Эцсийн дүндээ бусад төслүүдээ дэмжих санхүүгийн эх үүсвэрийг босгох механизм нь Оюу толгой, энэ эрхийг нь олгох эрх зүйн гаргалгаа нь Дубайн гэрээ болж хувирсан гэдгийг бид сайтар ойлгох ёстой юм. Дубайн гэрээгээр Монголын талын эрх ашгийг анхаарсан, бидний хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн нэг ч үг үсэг байхгүй гэдгийг энэ төслийн яриа хэлэлцээнд нь эхнээс нь оролцож явсан хүний хувьд хэлье.

-Рио Тинтогийн зүгээс Оюу толгойн гэрээнд цэг, таслал ч өөрчлөхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Оюу толгойн гэрээний хэрэгжилтэд хяналт шалгалт хийх ажлын хэсгийн дүгнэлтэд харин гэрээнд томоохон өөрчлөлт хийх талаар тусгасан бололтой.Таны хувьд гэрээнд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөх нь зөв гэж хэлэх гээд байна уу?

-Энэхүү асуултад чинь хариулахын тулд эхлээд би ерөнхий зарчмыг нь дахиад ярья л даа. Оюу толгойд Монголын төр хувь үр ашиг хүртэнэ, ашигтай ажиллана гэсэн үндсэн зарчмын хүрээнд уг төслийг эхлүүлсэн. Тэгэхээр эцсийн дүндээ төр яах гэж бизнест орж байна вэ. Ашиг олохын төлөө л орж байгаа. Оюу толгой төслөөс мөн л ашиг олохын төлөө орсон. Харилцан ашигтай гэрээ хэлцлийг хийж, УИХ-аар хэлэлцэж, зөвшөөрөл олгон тухайн төслийг эхлүүлсэн. Тухайн төслийг эхлүүлэхэд Монгол Улсад орох үр өгөөжийг шууд үзүүлэх өгөөжөөр хэмжиж тохиролцсон юм. Бусдаар шууд бус үр өгөөж нь ямар ч хэмжээнд байж болно. Нэгэнтээ Засгийн газар өөрийн төрийн аж ахуйн нэгжээрээ дамжуулан бизнест орж буй бол үр өгөөж нь татвар, хураамж болон ногдол ашгаар хэмжигдэх ёстой. 2009 онд байгуулсан гэрээгээр Монгол Улсад шууд үр өгөөжөөрөө ашигтай төсөл байсан. Төслөөс гарах нийт мөнгөн урсгалын 53 хувийг Монгол Улсын Засгийн газарт төвлөрүүлэх гэрээ хэлцэлтэй байлаа. Энэ гэрээний дагуу жил болгон авах татвар маань доод тал нь 500-700 сая ам.доллар байхаар, мөн дээр нь нэмж 2019 оноос хойш ногдол ашиг авах боломжтой байв. Ногдол ашиг нь 300-500 сая ам.доллар буюу жилдээ нийт татвар хураамж, ногдол ашгаар нэг тэрбум гаруй ам.доллар улсын төсөвт төвлөрүүлэхээр байлаа. Гэтэл хий хоосон улстөржөөд, ард түмэнд таалагдахын тулд шийдвэр гаргаж байгаад өмнөх бүх сайн зүйлүүдээ Дубайд очоод үгүйсгэчихсэн. Харалган бодлого төрд явсны гай л даа. Төр өмнөх алдаагаа давтахгүй ажиллах, том төслүүд дээр сургамжтай байхын тулд энэ Дубайн гэгдэх гэрээг өөрчлөх асуудлыг зарчмын хувьд ярих л ёстой. Яриа хэлэлцээний хувьд бол энэ төсөл хамгийн багадаа 60-70 жил үргэлжилнэ. Урт хугацааны төсөлд хоёр талууд маргалдах тохиолдлууд их гарна. Бэрхшээлүүд ч их үүснэ. Тиймээс хэлэлцээний ширээнд байнга л сууж байх ёстой. Бид урт хугацаанд түншлэх гэж байгаа бол тухай бүрт нь асуудлуудаа шийддэг механизмыг хийх ёстой. Тав хүртэлх жилийн үечлэлтэйгээр хэлэлцээрийн ширээний ард суугаад асуудлуудаа шийдэж болно.

-Рио Тинтогоос өөр БНХАУ-ын компани орж ирэх магадлалтай гэх зүйл яригдаад байх шиг байна. Ийм боломж бий юү?

-Рио Тинто Дубайн гэрээний дараахь өнөөгийн нөхцөл байдалд Оюу толгойг орхиод гараад явахыг үгүйсгэх аргагүй. Дубайн гэрээний дагуу хийсэн санхүүгийн механизмын хүрээнд өөрийнхөө бүх эрсдэлийг хааж, оруулсан хөрөнгө оруулалтаа гаргаад авсан учраас хувьцаагаа зарж, ашгаа хийгээд гараад явахад ямар нэг уягдах зүйлгүй. Эрсдэлгүй болсон гэж ойлгож болно. Уг нь ямар ч эрүүл бизнест тэр дундаа Хөрөнгө оруулалтын гэрээгээрээ төслийг урт хугацаанд ашигтай ажиллуулаад, тэрний дараа ногдол ашиг авах байдлаар хөрөнгө оруулалтаа нөхөх байсан. Уг нь ерөнхий агуулгаараа Оюу толгой төсөлд зарцуулж далд бүтээн байгуулалт нэрийн дор зээл, төслийн санхүүжилт авсан бол түүнийгээ бүтээн байгуулалтдаа зарцуулах ёстой байсан. Гэтэл 2015 онд төслийн санхүүжилт нэрээр авсан 4.3 тэрбум ам.долларын зээлийн эх үүсвэрийг Рио Тинто зөвхөн өөрийнхөө Оюутолгой төсөлд өмнө хийсэн хөрөнгө оруулалтаа буцааж гаргахад л ашигласан. Өөрийнхөө зөвхөн эрсдэлийг бууруулахад, Хувь нийлүүлэгчдийн зээлийг эргэн төлөхөд ашигласан. Дээр нь өөртөө зөвхөн зориулсан зээл дээрээ РТ-ийн баталгааны шимтгэл 1.9 хувь, бусад шимтгэл хураамж зэрэг нэмэлт зардлуудыг хиймлээр бий болгож ашиг хийсэн байгаа. Уг нь уг зээлийн олон улсын санхүүгийн байгууллагаас авсан зардал нь дунджаар LIBOR+3.3 орчим хувьтай бол өнөөдөр Оюу толгойд ирж байгаа зардал нь LIBOR+6.5 болж байна. Зээлийн хүүгийн тал зардал Рио Тинто үр өгөөж хэлбэрээр очиж байгаа. Энэ мэт байдлаар Рио Тинто өөрийнхөө оруулсан бүх зардлыг өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гаргаж авч байгаа. Тэгэхээр Оюу толгой төслийн нэрээр 4.3 тэрбум ам.долларыг төслийн санхүүжилтээр босгохдоо Оюу толгойн хувьцаа, хөдлөх хөрөнгүүд, үл хөдлөх хөрөнгүүд, ашиглалтын тусгай зөвшөөрөлх, дотоод, гадаадын данснууд зэргийг барьцаалсан. 2014, 2015 онд ганцхан Рио Тинтотой харьцаж байсан бол өнөөдөр 14, 15 банк санхүүгийн байгууллагуудтай нэгэн зэрэг хэлэлцээр хийх шаардлагатай болно гэсэн үг.